СУРВАЛЖЛАГА: Монголын анхны ХУРДНЫ ЗАМ арваннэгдүгээр сард ашиглалтад орно

Түгээх    
2018-10-22 08:29:33 - Нийслэл

hurdnii zam

-УЛААНБААТАР-ХӨШИГТИЙН ХӨНДИЙН ОЛОН УЛСЫН ШИНЭ НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛ ЧИГЛЭЛИЙН ХУРДНЫ ЗАМ БАРИХ ТӨСӨЛ 2015 ОНООС ЭХЭЛСЭН-

Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудалд түшиглэн Монгол Улсын анхны хурдны замын ажил дуусах шатандаа орж байна. Улаанбаатар-Хөшигтийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто замыг барих төслийг Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Үүний дагуу 2015 оны 309 дүгээр тогтоолоор буюу Ч.Сайханбилэгийн засгийн газрын үед Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто замын барилгын ажлыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр болсон юм.

Тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг шав тавих үедээ хэлсэн үгэндээ “Монгол Улсын түүхэнд анх удаа хурдны зам барих гэж байна. Анхны хурдны зам Хөшигтийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг Улаанбаатар хоттой холбож, зорчигчдын хамгийн их явдаг замын нэг болно. Шинэ хурдны зам баригдсанаар Монгол Улсын авто замын хөгжилд шинэ хуудас нээгдэнэ. БНХАУ-ын Засгийн газраас олгох 500 сая ам.долларын экспортын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлнэ” гэж байв.

hurdnii zam

Зам барилгын ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Төмөр замын дөрөвдүгээр групп” компани шалгарч, 2015 оны есдүгээр сарын 18-ны өдөр Зам, тээврийн яамтай түлхүүр гардуулах гэрээ байгуулж, ажлаа эхлүүлсэн билээ. Тус компанитай хамтран Монголын гурван компани туслан гүйцэтгэгчээр ажилласан. Тодруулбал, “Бадрах Ойл” ХХК, “Эрдэнэ зам” ХХК, “Арж Капитал” ХХК-иуд тус тус ажилласан юм.

Үүний дагуу захиалагчтай байгуулсан зөвлөхийн үйлчилгээний гэрээний дагуу зөвлөхийн багийн хятад зургаан инженер, монгол 12 инженер, нийт 18 инженер техникийн ажилтан авто замын барилгын ажилд өдөр тутмын хяналт тавьж ажилласан байна.

hurdnii zam

hurdnii zam

-ХУРДНЫ ЗАМЫН АЖЛЫН ТАЛБАЙД 1000 ОРЧИМ ХҮН АЖИЛЛАЖЭЭ-

Ажлын талбайд гүйцэтгэгч болон хяналтын зөвлөх компанийн нийт 1000 орчим хүн ажил гүйцэтгэсэн. Батлагдсан гэрээний дагуу нийт ажлыг 34 сарын хугацаанд хийж гүйцэтгэн ашиглалтад хүлээлгэн өгөх ёстой. Мөн нийт 249 ширхэг техник, тоног төхөөрөмжөөс гадна 500 тн/цаг хүчин чадалтай асфальт бетон завод, хоёр иж бүрдэл хээрийн лаборатори ажиллуулж, стандартын дагуу автозамын барилгын ажлыг гүйцэтгэсэн байна.

Улаанбаатар-Хөшигтийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто зам нь 32.226 км урт, 32.5 м өргөн асфальт бетон хучилттай зорчих хэсэгтэй, 60 см зузаан, хоёр урсгал, зургаан эгнээтэй баригдсан. Анх замыг 2019 оны дөрөвдүгээр сард ашиглалтад орохоор байна хэмээж байсан ч одоо арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахаар холбогдох албаныхан ярьж буй юм. Мөн хурдны авто зам ашиглалтад ортол шинэ нисэх буудлын зорчигч тээврийн хэрэгсэл Өндөрдов чиглэлээр зорчиж байгаа билээ.

Монголын анхны хурдны зам ашиглалтад орсноор 80 км цагийн хурдтайгаар Олон улсын шинэ нисэх онгоцны буудал руу зорчих боломжтой болох юм.

hurdnii zam

-ХУРДНЫ ЗАМЫН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ 95 ХУВЬТАЙ ЯВАГДАЖ БАЙНА-

Барилгын ажлын нийт гүйцэтгэл хамгийн анх хөрс хуулалт, ухмал, хатуу ухмал, далангийн дүүргэлт, нам далан ба гүехэн ухмалын хэсгийн хөрс солих ажил, геотор дэвсэх ажил зэргээр явагджээ.

Мөн 20 см-ын макадам өнгөлгөө, 20 см буталсан чулуун суурь, цементээр бэхжүүлсэн суурь, 10 см харлуулсан хайрган суурь, бимутэн цацлага, битумэн түрхлэг, хайрган хөвөө, хоолойн нийт ажлын явц, гүүрийн барилгын ажлын явц зэрэг үйл ажиллагаатайгаар явагдсан байна.

