З.Нарантуяа: Хүүхэд хамгаалах төсвийг бууруулж байгаа нь оновчтой бодлого биш

Түгээх    
2018-10-19 11:49:44 - Улс төр

УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Д.Оюунхорол, Н.Амарзаяа нар өнөөдөр хүүхэд харах үйлчилгээтэй холбоотой асуудлаар нээлттэй сонсгол явуулж өгөх хүсэлтийг УИХ-ын даргад хүргүүлж байгаа талаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Сангийн яам УИХ-д төсвийн тухай хуулийг өргөн барихдаа мэдээллүүдээ тийм ч дэлгэрэнгүй өгөөгүй. Тиймээс Төсвийн Зарлагын хяналтын дэд хороо төсвийн зарцуулалт нэг бүрийнхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч гэж хуралдсан.

Энэ хуралдаанаар гишүүдээс хоёр асуудлаар Нийтийн сонсгол зохион байгуулах нь зүйтэй гэсэн санал гаргасан. Энэ онд бид анх удаа 10 их наядаас давсан зарлагатай төсөв батлах гэж байна. 2019 оны төсвийн зарлагыг авч үзвэл манай хөрөнгийн зарлага 66.7 хувиар нэмэгдээд байна. Нийтдээ сургууль,  цэцэрлэгийн барилга болон  бусад хөрөнгө оруулалтуудад 2.7 их наяд  төгрөг төсөвлөжээ.Гэтэл Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль болон энэ чиглэлд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ирэх онд ердөө 2.4 тэрбум төгрөг төсөвлөөд байна” гэж тодотгосон юм.

Мөн тэрбээр “Уг нь өнгөрсөн онд энэ асуудалд 6.4 тэрбум төгрөг төсөвлөж байсан. Бид хүүхдээ хамгаалах төсвөө нэмэх бус бууруулж байгаа нь оновчтой бодлого биш юм. Тиймээс хүүхэд хамгааллын чиглэлээр Нийтийн сонсгол явуулах хүсэлт гаргаж байна. Нийтийн сонсголын тухай хуулийн 4.2.4-т зааснаар Төсвийн тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлэг хийхээс өмнө тухайн асуудлаар Ниийтийн сонсгол зохион байгуулж өгөөч гэж байгаа юм. Учир нь хоёр дахь хэлэлцүүлгээс өмнө зардалтай холбоотой асуудлыг ярьж байж ирэх оны төсөвт хүүхдийн хөгжил хамгаалалтай холбоотой илүү их төсөв батлуулах боломжтой.

Түүнчлэн төсвийн хуваарилалтын бодлого, зарчим хэр оновчтой байна вэ гэдгийг эргэж харах шаардлага байгаа. Бүх төсвийн хөрөнгийн 66.6 хувиар зөвхөн төсвөөс санхүүжигдэх санхүүжилтээр хөрөнгө бэлдэж байна. Үүнийгээ дагаад хөрөнгийн урсгал зардал нэмэгдэнэ. Гадаадын зээл тусламж хэр оновчтойгоор эдийн засгийн дунд болон урт хугацааны бодлоготой хэр нийцэж байна вэ гэдгийг анхаарч үзэх цаг болсон. Тийм учраас хоёр дахь санал нь гадаадын зээл тусламжийн хөрөнгийн зарцуулалтын асуудлаар нээлттэй ярилцах явдал юм. Энэ чиглэлээр Нийтийн сонсгол явуулах хүсэлтээ мөн адил өргөн барина” гэв.

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Төсвийн ажлын хэсэг 2019 оны төсөв дээр яг одоо ажиллаж байна. Ирэх оны төсөв бол нэлээд өөдрөг төсөөлөлтэй орж ирсэн. Ер нь энэ жил Сангийн яамны зүгээс яамдуудын үйл ажиллагааны зардлыг нэлээд танаж оруулж ирсэн. Зарим сайд нар үйл ажиллагаа явуулах хэмжээний зардал суугаагүй байна гэдгийг учирласан. Тэгвэл ямар зардал илүү өссөн бэ гэхээр хөрөнгө оруулалтын зардал 46 хувиар өссөн.

