Эрэлч нохой СОНИ удаан хүлээсэн эзэнтэйгээ уулзаж, тэтгэвэрт гарах өдрөө хүлээсээр үүрэндээ үлдэв

Түгээх    
2018-10-22 08:20:57 - Энтертайнмент

nohoi

-СОНИ ТАВАН САР ХАГАСТАЙ ГӨЛӨГ БАЙХДАА НАД ДЭЭР ИРЖ БАЙЛАА-

Нохой сургалтын төвийн эрэлч нохой Сони найман жилийн турш сургаж, хамтдаа хэрэг илрүүлж явсан төлөөлөгч нь тэтгэвэртээ гарахад хоол ч идэхгүй, орж гарсан хүн бүхэн рүү эрж хайсан нүдээр харж, эзнээ хүлээдэг нохойн талаар уншигч та сонссох байх аа. Цагдаагийн алба эзнийг нь буцаан ажилд авах уу, эсхүл нохойг нь өгөөд хамтад нь тэтгэвэрт гаргах уу гэдэг асуудал тулгараад байгаа аж. Бид энэ амралтын өдрөөр эзэн, нохой хоёрыг уулзуулсан юм.

Биднийг 17:00 цагийн үед Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн албаны нохой сургалтын хэлтэст ирэхэд албаны нохойнууд оройн хоолоо идчихсэн, тус тусынхаа үүрэнд нам жим хэвтэцгээж байлаа. Сониг эзэнтэй нь уулзуулахаар нохой сургалтын төвийн хашаа руу орохоор алхаж байх үед эрэлч нохойнууд тал талаас хуцаж бороолон, дээш цовхрон үүрэндээ тогтож ядан байхад ганцхан Сони л чимээгүй биднийг анхааралтай ажиглан хойд хөл дээрээ цомцойн сууна.

Эзнээ дөхөж ирэх тусам Сони толгойгоо баруун, зүүн тийш гилжийлгэн гайхсан янзтай харж байснаа хөдөлгөөнгүй босоод зогсчихов. Нохойн төлөөлөгч цагдаагийн ахмад Б.Батчулуун огт чимээ өгөлгүйгээр сургалтын төвийн хашааг онгойлгон ороход Сони төмөр торны цаанаас цовхрон хуцаж эзэн рүүгээ тэмүүлнэ.

nohoi

Харин Б.Батчулуун ахмад долоовор хуруугаараа чимээгүй, байрандаа суу гэсэн команд өгөхөд тэр дороо суун хаалга онгойлгосон даруйд үсрэн гарч ирэн, хойд хоёр хөл дээрээ босон, урд хоёр хөлөө эзнийхээ мөрөн дээр тавьж, “Удаан уулзсангүй, санасан шүү” гэж байгаа мэт эзнийхээ энгэр өөд нь тэмүүлнэ.

Эзэн, нохой хоёр баяр хөөртэй уулзаж, удаан хийгээгүй дасгал сургуулиалтаа хийсэн юм. Эзнийхээ барьж байгаад шидсэн чулууг үнэрээр нь хөөн торохгүй юмгүй олж ирэхээс гадна хэрэглэлтэй дасгалуудаа бүгдийг нь хийж эзнээ баярлуулав. Өдөр бүр хойшоо харан зогсож хоёр сар гаруйн хугацаанд эзнээ хүлээсэн Сони эзэнтэйгээ уулзаж баяртай нь аргагүй үүрэндээ буцан орж бидний ярилцахыг ажиглан сууна.

Бид ЦЕГ-ын цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн албаны нохой сургалтын хэлтсийн мэргэжилтэн Цагдаагийн ахмад Б.Батчулуунтай Сонигийн тухай хөөрөлдсөн юм.

nohoi

-НОХОЙТОЙГОО НАЙМАН ЖИЛ ХАМТДАА БАЙСАН, ЭНЭ ХУГАЦААНД
ГЭР БҮЛИЙН МИНЬ ГИШҮҮН БОЛСОН-

-Дөнгөж сая Сонитой уулзлаа. Хэр удаан хугацааны дараа нохойтойгоо уулзаж байгаа вэ?