Одоогийн байдлаар ажлын гүйцэтгэл 95 гаруй хувьтай явагдаж байгаа аж. Ажлууд батлагдсан график төлөвлөгөөний дагуу явагдаж байна. Тус замаар Хөшигтийн хөндийн олон улсын нисэх буудал хүрэхэд 30-35 минут зарцуулна. Хурдны замаар зорчиход зам ашиглалтын төлбөр авна, одоогоор энэ нь тодорхой болоогүй байгаа юм.

Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Оргил-Эрдэнэ хэлэхдээ "Нийт 140 сая ам.долларын өртгөөр 32 км зам барьж байна. Ирэх арваннэгдүгээр сард нисэх буудал ашиглалтад орохоор хөдөлгөөнийг нээнэ. Гэрээгээрээ ирэх оны дөрөвдүгээр сард хүлээлгэж өгөх ёстой. Бага зэргийн тэмдэг, тэмдэглэгээний ажил хийгдэх байх. Харин үндсэн замын хөдөлгөөнийг арваннэгдүгээр сарын 1-ний өдөр гэхэд нээнэ" хэмээн хэлсэн юм.

П.УРНАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН

hurdnii zam

hurdnii zam

hurdnii zam

hurdnii zam

hurdnii zam

hurdnii zam

hurdnii zam

hurdnii zam

hurdnii zam

hurdnii zam

hurdnii zam

hurdnii zam

hurdnii zam



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 82

Зочин (66.181.177.102)
2018-10-25 23:29:10
хурдны замаа ч хат даа. хурдны зам гэвэл шулуун байх ёстой. нил тойруу. тусгаарлагдсан зам гэвэл таарна.

Зочин (103.229.121.234)
2018-10-25 16:46:54
shineer hurdnii zam tavihiin orond erdiin zamaa hurdniih bolgovol ediin zasagt

Зочин (59.153.87.46)
2018-10-25 15:14:14
ene osloos hamgaalah hasjlagiig nogoon unguur budah buruu shuu dee. gyalgar ungutei baig yostoi

Зочин (59.153.87.46)
2018-10-25 15:12:50
hurdnii zam ny millniiheehee goliig hugartal davhihiig uzuuleh baiha shuu

Зочин (202.179.25.233)
2018-10-25 13:52:12
Yamar goyo zam be?

зочин (103.111.68.3)
2018-10-25 10:52:57
монгол хүн бүр дуулгах мэдээ байна дэлхийг бүх зүйлээрэй тэргүүлж чаддаг байсан улс юм шүү одоо төрийн толгойд суусан хүмүүс бол монгол хүн биш ээ нэг зүйл хийхээрэй анх удаа монголд гэж ярьдаг тэр хүмүүст итгэж болохгүй МОНГОЛЧУУДАА№№№№№ №№№№№№№№

bat (202.70.43.234)
2018-10-25 10:31:30
saihan zam taviad ogohoor naad zam deer chini humuus onholdoj uhne gej yaridag humuusiig uneheer oilgohgui yum daa,arhind hordood uhej baihdaa taarsan novshnuud,

Зочин (66.181.179.219)
2018-10-24 17:27:58
За манай хэдийн хийсэн ажлыг ахин дахин сайн шалгамаар юм!! Яаж ч болку халтуурдана ш дээ!! Бvvр генд нь байгаа гэдгийг бодолцож баймаар юм!! Хурдны Зам нарийн ажил шvv!!

анхааруулга. (202.131.230.19)
2018-10-24 11:49:39
баяны хүү минь монгол хүн ам гардаггүи л гэж өвөг дээдэс ярьж баихыг сонссон юм бна. баяны хүү та онхолдож үхэв дэ гаихуулж баиж.

sanaa (66.181.160.117)
2018-10-24 10:22:09
Saihan zamtai bolohnee. Turiin zalgamj holboogoo aldagduulalgui negniihee hiisen sanaachilsan umiig urgeljluuleed hiivel ur dund hurch l bna shuu dee.Saihan bileg ehluulj Hurelsuh duusgaj bgaa ene zam ulziiguu ugch irgeddee eeltei baig ee

Зочин (209.169.198.10)
2018-10-24 10:10:26
Соёл иргэншил, нийгмийн хөгжил огт байгаагүй юм шиг Монголын анхны гэж жижигхээн ярвдагаа хэзээ болих юм бэ? Арай л юм үзээгүй, арай л дорой буурайгаа цаг үргэлж гайхуулах хэрэгүй л юм шиг ээ. Яахав сайхан зам ашиглалтанд орж байгааг ядаж төдөн км цаг хурдтай тэр хүртэл явах ч гэдэг юмуу ямар нэгэн баримт факт түшиж, харьцуулж өмнөхөөсөө ололттой болсныг нь замын чанарын үзүүлэлтүүдээр нотолдогч юмуу тэгж бичиж баймаар юмаа. Сэтгүүлчид ч гэсэн мэдлэг маш хомс, судалгаа мэдээлэл маш өнгөцхөн арай л байх юмаа. Өндөр хөгжилтэй орныхонд бол "шал тэнэг" хоцрогдсон сонсогддог биз.

