Дархлааны эмчилгээний үр дүнд эмчилгээгүйд тооцогдож байсан өвчтөн ч эрүүл болж байна

Түгээх    
2018-10-20 10:32:13 - Эрүүл мэнд

-ХҮНИЙ ДАРХЛАА ТАРХИТАЙ ЯМАР ХОЛБООТОЙ ВЭ-

Хорт хавдрыг Т-тунгалгийн эс ашиглан, дархлаагаар дамжуулан эмчлэх арга олсон Америкийн эрдэмтэн Жеймс Аллисон, Японы эрдэмтэн Тасүкү Хонзё нар Нобелийн анагаах ухааны салбарын 2018 оны шагнал хүртэх болсон билээ. Нобелийн хорооноос дүгнэснээр, дээрх хоёр эрдэмтний нээлт хорт хавдартай хийж буй тэмцэлд эргэлт хийжээ. Аллисон, Хонзё нарын боловсруулсан эмчилгээний арга нь хорт хавдартай өвчтөнүүдийн зарим бүлгийнхний өвчиндөө хандах хандлагыг үндсээр нь өөрчилснийг ВВС онцолсон. Хүний дархлааны тогтолцоо нь хувиран өөрчлөгдсөн эсүүдийг бие даан хайгаад, тэдгээрийг олшруулалгүй устгадаг. Гэвч хорт хавдрын эсүүд байгалийн эл хамгаалалтыг давах арга олсон учраас хүний биед түргэн, өөрөөр хэлбэл дархлааны эсүүдийг “тайвшруулах”, эсвэл “саатуулах” механизмыг идэвхжүүлэх замаар өсдөг. Эрүүл биед дархлааны хариу үйлдэл хүчтэй байдаг нь эндээс харагдана.

Аллисон болон Хонзё  хорт хавдрын эсүүдийг хуурч, тэдгээрт дархлааны хариу үйлдлийг зогсоох боломж олгохгүй байх арга боловсруулжээ. Энэ нь эмчилгээнд жинхэнэ хувьсгал болж, эм бэлдмэлийн бүхэл бүтэн шинэ ангиллын үндэс суурийг тавихад хүргэсэн байна. Тэдний гаргаж авсан эмүүдэд сөрөг нөлөө багагүй бий ч хавдартай тэмцэхэд үр дүнтэйг нотолжээ. Урьд нь эмчлэгдэхгүйд тооцогддог байсан хорт хавдрын хожуу үед ч зарим өвчтөн эрүүл болж байна.

АНУ-ын эрдэмтэн Жеймс Аллисон  дархлааны хяналтын цэгүүдийг нээжээ. Энэ нь хөндлөнгийн болон хувирсан эсүүдийг таньж, устгах үүрэгтэй Т-тунгалгийн эсүүдийг тайвшруулах замаар хүний дархлааг хэвийн байлгах байгалийн механизм юм. Хэрэв энэ механизмд өөрчлөлт орвол бие махбод эрүүл эсүүдээ устгаж эхэлдэг байна.

Аллисон хорт хавдартай хулганад дээрх байгалийн механизмыг зогсоож, гайхалтай үр дүнд хүрчээ. Тодруулбал, хорт хавдрын эсүүд дархлаанаас нуугдаж чадахгүй болж, бие махбод хорт хавдартайгаа илүү үр нөлөөтэй тэмцсэн аж. 1992 онд Тасүкү Хонзё зарчмын хувьд төстэй ч нэлээд өөр ажиллагаатай, өөр хэлбэрийн инсулин нээсэндээ үндэслэн дархлааны эмчилгээний хэд хэдэн арга боловруулжээ. Хүчтэй сөрөг нөлөөтэй хэдий ч инсулиний үйл ажиллагааг зогсоодог бэлдмэлүүд уушги, бөөр, тунгалгийн эсийн хавдар, меланом (арьсны хорт хавдар)-той тэмцэхэд үр дүнтэйг нотолжээ. Гольф тоглох дуртай Хонзёд клубынх нь нэг гишүүн уушгины хорт хавдартайгаа ярьсан байна. “Миний ачаар тэрбээр дахин гольф тоглох болсон. Үнэхээр аз жаргал шүү. Тийм талархал надад ямар ч шагналаас чухал” гэж Японы профессор дурсчээ.