-Наймдугаар сарын 1-нд тэтгэвэртээ гарсан. Чөлөөт иргэн болчихож буй учраас шаардлага гарвал л ажил дээрээ ирнэ. Ховд аймгийн Манхан сум миний төрсөн нутаг байгаа юм.  Нутагтаа гэр бүлээрээ очиж амарчихаад есдүгээр сарын эхээр хотод ирсэн ч гэртээ бараг тогтсонгүй шүү (инээв. сурв). Хөдөө орон нутгаар их явлаа. Хагас сайны орой Улаанбаатар хотод ирлээ. Өнөөдөр л Сонитойгоо уулзлаа. Намайг явснаас хойш нохой маань ямархуу байсныг сонсоод л, утсаар лавлаж байнга холбоотой байсан л даа.

-Сониг тантай хамт тэтгэвэрт хамт гаргаж магадгүй гэсэн яриа сонссон. Албаны нохойг сургагч эзэнтэй нь хамт тэтгэвэрт гаргаж байсан тохиолдол байдаг юм болов уу?

-Албаны нохойг сургагч эзэнд нь өгч байсан тохиолдол байдаг юм болов уу, ёстой сайн мэдэхгүй юм. Анх удаагаа л над дээр ийм зүйл гарч буй болов уу. Урьд нь сургагч эзэн нь тэтгэвэрт гарсан, өөр газар руу шилжсэн, сургуульд явсан бол нохойг нь өөр нохойн төлөөлөгчидөд дасгаж цааш буухиалан явдаг уламжлалтай. Би тэтгэвэрт гарахаасаа өмнө “Нохойгоо авч гармаар байна” гэсэн хүсэлтийг хэлтсийнхээ даргад уламжилж байсан. Харин надад “Та нохойн төлөөлөгчөөс мэргэжилтэн болтлоо ажилласан ахмад ажилтан. Тиймээс Сониг өгөхөд татгалзах юм байхгүй" гэсэн. Удахгүй нохой маань тэтгэвэртээ гарна. Миний хувьд хүлээгээд л сууж байна даа. 

-Таныг тэтгэвэрт гарсны дараа Сони хоолоо ч идэхгүй, их уйтгартай болсон талаар танай хамт олон ярьж байсан. Хэдэн настайдаа таны гар дээр ирж байв?

-Би эхнэр, хоёр охинтой дээрээс нь миний нохой нэмэгдээд ам бүл тавуулаа гэж явдаг. Гэр бүлийн маань зурган дээр Сони миний үр хүүхэд шиг эхнэр бид хоёрын дунд суугаад авахуулчихсан зураг зөндөө байна. Сониг таван сар хагастай гөлөг байхад нь манай найз надад авчирч өгсөн юм. Түүнээс хойш гэр бүлийн минь гишүүн болжээ. Би зургаан сартайгаас нь сургаж эхэлсэн. Ийм насны нохойг хүнээр төлөөлүүлэн ярихад нэгдүгээр ангид элсэн орж буй зургаан настай хүүхэдтэй харьцуулж болно. Нэгдүгээр ангийн хүүхэд сурах эрмэлзлэлээр дүүрэн байдаг шиг зургаан сартай нохой ачаалал даах чадвартай болж аливаа зүйлийг амархан сурдаг юм. Сони зургаан сарын хугацаанд мөрдлөг, эд зүйлийн сонгон ололт, самналт нэгжилт гэсэн гурван чиглэлээр сурсан. 2017 оноос машин, гудамж талбай, орон байранд нуусан, хадгалсан хар тамхийг олж илэрүүлэх чиглэлээр сургасан. Энэ чиглэлээр ажиллаж байгаад л тэтгэвэртээ гарлаа. Сони маань одоо найман настай.

-Сони жилд хэчнээн хэрэг илрүүлдэг вэ?

-Сонгинохайрхан, Баянзүрхийн 1, 2, Чингэлтэй гэсэн дүүргүүдэд ажиллаж байхад жилд дундажаар 3-4 холбогдогчтой долоо хэргийг илрүүлдэг байсан. Хулгайн гэмт хэрэг шөнө оройн цагаар, нууцаар үйлдэгдэнэ. Эхлэх цэг, сэжигтэн этгээдийн мөрийг зөв олчихвол чиглэл гардаг. Өшөө цаашилбал хэргийн халуун мөрөөр нь явж хулгайчийг илрүүлдэг байсан. Манай нохойнд сайн чанарууд их олон бий. Сүүлийн үед илрүүлсэн хэргийг тооцоод үзэхэд давхардсан тоогоор Сони маань 30 гаруй хэргийг илрүүлсэн байна.

nohoi

-НОХОЙД ЮМ СУРГАНА ГЭДЭГ ҮР ХҮҮХДЭЭ ӨСГӨЖ ХҮМҮҮЖҮҮЛЭХ,
ЭРДЭМ НОМ СУРГАХТАЙ АДИЛ-

-Та нохойн төлөөлөгчөөр хэдэн жил ажилласан бэ. Сургалтын албаны нохойг ямар арга барилаар сургадаг вэ?

