ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авч чадаагүй Ц.Түмэнбаяр тарьсан ногоогоо хүүхдүүдэд хандивлажээ

Түгээх    
2018-11-15 07:53:32 - Нийслэл

Ц.Түмэнбаяр ЖДҮ-ийг хөгжүүлэх зээлийн сангаас ногооны зоорь барих төсөл бичиж зээл хүссэн ч төслийн баримт бичгийн шаардлага хангахгүй, барьцаа хөрөнгө дутмаг гэх шалтгаануудаар хамрагдаж чадаагүй байна. Ингээд бүтэн нэг жилийн хөдөлмөрөө шингээсэн хүнсний ногоогоо хөлдөөж үрэхгүйн тулд хүүхдийн байгууллагуудад хандивлажээ. Энэ талаар түүнтэй цөөн хором ярилцлаа. 

-САЙД ДАРГА НАР ЖДҮ-ИЙН ЗЭЭЛД ХОЛБОГДСОНЫГ ХАРААД
МАШ ИХ ГУТАРСАН, ХЯМАРСАН-

-Таны тариалсан ногооныхоо талыг нь хүүхдүүдэд үнэгүй хандивласан тухай мэдээлэл цахим орчинд тархсан. Энэ талаар яриагаа эхлэе?

-Монголд хүнсний ногоо тариалж эдийн засгийн ашигтай ажиллахад хадгалалт, борлуулалт маш чухал. Дөрвөн улиралтай оронд аравдугаар сар гарч хүйтний улирал эхлэхэд зоорьгүй бол хүнсний ногоо хадгалах асуудалд бэрхшээл тулгардаг. Энэ утгаараа бид энэ асуудлыг хөндсөн төсөл бичиж ЖДҮ-ийн зээлийн санд хандсан. Мөн дүүргийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, бизнесийг дэмждэг ямар л байгууллага байна, бүгдэд нь хандаж үзсэн. Харамсалтай нь авч чадаагүй.

Ингээд ногооныхоо тавин хувийг ченжүүдэд маш хямд үнээр худалдаалсан. Нэг килограммыг нь гэхэд 200-300 төгрөгөөр зарсан. Үлдсэн тавин хувийг нь жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийн сантай холбоотой асуудал дэгдсэний дараа хүүхдүүдэд тараасан. Зээлийн асуудлыг сонсоод эгэл жирийн бизнес эрхлэгчид бид гомдсон бас эвгүй сэтгэгдэл төрсөн. Нэг талаар энэ асуудал нөлөлөсөн ч нөгөө талаар гадаа ид хүйтний үе эхэлж байхад хөлдөхөөс нь өмнө хүүхдийн байгууллагуудад тараах шийдэл зөв алхам болсон л доо.

Үүгээр бид ЖДҮ хөгжөөсэй, нийгэмд шударга ёс тогтоосой, хөдөө аж ахуйн салбар хөгжөөсэй, хятад ногоог импортоор оруулж ирэхийг хориглоосой гэсэн мессежүүдийг өгөх зорилгоор энэ үйл ажиллагаагаа явуулсан юм. Мөн борлуулалтын асуудалд гэвэл Монгол ногоо гараад удаагүй байхад арваннэгдүгээр сард Хятад улсаас маш их хэмжээний ногоо орж ирдэг. Энэ үед Хятад ногооны үнэ Монгол ногооны үнийг цохидог.

-ЖДҮ-ийн зээлийн санд хандаж хоёр жил дараалан бичсэн ч зээлэнд хамрагдаж чадаагүй шалтгааныг хэрхэн тайлбарласан бэ. Бизнесийг дэмжих байгууллагуудад хандаж үзэхэд, ямар хариу ирж байв?

-Бид 2017 онд ЖДҮ-ийн зээлийн санд төсөл бичиж өгөхөд “төслийн баримт бичгийн шаардлага хангахгүй байна” гэдэг хариуг өгч байсан. Энэ жил дахин өгөхөд “Барьцаа хөрөнгө чинь дутмаг байна” гэдэг хариултыг сонссон. Зээл бүтээгүй шалтгаануудыг бид өөрсдөөсөө хайж, өөрсдийгөө бруутгаж байлаа. Бид үл хөдлөх хөрөнгө багатай юм байна, сайжруулах ёстой юм байна гэх мэтээр бодсон. Мөн ЖДҮ-ийн сан маш өндөр босготой, үүнд нь тэнцэхийн тулд бид өөрсдөө сайн ажиллах ёстой юм байна гэдэг ойлголтоор саяхныг хүргэж ирлээ. Харамсалтай нь эрх мэдэлтнүүд өөрсдөө авсныг дуулаад жижиг дунд бизнес эрхлэгчийнхээ хувьд, залуу хүнийхээ хувьд, Монгол Улсын иргэний хувьд үнэхээр их гомдсон. Монголд бизнес эрхэлсэн хүн маш олон, бизнес эрхлэх тухай бодож байсан хүн түүнээс ч олон. Гэтэл амжилттай яваа бизнес амьдрал дээр маш цөөхөн байна.

-Тэгвэл таныхаар ЖДҮ эрхлэгчид амжилтгүй ажилладгийн гол шалтгаан юу вэ?

