Баруун таван аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбоно

Түгээх    
2018-10-19 16:35:58 - Улс төр

Автозамын салбарт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин УИХ-ын чуулганы хуралдаанд хийсэн мэдээллээс товчлон хүргэж байна. Манай улс 112,414.2 км урт автозамын сүлжээтэй. Үүний  15,2 мянган км  нь олон улс, улсын чанартай авто замын сүлжээнд хамаарч, тус сүлжээний 42 хувь буюу нийт 6,5 мянган км нь зам нь хатуу хучилттай автозам юм.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Олон улс, хот хоорондын болон орон нутгийн чанартай авто замын сүлжээн дэх хатуу хучилттай автозамын сүлжээг өргөтгөж, бүх аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбож дуусгах, Мянганы замын хэвтээ тэнхлэгийн хэсгийг үргэлжлүүлэх” гэж тусгасан.  

Энэ дагуу баруун таван аймгийг нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбох 1030.2 км замын ажил хэрэгжиж байна. 2018 онд 345 км замыг ашиглалтад оруулж, үлдэх 685 км-ийг ирэх онд ашиглалтад хүлээн авна. Ингэснээр хөдөө орон нутгийн иргэдийн аж амьдрал, тухайн орон нутгийн бизнес эрхлэлтийн орчинд том ахиц дэвшил гарахаар байна.

Бид бага зардлаар аль болох урт зам тавьж ирсэн. Одоо чанарт анхаарч, ашиглалтын хугацааг уртасгах, олон улсын жишигт ойртсон хийц, бүтэцтэйгээр төлөвлөх, барьж байх зорилт тавьж байна.

Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлыг Улаанбаатар хоттой холбох 32.2 км, хоёр урсгал, зургаан эгнээтэй хурдны замыг ирэх оны нэгдүгээр улиралд ашиглалтад хүлээн авна. Энэ замын үндсэн хийц, хучилтын ажил  ирэх сард дуусахаар байна.

Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг хоёр урсгалтай, дөрвөн эгнээ болгон өргөтгөж шинэчлэх шийдвэр гарган ирэх онд ажлыг нь эхлэхээр бэлтгэж  байна.

Хотын замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг дээшлүүлж, түгжрэлийг бууруулах зорилгоор дөрвөн томоохон олон түвшний огтлолцол, гүүрэн гарцын барилгын ажлыг БНХАУ-ын Засгийн газрын  хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байна.

“Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах”, “Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих”, “Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321 урт төмөр бетон гүүр”, “Сонсголонгийн 289.4 урт төмөр бетон гүүрийг шинээр барих”төслийг өнгөрсөн онд хэрэгжүүлж эхэлсэн. Эдгээрийг 2019 онд ашиглалтад хүлээн авч Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км замын ажлыг эхлэнэ.  

Бид бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих үйлдвэрлэл, аж ахуйг дэмжих, нийслэл, орон нутгийн ард иргэдийн ая тухай амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилготой замын сүлжээг хөгжүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Тухайлбал ОХУ, БНХАУ болон Монгол Улсын Засгийн газар хооронд Азийн автозамын сүлжээг ашиглан олон улсын тээвэрлэлт гүйцэтгэх хэлэлцээрийг 2016 оны 12 дугаар сард байгуулсан. Манай улсын нутгаар дамжин өнгөрөх олон улсын авто тээвэрлэлтийн үр ашигтай, аюул осолгүй байдлыг хангахад замын дэд бүтцийн бэлэн байдлыг сайн хангасан байх шаардлагатай.

Баруун бүсийн босоо тэнхлэгийн 756 км замаас үлдэж байгаа хэсэг болох Ховд-Өлгий–Улаанбайшинт чиглэлийн 189.7 км замын 103 км-ыг энэ онд, үлдэх 85.7 км-ийг 2019 онд ашиглалтад  оруулна.  

Нийслэл, орон нутгийн хөгжлийн дэмжих, ард иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэх хүрээнд нийслэл, орон нутгийн чанартай  замыг хөгжүүлэх арга хэмжээ авч байна. Тухайлбал 2018 онд 35.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 50 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байна.

Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбогдуулан дагаж мөрдөх журмуудыг боловсруулж, батлуулан мөрдүүлж байна. Үүний дүнд авто замын салбарын хууль, эрх зүйн орчин боловсронгуй боллоо. Энд хариуцлагын тогтолцоог нарийвчлан тусгаж өгсөн. 