-Анх 1996 онд Эрүүгийн цагдаагийн эрэлч нохойн албаны төлөөлөгчийн курст сууж байсан. Үүнээс хойш нохойн төлөөлөгчөөр 19 жил ажилласан байна. Би албаны нохойг дориун ширүүн төрөлхийн зангаар нь байлгах дургүй. Нохойг эзнийхээ командаар байлгахыг эрмэлзэж сургадаг. Олон нийт, ард иргэд нохой сургана гэхээр зодож, загнаж, чанга дуугаар харьцаж сургадаг мэтээр ойлгодог л доо. Бид нохойгоо сургахдаа үр хүүхдүүтэйгээ аав, ээж нар яаж харьцдаг билээ, ингэж харьцаж байж л юм сургана. Эрхлүүлнэ, өндөр, нам хоолойны өнгөөр харьцаж сургана. Аав, ээж нар хүүхдүүдээ үймүүлж дэггүйтээд байхаар “Хөөе, чи яагаад үймүүлээд байна, болиорой” гэж чангахан дуугардаг шиг дасгалаа сайн хийвэл магтаж, буруу зүйл хийвэл өндөр дуугаар давтан хэлнэ. Үүнтэй ялгаа байхгүй “Сайн” гэсэн урамшуулалыг нохойндоо маш сайн өгч байх хэрэгтэй. Нохойд юм сургана, өсгөнө гэдэг аав, ээжүүд хүүхдээ өсгөх, эрдэм ном сургахтай яг адилхан. Нохойтойгоо маш эелдэг харьцдаг. Давтан дасгалжуулалтыг сайн хийлгэж өдөрт хамгийн доод тал нь хоёр цаг, дээд тал нь дөрвөн цаг бэлтгэл хийх хэрэгтэй. Гэхдээ дасгал бүрийнх нь дараа нохойндоо урамшуулал өгч байх нь чухал байдаг юм.

nohoi-Сони бусад нохойнуудаас юугаараа ялгардаг вэ. Сая таныг уулзах гээд ирж байхад байрнаасаа огт хөдлөхгүй тайван хүлээгээд сууж байсан. Удаан уулзаагүй учир таныг харангуутаа байрандаа тогтон ядан тань руу зүтгэх байх гэж бодож байлаа?

-Сони маань зан характарын хувьд их дөлгөөхөн шүү.  Бусад нохойнууд руу учир зүггүй цамнаад, ярдаглаад байхгүй. Харин хэргийн мөрдлөг хийж байх үедээ маш идэвхтэй, уйгагүй эрэл хайгуул хийнэ. Мөрдөж буй хэрэгтэй нь холбоотой үнэрт цохигдвол чичрээд л сүүлээ шарвагануулаад, зогсолтгүй урагшаа давшина. Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн гэдэг шиг энгийн үед их дөлгөөнхөн байдаг. Харин хэрэг мөрдлөгийн үед миний нохой маш сэргэлэн цовоо болдог. Хэрэглэлтэй дасгал, үзүүлэх тоглолт, эрэл, мөрдлөг, сонгон ололт, хөөн барилт гээд аливаа зүйлийг хийхдээ сэтгэлээсээ ханддаг. Дутуу хийнэ гэж байхгүй, төгс хийнэ.

-Та хоёрыг уулзсан даруйдаа бэлтгэл сургуулилтаа хийж эхлэх мөчид үгээр биш үйл хөдлөл, харцаараа бие биенээ ойлгодог болжээ гэдгийг анзаарлаа. Үнэхээр гайхалтай санагдлаа?