Одоо Жеймс Аллисон АНУ-ын Техас муж улсын их сургуулийн дэргэдэх хорт хавдартай тэмцэх төвийн Дархлааны салбарыг удирдаж буй бол Тасүкү Хонзё нь Японы Киотогийн их сургуульд дархлааны профессороор ажиллаж буй юм. Тэдний санал болгосон аргыг үндэслэн боловсруулсан эмийг хорт хавдрын эмчилгээнд амжилттай хэрэглэж байна. Гэхдээ илүү олон эм клиник туршилтад орсон бөгөөд ойрын жилүүдэд эмчилгээнд шилжих ажээ.

Британийн хорт хавдартай тэмцэх “Cancer research UK” байгууллагын ерөнхий эмч, профессор Чарли Суонтон “10 жилийн өмнө үсэрхийлэн тархсан меланом бараг эмчилгээгүй байсан. Одоо Аллисон, Хонзё хоёрын ачаар өвчтөнүүдэд бодитой найдлага бий болжээ. Өвчтөнүүдийн гуравны нэг нь дархлааны эмчилгээний ачаар богино хугацаанд тэнхэрч, зарим нь эдгэрч байна” гэж хэлснийг “Reuters” агентлаг эш татжээ. Аллисонтой хамтран ажилладаг байсан, өдгөө Лондоны их сургуулийн коллежийн профессор Серхио Кесада Нью-Йоркт болсон хавдрын хуралд оролцсон лабораторийн бусад ажилтны хамт Нобелийн шагналтныг зарлах ёслолыг үзжээ.

Британийн Манчестерийн их сургуулийн профессор Дэн Дейвис “Аллисон, Хонзё нарын ажил зууны бүтээл бөгөөд тэднийг Нобелийн шагнал авахыг бид хэдэн жил хүлээж байлаа” хэмээн ярьсан байна. Тэрбээр “Энэ эмчилгээ бүх хүнд тус болоогүй ч олон амь аварсан. Хамгийн гол нь хорт хавдар болон бусад өвчинтэй тэмцэхийн тулд дархлааны тогтолцоог зогсоох, эсвэл идэвхжүүлэх талаарх бидний ойлголтод хувьсгал хийсэн” гэж тэмдэглэжээ. Мөн тэрээр “Энэ бол мөсөн уулын өчүүхэн хэсэг. Ийм зарчмаар үйлчилдэг олон эмийг бид нээнэ” гэдэгт итгэлтэй буйгаа хэлсэн байна.

-ХҮНИЙ СЭТГЭЦИЙН БАЙДАЛ ДАРХЛААНЫ ТОГТОЛЦООТОЙ ХОЛБООТОЙ-

Шинжлэх ухааны “Frontiers in psychiatry” сэтгүүлд дархлааны тогтолцоог бараг бүрэн шинэчилсэн тухай мэдээлжээ. Түүнд Японы сэтгэл судлаачид чөмөг шилжүүлэн суулгах замаар солио өвчтэй (шизофрени) хүнийг эмчилсэн ер бусын тохиолдлын талаар өгүүлсэн байна. Өөрөөр хэлбэл чөмөг шилжүүлэн суулгасан нь өвчтөний дархлааны тогтолцоог бараг бүрэн шинэчилжээ. Химийн эмчилгээ тунгалгийн хуучин эсүүдийг устгаж, шинээр төлжихөд нөлөөлсөн байна. Сэтгэцийн байдал дархлааны тогтолцоотой ямар нэг байдлаар холбоотой болохыг тогтоожээ.

Бидний дархлаа тархитай ямар холбоотой вэ? Энэ салбарын анхны ажиглалтыг 100 гаруй жилийн өмнө хийсэн байна. XIX зууны эцсээр эмч нарын тэмдэглэснээр, сэтгэцийн эмнэлэгт ханиад, томуу дэгдэж, халуурах үед өвчтөнүүдийн сэтгэл, мэдрэл сайжирч байжээ. Австрийн эмч Юлиус Вагнер-Яурегг шинэ арга сэдэж, өвчтөнүүдээ хүчтэй халууруулахын тулд тэдэнд хумхаа өвчин халдаажээ. Зарим өвчтөн нас барсан ч олонх нь сэтгэцийн өвчнөөс ангижирсан гэдэг. Энэ нээлтээрээ Юлиус эмч 1927 онд Нобелийн анагаах ухааны шагнал хүртсэн. Хумхаа өвчин халдаадаг эмчилгээг эрсдэлтэй хэмээн 1950-иад оноос хэрэглэхээ болсон гэнэ. Өөр нэг жишээ нь, солио өвчтэй эмэгтэй цусны халдвар авч, өндөр халуурсны дараа бүрмөсөн эдгэрсэн тохиолдол хоёр жилийн өмнө бүртгэгджээ.

