Ж.Энхбаяр: Дархан, Эрдэнэтийг хотын статустай болговол Ерөнхийлөгчийн санал хэрэгжинэ

Түгээх    
2018-10-22 15:58:17 - Улс төр

enhbayar

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

-2019 оны төсвийн төслийг хэт үрэлгэн, дарга нарын тансаглалыг өөгшүүлсэн байдлаар УИХ-д оруулж ирлээ гэх шүүмжлэл бий. Таны хувьд төсөв хэмнэх асуудлаар ямар байр суурьтай байна вэ?

-Бид олсон жаахан хөрөнгөө өргөн дэлгэр нутгийн 330 гаруй сум, сууринд хүргэхийн тулд мянга мянган км зам, эрчим хүчний шугам тавьж байна. Энэ бүхэн өгөөжгүй, дандаа алдагдалтай гарах хөрөнгө оруулалт юм. Сум бүрт цагдаа, сургууль, цэцэрлэгээс эхлээд бүхий л төрийн байгууллагын систем ажиллаж байна. Тэгэхээр бид сумаас гадна аймгуудын асуудлыг ярих цаг нь болсон. Булган аймгийн дотор Орхон аймаг байна. Сэлэнгэ аймаг дотор Дархан-Уул аймаг багтаж байна. Энэ мэт аймгуудыг хэт жижиглэсэн байдал нь маш хязгаарлагдмал төсвийг үр ашиггүй зарцуулахад хүргэж байна. Хөдөө рүүгээ бид жил бүр хэдэн мянгаар нь засмал тавьж байна. Гэтэл өнөөдөр Улаанбаатар хотод 100 км зам тавихад л түгжрэлийн асуудал бүрэн шийдэгдэх боломжтой. Бид өнөөдөр түгжрэлийн асуудлаа шийдэж чадахгүй байна. Тэгэхээр маш зөв бодлого явуулж байж төсвөө хэмнэх юм. 

-Ерөнхийлөгч Х.Баттулга төсвийн үрэлгэн зардлыг хэмнэе. Хэмнэсэн мөнгөөрөө аж үйлдвэрийн комбинат барья гэдэг санал гаргасан. Ерөнхийлөгчийн гаргасан энэхүү саналыг та юу гэж үзэж байгаа вэ?

-Социализмын үед гадаадын хөрөнгө оруулалтаар бүхэл бүтэн хотыг аж үйлдвэрийн парктай нь барьж чадсан. Энэ бол Дархан-Уул аймгийн төсөл байсан. Тэнд орд баялаг нь төмөр зам, эрчим хүч, засмал зам, Евро Азийг холбосон магестрал шугамтайгаа байна.Мөн хуучин ажиллаж байсан үйлдвэрүүд нь хүний нөөцтэйгээ байгаа. Үүнд тулгуурлан Дархан-Уул аймгийг аж, үйлдвэрийн хот болгох боломжтой юм. Тэгэхээр Дархан хот руу төрийн байгууллагууд болон их, дээд сургуулиудыг нүүлгэх гэх мэт бодлогын хөрөнгө оруулалт хийж чадвал бид аж үйлдвэрийн парктай болно. Ингэснээр хөнгөн хүнсний үйлдвэрүүд сэргэнэ. Улаанбаатар хотын хүн амын төвлөрөл эрс багасна. Мөн Эрдэнэт хотыг түшиглэж болно. Дархан, Эрдэнэтийг хотын статустай болгож эдийн засгийн бие даасан чөлөөт бүс болгох бодлогыг гаргах ёстой. Нийт ажлын байрны 55.3 хувийг хөдөө аж, ахуйн салбар хариуцаж байна. Энэ салбарын эдийн засгийн салбар дахь оролцоо нь 10 орчим хувь. 10 орчим хувь нь 55 хувийн ажлын байр гаргаж байна. Тэгэхээр хөдөө аж, ахуйг эрчимжүүлж дэмжлэг үзүүлж чадвал ажилгүйдлийн асуудал бүрэн шийдэгдэнэ. Хэрвээ ингэж чадвал Ерөнхийлөгчийн гаргасан санал хэрэгжих юм. 

