Даваа гаригаас Цагааннуурын боомтоор насжилт хэтэрсэн микро автобус нэвтрүүлэхгүй

Түгээх    
2018-10-20 14:44:44 - Орон нутаг

mikroАравдугаар сарын 22-ноос эхлэн Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт орших Цагааннуурын боомтоор 12 жилээс дээш насжилттай, мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүй, техникийн хяналтын үзлэгт ороогүй, бага оврын микро автобусуудыг нэвтрүүлэхгүй гэж тус аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээлжээ.

Өнгөрөгч есдүгээр сард тус аймгийн гурван микро автобус ОХУ-ын нутаг дэвсгэрт осолдсон билээ. Хэдийгээр хүний амь нас эрсдээгүй ч олон хүн гэмтэж бэртсэн асуудал гарсантай холбогдуулан ийм арга хэмжээ авч байгаа аж.

Тус аймгийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ирүүлсэн үүрэг чиглэлийн дагуу Авто тээврийн үндэсний төвийн улсын байцаагчидтай хамтарч улс болон хот хооронд, сум хооронд, мөн хот дотор зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг бага оврын автобусуудад шалгалт хийжээ.

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Авто тээвэр, өргөх механизмын хяналтын улсын байцаагч Б.Разухан “Шалгалтын дүнг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн бөгөөд ард иргэдийн аюулгүй байдлын төлөө ийнхүү арга хэмжээ авч байна" хэмээн хэлсэн байна.

Түүний тайлбарласнаар тус аймагт Казахстан Улс руу зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг 70 микро автобус байдгаас 10 гаруй тээврийн хэрэгсэл стандартын шаардлага хангадаг аж. Сум хооронд зорчигч тээвэрлэдэг 30 автобусанд шалгалт хийснээс зөвхөн дөрөв нь тэнцжээ. Мөн Өлгий хотын дотор 35-40 микро автобус нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдгээс ихэнх нь үйлдвэрлэгдээд 12-оос дээш жил болсон аж.

Иймд мэргэжлийн байгууллагаас цаашид улс дотор ч стандартын шаардлага хангахгүй тээврийн хэрэгслээр нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх явдлыг таслан зогсоохыг зорьж байгаа бөгөөд иргэдийг найдвартай унаагаар үйлчлүүлж,  болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөжээ. 

Д.ТУЯА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 12

Зочин (150.129.140.239)
2018-10-21 11:20:10
Mergejsen unemleh gej turiinhunii hiideg biznes shal hereggui hund surtal daa

Зочин (150.129.140.239)
2018-10-21 11:19:59
Mergejsen unemleh gej turiinhunii hiideg biznes shal hereggui hund surtal daa

Зочин (176.179.137.129)
2018-10-20 22:51:46
Gadaadad huuchnii mashin unetei baidag biz de erguu yum

зочин (182.160.38.4)
2018-10-20 22:41:57
дэндүү өндөр настай юмийг явуулаад хэрэггүй замдаа зөнөглөөд хүн ална

зочин (182.160.38.4)
2018-10-20 22:41:49
дэндүү өндөр настай юмийг явуулаад хэрэггүй замдаа зөнөглөөд хүн ална

зочин (182.160.38.4)
2018-10-20 22:41:35
дэндүү өндөр настай юмийг явуулаад хэрэггүй замдаа зөнөглөөд хүн ална

Зочин (66.181.160.101)
2018-10-20 20:55:39
10 bai 20 bai on yamar hamaatai yum zaswar uilchilgee sainh hiisen bol boloosh de gol ni onshilgoogoo sain hiih heregtuil dee bas ontsgoi tatwar awna undag duguich hiiddegui orand ontsgoi tatwar gej baih esgui shine mashiniig bur buh tatwaraas chuluuluh estoildoo ene malnuud bol ard tumnees mungul saaj baiwal busad ni hamaagui bolson tur shuu de

Зочин (103.57.94.114)
2018-10-20 18:51:14
duntayvr boomt

Зочин (64.119.16.227)
2018-10-20 17:24:57
103.212.118.124 санал нэг байна.

Зочин (202.179.27.184)
2018-10-20 15:28:06
гадагша бол гаргаачээ ,хогийн хоол хор оруулдаг байж

Зочин (103.212.118.124)
2018-10-20 15:04:54
Өөрсдөө ширхэг хадаас үйлдвэрлэдэггүй мөртлөө насжилт хэтэрлээ, явуулахгүй ч гэх шиг. Өндөр хөгжилтэй,машины үйлдвэртэй орнуудад нь 1960, 70 оны машинууд нь явж л байх юм билээ.

