Түгээлтийн машинд GPS суулгах ажил хэний бизнес вэ

Түгээх    
2018-10-16 08:21:05 - Хууль

-ТӨР ШАХААНЫ БИЗНЕС ХИЙХ ҮҮ-

Ачаа, бараа түгээлт, таталтын дунд, том оврын автомашинуудыг өдрийн цагаар бус замын хөдөлгөөний эрчим буурсан шөнийн цагаар хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргасан.

Энэхүү шийдвэр ирэх сарын 11-ний өдрөөс хэрэгжиж эхлэх бөгөөд борлуулалтын машинууд шөнийн 21:00 цагаас өглөөний 07:00 цаг хүртэл замын хөдөлгөөнд оролцож, бусад үед оролцох боломжгүй болох юм. Өөрөөр хэлбэл, өдрийн цагаар цагдаа болон бусад хяналтаас бултан хөдөлгөөнд оролцох боломжгүй болно гэсэн үг. Учир нь ачаа тээвэрлэх автомашинуудад GPS суулгаж, тухайн батлагдсан хуваарь, маршрутын дагуу явж байгаа эсэхэд хяналт тавих юм.

Энэхүү ажлыг нийслэлийн Засаг даргын тамгын газраас Авто тээврийн үндэсний төвтэй хамтран зохион байгуулна. Авто тээврийн үндэсний төв нь хот, хоорондын зорчигч тээврийн автобусны жолооч нарыг тогтоосон хурдын дагуу явж буйг GPS-ээр хянаж ирсэн туршлагатай. Тиймээс тус газар нь энэхүү ажлыг хүндрэлгүй хийнэ гэж үзсэн байна.

Нийслэлд өдөрт ачаа түгээх нийт 20 мянган борлуулалтын машин замын хөдөлгөөнд оролцдог ажээ. Түгээлтийн машинуудыг өдрийн цагаар хөдөлгөөнд оролцуулахгүй байх санаачлагыг анх Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү олон нийтэд танилцуулсан гэдэг.

Тэрбээр нэгэн арга хэмжээнд оролцож үг хэлэх үеэрээ “Өдөрт замын хөдөлгөөнд оролцдог 20 мянган түгээлтийн машиныг шөнө явуулснаар замын хөдөлгөөний ачааллыг 10 хувиар бууруулна гэж тооцоолсон. Тиймээс энэхүү ажлыг хэрэгжүүлэх нь зүйтэй юм” гэжээ. Мөн агаарын бохирдлыг багасгахад тодорхой хувь нэмэр оруулна хэмээн тооцоолсон байна.

Үүний дараа түүний ахалж буй Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсэг энэхүү саналаа Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэн дэмжүүлж, тогтоол гаргуулжээ. Одоо энэхүү тогтоолыг хэн, яаж, хэрхэн хэрэгжүүлэх нь тодорхой бус байгаа юм. Уг мэдээллийг нийслэлийн удирдлагууд ихээхэн нууцалж, чимээгүйхэн гүйцэтгэхээр төлөвлөж байгаа гэх мэдээлэл байна.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын зарим гишүүд үүнийг их хэмжээний мөнгө угаах ажил хэмээн хардаж байгаа аж. Тодруулбал, аль нэгэн “том” дарга GPS суурилуулах ажлыг өөрт хамааралтай компаниараа хийлгүүлээд, мөнгийг нь аж ахуйн нэгж компаниудаас авч магадгүй гэх хардлага байна.

Энэ талаар бид Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээс тодруулахад “GPS суурилуулах мөнгийг нийслэлийн төсвөөс гаргахгүй. 14 хоногийн дараа бүх зүйл тодорхой болно. GPS болон суурилуулсан төлбөрийг компаниуд өөрсдөө гаргана” гэсэн юм. Гэхдээ тэрбээр өмнө нь ирэх оны төсөвт шаардлагатай хөрөнгийг суулгаж, ажил хэрэг болгоно гэж ярьж байсан билээ.

Авто тээврийн үндэсний төвөөс  “НЗДТГ-ын орлогч дарга П.Баярхүү манай байгууллагад ирж ажиллах үеэрээ энэхүү ажилд хамтран ажиллах боломжтой эсэхийг манай удирдлагуудаас асуусан. Манайх боломжтой гэсэн хариулт өгсөн. Түүнээс албан бичгээр албажсан зүйлгүй. Аман яриагаар яригдсан төдий” гэсэн мэдээлэл өглөө. Аж ахуй нэгж, компаниуд энэхүү үйл ажиллагааг эсэргүүцэж байгаа юм. 

