Тэтгэврийнхээ мөнгийг тэр чигээр нь монголчуудад зориулдаг УЛИ МИНДЕР-тэй ярилцлаа

Түгээх    
2018-10-16 08:33:51 - Боловсрол

-МОНГОЛ УЛС ЯМАР НЭГЭН ТӨЛӨВЛӨГӨӨГҮЙГЭЭР ХӨГЖСӨНД
ЖААХАН ГУНИГТАЙ БАЙНА-

Швейцарь улсын иргэн УЛИ МИНДЕР гэх эрхэмтэй хэсэгхэн хугацаанд ярилцах завшаан олдсон юм. Тэрбээр 18 жилийн өмнө яг энэ өдөр Улаанбаатар хотод ажиллаж амьдрахаар иржээ. Ули Миндер эх оронд маань ирсэн цагаасаа хойш буяны үйлсэд бие сэтгэлээ зориулж, өрх толгойлсон эхчүүд, хорих газрын хүүхэд, эмэгтэйчүүдэд тэтгэврийнхээ мөнгөнөөс нэг ч төгрөг авалгүйгээр зарцуулдаг буянтан юм.

Тэрээр эдгээр он жилүүдэд нийгмээс гадуурхагдаж, орхигдсон эмэгтэйчүүд, хүүхдүүдийн сэтгэлд гэрэл гэгээ бий болгохын тулд байгаа бүхнээ зориулж чаддаг. Ули ярилцлагын төгсгөл хэсэгт “Би Монгол Улсаас нэг ч төгрөг авдаггүй, өөртөө байгаа бүхнээ өгч байхад надад урт хугацаанд амьдрах виз олгодоггүй” гэх үгийг гомдол, гайхшрал төрсөн өнгөөр ярьсан нь одоо ч нүдэнд харагдаж, чихэнд сонсогдож байна. Тиймээс харъяа байгууллага нь анхааралдаа аваасай гэсэн бодол төрснийг нуух юун.

“Ули Миндер өвлийн улиралд согтоод, гадаа унтчихсан хэн нэгэн байвал туслах эмэгтэйгээрээ дамжуулан цагдаад дуудлага өгч, эргүүлийнхэн ирж автал хажууд нь хүлээгээд зогсдог” тухай орчуулагч эмэгтэй нь бидэнд ярилцлагын дараа сонирхуулж ярьсан юм. Тэрбээр иймэрхүү байдлаар 20 гаруй иргэнийг осгож үхэхээс шууд аварсан байна. Ингээд Ули Миндерийн сонин дотоод ертөнц, монголчуудын талаар юу бодож явдгийг хүлээн авч уншина уу.

-Та анх Монгол Улсад хэдэн жилийн өмнө хөл тавьж байв. Тухайн үед Улаанбаатар хот ямар байсан бэ, дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-(бугуйн цагаа харснаа.сурв) 18 жилийн өмнө 2000 оны аравдугаар сарын 16-ны өдөр Монголд ирж байлаа. Улаанбаатар хот их энгийн байсан. Ямар ч түгжрэл байгаагүй. Өөртөө үйлчлэх дэлгүүр байхгүй, лангууны цаанаас үйлчилдэг жижигхэн дэлгүүрүүд байсан. Тухайн үед хамгийн том дэлгүүр нь Улсын их дэлгүүр /УИД/ байлаа. Гэхдээ одоогийнх шигээ биш. Жижигхэн, жижигхэн лангуутай байсан. Гудамжаар явж байхдаа дэлгүүр олох их хэцүү. Ямар нэгэн барилга руу ороод явж байтал буланд нь жижигхэн дэлгүүр байдаг байсан. Гэсэн ч би Улаанбаатар хотод дуртай, надад таалагдсан.

-Яг ямар байдал нь танд таалагдаж байсанбэ?

-Хүүхдүүдэд зориулсан цэцэг, ногоо дэлгэрсэн сул чөлөөтэй талбай их байсан. Одоо Улаанбаатар хот хөгжиж өндөр сайхан барилгууд баригдсан ч гэсэн сайхан сайхан зүйлүүдийг бусниулаад, сүйтгэсэн нь надад таалагдахгүй байна. Ямар нэгэн төлөвлөгөөгүйгээр хөгжсөнд жаахан гунигтай байна. Монголд мөнгөтэй хүмүүс юу хүссэнээ хийдэг болжээ. Өмнө нь бид Сүхбаатарын талбайгаас Богд уулыг тэр чигээр нь харж чаддаг байсан. Одоо өндөр өндөр байшингууд халхлаад харж чадахгүй байна. Өмнөд хэсгийн байгалийн үзэмжийг харуулах зорилгоор талбайн урд хэсэгт барилга барихыг зөвшөөрдөггүй байсан болов уу. Мөн хүүхдийн парк руу явах дуртай байлаа. Одоогийнх шиг ийм жижигхэн, бужигнасан олон хүн байдаггүй, их том талбайтай байсан. Тэнд очоод хүүхдүүдийг ээж, аавтайгаа хэрхэн тоглож байгааг харж суух гоё санагддаг байсан. Тухайн үед хүүхдийн парк руу ороход 10 төгрөг байл уу даа. Улаанбаатар хоттой холбоотой олон зүйлийг мэддэг ч одоо болтол монгол хэлээр ярьж сураагүй л байна /инээв.сурв/.

-Яагаад, монгол хэл сурсангүй вэ?

-Монголд ирснийхээ дараахан ажил ихтэй завгүй байсан учраас монгол хэл сурч чадаагүй. Монгол хэл сурахын тулд маш их үг цээжлэх ёстой. Эргэн тойрон, хамт ажилладаг байсан хүмүүс маань англиар ярих хүсэлтэй. Намайг монголоор ярих, монгол хэл сурах боломж олгоогүй. Миний бодлоор хүн аливаа улсын хэлийг сурахдаа төгс төгөлдөр буддын гүн ухаан, философи, яруу найргийн тухай ярилцах хэмжээнд хүртэл сурах хэрэгтэй гэж боддог. Тиймээс ойр зуурын үг ярилцахын тулд монгол хэлийг сурахыг хүсээгүй. Би англи, герман, франц, испани, итали, Швейцарийн герман хэлээр ярьдаг учраас хүмүүстэй харилцахад асуудал үүсдэггүй. Энэ зургаан хэлийг яруу найраг, гүн утга философи ярих хэмжээнд хүртэл эзэмшсэн. Би монгол хэл мэдэхгүй ч зарим хүмүүс өөрсдөө монгол хэлээрээ яруу төгөлдөр, уянгалаг ярьж чаддаггүй юм шиг санагддаг.

-ОРОЙ БҮР ШУУДАНГИЙНХАА ХАЙРЦГИЙГ ШАЛГАХДАА ДААРДАГ Ч СЭТГЭЛД
НЭГ Л ДОТНО, САЙХАН САНАГДДАГ БАЙСАН-

-Монголд хамгийн анх ямар ажлаар ирж байв. Монгол Улсад суурин амьдрахад юу нөлөөлөв?