Даваа (122.201.31.18)
2018-10-20 14:52:23
Уг нь монголоор бол эдэлгээний хугацаа хэтэрсэн, эсвэл автынханы мэргэжлийн хэлээр бол гүйлтийн хугаа дууссан, хэтэрсэн микро автобус гэмээр байгаа юм, авто машины талаар насжилт гэхлээр нэг л эвгүй сонсогдоод байгаа юм даа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-22 17:45:26 - Нийслэл
“ТЭЦ-4”-ийн гадна талбайд цэргийн сургуулилт явагдсан гэв
2018-11-22 17:35:51 - Улс төр
Ерөнхийлөгчийн хоригийг дахин байнгын хороод руу шилжүүллээ
2018-11-22 17:14:09 - Байгаль Орчин
Чингис хааны Алтан гэрэгэ бүхий гэрэлт хөшөөг Бурхан Халдун хайрханы тайлга, тахилгын цэгт босголоо
2018-11-22 16:44:10 - Улс төр
Үндсэн хуулийн цэцийн 14 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, УИХ-ын тогтоол баталлаа
2018-11-22 16:36:16 - Улс төр
ҮХЦ: Хэнтийн 42 дугаар тойргийн асуудлыг хэлэлцэнэ
2018-11-22 15:54:26 - Боловсрол
Хар балгас хотоос олдсон 1200 жилийн настай хүрэл хонхны хөг эгшиг нь алдагдаагүй байжээ
2018-11-22 15:46:15 - Шар
Хараа хяналтгүй 49 хүүхдийг илрүүлэн, хүлээн авч бүртгэлжүүлэв
2018-11-22 15:37:03 - Нийслэл
Шар тэмдэг рүү орж зогссон зөрчил их гарчээ
2018-11-22 15:36:29 - Шар
Удаан хугацаагаар суух нь зүрхний өвчинд өртөх магадлалыг нэмэгдүүлдэг
2018-11-22 15:33:17 - Орон нутаг
Мөс цөмөрч, 58 бог мал хорогджээ
2018-11-22 15:28:18 - Нийслэл
ХӨСҮТ нисдэг тэрэг буух талбайтай боллоо
2018-11-22 15:20:47 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2595 төгрөг боллоо
2018-11-22 14:57:54 - Нийслэл
ТҮЦ машинаас эд хөрөнгийн бүртгэлийн хоёр төрлийн лавлагаа авдаг боллоо
2018-11-22 14:54:42 - Нийслэл
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас хөдөлмөрийн зах зээлийн бодит мэдээллийг хүргэж байна
2018-11-22 14:43:13 - Шар
МАХН-ын гишүүд: Засгийн газрыг огцруулах шаардлагагүй
2018-11-22 14:40:01 - Нийслэл
Баянхошуу, Телевиз орчмоор агаар хамгийн их бохирдолтой байна
2018-11-22 13:54:54 - Орон нутаг
Осолдсон дөрвөн төрийн алба хаагчийн биеийн байдал хүнд байна
2018-11-22 13:40:36 - Хууль
Нийслэлийн хуульчдын зөвлөгөөн зохион байгуулагдлаа
2018-11-22 13:38:49 - Улс төр
С.Жавхлан: Улс төрчид маань надад гэнэт их хайртай болчихлоо
2018-11-22 13:37:26 - Шар
Домогт хөлбөмбөгч Петер Шмейхель Монголд ирнэ
2018-11-22 13:22:30 - Улс төр
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг 15:00 цаг хүртэл завсарлууллаа
2018-11-22 13:03:02 - Хууль
Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн хэрэгт холбогдуулан нэг эмэгтэй, гурван эрэгтэйг шалгаж байгаа гэв
2018-11-22 12:46:56 - Нийслэл
Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр эрдэмтэн, судлаачид хэлэлцэнэ
2018-11-22 12:35:02 - Улс төр
М.Энхболд:Төрийн эрхийг хууль бусаар авах оролдлого хийж байна уу
2018-11-22 12:09:40 - Улс төр
УИХ-ын дарга М.Энхболдыг огцрох хүртэл УИХ-ын 40 гаруй гишүүн чуулгандаа суухгүй
2018-11-22 12:05:44 - Хууль
Согтуурсан үедээ дагавар хүүгээ заазуурдаж гэмтээжээ
2018-11-22 12:00:31 - Орон нутаг
Төрийн албаны шалгалтаар явж байсан дөрвөн алба хаагч осолджээ
2018-11-22 11:56:58 - Улс төр
МАН-ын хагарлаас болж УИХ-ын ажил гацаж эхэллээ
2018-11-22 11:53:00 - Спорт
ДАШТ: М.Нандинцэцэг өнөөдөр мөнгөн медалийн төлөө тоглоно
2018-11-22 11:44:21 - Эрүүл мэнд
ДОХ-ын халдвартай есөн эхийг хяналтад авчээ
2018-11-22 11:38:29 - Улс төр
21 аймаг, есөн дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид чуулна
2018-11-22 11:21:09 - Эрүүл мэнд
Кёкүтэнхо Н.Цэвэгням Налайхын эмнэлэгт диализын таван ширхэг аппарат хандивлажээ
2018-11-22 11:18:11 - Орон нутаг
Давсны иодын агууламжийг шалгажээ
2018-11-22 11:11:13 - Нийслэл
Ангилсан хог хаягдлын 85 хувийг дахин боловсруулах боломжтой
2018-11-22 11:05:54 - Эдийн засаг
“Дижитал гарц” өдөрлөгийн үеэр ХААН Банк сюрприз задална
2018-11-22 10:51:29 - Орон нутаг
Гол мөрний мөс бүрэн бэхжээгүй, цөмрөх аюултай байна
2018-11-22 09:59:00 - Улс төр
Сөрөг хүчингүй ПАРЛАМЕНТ БОЛ ПАРЛАМЕНТ БИШ
2018-11-22 09:50:37 - Энтертайнмент
Шинэ жилийн хамгийн том үзэсгэлэн худалдаа Санта маркет
2018-11-22 09:26:24 - Улс төр
Чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
2018-11-22 09:26:18 - Боловсрол
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Ангийнхаа охины төлөө зэрэг цохилж буй 49 зүрх
Их уншсан
Их сэтгэгдэлтэй