Т.ХУЛАН



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 15

зочин (66.181.176.139)
2018-10-16 14:24:21
Энэ маш оновчтой ажлын эхлэл байна. Том хотуудын худалдаа үйлчилгээний хангамжийг шөнийн цагаар хангалтыг нь хийдэг нь түгээмэл зүйл манайд харин хоцрогдоод байсан юм. Шийдвэр гаргагчид олны талархалд нийцсэн ажил хийж байна.

Тулга (218.144.183.15)
2018-10-16 11:06:09
Ачих болон хүлээж авах газрууд нь шөнө ажиллах юм бол уу. Ойлгосонгүй. Ёстой 1 машин явуулахгүй гээд 5 суудлын тэргээр солих ажил болох бии

Зочин (139.5.218.22)
2018-10-16 11:01:43
СЭМҮТийнхэн хүмүүсээ цуглуулмаар болжээ

Зөв зөв (107.167.106.69)
2018-10-16 10:51:25
Зөв шдээ. Дэлгүүрийн үүдэнд, эсвэл баарны үүдэнд бараагаа буулгаад бөглөө үүсгээд зогсчихдог. Баярхүү энэ удаа маш хэрэгтэй юм хийлээ.

Зочин (150.129.140.118)
2018-10-16 10:36:23
ХА ХА ХА БОЛЬ БОЛЬ ХУВИЙН МАШААНААРАА БАРАА ТҮГЭЭХ НЬ ТАНУУСТ ХАМААТАЙ ЮУ

irgen (202.9.42.70)
2018-10-16 10:19:04
mash zuv.

Зочин (202.179.24.123)
2018-10-16 10:14:39
Больеоо пиздаа торийн албаны машинд эхлээд чип тавь босьеоо

ХАХАХА (66.181.165.185)
2018-10-16 09:57:57
ОДОО ТЭГЭД БҮГД ЖИЖИГ ТЭРГЭЭР ЗӨӨГӨӨД ЭХЛЭНЭЭ 1 АЧААНЫ МАШИНЫ ОРОНД - 3 ЖИЖИГ ТЭРЭГ НЭМЭГДЭХ БАЙХДАА

ХАХАХА (66.181.165.185)
2018-10-16 09:57:57
ОДОО ТЭГЭД БҮГД ЖИЖИГ ТЭРГЭЭР ЗӨӨГӨӨД ЭХЛЭНЭЭ 1 АЧААНЫ МАШИНЫ ОРОНД - 3 ЖИЖИГ ТЭРЭГ НЭМЭГДЭХ БАЙХДАА

Зочин (203.91.119.138)
2018-10-16 09:38:02
delguuruud n shunu ongoih uu?

zochin (202.21.118.2)
2018-10-16 09:34:16
abgainhaa tsavind ni tabichihgui yu

zochin (202.21.118.2)
2018-10-16 09:33:30
ene hoshin urlagiin jujichin yu medehevdee