-2019 оны төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын зарим ажлыг хязгаарласан гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Урт хугацааны хөрөнгө оруулалтууд нэлээн хязгаарлагдмал байгаа. Зөвхөн тойргийн хэмжээний жижиг сезоны хөрөнгө оруулалтуудаа хийгээд тухайн үедээ дуусгахаар байна.Ер нь урт хугацааны хөрөнгө оруулалтууд байхгүй байна. Монгол улс олж байгаа орлогоосоо илүү зардаг онцлогтой. Тийм ч учраас нэг тэрбум гаруй төгрөгийн алдагдалтай байдаг. Энэ байдал маань урт хугацаанд үргэлжилсээр байгаа учраас гадаад өр өндөр байгаа юм. Тиймээс энэ ажлаа даруй зогсоох ёстой. Бид маш олон сургууль, эмнэлэг барих мөнгөөр зээл болон зээлийн хүү төлөөд байна шүү дээ.

-Үндэсний дата төвийн удирдлагууд хариуцлагагүй ажилласны улмаас манай улсын төрийн байгууллагууд болон иргэдийн мэдээллийг хакердуулсан гэх мэдээлэл байна. Таны тэргүүлж буй “Цахим бодлогын түр хороо” энэхүү үйл ажиллагаанд анхаарал хандуулан ажиллаж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-“Цахим бодлогын түр хороо”-ны ажил өнөөдрөөс эхэлж байна. Ажлын хэсгийг гаргаад миний бие ахлаад ажиллаж байна. Ажлын хэсэг өнөөдөр Мэдээлэл, технологийн үндэсний төвд ажиллана. Тэр үеэр илтгэл, тайлангууд тавигдана. Монгол Улсын нийт төрийн байгууллага, хувийн хэвшилд хэрэглэгдэж буй цахим системүүд, програм хангамжуудын нөхцөл, аюулгүй байдал, Үндэсний дата төвийн ажиллаж буй орчин нөхцөл байдал цаашдын бодлоготой холбоотой нэлээн их мэдээлэл өгөгдөнө. Тийшээ хамт явах бололцоотой. Хамт очоод мэдээлэл аваарай.

- "Сентарра гоулд" компани хувьцаагаа зараад Монгол дахь төслүүдээ зараад гарсан гэх мэдээлэл байна уу? 

- Энэ компани үлдэгдэл хөрөнгөө борлуулаад гарсан нь сүртэй зүйл биш. "Бороо гоулд"-ын төсөл дууссан. Гацууртын төслийг хэрэгжүүлэхээр байсан ч 20 гаруй удаагийн шүүх хуралдаантай холбоотойгоор шийдэгдээгүй. Тэгээд байгаа хөрөнгөө багцлаад борлуулаад гарчихлаа гэж ойлгож байна. 

Т.ЭНХЭЛЭЭ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 16

бодлын хулгайч (66.181.167.53)
2018-10-23 08:01:07
дархан, эрдэнэтийг хот болгох хэрэгтэй

Zochin (64.119.22.21)
2018-10-23 01:57:39
Үзмэрч болчихож толгой нь гашилж байгаа нь тэр.

Зочин (139.5.218.28)
2018-10-23 01:39:48
Tdorkhoi hvn amidarddgui yanddggui gazar luu hden arban terbumiin ded bvtets tatuulj bga ni yamar sanaa zorilgotoi ni todorkhoi tatbar tulugchdiin huls tsus nulimas shingsen mungiig vr ashiggui zartsuulbal huuli bdg gdgiig oilguulj nuhun tulvvleh hregtei

Зочин (202.126.89.140)
2018-10-23 00:29:25
Таалагдаж байна Дархан, Эрдэнэтийг том хот болгож оюутнуудыг шилжүүлэх маш мундаг санаа байна түгжрэл бол хамгийн түрүүнд буурна, тэр 2 хотруу нүүдэл суурьшил тарна зах зээл нь томорно таныг дэмжиж байна.