Зочин (64.119.20.143)
2018-10-24 05:23:40
Хятадын мөнгөөр хятад барьж байгаа л зам шүү дээ.

баяны хүү (112.72.6.50)
2018-10-23 18:06:39
үхсэн хойноо. наадах дээр чинь 250 км/цагтай явахгүй юм бол хэний хүү болох болдоо. аавдаа хэлий шүү та нарыг.

Дондог (202.179.8.213)
2018-10-23 17:55:21
За одоо тэгээд хариуцах эзэнтэй байнга арчлах тордож байх байгуулага хүмүүстэй байлгахгүй бол нэг мэдэхэд зам биш там болдог шүү. Хурдны зам юм бол гадуураа хашаатай байхгүй бол үхэр мал хөндлөн яваад аваар осол их гарахыг надаар хэлүүлтгүй мэдэж байгаа л байхдаа.

Зочин (202.21.126.30)
2018-10-23 16:28:17
Сайхан зам болжээ. Хурдны зам юм чинь 80 км/ц-аас дээш хурдтай явах байх. Хурдны дээд хязгаар 80-120 км/ц байх. Шинэ нисэх буудал бол манай улсын нүүр царай болсон сайхан буудал болж байгаа шүү дээ. Ийм замтай байх ёстой. Болж байна.

zorig (202.131.242.174)
2018-10-23 16:07:30
hotod uhernuud ih bauiga uhcras hurdni zam hereggui heden arvara abar hiiged baiga chuude

Зочин (66.181.161.56)
2018-10-23 14:24:38
ЭНЭ ЗАМДЭЭР ЗАЛУУЧУУД МӨНЧ ОЛНООРОО АИЬ НАСАА АЛДАН ДАА ХӨӨРХИЫ ЯАНА ПАА

Зочин (66.181.161.56)
2018-10-23 14:24:38
ЭНЭ ЗАМДЭЭР ЗАЛУУЧУУД МӨНЧ ОЛНООРОО АИЬ НАСАА АЛДАН ДАА ХӨӨРХИЫ ЯАНА ПАА

Зочин (66.181.161.56)
2018-10-23 14:24:38
ЭНЭ ЗАМДЭЭР ЗАЛУУЧУУД МӨНЧ ОЛНООРОО АИЬ НАСАА АЛДАН ДАА ХӨӨРХИЫ ЯАНА ПАА

Зочин (202.70.40.230)
2018-10-23 12:06:29
Хурдны зам гэчихээд 80км/ц гэдэг нь зохимжгүй санагдлаа. Ийм сайхан замаар ядаж 100км/ц байж болдоггүй юм уу? Хэрэв болдоггүй гэвэл юуных нь хурдных байхав дээ. Хот хоорондын замаас илүү хурдаар явах боломжгүй бол ХУРДНЫ ЗАМ гэдэг том нэрээ солих нь зөв болов уу?

Монгол (176.212.16.108)
2018-10-23 07:54:42
Хурдны гэж нэрлэх зохимжгуй !!! Хай сайгуй байдаг л зам шуу дээ !!! 80 км цаг энгийн Хот хооронд муухан Замын стандарт !!!

Зочин (103.26.193.253)
2018-10-23 00:56:40
Huuchin mashin ihtei hurdan davhiad yuhev amar taivan aysaaraa yvtsgaa

irgen (203.91.115.43)
2018-10-23 00:08:33
Odooch yum uzeegui yum shig daldganasan yumnuud daldganaj ogno bz....

irgen (203.91.115.43)
2018-10-23 00:08:33
Odooch yum uzeegui yum shig daldganasan yumnuud daldganaj ogno bz....

irgen (203.91.115.43)
2018-10-23 00:08:33
Odooch yum uzeegui yum shig daldganasan yumnuud daldganaj ogno bz....

irgen (203.91.115.43)
2018-10-23 00:08:03
Odooch yum uzeegui yum shig daldganasan yumnuud daldganaj ogno bz....