-Бизнесийн эхлэл болсон санхүүжилт дутагдалтай байвал, ямар ч сайхан технологи, санал санаачлага байгаад урагшлахгүй шүү дээ. Нийгэмд асуудал үүсгээд буй ЖДҮ-ийн сангийн зээл зөвхөн бизнес эрхлэгчдэд хамаатай асуудал биш. Энэ бол Монголын нийт залуучуудад хамаатай асуудал юм. Өнөөдөр маш олон залуучууд Солонгост хараар ажиллаж байна. Эх орон, хань ижил, үр хүүхэд, ах дүү нараасаа хол байж хүнд хүчир хар ажлыг гадны орны хөгжлийн төлөө хийж байгаа шүү дээ. Олон залуус хилийн боомт дээр олон хоногоор машиндаа өнжин дугаарлаж байна. Хэрэв ЖДҮ-ийн зээл эзэндээ очдог байсан бол энэ олон хүн гэр орондоо, халуун дулаан уур амьсгалын дунд амьдрах боломж байсныг үгүйсгэх аргагүй. Монголын эдийн засаг сэргэж, “ядуу” гэх тодорхойлолттой хүн ч байхгүй байх байсан байх даа гэж боддог. Одоо хөдөлмөрийн насны 86 хувь нь ЖДҮ-ийн салбарт ажилладаг гэсэн судалгаа гарсан байсан. Энэ хүмүүсийн боломж бололцооноос эрх баригчид хумсалсан, хулгай хийсэн, дээрэмдсэн.

Улс орны хөгжил ЖДҮ-ээс бүтдэг. Магадгүй одоо олон улсад тренд болоод буй үйлдвэрлэл, бизнесүүд анх ЖДҮ-ээс эхэлсэн байж таарна. Төр нь зөв бодлогоор дэмжиж, санхүүжилт нь уян хатан байсан бол Монголоос ч гэсэн дэлхийн брэнд гарах боломж байсан байх.

-АРД ИРГЭД АСАР ИХ БУХИМДАЛТАЙ, ХЭЗЭЭ МӨДГҮЙ
ТЭСРЭХЭД БЭЛЭН БАЙНА-

-Таны хувьд жижиг дунд бизнесийн салбарт хичнээн жил ажиллаж байна вэ?

-Миний хувьд сүүлийн найман жил жижиг дунд бизнес эрхэлж байна. Өнгөрсөн хугацаанд хот тохижилт, ногоон байгууламжийн ажилд гар бие оролцон ажиллаж байлаа. 2016 оноос хүнсний ногооны салбарт орж ажиллаж эхэлсэн. Үүний дагуу нийслэлийн ойролцоо газар авч хүнсний ногоо тарих ажлыг эхлүүлсэн юм. Энэхүү ажлаа эхлүүлсэнээс хойш, үйл ажиллагаа улам өргөжүүлэх зорилготойгоор жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих санд сүүлийн хоёр жил дараалан хандаж үзсэн.

-Санхүүжилтээс гадна ЖДҮ эрхлэгчдэд ямар бодлого үгүйлэгдэж байна вэ?

-Манай залуус өндөр хөгжилтэй гадны улс орнуудаас олон янзын технологийн дэвшил, үйлдвэрлэлийн арга барилыг эзэмшиж, суралцаад ирж байна. Тухайлбал, дэвтэр яаж хийх вэ, салфетка яаж хийх вээ гээд л. Эх орондоо ирээд сурсан мэдсэнээ хэрэгжүүлэх, ажил эхлүүлэх гэхээр маш олон төрлийн тусгай зөвшөөрлийн асуудлаас эхлээд бэрхшээл тулгарч эхэлдэг. Мөн өөртөө байгаа санхүүгээр бизнесээ эхлэх гэхээр өргөжүүлэх, сайн чанарын техник оруулж ирэх, хөрөнгө оруулалт олох зэрэг хүндрэл үүсэх жишээтэй.

Одоо бизнес эрхлэгчдийн дийлэнх хувь нь банк бус санхүүгийн байгууллагатай харьцдаг болсон байна. Эцэст нь бизнесийнхээ ашгийн 30-40 хувийг нь өнөөх банк бус санхүүгийн байгууллагынхаа хүүнд нь алддаг. Тиймээс тэдгээр байгууллагууд жижиг дунд бизнес эрхлэгчдийг онилоод сурчихсан. Гар утсанд мессеж ирэх нь холгүй сурталчилгаа явуулдаг болж.

-ЖДҮ-ийн сангийн зээлийн босго өндөр учраас жирийн иргэн хамрагдаж чаддаггүй гэдэгтэй санал нийлэх үү?

-Бид бизнесийн салбарт хөл тавьж эхэлж байхдаа л ЖДҮ-ийн дэмжих сан, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан байдаг гэж сонсож байлаа. Тэдгээрийн зээл авах босго өндөр, хэр баргийн хүн өвч чаддаггүй гэж сонсож байсан ч эргээд харахад энэ бүхэн худлаа байж. Босго өндөр биш харин ийм луйврын замаар орсны үр дүнд нь, жижиг дунд үйлдвэр манайд өнөөдрийг хүртэл хөгжөөгүй гэдгийг ойлголоо. Ингээд л Хятадын бараа бүтээгдэхүүний үнэд дарлуулж, хөдөлмөр эрхлэх насны залуус гадагшаа дүрвэсэн байна. Өнөөдөр багш эмч нарынхаа цалинг нэмж чадахгүй хэмжээнд хүрчихлээ.

Нөгөө талаар хувь хүнийхээ үзэл бодлыг хэлэхэд, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдээ дэмжсэн бол татвараа сайн төлөх хэмжээнд үйлдвэр нь хөгжсөн бол багш, эмч нарынхаа цалинг ядах юмгүй нэмнэ шүү дээ. Улсын хөгжлийн үндэс нь ЖДҮ шүү дээ. Үндэс суурийг нь эрх мэдэлтнүүд өөрсдөө хойш татаж байгаа гэж ойлгож байна.

-Өчигдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан ЖДҮ эрхлэгчдийн жагсаалд та оролцсон. Тус жагсаалыг цаашид хэрхэн үргэлжилж, ямар байгууллагуудад албан хандах төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Сайд дарга нар ЖДҮ-ийн зээлийн асуудалд орооцолдсон байхыг хараад маш их гутарсан, хямарсан. Төрд итгэх итгэл минь үгүй болсон. Үүнийг цаашид бид яах ёстой вэ, олон мянган иргэдэд яаж энгийнээр ойлгуулах вэ гэдгийг бид маш их бодсон. Ингээд эхний ээлжинд тарьсан ногоогоо өнчин өрөөсөн хүүхдүүдэд, тэднийг асран хамгаалдаг газруудад хандивлая гэж шийдсэн тухайгаа дээр өгүүлсэн шүү дээ. Хоёр асрамжийн газар, гурван цэцэрлэг буюу нийт таван байгууллагад хуваагаад өгсөн. Мөн “Бид өршөөхгүй” цахим хуудас нээж түүндээ болж буй үйл явлын талаар болон хүмүүсийн үзэл бодлыг нээлттэй сонсож байгаа. Ард иргэд асар их бухимдалтай, хэзээ мөдгүй тэсрэхэд бэлэн байна. Цаашдаа ч бусад сангуудын асуудал болон улс төрчидтэй холбоотой шударга бус асуудлын талаар дуу хоолойгоо байнга илэрхийлж жагсаал цуглаануудад идэвхтэй оролцоно гэж бодож байгаа шүү.

-МОНГОЛД ХҮНСНИЙ НОГОО ХАДГАЛАЛТЫН АСУУДЛЫГ ЧУХАЛЧЛАН
АНХААРАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА-

-Хятад ногоо орж ирснээр Монгол тэнгэр хөөрсөн үнэ ханш тогтворждог тухай худалдаачид ярьдаг. Энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?

-Хятад ногоо химийн бордоогоор борддог учир генийн өөрчлөлттэй болгодог. Ямар бордоогоор бордож, хаана хэрхэн ургуулж, яаж хадгалж, ямар машинаар тээвэрлэж Монголд оруулж ирдгийг нь бид төдийлөн сайн мэдэхгүй шүү дээ. Хүнсний аюулгүй байдал талаасаа эрсдэлтэй. Нөгөө талаас Монгол ногоо өрхийн аж ахуй төдий түвшинд байгаа. Энэ нь хадгалах зоорь байдаггүй, хүссэн хэмжээгээрээ тарьж борлуулж чаддаггүйтэй шууд холбоотой. Ингээд л хямдхан үнэтэй Хятад ногоонд дарлуулдаг. Төр засаг Монголын хөрсөнд ургуулах тариалалтыг дэмжиж, Хятадын ногоог тас хориглох биш, бага багаар хориглох арга хэмжээ авах хэрэгтэй байна. Монголд том талбайд, олон иргэн, ахиухан тариад эхэлбэл Монголын хөрсөнд ургуулсан ногооны үнэ хямдарна шүү дээ. Энэ бол цэвэр төрийн шийдвэрлэх асуудал. Тэрнээс биш нэг л өдөр Хятадын хилийг хааж, хятад төмс авахаа болино гэсэн үг биш юм л даа. 

-Ногоо тариалдаг хүмүүсийг зоорины асуудлыг шийдвэрлэхээс гадна хэрхэн дэмжих шаардлагатай байна вэ?

-Шуудхан хэлэхэд хамгийн эхлээд бага хүүтэй зээл. Тэр нь ядаж газраа хагалах, төмсөө хураах зэрэг багаж техникт зарцуулагдах юм л даа. Улсын их хурлын гишүүнийн аваад байгаа шиг тэрбум төгрөг шаардлагагүй. Хамгийн ихдлээ л 100 сая байхад газар ногоо тариалалтын асуудлыг наад захын хүн шийдээд хийчихнэ. Заримд нь 20 сая төгрөг байхад л ногооны тариалалтын бизнес хангалттайгаар эхлүүлчих боломж бий шүү дээ. Хоёрдугаарт хятад ногооны импортыг бага багаар хориглох явдал чухал. Өргөн уудам азар нутгийнхаа эрүүл хөрш шороонд ямар нэгэн химийн бордоогүйгээр бид тарьж чадна шүү дээ. Монголчууд бүх ногоогоо тарьж чадаж байна. Хамгийн гол нь хадгалалт чухлаар хөндөгдөх асуудал яах аргагүй мөн. Хот тойруулаад 100 зоорь барихад нийслэлийн хэрэгцээг хангах ногоо төвлөрчихнө шүү дээ.

П.УРНАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.ТҮШИГ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 36

Зочин (66.181.160.22)
2018-11-19 15:00:50
Ямар ч хүн зээл авлаа гэхэд зээлийн шалгуурт заавал тэнцэж байж авна. Зээлийн шалгуурт тэнцэхгүйгээр зээл авсан ганц ч тохиолдол байхгүй гэж бодож байна.

Зочин (202.55.191.130)
2018-11-19 13:36:50
mgl sunusun

ter sarangerel (185.39.141.105)
2018-11-17 23:25:54
ter sarangerel oyunhorol oyundari boov oyunaagiin geed hanaj tsadahaa baisan tom angal alaar zoori hiimeer yum bn .

Хужаагийн шээс (45.117.35.3)
2018-11-17 19:55:04
Ченж, дарга гэсэн шимэгч амьтадыг устралд оруулахгүй бол Монгол сөнөнө.

ve dee (202.21.105.115)
2018-11-17 13:22:38
iim baihad mongol yaj hugjuh ve dee

zochin (66.181.179.179)
2018-11-16 23:41:00
amaraa chi odoo chudenzee asaaj neg yum helne baigaa

Зочин (202.131.225.197)
2018-11-16 18:25:53
uneen

er ni.. (45.117.35.4)
2018-11-15 15:59:59
er ni ene mungu huulegch BBSB .LOMBARDiin huraagdsan alt mungu unet edleluud haachdag bol mongoldoo butcaaj zardag uu esvel hujaa ruu garaad bna uu?

