Халхгол суманд “Сум дундын төв” төсөл хэрэгжиж эхэлжээ

Түгээх    
2018-10-15 12:46:16 - Орон нутаг

halh gol

Зүүн бүсийн хөгжлийн тулгуур төв Дорнод аймгийн хамгийн зүүн хязгаар болох Халхгол суманд “Сум дундын төв” төсөл хэрэгжихээр болж энэ сарын 12-ны өдөр нээлтээ хийжээ. Монгол Улс болон ОХУ-ын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Халхгол суманд орчин үеийн стандарт бүхий шинэ сумын төвийг бүтээн байгуулахаар болсон байна.

Тус бүтээн байгуулалтын ажил нь ирэх жил тохиох Халхын голын дайны ялалтын түүхт 80 жилийн ойг угтаж хийгдэж байгаа юм. ОХУ-ын “Роснефть” компаниас шинэ сумын төвийг байгуулахад 8 сая евро буюу 24 тэрбум төгрөгийг хандивлахаар болсон.  

Шинэ сумын төвийг бүтээн байгуулах ажлын шав тавих ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Д.Саруул, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Халхгол сумын ИТХ-ын дарга Ц.Насанхүү, Халхгол сумын Засаг дарга Х.Хүрэл-Эрдэнэ, "Шинэ сум" төслийн гүйцэтгэгч "Их Модун" ХХК, бүтээн байгуулалтад гар бие оролцох Дорнод МСҮТ-ийн багш, оюутнууд, Халхгол сумын ард иргэд оролцжээ.

Төслийн хүрээнд зургаан га талбайд бүтээн байгуулалтын ажил өрнөнө. Энэхүү ажлын гүйцэтгэгчээр "Их Модун" компани шалгаран ажиллаж багаа аж. Түүнчлэн Дорнод аймгийн барилгын компаниуд, МСҮТ-ийн оюутнууд, Халхгол сумын ард иргэдийн хамт энэхүү түүхэн бүтээн байгуулалтын ажилд хамтран ажиллахаар төлөвлөжээ.

Мөн сумын бүх төрийн үйлчилгээг багтаасан нутгийн удирдлагын ордон, соёлын төв, сум дундын эмнэлэг, 650 хүүхдийн хүчин чадалтай сургууль, дотуур байр, 150 хүүхдийн багтаамж бүхий цэцэрлэг, мөн спорт заал, тоглоомын талбай, авто зогсоол, иргэдийн амарч зугаалах талбай, явган хүний зам, зүлэг ногоон байгууламж гээд иж бүрнээр баригдах юм. Үүнээс гадна шинэ сумын төв болон хуучин сумын төвийг хамтад нь дулааны шугам сүлжээнд холбож цэвэр бохирын асуудлыг ч мөн цогцоор нь шийдэх аж.

“Шинэ сум” төслийн бүтээн байгуулалтын ажил энэ ондоо багтаан хүйт орохоос өмнө цутгалтын ажлыг хийж дуусгахаар төлөвлөжээ. Ирэх жил есдүгээр сард тохиох Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойн баярын өмнө бүтээн байгуулалтыг дуусгаж шинэ сумын төвийг хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн байна.

П.УРНАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 9

Зочин (202.131.238.98)
2018-10-16 08:08:04
ЖОнкуугийн мөнгө цохих сэдэв

Зочин (202.126.89.36)
2018-10-15 23:37:38
Ih moodun gdg chn nuguu shiliin hulgaich hishgeegiin kompani biluu gui yu

Зочин (103.26.193.216)
2018-10-15 15:17:32
pizda tuuh

Зочин (117.136.38.144)
2018-10-15 15:06:32
Тун ч сайхан ажил эхлэх нь дээ, амжилт хүсье. Халх гол сум хожмоо улсын орлогд нэмэртэй сум болно доо.

badam (66.181.161.57)
2018-10-15 14:30:44
aav ni sumiig taraasan jenko shinechilj bn daa

ZOCHIN (103.206.195.28)
2018-10-15 14:22:48
ИХ МОДУН ГЭДЭГ ЧИНЬ БАЯНХОНГОРЫН СУМАДЫГ БАРЬДАГ КОМПАНИ БАЙНАШДЭЭ,ЛАЛАРЫН ЮМАА. ЭНЭ МОНГОЛД ШУДАРГА ЯВДАЛ АЛГААА.ЕРӨНХИЙЛӨГЧ ХҮРТЭЛ НОВШРООД БАЙНА.