Зочин (150.129.141.224)
2018-10-22 23:28:35
Согтуу галзуу явж ухэж урэгдэхвий дээ манайхан ч барьцгуй шуу дээ

daagii (66.181.189.196)
2018-10-22 23:02:25
uhjiisen aduu malnuud bas bhiimaa ene zamiig ingej urgun neg chigt ni usrgaltai bolgosnoor guitsed turuulehed hundrel garahgui buuj suuhad asuudalgui awar osoliig 0% barag bolgoj bnshd ter dund ni bgaa hslaguud ni nice bn esreg ursgaliin gereltuulgiig 100 huwi haadiin bn lee amjilt shn buteen baiguulalt bilson bn

Zochin (103.26.193.129)
2018-10-22 22:20:20
Ene maanag humuusiin setgelgeeg yanadaa huurhii uursduu yu ch hiij chadahgui tehsen murtluu hunii hiisniig goochlono yanadaa chaawaas

Зочин (202.179.27.8)
2018-10-22 21:48:46
Ийм зам дээр 80км/ц хуртай явахад удаан санагдана. 40 шиг.

jagaa (213.37.68.44)
2018-10-22 21:04:00
saihan bnoo

Зочин (202.9.42.22)
2018-10-22 19:16:02
хөгжил л гэсэн үг.

Зочин (66.181.169.162)
2018-10-22 18:57:31
Saihan zam yawij bna ashgui de.Odoo Darhan UB zamiig hurdhan iim bolgoosoi

Зочин (66.181.191.222)
2018-10-22 18:00:46
ЭНҮҮГЭЭР ЯВАХ БОЛГОНД 1000 ТӨГРӨГ АВНА.

Зочин (202.126.89.62)
2018-10-22 17:42:39
1000 хүн ажилсан юм чинь авгайг нь эзгүйчилж байгаа даа

Toto (66.181.161.88)
2018-10-22 17:35:14
Mani metiin borchuud yu gej iishee zuglehuu.Baychuud l yavna bizdee

Бямбаа (103.9.90.98)
2018-10-22 17:33:53
Энэ хүмүүсийн бодол, сэтгэхүй арай дэндүү бараан, аливааг дандаа хар муухайгаар харах юм. Сайхан зам тавиад, дүрэм журам, тогтоосон стандарт гээд бүх асуудал нь шийдэгдсэн байхад мэдэхгүй байж заавал янз бүрийн хамаатай хамааралгүй, бүх сөрөг талын мэдээлэл бичихээ л урьтал болгох юм. Нөгөө МОНГОЛ ХҮНИЙ уужуу тайван, аливааг гэгээлэг талаас нь харж бодох сэтгэл л дутагдаад байх шиг... Алтан шар зам өлзийтэй байг ээ.

ok (64.119.26.161)
2018-10-22 17:02:39
ийм хурдны замыг уул болсон бол япончуудаар хийлгэх байсан юм, хашлага нь их муу харагдаж байна, өнгө нь гэж яг чанаргүй будгаар будцан юмуу хаашаа юм, арай нь жаахан үнэтэй будагаар будахад яадаг юм дээ, нээх л их мөнгө хэлэх юм тэгээд заавал нэг хог шиг доголдол гарах юм, орос хужаа хоёр бол өөрсдийнхөө бааахан хоцрогдсон төмөрнүүдээ авчраад зоочдог тал байгаа, ер нь нэг менталт нь хүн хуурах хулхидах шинжтэй , үүний галзуу хөрш монголын залуучууд нь маш дуурайх хандлагатай болсон, нэг тийм япон хүмүүсийн етик соёл чанар бол үнэхээр манай хоёр хөршид байхгүй шдээ,

Зочин (211.108.156.33)
2018-10-22 16:46:02
Altan shargal zamn ayul osoloos holuur baij olzii huyangaa ogch baih boltugai !

зочин (64.119.23.234)
2018-10-22 16:38:57
Хамгийн гол зүйл зам руу мал амьтан орохоос сэргийлсэн хайс хашлагаа сайн хийгээрэйдээ энэ зурагнаас харахад ногоон өнгөтэй хашлагаар хонь ямаа шургаад гарах л юм адуу үхэр харайгаад гарах вий дээ

Зочин (107.167.107.62)
2018-10-22 15:57:35
Хотод орж ирээд таг зогсчихоор ингэж хурдан явсны хэрэг нь гарахгүй. Түүний оронд ердийн зам тавиад, үлдсэн мөнгөөрөө хот дотор замаа өргөтгөж, давхар болговол арай хурдан ирж очих байх. Иймэрхүү тооцоо мооцоо хийдэг л баймаар юм???