Улсын төсвийн ерөнхий зарчим бол гурван ээлжээр хичээллэж байгаа сургууль, хүрэлцээгүй байгаа цэцэрлэг болон бусад хөрөнгө оруулалтаа шийдэх зорилгоор орж ирсэн. Энэ нь зарчмын хувьд зөв. Харин хүүхэд хамгаалалтай холбоотой зардал 66 хувиар буурч орж ирлээ. Сангийн яам төсвийн зарцуулалтыг хянахдаа Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар тавилга авахад зориулж олон тэрбум төгрөг зарцуулсан байна гэдэг ташаа мэдээлэл гаргасан байсан. Үндсэндээ 150 сая төгрөг тавилга авахад зарцуулагдсан байсан” гэсэн мэдээлэл өглөө.

Г.ИТГЭЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 2

Зочин (112.72.11.109)
2018-10-19 16:40:34
Хий гэснээ л хий ардчилсан нэр зүүгчдийг хая..алий н болгон 2 талцдийн 28 жил талцаад монгол өөдөлсөнгүй

Зочин (202.9.43.192)
2018-10-19 12:25:51
Оюунхорол гуай минь 150 000 000 төгрөг чинь бага уу?

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2019-01-17 17:03:25 - Эдийн засаг
Мэргэшсэн нягтлан бодогчдын жилийн уулзалт боллоо
2019-01-17 16:36:57 - Боловсрол
Нийслэлийн 2-5 насны хүүхдүүдийн 80.1 хувь нь цэцэрлэгт хамрагдаж байна
2019-01-17 16:33:41 - Улс төр
Н.Номтойбаяр: Ц.Нямдорж сайд хэлсэн ярьснаасаа буцаж, ЖДҮ-чдийг хамгаалсан
2019-01-17 16:04:28 - Хууль
Банкны гүйлгээнд хуурамч 20 мянгатын дэвсгэрт, 100 юань илэрсэн хэргийг шалгаж байна
2019-01-17 15:41:15 - Хууль
Таксины жолоочийн хоолойд хутга тулган дээрэмджээ
2019-01-17 15:33:09 - Нийслэл
Монголд 19 мянга гаруй эцэг өрх толгойлон амьдарч байна
2019-01-17 15:31:53 - Эрүүл мэнд
Нарантуул захад гахайн мах, махан бүтээгдэхүүн борлуулах хориглов
2019-01-17 15:24:48 - Нийслэл
Цэргийн бүртгэл нийслэлийн хэмжээнд 71 хувьтай байна
2019-01-17 14:12:15 - Нийслэл
ADIS: Энэ жил АНУ руу ажлын визээр 400-500 хүн явах боломжтой
2019-01-17 14:06:56 - Эрүүл мэнд
Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл хуралдлаа
2019-01-17 13:28:38 - Хууль
Цагаан сараар баримтлах замын хөдөлгөөний аюулгүйн зөвлөмж
2019-01-17 13:13:11 - Орон нутаг
Дархан-Уул аймагт гахайн мялзан өвчин гарчээ
2019-01-17 13:04:49 - Орон нутаг
Архангай аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоолоо
2019-01-17 12:46:11 - Боловсрол
НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгч Наоми Китахара нутаг буцлаа
2019-01-17 12:44:30 - Хууль
М.Мөнхшүр: Алга болсон гэх Д.Аззаяа охин эмээ өвөөгийндөө байсан
2019-01-17 12:19:37 - Улс төр
М.Энхболд: Архины зөвшөөрлийг миний эхнэр биш Ц.Нямдоржийн авгай олгодог байсан юм
2019-01-17 12:14:51 - Спорт
Дакар ралли өндөрлөхөд ганцхан гараа үлдлээ
2019-01-17 12:02:20 - Хууль
Гал түймрийн улмаас нэг иргэн амь насаа алдлаа
2019-01-17 11:53:23 - Нийслэл
Амгалан ДЦС-руу хөрсний ус хальж орох онцгой нөхцөл үүсжээ
2019-01-17 11:50:40 - Нийслэл
Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн даргаар Ч.Жадамба томилогджээ
2019-01-17 11:45:27 - Боловсрол
ШИНЭ НОМ: Дэлхийд тэргүүлэх япон үйлчилгээ
2019-01-17 11:34:58 - Нийслэл
Хөдөлмөрийн баатар Бөхийн Бааст гуай бурхны оронд заларлаа