-Өмнө нь Есүс христэд итгэдэг байхад толгойд маш олон төрлийн бодол эргэлддэг, хариултыг нь олж чаддаггүй байлаа. Есүс “Чи зүгээр л итгэ” гэж хэлдэг. Биологич мэргэжилтэй учраас өөрт төрсөн бодлуудынхаа хариултыг олж нотолмоор санагддаг байсан. Тухайн үед шинжлэх ухааны хүмүүс ухамсар оюун ухааны талаар гүнзгий ярилцах дургүй. Оюутан байхдаа их сургуулийнхаа доктор, профессор нараас “Амьтан болон ургамал бүгд хүн шиг оюун ухаантай, ухамсартай” юу гээд асуухад “Шинжлэх ухааны асуулт биш” гэж хариулдаг байсан. Их сургуульд таван жил сурсныхаа дараа хүний сэтгэл зүй, философи, шашны талаар уншиж судалж болох бүх номыг хайж уншсан. Есүс, Энэтхэгийн Хинди, Будда, Ислам шашны талаар маш их уншиж судалсан. Дараа нь миний хүсч байсан зүйл буддын шашинд байсан. Будда “Аливаа нэгэн зүйлд хэзээ ч битгий итгэ. Өөрөө эхлээд шалга, үнэн байвал итгээрэй” гэж хэлсэн байдаг.

-Та буддын шашинтан уу?

-Тийм ээ. Бясалгал хийж, буддын шашинтай болсныхоо дараа хүмүүстэй ажиллаж байгаад төрийн байгууллагад ажилд орсон. 1980 онд хамгийн анх Далай багштай уулзахад “Буддизмын охь шимийг судлаарай, уламжлалт ёс заншлыг нь битгий судлаарай” гэж хэлсэн. 2000 он хүртэл эх орондоо төрийн байгууллагад ажиллаж байгаад нэлээд ядарсан. Мөн сонирхолгүй санагдсан. Буддын шашныг илүү судалж, хүмүүсийн төлөө юм хийж, амьдралаа өөрчилмөөр санагдсан. “Их хөлгөний уламжлал хадгалах төв” үүсгэн байгуулсан Зопа Ринбүүчийгээс “Надад хийх ажил байна уу” гэж асуусан. Багш маань намайг “Монголд оч” гэсэн, би “Тэгье” гээд л хүрээд ирсэн.

-Та тухайн үед Монгол орны талаар хэр мэдээлэлтэй байсан бэ?

-Газрын зурган дээр хаана байдгийг нь ч мэддэггүй. Газрын зураг харах хэрэгтэй байсан. Тэгээд л ирсэн дээ. 2000, 2001 онд маш хүйтэн өвөл тохиож, хөдөө орон нутгуудад зуд болж малчид малаа үхүүлж байсан. Тэр үед ажлаа тарчихаад, орой болгон “Төв шуудан” руу шуудангийнхаа хайрцгийг шалгахаар явж байхдаа маш их даардаг ч гэсэн надад гэртээ байгаа юм шиг, сайхан мэдрэмж төрдөг байсан. Энэ талаараа нэг удаа Зопа Ринбүүчий багшаас асуухад “Урьд насандаа монгол хүн байжээ” гэж хэлсэн.

-Монголд амьдарсан 18 жилийн хугацаанд хүмүүсийн зан чанарт өөрчлөлт орсон уу. Танд мэдрэгдсэн зүйл байна уу?

-Социалист системээс гараад удаагүй байсан болохоор зарим нэг талаараа тийм ч нээлттэй биш, жаахан айдастай байсан санагддаг. “Их хөлгөний уламжлал хадгалах төв”-д захирлаар ажиллаж байхдаа хариуцлагагүй хэн нэгнийг ажлаас халах болоод, хамт олныхоо санал бодлыг асуухаар өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлэхгүй “Бусдын л адил бодож байна даа” гэж хариулдаг байсан. Мөн буддын гүн ухааныг тайлбарласан хичээл орж дууссаны дараа 50-80 хүнээс “Асуух зүйл байна уу” гэж асуухаар хүмүүс юм асуудаггүй байсан. Одоо хүмүүс илүү нээлттэй болсон. Даанч сүүлийн үед мөнгөний төлөөх шунал нь ихдээд байгаа юм шиг санагддаг болсон. Машинтай байж хөрш илүү гоё машин авчихсан байвал тэрнээс илүү гоё машин авах гээд л... Гэхдээ би үүнийг сайн зүйл гэж бодохгүй байна. Анх монголд ирснийхээ дараагаар үйлчилгээний газруудаар ороход монголчууд хамрын үзүүрээр хаалгаа тасхийтэл саваад л орчихдог байсан. Гадаад ямар нэгэн байгууллагын үүдээр орохоосоо хойшоо эргэж хараад хүн байгаа эсэхийг хардаг. Хүн ирж байвал хаалгаа барьж хүлээдэг. Энэ нь надад их сонин санагддаг байсан. Одоо энэ байдал өөрчлөгдсөн. Маш олон монгол хэн нэгэнд хаалга онгойлгож, барьж өгдөг болсон байна лээ. Бусдад үйлчлэх ёстой гэдгийг анзаараад, сурч байгаа нь сайн зүйл шүү. Түгжрэлд үнэхээр дургүй болсон.

-МОНГОЛЧУУД ЖИЛ БҮР АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХАД МӨНГӨ ТӨСӨВЛӨДӨГ Ч
ҮР ДҮНД ХҮРДЭГГҮЙГ НЬ ГАЙХААД БАРАХГҮЙ ЮМ-

-Улаанбаатар хотын автозамын түгжрэлээс гадна, өвлийн улиралд утаа аймшигтай шүү дээ?

-Би гайхаад барахгүй байгаа. 18 жилийн турш Монгол Улсын засгийн газар агаарын бохирдлыг арилгана гээд юм хийгээд л жил бүр мөнгө төсөвлөдөг. Би үнэхээр ойлгодоггүй. Дөнгөж саяхан энэ талаар монгол хүнтэй ярилцсан. Яагаад Монголын Засгийн газар арваннэгдүгээр сарын дунд үеэс гуравдугаар сарын дунд хүртэл ид хүйтний улирлаар гэр хорооллын айлууддаа цахилгааныг нь 100 хувь үнэггүй өгч болдоггүй юм бол. Агаарын бохирдлыг бууруулахын тулд маш их мөнгө төсөвлөдөг, утаанаас болж эрүүл мэндийн олон асуудал, зардал гардаг. Уг нь эдгээр зардлуудаас хамаагүй бага зардлаар гэр хорооллын айлуудыг цахилгаанаар хангасан нь хямдхан баймаар санагддаг. Миний мэдэж байгаагаар Монгол Улс агаарын бохирдлоо бууруулахаар маш олон гадаадын улс орнуудаас зээл тусламж авсан. Энэ их мөнгө хаачсаныг би мэдэхгүй байгаа/инээв. сурв/. Одоо залуучууд Чингис хааны зурагтай маск зүүгээд, Сүхбаатарын талбайд байрладаг Чингисийн хөшөөндөө маск зүүлгээд8 “Чингис хаан хүртэл амьсгалж чадахгүй байна” гээд жагсах хэрэгтэй.