Zochin (64.119.20.47)
2018-10-15 14:20:49
Улаан Бадмаа маань өөрийн төрсөн нутгийг өөд татах гэж чардайж л байгаа юм байна.

Зочин (203.217.138.1)
2018-10-15 13:05:44
гол нь тэр суманд чинь ирээдүйд хүн амьдрах юмуу. Бүгд л төврүү нүүдэллэж бншдээ. Байшин барьж өгөөд л амьдарчихгүй байх.

mt (66.181.190.243)
2018-10-15 12:50:49
Зочид буудал бариасай. очиход буух газар олдохгүй, байгаа нь хэцүү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2019-01-17 17:03:25 - Эдийн засаг
Мэргэшсэн нягтлан бодогчдын жилийн уулзалт боллоо
2019-01-17 16:36:57 - Боловсрол
Нийслэлийн 2-5 насны хүүхдүүдийн 80.1 хувь нь цэцэрлэгт хамрагдаж байна
2019-01-17 16:33:41 - Улс төр
Н.Номтойбаяр: Ц.Нямдорж сайд хэлсэн ярьснаасаа буцаж, ЖДҮ-чдийг хамгаалсан
2019-01-17 16:04:28 - Хууль
Банкны гүйлгээнд хуурамч 20 мянгатын дэвсгэрт, 100 юань илэрсэн хэргийг шалгаж байна
2019-01-17 15:41:15 - Хууль
Таксины жолоочийн хоолойд хутга тулган дээрэмджээ
2019-01-17 15:33:09 - Нийслэл
Монголд 19 мянга гаруй эцэг өрх толгойлон амьдарч байна
2019-01-17 15:31:53 - Эрүүл мэнд
Нарантуул захад гахайн мах, махан бүтээгдэхүүн борлуулах хориглов
2019-01-17 15:24:48 - Нийслэл
Цэргийн бүртгэл нийслэлийн хэмжээнд 71 хувьтай байна
2019-01-17 14:12:15 - Нийслэл
ADIS: Энэ жил АНУ руу ажлын визээр 400-500 хүн явах боломжтой
2019-01-17 14:06:56 - Эрүүл мэнд
Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл хуралдлаа
2019-01-17 13:28:38 - Хууль
Цагаан сараар баримтлах замын хөдөлгөөний аюулгүйн зөвлөмж
2019-01-17 13:13:11 - Орон нутаг
Дархан-Уул аймагт гахайн мялзан өвчин гарчээ
2019-01-17 13:04:49 - Орон нутаг
Архангай аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоолоо
2019-01-17 12:46:11 - Боловсрол
НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгч Наоми Китахара нутаг буцлаа
2019-01-17 12:44:30 - Хууль
М.Мөнхшүр: Алга болсон гэх Д.Аззаяа охин эмээ өвөөгийндөө байсан
2019-01-17 12:19:37 - Улс төр
М.Энхболд: Архины зөвшөөрлийг миний эхнэр биш Ц.Нямдоржийн авгай олгодог байсан юм
2019-01-17 12:14:51 - Спорт
Дакар ралли өндөрлөхөд ганцхан гараа үлдлээ
2019-01-17 12:02:20 - Хууль
Гал түймрийн улмаас нэг иргэн амь насаа алдлаа
2019-01-17 11:53:23 - Нийслэл
Амгалан ДЦС-руу хөрсний ус хальж орох онцгой нөхцөл үүсжээ
2019-01-17 11:50:40 - Нийслэл
Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн даргаар Ч.Жадамба томилогджээ
2019-01-17 11:45:27 - Боловсрол
ШИНЭ НОМ: Дэлхийд тэргүүлэх япон үйлчилгээ
2019-01-17 11:34:58 - Нийслэл
Хөдөлмөрийн баатар Бөхийн Бааст гуай бурхны оронд заларлаа
2019-01-17 11:26:41 - Эрүүл мэнд
Д.Цэцгээ: Томуугийн А хүрээний H1N1 вирусээр зургаан хүн оношлогдсоноос нэг хүн амь насаа алдсан нь үнэн
2019-01-17 11:25:50 - Спорт
Дэлхийн өвлийн усанд сэлэлтийн тэмцээнд Ш.Даваадорж түрүүлжээ
