Америкт кино продакшн байгуулсан анхны монгол бүсгүйтэй ярилцлаа

Түгээх    
2018-10-15 11:40:42 - Энтертайнмент

АНУ-д 23-хан насандаа “Mongus Pictures” нэртэй кино продакшн байгуулж, амжилттай ажиллаж яваа Л.Нямжаргалтай ярилцлаа. 

-КИНО УРЛАГИЙН САЛБАРТ ХЭН ШУДАРГА, ШАРГУУ, МЭРГЭЖИЛД АЖИЛДАА ҮНЭНЧ БАЙНА, ТЭР ХҮН Л ТЭСЧ ҮЛДЭЭД АМЖИЛТАД ХҮРДЭГ-

-Холливудэд маш олон кино компани, продашкн, студи байдаг ч Монголынх гэсэн тодотголтой нэг ч зүйл байгаагүй. Та 2015 онд Америкт кино компани байгуулсан анхны хүн болсон юм билээ. Гурван жилийн өмнөх энэ үйл явдлын дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Таны хамгийн анхны асуулт надад их зүйл бодогдуулж байна. Би тухайн үедээ энэ талаар ердөө ч бодоогүй, хийх ёстой ажлаа хийж эхэллээ, өөрийнхөө хүсэл бодлоо эхлүүлэх мөч ирлээ л гэж бодсон. Ер нь хүнд алдаж болохгүй тийм нэг эгшин, мөч байдаг юм шиг байгаа юм. Киноны сургуулиа 2014 онд төгсөөд шууд Холливудын алдартай компанид ажиллах эрх авснаас хойш жилийн дараа энд олон жил ажилласан хүнтэй хамтарч кино продакшнаа байгуулсан. Гол зорилго бол Монголынхоо кино урлагийн салбарт олон жилийн түүхтэй Америкийн өндөр техник технологи нэвтрүүлэх, дэлхийн киноны зах зээлд Монголынхоо “бүтээгдэхүүн”-ийг гаргах явдал байсан юм. Өнөөдөр эргээд харахад эхлүүлсэн ажил маань монголчуудын киноны түүхэнд өөр чиглэл гаргасан явдал гэж бодож байна. Аливаа ажил бичиг цааснаас эхлээд хийх ажлаа төлөвлөх явдал байдаг. Тамга тэмдэг, бүртгэлээ аваад гурван жил болжээ. Цаг хугацаа маш хурдан өнгөрсөн байна. Энэ хугацаа бол миний  цаашид хийх олон ажлын эхлэл болсон.   

-Одоо хэдэн настай вэ. Залуу хүн ийм том салбарт ханцуй шамлан орно гэдэг бахархмаар санагдаж байна шүү?

-Одоо би өөртөө тавьсан зорилгоо хийх насан дээрээ л ирсэн гэж бодож байна. Монгол хүн ярьдаг даа, ид бяр хүч тэгширлээ гэж (инээв.сурв). Арай л бөх хүн шиг ярьчихав уу даа. Тийм ээ, кино үйлдвэрлэл бол асар өрсөлдөөнтэй, байнга ажиллаж сурах шаардлагатай салбар. Хэн шударга, шаргуу, багаар хамтарч ажиллах чадвартай, мэргэжил ажилдаа үнэнч байна тэр хүн л тэсч үлдээд амжилтад хүрдэг. Бүх зүйл цаг минут, хуваарийн дагуу. Би сайхан хамт олонтой сайн бүтээл хийж яваадаа баярладаг.  

-Кино продакшнаа “Mongus Pictures” гэж нэрлэсний утга учир юу вэ?

-Өө, энэ бол Монгол Америк гэсэн хоёр улсын нэрийн товчлол юм л даа.

-Монгол гэх тодотголтой кино продакшн байгуулаад гарч ирэхэд анх хэрхэн хүлээж авч байсан бэ?

-Аливаа зүйлийг шинээр эхлүүлэх мэдээж амар биш. Хүмүүс их сайхнаар хүлээж авсан байх аа. Харин бодсон ажлаа хурдхан л хийгээд эхлэхсэн гэж бодсон. Үүнийхээ дагуу мэргэжлийн хүмүүстэй холбогдоод эхэлсэн дээ.

-Анх ямар хүндрэл бэрхшээлүүд тулгарч байв. Тэдгээрийг хэрхэн даван туулж байв?