-Баярлалаа, нохойгоо маш сайн ойлгох хэрэгтэй. Хэргийн газар дээр нохой байнга эзнээ харна. Харин эзэн нь нохойныхоо үйл хөдлөлийг сайн анзаарч харах хэрэгтэй байдаг. Мөрдлөгөөр гадуур явж байхад хэрэгтэн чигээрээ л явсан болов уу гэж бодоод урагш алхах гэхэд нохой маань өөр тийшээ зүтгэдэг байхгүй юу. Тиймээс нохой, хүн хоёрын хоорондын  итгэлцэл хамгийн чухал. Би нохойндоо итгэхгүй, нохой маань надад итгэхгүй бол хулгайч, сэжигтэн этгээдүүдийг илрүүлнэ гэдэг маш хэцүү. Би нохойндоо 60-90 хувь итгэдэг. Ер нь нохойн төлөөлөгч хүн нохойныхоо үйл хөдлөлийг маш сайн анзаарч харахгүй сэжигтэн этгээд ийшээ л явсан гээд нохойгоо чирээд зүтгээд байж болохгүй. Мөн хайраар дутааж болохгүй, урамшууллыг сайн өгч байх хэрэгтэй, хүүхдийг сайн байна гээд толгойг нь илдэг шиг бүх биеийг нь илж таашаал өгч байх хэрэгтэй.

-Эрэлч нохой хэрэгтний халуун мөрийг хөөн явж байхдаа төлөөлөгчтэйгөө хамт эрсдэлд ордог юм байна лээ. Та хоёрт ийм зүйл тохиолдолж байв уу?

-Нохой зөвхөн үнэр хөөж явдаг. Тиймээс урд нь юу байгааг ч хардаггүй. Сони бид хоёр хэрэгтний халуун мөрийг хөөн улайрч явахдаа хоёр давхар байшингаас унаж байлаа. Гэхдээ ноцтой бэртэл аваагүй.

Биднийг ийнхүү ярилцаж дуусаад нохой сургалтын төвийн хашаанаас гарахад Сонин эзнийхээ хойноос гаслан гийнаж, үүрэн дотроо эргэлдсээр үлдэв. Харин цагдаагийн ахмад Б.Батчулуун нохой руугаа хойшоо нэг ч эргэж харалгүй ургаш алхахыг хараад түүнээс “Сони таныг дуудаад л байх шиг байна. Та яагаад эргэж харсангүй” гэтэл “Манай ажил, гэр хоёр их хол зайтай байдаг болохоор өдөр бүр нохой дээрээ ирж чадахгүй. Хоосон найдлага түрүүлээд яахав. Сони маань удахгүй тэтгэвэртээ гарах байх аа. Тэр өдрийг хүлээгээд л сууж байхаас” хэмээн хариулсан юм.

М.АМАРЖАРГАЛ

Гэрэл зургийг Г.ТҮШИГ

nohoi

nohoi

nohoi



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 49

Зочин (202.126.89.83)
2018-10-25 18:55:23
Мундаг

Ганболд (103.212.119.218)
2018-10-25 14:10:10
Сайхан мэдээ байна. Нохойг нь эзэнд нь өгөөрэй. Дассан хоёр байна шүү дээ. Манай нутгийн залуу байна. Баяр хүргэж нохой та нартаагаа хамт байхыг хүсье

Зочин (202.9.43.162)
2018-10-24 19:52:36
Хөөрхий амьтан яг эзнийхээ нүд рүү харж байгааг нь , өрөвдмөөр юм аа. нохой хүн хоёр оо гэж

tamiraa (182.160.38.108)
2018-10-24 15:56:49
yamar huurhun yum be nohoi ezendee unench gej . tetgevert n garagchiul yasiin be ? soniig

tamirAA (182.160.38.108)
2018-10-24 15:56:46
yamar huurhun yum be nohoi ezendee unench gej . tetgevert n garagchiul yasiin be ? soniig

Jagaa (202.9.42.228)
2018-10-24 13:06:58
Uasan goe niitlel be. Nohoi uneheer setgelgui hunees masn iluu yhaantai amitan snuu. Bi neg nohoigoo uhehed ni nohorteigee 2 ylaa yilaad l ... Harin daraa ni hasnaandaa 7 nohoi tejeejsen um da.

Зочин (202.9.43.86)
2018-10-24 12:42:13
huurhun uymaa udahgyi uulzah uym bn ..... sonii medej bguuu

Зочин (202.126.89.244)
2018-10-24 00:05:44
нохой муу найзаас хамаагүй дээр байлгүй яахав .муу санаатай атаархуу хорлогчин найзтай байснаас сайн нохой тэжээ амь насыг чинь хамгаална шүү .бас муу санаад байгаа хүнийг танинаа .хотийн захиргаа айлийн нохойг буудахаа болио эсэргүүцэж байнаа.

Зочин (220.213.23.254)
2018-10-23 22:44:31
Нохой ухаантай амьтан, муухан хүнээс дээр юм даа. Мундаг нохой байна, урт наслаг даа.

