Ерөнхийлөгч Х.Баттулга Ази-Европын дээд хэмжээний уулзалтын нээлтэд оролцож, үг хэллээ

Түгээх    
2018-10-19 13:38:05 - Улс төр

Бельги улсын Брюссель хотноо болж буй Ази-Европын дээд хэмжээний 12 дугаар уулзалтын нээлтийн хурал Европын Зөвлөлийн төв байранд өчигдөр эхлэв. Монгол Улс 2016 онд Ази-Европын дээд хэмжээний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулсны хувьд Европын Зөвлөлийн дарга Дональд Туск АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг нээж үг хэлсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлсэн юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

“Эрхэм хүндэт төр, засгийн тэргүүн нар аа,

​Хүндэт төлөөлөгчид өө,

​Ноёд хатагтай нар аа,

​Юуны өмнө Ази-Европын Дээд түвшний 12 дугаар уулзалтыг амжилттай зохион байгуулж байгаа Европын Холбоо, түүний дотор Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Дональд Туск, Европын Комиссын Ерөнхийлөгч Жан Клод Юнкер нарт баяр хүргэж байгааг минь хүлээн авна уу.

​Мөн АСЕМ-ын түнш орнуудын төлөөлөгчдийг эртний түүхт, үзэсгэлэнт Брюссель хотдоо элэгсэг дотноор хүлээн авч байгаа Бельгийн Засгийн газарт гүн талархалаа илэрхийлье.

Өнөө үед дэлхий дахинд гарч буй өөрчлөлтүүд, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, хамтын ажиллагаа, түншлэлийг бэхжүүлэхэд бүс нутгийн хамтын ажиллагааны үүрэг роль улам бүр өсөн нэмэгдэж байна.

1996 оноос хойш АСЕМ нь зөвшилцөлд суурилсан хамтын ажиллагаа, яриа хэлцээний үр ашигтай талбар байж чадсан тул Ази, Европ тивийн хамтын ажиллагаа нь улс төр ба аюулгүй байдал, эдийн засаг, нийгэм-соёлын үндсэн гурван тулгуурын хүрээнд асар их өргөжин тэлсэн юм.

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 20 жилд АСЕМ бол Ази, Европын түншүүд бидний асуудал, шийдэл, боломжоо чөлөөтэй хэлэлцдэг өвөрмөц нэгэн “ өргөө гэр” байж чадсан бөгөөд улс төр, аюулгүй байдлын асуудлаас гадна “хүмүүс хоорондын харилцаа”, “уялдаа холбоо” түүний дотор “хатуу болон зөөлөн” уялдаа холбоо, “хамтын ажиллагааны гарт баригдаж нүдэнд харагдахуйц чиглэлүүд” зэрэг ойлголт, зарчим нь АСЕМ-ын бусад механизмаас ялгагдах шинж чанар, АСЕМ-ын хамтын ажиллагааны онцлог “нэрийн хуудас” болж хөгжлөө.

Хүндэт төлөөлөгчид өө,

Монгол Улс 2006 оноос АСЕМ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож эхэлсэн бөгөөд 2016 онд АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтыг Улаанбаатар хотноо “Уялдаа холбоотой байж ирээдүйн төлөө түншлэх нь” сэдвийн доор амжилттай зохион байгуулсан билээ.

Дээд түвшний 11 дүгээр уулзалтаас баталсан “Даргын мэдэгдэл”, “Улаанбаатарын Тунхаглал” нь АСЕМ-ын гурав дахь арван жилийн улс төрийн яриа хэлэлцээ, эдийн засаг, нийгэм-соёлын салбарын хамтын ажиллагааны санал санаачлагууд, тэдгээрийн бодит үр өгөөжийг нэмэгдүүлэх, уялдаа холбоог илүү өргөн хүрээнд бэхжүүлэхэд чиглэсэн чухал баримт бичгүүд болсонд бид сэтгэл хангалуун байдаг.