-Америкийн киноны салбарын ажилагааны зарчим, ажлын үүрэг хариуцлага, гэрээ хэлцлээ цаг тухайд нь заавал биелүүлэх шаардлага тулгарсан нь хамгийн хүндрэлтэй байсан. Мөн бүтээлийнхээ бэлтгэл ажлаас төгсгөл хүртэл багаараа нягт ажилах журам, хэлсэн л бол хэрэгждэг гэхчилэн байнгын мөрдлөг болсон зүйлсийг монголын талын хамтарч ажилласан зарим хүмүүс маань ойлгохгүй, ойлгосон ч хэрэгжүүлдэггүй нь хүндрэл тулгарч байсан гэх үү дээ. Ямар ч ажил тодорхой цаг хугацаатай хэрэгждэг. Манайхан  заримдаа үүнийг үл тоон богино хугацаанд  үр дүн, ашиг хонжоо гарахыг голчлон хардаг юм шиг санагддаг.

-Кино продакшнаа байгуулаад, хичнээн уран бүтээлийн ард гарав. Уран бүтээлүүдийнхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Одоогоор Монголын уран сайхны “Атганд үлдсэн эрдэнэ” болон “Чингисийн хүүхдүүд”, Америкийн  уран сайхны  “Windsor” зэрэг кинонуудад ажиллаа. Мөн дууны клип, телевизийн шоу CBS “Training Day, Showtime “Ray Donovan”, “The Affair” кино Mark Polish “Headlock”, Joe Syracuse “Amateur Night”, Michael Bay “6 Underground” зэрэг бүтээлүүд дээр хамтарч ажиллажээ.

-Энэ онд монгол залуустай нэгдээд “Express” богино хэмжээний кино хийж байгаа тухай мэдээлэл гарсан. Энэ тухайгаа хуваалцахгүй юу?

-Америкад киноны мэргэжлийн чиглэлээр ажиллаж сурдаг Монгол залуучууд анх удаа хамтарч “Express” нэртэй богино хэмжээний кино хийхээр өнгөрсөн нэг сараас эхэлж ярьцгаасан. Дөрөвдүгээр сараас есдүгээр сарын хугацаанд бэлтгэл ажлаа дуусгаад зураг авалтын ажлаа есдүгээр сарын сүүлээр хийж, одоо пост продакшны ажлаа хийж байна. Энэ бүтээл маань хэдийгээр богино хэмжээний нэртэй ч бүх л ажил эндэхийн киноны стандарт шаардлагын дагуу хийгдсэнд баяртай байна.

Монгол залуус Америкийн уран бүтээлчидтэй баг болж өөрсдийн хүсэл зорилгын дагуу бүхнийг хийж чадсан. Миний Монголчуудын ажлын багт Машбатын Ивээл, Бэхбаатарын Саруул, Норовсамбуугийн Мөнгөнчимэг, Гансүхийн Цэнгүүн, Наранбаатарын Дарханбаяр, Алтансүхийн Минжин, Баярчулууны Тэмүүлэн, Лхагвын Баярмаа зэрэг олон залуус багтаж, ажлын голыг нугалсан. Би эдгээр болон бусад нэр гараагүй олон залуусаараа бахархаж баярласнаа хэлье. Бид цаашид хамтарч олон бүтээл хийх болно. Бидний энэ ажлыг Америк, Монголын олон хүмүүс хөрөнгө мөнгө, сэтгэл санаагаар дэмжсэн явдалд мөн баярлаж байна. 

-БИ ГАДААДАД ӨССӨНӨӨРӨӨ ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ БОЛСОН ГЭЖ БОДДОГ- 

-Киногоо борлуулахдаа ямар нэгэн хоёрдогч, гуравдагч компаниар дамждаг уу? 

