Сэтгүүлч Хашоггийн асуудлаар Саудын Арабын Консулын газарт нэгжлэг шалгалт хийж дуусчээ

Түгээх    
2018-10-18 12:57:44 - Гадаад

hashhoggiСэтгүүлч Жамаль Хашогги сураггүй алга болсон хэргийг мөрдөн шалгах ажлын хүрээнд Туркийн мөрдөн байцаагчдын баг Истанбул хот дахь Саудын Арабын Консулын газарт нэгжлэг шалгалт хийж дууссан тухай “Reuters” агентлаг мэдээлснийг ТАСС уламжилжээ.

Тус агентлагийн мэдээлснээр, мөрдөн байцаагчид Консулын газрыг есөн цагийн турш шалгасан байна. Саудын Арабын Консулын газрын дотоод өрөөнүүд болон дипломатуудын албаны автомашинуудыг шалгахаар төлөвлөж байгаа тухай өмнө нь телевизийн "CNN Turk" суваг мэдээлжээ. Туркийн шинжээчдийг очихоос хоёр цаг орчмын өмнө Саудын Арабын 11 гишүүн бүхий мөрдөн шалгах баг Консулын газар ирсэн байна.

Өнгөрсөн мягмар гаригт Саудын Арабын Консулын газарт нэгжлэг шалгалт хийх ёстой байсан ч Туркийн эрүүгийн шинжээчдийг дотогш оруулаагүй аж. Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу “Тухайн үед Саудын Арабын ерөнхий консулын гэр бүлийн гишүүд байсан учраас шинжээчдийг оруулахаас татгалзсан” гэж тайлбарлажээ. Туркийн Дотоод хэргийн сайд Сулейман Сойлу хэлэхдээ “Саудын Арабын талтай албан ёсоор тохиролцоогүй байсан учраас асуудал үүссэн” гэсэн байна.

Аравдугаар сарын 2-ны өдөр Саудын Арабын бодлогыг шүүмжлэгч гэдгээрээ алдартай Жамаль Хашогги Туркийн Истанбул хот дахь улсынхаа Консулын газар бичиг баримт бүрдүүлэхээр орсноосоо хойш сураггүй болсон байдаг.

Туркийн албаны эх сурвалжуудын мэдээллээс иш татан тус улсын хэвлэлүүдэд бичиж буйгаар, Хашогги дипломат төлөөлөгчийн газарт алагдсан аж. Энэ хувилбарыг Туркийн цагдаа нар шалгаж байгаа тухай “Reuters” агентлаг аравдугаар сарын 6-нд мэдээлжээ.

Дараа нь Америкийн хэвлэлүүдэд Саудын Арабын аюулгүй албаны ажилтнууд тэнцвэргүй хүч ашигласны улмаас Хашогги амиа алдсаныг тус улсын эрх баригчид мэдэгдэж магадгүй байгаа тухай мэдээлсэн билээ.

Өнгөрсөн пүрэв гаригт АНУ-ын "Вашинтон Пост" сонин сэтгүүлч Жамаль Хашоггийн хамгийн сүүлд бичсэн нийтлэлийг нийтэлсэн байна. Сэтгүүлчийн нийтлэлийн гол агуулга нь Арабын ертөнцөд хэвлэлийн эрх чөлөө доод түвшинд байгаа бөгөөд төр түүнд үзүүлэх нөлөөллөө чангатгаж буй тухай байжээ.

Хашогги “Арабын орнуудын засгийн газрууд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн дуу хоолойг боомилж байна. Сэтгүүлчдэд интернэт мэдээллийг цензур, хяналтаас чөлөөлнө гэдэгт итгэлтэй байсан цаг үе байсан. Гэвч эдгээр засгийн газрууд мэдээллийг хянаж буй нэрээр интернэтийг хаах түрэмгий үйлдэл гаргаж байна... Арабын ертөнцөд гадны оролцогч талууд биш, дотоод хүчнийхний эрх мэдэлтэй тэмцэх шаардлага тулгарч байна" гэж бичсэн аж.

Саудын угсаа залгамжлагч ханхүүгийн бодлогыг хүчтэй шүүмжлэгч сэтгүүлчид юу тохиолдсон нь тодорхойгүй хэвээр байна. Саяхан Туркийн хэвлэлд түүнийг Саудын консулын байранд алагдсаныг гэрчлэх аудио, видео материалууд олдоод байгаа тухай мэдээлсэн билээ.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп уг материалуудыг хуваалцахыг Туркийн талаас хүссэн байна. Өчигдөр сэтгүүлчид түүнээс энэ талаар асуухад Трамп “Хэрвээ ийм материал байгаа бол хуваалцахыг бид хүссэн. Гэхдээ байгаа гэдэгт би эргэлзэж байна” гэж хариулжээ.