Түүнчлэн Улаанбаатарын Дээд түвшний 11 дүгээр уулзалтын дүнд байгуулсан “Уялдаа холбооны асуудлаарх арга замыг эрэлхийлэх хэсэг” өнгөрсөн хоёр жилийн хугацаанд зургаан удаа амжилттай хуралдаж, уялдаа холбооны тодорхойлолт гаргах, АСЕМ-ын түнш орнуудын хамтын ажиллагааны гол чиглэлүүдийг зөвшилцөн тогтоох үйл явцад онцгой чухал үүрэг гүйцэтгэлээ. Энэ хүрээнд шинээр байгуулагдаж буй Ахлах албан тушаалтнуудын уялдаа холбооны хэсэг нь хамтын ажиллагааны чиглэлүүдийг улам бүр хөгжүүлж, идэвхтэй үйл ажиллагаа явуулна гэдэгт итгэж байна.

Брюсселийн Дээд түвшний 12 дугаар уулзалт нь “Европ ба Ази: Дэлхий нийтээр тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн төлөөх дэлхий нийтийн түншлэл” сэдвийн доор болж байгаа нь агуулгын хувьд Улаанбаатарын бага хурлын буухиаг амжилттай үргэлжлүүлж буй хэрэг юм.

Эдгээр өдрүүдэд бид худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, уялдаа холбоог идэвхжүүлэх, тогтвортой хөгжлийг хангах, уур амьсгалын өөрчлөлтийн сорилт бэрхшээлийг даван туулах, энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах зэрэг цаг үеийн олон чухал асуудлыг хэлэлцэх тул АСЕМ-ын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг цаашид идэвхжүүлж хөгжүүлэх талаар бодит үр өгөөж бүхий санал, шийдлүүд агуулсан төгсгөлийн баримт бичгүүдийг баталж чадна гэдэгт итгэл төгс байна.

Хүндэт төлөөлөгчид өө,

Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэж монгол ардын хэлц үг байдаг. Бид АСЕМ-ын үйл явцад оролцогч талуудын гүйцэтгэдэг үүргийг өндрөөр үнэлдэг түүний дотор Ази, Европын парламентчид, залуучууд, бизнес, хөдөлмөрийн чуулга уулзалтууд, соёлын фестивалийн үр дүнг өндрөөр үнэлж байна.

21 дүгээр зуунд бүх хөгжил хүн төвтэй байх учиртайг дэлхий нийт ойлгож, хүлээн зөвшөөрсөн билээ. Тиймээс Ази, Европын хооронд харилцан ашигтай хамтын ажиллагааг бүхий л түвшинд хөгжүүлэх нь чухал авч иргэд хоорондын уялдаа холбоог хөхиүлэн дэмжих, АСЕМ-ын хүрээнд хоёр тивийн соёл, урлаг, бизнесийн төлөөллүүд уулзаж, харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх боломж олгодог уламжлалыг хадгалж, хөгжүүлэх нь бүр ч чухал гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна.

АСЕМ-ын хүрээнд чухамдаа соёл, урлагаар дамжуулж бие биеэ харилцан таних, шашин, соёл иргэншил хоорондын эв найрамдлыг хөгжүүлж чадвал улс төр, аюулгүй байдал, эдийн засгийн тулгуурууд улам бүр бэхжих юм.

​АСЕМ-ын Дээд түвшний 12 дугаар уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүсэхийн ялдамд дараачийн 13 дугаар уулзалтыг эх орондоо хүлээн авч, зохион байгуулах болсон Камбожийн Хаант Улсад баяр хүргэж, амжилт хүсч байна.

​Анхаарал хандуулсанд баярлалаа” гэлээ.

Эх сурвалж: President.mn



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 7

Зочин (66.181.184.181)
2018-10-20 12:17:27
Ёрөнхийлөгчийн ТГ ын ажилтнууд албан бичгийн стандарт мэдэхгүй бололтой.