-Гадаадад олон жил амьдраад ирсэн монголчуудаас ярилцлага авахаар “Манай улсын иргэд хотын соёлд суралцах болоогүй байна” гэж хариулдаг. Та ямар бодолтой явдаг вэ?

-Европын улс орнууд хотын соёлд суралцахын тулд олон зуун жил туулсан байдаг. Бид энэ хугацаанд хотод хэрхэн амьдарч сурах талаар суралцсан. 100 жилийн өмнө Улаанбаатар хотод байгаагүй. Хэдэн сүм хийд, дуган л байсан. Социалист систем нэвтэрсний дараагаар тушаал гаргаж, хүмүүсийн хүчээр хотод амьдруулдаг байсан. Энэ систем задрах үед хүмүүс “Бид бүх зүйлээс чөлөөлөгдлөө” гэж бодохдоо дүрэм журмаас хүртэл чөлөөлөгдсөн гэж ойлгосон. Тухайн үед Засгийн газар нь иргэддээ боловсрол сайн олгох байсан.

-Швейцарь улсын Засгийн газраас олгодог тэтгэврийнхээ мөнгийг манай улсын өрх толгойлсон эхчүүдийн амьжиргааг дэмжих, хорих ангийн эмэгтэйчүүдэд ариун цэврийн хэрэглэлүүд авч өгдөг, хорих газрын хүүхдүүдийн сурч боловсроход зориулдаг гэж сонссон?

-Тийм ээ, эцэг эхийн маань үлдээсэн жаахан хөрөнгө бий. Үүгээрээ амьдарч болно. Тиймээс төрөөс өгч буй мөнгийг тусламж хэрэгтэй нэгэнд зарцуулахыг хүссэн. Намайг Монголд ирэхэд хорих газруудаас “Манайд ирж үйл ажиллагаа явуулаач” гэсэн хүсэлт ирж, хорих газруудаар их явдаг байсан. Мөн монгол найзуудаараа дамжуулан гэр хороололд хэцүүхэн амьдардаг, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн талаар мэдэж авсан. 2000 онд “Их хөлгөний уламжлал хадгалах төв”-д ажиллаж байх үед 40 гаран ажилчинтай байлаа. Тэдний ихэнх нь ганц бие эмэгтэйчүүд байсан. Ямар ч улс үндэстний үр хүүхдүүд элэг бүтэн гэр бүлд өсөхгүй бол тэр улсын ирээдүй их бүрхэг болдог. Тиймээс л туслахыг хүссэн. Яагаад насанд хүрээгүй хөвгүүдийг хорьдог газарт тусалдаг вэ гэхээр юм мэдэхгүйгээсээ болоод “тэнэг” алдаа гаргачихсан хүүхдүүд л байдаг.

-ХОРИХ АНГИД БАЙСАН НЭГ ХҮҮ МААНЬ ИХ ТОМ ЗАЛУУ БОЛСОН, НҮБ-ЫН ЭНХИЙГ САХИУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ЯВДАГ-

-Тусалж дэмжсэн эмэгтэйчүүд, хүүхдүүдтэйгээ хэр холбоотой байдаг вэ. Нийгэмд тодорхой хэмжээний байр суурь эзэлсэн болов уу?

-Хорих ангид байсан нэг хүү маань их том залуу болсон. НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцдог. Эмэгтэйчүүдийн хорих ангид байсан нэг бүсгүй өөрийн гэсэн байгууллагатай болсон. Хэдхэн долоо хоногийн өмнө тааралдсан, маш сайхан сэтгэгдэл төрсөн. Хоёр хүүтэй нэг эмэгтэй байдаг юм. Гурван жилийн өмнө айлын хашаанд амьдарч байтал эзэн нь хашаагаа зараад очих газаргүй болсон. Тэгээд нэг найздаа “Зарах хашаа байна уу, судлаатах” гэж хэлтэл найз маань зарах хашаа олсныг нь худалдаж аваад, хоёр хүүтэй эмэгтэй шинэ хашаандаа нүүж ирсэн. Худгаасаа 15 минутын хол зайтай болохоор хашаандаа худаг гаргах хэрэгтэй гэж бодоод байна. Хэрвээ тэр эмэгтэй хашаандаа худагтай болчихвол эргэн тойрныхоо хүмүүст усаа зараад, өрхийнх нь орлого нэмэгдэх юм даа. Энэ хашаа нэлээд том талбай, амьдрал нь хэцүү дахиад хоёр айл буучихсан байгаа.

-Та яагаад хүмүүст тусалдаг юм бэ?

-Зүгээр л байгаа зүйлээрээ хүмүүст тус хүргэхийг боддог. Цаанаасаа л тусалмаар санагдаад байдаг. Швейцарьт оюутан байхдаа амьдардаг өрөөнийхөө хаалган дээр “Би хүн баймаар байна” гэж бичиж байсан. Тусламж хэрэгтэй нэгэнд туслах л хэрэгтэй гэж боддог. Далайн эрэг дээр очоод, наранд биеэ шарж болно л доо. Гэхдээ уйтгартай шүү дээ. Би хэн нэгэнтэй уулзах бүртээ тэр хүнээс заавал нэг юм сурдаг. Би залуу байхдаа найзынхаа хүүхдийг хардаг байлаа. Нэг удаа живхийг нь солих гээд дээш нь харуулаад хэвтүүлтэл гэнэтхэн “Нар” гэж хэлэхээр нь “Гадаа шөнө болж байна, нар байхгүй” гэтэл “Нар, нар байна” гээд зүтгээд байсан. Тэгсэн миний бугуйн цагны нүүрэнд гэрэл ойгоод, таазан дээр яг л нар шиг тусч байсан. Түүнээс хойш аливаа зүйлийг бусдын өнцгөөр харж сурах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон.

-Монгол Улсад 18 жилийн хугацаанд амьдрахдаа хувь хүнийхээ хувьд хэрхэн өөрчлөгдсөн бэ?

-Гадуур нөхцөл байдал хүнд хэцүү байгаа ч гэсэн дотоод сэтгэл минь гэрэл гэгээтэй, аз жаргалтай болсон. Монгол Улсад 18 жилийн хугацаанд амьдрахдаа энэрэн нигүүлсэнгүй, их тэвчээртэй болсон гэж боддог.

-Эх оронд маань ажиллаж амьдрахад танд бэрхшээл тулгарч байна уу?