Авто замын тухай хуулиар “тусгай зориулалтын автозам” гэсэн шинэ ангилал бий болсон. Энэ дагуу тусгай зориулалтын замыг нэгдсэн бодлоготой төлөвлөх, барих, санхүүжүүлэх, эзэмших, ашиглах, засварлах, хяналт тавих зохицуулалтыг тодорхой болгох журмын төслийг боловсрууллаа.

Цаашид байгаль, экологийн тэнцвэрт байдал, тухайн бүс нутгийн ард иргэдийн ахуй амьдралд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх нөхцлийг хангасан хатуу хучилттай автозамаар тээвэрлэлт хийх зарчим баримталж байна.

Замын бэлэн байдлыг хангахад шаардагдах байнгын засвар, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр ахиц дэвшил гаргах нь чухал байна.  

Өнөөдөр улсын чанартай хатуу хучилттай замын сүлжээний 29 хувьд нь ээлжит засвар, 20 хувьд нь их засвар, шинэчлэлт хийх хугацаа болсон, зайлшгүй засварлах шаардлагатай болжээ. Санхүүжилтээс шалтгаалан засвар, арчлалтыг  хугацаанд нь хангалттай хийж чаддаггүйгээс муудаж, эвдрэл даамжирч, замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна.

Өнөөг хүртэл жилд шаардагдах хөрөнгийн 36 хувь буюу 20 тэрбум төгрөгийг засвар арчлалтад зарцуулж байсан. Ирэх онд үүнийг 30 тэрбум төгрөг болгон нэмсэн нь жилд шаардлагатай 55 тэрбум төгрөгийн 54.5 хувьтай тэнцэхүйц байна. Цаашид хөрөнгө оруулалтыг нэмэх шаардлагатай гэж үзэж байна. 

Төрөөс автозамын талаар баримтлах бодлогын баримт бичгийн төслийг боловсруулж олон нийтээр хэлэлцүүлж байна. Энэ баримт бичиг гарснаар  замын сүлжээг хөгжүүлэх, ашиглалтын бэлэн байдлыг хангах, чанар стандартыг дээшлүүлэх, хууль, эрх зүйн орчин, байгууллагийн тогтолцоо, менежментийг боловсронгуй болгох, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааг хөгжүүлэх зэрэг бодлого, чиглэл тодорхой болно гэж үзэж байна.  

 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 17

Нямдорж (107.167.105.239)
2018-10-20 00:34:16
Цаашаагаа орос, казакстантай холбогдчихдог, тэндээсээ хэрэгцээгээ хангачихдаг тул Улаанбаатартай заавал холбох шаардлагагүй. Зам тавьчихвал оркууд, хужаа нар цуваад Дорнод, Сүхбаатараас ялгаагүй болно.

Руугаа (202.126.89.216)
2018-10-19 22:36:09
Батүүл ахынхаа ферм рүү хар зам татсан нямдорж өөрийнхөө зусланруу хар зам татаж гүүр барьсан

иргэн (103.57.95.139)
2018-10-19 18:50:19
байдраг .алтай хоёрыг холбосон замыг гарамгайбаатарын компиан хийх гэрээтэй гэсэн гарамгай хулхидана даа хэнтийн зам яалаа болимоор юм аа

Зочин (203.91.115.47)
2018-10-19 18:37:16
УВС ХОВД БАЯНӨЛГИЙ рүү засмал тавьж яадагын зда шороон замаараа донсолоод явцгааж байг

Зочин (202.170.80.25)
2018-10-19 18:01:08
Холбочихвол сайн л байна ш тээ. Өвөрхангай-УБ засаж сайжруулаад , Баянхонгор-Говь-Алтай холбочихвол янзтай янзтай. Гэхдээ Баянхонгор-Бууцагаан бол удахгүй орчих байх.Цаашаа Алтай ортол бол трасс татсанаас өөр юу ч хийгээгүй байна лээ. Тэр бол мөдгүй ээ

Алтай (64.119.25.113)
2018-10-19 17:31:12
Говьалтай баянхонгор 2ын хооронд хатуу хучлалтай. Замаа тавьж өгвөл маш сайн байна

