Ч.Хүрэлбаатар: Ирэх онд гурван ээлжээр хичээллэдгийг болиулах зорилт тавьсан

Түгээх    
2018-10-18 14:19:12 - Улс төр

chuulgan

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас Монгол Улсын 2019 оны төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн нийт есөн хууль, тогтоолын төслийг хэлэлцлээ.

Ирэх оны төсвийн төсөлтэй хамт Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм.

Мөн “УИХ-ын 2017 оны 29 дүгээр тогтоолын зарим заалтыг хүчингүй болсонд тухай”, “Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг өргөн мэдүүлжээ. Эдийн засгийн идэвхжилийг дэмжих төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын цалин болон тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагын улмаас ирэх онд төсвийн зарлага өсөх хандлагатай байгаа юм. Тиймээс 2019 онд Монгол Улсын нэгдсэн төсөв 9.9 их наядын орлоготой, 11.5 их наядын зарлагатай байхаар тооцож буй юм.

УИХ-ын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: -Ирэх оны төсвийн 1.9 их наяд төгрөгийн алдагдлыг хэрхэн нөхөх вэ. Улаанбаатар хотод сургууль, цэцэрлэгүүдээс гадна томоохон ямар ямар бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн бэ?

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: -Ирэх оны төсвийн алдагдлын дийлэнх хэсгийг гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлэх шинэ нисэх буудал, Улаанбаатар-Дархан чиглэлийн автозам, Төв цэвэрлэх байгууламж барих зэрэг томоохон бүтээн байгуулалт багтаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ алдагдлын дийлэнх хэсгийг урт хугацаанд, хөнгөлөлттэй нөхцлөөр төлөх боломж бий. Түүнчлэн ирэх оны төсвөөс Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, гурван ээлжээр хичээллэж буй сургуулийг хоёр ээлжинд шилжүүлэх зэрэг ажлыг гол зорилтоо болгосон хэмээлээ. 

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 77.4 хувь хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө.

Т.ЭНХЭЛЭЭ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 11

Зочин (122.201.22.134)
2018-10-19 09:20:17
76 байхгүй болоод иргэдийн оролцоотойгоор төрийг удирдвал их зарлага арилж улсад үйлдвэр барих мөнгө шуудай шуудайгаараа илүүдээд ирнэ дээ. 76 ямар ихээр цусалж хууурч байгааг харж байгаа шүү дээ.

Зочин (122.201.22.134)
2018-10-19 09:20:17
76 байхгүй болоод иргэдийн оролцоотойгоор төрийг удирдвал их зарлага арилж улсад үйлдвэр барих мөнгө шуудай шуудайгаараа илүүдээд ирнэ дээ. 76 ямар ихээр цусалж хууурч байгааг харж байгаа шүү дээ.

Зочин (122.201.22.134)
2018-10-19 09:20:17
76 байхгүй болоод иргэдийн оролцоотойгоор төрийг удирдвал их зарлага арилж улсад үйлдвэр барих мөнгө шуудай шуудайгаараа илүүдээд ирнэ дээ. 76 ямар ихээр цусалж хууурч байгааг харж байгаа шүү дээ.

Зочин (122.201.22.134)
2018-10-19 09:20:17
76 байхгүй болоод иргэдийн оролцоотойгоор төрийг удирдвал их зарлага арилж улсад үйлдвэр барих мөнгө шуудай шуудайгаараа илүүдээд ирнэ дээ. 76 ямар ихээр цусалж хууурч байгааг харж байгаа шүү дээ.

Зочин (103.212.116.36)
2018-10-18 23:06:07
Ямар их зарлагатай төсөв бэ хас хас

иргэн (202.179.27.228)
2018-10-18 22:06:25
Хүрэлбаатар яг л Хоёр ээлжтэй болгож харагдаа ч Өөрийнхөө буюу Увсынхаа тойргийн сургуулиудаа л хоёр ээлж болгож магадгүй бөөн Ашиг сонирхол болсон Улаан ДӨРВӨД

Ghhh (202.126.89.27)
2018-10-18 19:23:50
Hotgor shanaga Uy geed hudlaa bultreed bna.

mongol (116.117.166.22)
2018-10-18 19:16:10
Hope malaa urt hugtsaand. Tolno geed baihii. Omno tavisan ter oriig tuhain used ingej avsan odoo yaaya geed baihad dahiad or Ene 76 d ediin zasgiin uhaan baihgui baij bolno eh ornoo geh uhaan baihgui baij bolohgui

см (64.119.19.31)
2018-10-18 18:48:30
Монголын баялаг Хотгор шанагын уурхайг ах дүүстэйгээ бүлэглэн солонгосуудад олон зуун сая доллараар зарсан Ч. Хүрэлбаатар гэгч ичих булчирхайгүй этгээд Монголоос өөр газар байдаг болов уу.

Зочин (202.9.43.156)
2018-10-18 18:01:57
Хедее суманд 10 20 ортой эмнэлэг гэж г тесвеер баригдсан шинэ байшингууд хоосон, хотод хорооны эмнэлэгийн хуучин хэдхэн ереенд утаа орчноос болж евдсен хумуус багтаж ядсан харагдаж байна. Иргэдийнхээ тоонд харьцуулж тесвее хувааж баймаар юмаа энэ их хурал

Зочин (202.131.225.197)
2018-10-18 15:21:59
ардчиллын замаар 30 жил хөгжөөд азийн бар болцон баймаар юм. хүрэлбаатар минь өнөөдөр ийм юм ярьж суухаасаа жхн ч болов ичдэггүй юм уу