-Миний эрүүл мэнд сайн байвал цаашид Монгол Улсад амьдарна. Гэхдээ оршин суух виз маань гарвал шүү дээ. Монголоос оршин суугчийн виз авахад их хэцүү байдаг л даа. Жил бүр визээ шинэчлэх шаардлагатай болдог. Монголчууд урт хугацааны оршин суух визийг америкчуудад л өгдөг. Магадгүй АНУ болон Монгол Улсын засгийн газар хооронд тусгай гэрээ байдаг байж магадгүй л юм. Би уг нь Монголоос нэг ч төгрөг авдаггүй, харин бүх мөнгөө монголчуудад өгдөг. Яагаад надад урт хугацаанд оршин суух виз өгдөггүйг нь ойлгодоггүй.

-Бидэнтэй цаг зав гарган ярилцсан танд баярлалаа!

-Өнгөрсөн үедээ аугаа түүхтэй ард түмэн гэдгээ битгий мартаасай. Монголчууд цөөхөн хүний эрх ашгийг хамгаалахын төлөө биш, нийт ард түмнийхээ төлөө зүтгэдэг түүхтэй улс үндэстэн. Тиймээс өнгөрсөн түүхээ санан, сайхан ирээдүйг бүтээхийн төлөө хичээгээрэй. Мөн залуучууд маань зөвхөн цагаар, сараар хөгшчүүдээ хүндэлдэг биш, өдөр бүр хүндлэн, хайрлаж байгаасай гэж боддог. Би 74 настай хөгширсөн ч өөрийгөө аваад явчихаж чадна. Гэхээ бусад хөгшчүүд маань ийм биш үү дээ. Өнгөрсөн үеэ хайрлаж байж л сайхан ирээдүйг цогцлоон бий болгодог. Монголын ард түмэнд аз жаргал хүсье.

М.АМАРЖАРГАЛ

Гэрэл зургийг Г.ТҮШИГ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 74

zochin bagsh eej (202.180.220.81)
2018-10-22 09:21:07
бид сайн үйлс хийж байгаа олон хүмүүсээ мэдсэн ч мэдээгүй юм шиг яваад байгаад учир байна. Ули Миндер гуай танд талархаж байгаагаа илэрхийлве. Бас сурвалжлагчид талархаж байна. амжилт. замбараагүйг бүгдийг нь цэгцэл залуус аа.

зочин (202.179.6.66)
2018-10-20 19:35:34
Хичээж суралцья!Бусдад туслья!Аймаг сум дуурэг бухэнд нэг нэг хун ийм буян хийж эхэлвэл нийгэм бухэлдээ дулаарч,хогжил дэвшил хурдсах байх.

azaa (103.212.118.208)
2018-10-20 17:33:18
ene hvnd darui viz olgooch ee....ichij bn,iim sain hvniig gomdooj bdag arai ch dee...burhan harj bga shvv.

Зочин (121.3.196.15)
2018-10-19 23:23:10
Mongolchuudaas iluu burhanlag hun bn. Buyand ni dagan bayasii

Иргэн (150.129.142.249)
2018-10-19 17:30:48
Төлөвлөгөөгүй их зүйл хийж гэж ээ. Үнээн манай лалрууд төлөвлөгөөгүй их идсийн.Одоо ч цадаагүй цусалсаар...

Зочин (202.9.42.244)
2018-10-19 05:58:32
ВИЗ ОЛГО!!! ВИЗ ОЛГО !!! ВИЗ ОЛГО !!!

Зочин (202.9.42.76)
2018-10-18 15:02:30
манай еронхиилогч нар ингэж буян хийж чадах бол уу. хоорхий

Зочин (194.228.76.146)
2018-10-18 14:06:16
Ерөнхийлөгчин зөвлөгч Хулан гуайд. Та энэ хүтэй биечлэн уулзаж монголын байнгын вийз олгуулах саналыг ноён ерөнхийлөгчөөр шийдвэрлүүл. Наад хүн чинь гэгээн хүн байна шүү.тэр нөгөө нэг богд гэгээнээр тодруулсан ч болохгүй гэх газаргүй бодьсад хүн байнаа.

Зочин (211.55.52.15)
2018-10-18 06:24:35
Барууныхан Амэрикчууд ялангуяа шинжлэх ухааны эрдэмтэд Буддын шашныг шашин биш жинхэнэ шинжлэх ухаан гэж хүлээн зөвшөөрч жилээс жилд маш олон эрдэмтэн Буддын ламын өндөр зэрэг хамгаалж байна. Эд нараас аль эрт агуу их эрдэмтэн Эйнштейн Буддын шашин бол шинжлэх ухаан... гэж хэлсэн учир аргагүй. Энэ хүн тэдний нэг мөн байна. Гэтэл манай эрдэмтэд манайхан үүнийг ойлготол бас л их удах байх даа. Барууны их л дуурайх юм уг нь. Тэр хооронд барууны шинжлэх ухаан хөгжөөд тасарчих байх даа

Зочин (211.55.52.15)
2018-10-18 06:02:11
Төрийн хийж чадахгүй байгаа, төрийн албан хаагчийн хийх ёстой ажлыг энэ хүн ганцаараа олон жил хийжээ. Албан хаагчид миний хийх ёстой ажил гэж ойлгоо ч үгүй огт мэдэхгүй явж байгаа ойлготол хэр удах бол. Энэ хүнийг төрийн яаманд маш хурдан авч ажиллуулмаар байна аа.

Зочин (202.126.89.223)
2018-10-17 20:30:27
Eruul enh az jargal husie urt udaan naslaarai hundetgelteigeer viz oguuch ene hund

зочин (202.179.24.225)
2018-10-17 20:06:55
ямар сайхан сэтгэлтэй, буянтай агуу хүн бэ. Монголчууд нэгнээ үгүйсгэж, улс орноо яядууралд оруулж байхад харийн хүн гэхгүй бидний төлөө бүхнээ зориулаад. үнэхээр гэгээрсэн хүн юмаа. танд эрүүл энх, урт насыг ерөөе.

zochin (182.160.32.78)
2018-10-17 17:49:57
Saihan setgeitei tanid bayarlalaa!!Ene neg HAAN gedeg novsh chi tiim bayan um uu?Hulgaich,luivarchdiin utsan huuheldei min !!Ter novshnuudtaigaa tam ruugaa tonilooroi!!Hugiin buus!!!

зочин (66.181.161.88)
2018-10-17 08:09:38
Энэ сайхан хүнд баярлалаа.Буян нь дэлгэрч яваг ээ

. (202.9.43.99)
2018-10-17 07:14:29
This man does not respect the Mongolians

зочин (103.26.195.137)
2018-10-17 02:49:50
шагнах хэрэгтэы. байнга орших суух виз ѳгѳх ёстой. бүр хүндэтгэлтэйгээр шагнал виз хоёрыг ѳг

Zochin (103.229.122.42)
2018-10-17 02:13:29
Go back to your country!

Монгол улсын иргэн (59.153.112.250)
2018-10-17 00:15:10
Өөрөөсөө ичив...Тэгсэн мөртлөө би бол их эх оронч хүн гэж боддог бодолдоо эргэлзэв... За яаХав ээ... Хүнд туслах, хэрэгтэй хүн нь байх тухайд ихэд хичээх...