Сэтгүүлч Жамал Хашоггийн аллагатай холбоотойгоор Саудын Арабын засгийн газрыг шийтгэх тухай Трамп хэд хэдэн удаа мэдэгдсэн. Саудын тал хариуд нь аллагыг үйлдээгүйгээ мэдэгдэж, баталгаатай баримт дээр үндэслэн ямар нэг алхам хийхийг Вашингтонд уриалж буй юм.

Туркийн мөрдөгчид Саудын угсаа залгамжлагч ханхүүгийн бодлогыг хүчтэй шүүмжлэгч Хашоггиг консулын байранд алагдсан гэж үзэж байгаа билээ. Саяхан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Саудын Арабын нийслэлд саяхан айлчилж, тус улсын эзэн хаан, угсаа залгамжлах ханхүү нартай уулзаж ярилцсан. Тэд бүгд аллагын талаар ямар ч мэдээлэлгүй байгаа, хэргийг шалгах ажлыг эхлүүлснээ Помпеод дуулгажээ.

Д.ТУЯА

hashhoggi



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 8

Зочин (203.91.118.180)
2018-11-04 23:05:05
MANAIHAN ALNA ALNA. KKK

Зочин (182.218.70.45)
2018-10-29 12:09:52
Саудын арабынхан өөрсдөө алсан учир хүн оруулахгүй байгаа

Зочин (103.229.122.31)
2018-10-19 10:09:02
Сэтгvvлч нэртэй Хелсний бичээч, хутган vймvvлэгч, хvний нэр терийг гутаагч нарт харинч оносон арга хэмжээ авсан юм биш vv??!! Америкын заавраар ардчилал , хvний эрх яриад их дальчигнаж байсан биз!!

Зочин (103.212.116.36)
2018-10-18 23:09:58
Лалынхан эвгүү шдэ

зочин (139.5.216.49)
2018-10-18 22:54:59
За одоо Саудын Арабад дайн үүсгэх гэж байгаа юм байна даа.

Зочин (182.218.70.45)
2018-10-18 18:32:21
Арабын харгисууд алсан байна хөөрхийдөө үнэний төлөө яваад

