Саудын Арабын эрх баригчид сэтгүүлч Жамаль Хашоггиг мэдүүлэг өгч байхдаа амиа алдсаныг хүлээн зөвшөөрч магадгүй

Түгээх    
2018-10-16 15:13:49 - Гадаад

jamalСаудын Арабын сэтгүүлч Жамаль Хашоггигийн хувь тавилантай холбоотой асуудал олон улсын анхаарлын төвд байна. Тус улсын эрх баригчид Жамаль Хашогги мэдүүлгийн үеэр сэтгүүлч амиа алдсаныг хүлээн зөвшөөрч магадгүй байгаа талаар “CNN” агентлаг мэдээлжээ. Энэ талаархи мэдээллийг тус телевиз хоёр эх сурвалжаас иш татан мэдээлсэн байна.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, сэтгүүлч Хашогги Туркийн Истамбул дахь Саудын Арабын Ерөнхий консулын газар мэдүүлэг өгөх үеэр амиа алджээ. Энэ хэрэг сэтгүүлчийг санаатай хөнөөх гэсэн оролдлого биш болохыг CNN мэдээлсэн байна. Сэтгүүлч Хашоггийн үхлийн шалтгааны тайланд дурдсанаар, тэрбээр Истамбулд баривчлан саатуулж, мэдүүлэг аван Саудын Араб руу нууцаар хүргэх үүрэг авсан этгээдийн хайхрамжгүй байдлаас үүдэн хохирчээ. Эцсийн мөчид Саудын Арабын эрх баригчид тайланг засварлаж, баримт бичгийг эцсийн байдлаар танилцуулахдаа үйл явдлын тэс өөр хувилбар танилцуулж магадгүй гэж “CNN” мэдээлсэн байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Туркэд айлчилж, Саудын Арабын хаан Салмантай уулзах ажээ. Туркийн албаны хүмүүс Жамаль Хашоггигийн амийг Саудын Арабын тагнуулууд хөнөөсөн гэж үзэж байгаа боловч Саудын Араб үүнийг няцааж буй юм.

BBC агентлагийн мэдээлж буйгаар, өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэл хийхдээ, Жамаль Хашоггигийн хэргийн ард “үл бүтэх алуурчид” байгаа гэжээ. Өнгөрсөн даваа гаригийн шөнө Туркийн цагдаа нар Саудын Арабын консулын газарт мөрдөн шалгалт явуулжээ. Жамаль Хашоггиг алга болсноос хойш анх удаа Саудын Арабын консулын газарт шалгалт хийсэн нь энэ бөгөөд шалгалт мягмар гаригт дууссан байна.

Саудын Араб Жамаль Хашоггигийн амийг хөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрөхөөр бэлтгэж байна гэсэн албан бус мэдээлэл АНУ-ын зарим хэвлэлээр цацагджээ. Арабын “Al-Jazeera” телевизийн мэдээлснээр, Жамаль Хашогги консулын газар дотор байхдаа амиа алдсан гэдгийг нотлох баримт олсон гэж Туркийн Ерөнхий прокурорын газраас мэдэгдсэн байна.

Саудын Арабын гаралтай “Washington post” сонины сэтгүүлч Жамаль Хашкажи сураггүй болоод 10 гаруй хонож буй бөгөөд түүнийг Саудын Арабын Засгийн газрын захиалгаар хөнөөсөн гэх таамаг гарч, Истанбул дахь консулын байрны гадна түүнийг суллахыг шаардсан лоозон барьсан хүмүүс жагсаал хийсэн билээ.

Түүнийг хөнөөх үеийн аудио бичлэг Туркийн албаныханд бий хэмээн “Sabah” сонин аюулгүй албаныхны эх сурвалжийн мэдээллээс иш татан мэдээлжээ. Тус сонинд бичсэнээр Жамалийн зүүж явсан “Apple” брэндийн бугуйн цагт Истанбул дахь Саудын Арабын консулын байранд болсон яриа бичлэгт бичигдсэн байгаа аж.