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-22 17:45:26 - Нийслэл
“ТЭЦ-4”-ийн гадна талбайд цэргийн сургуулилт явагдсан гэв
2018-11-22 17:35:51 - Улс төр
Ерөнхийлөгчийн хоригийг дахин байнгын хороод руу шилжүүллээ
2018-11-22 17:14:09 - Байгаль Орчин
Чингис хааны Алтан гэрэгэ бүхий гэрэлт хөшөөг Бурхан Халдун хайрханы тайлга, тахилгын цэгт босголоо
2018-11-22 16:44:10 - Улс төр
Үндсэн хуулийн цэцийн 14 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, УИХ-ын тогтоол баталлаа
2018-11-22 16:36:16 - Улс төр
ҮХЦ: Хэнтийн 42 дугаар тойргийн асуудлыг хэлэлцэнэ
2018-11-22 15:54:26 - Боловсрол
Хар балгас хотоос олдсон 1200 жилийн настай хүрэл хонхны хөг эгшиг нь алдагдаагүй байжээ
2018-11-22 15:46:15 - Шар
Хараа хяналтгүй 49 хүүхдийг илрүүлэн, хүлээн авч бүртгэлжүүлэв
2018-11-22 15:37:03 - Нийслэл
Шар тэмдэг рүү орж зогссон зөрчил их гарчээ
2018-11-22 15:36:29 - Шар
Удаан хугацаагаар суух нь зүрхний өвчинд өртөх магадлалыг нэмэгдүүлдэг
2018-11-22 15:33:17 - Орон нутаг
Мөс цөмөрч, 58 бог мал хорогджээ
2018-11-22 15:28:18 - Нийслэл
ХӨСҮТ нисдэг тэрэг буух талбайтай боллоо
2018-11-22 15:20:47 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2595 төгрөг боллоо
2018-11-22 14:57:54 - Нийслэл
ТҮЦ машинаас эд хөрөнгийн бүртгэлийн хоёр төрлийн лавлагаа авдаг боллоо
2018-11-22 14:54:42 - Нийслэл
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас хөдөлмөрийн зах зээлийн бодит мэдээллийг хүргэж байна
2018-11-22 14:43:13 - Шар
МАХН-ын гишүүд: Засгийн газрыг огцруулах шаардлагагүй
2018-11-22 14:40:01 - Нийслэл
Баянхошуу, Телевиз орчмоор агаар хамгийн их бохирдолтой байна
2018-11-22 13:54:54 - Орон нутаг
Осолдсон дөрвөн төрийн алба хаагчийн биеийн байдал хүнд байна
2018-11-22 13:40:36 - Хууль
Нийслэлийн хуульчдын зөвлөгөөн зохион байгуулагдлаа
2018-11-22 13:38:49 - Улс төр
С.Жавхлан: Улс төрчид маань надад гэнэт их хайртай болчихлоо
2018-11-22 13:37:26 - Шар
Домогт хөлбөмбөгч Петер Шмейхель Монголд ирнэ
2018-11-22 13:22:30 - Улс төр
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг 15:00 цаг хүртэл завсарлууллаа
2018-11-22 13:03:02 - Хууль
Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн хэрэгт холбогдуулан нэг эмэгтэй, гурван эрэгтэйг шалгаж байгаа гэв
2018-11-22 12:46:56 - Нийслэл
Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр эрдэмтэн, судлаачид хэлэлцэнэ
2018-11-22 12:35:02 - Улс төр
М.Энхболд:Төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого хийж байна уу
2018-11-22 12:09:40 - Улс төр
УИХ-ын дарга М.Энхболдыг огцрох хүртэл УИХ-ын 40 гаруй гишүүн чуулгандаа суухгүй
2018-11-22 12:05:44 - Хууль
Согтуурсан үедээ дагавар хүүгээ заазуурдаж гэмтээжээ
2018-11-22 12:00:31 - Орон нутаг
Төрийн албаны шалгалтаар явж байсан дөрвөн алба хаагч осолджээ
2018-11-22 11:56:58 - Улс төр
МАН-ын хагарлаас болж УИХ-ын ажил гацаж эхэллээ
2018-11-22 11:53:00 - Спорт
ДАШТ: М.Нандинцэцэг өнөөдөр мөнгөн медалийн төлөө тоглоно
2018-11-22 11:44:21 - Эрүүл мэнд
ДОХ-ын халдвартай есөн эхийг хяналтад авчээ
2018-11-22 11:38:29 - Улс төр
21 аймаг, есөн дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид чуулна
2018-11-22 11:21:09 - Эрүүл мэнд
Кёкүтэнхо Н.Цэвэгням Налайхын эмнэлэгт диализын таван ширхэг аппарат хандивлажээ
2018-11-22 11:18:11 - Орон нутаг
Давсны иодын агууламжийг шалгажээ
2018-11-22 11:11:13 - Нийслэл
Ангилсан хог хаягдлын 85 хувийг дахин боловсруулах боломжтой
2018-11-22 11:05:54 - Эдийн засаг
“Дижитал гарц” өдөрлөгийн үеэр ХААН Банк сюрприз задална
2018-11-22 10:51:29 - Орон нутаг
Гол мөрний мөс бүрэн бэхжээгүй, цөмрөх аюултай байна
2018-11-22 09:59:00 - Улс төр
Сөрөг хүчингүй ПАРЛАМЕНТ БОЛ ПАРЛАМЕНТ БИШ
2018-11-22 09:50:37 - Энтертайнмент
Шинэ жилийн хамгийн том үзэсгэлэн худалдаа Санта маркет
2018-11-22 09:26:24 - Улс төр
Чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
2018-11-22 09:26:18 - Боловсрол
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Ангийнхаа охины төлөө зэрэг цохилж буй 49 зүрх
Их уншсан
Их сэтгэгдэлтэй