Хүний дархлааны тогтолцоо нь хувиран өөрчлөгдсөн эсүүдийг бие даан хайгаад, тэдгээрийг олшруулалгүй устгадаг. Гэвч хорт хавдрын эсүүд байгалийн эл хамгаалалтыг давах арга олсон учраас хүний биед түргэн өсдөг. Ингэхдээ дархлааны эсүүдийг “тайвшруулах”, эсвэл “саатуулах” механизмыг идэвхжүүлэх замаар өсдөг аж. “Frontiers in psychiatry” сэтгүүлд нийтлэл гарснаар зохиогчдод сэтгэл мэдрэлийн өвчнийг суурь өвчнийх нь хамт санаандгүй эмчилсэн тохиолдлуудын талаар захидал ирэх болжээ. Бүтэн жил өнгөрсний дараа эрдэмтэд юу болсныг ойлгосон аж. Өвчтөн Н 24 настайдаа дэмийрч эхэлжээ. Толгойд нь төрсөн янз бүрийн санаа бодлыг бусад хүн харж байгаа мэт, кино үзэхээр жүжигчид нь түүнтэй холбоо тогтоохыг оролдож, янз бүрийн нууц дохио зангаа үзүүлж буй мэт санагддаг байж. Улмаар тэрбээр бухимдуу, тэвчээргүй, унтдаггүй нэгэн болжээ. Сэтгэцийн эмч Цүёши Мияока өвчтөн Н-д солио өвчтэй гэсэн онош тавьж, курс эмчилгээ бичсэн байна. Гэвч тус болоогүй аж.

Жилийн дараа өвчтөний бие дордож, түргэн ядарч, амьсгаа нь давчдаж, халуурах болжээ. Ээлжит шинжилгээгээр Н өвчтөнд цусны хорт хавдрын нэг төрөл болох нугасны цагаан эсийн хорт хавдар хурц хэлбэртэй илэрсэн аж. Донор олдож, мэс засал амжилттай болжээ. Тэр үед гайхамшиг тохиож, өвчтөн эрэгтэйн сэтгэцийн өвчин, айдас түгшүүр алга болсон байна. Түүний солио өвчин ул мөргүй болсон байжээ. Эхлээд эмч нар түр зуурын үзэгдэл байх, өвчин удахгүй илэрнэ гэж бодож. Гэвч хэдэн жил өнгөрөхөд Мияока эмч эм уухаа больсон өвчтөнд нь солио өвчний ямар ч шинж тэмдэг байхгүй болсныг нотолсон байна.

Эсрэг тохиолдол ч гарсан аж. Нидерландад цусны хавдартай өвчтөнд шизофренитэй ахаас нь чөмөг шилжүүлэн суулгаж, хорт хавдар нь эдгэрсэн ч солио өвчтэй болжээ. Ийм тохиолдол маш ховор ч өнгөрсөн 10 жилд дэлхийн хэмжээнд 10-аад ажиглагдсан байна. Тиймээс эрдэмтэд сэтгэцийн өвчин дархлааны системтэй ямар холбоотой болохыг идэвхтэй судалж буй ажээ. Жон Хопкинсын их сургуулийн мэдрэлийн вирус судлалын салбарын профессор Роберт Йолкений хэлснээр, солио өвчтэй хүмүүсийн гуравны нэгд дархлааны тэнцвэрт байдал алдагдсан шинж тэмдэг илэрдэг. “New York times”-т мэдээлснээр, профессор Роберт Йолкен “Сэтгэцийн хүнд хямралын үед дархлааг идэвхжүүлэх нь ийм өвчний судалгааны хамгийн сонирхолтой шинэ чиглэл” гэж хэлжээ.