Зочин (66.181.177.153)
2018-10-22 23:58:24
Сайн хүний үр сүүтэй гүүний унага

Зочин (66.181.177.153)
2018-10-22 23:56:34
Монголчууд нэг иймэрхүү хүнээ дэмжээд явчих хэрэгтэй ТЭР ХУЛГАЙЧ ХУДАЛЧ ПС УУДААС ОДОО САЛЬЯ тэхүү

Зочин (150.129.141.224)
2018-10-22 23:16:53
Угаасаа ямар сайхан хотууд байлаа даа хедеений хэдэн тэнэг юм нутгаа санаад аймаг болгочоо биз дээ хуний нэртэй чингис хотоо ендерхаан гэсэн сайхан нэрээр нь дуудах хэрэгтэй хелее нугалаад хэвтсэн модон морио зураач еренхийлегч еерчлеед зурчаасай юуны телее зураач болсон билээ

saraa (103.212.119.228)
2018-10-22 21:30:38
Masn uhaalag zob setgelgeetei hun snuu, uadahdaa ingej boddog gisnuud olsnroosoi, tegbel ene uls oron hurdan hogjino doo, Masn zob ur asnigtai bodlogo uabuulbal asar ih horongo hemnene snuu

Зочин (66.181.178.92)
2018-10-22 20:13:00
Iim heden garuud genco d paldigdaad ybaad bgaa yum da oyunerdene ene nohor ene bol urvalt shuu

Зочин (103.229.120.176)
2018-10-22 18:44:20
Дархан Эрдэнэт хотыг ардчилал гарч ирээд самарсан юу үнэн энэ үнэн.

дархан (66.181.161.87)
2018-10-22 18:43:06
Дархан, Эрдэнэтийг хотын статустай болгохыг дэмжиж байна.

Зочин (202.9.43.41)
2018-10-22 17:35:51
Социализмын уед дархан хот байлаа гэж монголын эдийн засаг уйлдвэржилтийн 2 дахь тов байлаа гэж ардчилал ялаад дархануул аймгийн дархан сум болсон завхан аймгийн номрог сумтай ижил зиндаанд очсоон гэж ардчилал ямар монгол улсыг ямар болгосны сонгодог жишээ

Зочин (202.70.34.29)
2018-10-22 17:13:24
unen heljee

Зочин (176.199.211.49)
2018-10-22 16:33:41
Шинэ зүйл сэтгэж - хэрэгжүүлж чадах БОЛОВСРОЛ - МЭРГЭЖИЛГҮЙ хүн мэддэг юмаа \ хуучинаа \ тойрон эргэлдэнэ \ ингэж дуулаад лбүжиг эргэлдэж байхаас \ ?!!

шинээр сэтгэ (103.26.195.137)
2018-10-22 16:23:39
дархан эрдэнэтийг бас багширалдуулах хэрэггүй.тэд хот болсон.одоо хамгийн боломжтой нь чойбалсан багануур багахангай хот үүсэх их сургууль гм бүгдийг хүлээн нѳхцѳлтэй