Зочин (202.55.191.130)
2018-10-18 16:25:19
алдаагаа юун хурдан засчив ххэ

Зочин (202.179.24.5)
2018-10-18 13:44:08
Алуулсан биш "алагдсан" гэнэ. "Алуулсан" гэж бусаар үйлдүүлэх. Чирүүлсэн - чирэгдсэн, бариулсан - баригдсан гэх мэт. Хүсэл зоригоос гадуур үйлдэгсэн. Хүсээгүй байхад гэсэн үг.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-22 17:45:26 - Нийслэл
“ТЭЦ-4”-ийн гадна талбайд цэргийн сургуулилт явагдсан гэв
2018-11-22 17:35:51 - Улс төр
Ерөнхийлөгчийн хоригийг дахин байнгын хороод руу шилжүүллээ
2018-11-22 17:14:09 - Байгаль Орчин
Чингис хааны Алтан гэрэгэ бүхий гэрэлт хөшөөг Бурхан Халдун хайрханы тайлга, тахилгын цэгт босголоо
2018-11-22 16:44:10 - Улс төр
Үндсэн хуулийн цэцийн 14 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, УИХ-ын тогтоол баталлаа
2018-11-22 16:36:16 - Улс төр
ҮХЦ: Хэнтийн 42 дугаар тойргийн асуудлыг хэлэлцэнэ
2018-11-22 15:54:26 - Боловсрол
Хар балгас хотоос олдсон 1200 жилийн настай хүрэл хонхны хөг эгшиг нь алдагдаагүй байжээ
2018-11-22 15:46:15 - Шар
Хараа хяналтгүй 49 хүүхдийг илрүүлэн, хүлээн авч бүртгэлжүүлэв
2018-11-22 15:37:03 - Нийслэл
Шар тэмдэг рүү орж зогссон зөрчил их гарчээ
2018-11-22 15:36:29 - Шар
Удаан хугацаагаар суух нь зүрхний өвчинд өртөх магадлалыг нэмэгдүүлдэг
2018-11-22 15:33:17 - Орон нутаг
Мөс цөмөрч, 58 бог мал хорогджээ
2018-11-22 15:28:18 - Нийслэл
ХӨСҮТ нисдэг тэрэг буух талбайтай боллоо
2018-11-22 15:20:47 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2595 төгрөг боллоо
2018-11-22 14:57:54 - Нийслэл
ТҮЦ машинаас эд хөрөнгийн бүртгэлийн хоёр төрлийн лавлагаа авдаг боллоо
2018-11-22 14:54:42 - Нийслэл
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас хөдөлмөрийн зах зээлийн бодит мэдээллийг хүргэж байна
2018-11-22 14:43:13 - Шар
МАХН-ын гишүүд: Засгийн газрыг огцруулах шаардлагагүй
2018-11-22 14:40:01 - Нийслэл
Баянхошуу, Телевиз орчмоор агаар хамгийн их бохирдолтой байна
2018-11-22 13:54:54 - Орон нутаг
Осолдсон дөрвөн төрийн алба хаагчийн биеийн байдал хүнд байна
2018-11-22 13:40:36 - Хууль
Нийслэлийн хуульчдын зөвлөгөөн зохион байгуулагдлаа
2018-11-22 13:38:49 - Улс төр
С.Жавхлан: Улс төрчид маань надад гэнэт их хайртай болчихлоо
2018-11-22 13:37:26 - Шар
Домогт хөлбөмбөгч Петер Шмейхель Монголд ирнэ
2018-11-22 13:22:30 - Улс төр
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг 15:00 цаг хүртэл завсарлууллаа
2018-11-22 13:03:02 - Хууль
Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн хэрэгт холбогдуулан нэг эмэгтэй, гурван эрэгтэйг шалгаж байгаа гэв
2018-11-22 12:46:56 - Нийслэл
Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр эрдэмтэн, судлаачид хэлэлцэнэ
2018-11-22 12:35:02 - Улс төр
М.Энхболд:Төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого хийж байна уу
2018-11-22 12:09:40 - Улс төр
УИХ-ын дарга М.Энхболдыг огцрох хүртэл УИХ-ын 40 гаруй гишүүн чуулгандаа суухгүй
2018-11-22 12:05:44 - Хууль
Согтуурсан үедээ дагавар хүүгээ заазуурдаж гэмтээжээ
2018-11-22 12:00:31 - Орон нутаг
Төрийн албаны шалгалтаар явж байсан дөрвөн алба хаагч осолджээ
2018-11-22 11:56:58 - Улс төр
МАН-ын хагарлаас болж УИХ-ын ажил гацаж эхэллээ
2018-11-22 11:53:00 - Спорт
ДАШТ: М.Нандинцэцэг өнөөдөр мөнгөн медалийн төлөө тоглоно
2018-11-22 11:44:21 - Эрүүл мэнд
ДОХ-ын халдвартай есөн эхийг хяналтад авчээ
2018-11-22 11:38:29 - Улс төр
21 аймаг, есөн дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид чуулна
2018-11-22 11:21:09 - Эрүүл мэнд
Кёкүтэнхо Н.Цэвэгням Налайхын эмнэлэгт диализын таван ширхэг аппарат хандивлажээ
2018-11-22 11:18:11 - Орон нутаг
Давсны иодын агууламжийг шалгажээ
2018-11-22 11:11:13 - Нийслэл
Ангилсан хог хаягдлын 85 хувийг дахин боловсруулах боломжтой
2018-11-22 11:05:54 - Эдийн засаг
“Дижитал гарц” өдөрлөгийн үеэр ХААН Банк сюрприз задална
2018-11-22 10:51:29 - Орон нутаг
Гол мөрний мөс бүрэн бэхжээгүй, цөмрөх аюултай байна
2018-11-22 09:59:00 - Улс төр
Сөрөг хүчингүй ПАРЛАМЕНТ БОЛ ПАРЛАМЕНТ БИШ
2018-11-22 09:50:37 - Энтертайнмент
Шинэ жилийн хамгийн том үзэсгэлэн худалдаа Санта маркет
2018-11-22 09:26:24 - Улс төр
Чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
2018-11-22 09:26:18 - Боловсрол
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Ангийнхаа охины төлөө зэрэг цохилж буй 49 зүрх
Их уншсан
Их сэтгэгдэлтэй