Д.ТУЯА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 15

Munguu (78.225.6.199)
2018-10-26 00:49:50
Saihan um ynshihgyi ydchihjee,bayarlalaa

Зочин (43.228.130.186)
2018-10-22 11:50:22
Нейросайнсын эмч нар Буддизмын бясалгал хавдар, дох-д маш их эмчилгээ болж байгаа гэдгийг маш олон удаа хэлсэн. Даанч Манай Монголын эмч нар судалгаа шинжилгээ муу юмдаа, ядаж гадаадын мундаг эмч нараасаа суралц л даа.

Зочин (150.129.143.195)
2018-10-22 07:14:29
Псироз эмчилдэг эрдэмтэн гарахгүй юм бх да

Монгол (176.59.146.196)
2018-10-21 06:21:49
Туяад баярлалаа ! Сайхан уншууллаа ... Ийм Гэгээлэг Юм ойрд уншсангуй

Монгол (176.59.146.196)
2018-10-21 06:21:42
Туяад баярлалаа ! Сайхан уншууллаа ... Ийм Гэгээлэг Юм ойрд уншсангуй

Зочин (66.181.185.144)
2018-10-20 16:32:51
er n oilgohgui ymaa.darhlaa gegch zuil l buhniig shiideh boloh nee dee

zochin (182.160.39.36)
2018-10-20 14:45:38
iim saihan humuus turdugt uneheer ih bayarlaj bn shu,gaihaltai umaa

Зочин (66.181.185.157)
2018-10-20 14:05:42
Muu orchuulga, anagaahiin angli hel muu bna

Зочин (103.26.195.236)
2018-10-20 13:55:08
Буян нь дэлгэрсэн ямар сайн хүмүүс вэ

Зочин (103.26.195.236)
2018-10-20 13:55:00
Буян нь дэлгэрсэн ямар сайн хүмүүс вэ

Зочин (103.26.195.236)
2018-10-20 13:54:53
Буян нь дэлгэрсэн ямар сайн хүмүүс вэ

гүн ухаантан (203.169.49.96)
2018-10-20 13:23:25
Ном уншуулах гэдэг бол шүтлэгтэй хүнд түр зуурын сэтгэл тайвшрал болдог учир хэрэг болдог байх. Хэрэв сэтгэл зүйд нь үйлчилж чадахгүй бол хайран цаг, мөнгөний чинь гарз. Түүнээс бурхан гэж байдаггүй, харин таны сэтгэлд чинь байгаа итгэл, мухар сүсэгийн чинь илрэл болой.

Зочин (66.181.181.44)
2018-10-20 11:40:05
humhaa ovchin tusaad setgetsiin ovchnoos salsan

Зочин (103.10.21.29)
2018-10-20 11:04:19
Энэ удаа Д.Туяа маш сайн орчуулжээ. Ингээд байвал юу гэж загнаад байх вэ дээ.