Зочин (203.91.115.246)
2018-10-23 13:52:22
goy sanagdlaa..eznii huseltg hargalzan uzvl..

Аливаа зүйлд эерэгээр ханд (122.201.26.169)
2018-10-23 12:01:46
хоёулаа л төрд хэрэгтэй дээ ... ажиллуулах хэрэгтэй асар их туршилга

Монгол (176.212.16.108)
2018-10-23 08:01:06
Муу Хун тэжээхээр нохой тэжээ гэдэг энэ !!! Сургагчийг ажиллуулах Нь дээр биш уу !

zochin (62.202.221.139)
2018-10-23 05:11:43
SONI-G OO XURDAN AVAARAI BI CH GESEN 9 JIL BOLJ B DAA NOXOITOIGOO. TANAI DARGA TAND OGNOO TER SAIN XUN B SHUU NEG NOXOI CH GESEN AZ JARGALTAI BAIG.

Zochin (64.119.20.78)
2018-10-23 03:01:07
Yostoi huurhun medee bna.bayrllaa

mgl (222.102.117.46)
2018-10-22 22:03:56
sain ezentei nokhoi bn da ajilaa hamtdaa hiivel shanl bh bhdaa

jn (139.5.217.71)
2018-10-22 20:31:51
нохойг нь өгөөч ээ. Эзнээ санасан нохой үнэхээр өрөвдөлтэй байдаг юм. бүр гансарна шүү дээ

ахмад ажилтвн (202.179.31.15)
2018-10-22 20:04:00
55 нас хvпээгvй чадварлаг ажилтнуудаа тер ажиллуулах л хэрэгтэй. Ялангуяа терийн тусгай албанд ажиллаж байсан алба хаагчийг насан туршид нь ажиллуулдаг тогтолцоонд орох цаг нь болжээ.

Зочин (66.181.160.98)
2018-10-22 17:00:53
40%-ийн цалинг нь өгөөд ажиллуулах нь нийгэмд хэрэгтэй,

Зочин (66.181.160.98)
2018-10-22 16:59:06
Тэтгэвэрт гарсан олон хүн төрд ажиллаж болоод л байна. Нийгэмд хэрэгтэй энэ 2-ыг үргэлжлүүлэн албыг нь хаалгах нь дээр биш үү.Дахин шинэ ажилтан ,нохой 2-ыг сургах гэж бөөөн зардал гарна. Хэмнэлт их гарна гэдгийг хурандаа нар тооцож бодсон уу.Тэтгэвэрт гаргах биш ажиллуулах нь зөв гэж бодож байна.

jorj (202.126.89.237)
2018-10-22 16:47:20
Anh ooroo avchirsan ym chini ooroo avch boldoggui ym bolov uu.

zochin (66.181.160.60)
2018-10-22 16:07:29
Аргагүй дасчээ

Зочин (202.179.25.179)
2018-10-22 16:00:47
нохои МАНАИ 76 ААС ДЭЭР

zochin (202.70.34.244)
2018-10-22 15:46:34
Хөөрхөн юм аа. Эзэн нь ч нохой нь даруухан юм. Аль ч байгууллагад урдах ажлаа мөрөөрөө хийгээд хичээгээд явдаг ийм хүмүүс байдаг даа. Танай гэр бүлийн 5 гишүүнд сайн сайхныг хүсье. Удахгүй гэр бүлийн гишүүд бүрэн бүтэн болог.

Зочин (202.5.194.26)
2018-10-22 15:41:10
Нохой яг хүн шиг сэтгэхүйтэй. Нохойг нь өгчих л дөө, амьтан тамлаад юухэв.

Зочин (202.9.42.169)
2018-10-22 14:54:38
эзэн нь их зарчимч мундаг залуу байна даа таньд аз жаргал эрүүл энхийг хүсэе сонитойгоо удахгүй уулзан золгохын ерөөл талбия

Zochin (95.65.164.202)
2018-10-22 13:57:55
Nohoig ert ezend ni ogoose

Зочин (202.21.110.38)
2018-10-22 13:23:05
Хүүхэд нохой 2-ыг зовоовол өөдлөхгүй. Хөөрхийг тэтгэвэрт нь гаргаад эзэнд нь өг. Ийм байдалтай үүргээ гүйцэтгэх хэцүү л байх шүү. Аав ээжээсээ холдсон хүүхэд хичээлдээ анхаарал төвлөрөх нь мууддаг шиг. Цэрэг цагдаагийн албанаас дурсамж болон энгэртээ зүүх хэдэн төмөр л үлдэх юм. Амь өрссөн албыг эзэнтэйгээ цуг хаасан нохой хэдэн жил тааваараа тайван амьдраг.