Зочин (202.126.89.21)
2018-10-22 16:16:54
ДАРХАН УЛААНБААТАРЫН ХООРОНД ХУРДНЫ ЗАМТАЙ БОЛГОЧИХ ТЭГЭЭД БОЛОО

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2019-01-17 17:03:25 - Эдийн засаг
Мэргэшсэн нягтлан бодогчдын жилийн уулзалт боллоо
2019-01-17 16:36:57 - Боловсрол
Нийслэлийн 2-5 насны хүүхдүүдийн 80.1 хувь нь цэцэрлэгт хамрагдаж байна
2019-01-17 16:33:41 - Улс төр
Н.Номтойбаяр: Ц.Нямдорж сайд хэлсэн ярьснаасаа буцаж, ЖДҮ-чдийг хамгаалсан
2019-01-17 16:04:28 - Хууль
Банкны гүйлгээнд хуурамч 20 мянгатын дэвсгэрт, 100 юань илэрсэн хэргийг шалгаж байна
2019-01-17 15:41:15 - Хууль
Таксины жолоочийн хоолойд хутга тулган дээрэмджээ
2019-01-17 15:33:09 - Нийслэл
Монголд 19 мянга гаруй эцэг өрх толгойлон амьдарч байна
2019-01-17 15:31:53 - Эрүүл мэнд
Нарантуул захад гахайн мах, махан бүтээгдэхүүн борлуулах хориглов
2019-01-17 15:24:48 - Нийслэл
Цэргийн бүртгэл нийслэлийн хэмжээнд 71 хувьтай байна
2019-01-17 14:12:15 - Нийслэл
ADIS: Энэ жил АНУ руу ажлын визээр 400-500 хүн явах боломжтой
2019-01-17 14:06:56 - Эрүүл мэнд
Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл хуралдлаа
2019-01-17 13:28:38 - Хууль
Цагаан сараар баримтлах замын хөдөлгөөний аюулгүйн зөвлөмж
2019-01-17 13:13:11 - Орон нутаг
Дархан-Уул аймагт гахайн мялзан өвчин гарчээ
2019-01-17 13:04:49 - Орон нутаг
Архангай аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоолоо
2019-01-17 12:46:11 - Боловсрол
НҮБ-ын Хүн амын сангийн төлөөлөгч Наоми Китахара нутаг буцлаа
2019-01-17 12:44:30 - Хууль
М.Мөнхшүр: Алга болсон гэх Д.Аззаяа охин эмээ өвөөгийндөө байсан
2019-01-17 12:19:37 - Улс төр
М.Энхболд: Архины зөвшөөрлийг миний эхнэр биш Ц.Нямдоржийн авгай олгодог байсан юм
2019-01-17 12:14:51 - Спорт
Дакар ралли өндөрлөхөд ганцхан гараа үлдлээ
2019-01-17 12:02:20 - Хууль
Гал түймрийн улмаас нэг иргэн амь насаа алдлаа
2019-01-17 11:53:23 - Нийслэл
Амгалан ДЦС-руу хөрсний ус хальж орох онцгой нөхцөл үүсжээ
2019-01-17 11:50:40 - Нийслэл
Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн даргаар Ч.Жадамба томилогджээ
2019-01-17 11:45:27 - Боловсрол
ШИНЭ НОМ: Дэлхийд тэргүүлэх япон үйлчилгээ
2019-01-17 11:34:58 - Нийслэл
Хөдөлмөрийн баатар Бөхийн Бааст гуай бурхны оронд заларлаа
2019-01-17 11:26:41 - Эрүүл мэнд
Д.Цэцгээ: Томуугийн А хүрээний H1N1 вирусээр зургаан хүн оношлогдсоноос нэг хүн амь насаа алдсан нь үнэн
2019-01-17 11:25:50 - Спорт
Дэлхийн өвлийн усанд сэлэлтийн тэмцээнд Ш.Даваадорж түрүүлжээ
2019-01-17 11:24:41 - Нийслэл
Антарктид тивд мандсан төрийн далбааг Ерөнхийлөгч Х.Баттулгад гардуулав
2019-01-17 11:19:52 - Нийслэл