Zochin (64.119.22.131)
2018-10-19 17:21:54
Ачаалал ихтэй замууд эдийн засгийн ачааг үүрдэг замуудыг эхний ээлжинд анхаарвал сайн байна. Хааяа нэг машин явдаг газарт зам тавиад байдгийг эргэж хамрммар юм. Замын үр ашиг талаас нь харалгүй тавьсан замууд нилээн байдаг шүү. Уг нь замын маршрут чиглэлийг тодорхойлдог судалгааны баг 10 -20 жилээр ажилладаг тэд шийддэг баймаар байна. Түүнээс биш нэг сайд л харандаа бариад л шийдээд явдаг их л буруу даа

Зочин (103.57.94.197)
2018-10-19 16:59:44
МАН ХЭЗЭЭ ЗАМ БАРЬЖ БАЙСЫН САНАДАГГУЙ ЭЭ МИЕЭГИЙН СУРГИЙН ГОЛОГДОЛ ЯНКИРЦАГ ОВГООН

зочин (103.57.95.139)
2018-10-19 16:55:03
үнэн л юм яриарай сонгуулиас өмнө гээд хулхитаваа түрүүч нь эвдэрч эхэлсэн шүү гол нь чанар хэрэгтэй

hahahaha (185.39.141.27)
2018-10-19 16:40:21
2008 . ond sanjiin hulgaich hvv bayr . 2010 ond . svhbaatriin shunalt ulugchin batbold . yag ene indrees ene 5 aimgiig holbono geed tuus haichilan tachaaldaj baisan . 10 jiliin daraa ene hulgaich nvvrschin bas tachaaldaad ehellee . songuul oirtson yum bolbuu ????

hahahaha (185.39.141.27)
2018-10-19 16:40:21
2008 . ond sanjiin hulgaich hvv bayr . 2010 ond . svhbaatriin shunalt ulugchin batbold . yag ene indrees ene 5 aimgiig holbono geed tuus haichilan tachaaldaj baisan . 10 jiliin daraa ene hulgaich nvvrschin bas tachaaldaad ehellee . songuul oirtson yum bolbuu ????

hahahaha (185.39.141.27)
2018-10-19 16:40:20
2008 . ond sanjiin hulgaich hvv bayr . 2010 ond . svhbaatriin shunalt ulugchin batbold . yag ene indrees ene 5 aimgiig holbono geed tuus haichilan tachaaldaj baisan . 10 jiliin daraa ene hulgaich nvvrschin bas tachaaldaad ehellee . songuul oirtson yum bolbuu ????

hahahaha (185.39.141.27)
2018-10-19 16:40:20
2008 . ond sanjiin hulgaich hvv bayr . 2010 ond . svhbaatriin shunalt ulugchin batbold . yag ene indrees ene 5 aimgiig holbono geed tuus haichilan tachaaldaj baisan . 10 jiliin daraa ene hulgaich nvvrschin bas tachaaldaad ehellee . songuul oirtson yum bolbuu ????

hahahaha (185.39.141.27)
2018-10-19 16:40:20
2008 . ond sanjiin hulgaich hvv bayr . 2010 ond . svhbaatriin shunalt ulugchin batbold . yag ene indrees ene 5 aimgiig holbono geed tuus haichilan tachaaldaj baisan . 10 jiliin daraa ene hulgaich nvvrschin bas tachaaldaad ehellee . songuul oirtson yum bolbuu ????

hahahaha (185.39.141.27)
2018-10-19 16:40:20
2008 . ond sanjiin hulgaich hvv bayr . 2010 ond . svhbaatriin shunalt ulugchin batbold . yag ene indrees ene 5 aimgiig holbono geed tuus haichilan tachaaldaj baisan . 10 jiliin daraa ene hulgaich nvvrschin bas tachaaldaad ehellee . songuul oirtson yum bolbuu ????

hahahaha (185.39.141.27)
2018-10-19 16:40:20
2008 . ond sanjiin hulgaich hvv bayr . 2010 ond . svhbaatriin shunalt ulugchin batbold . yag ene indrees ene 5 aimgiig holbono geed tuus haichilan tachaaldaj baisan . 10 jiliin daraa ene hulgaich nvvrschin bas tachaaldaad ehellee . songuul oirtson yum bolbuu ????

hahahaha (185.39.141.27)
2018-10-19 16:40:19
2008 . ond sanjiin hulgaich hvv bayr . 2010 ond . svhbaatriin shunalt ulugchin batbold . yag ene indrees ene 5 aimgiig holbono geed tuus haichilan tachaaldaj baisan . 10 jiliin daraa ene hulgaich nvvrschin bas tachaaldaad ehellee . songuul oirtson yum bolbuu ????