Irgen (103.26.193.64)
2018-10-20 11:27:33
Erunhiilugchduu amjilt hvsie mundag hvn shvv

Huhuujii (182.160.1.66)
2018-10-19 18:18:09
Erunhiilugchduu amjilt husei

zochin (185.39.141.27)
2018-10-19 16:28:45
amjilt

Зочин (112.72.11.124)
2018-10-19 15:40:02
Офшор яасан бээ баттулга аа..ард түмнийг ардчилсан цагаан цаас болгоод 28 жилийн нүүр үзлээ..дараагийн сонгуулийг гараар тоолохгүй бол эд нар бүүр даварлаа

зочин (202.179.31.8)
2018-10-19 13:54:04
эби энэ индрээс монгол цаг уур огцом өөрчлөгдөж агаарын хэм 100 боллоо гэхэд бүгд төлөөлөгчид өмдөндөө шээчихсэн гэсэн

Зочин (122.201.25.46)
2018-10-19 13:42:17
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД АМЖИЛТ ХҮСЬЕ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-20 16:00:17 - Улс төр
Тавантолгой: Хятадын тал нүүрсний татан авалтаа эхлүүлжээ
2018-11-20 15:34:21 - Нийслэл
Б.Нямдаваа: МСҮТ-д мэргэжил эзэмшигчдийн 70 орчим хувь нь бүрэн ажлын байраар хангагддаг
2018-11-20 15:31:30 - Орон нутаг
Увс аймагт шатахууны үнийг эсэргүүцэн жагсаж байна
2018-11-20 15:09:42 - Орон нутаг
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тэлмэн нуурын мөс цөмөрч, мотоциклтой иргэн амиа алджээ
2018-11-20 15:03:13 - Нийслэл
Олимпын гудамжыг нарны замтай холбох түр замыг нээлээ
2018-11-20 14:56:03 - Улс төр
БАЙР СУУРЬ: Засгийн газрыг огцруулах үндэслэл хэр бодитой вэ
2018-11-20 14:54:35 - Нийслэл
Цацраг хэмжигч багаж хүлээлгэн өгөв
2018-11-20 14:50:06 - Орон нутаг
Заг сумынхан Ерөнхий сайд У.Хүрэлсүхт хандлаа
2018-11-20 14:38:18 - Эдийн засаг
Ж.Цэдэнрагчаа: Санхүүгийн зохицуулах хороо үр ашигтай зохицуулалт хийж чадахгүй байна
2018-11-20 14:20:14 - Нийслэл
Нэхүүл хөдөлгөөнийхөн мөнгөний төлөө тэмцээгүй гэдгээ илэрхийллээ
2018-11-20 12:13:03 - Улс төр
Ч.Улаан: Засгийн газрыг тогтвортой ажиллуулах ёстой
2018-11-20 11:48:04 - Хууль
АТГ-ын нэрийг барьж бусдаар дайлуулж, буудлынхаа мөнгийг төлүүлжээ
2018-11-20 11:46:11 - Улс төр
Байнгын хороодын хуралдааны ирц бүрдэхгүй байна
2018-11-20 11:43:03 - Эрүүл мэнд
“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрт 4.6 тэрбум төгрөг төсөвлөжээ
2018-11-20 11:40:35 - Гадаад
Чикагогийн эмнэлэгт зэвсэгт халдлага гарч, дөрвөн хүний амь хохирчээ
2018-11-20 11:23:18 - Орон нутаг
Буга галзуурч, айлын хот руу дайрчээ
2018-11-20 11:06:36 - Боловсрол
ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамтай хамтын ажиллагааны хөтөлбөрт гарын үсэг зурлаа
2018-11-20 11:06:26 - Спорт
М.Нандинцэцэг ДАШТ-д медалийн төлөө тулалдана
2018-11-20 11:02:36 - Хууль
Өдөр өнжүүлэхийн багш согтуудаа зургаан настай хүүг төөрүүлжээ
2018-11-20 10:58:06 - Боловсрол
ШУ, технологийг хөгжүүлэх мастер төлөвлөгөөний хэрэгжилтэд үнэлгээ хийнэ
2018-11-20 10:57:14 - Нийслэл
Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүйг анхааруулж байна
2018-11-20 10:51:06 - Нийслэл
Галын дуудлага эрс нэмэгджээ
2018-11-20 10:48:55 - Улс төр