зочин (103.26.195.137)
2018-10-22 14:42:47
мѳргѳлдѳнѳѳ.зам хоорондын зай ойрхон бна.дундах зай 8-10м тавь. замын ѳргѳнч нарийн бна.ѳндѳр мѳнгѳгүй маргааш ѳргѳтгѳх далан ба газраа бэлтгээд орхилдоо.дандаа маргаашийг бодохгүй.гуйлгачин сэтгэхүйгээр сэтгэнэ.сэтгээч. ирээдүйг сэтгэ. хятадуудад ийм зам зүгээр л наадам.үнэ нь дэлхийн үнэнээс илүү .манайхан ман нилээд идсэн

Зочин (122.201.21.247)
2018-10-22 13:50:26
1 km Zamiig 5 say dollaroor barina gedeg hyamdhan baina. Chanar ni muu baigaa baih

Зочин (103.10.22.39)
2018-10-22 13:19:22
Durmende hotin gadnah hot hoorondin aspalitan zamd 80km/tsag V-tai yadag bzde. Getel ene shagshrad bga zam n bas l 80 bdag. Tegheer manai busad hot hoorondin zamud hurdnih bolj bna u. Ene hoorond yalgaa n uy ve zuzaan bolhoro hurdnih bdag uymu. Yamar ongots buuj huuruh bish zuzaan n 60 baihda yaahavde. Sonsgolongin zamiig tumurbetonor 30 sm-tei hiisen bzde.

Зочин (24.7.114.209)
2018-10-22 13:10:52
Сйханбилэг $500 сая зээлээд $140 саяаар хиийж $360 саяын хэмнэлт гаргасан бн

Pkjxnux (103.57.92.104)
2018-10-22 13:00:40
Ямар ч саадгүй 80-100 км/цагийн хурдтай явна. Хурдны замд саатал байхгүй. Харин хурд бол хязгаарлагдмал байдаг. Хамаагүй хурдалж хэрэггүй.

Зочин (66.181.160.84)
2018-10-22 12:54:32
Алтан шар зам нь өлзийтэй байх болтугай

Victim (202.21.124.129)
2018-10-22 12:35:31
Dood hurd zaaj ugsun n 80 bhaa.deed hurd 120 orchim gh bh.Tulburtei zorchuulah uchras yag hun tosoh gj bgaa yarsan humuus ywna.teheer bugd shawchihgu bh.odoo altanbulag-zamiin uud gsn hurdnii zam hiicheesei.buten uls bj gadaaduudiig daguulj uragsh hoish ywahaar ichih yum

зочин (202.21.127.166)
2018-10-22 12:26:07
ЗА ТЭГЭЭД МАЛ МОНГОЛЧУУД ХУРД ХЭТРҮҮЛЭН ДАВХИЖ ОСОЛ ГАРГАХ ВИЙ ДЭЭ, ЕР НЬ БОЛ МУУ ЗАМТАЙ БАЙСАН НЬ МОНГОЛЧУУДАД ӨЛЗИЙТЭЙ, ХАРИН ЭНЭ ЗАМ БОЛ ГАДНЫ ЗОЧДОД Л ЗОРИУЛСАН БАЙХ

Зочин (43.242.242.192)
2018-10-22 12:22:51
hyatad ah nar mini

зочин (66.181.166.196)
2018-10-22 12:20:30
сайхан хурдны замаар явж ирээд яармагаас эхлээд л гацаанд ороод түг жого болох нь дээ

eden (202.55.188.40)
2018-10-22 12:09:31
manaihaan bitgii 180 hvrgeed bgarai

Зочин (203.217.138.2)
2018-10-22 12:04:45
маанаг хогнууд шүү. 140 нтр хурдтай явмаар бн ч гх шиг. Тол шиг замтай хятад америк японд ч хурдны замын дээд хурд 100 л бдг юм. Түүнээс дээш хурдтай яваад өөрсдөө сайн дураараа үхнэ үү торгуулиа төлнө үү өөрсдөө мэдэцгээ

Зочин (66.181.169.66)
2018-10-22 11:47:57
хурдны зам гэчихээд 80 км/цаг гэнээ, яана л даа 100 болгомоор юм

багш (202.9.42.32)
2018-10-22 11:43:22
Сайхан зам тавигджээ. Стандартын шаардлага хангасан байлгүй дээ. Сайхан сэтгэлээр аливаад хандаж байцгаая хүмүүсээ.

зочин (64.119.18.194)
2018-10-22 11:24:46
ҮХЭРҮҮДЭЭ 80 ГЭСЭН БОЛ 80 ДОТРОО Л ЯВЦГАА.МӨРӨӨРӨӨ ЯВЖ БАЙГАА ХҮМҮҮСТ БИТГИЙ ГАЙ ТАРИАРАЙ.ТА НАР ИЙМ СЭТГЭХҮЙТЭЙ БОЛОХООР УЛС ЧИНЬ ХӨГЖИХГҮЙ БАЙГАА ЮМ.МУУСАЙН АЛТАН ДЭЭР СУУСАН ГУЙЛГАЧИНГУУД..ЖИЧ АРАЙ ХАТУУ ХЭЛЧИХСЭН ҮҮ ҮГҮЙ ЮУ ГААГУУ БАЙГАА ҮХЭРҮҮДЭЭ...хахаха

Зочин99 (202.72.240.5)
2018-10-22 11:14:31
Бид зам тавьж сурч байна. Манай орон уулархаг учраас ТУНЕЛ БАРЬДАГ тусгай төрөлжсөн компаньтай болох цаг болсон шүү Содбаатар сайд аа. ДА-УБ замыг ийм 4 эгнээтэй, дундаа зүлгэн зурвастай 1 эгнээ мод тарих боломжтой, захдаа амралтын зурвастай барих хэрэгтэй шүү. Энэ бол хоёр их гүрнийг холбосон Олон улсын зам учир хөрөнө мөнгө нарийлалгүй стандартын дагуу барихаар зураг төсвийг хийгээрэй дээ.