-Америкийн киноны салбарт аливаа ажлыг мэргэшсэн, төрөлжсөн компани, продакшнаар даалган хийлгэдэг. Энэ нь зөвхөн киноны салбарт биш, ер нь бүх чиглэл, үйлчилгээнд хэвшсэн загвар. Ерөнхий байдлаар эмч, багш нар шиг төрөлжин мэргэшдэг. Харин Монголын киноны продакшнууд бүгдийг өөрсдөө хийхийг оролддог. Тиймээс ч аль нэг шатандаа доголдол гарч үр дүн муутай болдог болов уу гэж боддог. Киноны дистрибютор буюу борлуулагч компани хамгийн чухал. Хэзээ, хаана, ямар үнээр гаргах, үзэгчид хүлээн авах хандлага, киноны ямар төрөл аль хэсэгт, хэдэн насныханд илүү хүрэх зэргийг мэдээлэлийн бүх хэрэгсэл судалгаан дээрээ үндэслэн борлуулдаг компаниуд байдаг. Тэд л гэрээ хэлцлийн дагуу кино борлуулна. Хувиараа гаргаад ашиг олох магадлал тун бага даа.

-Аливаа уран бүтээлд хамтран ажилладаг баг хамт олноо танилцуулахгүй юу?

-Бусадтай харьцуулахад би тийм ч олон уран бүтээл дээр ажиллаагүй. Бүх ажил, илүү олон хийх зүйл намайг хүлээж байгаа. Юуны өмнө миний хамтран ажиллагч продюсер Патрик Инграм гэдэг хүн байдаг. Би Америкийн "Paramount Studios", "Sony Pictures Studios and Warner Bros" зэрэг нэр хүндтэй студионы арт, продакш, продюссерийн багт ажиллаж байхдаа, одоо ч олон сайхан хүмүүстэй, алдартай жүжигчид, найруулагчидтай хамтран ажиллаж байна. “Хувьсал” продакшны Уранчимэг эгч, Цэрэндагва ах, “Монгол фильм” ийн Золбаяр ах зэрэг олон уран бүтээлчидтэй хамтарч ажиллаж, тэднээс сурч мэдсэнээ их аз завшаан гэж боддог. Харин одоо Экспрессийн багаа бүрдүүлсэн байгаа.

-Америкийн кино ертөнц, Холливудэд болон бусад салбарт өөр шиг чинь амжилттай ажиллаж, амьдарч яваа  монгол залуус хэр олон байдаг вэ?

-Америкад монголчуудын маань хоёрдугаар үе сурч боловсроод, эхнээсээ амьдралд хөлөө олоод эхэлсэн. Энэ том зах зээлд олон монгол залуус амжилттай ажиллаж байгаа шүү. Цаашдаа ч улам олон болноо гэж бодож байна. Ингэснээр монгол улсад маань ч үр өгөөж нь ирнэ. Монгол хүний элэг их өөр.  

-Кино бол шоу бизнесийн бүтээгдэхүүн төдийгүй урлаг шүү дээ. Энэ үүднээс голдуу ямар жанрын кино хийж, кино үйлдвэрлэлийн юун дээр гол анхаарлаа хандуулдаг вэ?

-Тийм ээ, кино бол урлаг, түүх соёлын үнэт хэрэглэгдхүүн, үзэл суртал, хүмүүжлийн “зэвсэг” зэрэг олон үүрэгтэйгээс бараг дийлэнх хувь нь хөрөнгө санхүүгийн эх үүсвэр болдог. Киноны бүх төрөл үе үеийн давтамжаар хөгжиж байна. Асуулт тань хоёр хэсэгтэй байна гэж ойлгож байна. Одоогоор "аction" кино их “ашигтай” байна. Яагаад гэвэл үйл хөдлөлөөр бүхнийг үзүүлдэг, дэлхийн бүх хүн ойлгоход хялбар байдаг. Кино үйлдвэрлэлийн анхаарах асуудал олон ч хамгийн гол нь сайн зохиол, бэлтгэл ажил бүхнээс чухалдаа.

-Америкийг хэзээ зорьж байв. Сурах зорилготойгоор очиж байв уу? Ямар сургуулийг, ямар мэргэжлээр хэзээ төгссөн бэ?

-Америкт ирээд 16 жил болжээ. Гэхдээ би өөрийгөө гадаадад байсандаа урлагт, кинонд хайртай дуртай болж, киноны мэргэжил сонгосон гэж хэлэхгүй ээ. Би багаасаа л их яриа, хөтөлнө, дуулна, бүжиглэнэ, бас шүлэг уншина. Цагаан сараар хамаатан саднуудаараа очихоор энүүгээр тэрүүгээр гүйгээд л, хөтлөгч хийж, дуулж бариад хүмүүсийг хөг­жөөдөг байснаа санадаг юм. Харин би гадаадад өссөнөөрөө илүү нээлттэй болсон гэж боддог. Би Колумбия Холливүүд дээд сургуулийг найруулагчийн мэргэжлээр 2014 төгсөж бакалавр зэрэгтэй болсон.