2019 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
2018-11-20 09:50:35 - Улс төр
ЗГХЭГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
2018-11-20 09:27:44 - Байгаль Орчин
Улаанбаатарт 10 градус хүйтэн байна
2018-11-20 08:17:22 - Улс төр
Засгийн газар ОГЦОРНО, ОГЦРОХГҮЙ
2018-11-20 08:14:33 - Эрүүл мэнд
Уураг, тестостерон, судас тэлэгч бэлдмэлүүд үндэсний аюулгүй байдалд НӨЛӨӨЛӨХ хэмжээнд хүрсэн үү
2018-11-20 08:14:31 - Орон нутаг
Томилолт: Тавантолгойг дагасан АСУУДАЛ БА ШИЙДЭЛ
2018-11-20 08:02:27 - Хууль
ЖДҮХС-ийн зээлтэй нэр холбогдсон компаниудын захирлуудыг баривчилж эхэллээ
2018-11-20 07:49:02 - Хууль
УИХ-ын гишүүн Ж.Мѳнхбат зѳвлѳхөө халдлагад ѳртсѳн хэмээн худлаа мэдээлэл хийжээ
2018-11-20 07:40:32 - Энтертайнмент
Өнөөдөр луу өдөр
2018-11-19 17:45:14 - Улс төр
УИХ-ын 27 гишүүний гарын үсэгтэй Засгийн газрыг ОГЦРУУЛАХ бичгийг өргөн барилаа
2018-11-19 16:14:43 - Эрүүл мэнд
HERBALIFE NUTRITION компанийн зүгээс олныг төөрөгдүүлсэн ташаа ба худал мэдээлэлд няцаалт өгөх тухай
2018-11-19 16:01:14 - Спорт
Б.Мөнхзаяа марафон гүйлтийн “Kobe-2018” олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртэв
2018-11-19 15:56:36 - Хууль
ЦЕГ-ын дарга тэргүүтэй төлөөлөгчид интерполын чуулганд оролцож байна
2018-11-19 15:45:04 - Эрүүл мэнд
Эрүүл мэндийн яам болон салбарын мэргэжилтнүүд ВИФЕРОН ЛААНЫ талаар...
2018-11-19 15:42:23 - Улс төр
Өнөөдөр Засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барина
2018-11-19 15:34:17 - Хууль
Хууль бус малтлага хийсэн эрдэмтэн судлаачдыг ТЕГ-т шалгуулна
2018-11-19 15:18:00 - Улс төр
Ж.Мөнхбат: УИХ-ыг тараах бичигт Ё.Баатарбилэг, Ж.Бат-Эрдэнэ нарын 5-6 гишүүн гарын үсэг зурахаа илэрхийлсэн
2018-11-19 15:04:45 - Хууль
Сүхбаатар дүүрэгт байрлах “MGL ramen” хятад хоолны рестораныг хаажээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-11-17 10:00:52 - Улс төр
Засаг унагах асуудал Я.Содбаатар, Н.Цэрэнбат нарыг чөлөөлж, Ж.Энхбаяр тэргүүтэй гишүүдийг түдгэлзүүлснээр ЗОГСОХ уу
2018-11-17 13:05:54 - Улс төр
МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан 2016-2018 оны хугацаанд 4 тэрбум төгрөгийг төрөөс авчээ
2018-11-19 17:45:14 - Улс төр
УИХ-ын 27 гишүүний гарын үсэгтэй Засгийн газрыг ОГЦРУУЛАХ бичгийг өргөн барилаа
2018-11-17 10:27:34 - Шар
АН-аас "амь гуйсан" Ардын засаг
2018-11-20 08:17:22 - Улс төр
Засгийн газар ОГЦОРНО, ОГЦРОХГҮЙ
2018-11-20 08:02:27 - Хууль
ЖДҮХС-ийн зээлтэй нэр холбогдсон компаниудын захирлуудыг баривчилж эхэллээ
2018-11-17 10:35:38 - Эрүүл мэнд
Ж.Сувд: Өсөлтийн даавар хэрэглэвэл дотор бүх эрхтэн, толгой, эрүүний яс, хэл нь амандаа багтахгүй болтлоо томордог
2018-11-17 09:45:14 - Хууль
“Амгалан” хотхонд байрлах гэртээ каннабис тарьж, ургуулж байсан турк иргэнийг баривчилжээ
2018-11-19 10:48:39 - Улс төр
Өнөөдөр М.Энхболдын талынхан бүлгийн хурлын өмнө уулзжээ
2018-11-20 07:49:02 - Хууль
УИХ-ын гишүүн Ж.Мѳнхбат зѳвлѳхөө халдлагад ѳртсѳн хэмээн худлаа мэдээлэл хийжээ