зочин (202.70.34.70)
2018-10-22 12:36:13
Нохойг нь эзэнд нь өгөөч. тэтгэвэрт гаргах гэж байгаа бол амьтныг бүү зовоо.

Зочин (43.242.243.91)
2018-10-22 12:32:14
bugd l hairluulah durtai biz de

Зочин (43.242.243.91)
2018-10-22 12:31:25
er n amitniig hairlah heregtei

багш (202.9.42.32)
2018-10-22 11:40:15
Сэтгэлээрээ ойлголцохоос нандин юм хаа байх вэ? Хайрлах сэтгэл төрүүлсэн сайхан мэдээ байна.

Зочин (43.228.130.186)
2018-10-22 11:28:33
АМЬТАНЫГ ЯМАР УДААН АМЬДААР НЬ ТАМАЛДАГ ЮМ? ЦЕГ-ЫН САНХҮҮГИЙН ХЭЛТЭС ГЭДЭГ ЧИНЬ АЖЛАА ХИЙЖ ЧАДАДГҮЙ ДАРГА НАР БАЙДАГ ЮМУУ? АЛЬ ХЭЗЭЭНИЙ ШИЙДЧИХ АСУУДАЛ БАЙХАД ЗАВААН СЭТГЭЛГҮЙ, БҮДҮҮЛЭГ ЮМНУУД. АМЬТАН ЗОВООГООД НОВШНУУД ВЭ

Зочин (202.179.25.183)
2018-10-22 10:55:01
Хөөрхөн юмаа

Зочин (202.126.89.86)
2018-10-22 10:52:51
Амьтан битгий тамлаад бай эзэнд нь өгөөч

Ganaa (49.0.140.68)
2018-10-22 10:30:51
Hurdhan tetgevert ni gargaad ene ahad uguusei. amitniig toron dotor horih neg turliin shoron shig yumdaa. duraaraa baij chadahgui

Niitlegch (54.36.118.131)
2018-10-22 10:30:07
Ene nohoind usreel 10 jiliin nas bga daa ezend ugchvul yadiim be

Хөөрхөн юм (202.179.24.117)
2018-10-22 10:19:19
ХӨӨРХӨН ЮМ. САЙХАН МЭДЭЭ БОЛЖЭЭ

Номын сан зарна. (150.129.142.79)
2018-10-22 10:19:07
1910 20 30 40 50 60 70 80 90 - д онд хэвлэгдсэн түүх уран зохиол хууль толь бичиг газрын зураг атласнаас бүрдсэн маш ховор чанар сайн номтой номын сан зарна. 95123505,

Зочин (43.228.128.22)
2018-10-22 10:16:49
Мундаг сургагч байна баяр хүргье. Гэхдээ өрөвдмөөр юмаа нулимс гарчихлаа. Эзэнд нь хурдан өгөөрэй гэж хүсье. Эцэг эхийгээ санасан хүүхэд ямар байдаг билээ яг л тэрэнтэй адил байдаг.

зараа (182.160.1.107)
2018-10-22 10:13:52
ЦЕГ-ын санхүүгийн хэлтсийн дарга аа, Сони нохойг бушуухан актлаад өгөөч ээ, чин сэтгэлээсээ гуйж байна аа.

Зочин (202.9.42.169)
2018-10-22 10:09:04
ямар хөөрхөн хоёр вэ

зочин (66.181.161.69)
2018-10-22 10:06:13
хамагын сүүлд тавигдсан зурагыг хардаа нүд юу хэлнэ вэ нэг л өрөвдөмөөр эзнээ л хүлээсэн харсан ...

цэцэг (66.181.161.69)
2018-10-22 10:03:05
хөөрхий амьтан хүртэл дассан дадсан эзэнээ хайралдаг хамт байхыг хүсдэг хамт байж сэтгэлийн сайхан таашаал авдаг юм байна даа даассан хоёрыг хол тусад нь байлгаж яах нь вэ дээ хамт байлгаа ч эзэнд өгөөд явуулаа ч эсвэл эзэнийг нь хүсвэл буцаан ажилд нь аваа ч .оюун ухаант хүмүүс минь амьтай бүхнийг хайрал .