-Америкийн алдарт Paramount Pictures” компанид ажиллаж байсан, Америкийн алдарт “Sony Pictures” компанид ажилладаг тухай гурван жилийн өмнө уншиж байлаа. Тус компанийн босгыг анх хэрхэн алхаж байв. Өөрт чинь ямар боломж бололцоог нээж өгсөн гэж боддог вэ?

-Америкт, тэгээд хаа ч мэргэжлийн ажлын шалгуур хатуу байдаг. Киноны урлагийн төв учраас   Холливудад ажилд орох шалгуур өндөр л дөө. Миний бодоход тухайн хүний багаар ажиллах чадвар, туршлага, хамт ажиллаж байсан хүмүүсийн бодит үнэлгээ, биеэ дайчлах чадвар гээд л олон шалгуур байгаа байх. Урьд өдөр нь кино зохиолоо өгөөд маргааш нь зохиолоо нарийвчлан асууж, ажиллах хэсэгтээ яг ямар зүйл хийх вэ гэж асууж байсан тохиол хэдэнтээ таарсан. Тэгж байгаад л ажилд орох мэдээ авна шүү дээ. Тэгээд ч 100 гаруй жил киноны салбарын үүр уурхай байсан газар арга ч үгүй шүү дээ. Тэр үеэсээ л бий болгосон дүрэм журмаа барьдаг. Өнөөдөр кино хальсны  эрин дуусч, дижитал киноны үе эхэлсэн ч эртнээс тавигдсан шалгуур хэвээрээ л байна. Ийм ч учраас энд хамгийн супер, нэг номерын киног шалгаруулж, үнэлдэг. Хэчнээн хүний өрсөлдөөн байдгийг би хэлж мэдэхгүй. Ер нь киноны ертөнц чинь их өрсөлдөөнтэй ч гэсэн олон хүний хүч хөдөлмөрөөр бүтдэг ажил учраас бие биедээ их урам өгч хажуу хүмүүсээ их дэмждэг юм байна гэж би хардаг. Кинонд бол зөвхөн найруулагч, жүжигчид гээд л болоо биш шүү дээ. Нүүр хувиргагч, гэрэлтүүлэгч, зураач, эвлүүлэгч, туслах гээд олон толгой нийлж  нэг баг болдог. Нэгэндээ хэлж туслах явдал байнга. Холливүүд энэ тал дээрээ үнэхээр мундаг.

-ӨНӨӨДӨР КИНО УРЛАГ ДИЖИТАЛ БОЛЖ, ХҮМҮҮС КИНОТЕАТРТ ОЧИЖ ҮЗЭХ НЬ БАГАССАН-

-Монголын кино урлаг дэлхийн аль түвшинд явж байна гэж дүгнэдэг вэ?

-Би үнэндээ аль түвшинд явааг нь мэдэхгүй байна. Мэдээж үүнийг урлаг судлаач, эсвэл киноны шүүмжлэгч зэрэг мэргэшсэн хүмүүс хэлэх байх. Монголын кино урлаг улам хөгжиж дэлхийн зах зээлд танигдсан олон бүтээгдэхүүнтэй болоосой. Холливүүдийн ертөнцөд стандарт шаардлагыг хангасан кинонуудтай болохыг хүсч байна. 

-Монгол жүжигчид болон монгол кино уран бүтээл гадаадын зах зээлд гарч хүч үзэх боломж бололцоо хэр өргөн байдаг вэГадны зах зээлд бүтээлээ гаргах тал дээр ямар бэрхшээл тулгардаг вэ. Өөрийн чинь бодлоор Монгол контентыг дэлхийд яаж гаргах вэ?

-Монголчууд бид өөрийн түүх, нүүдэлчдийн ахуй амьдрал, үндэсний уламжлал соёлоо түлхүү тусгасан бүтээл гаргаж байж өрсөлдөнө. Өнөөдрийн байгаа байдлаараа киногоо хийгээд олон улсын зах зээлд амжилт олох боломж бага даа. Хөрөнгө санхүүгээ сайн босгоод, ихээхэн бэлтгэлтэй, ул суурьтай, тодорхой төлөвлөгөө хугацаа гаргаад төр засаг нь дэмжиж өгвөл болохгүй гэх юмгүй л байх. Энд тэнд сурсан болон ажиллаж байгаа залуусаа нэгтгээд ажилуулбал үр дүн гарна гэж боддог юм.