Зочин (94.30.168.62)
2018-10-16 22:56:00
сайхан ярилцлага байна

Zochin (126.247.83.153)
2018-10-16 22:03:34
Tand mash ih bayarlalaa. Uneheer ineniig nudend haragdtal huurnejee. Iim zurh setgel, zutgel bhad ta mini manai ulsiin irgen bnoo gedegt itgeltei bna. Burhan harj bgaa, eruul enh, urt udaan neslahiig husie

zochin (202.9.42.99)
2018-10-16 20:32:37
Bayrllaa tand

Zochin (2.203.24.195)
2018-10-16 19:12:01
Hunii saihan setgel ,urt holiin gazraas ch gerelteh yum hamgiin sain saihniig yoruuy

Д.Сүхбаатар (103.212.116.66)
2018-10-16 18:49:21
Ули Миндер гуай үнэхээр буянтай буддист хүн дээ.Их Хөлгөний Төв дээр ч их буян хийсэн, жирийн ядуу монгол хүмүүст байнга тусалж байдаг буянтай хүн. Зопа римбүүчий гэгээнтэн өрнөдийн олон шавьтай байдаг, тэдгээрийн нэг нь дээ.Таны буян номонд даган баясъя. Таны буян дэлгэрэх болтугай.

Ок (112.72.11.101)
2018-10-16 17:30:02
ГАНЦХАН ХҮН МУУЛЖ МАШ ОЛОН ХҮМҮҮС ДЭМЖИЖ ТАЛАРХАСАН БАЙНА.БИ Ч БАС ДЭМЖИН ТАЛАРХАЯ

Mongol (178.115.129.174)
2018-10-16 16:25:21
Буянаараа дэлгэрэг! Монголийн одоогийн байдалыг товч бөгөөд тодорхой хэлж. Хотын утааны асуудалыг голыг нь олоод хэлсэн байна. Далдгар дарваан төрийн Түшээдээ!!! Яадаж наад хотийнхоо утааг энэ хэлсэнээр нь шийдээд өгөөчээ! Бас ийм хүмүүсийг харж үзээд Виз ийн урт хугацаагаар өгөөчээ!!!

Ганзориг (203.217.139.226)
2018-10-16 16:14:07
Ардчилал нэрээр гарч ирсэн МАН, АН ынхан нэг юм бодож нүглээ намамчлах болж дээ

Зочин (64.119.17.205)
2018-10-16 15:40:28
Миний харж байснаар монголд нэг япон хөгшин , энэ ярилцлага өгсөн хүн энэ 2 н хүн амьтан байхгүй байх гэж бодрж байна , нэг нь гэрийнхээ гадаа байгаа ногоо хогийг , нэг нь орцныхоо баас, шээсийг цэвэрлэдэг настангуудтай би 2 ч удаа таасран иймэрхүү буяны. Үйл хийж байгаа настангуудад виз өгөхөд нь юу нь болохгүй юм бол доо.

Зочин (103.10.23.161)
2018-10-16 14:10:15
Саяхан талбай дээр нэг натур зурдаг зураач гадаадынхныг хэрж гүйгээд байсан юм. Тэр зургуудыг нь тоож үзээд хэдийг худалдаж авч байсан хүн мөн юм шиг байна.

Зочин (119.40.99.30)
2018-10-16 13:23:12
Утаа бууруулна гэж төсөвлөсөн мөнгөөрөө цахилгаанаар хангах хэрэгтэй юм байна аа, шахмал түлш, шидэт зуух, утаагүй яндан гэж байхаар

Зочин (202.9.43.49)
2018-10-16 13:02:46
утааны талаар их гоё гайхлатай санаа хэллээ маш энгийн байнашд юун тэр зуух яндан яндангийн шүүлтүүр утаагүй түлш нтр вэ утаанд зарцуулж байгаа гэх нэрээр идэж байгаа тэр олон зуун тэрбум төгрөгийг өвлийн улиралд гэр хорооллынхны цахилгааныг 100% үнэгүй өгч яагаад болдоггүй юм бол ??? нээрээ л ёстой гайхаал гайхаал барахгүй өчигдөрхөн цэрэнбат гэх банди 54 тэрбумаар яндангийн 200 ам.долларын шүүлтүүр авна гд улайраад чичрээд дайраад байгаа биздээ одоо больёооо ман

Зочин (182.160.2.243)
2018-10-16 12:59:01
Юуны өмнө өтөл насандаа бусдын сайн сайхны төлөө бие сэтгэлээ зориулж яваа энэ хүнд мэхийн ёсолж урт удаан наслахыг хүсэн ерөөе.Өнгө мөнгө албан тушаалаас өөр зүйл бодохоо байсан бохир аргаар хөлжсөн манай баячууд уншиж санаа авах юм их байна даа.Ядаж тархинд нь бусад хүмүүс яаж амьдарч байгааг бодитоор мэдэрч ядуу хүмүүсийг хайрлах жаахан ч гэсэн зай гарч магадгүй.

zochin (103.10.22.99)
2018-10-16 12:47:21
ene huni hayg bna u hn yu hj bn uulzaj uzmer bi shveitsar ulsad amdrad irsen yma ene huntei neg uulzmar mini utas 99224581 bi ym sonsohgui sonsgolgui hun bn

zochin (103.10.22.99)
2018-10-16 12:47:21
ene huni hayg bna u hn yu hj bn uulzaj uzmer bi shveitsar ulsad amdrad irsen yma ene huntei neg uulzmar mini utas 99224581 bi ym sonsohgui sonsgolgui hun bn

Зочин (202.126.89.9)
2018-10-16 12:22:15
Төрийн 3 өндөрлөг хүлээж авч болдоггүй юм болов уу?

Зочин (202.126.89.214)
2018-10-16 11:58:00
яг л үнэн хэлжээ монгол хүний шунал арай л хэтрээд байгаа юм чадваргүй байж их мөнгө ярисан хүмүүс нэгэндээ атаархуу ядарсан нэгэндээ тусланаа гонж.ямар сайндаа гадаад хүн туслаад явж байх шив.хүн муутай монголчууд цөөөхөн байхаас яахав.мөнгөтэй хүнд зусардана бялдуучланаа бас

зочин (202.179.31.120)
2018-10-16 11:48:02
Ийм их буяны үйлс хийж байгаа хүнд яагаад урт хугацааны виз олгодоггүй юм болоо,Төрийн томчуул,хүнд сурталтангууд жирийн ийм хүмүүсийг авч хэлцдэггүй,эсвэл хээл хахууль горьддог байх аа,энэ хүний урьд ичмээр л санагдлаа.Буянтай үйлсээ үргэлжлүүлж эрүүл энх,урт наслаарай буянтай буурал минь.бухан таныг ивээг.