zochin (119.40.98.162)
2018-10-20 10:37:01
Maniahaar bol "Nom unshuulah"-tai adil l um bn,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-22 17:45:26 - Нийслэл
“ТЭЦ-4”-ийн гадна талбайд цэргийн сургуулилт явагдсан гэв
2018-11-22 17:35:51 - Улс төр
Ерөнхийлөгчийн хоригийг дахин байнгын хороод руу шилжүүллээ
2018-11-22 17:14:09 - Байгаль Орчин
Чингис хааны Алтан гэрэгэ бүхий гэрэлт хөшөөг Бурхан Халдун хайрханы тайлга, тахилгын цэгт босголоо
2018-11-22 16:44:10 - Улс төр
Үндсэн хуулийн цэцийн 14 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, УИХ-ын тогтоол баталлаа
2018-11-22 16:36:16 - Улс төр
ҮХЦ: Хэнтийн 42 дугаар тойргийн асуудлыг хэлэлцэнэ
2018-11-22 15:54:26 - Боловсрол
Хар балгас хотоос олдсон 1200 жилийн настай хүрэл хонхны хөг эгшиг нь алдагдаагүй байжээ
2018-11-22 15:46:15 - Шар
Хараа хяналтгүй 49 хүүхдийг илрүүлэн, хүлээн авч бүртгэлжүүлэв
2018-11-22 15:37:03 - Нийслэл
Шар тэмдэг рүү орж зогссон зөрчил их гарчээ
2018-11-22 15:36:29 - Шар
Удаан хугацаагаар суух нь зүрхний өвчинд өртөх магадлалыг нэмэгдүүлдэг
2018-11-22 15:33:17 - Орон нутаг
Мөс цөмөрч, 58 бог мал хорогджээ
2018-11-22 15:28:18 - Нийслэл
ХӨСҮТ нисдэг тэрэг буух талбайтай боллоо
2018-11-22 15:20:47 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2595 төгрөг боллоо
2018-11-22 14:57:54 - Нийслэл
ТҮЦ машинаас эд хөрөнгийн бүртгэлийн хоёр төрлийн лавлагаа авдаг боллоо
2018-11-22 14:54:42 - Нийслэл
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас хөдөлмөрийн зах зээлийн бодит мэдээллийг хүргэж байна
2018-11-22 14:43:13 - Шар
МАХН-ын гишүүд: Засгийн газрыг огцруулах шаардлагагүй
2018-11-22 14:40:01 - Нийслэл
Баянхошуу, Телевиз орчмоор агаар хамгийн их бохирдолтой байна
2018-11-22 13:54:54 - Орон нутаг
Осолдсон дөрвөн төрийн алба хаагчийн биеийн байдал хүнд байна
2018-11-22 13:40:36 - Хууль
Нийслэлийн хуульчдын зөвлөгөөн зохион байгуулагдлаа
2018-11-22 13:38:49 - Улс төр
С.Жавхлан: Улс төрчид маань надад гэнэт их хайртай болчихлоо
2018-11-22 13:37:26 - Шар
Домогт хөлбөмбөгч Петер Шмейхель Монголд ирнэ
2018-11-22 13:22:30 - Улс төр
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг 15:00 цаг хүртэл завсарлууллаа
2018-11-22 13:03:02 - Хууль
Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн хэрэгт холбогдуулан нэг эмэгтэй, гурван эрэгтэйг шалгаж байгаа гэв
2018-11-22 12:46:56 - Нийслэл
Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр эрдэмтэн, судлаачид хэлэлцэнэ
2018-11-22 12:35:02 - Улс төр
М.Энхболд:Төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого хийж байна уу
2018-11-22 12:09:40 - Улс төр
УИХ-ын дарга М.Энхболдыг огцрох хүртэл УИХ-ын 40 гаруй гишүүн чуулгандаа суухгүй
2018-11-22 12:05:44 - Хууль
Согтуурсан үедээ дагавар хүүгээ заазуурдаж гэмтээжээ
2018-11-22 12:00:31 - Орон нутаг
Төрийн албаны шалгалтаар явж байсан дөрвөн алба хаагч осолджээ
2018-11-22 11:56:58 - Улс төр
МАН-ын хагарлаас болж УИХ-ын ажил гацаж эхэллээ
2018-11-22 11:53:00 - Спорт
ДАШТ: М.Нандинцэцэг өнөөдөр мөнгөн медалийн төлөө тоглоно
2018-11-22 11:44:21 - Эрүүл мэнд
ДОХ-ын халдвартай есөн эхийг хяналтад авчээ
2018-11-22 11:38:29 - Улс төр
21 аймаг, есөн дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид чуулна
2018-11-22 11:21:09 - Эрүүл мэнд
Кёкүтэнхо Н.Цэвэгням Налайхын эмнэлэгт диализын таван ширхэг аппарат хандивлажээ
2018-11-22 11:18:11 - Орон нутаг
Давсны иодын агууламжийг шалгажээ
2018-11-22 11:11:13 - Нийслэл
Ангилсан хог хаягдлын 85 хувийг дахин боловсруулах боломжтой
2018-11-22 11:05:54 - Эдийн засаг
“Дижитал гарц” өдөрлөгийн үеэр ХААН Банк сюрприз задална
2018-11-22 10:51:29 - Орон нутаг
Гол мөрний мөс бүрэн бэхжээгүй, цөмрөх аюултай байна
2018-11-22 09:59:00 - Улс төр
Сөрөг хүчингүй ПАРЛАМЕНТ БОЛ ПАРЛАМЕНТ БИШ
2018-11-22 09:50:37 - Энтертайнмент
Шинэ жилийн хамгийн том үзэсгэлэн худалдаа Санта маркет
2018-11-22 09:26:24 - Улс төр
Чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
2018-11-22 09:26:18 - Боловсрол
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Ангийнхаа охины төлөө зэрэг цохилж буй 49 зүрх
Их уншсан
Их сэтгэгдэлтэй