зочин (202.179.8.34)
2018-10-22 09:42:44
Хөөрхий дө эзэнд сургагчид нь өгч болдоггүй юм болов уу

www (66.181.160.36)
2018-10-22 09:28:07
ter heltes n nohoig n ogchoochee amitan amidaar tamlaad dulaan oroond ajil hiisen nertei heden garuud gants nohoinii asuudal shiidej chadahgui alia garuud yumaa

Батсайхан (66.181.188.89)
2018-10-22 09:22:04
Мундаг сургагч, бас "сэтгэл зүйч" аж. Хүн, амьтны гайхалтай харилцааны илрэл байна.

Зочин (27.123.214.2)
2018-10-22 09:15:52
Мундаг

zochin (122.201.23.83)
2018-10-22 09:11:46
Ямар хөөрхөн юм бэ. Хувийн нохойг сургадаг юм болов уу

Уран (202.70.34.98)
2018-10-22 09:07:17
Хөөрхөн мэдээ байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-20 15:34:21 - Нийслэл
Б.Нямдаваа: МСҮТ-д мэргэжил эзэмшигчдийн 70 орчим хувь нь бүрэн ажлын байраар хангагддаг
2018-11-20 15:31:30 - Орон нутаг
Увс аймагт шатахууны үнийг эсэргүүцэн жагсаж байна
2018-11-20 15:09:42 - Орон нутаг
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Тэлмэн нуурын мөс цөмөрч, мотоциклтой иргэн амиа алджээ
2018-11-20 15:03:13 - Нийслэл
Олимпын гудамжыг нарны замтай холбох түр замыг нээлээ
2018-11-20 14:56:03 - Улс төр
БАЙР СУУРЬ: Засгийн газрыг огцруулах үндэслэл хэр бодитой вэ
2018-11-20 14:54:35 - Нийслэл
Цацраг хэмжигч багаж хүлээлгэн өгөв
2018-11-20 14:50:06 - Орон нутаг
Заг сумынхан Ерөнхий сайд У.Хүрэлсүхт хандлаа
2018-11-20 14:38:18 - Эдийн засаг
Ж.Цэдэнрагчаа: Санхүүгийн зохицуулах хороо үр ашигтай зохицуулалт хийж чадахгүй байна
2018-11-20 14:20:14 - Нийслэл
Нэхүүл хөдөлгөөнийхөн мөнгөний төлөө тэмцээгүй гэдгээ илэрхийллээ
2018-11-20 12:13:03 - Улс төр
Ч.Улаан: Засгийн газрыг тогтвортой ажиллуулах ёстой
2018-11-20 11:48:04 - Хууль
АТГ-ын нэрийг барьж бусдаар дайлуулж, буудлынхаа мөнгийг төлүүлжээ
2018-11-20 11:46:11 - Улс төр
Байнгын хороодын хуралдааны ирц бүрдэхгүй байна
2018-11-20 11:43:03 - Эрүүл мэнд
“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрт 4.6 тэрбум төгрөг төсөвлөжээ
2018-11-20 11:40:35 - Гадаад
Чикагогийн эмнэлэгт зэвсэгт халдлага гарч, дөрвөн хүний амь хохирчээ
2018-11-20 11:23:18 - Орон нутаг
Буга галзуурч, айлын хот руу дайрчээ
2018-11-20 11:06:36 - Боловсрол
ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамтай хамтын ажиллагааны хөтөлбөрт гарын үсэг зурлаа
2018-11-20 11:06:26 - Спорт
М.Нандинцэцэг ДАШТ-д медалийн төлөө тулалдана
2018-11-20 11:02:36 - Хууль
Өдөр өнжүүлэхийн багш согтуудаа зургаан настай хүүг төөрүүлжээ
2018-11-20 10:58:06 - Боловсрол
ШУ, технологийг хөгжүүлэх мастер төлөвлөгөөний хэрэгжилтэд үнэлгээ хийнэ
2018-11-20 10:57:14 - Нийслэл
Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүйг анхааруулж байна
2018-11-20 10:51:06 - Нийслэл
Галын дуудлага эрс нэмэгджээ
2018-11-20 10:48:55 - Улс төр
2019 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ
2018-11-20 09:50:35 - Улс төр
ЗГХЭГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