зочин (202.179.31.120)
2018-10-16 11:48:02
Ийм их буяны үйлс хийж байгаа хүнд яагаад урт хугацааны виз олгодоггүй юм болоо,Төрийн томчуул,хүнд сурталтангууд жирийн ийм хүмүүсийг авч хэлцдэггүй,эсвэл хээл хахууль горьддог байх аа,энэ хүний урьд ичмээр л санагдлаа.Буянтай үйлсээ үргэлжлүүлж эрүүл энх,урт наслаарай буянтай буурал минь.бухан таныг ивээг.

зочин (202.179.31.120)
2018-10-16 11:48:02
Ийм их буяны үйлс хийж байгаа хүнд яагаад урт хугацааны виз олгодоггүй юм болоо,Төрийн томчуул,хүнд сурталтангууд жирийн ийм хүмүүсийг авч хэлцдэггүй,эсвэл хээл хахууль горьддог байх аа,энэ хүний урьд ичмээр л санагдлаа.Буянтай үйлсээ үргэлжлүүлж эрүүл энх,урт наслаарай буянтай буурал минь.бухан таныг ивээг.

зочин (202.179.31.120)
2018-10-16 11:48:02
Ийм их буяны үйлс хийж байгаа хүнд яагаад урт хугацааны виз олгодоггүй юм болоо,Төрийн томчуул,хүнд сурталтангууд жирийн ийм хүмүүсийг авч хэлцдэггүй,эсвэл хээл хахууль горьддог байх аа,энэ хүний урьд ичмээр л санагдлаа.Буянтай үйлсээ үргэлжлүүлж эрүүл энх,урт наслаарай буянтай буурал минь.бухан таныг ивээг.

Зочин (43.228.130.186)
2018-10-16 11:36:04
Ueli Minder гээд энэ хүнийг олон жилийн өмнөөс мэднэ. маш мундаг хүн дээ. Хүмүүсээ энэ хүн шашины хүн байж болно, гэхдээ Христийн шашиныхнаас шаал ондоо, хэзээ ч юм өгчихөөд эргээд шашин шүт, миний тийм юмыг хий гэхээргүй хүн. Маш мундаг ухамсартай. Христийн шашиныхан хооллож ундалдаг, хувцас хунар өгдөг, дараа нь шашиндаа орохыг ятгадаг. Бүүр хэтэрхий шахаж шаарддаг, үгүй бол дахиж хоол унд өгөхчгүй. Их хөлгөний төвийнхөн хичнээн жил ингэж ядарсан хүн хооллосон билээ, байнга хувцас өгдөг билээ тэглээ гээд нэг ч реклам хийж байгаагүй мундаг газар байсан.

зочин (66.181.166.185)
2018-10-16 11:21:01
Монголын баялагт шунан, албан тушаалтнуудад долиглногчдод төрийнхөн яаж бөгсийг нь долоох шахам, улс орныхоо эрх ашиг, ард олныхоо хүслийг үл хэрэгсэн далбаганадаг билээ????, ийм зөв үзэл, буяныг дээдэлсэн хүнд яагаад буяныг санан визний хөнгөлөлт өгдөггүйн шалтгаан юунд байна вэ? Үнэнийг олж харах билгийн мэлмий, хүнлэг нинжин сэтгэлгүйд л байгаа гэж бодож байна. тАНЫГ БУРХАН бУДДА ИВЭЭХ БОЛТУГАЙ.

Зочин (202.179.31.114)
2018-10-16 11:10:59
Уншсанхгүй тэр нэг өгүүлбэр хараад хэлэхэд : үнэн төлөвлөгөөгүй бүх юм хийж байна. Төрийнхөн төлөвлөх том зураг харах гэж тэнд сууж байгаагаа таг мартаад дандаа хүн болгоны амбицийг авилгаар хэрэгжүүлсэн оршино. Яг үнэндээ хөгжсөн юм байхгүй. Хэдэн замбараагүй шавсан байшин л байгаа. Зам нийтийн тээвэр бусад зүйлс нь бүгд хуучин хэвээр байгаа.

Zochin (103.229.122.42)
2018-10-16 11:06:06
Shashnii baiguullagiin enerengui saihan neriin dor hen ch ymar ch uil ajillagaa yavulaad amidarch bga yum bilee, bid medehgui!Ene baiguullagiin uil ajillagaag nariin shalgakh heregtei! Dr n manai uls uuriin gsn huuli duremtei tul ta manai ulsad amidrahiig huscg bga l yum bol ter huuli duremiig nasan turshdaa dagakh l heregtei!

Зочин (66.181.160.78)
2018-10-16 11:00:04
tsetserlegt nohoigoo salhiluulaad yavj bsan hun mun bna. Nohoi ni baasan chini harmaanaasaa gyalgar uut gargaj ireed uutalj avaad tsunhendee hiingee biden ruu haraad tolgoi dohison Medeej sanaa avaasa gesen bh. Gadnii hun murtluu muu mongol hunees deer buyantai hun bna

Зочин (66.181.160.78)
2018-10-16 11:00:01
tsetserlegt nohoigoo salhiluulaad yavj bsan hun mun bna. Nohoi ni baasan chini harmaanaasaa gyalgar uut gargaj ireed uutalj avaad tsunhendee hiingee biden ruu haraad tolgoi dohison Medeej sanaa avaasa gesen bh. Gadnii hun murtluu muu mongol hunees deer buyantai hun bna

НАРСҮРЭН (202.21.100.138)
2018-10-16 10:57:57
иЙМ САЙХАН СЭТГЭЛТЭЙ ХҮН МОНГОЛЧУУДАД ТУСАЛЖ БАЙГААД БАЯРТАЙ БАЙНА уДААН ХУГАЦААНЫ ВИЗ ОЛГОХ ХЭРЭГТЭЙ.ХЭДЭН ХҮНД ХЭДЭН ЩВЕЙЦАРЬ ФРАНКИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛСЭНИЙГ СУДЛАХ ХЭРЭГТЭЙ.тАНЫ САЙХАН СЭТГЭЛД МОНГОЛЧУУДЫНХАА ӨМНӨӨӨС ТАЛАРХАЖ БАЙНА.тАНД УРТ НАСАЛЖ УДААН ЖАРГААРАЙ ГЭЖ ЕРӨӨЕ

Зочин (103.26.195.48)
2018-10-16 10:54:39
Монгол улс хүний сэтгэлийг тэгж их татах орон мөн бил үү энэ хүн шиг бодол санаатай хүмүүст засгаас тодорхой дэмжлэг визийн хөнгөлөлт үзүүлж болдоггүй шалтгаан юу бэ эсхүл аюултай этгээд болохыг нь шалгаж тогтоочихсн юм уу

Зочин (182.218.70.45)
2018-10-16 10:48:12
Шагнаж урам хайрлая эрүүл энхийг хүсье

bolor (202.70.43.234)
2018-10-16 10:43:15
tandd bayarlalaa,bur tevreed unsmeer sanagdlaa.