Эх сурвалжийн мэдээлснээр, Жамаль консулын байр руу орохынхоо өмнө сүйт бүсгүйдээ “iPhone” гар утсаа өгсөн бөгөөд Туркийн албаныхан түүний “iCloud” хаягийг ашиглан аудио бичлэгийг олж авсан аж. Түүнчлэн Саудын Арабын албаныхан бичлэгийг устгахыг оролдсон боловч  “Apple” цаг хурууны хээ таньдаг, зөвхөн нууц дугаараар онгойдог тул чадаагүй байна. Түүнийг Саудын Арабын 15 гишүүнтэй захиалгат аллага гүйцэтгэдэг бүлэглэл хөнөөсөн гэж Туркийн эх сурвалж мэдэгджээ.

Жамаль нь аравдугаар сарын 2-нд гэрлэлтийн бичиг баримт бүрдүүлэхээр Саудын Арабын консулын байр руу явж ороод сураггүй болсон байдаг. Сүйт бүсгүй Хатиш Ченгизийнх нь хэлснээр, Жамал түгшсэн байдалтайгаар “Удахгүй уулзъя, хонгор минь” гэж хэлээд консулын байр руу оржээ. Жамаль орон нутгийн цагаар 13:00 цагт консулын газар руу ороод, шөнийн 00:00 цаг хүртэл хүлээсэн ч гарч ирээгүй аж.

Аравдугаар сарын 6-нд 60 насных нь төрсөн өдрөөр анх удаа түүнийг Саудын Арабын Засгийн газрын захиалгаар хөнөөсөн гэх мэдэгдэл гарсан ч Саудын Арабын тал үүнийг эрс няцаажээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сэтгүүлчийн хэрэгт Саудын Арабыг шийтгэх зорилгоор тус улстай хийхээр төлөвлөсөн зэвсгийн наймаагаа цуцлахаа анхааруулсан байдаг. Түүнчлэн тэрбээр Жамалийн гэр бүлийнхнийг хүлээн авч уулзахаа амаад, сэтгүүлчийг Саудын Арабын Засгийн газрын оролцоотой хөнөөсөн нь батлагдвал тус улсын эсрэг хориг арга хэмжээ авч, зэвсгийн худалдаагаа зогсооно гэж мэдэгдсэн билээ. 

Жамаль нь Саудын Арабын хааны гэр бүлтэй дотно байсан ч 33 настай ханхүү Мухаммед болон Засгийн газрын эсрэг хамгийн том шүүмжлэгч нэгэн болжээ. Тэрбээр “Washington Post” сонинд Саудын Арабын Засгийн газраас Йемен улсад явуулж буй цэргийн ажиллагаа болон эмэгтэйчүүдийг автомашин жолоодохыг зөвшөөрснийхөө дараа эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчдийг баривчилсан зэргийг нь шүүмжлэн бичсэн аж.

Жамаль 2017 оны есдүгээр сард Засгийн газраас түүнд ээлжит анхааруулга өгсний дараа эх орноо орхихоос өөр аргагүйд хүрч, АНУ-ыг зорьсон байна. Дотны найзууд нь баривчлагдаж, "Al-Hayat" сонин түүний нийтлэлийг хэвлэхээ больсон аж. Саудын Арабаас явж, Истанбулын Консулын газарт алга болох хүртлээ Жамал АНУ, Их Британи, Туркэд амьдарч байжээ.

АНУ нь Саудын Арабтай олон тэрбум ам.долларын батлан хамгаалахын гэрээ байгуулахаар яригдаж буй. Дональд Трампын хүргэн Ойрхи-Дорнодоос гаралтайн хувьд түүний анхны гадаад айлчлал нь Саудын Арабад болж байв. Гэвч өдгөө сураггүй болсон сэтгүүлчээс болж дотоод, гадаад дарамт, шахалт их байгаа аж. Улмаар сэтгүүлчийн хэрэг хоёр орны харилцаанд өөрчлөлт оруулж болзошгүй нөхцөл байдал үүсгээд буй юм. 

Д.ТУЯА

jamal

jamal

jamal

jamal

jamal



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 3

цэцэг (66.181.183.173)
2018-10-16 15:46:50
тийм олон цаг чимээгүй хүлээгээд байсан .консулын хэлтэс ороод удлаа гэж ядаж нэг хоёр цагын дараа цагдаа энэ тэрд хандаж болоогүй юм болов уу сонин л юм сүйт бүсгүй тийм түгшүүртэй байсаныг нь мэдэсээр байж .