-Дэлхийн кино урлаг хаашаа чиглэж байна. Ирээдүйд ямар болох бол?

-Өнөөдөр кино урлаг дижитал болсон. Энэ нь кино театрт хүмүүс очиж кино үзэх явдлыг багасгасан. Тухайлбал: Netflix, Hulu, Amazon Prime зэрэг олон компаниуд шууд хэрэглэгчид хүрч байна. Энэ жил гэхэд "Netflix 13" тэрбум долларыг контент худалдан авахад зориулж байна.

-Хүмүүс бүгдээрээ видео хэрэглэдэг, аппарат ажиллуулдаг болчихсон энэ үед мэргэжлийн киночдод “хоолтойгоо үлдэх” шаардлага тулгарч байгаа гэдэгтэй санал нийлэх үү?

-Ийм зүйл болохгүй байх аа. Кино бол мөнхийн урлаг. Хүн төрөлхтөн байгаа нөхцөлд мэргэжлийн кино урлагийнхан хоолондоо санаа зовохгүй ээ.

-Гэр бүлээрээ АНУ-д сушины зоогийн газар ажиллуулдаг гэж сонссон юм байна. Гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Манай аав ээж өөрийнхөө амьдарч буй хотдоо “Оками” гэсэн нэртэй суши ресторан ажиллуулаад хэдэн жил болж байна. Миний аавыг Т.Лхагва гэдэг. Олон жил Монголын усны аж ахуйн салбарт ажилласан хүн. Ээжийг минь Д.Алтмаа гэдэг. Хоолны технологич мэргэжилтэй хүн байдаг юм. Би нэг эмэгтэй дүүтэй. Хоёр жилийн өмнө Бакерсфилдийн их сургуулийн бизнесийн удирдлага мэргэжлээр төгссөн, одоо рестораны гол хүн дээ (инээв.сурв).

-Эх орондоо хамгийн сүүлд хэзээ ирсэн бэ. Эх орон чиний сэтгэл зүрхэнд хэрхэн уяатай байдаг вэ?

-Би хоёр жилийн өмнө Монголдоо очсон. Манай гэр бүл хоёроос гурван жилийн хугацаанд нутагтаа очдог оо. Миний бүх юм Монголд минь байгаа. Ах дүү хамаатан садан, сайхан дурсамж, хийж бүтээх ажил гээд холбоогүй юм гэж нэгээхэн ч байхгүй ээ.

-Чөлөөт цагаа хэрхэн, юу хийж өнгөрүүлэхийг хичээдэг вэ?

-Кино үзнэ, иогоор хичээллэнэ. Мөн ном сэтгүүл уншдаг юм. Тэгээд ч чөлөөт цаг тун бага гардаг юм даа.

-Цаашид өөр чиглэлээр суралцах, кино урлагаас өөр зүйл хийх, өөр салбарт хүч үзэх бодол байдаг уу?

-Би сонгосон мэргэжилдээ дуртай, хийх зүйл их байгаа. Харин өөрийнхөө мэргэжлийн чиглэлээр сурах зүйл их байна. Цаашид их зүйл сурч, улам ихийг хийж бүтээх хүсэл надад бий.

-Ирээдүйн зорилго, хүсэл мөрөөдлөөсөө хуваалцахгүй юу?

-Би бусад хүмүүсийн адил их том мөрөөдөлтэй. Гэхдээ мөрөөдлөө өөртөө хадгалья даа (инээв.сурв). Удахгүй богино хэмжээний “Экспресс” кино маань нээлтээ хийгээд, цацагдана. Надад гурван киноны санал ирсэн байгаа. Хийх гэснээ биш хийснийхээ дараа тайлагная.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлаллаа. Та бүхний ажил амьдралд сайн сайхныг хүсье.