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-19 17:45:14 - Улс төр
УИХ-ын 27 гишүүний гарын үсэгтэй Засгийн газрыг ОГЦРУУЛАХ бичгийг өргөн барилаа
2018-11-19 16:14:43 - Эрүүл мэнд
HERBALIFE NUTRITION компанийн зүгээс олныг төөрөгдүүлсэн ташаа ба худал мэдээлэлд няцаалт өгөх тухай
2018-11-19 16:01:14 - Спорт
Б.Мөнхзаяа марафон гүйлтийн “Kobe-2018” олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртэв
2018-11-19 15:56:36 - Хууль
ЦЕГ-ын дарга тэргүүтэй төлөөлөгчид интерполын чуулганд оролцож байна
2018-11-19 15:45:04 - Эрүүл мэнд
Эрүүл мэндийн яам болон салбарын мэргэжилтнүүд ВИФЕРОН ЛААНЫ талаар...
2018-11-19 15:42:23 - Улс төр
Өнөөдөр Засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барина
2018-11-19 15:34:17 - Хууль
Хууль бус малтлага хийсэн эрдэмтэн судлаачдыг ТЕГ-т шалгуулна
2018-11-19 15:18:00 - Улс төр
Ж.Мөнхбат: УИХ-ыг тараах бичигт Ё.Баатарбилэг, Ж.Бат-Эрдэнэ нарын 5-6 гишүүн гарын үсэг зурахаа илэрхийлсэн
2018-11-19 15:04:45 - Хууль
Сүхбаатар дүүрэгт байрлах “MGL ramen” хятад хоолны рестораныг хаажээ
2018-11-19 14:47:14 - Гадаад
Трамп сэтгүүлч Хашоггийн амийг бүрэлгэсэн алуурчны нэрийг зарлахаа мэдэгдэв
2018-11-19 14:40:15 - Нийслэл
XX зууны манлай начин, Улсын харцага Ч.Өвгөнхүүд тусламжийн гараа сунгахыг уриаллаа
2018-11-19 14:28:41 - Боловсрол
Улс тунхагласны өдрөөр 850 сурагч андгайгаа өргөнө
2018-11-19 14:09:27 - Улс төр
Г.Занданшатар: ЖДҮХС-гаас зээл авсан дөрвөн албан тушаалтныг Засгийн газрын хуралдаанаар чөлөөлнө
2018-11-19 14:01:25 - Улс төр
МАН: Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг Захиргааны хуулиар хэлэлцэхгүй
2018-11-19 13:25:56 - Орон нутаг
Гашуунсухайтын нүүрс тээвэрлэлтэд зохион байгуулалтын шуурхай арга хэмжээ авч байна
2018-11-19 13:16:23 - Орон нутаг
Монгол инженерүүд Арвайхээр хотын цэвэрлэх байгууламжийг хийжээ
2018-11-19 13:04:59 - Эрүүл мэнд
ЭМЯ: Виферон лааг томуу, томуу төст өвчний үед хэрэглэж БОЛОХГҮЙ
2018-11-19 13:00:46 - Нийслэл
Энэ онд гал түймрийн улмаас 58 хүн амь насаа алджээ
2018-11-19 12:58:45 - Хууль
Нийт шүүгчийн 51 хувьд иргэдээс гомдол гаргажээ
2018-11-19 12:51:38 - Нийслэл
Өнөөдөр “Дэлхийн жорлонгийн өдөр” тохиож байна
2018-11-19 12:48:55 - Спорт
Ү.Үүрийнтуяагийн Их мастер цолыг албан ёсоор баталгаажуулжээ
2018-11-19 12:40:16 - Нийслэл
Арваннэгдүгээр сарын 26-ны даваа гарагт БҮХ НИЙТЭЭР АМАРНА
2018-11-19 11:41:10 - Хууль
“Бид Уучлахгүй” жагсагчид гишүүдийг АТГ-т өгнө
2018-11-19 11:29:41 - Улс төр
ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор ажлаа өгөх өргөдлөө гаргажээ
2018-11-19 11:14:03 - Спорт
U23 ДАШТ: Г.Ганхуяг хүрэл медаль хүртэж, эрэгтэй бөхчүүдийн анхны медальтан боллоо