Зочин (66.181.184.136)
2018-10-16 15:38:21
munkhnar eej

Зочин (66.181.161.90)
2018-10-16 15:34:54
Allagiin ard ni amerikchuud bgaa ni todorhoi bolloo. Tedniiheer sanaandgui huniig tamlan alsan bolj bna.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-19 17:45:14 - Улс төр
УИХ-ын 27 гишүүний гарын үсэгтэй Засгийн газрыг ОГЦРУУЛАХ бичгийг өргөн барилаа
2018-11-19 16:14:43 - Эрүүл мэнд
HERBALIFE NUTRITION компанийн зүгээс олныг төөрөгдүүлсэн ташаа ба худал мэдээлэлд няцаалт өгөх тухай
2018-11-19 16:01:14 - Спорт
Б.Мөнхзаяа марафон гүйлтийн “Kobe-2018” олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртэв
2018-11-19 15:56:36 - Хууль
ЦЕГ-ын дарга тэргүүтэй төлөөлөгчид интерполын чуулганд оролцож байна
2018-11-19 15:45:04 - Эрүүл мэнд
Эрүүл мэндийн яам болон салбарын мэргэжилтнүүд ВИФЕРОН ЛААНЫ талаар...
2018-11-19 15:42:23 - Улс төр
Өнөөдөр Засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барина
2018-11-19 15:34:17 - Хууль
Хууль бус малтлага хийсэн эрдэмтэн судлаачдыг ТЕГ-т шалгуулна
2018-11-19 15:18:00 - Улс төр
Ж.Мөнхбат: УИХ-ыг тараах бичигт Ё.Баатарбилэг, Ж.Бат-Эрдэнэ нарын 5-6 гишүүн гарын үсэг зурахаа илэрхийлсэн
2018-11-19 15:04:45 - Хууль
Сүхбаатар дүүрэгт байрлах “MGL ramen” хятад хоолны рестораныг хаажээ
2018-11-19 14:47:14 - Гадаад
Трамп сэтгүүлч Хашоггийн амийг бүрэлгэсэн алуурчны нэрийг зарлахаа мэдэгдэв
2018-11-19 14:40:15 - Нийслэл
XX зууны манлай начин, Улсын харцага Ч.Өвгөнхүүд тусламжийн гараа сунгахыг уриаллаа
2018-11-19 14:28:41 - Боловсрол
Улс тунхагласны өдрөөр 850 сурагч андгайгаа өргөнө
2018-11-19 14:09:27 - Улс төр
Г.Занданшатар: ЖДҮХС-гаас зээл авсан дөрвөн албан тушаалтныг Засгийн газрын хуралдаанаар чөлөөлнө
2018-11-19 14:01:25 - Улс төр
МАН: Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг Захиргааны хуулиар хэлэлцэхгүй
2018-11-19 13:25:56 - Орон нутаг
Гашуунсухайтын нүүрс тээвэрлэлтэд зохион байгуулалтын шуурхай арга хэмжээ авч байна
2018-11-19 13:16:23 - Орон нутаг
Монгол инженерүүд Арвайхээр хотын цэвэрлэх байгууламжийг хийжээ
2018-11-19 13:04:59 - Эрүүл мэнд
ЭМЯ: Виферон лааг томуу, томуу төст өвчний үед хэрэглэж БОЛОХГҮЙ
2018-11-19 13:00:46 - Нийслэл
Энэ онд гал түймрийн улмаас 58 хүн амь насаа алджээ
2018-11-19 12:58:45 - Хууль
Нийт шүүгчийн 51 хувьд иргэдээс гомдол гаргажээ
2018-11-19 12:51:38 - Нийслэл
Өнөөдөр “Дэлхийн жорлонгийн өдөр” тохиож байна
2018-11-19 12:48:55 - Спорт
Ү.Үүрийнтуяагийн Их мастер цолыг албан ёсоор баталгаажуулжээ
2018-11-19 12:40:16 - Нийслэл
Арваннэгдүгээр сарын 26-ны даваа гарагт БҮХ НИЙТЭЭР АМАРНА
2018-11-19 11:41:10 - Хууль
“Бид Уучлахгүй” жагсагчид гишүүдийг АТГ-т өгнө
2018-11-19 11:29:41 - Улс төр
ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор ажлаа өгөх өргөдлөө гаргажээ