2018-11-20 09:27:44 - Байгаль Орчин
Улаанбаатарт 10 градус хүйтэн байна
2018-11-20 08:17:22 - Улс төр
Засгийн газар ОГЦОРНО, ОГЦРОХГҮЙ
2018-11-20 08:14:33 - Эрүүл мэнд
Уураг, тестостерон, судас тэлэгч бэлдмэлүүд үндэсний аюулгүй байдалд НӨЛӨӨЛӨХ хэмжээнд хүрсэн үү
2018-11-20 08:14:31 - Орон нутаг
Томилолт: Тавантолгойг дагасан АСУУДАЛ БА ШИЙДЭЛ
2018-11-20 08:02:27 - Хууль
ЖДҮХС-ийн зээлтэй нэр холбогдсон компаниудын захирлуудыг баривчилж эхэллээ
2018-11-20 07:49:02 - Хууль
УИХ-ын гишүүн Ж.Мѳнхбат зѳвлѳхөө халдлагад ѳртсѳн хэмээн худлаа мэдээлэл хийжээ
2018-11-20 07:40:32 - Энтертайнмент
Өнөөдөр луу өдөр
2018-11-19 17:45:14 - Улс төр
УИХ-ын 27 гишүүний гарын үсэгтэй Засгийн газрыг ОГЦРУУЛАХ бичгийг өргөн барилаа
2018-11-19 16:14:43 - Эрүүл мэнд
HERBALIFE NUTRITION компанийн зүгээс олныг төөрөгдүүлсэн ташаа ба худал мэдээлэлд няцаалт өгөх тухай
2018-11-19 16:01:14 - Спорт
Б.Мөнхзаяа марафон гүйлтийн “Kobe-2018” олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртэв
2018-11-19 15:56:36 - Хууль
ЦЕГ-ын дарга тэргүүтэй төлөөлөгчид интерполын чуулганд оролцож байна
2018-11-19 15:45:04 - Эрүүл мэнд
Эрүүл мэндийн яам болон салбарын мэргэжилтнүүд ВИФЕРОН ЛААНЫ талаар...
2018-11-19 15:42:23 - Улс төр
Өнөөдөр Засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барина
2018-11-19 15:34:17 - Хууль
Хууль бус малтлага хийсэн эрдэмтэн судлаачдыг ТЕГ-т шалгуулна
2018-11-19 15:18:00 - Улс төр
Ж.Мөнхбат: УИХ-ыг тараах бичигт Ё.Баатарбилэг, Ж.Бат-Эрдэнэ нарын 5-6 гишүүн гарын үсэг зурахаа илэрхийлсэн
2018-11-19 15:04:45 - Хууль
Сүхбаатар дүүрэгт байрлах “MGL ramen” хятад хоолны рестораныг хаажээ
2018-11-19 14:47:14 - Гадаад
Трамп сэтгүүлч Хашоггийн амийг бүрэлгэсэн алуурчны нэрийг зарлахаа мэдэгдэв
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-11-17 10:00:52 - Улс төр
Засаг унагах асуудал Я.Содбаатар, Н.Цэрэнбат нарыг чөлөөлж, Ж.Энхбаяр тэргүүтэй гишүүдийг түдгэлзүүлснээр ЗОГСОХ уу
2018-11-17 13:05:54 - Улс төр
МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан 2016-2018 оны хугацаанд 4 тэрбум төгрөгийг төрөөс авчээ
2018-11-19 17:45:14 - Улс төр
УИХ-ын 27 гишүүний гарын үсэгтэй Засгийн газрыг ОГЦРУУЛАХ бичгийг өргөн барилаа
2018-11-17 10:27:34 - Шар
АН-аас "амь гуйсан" Ардын засаг
2018-11-20 08:17:22 - Улс төр
Засгийн газар ОГЦОРНО, ОГЦРОХГҮЙ
2018-11-20 08:02:27 - Хууль
ЖДҮХС-ийн зээлтэй нэр холбогдсон компаниудын захирлуудыг баривчилж эхэллээ
2018-11-17 10:35:38 - Эрүүл мэнд
Ж.Сувд: Өсөлтийн даавар хэрэглэвэл дотор бүх эрхтэн, толгой, эрүүний яс, хэл нь амандаа багтахгүй болтлоо томордог
2018-11-17 09:45:14 - Хууль
“Амгалан” хотхонд байрлах гэртээ каннабис тарьж, ургуулж байсан турк иргэнийг баривчилжээ
2018-11-19 10:48:39 - Улс төр
Өнөөдөр М.Энхболдын талынхан бүлгийн хурлын өмнө уулзжээ
2018-11-20 07:49:02 - Хууль
УИХ-ын гишүүн Ж.Мѳнхбат зѳвлѳхөө халдлагад ѳртсѳн хэмээн худлаа мэдээлэл хийжээ