Зочин (202.131.245.182)
2018-11-15 15:18:11
Хөөрхий бидний арчаагүй ард түмэн. Хэдэн хулгайч луйварчин шуналын сэв болсон эрлийз хурлийз удам угсаагүй адгууснуудад ингэтлээ доромжлуулах гэж дээ. Арай ч дээ хуулий хариуцлага гэж бн уу. Тэдэнд яагаад хууль үйлчилдэгүй юм вээ чадахгүй бол эднийг буудаач

g (112.72.8.98)
2018-11-15 14:05:33
Нэг сая төгрөгний зээл авхаар материалд.төсөл фото зураг гээп олонз күйл бүрдүүлээд хавтаслаап өгч з буцлаа ажлийн чирэгдэл опоо ч болийдоо

Зочин (202.126.89.167)
2018-11-15 13:53:54
ЖДҮ улсийн сан гэж байх ёсгүй тэр сангийн мөнгийг орон сууц барих худалдан авахад ард иргэдэд 3% зээлийн орон сууц утаагүй амьдармаар байна ямар их мөнгө сангуудад хувиарладаг

Зочин (66.181.161.92)
2018-11-15 13:42:16
Тэрбум төгрөгтэй байхад гуанзнаас ресторан, таван үхэртэй байсан бол 100 үхэртэй фермэрийн аж ахуй, ганц салбартай шүдний эмнэлэгээс мэс заслын тоноглолтой иж бүрэн эмнэлэг болж болохыг захын Баагий ч хийнэ дээ

Zochin (202.126.89.163)
2018-11-15 12:46:44
Uls hogjihgui bga shaltgaaniig sain heljee.

Zochin (202.126.89.163)
2018-11-15 12:46:44
Uls hogjihgui bga shaltgaaniig sain heljee.

zochin (202.179.27.173)
2018-11-15 12:34:13
ene zaluu ug ni ix zutgeltei zaluu daa. iim l zaluusiig demjih estoi. uram ni hugarch gutrah ni zuv shuu dee.

Зочин (202.126.89.183)
2018-11-15 12:27:48
ЖДҮ-н зээлийг авахын тулд тус санд эсвэл яаманд заавал танилтай байх ёстой, за зээл нь гарлаа гэхэд 10%-ийг нь зээл гаргаж өгсөн гэж зуучилсан хүндээ өгөх ёстой юм байна.10%ийг нь өгөөд ч болтугай зээл авчих юмсан гэж гутал үйлдвэрлэлийн бизнес хийдэг танил маань ярьж байж билээ. Залуучууд нь хөдөлмөрлөж амьдралаа дээшлүүлье цаашлаад ажлын байр нэмж эдийн засгаа сайжруулая гэж зорьж байхад энэ хэдэн гишүүдийнх нь байж байгаа царай, идэж ханахгүй муу новшнууд хэлэх ч муу үг олдохгүй юм. Миний хувьд Монголд амьдрах итгэл алдарсан хэдий болтол хүүхдүүдээ хордуулж эм тариагаар хооллож амьдархав, гадагшаа гарч хар ажил хийж хүүхдүүдээ сайхан амьдруулахаар зориг шулуудсан. Муу новшийн авилгачидаа та нар Монголыг үгүй хийж дуусч ханахгүй юу

ХЗХ (103.206.195.166)
2018-11-15 11:00:39
ХЗХны гишүүд бичил бизнэс эрхлэх , ЖДҮ байгуулах, ядуурлыг бууруулах чиглэлээр олон төсөв хөтөлбөр ирсэн боловч мөнгөгүй учраас олон төсөв хөтөлбөр буцсан. Дээд тал нь 5 сая төгрөгний хөтөлбөр гэтэл үүнийг өгч чадахгүй байж хичнээн тэрбумаар нь идсэн энэ хүмүүстэй хариуцлага тооцох хэрэгтэй. Тэр төсөл хөтөлбөрүүд хэрэгжсэн бол хичнээн хүн ажил орлоготой, амлжиргааны түвшин дээшилсэн , байх вэ арай дэндүү гэхэд багадахаар байна.СЗХ яагаад дуугуй байгаад байнаа өөрсдөө оролцсон болодд дуугарч чадахаа байчихсан уу сүүлийн 3-4 жил нэгч төсөл хөтөлбөр хэрэгжээгүй 5 сая төг авахийн тулд өчнөөн баримт бичиг нэхнэ. гэтэл цаагуураа хүүгүй, төсөлгүй мөнгө аваад явжээ. Хяналтын хороо болон харуцсан албыан тушаалтангууд юу хий ж байсан байна МОККУ энэд оролцсон уу

Zochin (39.77.79.156)
2018-11-15 10:59:34
UMHII NOVSHNUUD BUGDIIN ZAILUULAH TSAG IRJEE TEGHED BARAG BUGD SHAHUU HEDEN TER BUM SAYARAN ZEEL AVTSAN ENE ZALUU SHIG EH ORNIIHOO TOLOO JOOHON BIZNESS HIIJ AMIDRALAA DESHLUULII GEHEER ZEEL OLDOHGUI OGOHGUI ARD TUMNEE DEESHEN GARGADGUI ESTOI NOVSHNUUD UHEJ DALDRAASAI.