 П.УРНАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 25

Зочин (202.131.225.197)
2018-10-18 15:55:02
amjilt

Зочин (202.131.225.197)
2018-10-18 15:54:54
amjilt

Зочин (202.131.225.197)
2018-10-18 15:54:46
amjilt

АРД (66.181.167.198)
2018-10-16 15:14:24
БАЯР ХҮРГЭЕ. ДҮҮДЭЭ. МОНГОЛЫН НЭРИЙН НЭРИЙГ УЛАМ ӨНДӨРТ ӨРГӨЖ ЯВААРАЙ.

А (202.126.88.35)
2018-10-16 08:57:31
Алаа улам нээлттэй болгох иим ашигтай шүү эндэх эмсүүдээ аи амерка гарч тои том нээлттэй болсон дээр юм бишүүү ха ха

Содном (103.229.120.119)
2018-10-16 08:08:06
Сайн бн баяр хүргии Гэхдээ нэг л юмнаас болгоомжил Энэ бол "монгол хүн"

Зочин (107.77.245.10)
2018-10-16 03:26:35
Mundag uhantai ohin ym bn! Mongoliinhaa neriig gargaj yvj bgaadaa bayarlaa. Such an inspiration!

...... (66.181.183.28)
2018-10-16 02:17:30
yun ch surhii yum. yasan ch bayan yum.sain etseg ehiin buyanaar l ingej yawdag bhdaa.sanhuugiin asuudal no1.denduu gaihuultsan yariataiin

Зочин (66.181.186.236)
2018-10-15 20:38:59
энэ муухай сэтгэгдэл бичигч нар толгой олгой болжээ.Энэ охин хэнээс мөнгө аваагүй хүний нутагт боломжоороо Монголын нэрийг гаргаж яваа ажилсаг эмэгтэйчүүдийн нэг байна.Ажлын их амжилт хүсэн ерөөе!

Зочин (66.181.186.236)
2018-10-15 20:36:36
энэ муухай сэтгэгдэл бичигч нар толгой олгой болжээ.Энэ охин хэнээс мөнгө аваагүй хүний нутагт боломжоороо Монголын нэрийг гаргаж яваа ажилсаг эмэгтэйчүүдийн нэг байна.Ажлын их амжилт хүсэн ерөөе!

Зочин (66.181.185.246)
2018-10-15 19:55:15
Яана даа комент бичиж байгаа хумуус энэ охиноос арай ахмад байгаа байх бичиж байгаа сэтгегдлууд нь бишээ монголын монг usa iin us avaad mongus ингээд л бид нар атаархаад л алалцаад л цаана чинь дэлхийн бусад орон арьс енгеер члгахгуй дэвшээд л монолчууд аймар шдээ ирнэ гээд ирэхгуй тэгснээ яг цаг нь тулхаар утсаа авахгуй урьдчилгаа нэхээд амар заяа узуулэхгй авангуутаа таг болчино олон ч ажил алж байсандаа

Зочин (202.126.89.241)
2018-10-15 19:53:50
Алаа сунатал шаалгуулаад порно хийгээд

Зочин (202.9.43.190)
2018-10-15 19:39:01
порно продакщн уу.

tushig (66.181.160.120)
2018-10-15 16:51:00
mundag bn shuu amjilt. uls eh orniihoo tuluu huruugaa ch hudulguugui bj shali shali ged surug comment nuhdvvd mai shu.

Зочин (176.179.169.9)
2018-10-15 15:10:56
Nerteigeer ni mongoliod geed nerlehgui

Зочин (202.9.42.1)
2018-10-15 15:02:36
монгу гэдэг мангар монголчууд гэж байгаа юм

Зочин (45.48.96.167)
2018-10-15 14:59:48
Киног нь зарж өгнө гээд хүмүүсээс худлаа ярьж мөнгө авсан охин мөн байна.

Зочин (124.158.109.232)
2018-10-15 14:59:06
Улам ихийг хийж, том мөрөөдлөө биелүүлээрэй. Амжилт хүсье

зараа (182.160.33.151)
2018-10-15 14:45:04
ваав,зорилгодоо хүрэхийн тулд шаргуу тэмцээрэй. дүүд уран бүтээлийн амжилт хүсье

Зочин (202.179.30.194)
2018-10-15 14:22:49
meng gu gedeg ym hooy yunii chini mongu

Зочин (43.228.129.131)
2018-10-15 14:11:16
Хятадууд биднийг Монгу гэдэг гэсэн тэрнээс санаалж МОНГУС гэж нэрлээ юу, энэ хүүхэн чинь хятад юм биш үү

ganaa (43.250.126.90)
2018-10-15 13:47:51
Yasan ch mundag hoorhon ohin bee. Yostoi shine sergeg shn medee duullaa amjilt mongoliinhoo neriig ondort orgoj ywaarai ohin mini.