Зочин (202.21.106.112)
2018-10-16 10:40:58
Omhii hujaa nariig bolohoor nasaar ni blgaad bdag bj sonin huuruud shuu

hudal (43.250.126.3)
2018-10-16 10:40:31
shashnii ner barij ene sul doroi niigemd duraaraa durigaj yavaa olon tenemel gadaad bdgiin negen tod jishee.muulan baij visa guih hereg yun, odoo zai bolood yvj vz gej helmeer hvn baina. mahayana toirch gvideg gants bie mongol hvvhnvvdiin manager yum bishvv! mash sejigtei etgeed! ter toviig ni sain shalgah heregtei baigaa yum. betub gej bas neg hvvhdiin hodolmoriin moljlog hiij olson mungiig ni india ruu gargadag evgui gazar baina! hoorhii olon mongol hvvhed ogloonii surch bolovsroh tsagaar hural huraad suuj baina lee! aldsan horom ergej oldohgui, ter olon hvvhed bolovsrolgui vldej baina...

hudal (43.250.126.3)
2018-10-16 10:38:54
shashnii ner barij ene sul doroi niigemd duraaraa durigaj yavaa olon tenemel gadaad bdgiin negen tod jishee.muulan baij visa guih hereg yun, odoo zai bolood yvj vz gej helmeer hvn baina. mahayana toirch gvideg gants bie mongol hvvhnvvdiin manager yum bishvv! mash sejigtei etgeed! ter toviig ni sain shalgah heregtei baigaa yum. betub gej bas neg hvvhdiin hodolmoriin moljlog hiij olson mungiig ni india ruu gargadag evgui gazar baina! hoorhii olon mongol hvvhed ogloonii surch bolovsroh tsagaar hural huraad suuj baina lee! aldsan horom ergej oldohgui, ter olon hvvhed bolovsrolgui vldej baina...

Монгол (202.126.89.142)
2018-10-16 10:37:38
Еронхий Баттулгаа нэг Юм бодох болжээ

Зочин (182.218.70.45)
2018-10-16 10:37:04
Манай улс ард түмнийг хайрлаж тусалдаг сайн хүн байна визийг нь урт хугацаатай өгмөөр юм

Sanaa (50.99.241.195)
2018-10-16 10:22:09
Manai baychuud hezee ene hun chig boloh boloo.

amar (202.170.68.162)
2018-10-16 10:16:26
buyan ni delgeregee. hel soyol undes ugsaa uur ch bid neg delhiin neg l hun turulhtnii uudel.

Зочин (202.179.10.22)
2018-10-16 10:16:13
ВИЗ олгох хэрэгтэй Бас шагнах хэрэгтэй

Зочин (202.9.42.137)
2018-10-16 10:02:12
Urt naslaarai

Зочин (176.179.171.226)
2018-10-16 09:58:58
Mongoliin baychuud bugd uhvel taarna

Зочин (202.9.42.1)
2018-10-16 09:48:43
энэ буянтай хүнд монголд байнгын оршин суух виз дараад өгчихөөч

цэцэг (66.181.183.173)
2018-10-16 09:46:49
ёстой монголчуудын замбараагүй хөгжилийг хөгжил гэхэд хэцүү тул гунигтай байна гэхээс өөрөөр үнэндээ хэлэх аргагүй би ч бас хотын буруу төлөвлөлтийг хараад байнга л бухимдаж яахаараа яаж бодохоороо ингэж бодоод шавчихдаг юм бол гэдэг .монгол улсын удирдлага буруу хүмүүсийн гарт ороод 29-н жил боллоо цаашид юу болж яаж эргэх бол .

Зочин (124.158.107.106)
2018-10-16 09:24:49
Мундаг буянтай буурал бна. Урт насалж удаан жаргаарай. Манайхан л 50, 60 хүрэхээрээ л оюун бодлоороо даанч эрт хөгширч их юм дөө.

иргэн (112.72.11.67)
2018-10-16 09:18:36
Сайн санааны үзүүрт тос гэдэг. Зөв юм хийж байгаа болохоор виз зэрэг бол олдох л байх даа. Илүү ихээр бурханы ивээл ирнээ.

Зочин (139.5.218.28)
2018-10-16 09:18:05
W Iin hoorond viz ene teren der ni shaltag tabij huuli yarin hahuuli ugbul asuudlgui hahuuli uguhgui bl vizgui blchin l do

Зочин (103.57.93.75)
2018-10-16 09:15:40
Монгол улсын иргэн болгооч

Оожоо (103.229.121.72)
2018-10-16 09:14:56
Монголын төлөө бидний төлөө гэсэн сэтгэлтэй гадаадын хүн олон байх юм монголын бус ард түмнийхээ бус сэтгэлтэй монгол хүн тэр тусмаа төрийн сээнтийд заларсан хүмүүс энэ гадаад хүмүүсээс ч олон байх юм "Муухай монгол хүн" гэсэн үг зүс царайг хэлээгүйг ойлгох хэрэгтэй юм даа залуус минь

ЗОЧИН (37.139.25.8)
2018-10-16 09:09:36
ИЙМ ГЭГЭЭНТЭН БУЯНТАЙ ХҮНД ВИЗИЙГ НЬ ӨГӨӨЧ

Зочин (43.228.128.22)
2018-10-16 09:04:09
Энэ сайхан сэтгэлтэй өвөөд баярлалаа. Ажлын өглөө анхны уншсан сайхан ярилцлага байлаа. Монголчууд маань энэ хүнээс суралцах хэрэгтэй шүү. Визний асуудалд нь анхаарч өгөөсэй. Урт насалж МОНГОЛДОО удаан амьдраарай

ХААН (66.181.185.102)
2018-10-16 09:00:29
Удаан хугацаанд виза олгохгүй байгаа нь зөв.Монголчууд бид өндөр хөгжилтэй орнуудын ер нь гадаадын орнуудын амьдрах визийн талаар үнэн зөв мөн чанарыг нь одоо хүртэл ойлгоогүй яваа. Казакстанд иргэн болчихоод буцаад монголын иргэн болох гэхэд л 20 жил асуудал шийдэгдэхгүй л байна шүү дээ.Хүрэлсүхийг Солонгост айлчлахад нэг хүүхэн 12 жил хөөцөлдөөд бүтэхгнүй байна гээд л уЙЛААД БАЙСАН ШҮҮ ДЭЭ..еР НЬ ЭРХ ЧӨӨЛӨӨТ МОНГОЛ УЛСАД ТӨРЖ ӨСНӨ ГЭДЭГ БУРХАНЫ ТОМ ХУВЬ ЗАЯА ШҮҮ ДЭЭ. Гадаад дотоод их явж байна. Юм их үзэж байна.Энэтхэг, Япон гээд л өглөө эрт метро, галт тэргэнд нь суугаад үзэл дээ. Юуных нь түгжрэл. Бид өөрсдөө л баян учраас 1-2 буудал автобусанд суухгүй бензин шатаагаад түгжрэл үүсгэж байгаа шүү дээ. Монголчууд бидэнд гадаадын орнуудаас мэдэж авсан сайн дэвшилтэт зүйлүүдээ хэрэгжүүлэх л дутагдаад байгаа гэж бодогдном.