Zochin (39.77.79.156)
2018-11-15 10:59:33
UMHII NOVSHNUUD BUGDIIN ZAILUULAH TSAG IRJEE TEGHED BARAG BUGD SHAHUU HEDEN TER BUM SAYARAN ZEEL AVTSAN ENE ZALUU SHIG EH ORNIIHOO TOLOO JOOHON BIZNESS HIIJ AMIDRALAA DESHLUULII GEHEER ZEEL OLDOHGUI OGOHGUI ARD TUMNEE DEESHEN GARGADGUI ESTOI NOVSHNUUD UHEJ DALDRAASAI.

Zochin (39.77.79.156)
2018-11-15 10:59:33
UMHII NOVSHNUUD BUGDIIN ZAILUULAH TSAG IRJEE TEGHED BARAG BUGD SHAHUU HEDEN TER BUM SAYARAN ZEEL AVTSAN ENE ZALUU SHIG EH ORNIIHOO TOLOO JOOHON BIZNESS HIIJ AMIDRALAA DESHLUULII GEHEER ZEEL OLDOHGUI OGOHGUI ARD TUMNEE DEESHEN GARGADGUI ESTOI NOVSHNUUD UHEJ DALDRAASAI.

Zochin (39.77.79.156)
2018-11-15 10:59:33
UMHII NOVSHNUUD BUGDIIN ZAILUULAH TSAG IRJEE TEGHED BARAG BUGD SHAHUU HEDEN TER BUM SAYARAN ZEEL AVTSAN ENE ZALUU SHIG EH ORNIIHOO TOLOO JOOHON BIZNESS HIIJ AMIDRALAA DESHLUULII GEHEER ZEEL OLDOHGUI OGOHGUI ARD TUMNEE DEESHEN GARGADGUI ESTOI NOVSHNUUD UHEJ DALDRAASAI.

Zochin (39.77.79.156)
2018-11-15 10:59:33
UMHII NOVSHNUUD BUGDIIN ZAILUULAH TSAG IRJEE TEGHED BARAG BUGD SHAHUU HEDEN TER BUM SAYARAN ZEEL AVTSAN ENE ZALUU SHIG EH ORNIIHOO TOLOO JOOHON BIZNESS HIIJ AMIDRALAA DESHLUULII GEHEER ZEEL OLDOHGUI OGOHGUI ARD TUMNEE DEESHEN GARGADGUI ESTOI NOVSHNUUD UHEJ DALDRAASAI.

Zochin (39.77.79.156)
2018-11-15 10:59:33
UMHII NOVSHNUUD BUGDIIN ZAILUULAH TSAG IRJEE TEGHED BARAG BUGD SHAHUU HEDEN TER BUM SAYARAN ZEEL AVTSAN ENE ZALUU SHIG EH ORNIIHOO TOLOO JOOHON BIZNESS HIIJ AMIDRALAA DESHLUULII GEHEER ZEEL OLDOHGUI OGOHGUI ARD TUMNEE DEESHEN GARGADGUI ESTOI NOVSHNUUD UHEJ DALDRAASAI.

Зочин (202.170.80.25)
2018-11-15 10:56:13
ЖООХОН ДЭЭШЭЭ ГАРАХААРАА БҮГД Л АМИА БОДООД БИ ЯАХ ВЭ, БИ ТЭРНЭЭС ДУТУУ ИДЧИХЛЭЭ ГЭЭД ГҮЙДЭГ БОЛОХООР УЛС МААНЬ ХӨГЖИХГҮЙ БАЙНАДАА. ЭХ ХҮНИЙ ХУВЬД МАРГААШИЙН МОНГОЛЫН ҮР САД ЮУ ИДЭЖ, ЯАЖ АМЬДАРЧ, ХЭНИЙ ЦАРАЙ ХАРЖ ЯВАХ БОЛДОО ГЭЖ Л ИХ САНАА ЗОВЖ БАЙНА.МОНГОЛ ГЭДЭГ НЭГЭН НЭР ЕРТӨНЦИЙН ЧИХНЭЭС АРЧИГДАХ ЗҮЙЛИЙГ ДЭЭДСҮҮД ХИЙГЭЭД БАЙГААГ БИД ЯАХ ВЭЭЭ????????

Зочин (202.9.43.245)
2018-11-15 09:55:04
Иймэрхүү зээлийг монголд танил тал нөлөөгүйгээр авна гэж өмнө байгаагүй хойшид ч байхгүй

Зочин (59.153.112.192)
2018-11-15 09:42:38
Банк, санхүүгийн байгууллагууд зээл судалсны шимтгэл гээд баахан мөнгө авдаг, дээр нь өчнөөн цаг хугацаа, зардал чирэгдэл болж байж хүссэн материалыг бүрдүүлж өгдөг, ядаж л энэ хохирлоо төрөөс нэхэх хэрэгтэй

Зочин (203.91.115.51)
2018-11-15 09:31:24
МОНГОЛЧУУД ТЭМЦЭЖ ЧАДАХГҮЙ ЭЭ!!! МАНЖУУДАД 200 ЖИЛ ДАРЛУУЛААД ЗҮРХ ЗОРИГГҮЙ БОЛСОН. ХЭДЭН СЭХЭЭТНҮҮДИЙГ НЬ ОРОСУУД БУУДААД АЛЧИХСАН. ОДОО ХЭДЭН ХУЖААГИЙН ЭРЛИЙЗ ХУРЛИЙЗУУДАД БҮГД ДАРЛУУЛААД СУУЖ БАЙНА. ТА НАРЫН СОНГОСОН ТӨР ЭРХ МЭДЭЛ ЧИНЬ ЭНЭ ШҮҮ ДЭЭ!!!