2018-11-19 10:58:30 - Улс төр
Хотын даргыг огцруулах асуудлыг энэ сарын 23-нд хэлэлцэнэ
2018-11-19 10:51:22 - Спорт
Такакэйшёо башёг тэргүүлж, Монголын бөхчүүд тааруухан амжилттай байна
2018-11-19 10:48:39 - Улс төр
Өнөөдөр М.Энхболдын талынхан бүлгийн хурлын өмнө уулзжээ
2018-11-19 10:47:36 - Боловсрол
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ОХУ-д ажлын айлчлал хийж байна
2018-11-19 10:43:32 - Хууль
Хоёр шүүгчид сануулах, нэг шүүгчид огцруулах сахилгын шийтгэл ногдуулжээ
2018-11-19 10:42:37 - Орон нутаг
Аймаг дундын отрын бүс нутагт 467 мянган мал өвөлжиж байна
2018-11-19 10:38:07 - Эдийн засаг
НӨАТ-ын супер азтан тодорсонгүй
2018-11-19 10:31:31 - Боловсрол
Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийг чадавхжуулах сургалт зохион байгуулав
2018-11-19 07:55:21 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 градус хүйтэн байна
2018-11-19 07:48:05 - Улс төр
ЖДҮХС-гаас зээл авсан ББСБ-тай УИХ-ын гишүүдийн асуудлыг ХЭРХЭН ШИЙДЭХ ВЭ
2018-11-19 07:43:47 - Энтертайнмент
ИННОВАЦИ: Ганц дуслаар малыг шимэгчдээс салгах бүтээгдэхүүн МОНГОЛДОО үйлдвэрлэжээ
2018-11-19 07:43:41 - Орон нутаг
Тавантолгойд Ерөнхий сайдыг ирэх сургаар хэдэн халтар жолоочийг ийш тийш нь нуусан
2018-11-19 07:43:38 - Энтертайнмент
САЙН МЭДЭЭ: Дэлхийн хамгийн том ноолууран хувцасны дэлгүүр нээгдлээ
2018-11-19 07:43:33 - Гадаад
Америк, Хятадын зөрчилдөөн ширүүсч байна
2018-11-19 07:41:07 - Энтертайнмент
Өнөөдөр туулай өдөр
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-11-16 15:34:01 - Орон нутаг
Ж.Даваасүрэн: Жинхэнэ ЖДҮ-чин чинь би байна
2018-11-16 08:09:03 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболд нар уулзаж эвлэрэх тохироонд хүрсэн үү
2018-11-17 10:00:52 - Улс төр
Засаг унагах асуудал Я.Содбаатар, Н.Цэрэнбат нарыг чөлөөлж, Ж.Энхбаяр тэргүүтэй гишүүдийг түдгэлзүүлснээр ЗОГСОХ уу
2018-11-17 13:05:54 - Улс төр
МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан 2016-2018 оны хугацаанд 4 тэрбум төгрөгийг төрөөс авчээ
2018-11-17 10:27:34 - Шар
АН-аас "амь гуйсан" Ардын засаг
2018-11-17 10:35:38 - Эрүүл мэнд
Ж.Сувд: Өсөлтийн даавар хэрэглэвэл дотор бүх эрхтэн, толгой, эрүүний яс, хэл нь амандаа багтахгүй болтлоо томордог
2018-11-17 09:45:14 - Хууль
“Амгалан” хотхонд байрлах гэртээ каннабис тарьж, ургуулж байсан турк иргэнийг баривчилжээ
2018-11-16 12:05:03 - Хууль
Жирэмсэн эмэгтэй нүхэн жорлонд ургаа унагажээ
2018-11-19 17:45:14 - Улс төр
УИХ-ын 27 гишүүний гарын үсэгтэй Засгийн газрыг ОГЦРУУЛАХ бичгийг өргөн барилаа
2018-11-19 10:48:39 - Улс төр
Өнөөдөр М.Энхболдын талынхан бүлгийн хурлын өмнө уулзжээ