2019-01-17 11:26:41 - Эрүүл мэнд
Д.Цэцгээ: Томуугийн А хүрээний H1N1 вирусээр зургаан хүн оношлогдсоноос нэг хүн амь насаа алдсан нь үнэн
2019-01-17 11:25:50 - Спорт
Дэлхийн өвлийн усанд сэлэлтийн тэмцээнд Ш.Даваадорж түрүүлжээ
2019-01-17 11:24:41 - Нийслэл
Антарктид тивд мандсан төрийн далбааг Ерөнхийлөгч Х.Баттулгад гардуулав
2019-01-17 11:19:52 - Нийслэл
Такси үйлчилгээний үнийг 1000 төгрөгөөр тооцохоор шийдвэрлэв
2019-01-17 11:15:41 - Эрүүл мэнд
Регистрийн дугаараар эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлнэ
2019-01-17 10:48:34 - Хууль
Иргэдийн хоолойг боож, дээрэмддэг бүлэг этгээдийг баривчилжээ
2019-01-17 10:10:24 - Улс төр
Сайд нарыг чөлөөлж, огцруулах асуудлыг хэлэлцэнэ
2019-01-17 10:02:37 - Эдийн засаг
“Түмэн шувуут” ХК үнэт цаасаа зах зээлд гаргаж эхэллээ
2019-01-17 09:00:03 - Байгаль Орчин
Улаанбаатар 12 градус хүйтэн байна
2019-01-17 08:26:41 - Улс төр
Зам, тээврийн хөгжлийн сайдад Б.Энх-Амгаланг нэр дэвшүүлж, БСШУС-ын сайдыг парламентын гаднаас томилох уу
2019-01-17 08:24:06 - Орон нутаг
Хамрын хийдийн дэргэд 40 жилийн хугацаатай лицензийг ХЯТАДУУДАД олгосон эрх мэдэлтэн хэн бэ
2019-01-17 08:19:51 - Улс төр
Элбэгдорж-Энхбаяртаны УРВУУЛГА
2019-01-17 07:52:46 - Хууль
Онц хэрцгий аргаар хүний аминд хүрсэн этгээдийг баривчилжээ
2019-01-17 07:42:15 - Энтертайнмент
Өнөөдөр бар өдөр
2019-01-16 16:55:10 - Хууль
ҮХЦ: Сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй нам, нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй хэвээрээ
2019-01-16 16:40:23 - Улс төр
Аэросити, Зуунмод, Майдар хотыг Улаанбаатарын дагуул хот болгохоор боллоо
2019-01-16 16:16:31 - Спорт
МҮОХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг бүртгэж эхлээгүй байна гэв
2019-01-16 16:08:38 - Улс төр
ВИДЕО: Ерөнхийлөгч Х.Баттулга прокуроруудтай уулзлаа
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2019-01-15 08:54:25 - Улс төр
ТОХИРОО: Л.Энх-Амгалан, Ц.Мөнх-Оргил, Д.Оюунхорол,Ж.Эрдэнэбат, Д.Хаянхярваа нарыг УИХ-ын даргад санал болгожээ
2019-01-15 08:23:39 - Хууль
Монгол бүсгүйг хүчирхийлж, зодсон гэх Солонгос дипломатын талаар “JTBC TV” юу гэв
2019-01-14 13:00:52 - Шар
Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээн дээр Монгол бөхийн алтан амь эрсдэх цаг ойрхон байна
2019-01-16 11:28:41 - Хууль
Орцны жижүүр ажлын байран дээрээ хоолойгоо хэрчүүлж нас баржээ
2019-01-14 07:54:58 - Хууль
Цагдаагийн хурандаа нар согтуурсан үедээ хүний биед гэмтэл учруулж, танхайн хэрэгт холбогджээ
2019-01-16 12:15:10 - Нийслэл
НИТХ: Төлөөлөгчдийн саналаар ХОТЫН ДАРГААР С.Мөнхчулуун тодорлоо
2019-01-17 07:52:46 - Хууль
Онц хэрцгий аргаар хүний аминд хүрсэн этгээдийг баривчилжээ
2019-01-14 12:11:27 - Улс төр
Т.Аюурсайхан: Хоёр долоо хоногт багтаан, М.Энхболдыг огцруулахын төлөө ажиллана
2019-01-14 13:08:31 - Хууль
Э.Бат-Үүл түүний хүү Б.Чулуудай нарыг энэ баасан гаригт шүүнэ
2019-01-15 07:44:46 - Хууль
Нэг ой хоёр сартай хүүхдийг гудамжинд төөрүүлснээс хөл гар нь хөлдөж эмнэлэгт хүргэгджээ