ЖДҮ (202.179.27.124)
2018-11-15 09:27:50
ЖДҮ- ГЭЭС ЗЭЭЛ ХҮССЭН ХҮН БҮҮ ХЭЛ ЖДҮ-ГЭДГИЙГ МЭДЭЭГҮЙ ХҮМҮҮС Ч ГУТАРСАН ХЯМАРСАН ДАА... НОВШ ГЭЖ .... ЭНЭ ЗАЛУУ АРГАГҮЙ ШД....

Зочин (202.131.233.190)
2018-11-15 09:15:04
УИХ-ын ГИШҮҮД САЙД ГЭХ ХУЛГАЙЧДЫН ЖДҮХС-ААС ЖИЛИЙН 3% ХҮҮТЭЙ,ЭХНИЙ 2 ЖИЛ ХҮҮГҮЙ,ТЭРБУМ ТЭРБУМААР НЬ ЛУЙВАРДСАН ОДООГООР ИЛЭРСЭН 95 ТЭРБУМ ТӨГ-Г 1-5 САЯАР ИЙМ ЖИЖИГ БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД 5 САЯАР ӨГСӨН БОЛ 19000 ЖИЖИГ БИЗНЕС ЭРХЛЭГЧИД БИЗНЕСЭЭ ХӨГЖҮҮЛЭХ,ОЛОН МЯНГАН ХҮН АЖИЛТАЙ БОЛОХ БАЙЖ,ГЭТЭЛ ЭНЭ ХУЛГАЙЧИД ББСБ,ХАДГАЛАМЖ ЗЭЭЛИЙН ХОРШОО,ЛОМБАРДААР ДАМЖУУЛЖ ЖИЛИЙН 60-70% ХҮҮТЭЙ ИРГЭДЭД ЗЭЭЛЖ МӨНГӨ ХҮҮЛЖ,АРД ТҮМНИЙГ ШУЛЖ БАЙНА,ЯАСАН ИЧДЭГГҮЙ,ЦАГААНДАА ГАРСАН ЦАЙРЧИХСАН ХОГНУУД ВЭ,ХУУЛИАРАА 5-6 ЖИЛИЙН ЯЛ АВАХ ГЭМТ ХЭРЭГ ЮМ БАЙНА,ЭДНУУС АВСАН ТЭРБУМАА ӨДӨРТ НЬ ТӨЛЧИХӨЖ БНА,БАЯН ТАНСАГ АМЬДРАЛТАЙ ХАГАРТЛАА БАЯЖСАН ЭДНУУС ЯАХ ГЭЖ УИХ,ЗГ,ТӨСӨВРУУ ТЭМҮҮЛДЭГ НУУЦ НЬ ЕРӨӨСӨӨ ТӨР,ТӨСВӨӨС АРД ТҮМНИЙ ТАТВАРЫН МӨНГИЙГ ХУЛГАЙЛЖ БАЯЖИХ,ӨӨР ЗОРИЛГО ЭНЭ ҮХДЭЛҮҮДЭД АЛГА,АРД ТҮМЭН БОСОЖ СҮХ ЖАНЖНЫ ТАЛБАЙ,ОРДНЫГ БҮРХТЭЛ ЦУГЛААН ХИЙЖ ШААРДАХАД ЭНЭ ХУЛГАЙЧИД ОРДНООС ИЧГҮҮРТЭЙГЭЭР ЗУГАТААН ЗАЙЛЖ Л ТААРНА.

Зочин (202.131.233.190)
2018-11-15 09:14:58
УИХ-ын ГИШҮҮД САЙД ГЭХ ХУЛГАЙЧДЫН ЖДҮХС-ААС ЖИЛИЙН 3% ХҮҮТЭЙ,ЭХНИЙ 2 ЖИЛ ХҮҮГҮЙ,ТЭРБУМ ТЭРБУМААР НЬ ЛУЙВАРДСАН ОДООГООР ИЛЭРСЭН 95 ТЭРБУМ ТӨГ-Г 1-5 САЯАР ИЙМ ЖИЖИГ БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД 5 САЯАР ӨГСӨН БОЛ 19000 ЖИЖИГ БИЗНЕС ЭРХЛЭГЧИД БИЗНЕСЭЭ ХӨГЖҮҮЛЭХ,ОЛОН МЯНГАН ХҮН АЖИЛТАЙ БОЛОХ БАЙЖ,ГЭТЭЛ ЭНЭ ХУЛГАЙЧИД ББСБ,ХАДГАЛАМЖ ЗЭЭЛИЙН ХОРШОО,ЛОМБАРДААР ДАМЖУУЛЖ ЖИЛИЙН 60-70% ХҮҮТЭЙ ИРГЭДЭД ЗЭЭЛЖ МӨНГӨ ХҮҮЛЖ,АРД ТҮМНИЙГ ШУЛЖ БАЙНА,ЯАСАН ИЧДЭГГҮЙ,ЦАГААНДАА ГАРСАН ЦАЙРЧИХСАН ХОГНУУД ВЭ,ХУУЛИАРАА 5-6 ЖИЛИЙН ЯЛ АВАХ ГЭМТ ХЭРЭГ ЮМ БАЙНА,ЭДНУУС АВСАН ТЭРБУМАА ӨДӨРТ НЬ ТӨЛЧИХӨЖ БНА,БАЯН ТАНСАГ АМЬДРАЛТАЙ ХАГАРТЛАА БАЯЖСАН ЭДНУУС ЯАХ ГЭЖ УИХ,ЗГ,ТӨСӨВРУУ ТЭМҮҮЛДЭГ НУУЦ НЬ ЕРӨӨСӨӨ ТӨР,ТӨСВӨӨС АРД ТҮМНИЙ ТАТВАРЫН МӨНГИЙГ ХУЛГАЙЛЖ БАЯЖИХ,ӨӨР ЗОРИЛГО ЭНЭ ҮХДЭЛҮҮДЭД АЛГА,АРД ТҮМЭН БОСОЖ СҮХ ЖАНЖНЫ ТАЛБАЙ,ОРДНЫГ БҮРХТЭЛ ЦУГЛААН ХИЙЖ ШААРДАХАД ЭНЭ ХУЛГАЙЧИД ОРДНООС ИЧГҮҮРТЭЙГЭЭР ЗУГАТААН ЗАЙЛЖ Л ТААРНА.