Зочин (202.9.42.73)
2018-10-22 11:12:48
хоёр салаа замтай учраас осол аваар гарахгүй гэж бодож байна

Зочин (182.160.36.110)
2018-10-22 11:09:32
Neg l zuragiin harahad olihoogui l bna daa . Tud udalgui en tendeesee hagaraad nvh garaad za medehgui dee . Hurdnii zam gedeg yuch boldoo .

Зочин (103.212.117.67)
2018-10-22 11:07:40
Алтан шар зам өлзийтэй ээлтэй байг

өөөө (202.131.243.190)
2018-10-22 11:00:29
Одоо ч юм үзээгүй гарууд сайхан сайхан нисч эхэлнэ дээ, хурдны зам дээр аймшигтай ослууд гардаг шүү,

Зочин (202.9.43.210)
2018-10-22 10:51:54
Хурдны гээд нэрлэнгүүт нөгөө үхэр монголчууд нь 120с дээш давхилдаад бүр балрах видэ. Юм үзэж нүд тайлаагүй хэцүү бүдүүлэг хүмүүс шүү мал шигээ болцгооцон. Үнэний нь хэлэхлээр уурлаж үхэх гн ккк

Зочин (202.9.42.231)
2018-10-22 10:24:21
Үнэхээр "хурдны зам" юм бол энэ зам дээрхи хөдөлгөөний зөвшөөрөгдсөн дээд хурдыг 120 км/цаг болгож нэмэгдүүлэх хэрэгтэй

Зочин (103.26.194.224)
2018-10-22 10:20:22
ХОТООС ГАРААД БҮГД Л ЗУУ ГАРГААД Л ДАВХИЦГААДАГ . ДЭЭД ХУРД НАЯ АРАЙ БАГА БИШ ҮҮ ? АЛТАЙ ХОТООС ХОВДРУУ ХҮЙСИЙН ГОВИЙН ШИНЭ ЗАМ САЙХАН ЗАМ ЗУУНТАВЬ ХҮРГЭЖ БАЙЖ Л ГАЗАР ХОРООЖ БАЙНА ЛЭЭ .

Зочин (202.21.98.138)
2018-10-22 10:19:48
hoorhii min. an nam ni hiigeed man ni tuuz haichlaad l kkkk

jjjjj (103.229.123.214)
2018-10-22 10:19:32
ene setgegsel bichij bgaa lalruud yu yu gene vee.

Зочин (203.169.49.124)
2018-10-22 10:01:47
Хурдны замын дэлхийн стандартыг хангасан юм уу? Их хатуу стандарт байдаг гэсэн. Хамаагүй хурдны зам гэж туршлаггүй монгол залуусын зүрхийг хөөргөөд осол гаргах вий дээ? Сануулга, камержуулалт, хурдны замын хурдлах дээд, доод хязгаарыг нарийн тогтоох хэрэгтэй.

ааааа (202.131.243.190)
2018-10-22 09:58:18
140 сая доллараар 30 км зам тавьж байгаа юмуу, 1 км нь 5 орчим сая доллар, арай үнэтэй юу

zochin (202.179.31.1)
2018-10-22 09:49:10
Hurdnii hyazgaart sain hyanalt tavihgui bol uchraa medehgui shumaheruud davhildaj nisdeg avs bolno shuu.

Зочин (202.179.27.226)
2018-10-22 09:47:31
харж л байгаарай манайхан болсон хойно хашааг нь эвдээд малаа зам хөндлөн тууна даа

Зочин (203.91.115.38)
2018-10-22 09:42:08
YUN HURDNII GECHEEED 80 VEEEEEEEEEEE

ИРА (59.153.114.102)
2018-10-22 09:27:20
МАНАЙХАН ГАЙГҮЙ БАЙГАА.САЙН Л ХЭЛЖ ӨГНӨ ДӨӨ ТИЙМЭЭ.

