Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгуг хүлээн авч уулзав

Түгээх    
2018-10-18 14:58:50 - Улс төр

Shogu

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, Армийн генерал С.К.Шойгуг хүлээн авч уулзлаа. С.Шойгу 2001 онд ОХУ-ын Онцгой байдлын сайд байхдаа манай улсад айлчилж, малчдад хүргэх тусламжийг авчирч байсан. Энэ удаа Батлан хамгаалахын сайдын хувиар хүрэлцэн ирсэнд талархаж байгаагаа Ерөнхий сайд уулзалтын эхэнд дурдав. Монгол Улсын Засгийн газар ОХУ-тай харилцах харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгч, Стратегийн түншлэлийг хөгжүүлэх бодлогыг тууштай баримталдаг. Энэ талаархи хөтөлбөрт цэргийн болон цэрэг-техникийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэхээр туссан гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэв. 

Цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас буцалтгүй тусламж үзүүлэх, боловсон хүчнийг үнэ төлбөргүй бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад нь талархал илэрхийлэв. Монгол Улс Зэвсэгт хүчнээ зэвсэглэх, мэргэшсэн боловсон хүчнээр бэхжүүлэх зорилтоо ОХУ-тай тогтоосон уламжлалт хамтын ажиллагаанд тулгуурлан хэрэгжүүлэх бодлого баримталдаг гэлээ. Цаашид “Цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээр”-ийн үйлчлэлийг урт хугацаагаар сэргээх, зарим шаардлагатай техник, зэвсэглэлийг ОХУ-аас буцалтгүй тусламжаар нийлүүлэх боломжийг судалж үзэхийг Батлан хамгаалахын сайд С.Шойгугаас хүсэв.

Ирэх онд болох Халхын голын байлдааны хамтын ялалтын 80 жилийн ойг хамтран тэмдэглэх үед ОХУ-аас өндөр, дээд хэмжээний зочид хүрэлцэн ирнэ гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийлэв. Найрамдалт харилцаатай Монгол Улсад дахин зочилж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу илэрхийлээд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины мэндчилгээг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд уламжлав. Айлчлалынхаа үеэр Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх хэлэлцээ хийн, “Цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх урт хугацааны хөтөлбөр”-т гарын  үсэг зурж, Монгол Улсын Зэвсэгт хүчинд нисэх буудлын техник, тоног төхөөрөмжийг тусламжаар хүлээлгэн өгснөө дурдав. 

Цаашид цэрэг-техникийн хамтын ажиллагаагаа улам хөгжүүлж, хамтарсан сургуулилт хийх, боловсон хүчин бэлтгэх зэрэг олон чиглэлээр хамтран ажиллахад бэлэн гэлээ. Мөн ахмад дайчдын алдар гавьяаг мөнхжүүлэх зорилгоор Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээг хамтран зохион байгуулах хүсэлтээ ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу илэрхийлэв. Уулзалтын үеэр хоёр орны хоорондох худалдааны эргэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, төмөр зам, байгалийн хий дамжуулах хоолой барих зэргийн талаар санал солилцов.

Г.ИТГЭЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 5

Нямган (202.9.42.14)
2018-10-18 17:30:04
Шойгугийн айлчлалын хамгийн гол ур дун нь цэрэг-техникийн хамтын ажиллагааны урт хугацааны гэрээг ургэлжлуулэн хэрэгжуулэх болсон явдал юм. Бидний хувьд баярлахаас еер яахав. Орошсын цэргийн сургууль академиудад хунээ суогана гэдэг бол манай врми орчин уеэсээ хоцрохгуй явах боломж нехцелтэй болж байна. Спасибо С.К.Шойгу

Зочин (68.235.60.211)
2018-10-18 16:26:12
Шойгу бол монгол угсааны хүн биш. Хэрэв монгол угсааны хүн мөн байсан бол Чингэсийн хөшөөнд заавал хүндэтгэл үзүүлэх ёстой. Гэтэл тэгсэнгүй, Жуковын хөшөөнд очиж цэцэг өргөөд яваад өглөө.

Зочин (202.9.42.154)
2018-10-18 16:08:57
Хүрэлсүхийн өмнөөс ичиж үхэхгээд байгааг чинь ойлгохгүй байна.харин нь чиний өмнөөс ичиж байна.

Зочин (202.179.25.183)
2018-10-18 15:37:53
Яанаа энэ боловсролгүй бүдүүлэг Хүрэлсүхийг зайлуулаачээ. Өмнөөс нь ичиж дуусах юмаа