Зочин (103.57.93.75)
2018-10-16 09:31:46
Авгайдаа жпис тавимаар байна

Зочин (124.158.124.174)
2018-10-16 09:27:14
болио

Зочин (103.229.123.56)
2018-10-16 09:18:15
MONGONII TOLOO HIIGEED CHANAR BAIHGUI

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-22 17:45:26 - Нийслэл
“ТЭЦ-4”-ийн гадна талбайд цэргийн сургуулилт явагдсан гэв
2018-11-22 17:35:51 - Улс төр
Ерөнхийлөгчийн хоригийг дахин байнгын хороод руу шилжүүллээ
2018-11-22 17:14:09 - Байгаль Орчин
Чингис хааны Алтан гэрэгэ бүхий гэрэлт хөшөөг Бурхан Халдун хайрханы тайлга, тахилгын цэгт босголоо
2018-11-22 16:44:10 - Улс төр
Үндсэн хуулийн цэцийн 14 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, УИХ-ын тогтоол баталлаа
2018-11-22 16:36:16 - Улс төр
ҮХЦ: Хэнтийн 42 дугаар тойргийн асуудлыг хэлэлцэнэ
2018-11-22 15:54:26 - Боловсрол
Хар балгас хотоос олдсон 1200 жилийн настай хүрэл хонхны хөг эгшиг нь алдагдаагүй байжээ
2018-11-22 15:46:15 - Шар
Хараа хяналтгүй 49 хүүхдийг илрүүлэн, хүлээн авч бүртгэлжүүлэв
2018-11-22 15:37:03 - Нийслэл
Шар тэмдэг рүү орж зогссон зөрчил их гарчээ
2018-11-22 15:36:29 - Шар
Удаан хугацаагаар суух нь зүрхний өвчинд өртөх магадлалыг нэмэгдүүлдэг
2018-11-22 15:33:17 - Орон нутаг
Мөс цөмөрч, 58 бог мал хорогджээ
2018-11-22 15:28:18 - Нийслэл
ХӨСҮТ нисдэг тэрэг буух талбайтай боллоо
2018-11-22 15:20:47 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2595 төгрөг боллоо
2018-11-22 14:57:54 - Нийслэл
ТҮЦ машинаас эд хөрөнгийн бүртгэлийн хоёр төрлийн лавлагаа авдаг боллоо
2018-11-22 14:54:42 - Нийслэл
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас хөдөлмөрийн зах зээлийн бодит мэдээллийг хүргэж байна
2018-11-22 14:43:13 - Шар
МАХН-ын гишүүд: Засгийн газрыг огцруулах шаардлагагүй
2018-11-22 14:40:01 - Нийслэл
Баянхошуу, Телевиз орчмоор агаар хамгийн их бохирдолтой байна
2018-11-22 13:54:54 - Орон нутаг
Осолдсон дөрвөн төрийн алба хаагчийн биеийн байдал хүнд байна
2018-11-22 13:40:36 - Хууль
Нийслэлийн хуульчдын зөвлөгөөн зохион байгуулагдлаа
2018-11-22 13:38:49 - Улс төр
С.Жавхлан: Улс төрчид маань надад гэнэт их хайртай болчихлоо
2018-11-22 13:37:26 - Шар
Домогт хөлбөмбөгч Петер Шмейхель Монголд ирнэ
2018-11-22 13:22:30 - Улс төр
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг 15:00 цаг хүртэл завсарлууллаа
2018-11-22 13:03:02 - Хууль
Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн хэрэгт холбогдуулан нэг эмэгтэй, гурван эрэгтэйг шалгаж байгаа гэв
2018-11-22 12:46:56 - Нийслэл
Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр эрдэмтэн, судлаачид хэлэлцэнэ
2018-11-22 12:35:02 - Улс төр
М.Энхболд:Төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого хийж байна уу
2018-11-22 12:09:40 - Улс төр
УИХ-ын дарга М.Энхболдыг огцрох хүртэл УИХ-ын 40 гаруй гишүүн чуулгандаа суухгүй
2018-11-22 12:05:44 - Хууль
Согтуурсан үедээ дагавар хүүгээ заазуурдаж гэмтээжээ
2018-11-22 12:00:31 - Орон нутаг
Төрийн албаны шалгалтаар явж байсан дөрвөн алба хаагч осолджээ
2018-11-22 11:56:58 - Улс төр
МАН-ын хагарлаас болж УИХ-ын ажил гацаж эхэллээ
2018-11-22 11:53:00 - Спорт
ДАШТ: М.Нандинцэцэг өнөөдөр мөнгөн медалийн төлөө тоглоно
2018-11-22 11:44:21 - Эрүүл мэнд
ДОХ-ын халдвартай есөн эхийг хяналтад авчээ
2018-11-22 11:38:29 - Улс төр
21 аймаг, есөн дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид чуулна
2018-11-22 11:21:09 - Эрүүл мэнд
Кёкүтэнхо Н.Цэвэгням Налайхын эмнэлэгт диализын таван ширхэг аппарат хандивлажээ
2018-11-22 11:18:11 - Орон нутаг
Давсны иодын агууламжийг шалгажээ
2018-11-22 11:11:13 - Нийслэл
Ангилсан хог хаягдлын 85 хувийг дахин боловсруулах боломжтой
2018-11-22 11:05:54 - Эдийн засаг
“Дижитал гарц” өдөрлөгийн үеэр ХААН Банк сюрприз задална
2018-11-22 10:51:29 - Орон нутаг
Гол мөрний мөс бүрэн бэхжээгүй, цөмрөх аюултай байна
2018-11-22 09:59:00 - Улс төр
Сөрөг хүчингүй ПАРЛАМЕНТ БОЛ ПАРЛАМЕНТ БИШ
2018-11-22 09:50:37 - Энтертайнмент
Шинэ жилийн хамгийн том үзэсгэлэн худалдаа Санта маркет
2018-11-22 09:26:24 - Улс төр
Чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
2018-11-22 09:26:18 - Боловсрол
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Ангийнхаа охины төлөө зэрэг цохилж буй 49 зүрх
Их уншсан
Их сэтгэгдэлтэй