Такси үйлчилгээний үнийг 1000 төгрөгөөр тооцохоор шийдвэрлэв
2019-01-17 11:15:41 - Эрүүл мэнд
Регистрийн дугаараар эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлнэ
2019-01-17 10:48:34 - Хууль
Иргэдийн хоолойг боож, дээрэмддэг бүлэг этгээдийг баривчилжээ
2019-01-17 10:10:24 - Улс төр
Сайд нарыг чөлөөлж, огцруулах асуудлыг хэлэлцэнэ
2019-01-17 10:02:37 - Эдийн засаг
“Түмэн шувуут” ХК үнэт цаасаа зах зээлд гаргаж эхэллээ
2019-01-17 09:00:03 - Байгаль Орчин
Улаанбаатар 12 градус хүйтэн байна
2019-01-17 08:26:41 - Улс төр
Зам, тээврийн хөгжлийн сайдад Б.Энх-Амгаланг нэр дэвшүүлж, БСШУС-ын сайдыг парламентын гаднаас томилох уу
2019-01-17 08:24:06 - Орон нутаг
Хамрын хийдийн дэргэд 40 жилийн хугацаатай лицензийг ХЯТАДУУДАД олгосон эрх мэдэлтэн хэн бэ
2019-01-17 08:19:51 - Улс төр
Элбэгдорж-Энхбаяртаны УРВУУЛГА
2019-01-17 07:52:46 - Хууль
Онц хэрцгий аргаар хүний аминд хүрсэн этгээдийг баривчилжээ
2019-01-17 07:42:15 - Энтертайнмент
Өнөөдөр бар өдөр
2019-01-16 16:55:10 - Хууль
ҮХЦ: Сонгуулийн зардлын тайлангаа ирүүлээгүй нам, нэр дэвшигчийг дараагийн сонгуульд бүртгэхгүй хэвээрээ
2019-01-16 16:40:23 - Улс төр
Аэросити, Зуунмод, Майдар хотыг Улаанбаатарын дагуул хот болгохоор боллоо
2019-01-16 16:16:31 - Спорт
МҮОХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг бүртгэж эхлээгүй байна гэв
2019-01-16 16:08:38 - Улс төр
ВИДЕО: Ерөнхийлөгч Х.Баттулга прокуроруудтай уулзлаа
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2019-01-15 08:54:25 - Улс төр
ТОХИРОО: Л.Энх-Амгалан, Ц.Мөнх-Оргил, Д.Оюунхорол,Ж.Эрдэнэбат, Д.Хаянхярваа нарыг УИХ-ын даргад санал болгожээ
2019-01-15 08:23:39 - Хууль
Монгол бүсгүйг хүчирхийлж, зодсон гэх Солонгос дипломатын талаар “JTBC TV” юу гэв
2019-01-14 13:00:52 - Шар
Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээн дээр Монгол бөхийн алтан амь эрсдэх цаг ойрхон байна
2019-01-16 11:28:41 - Хууль
Орцны жижүүр ажлын байран дээрээ хоолойгоо хэрчүүлж нас баржээ
2019-01-14 07:54:58 - Хууль
Цагдаагийн хурандаа нар согтуурсан үедээ хүний биед гэмтэл учруулж, танхайн хэрэгт холбогджээ
2019-01-16 12:15:10 - Нийслэл
НИТХ: Төлөөлөгчдийн саналаар ХОТЫН ДАРГААР С.Мөнхчулуун тодорлоо
2019-01-17 07:52:46 - Хууль
Онц хэрцгий аргаар хүний аминд хүрсэн этгээдийг баривчилжээ
2019-01-14 12:11:27 - Улс төр
Т.Аюурсайхан: Хоёр долоо хоногт багтаан, М.Энхболдыг огцруулахын төлөө ажиллана
2019-01-14 13:08:31 - Хууль
Э.Бат-Үүл түүний хүү Б.Чулуудай нарыг энэ баасан гаригт шүүнэ
2019-01-15 07:44:46 - Хууль
Нэг ой хоёр сартай хүүхдийг гудамжинд төөрүүлснээс хөл гар нь хөлдөж эмнэлэгт хүргэгджээ