Зочин (202.179.24.121)
2018-10-18 15:34:33
ОРОСЫН ЦЭРЭГИИН БАЗЗУУДЫГ ОРУУЛААД ИРВЭЛ БЕНЗИН ДОЛЛАР ГАЗЫГ ЧИНЬ ОРОСУУД ШИИДЭЭД ӨГНӨ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-22 17:45:26 - Нийслэл
“ТЭЦ-4”-ийн гадна талбайд цэргийн сургуулилт явагдсан гэв
2018-11-22 17:35:51 - Улс төр
Ерөнхийлөгчийн хоригийг дахин байнгын хороод руу шилжүүллээ
2018-11-22 17:14:09 - Байгаль Орчин
Чингис хааны Алтан гэрэгэ бүхий гэрэлт хөшөөг Бурхан Халдун хайрханы тайлга, тахилгын цэгт босголоо
2018-11-22 16:44:10 - Улс төр
Үндсэн хуулийн цэцийн 14 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, УИХ-ын тогтоол баталлаа
2018-11-22 16:36:16 - Улс төр
ҮХЦ: Хэнтийн 42 дугаар тойргийн асуудлыг хэлэлцэнэ
2018-11-22 15:54:26 - Боловсрол
Хар балгас хотоос олдсон 1200 жилийн настай хүрэл хонхны хөг эгшиг нь алдагдаагүй байжээ
2018-11-22 15:46:15 - Шар
Хараа хяналтгүй 49 хүүхдийг илрүүлэн, хүлээн авч бүртгэлжүүлэв
2018-11-22 15:37:03 - Нийслэл
Шар тэмдэг рүү орж зогссон зөрчил их гарчээ
2018-11-22 15:36:29 - Шар
Удаан хугацаагаар суух нь зүрхний өвчинд өртөх магадлалыг нэмэгдүүлдэг
2018-11-22 15:33:17 - Орон нутаг
Мөс цөмөрч, 58 бог мал хорогджээ
2018-11-22 15:28:18 - Нийслэл
ХӨСҮТ нисдэг тэрэг буух талбайтай боллоо
2018-11-22 15:20:47 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2595 төгрөг боллоо
2018-11-22 14:57:54 - Нийслэл
ТҮЦ машинаас эд хөрөнгийн бүртгэлийн хоёр төрлийн лавлагаа авдаг боллоо
2018-11-22 14:54:42 - Нийслэл
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас хөдөлмөрийн зах зээлийн бодит мэдээллийг хүргэж байна
2018-11-22 14:43:13 - Шар
МАХН-ын гишүүд: Засгийн газрыг огцруулах шаардлагагүй
2018-11-22 14:40:01 - Нийслэл
Баянхошуу, Телевиз орчмоор агаар хамгийн их бохирдолтой байна
2018-11-22 13:54:54 - Орон нутаг
Осолдсон дөрвөн төрийн алба хаагчийн биеийн байдал хүнд байна
2018-11-22 13:40:36 - Хууль
Нийслэлийн хуульчдын зөвлөгөөн зохион байгуулагдлаа
2018-11-22 13:38:49 - Улс төр
С.Жавхлан: Улс төрчид маань надад гэнэт их хайртай болчихлоо
2018-11-22 13:37:26 - Шар
Домогт хөлбөмбөгч Петер Шмейхель Монголд ирнэ
2018-11-22 13:22:30 - Улс төр
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг 15:00 цаг хүртэл завсарлууллаа
2018-11-22 13:03:02 - Хууль
Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн хэрэгт холбогдуулан нэг эмэгтэй, гурван эрэгтэйг шалгаж байгаа гэв
2018-11-22 12:46:56 - Нийслэл
Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр эрдэмтэн, судлаачид хэлэлцэнэ
2018-11-22 12:35:02 - Улс төр
М.Энхболд:Төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого хийж байна уу
2018-11-22 12:09:40 - Улс төр
УИХ-ын дарга М.Энхболдыг огцрох хүртэл УИХ-ын 40 гаруй гишүүн чуулгандаа суухгүй
2018-11-22 12:05:44 - Хууль
Согтуурсан үедээ дагавар хүүгээ заазуурдаж гэмтээжээ
2018-11-22 12:00:31 - Орон нутаг
Төрийн албаны шалгалтаар явж байсан дөрвөн алба хаагч осолджээ
2018-11-22 11:56:58 - Улс төр
МАН-ын хагарлаас болж УИХ-ын ажил гацаж эхэллээ
2018-11-22 11:53:00 - Спорт
ДАШТ: М.Нандинцэцэг өнөөдөр мөнгөн медалийн төлөө тоглоно
2018-11-22 11:44:21 - Эрүүл мэнд
ДОХ-ын халдвартай есөн эхийг хяналтад авчээ
2018-11-22 11:38:29 - Улс төр
21 аймаг, есөн дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид чуулна
2018-11-22 11:21:09 - Эрүүл мэнд
Кёкүтэнхо Н.Цэвэгням Налайхын эмнэлэгт диализын таван ширхэг аппарат хандивлажээ
2018-11-22 11:18:11 - Орон нутаг
Давсны иодын агууламжийг шалгажээ
2018-11-22 11:11:13 - Нийслэл
Ангилсан хог хаягдлын 85 хувийг дахин боловсруулах боломжтой
2018-11-22 11:05:54 - Эдийн засаг
“Дижитал гарц” өдөрлөгийн үеэр ХААН Банк сюрприз задална
2018-11-22 10:51:29 - Орон нутаг
Гол мөрний мөс бүрэн бэхжээгүй, цөмрөх аюултай байна
2018-11-22 09:59:00 - Улс төр
Сөрөг хүчингүй ПАРЛАМЕНТ БОЛ ПАРЛАМЕНТ БИШ
2018-11-22 09:50:37 - Энтертайнмент
Шинэ жилийн хамгийн том үзэсгэлэн худалдаа Санта маркет
2018-11-22 09:26:24 - Улс төр
Чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
2018-11-22 09:26:18 - Боловсрол
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Ангийнхаа охины төлөө зэрэг цохилж буй 49 зүрх
Их уншсан
Их сэтгэгдэлтэй