2018-11-19 11:14:03 - Спорт
U23 ДАШТ: Г.Ганхуяг хүрэл медаль хүртэж, эрэгтэй бөхчүүдийн анхны медальтан боллоо
2018-11-19 10:58:30 - Улс төр
Хотын даргыг огцруулах асуудлыг энэ сарын 23-нд хэлэлцэнэ
2018-11-19 10:51:22 - Спорт
Такакэйшёо башёг тэргүүлж, Монголын бөхчүүд тааруухан амжилттай байна
2018-11-19 10:48:39 - Улс төр
Өнөөдөр М.Энхболдын талынхан бүлгийн хурлын өмнө уулзжээ
2018-11-19 10:47:36 - Боловсрол
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ОХУ-д ажлын айлчлал хийж байна
2018-11-19 10:43:32 - Хууль
Хоёр шүүгчид сануулах, нэг шүүгчид огцруулах сахилгын шийтгэл ногдуулжээ
2018-11-19 10:42:37 - Орон нутаг
Аймаг дундын отрын бүс нутагт 467 мянган мал өвөлжиж байна
2018-11-19 10:38:07 - Эдийн засаг
НӨАТ-ын супер азтан тодорсонгүй
2018-11-19 10:31:31 - Боловсрол
Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийг чадавхжуулах сургалт зохион байгуулав
2018-11-19 07:55:21 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 градус хүйтэн байна
2018-11-19 07:48:05 - Улс төр
ЖДҮХС-гаас зээл авсан ББСБ-тай УИХ-ын гишүүдийн асуудлыг ХЭРХЭН ШИЙДЭХ ВЭ
2018-11-19 07:43:47 - Энтертайнмент
ИННОВАЦИ: Ганц дуслаар малыг шимэгчдээс салгах бүтээгдэхүүн МОНГОЛДОО үйлдвэрлэжээ
2018-11-19 07:43:41 - Орон нутаг
Тавантолгойд Ерөнхий сайдыг ирэх сургаар хэдэн халтар жолоочийг ийш тийш нь нуусан
2018-11-19 07:43:38 - Энтертайнмент
САЙН МЭДЭЭ: Дэлхийн хамгийн том ноолууран хувцасны дэлгүүр нээгдлээ
2018-11-19 07:43:33 - Гадаад
Америк, Хятадын зөрчилдөөн ширүүсч байна
2018-11-19 07:41:07 - Энтертайнмент
Өнөөдөр туулай өдөр
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-11-17 10:00:52 - Улс төр
Засаг унагах асуудал Я.Содбаатар, Н.Цэрэнбат нарыг чөлөөлж, Ж.Энхбаяр тэргүүтэй гишүүдийг түдгэлзүүлснээр ЗОГСОХ уу
2018-11-17 13:05:54 - Улс төр
МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан 2016-2018 оны хугацаанд 4 тэрбум төгрөгийг төрөөс авчээ
2018-11-17 10:27:34 - Шар
АН-аас "амь гуйсан" Ардын засаг
2018-11-17 10:35:38 - Эрүүл мэнд
Ж.Сувд: Өсөлтийн даавар хэрэглэвэл дотор бүх эрхтэн, толгой, эрүүний яс, хэл нь амандаа багтахгүй болтлоо томордог
2018-11-17 09:45:14 - Хууль
“Амгалан” хотхонд байрлах гэртээ каннабис тарьж, ургуулж байсан турк иргэнийг баривчилжээ
2018-11-19 17:45:14 - Улс төр
УИХ-ын 27 гишүүний гарын үсэгтэй Засгийн газрыг ОГЦРУУЛАХ бичгийг өргөн барилаа
2018-11-19 10:48:39 - Улс төр
Өнөөдөр М.Энхболдын талынхан бүлгийн хурлын өмнө уулзжээ
2018-11-19 15:42:23 - Улс төр
Өнөөдөр Засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барина
2018-11-17 15:32:14 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Архидан согтуурсны улмаас төрсөн эхийнхээ аминд хүрчээ
2018-11-19 07:48:05 - Улс төр
ЖДҮХС-гаас зээл авсан ББСБ-тай УИХ-ын гишүүдийн асуудлыг ХЭРХЭН ШИЙДЭХ ВЭ