Зочин (103.57.93.122)
2018-10-22 09:18:33
150

irgen (203.217.139.225)
2018-10-22 09:15:50
овоо доо, нээрээ бүх аймгуудад ийм замтай болчихвол ч үнэхээр сайхан байнаа

Зочин (202.9.42.73)
2018-10-22 09:00:36
бүх орон нутгийн замаа энэ хурдны зам шиг болгочих хэрэгтэй

Зочин (202.126.89.77)
2018-10-22 08:55:03
140

zochin (185.39.141.27)
2018-10-22 08:50:17
hurdnii zamiin 2 tal 3 aas 5 metriin urgun aspalttai baih yostoi. zamiin bordiur geh yum hiih yosgvi hashlag ni beton baih yostoi . gurildsan hujaagiin vher teregnvvd yavdag zam bolj

Зочин (203.91.115.44)
2018-10-22 08:43:48
Дээд хурдны хязгаар нь 100, энүүгээр тэгээд 100-р явах байгаа ,,,

Зочин (66.181.167.231)
2018-10-22 08:42:50
Ашгүй дээ. Монгол улс байгуулагдсанаас хойш 107 жилийн түүхэнд автомашины хурдны зам анх удаа баригдаж байна.

Зочин (202.179.24.194)
2018-10-22 08:37:33
Mongolchuu sain hiigeedd sursan bol, eronhii said in eh oronch bsan bol companiuid shudraga ajillahiig boddog bsan bol gej bodohoos

asdasd (99.252.237.223)
2018-10-22 08:35:34
uhernuud ih nisej uheh baihdaa

MGD (124.158.107.35)
2018-10-22 08:35:12
Hurdnii standart zeregleliin zam mun uu?