Зочин (66.181.183.132)
2018-11-15 09:14:29
амьдрал бол тэмцэл. манан-гийн бирднүүдтэй ясаа цайтал тэмцэе

Зочин (202.131.233.190)
2018-11-15 09:14:18
УИХ-ын ГИШҮҮД САЙД ГЭХ ХУЛГАЙЧДЫН ЖДҮХС-ААС ЖИЛИЙН 3% ХҮҮТЭЙ,ЭХНИЙ 2 ЖИЛ ХҮҮГҮЙ,ТЭРБУМ ТЭРБУМААР НЬ ЛУЙВАРДСАН ОДООГООР ИЛЭРСЭН Р95 ТЭРБУМ ТӨГ-Г 1-5 САЯАР ИЙМ ЖИЖИГ БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД 5 САЯАР ӨГСӨН БОЛ 19000 ЖИЖИГ БИЗНЕС ЭРХЛЭГЧИД БИЗНЕСЭЭ ХӨГЖҮҮЛЭХ,ОЛОН МЯНГАН ХҮН АЖИЛТАЙ БОЛОХ БАЙЖ,ГЭТЭЛ ЭНЭ ХУЛГАЙЧИД ББСБ,ХАДГАЛАМЖ ЗЭЭЛИЙН ХОРШОО,ЛОМБАРДААР ДАМЖУУЛЖ ЖИЛИЙН 60-70% ХҮҮТЭЙ ИРГЭДЭД ЗЭЭЛЖ МӨНГӨ ХҮҮЛЖ,АРД ТҮМНИЙГ ШУЛЖ БАЙНА,ЯАСАН ИЧДЭГГҮЙ,ЦАГААНДАА ГАРСАН ЦАЙРЧИХСАН ХОГНУУД ВЭ,ХУУЛИАРАА 5-6 ЖИЛИЙН ЯЛ АВАХ ГЭМТ ХЭРЭГ ЮМ БАЙНА,ЭДНУУС АВСАН ТЭРБУМАА ӨДӨРТ НЬ ТӨЛЧИХӨЖ БНА,БАЯН ТАНСАГ АМЬДРАЛТАЙ ХАГАРТЛАА БАЯЖСАН ЭДНУУС ЯАХ ГЭЖ УИХ,ЗГ,ТӨСӨВРУУ ТЭМҮҮЛДЭГ НУУЦ НЬ ЕРӨӨСӨӨ ТӨР,ТӨСВӨӨС АРД ТҮМНИЙ ТАТВАРЫН МӨНГИЙГ ХУЛГАЙЛЖ БАЯЖИХ,ӨӨР ЗОРИЛГО ЭНЭ ҮХДЭЛҮҮДЭД АЛГА,АРД ТҮМЭН БОСОЖ СҮХ ЖАНЖНЫ ТАЛБАЙ,ОРДНЫГ БҮРХТЭЛ ЦУГЛААН ХИЙЖ ШААРДАХАД ЭНЭ ХУЛГАЙЧИД ОРДНООС ИЧГҮҮРТЭЙГЭЭР ЗУГАТААН ЗАЙЛЖ Л ТААРНА.

eh oronch zaluus (66.181.160.101)
2018-11-15 09:08:31
ene sand ajildag hun l baih yum bol er em gehgui gudamjind haanaa ch taarsan tsom shaanaa uhehiin naaguur boltol zodoj alingiin alduulna ene sangiin zeel hariutssan humuusiin hayg utas bval door uldeegeerei

Зочин (43.242.243.244)
2018-11-15 08:55:22
Ямар ч байсан энэ УИХ ажлын байр бий болгоно гэж ярих юм бол хэн ч итгэхээргүй юм боллоо. Тиймээс шууд тарсан нь дээр байх.Ард түмний онц их хурал байгуулая.

Зочин (203.91.115.37)
2018-11-15 08:28:53
Гутарч хямрахаас ч аргагүй юм даа хөөрхий