Зочин (64.119.26.231)
2018-10-15 13:21:16
монгол мөхөж байна.гайгүй хүмүүс нь гадагшаа гараад дуусах нь дээ.

Зочин (112.72.11.102)
2018-10-15 13:13:58
Bid ene anhnyi mongol gedeg oilgoltoos salahgui bol hugjihgui. Esvel bur buh nominationd todruul. Anhnyi mongol yanhan, hulgaichiig hurtel hamruul.

irgen (64.119.23.117)
2018-10-15 12:41:47
Mundag uymaa amjilt

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2019-01-17 17:03:25 - Эдийн засаг
Мэргэшсэн нягтлан бодогчдын жилийн уулзалт боллоо
2019-01-17 16:36:57 - Боловсрол
Нийслэлийн 2-5 насны хүүхдүүдийн 80.1 хувь нь цэцэрлэгт хамрагдаж байна
2019-01-17 16:33:41 - Улс төр
Н.Номтойбаяр: Ц.Нямдорж сайд хэлсэн ярьснаасаа буцаж, ЖДҮ-чдийг хамгаалсан
2019-01-17 16:04:28 - Хууль
Банкны гүйлгээнд хуурамч 20 мянгатын дэвсгэрт, 100 юань илэрсэн хэргийг шалгаж байна
2019-01-17 15:41:15 - Хууль
Таксины жолоочийн хоолойд хутга тулган дээрэмджээ
2019-01-17 15:33:09 - Нийслэл
Монголд 19 мянга гаруй эцэг өрх толгойлон амьдарч байна
2019-01-17 15:31:53 - Эрүүл мэнд
Нарантуул захад гахайн мах, махан бүтээгдэхүүн борлуулах хориглов
2019-01-17 15:24:48 - Нийслэл
Цэргийн бүртгэл нийслэлийн хэмжээнд 71 хувьтай байна
2019-01-17 14:12:15 - Нийслэл
ADIS: Энэ жил АНУ руу ажлын визээр 400-500 хүн явах боломжтой
2019-01-17 14:06:56 - Эрүүл мэнд
Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл хуралдлаа
2019-01-17 13:28:38 - Хууль
Цагаан сараар баримтлах замын хөдөлгөөний аюулгүйн зөвлөмж
2019-01-17 13:13:11 - Орон нутаг
Дархан-Уул аймагт гахайн мялзан өвчин гарчээ
2019-01-17 13:04:49 - Орон нутаг
Архангай аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоолоо
2019-01-17 12:46:11 - Боловсрол
НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгч Наоми Китахара нутаг буцлаа
2019-01-17 12:44:30 - Хууль
М.Мөнхшүр: Алга болсон гэх Д.Аззаяа охин эмээ өвөөгийндөө байсан
2019-01-17 12:19:37 - Улс төр
М.Энхболд: Архины зөвшөөрлийг миний эхнэр биш Ц.Нямдоржийн авгай олгодог байсан юм
2019-01-17 12:14:51 - Спорт
Дакар ралли өндөрлөхөд ганцхан гараа үлдлээ
2019-01-17 12:02:20 - Хууль
Гал түймрийн улмаас нэг иргэн амь насаа алдлаа
2019-01-17 11:53:23 - Нийслэл
Амгалан ДЦС-руу хөрсний ус хальж орох онцгой нөхцөл үүсжээ
2019-01-17 11:50:40 - Нийслэл
Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн даргаар Ч.Жадамба томилогджээ
2019-01-17 11:45:27 - Боловсрол
ШИНЭ НОМ: Дэлхийд тэргүүлэх япон үйлчилгээ
2019-01-17 11:34:58 - Нийслэл
Хөдөлмөрийн баатар Бөхийн Бааст гуай бурхны оронд заларлаа
2019-01-17 11:26:41 - Эрүүл мэнд
Д.Цэцгээ: Томуугийн А хүрээний H1N1 вирусээр зургаан хүн оношлогдсоноос нэг хүн амь насаа алдсан нь үнэн
2019-01-17 11:25:50 - Спорт
Дэлхийн өвлийн усанд сэлэлтийн тэмцээнд Ш.Даваадорж түрүүлжээ