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-19 17:45:14 - Улс төр
УИХ-ын 27 гишүүний гарын үсэгтэй Засгийн газрыг ОГЦРУУЛАХ бичгийг өргөн барилаа
2018-11-19 16:14:43 - Эрүүл мэнд
HERBALIFE NUTRITION компанийн зүгээс олныг төөрөгдүүлсэн ташаа ба худал мэдээлэлд няцаалт өгөх тухай
2018-11-19 16:01:14 - Спорт
Б.Мөнхзаяа марафон гүйлтийн “Kobe-2018” олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртэв
2018-11-19 15:56:36 - Хууль
ЦЕГ-ын дарга тэргүүтэй төлөөлөгчид интерполын чуулганд оролцож байна
2018-11-19 15:45:04 - Эрүүл мэнд
Эрүүл мэндийн яам болон салбарын мэргэжилтнүүд ВИФЕРОН ЛААНЫ талаар...
2018-11-19 15:42:23 - Улс төр
Өнөөдөр Засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барина
2018-11-19 15:34:17 - Хууль
Хууль бус малтлага хийсэн эрдэмтэн судлаачдыг ТЕГ-т шалгуулна
2018-11-19 15:18:00 - Улс төр
Ж.Мөнхбат: УИХ-ыг тараах бичигт Ё.Баатарбилэг, Ж.Бат-Эрдэнэ нарын 5-6 гишүүн гарын үсэг зурахаа илэрхийлсэн
2018-11-19 15:04:45 - Хууль
Сүхбаатар дүүрэгт байрлах “MGL ramen” хятад хоолны рестораныг хаажээ
2018-11-19 14:47:14 - Гадаад
Трамп сэтгүүлч Хашоггийн амийг бүрэлгэсэн алуурчны нэрийг зарлахаа мэдэгдэв
2018-11-19 14:40:15 - Нийслэл
XX зууны манлай начин, Улсын харцага Ч.Өвгөнхүүд тусламжийн гараа сунгахыг уриаллаа
2018-11-19 14:28:41 - Боловсрол
Улс тунхагласны өдрөөр 850 сурагч андгайгаа өргөнө
2018-11-19 14:09:27 - Улс төр
Г.Занданшатар: ЖДҮХС-гаас зээл авсан дөрвөн албан тушаалтныг Засгийн газрын хуралдаанаар чөлөөлнө
2018-11-19 14:01:25 - Улс төр
МАН: Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг Захиргааны хуулиар хэлэлцэхгүй
2018-11-19 13:25:56 - Орон нутаг
Гашуунсухайтын нүүрс тээвэрлэлтэд зохион байгуулалтын шуурхай арга хэмжээ авч байна
2018-11-19 13:16:23 - Орон нутаг
Монгол инженерүүд Арвайхээр хотын цэвэрлэх байгууламжийг хийжээ
2018-11-19 13:04:59 - Эрүүл мэнд
ЭМЯ: Виферон лааг томуу, томуу төст өвчний үед хэрэглэж БОЛОХГҮЙ
2018-11-19 13:00:46 - Нийслэл
Энэ онд гал түймрийн улмаас 58 хүн амь насаа алджээ
2018-11-19 12:58:45 - Хууль
Нийт шүүгчийн 51 хувьд иргэдээс гомдол гаргажээ
2018-11-19 12:51:38 - Нийслэл
Өнөөдөр “Дэлхийн жорлонгийн өдөр” тохиож байна
2018-11-19 12:48:55 - Спорт
Ү.Үүрийнтуяагийн Их мастер цолыг албан ёсоор баталгаажуулжээ
2018-11-19 12:40:16 - Нийслэл
Арваннэгдүгээр сарын 26-ны даваа гарагт БҮХ НИЙТЭЭР АМАРНА
2018-11-19 11:41:10 - Хууль
“Бид Уучлахгүй” жагсагчид гишүүдийг АТГ-т өгнө
2018-11-19 11:29:41 - Улс төр
ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор ажлаа өгөх өргөдлөө гаргажээ
2018-11-19 11:14:03 - Спорт
U23 ДАШТ: Г.Ганхуяг хүрэл медаль хүртэж, эрэгтэй бөхчүүдийн анхны медальтан боллоо
2018-11-19 10:58:30 - Улс төр
Хотын даргыг огцруулах асуудлыг энэ сарын 23-нд хэлэлцэнэ
2018-11-19 10:51:22 - Спорт
Такакэйшёо башёг тэргүүлж, Монголын бөхчүүд тааруухан амжилттай байна
2018-11-19 10:48:39 - Улс төр
Өнөөдөр М.Энхболдын талынхан бүлгийн хурлын өмнө уулзжээ
2018-11-19 10:47:36 - Боловсрол
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ОХУ-д ажлын айлчлал хийж байна
2018-11-19 10:43:32 - Хууль
Хоёр шүүгчид сануулах, нэг шүүгчид огцруулах сахилгын шийтгэл ногдуулжээ
2018-11-19 10:42:37 - Орон нутаг
Аймаг дундын отрын бүс нутагт 467 мянган мал өвөлжиж байна
2018-11-19 10:38:07 - Эдийн засаг
НӨАТ-ын супер азтан тодорсонгүй
2018-11-19 10:31:31 - Боловсрол
Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийг чадавхжуулах сургалт зохион байгуулав
2018-11-19 07:55:21 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 градус хүйтэн байна
2018-11-19 07:48:05 - Улс төр
ЖДҮХС-гаас зээл авсан ББСБ-тай УИХ-ын гишүүдийн асуудлыг ХЭРХЭН ШИЙДЭХ ВЭ
2018-11-19 07:43:47 - Энтертайнмент
ИННОВАЦИ: Ганц дуслаар малыг шимэгчдээс салгах бүтээгдэхүүн МОНГОЛДОО үйлдвэрлэжээ
2018-11-19 07:43:41 - Орон нутаг
Тавантолгойд Ерөнхий сайдыг ирэх сургаар хэдэн халтар жолоочийг ийш тийш нь нуусан
2018-11-19 07:43:38 - Энтертайнмент
САЙН МЭДЭЭ: Дэлхийн хамгийн том ноолууран хувцасны дэлгүүр нээгдлээ
2018-11-19 07:43:33 - Гадаад
Америк, Хятадын зөрчилдөөн ширүүсч байна
2018-11-19 07:41:07 - Энтертайнмент
Өнөөдөр туулай өдөр
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-11-16 15:34:01 - Орон нутаг
Ж.Даваасүрэн: Жинхэнэ ЖДҮ-чин чинь би байна
2018-11-16 08:09:03 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболд нар уулзаж эвлэрэх тохироонд хүрсэн үү
2018-11-17 10:00:52 - Улс төр
Засаг унагах асуудал Я.Содбаатар, Н.Цэрэнбат нарыг чөлөөлж, Ж.Энхбаяр тэргүүтэй гишүүдийг түдгэлзүүлснээр ЗОГСОХ уу
2018-11-17 13:05:54 - Улс төр
МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан 2016-2018 оны хугацаанд 4 тэрбум төгрөгийг төрөөс авчээ
2018-11-17 10:27:34 - Шар
АН-аас "амь гуйсан" Ардын засаг
2018-11-17 10:35:38 - Эрүүл мэнд
Ж.Сувд: Өсөлтийн даавар хэрэглэвэл дотор бүх эрхтэн, толгой, эрүүний яс, хэл нь амандаа багтахгүй болтлоо томордог
2018-11-17 09:45:14 - Хууль
“Амгалан” хотхонд байрлах гэртээ каннабис тарьж, ургуулж байсан турк иргэнийг баривчилжээ
2018-11-16 12:05:03 - Хууль
Жирэмсэн эмэгтэй нүхэн жорлонд ургаа унагажээ
2018-11-19 17:45:14 - Улс төр
УИХ-ын 27 гишүүний гарын үсэгтэй Засгийн газрыг ОГЦРУУЛАХ бичгийг өргөн барилаа
2018-11-19 10:48:39 - Улс төр
Өнөөдөр М.Энхболдын талынхан бүлгийн хурлын өмнө уулзжээ