за за (66.181.160.68)
2018-11-15 08:20:21
Тэмцэл бол оршин тогтохын хэлбэр

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-10 19:51:06 - Спорт
БНАСАУ-ын сагсан бөмбөгийн багтай хамтарсан бэлтгэл сургуулилалт хийнэ
2018-12-10 17:40:23 - Эрүүл мэнд
ЭМД-аараа урьдчилан сэргийлэх үзлэгт үнэгүй хамрагдана
2018-12-10 17:29:40 - Улс төр
Ерөнхийлөгч агаарын бохирдлын асуудлаар УИХ-ын даргад хандлаа
2018-12-10 17:09:29 - Улс төр
Хотын дарга С.Батболд ажлаа хүлээлгэн өглөө
2018-12-10 16:27:32 - Эрүүл мэнд
АШУҮИС-ийн цогцолборын сургалтын төв, эмнэлгийн барилгыг нээв
2018-12-10 16:23:30 - Шар
Францын дунд сургуулийн сурагчид Монгол өв соёлыг судалж байна
2018-12-10 16:15:36 - Улс төр
Л.Оюун-Эрдэнэ: Бойкот үргэлжилнэ
2018-12-10 15:53:15 - Энтертайнмент
ФОТО: Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн эдлэл хэрэгслийг дэлгэлээ
2018-12-10 15:51:02 - Нийслэл
ХЭҮК эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтран ажиллана
2018-12-10 15:47:23 - Улс төр
Ардчилсан намын бүлгээс МАН-д шаардлага хүргүүллээ
2018-12-10 15:23:24 - Спорт
У.Мөнх-Эрдэнэ УАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
2018-12-10 14:06:06 - Улс төр
МАН-ын бүлэг Ц.Цогзолмаа, Я.Содбаатар нарыг чөлөөлөхийг дэмжжээ
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-10 12:53:50 - Орон нутаг
Сураггүй болсон иргэнийг хайх ажиллагааг зогсоожээ
2018-12-10 12:52:13 - Энтертайнмент
“ӨДРИЙН СОНИН” оны шилдэг сониноор шалгарлаа
2018-12-10 12:41:36 - Спорт
Сумо бөхийн холбооны ойн барилдаанд харцага О.Хангай түрүүллээ
2018-12-10 12:30:39 - Нийслэл
Хүүхдийн асуудлаар үүрэг хүлээгчид зөвлөлдлөө
2018-12-10 12:18:19 - Хууль
Ач хүү нь 86 настай эмээгээ зодож, хүнд гэмтээжээ
2018-12-10 12:18:09 - Эдийн засаг
Монгол ноолуурыг дэлхийн брэнд болгоход ХААН банк гүүр болж ажиллана
2018-12-10 12:09:20 - Гадаад
Италид болсон рэп дуучны тоглолтын үеэр таван хүүхэд амь үрэгджээ
2018-12-10 12:01:01 - Шар
А.Баасандорж: Залуу бөхөд гар хүрч, гэмтээсэндээ уучлалт гуйж байна
2018-12-10 11:52:16 - Улс төр
МАН-ыг татан буулгах эсэхийг УДШ тав хоногт шийдвэрлэнэ
2018-12-10 11:43:09 - Орон нутаг
Сайншанд сумын Зүүнбаян багт 50 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо
2018-12-10 11:42:09 - Спорт
Аваргууд гурав дараалан хожлоо
2018-12-10 11:32:16 - Нийслэл
Мэргэжлийн хяналтын газраас сэрэмжлүүлж байна
2018-12-10 11:31:01 - Улс төр
МАН-ын бүлэг хуралдаагүй байна
2018-12-10 11:27:24 - Байгаль Орчин
Өнөөдрөөс ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна
2018-12-10 11:21:05 - Улс төр
Ц.Амарсанаа, Б.Баярсайхан нар ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн ч ШИЙДВЭРЛЭХ БОЛОМЖГҮЙ нөхцөл байдал үүсчээ
2018-12-10 11:11:18 - Улс төр
Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд хаалттай мэдээлэл хийнэ
2018-12-10 11:02:08 - Эрүүл мэнд
Жирэмсэн эмэгтэйчүүдэд харьяалал харгалзахгүй үйлчлэхийг даалгав
2018-12-10 10:54:48 - Улс төр
Оны шилдэг багш нарыг энэ сарын 27-нд тодруулна
2018-12-10 10:38:40 - Хууль
“KFC” хоолны газарт согтуу иргэн БУУ гаргаж танхайрчээ
2018-12-10 10:38:13 - Орон нутаг
Сайншандад авто буудал ашиглалтад оржээ
2018-12-10 10:35:30 - Эрүүл мэнд
Зарим өрхийн эмнэлэг биохимийн болон цусны ерөнхий шинжилгээ авдаг боллоо
2018-12-10 10:11:15 - Эдийн засаг
ХХБанк ахин дөрвөн сургуулийн номын санг тохижуулж өглөө
2018-12-10 10:08:01 - Эдийн засаг
Онлайнаар хадгаламж барьцаалсан зээл авахад хүү багатай боллоо
2018-12-10 10:01:26 - Нийслэл
Баянхошуу, МҮОНРТ орчимд агаар ИХ БОХИРДОЛТОЙ байна
2018-12-10 09:00:40 - Улс төр
МАН-ыг татан буулгах талаар хэвлэлийн хурал зарлав
2018-12-10 08:59:43 - Байгаль Орчин
Улаанбаатарт 17 градус хүйтэн байна
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-10 08:51:36 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболдын талын төлөөллүүд уулзсан ч ТОХИРОЛЦООНД ХҮРЧ ЧАДАЛГҮЙ САЛЖЭЭ
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
2018-12-08 11:52:48 - Эдийн засаг
Улс төрийн тогтворгүй байдлаас болж ОУВС хөтөлбөрөө зогсоох эрсдэлд оржээ
2018-12-10 09:00:40 - Улс төр
МАН-ыг татан буулгах талаар хэвлэлийн хурал зарлав
2018-12-10 10:38:40 - Хууль
“KFC” хоолны газарт согтуу иргэн БУУ гаргаж танхайрчээ
2018-12-10 12:18:19 - Хууль
Ач хүү нь 86 настай эмээгээ зодож, хүнд гэмтээжээ
2018-12-10 07:57:17 - Спорт
М.Нандинцэцэг: Дэлхийн аваргын үеэр маш олон хүн “чиний нас болоод карьер дуусч байна” гэж хэлж байлаа
2018-12-10 14:06:06 - Улс төр
МАН-ын бүлэг Ц.Цогзолмаа, Я.Содбаатар нарыг чөлөөлөхийг дэмжжээ
2018-12-10 17:09:29 - Улс төр
Хотын дарга С.Батболд ажлаа хүлээлгэн өглөө