2019-01-17 11:24:41 - Нийслэл
Антарктид тивд мандсан төрийн далбааг Ерөнхийлөгч Х.Баттулгад гардуулав
2019-01-17 11:19:52 - Нийслэл
Такси үйлчилгээний үнийг 1000 төгрөгөөр тооцохоор шийдвэрлэв
2019-01-17 11:15:41 - Эрүүл мэнд
Регистрийн дугаараар эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлнэ
2019-01-17 10:48:34 - Хууль
Иргэдийн хоолойг боож, дээрэмддэг бүлэг этгээдийг баривчилжээ
2019-01-17 10:10:24 - Улс төр
Сайд нарыг чөлөөлж, огцруулах асуудлыг хэлэлцэнэ
2019-01-17 10:02:37 - Эдийн засаг
“Түмэн шувуут” ХК үнэт цаасаа зах зээлд гаргаж эхэллээ
2019-01-17 09:00:03 - Байгаль Орчин
Улаанбаатар 12 градус хүйтэн байна
2019-01-17 08:26:41 - Улс төр
Зам, тээврийн хөгжлийн сайдад Б.Энх-Амгаланг нэр дэвшүүлж, БСШУС-ын сайдыг парламентын гаднаас томилох уу
2019-01-17 08:24:06 - Орон нутаг
Хамрын хийдийн дэргэд 40 жилийн хугацаатай лицензийг ХЯТАДУУДАД олгосон эрх мэдэлтэн хэн бэ
2019-01-17 08:19:51 - Улс төр
Элбэгдорж-Энхбаяртаны УРВУУЛГА
2019-01-17 07:52:46 - Хууль
Онц хэрцгий аргаар хүний аминд хүрсэн этгээдийг баривчилжээ
2019-01-17 07:42:15 - Энтертайнмент
Өнөөдөр бар өдөр
2019-01-16 16:55:10 - Хууль
ҮХЦ: Сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй нам, нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй хэвээрээ
2019-01-16 16:40:23 - Улс төр
Аэросити, Зуунмод, Майдар хотыг Улаанбаатарын дагуул хот болгохоор боллоо
2019-01-16 16:16:31 - Спорт
МҮОХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг бүртгэж эхлээгүй байна гэв
2019-01-16 16:08:38 - Улс төр
ВИДЕО: Ерөнхийлөгч Х.Баттулга прокуроруудтай уулзлаа
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2019-01-15 08:54:25 - Улс төр
ТОХИРОО: Л.Энх-Амгалан, Ц.Мөнх-Оргил, Д.Оюунхорол,Ж.Эрдэнэбат, Д.Хаянхярваа нарыг УИХ-ын даргад санал болгожээ
2019-01-15 08:23:39 - Хууль
Монгол бүсгүйг хүчирхийлж, зодсон гэх Солонгос дипломатын талаар “JTBC TV” юу гэв
2019-01-14 13:00:52 - Шар
Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээн дээр Монгол бөхийн алтан амь эрсдэх цаг ойрхон байна
2019-01-16 11:28:41 - Хууль
Орцны жижүүр ажлын байран дээрээ хоолойгоо хэрчүүлж нас баржээ
2019-01-14 07:54:58 - Хууль
Цагдаагийн хурандаа нар согтуурсан үедээ хүний биед гэмтэл учруулж, танхайн хэрэгт холбогджээ
2019-01-16 12:15:10 - Нийслэл
НИТХ: Төлөөлөгчдийн саналаар ХОТЫН ДАРГААР С.Мөнхчулуун тодорлоо
2019-01-17 07:52:46 - Хууль
Онц хэрцгий аргаар хүний аминд хүрсэн этгээдийг баривчилжээ
2019-01-14 12:11:27 - Улс төр
Т.Аюурсайхан: Хоёр долоо хоногт багтаан, М.Энхболдыг огцруулахын төлөө ажиллана
2019-01-14 13:08:31 - Хууль
Э.Бат-Үүл түүний хүү Б.Чулуудай нарыг энэ баасан гаригт шүүнэ
2019-01-15 07:44:46 - Хууль
Нэг ой хоёр сартай хүүхдийг гудамжинд төөрүүлснээс хөл гар нь хөлдөж эмнэлэгт хүргэгджээ