2019-01-17 11:24:41 - Нийслэл
Антарктид тивд мандсан төрийн далбааг Ерөнхийлөгч Х.Баттулгад гардуулав
2019-01-17 11:19:52 - Нийслэл
Такси үйлчилгээний үнийг 1000 төгрөгөөр тооцохоор шийдвэрлэв
2019-01-17 11:15:41 - Эрүүл мэнд
Регистрийн дугаараар эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлнэ
2019-01-17 10:48:34 - Хууль
Иргэдийн хоолойг боож, дээрэмддэг бүлэг этгээдийг баривчилжээ
2019-01-17 10:10:24 - Улс төр
Сайд нарыг чөлөөлж, огцруулах асуудлыг хэлэлцэнэ
2019-01-17 10:02:37 - Эдийн засаг
“Түмэн шувуут” ХК үнэт цаасаа зах зээлд гаргаж эхэллээ
2019-01-17 09:00:03 - Байгаль Орчин
Улаанбаатар 12 градус хүйтэн байна
2019-01-17 08:26:41 - Улс төр
Зам, тээврийн хөгжлийн сайдад Б.Энх-Амгаланг нэр дэвшүүлж, БСШУС-ын сайдыг парламентын гаднаас томилох уу
2019-01-17 08:24:06 - Орон нутаг
Хамрын хийдийн дэргэд 40 жилийн хугацаатай лицензийг ХЯТАДУУДАД олгосон эрх мэдэлтэн хэн бэ
2019-01-17 08:19:51 - Улс төр
Элбэгдорж-Энхбаяртаны УРВУУЛГА
2019-01-17 07:52:46 - Хууль
Онц хэрцгий аргаар хүний аминд хүрсэн этгээдийг баривчилжээ
2019-01-17 07:42:15 - Энтертайнмент
Өнөөдөр бар өдөр
2019-01-16 16:55:10 - Хууль
ҮХЦ: Сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй нам, нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй хэвээрээ
2019-01-16 16:40:23 - Улс төр
Аэросити, Зуунмод, Майдар хотыг Улаанбаатарын дагуул хот болгохоор боллоо
2019-01-16 16:16:31 - Спорт
МҮОХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг бүртгэж эхлээгүй байна гэв
2019-01-16 16:08:38 - Улс төр
ВИДЕО: Ерөнхийлөгч Х.Баттулга прокуроруудтай уулзлаа
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2019-01-15 08:54:25 - Улс төр
ТОХИРОО: Л.Энх-Амгалан, Ц.Мөнх-Оргил, Д.Оюунхорол,Ж.Эрдэнэбат, Д.Хаянхярваа нарыг УИХ-ын даргад санал болгожээ
2019-01-15 08:23:39 - Хууль
Монгол бүсгүйг хүчирхийлж, зодсон гэх Солонгос дипломатын талаар “JTBC TV” юу гэв
2019-01-14 13:00:52 - Шар
Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээн дээр Монгол бөхийн алтан амь эрсдэх цаг ойрхон байна
2019-01-16 11:28:41 - Хууль
Орцны жижүүр ажлын байран дээрээ хоолойгоо хэрчүүлж нас баржээ
2019-01-14 07:54:58 - Хууль
Цагдаагийн хурандаа нар согтуурсан үедээ хүний биед гэмтэл учруулж, танхайн хэрэгт холбогджээ
2019-01-16 12:15:10 - Нийслэл
НИТХ: Төлөөлөгчдийн саналаар ХОТЫН ДАРГААР С.Мөнхчулуун тодорлоо
2019-01-17 07:52:46 - Хууль
Онц хэрцгий аргаар хүний аминд хүрсэн этгээдийг баривчилжээ
2019-01-14 12:11:27 - Улс төр
Т.Аюурсайхан: Хоёр долоо хоногт багтаан, М.Энхболдыг огцруулахын төлөө ажиллана
2019-01-14 13:08:31 - Хууль
Э.Бат-Үүл түүний хүү Б.Чулуудай нарыг энэ баасан гаригт шүүнэ
2019-01-15 07:44:46 - Хууль
Нэг ой хоёр сартай хүүхдийг гудамжинд төөрүүлснээс хөл гар нь хөлдөж эмнэлэгт хүргэгджээ