Зочин (103.26.193.146)
2018-10-16 08:58:12
Баярлалаа.Гадаадын харъятыхан уншиж байгаа бол хуулийн гаргалгаа олоод визийг нь байнгын болгоод өгчихвөл буянтай л ажил болох нь дэ.

зочин (66.181.160.23)
2018-10-16 08:48:58
сайхан яриа байна. монголчуудын өмнөөс баярлалаа гэж хэлье. бурханы шашинтай хүн яг л ийм байдаг. бурханы шашинг зөв ойлгож хэрэгжүүлбэл үнэхээр гайхамшиг шүү.

Зочин (182.160.34.124)
2018-10-16 08:42:11
УБ хотын эмх замбраагүй баригдсан барилгуудыг яг үнэнийг хэлсэн байна. Үнэхээр элэгтэй хүн юмаа

иргэн (180.149.93.98)
2018-10-16 08:42:06
бидэнд тунгаах юм даанч их байна даа. талархаж байна танд

зочин (203.91.118.180)
2018-10-16 08:41:37
сайн үйлс бүтээж байгаа энэ хүнд урт хугацааны виз олгооч ээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-22 17:45:26 - Нийслэл
“ТЭЦ-4”-ийн гадна талбайд цэргийн сургуулилт явагдсан гэв
2018-11-22 17:35:51 - Улс төр
Ерөнхийлөгчийн хоригийг дахин байнгын хороод руу шилжүүллээ
2018-11-22 17:14:09 - Байгаль Орчин
Чингис хааны Алтан гэрэгэ бүхий гэрэлт хөшөөг Бурхан Халдун хайрханы тайлга, тахилгын цэгт босголоо
2018-11-22 16:44:10 - Улс төр
Үндсэн хуулийн цэцийн 14 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, УИХ-ын тогтоол баталлаа
2018-11-22 16:36:16 - Улс төр
ҮХЦ: Хэнтийн 42 дугаар тойргийн асуудлыг хэлэлцэнэ
2018-11-22 15:54:26 - Боловсрол
Хар балгас хотоос олдсон 1200 жилийн настай хүрэл хонхны хөг эгшиг нь алдагдаагүй байжээ
2018-11-22 15:46:15 - Шар
Хараа хяналтгүй 49 хүүхдийг илрүүлэн, хүлээн авч бүртгэлжүүлэв
2018-11-22 15:37:03 - Нийслэл
Шар тэмдэг рүү орж зогссон зөрчил их гарчээ
2018-11-22 15:36:29 - Шар
Удаан хугацаагаар суух нь зүрхний өвчинд өртөх магадлалыг нэмэгдүүлдэг
2018-11-22 15:33:17 - Орон нутаг
Мөс цөмөрч, 58 бог мал хорогджээ
2018-11-22 15:28:18 - Нийслэл
ХӨСҮТ нисдэг тэрэг буух талбайтай боллоо
2018-11-22 15:20:47 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2595 төгрөг боллоо
2018-11-22 14:57:54 - Нийслэл
ТҮЦ машинаас эд хөрөнгийн бүртгэлийн хоёр төрлийн лавлагаа авдаг боллоо
2018-11-22 14:54:42 - Нийслэл
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас хөдөлмөрийн зах зээлийн бодит мэдээллийг хүргэж байна
2018-11-22 14:43:13 - Шар
МАХН-ын гишүүд: Засгийн газрыг огцруулах шаардлагагүй
2018-11-22 14:40:01 - Нийслэл
Баянхошуу, Телевиз орчмоор агаар хамгийн их бохирдолтой байна
2018-11-22 13:54:54 - Орон нутаг
Осолдсон дөрвөн төрийн алба хаагчийн биеийн байдал хүнд байна
2018-11-22 13:40:36 - Хууль
Нийслэлийн хуульчдын зөвлөгөөн зохион байгуулагдлаа
2018-11-22 13:38:49 - Улс төр
С.Жавхлан: Улс төрчид маань надад гэнэт их хайртай болчихлоо
2018-11-22 13:37:26 - Шар
Домогт хөлбөмбөгч Петер Шмейхель Монголд ирнэ
2018-11-22 13:22:30 - Улс төр
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг 15:00 цаг хүртэл завсарлууллаа
2018-11-22 13:03:02 - Хууль
Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн хэрэгт холбогдуулан нэг эмэгтэй, гурван эрэгтэйг шалгаж байгаа гэв
2018-11-22 12:46:56 - Нийслэл
Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр эрдэмтэн, судлаачид хэлэлцэнэ
2018-11-22 12:35:02 - Улс төр
М.Энхболд:Төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого хийж байна уу
2018-11-22 12:09:40 - Улс төр
УИХ-ын дарга М.Энхболдыг огцрох хүртэл УИХ-ын 40 гаруй гишүүн чуулгандаа суухгүй
2018-11-22 12:05:44 - Хууль
Согтуурсан үедээ дагавар хүүгээ заазуурдаж гэмтээжээ
2018-11-22 12:00:31 - Орон нутаг
Төрийн албаны шалгалтаар явж байсан дөрвөн алба хаагч осолджээ
2018-11-22 11:56:58 - Улс төр
МАН-ын хагарлаас болж УИХ-ын ажил гацаж эхэллээ
2018-11-22 11:53:00 - Спорт
ДАШТ: М.Нандинцэцэг өнөөдөр мөнгөн медалийн төлөө тоглоно
2018-11-22 11:44:21 - Эрүүл мэнд
ДОХ-ын халдвартай есөн эхийг хяналтад авчээ
2018-11-22 11:38:29 - Улс төр
21 аймаг, есөн дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид чуулна
2018-11-22 11:21:09 - Эрүүл мэнд
Кёкүтэнхо Н.Цэвэгням Налайхын эмнэлэгт диализын таван ширхэг аппарат хандивлажээ
2018-11-22 11:18:11 - Орон нутаг
Давсны иодын агууламжийг шалгажээ
2018-11-22 11:11:13 - Нийслэл
Ангилсан хог хаягдлын 85 хувийг дахин боловсруулах боломжтой
2018-11-22 11:05:54 - Эдийн засаг
“Дижитал гарц” өдөрлөгийн үеэр ХААН Банк сюрприз задална
2018-11-22 10:51:29 - Орон нутаг
Гол мөрний мөс бүрэн бэхжээгүй, цөмрөх аюултай байна
2018-11-22 09:59:00 - Улс төр
Сөрөг хүчингүй ПАРЛАМЕНТ БОЛ ПАРЛАМЕНТ БИШ
2018-11-22 09:50:37 - Энтертайнмент
Шинэ жилийн хамгийн том үзэсгэлэн худалдаа Санта маркет
2018-11-22 09:26:24 - Улс төр
Чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
2018-11-22 09:26:18 - Боловсрол
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Ангийнхаа охины төлөө зэрэг цохилж буй 49 зүрх
Их уншсан
Их сэтгэгдэлтэй