ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Тэнгэрт тулсан ҮНЭТЭЙ шахмал түлш

Түгээх    
2018-11-15 07:53:37 - Нийслэл

tulsh

-НИЙСЛЭЛЧҮҮД ЭНЭ ӨВӨЛ АХИАД Л НҮҮРСНИЙ УТААНДАА
“УГААРТАЖ” ХАВАРТАЙ ЗОЛГОНО-

Гадаа жавар тачигнаж Улаанбаатарчуудын эрүүл мэнд хор хөнөөлтэй, эдийн засагт дайсагнасан утаатайгаа золголоо. Энэ өвлийг нийслэлчүүд өнгөрсөн хэдэн арван жилийн адил ахиад л нүүрсний утаандаа “угаартаж” өнгөрөөх нь тодорхой болсон. Харин ирэх тавдугаар сарын 15-наас нийслэлд түүхий нүүрс хэрэглэхийг хориглох шийдвэр хэрэгжиж эхэлнэ. Гэхдээ хасах 40 хэм хүрдэг хахир хүйтнийг дулаалга муутай гэрт амьдардаг гэр хорооллын иргэд түүхий нүүрс түлэхгүйгээр өвлийг давж чадах уу гэсэн асуултын хариултыг эх баригчдаас нэхсээр бүтэн нэг жил болж байна.

2006 онд Улаанбаатарт түүхий нүүрс оруулахгүй гэсэн шийдвэр төрөөс гаргаж байсан ч шахмал түлшний үйлдвэрлэл хангалтгүй байсан учраас хэрэгжээгүй. Өвлийн хүйтэнд хөлдөж осгохгүйн тулд түүхий нүүрсээ түлэхээс өөр аргагүй байдалд хүрсэн. Энэ хэдэн жилийн хугацаанд унаж бутарсан, шаталт муутай, түүхий нүүрснээсээ үнэтэй сайжруулсан түлш хэрэглээнд нэвтэрч чадахгүй байсаар өнөөдрийг хүргэсэн. Ирэх жилийн өвөл түүхий нүүрсийг хэрэглээнээсээ шахах төлөвлөгөө хэрэгжих үү гэсэн асуулт урган гарч ирээд буй. Улаанбаатарчууд өвлийн туршид 600 мянган тонн шахмал түлш ашиглана гэсэн судалгаа бий. Энэ жил гэхэд л 80 мянган тонн сайжруулсан түлшийг үйлдвэрлэж аравдугаар сарын 15-ний өдөр гэхэд зах зээлд нийлүүлж иргэдийн гарт хүргэж, шахмал түлшээ түүхий нүүрстэй ижил үнээр борлуулж, зөрүүг нь төсвөөс нөхнө гэсэн мэдээллийг албаны хүмүүс мэдэгдэж байсан. Тиймээс бид гэр хороололд нүүрс, түлээний бөөний цэгүүдэд шахмал түлш хэр хангалттай худалдаагдаж буй эсэхийг сурвалжлахыг зорилоо.

Бид энэхүү сурвалжлагыг бэлтгэхийн тулд Чингэлтэй дүүргийн Зурагт, Баянхошуу, Долоон буудал гэсэн газруудаар явсан юм. Намар нэг хэсэг элбэг байсан шахмал түлшний үнэ нь нэмэгдсэн мөн түүхий нүүрсэнд шахагдаж хэрэглээнээс гарсан гэдгийг ченж нар хэлж байлаа. Долоон буудал орчим буюу Чингэлтэй дүүргийн 14,18-р хороонд хаяа хаяагаа дэрлэн түлээ, нүүрсний жижиглэн болон бөөний цэгүүд 30 шахам байгаа хэдий ч шахмал түлш борлуулж буй газар байхгүй. Ченж нараас асууж сураглаж явсаар шахмал түлш борлуулдаг хоёр газар байдгийг олж мэдэв. Дээрх хоёр газар самарын ясаар хийсэн “Самархан” нэртэй шахмал түлшийг түүхий нүүрсний хажуугаар борлуулдаг аж. 20 кг-аар савалсан шахмал түлшийг 7000 төгрөгөөр борлуулж байсан юм. Харин 50 кг-ийн шуудайнд савласан түүхий нүүрс 3000-3500 төгрийн хооронд борлуулагдаж байв.

tulsh

tulsh

 

-КИЛОГРАММ НЬ БАГАСААД ҮНЭ НЬ НЭМЭГДЭЭД БАЙГАА ШАХМАЛ
ТҮЛШИЙГ АВАХ ХҮН ОЛДОХ УУ-

Нүүрсний ченжээс шахмал түлшийг иргэд хэр худалан авч буйг асуухад  “Шахмал түлшний кг нь багасаад үнэ нь нэмэгдсэн учраас манайх олноор татаж аваагүй. Ер нь ийм өндөр үнэтэй шахмал түлшийг авах хүн олдох уу. Самарын ясаар хийсэн шахмал түлшийг ихэнхдээ зуслан руугаа явж буй том, том машинтай хүмүүс л худалдан авдаг юм. Тэдний ярьж байгаагаар камен зууханд түлэхэд их тохиромжтой гэж байсан. Ажлын өдрүүдэд өдөртөө 1-2 шуудай зарагддаг. Харин амралтын өдрөөр овоо хэдэн шуудай зарагдчихдаг учраас түүхий нүүрснийхээ хажуугаар зардаг юм. Намар долоон буудалд төрийн албаны гээд баахан хүмүүс ирчихсэн “Шахмал түлшийг түүхий нүүрсний үнээр борлуулна ченж нар дэмжээрэй” гээд суртал ухуулга хийгээд л байсан одоо таг чиг алга байна.

Гэр хорооллын иргэд 7000 мянган төгрөгөөр нэг шуудай шахмал түлш авах уу эсвэл хоёр том шуудайтай Багануурын нүүрс авах уу гэдгийг төр засгийн хүмүүс бодоод үзэх хэрэгтэй л дээ. Өнөөдөр ард түмний амьдрал ямар байгаа билээ. Хоёр өдөр гал алдахгүйн тулд хоёр шуудай түүхий нүүрс л авдаг юм. Худалдаа наймаа хийж буй ямар ч хүн гүйлгээ сайтай барааг л зардаг. Тиймээс энэ жил ахиад л түүхий нүүрсээ зарж байна. Шахмал түлш түүхий нүүрс шигээ ижилхэн үнэтэй бол гэр хорооллын иргэдийг “Үр хүүхдээ бод” гээд утаагүй түлш зарахсан. Даана ч боломж нь алга даа” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

tulsh

tulsh

-ШАХМАЛ ТҮЛШ 6500-10500 ТӨГРӨГИЙН ХООРОНД
БОРЛУУЛАГДАЖ БАЙНА-

Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Энэ жилээс шахмал түлшний үйлдвэрлэлээ эхлээд ирэх оны есдүгээр сарын 15-н гэхэд шаардлагатай түлшийг бэлэн болгосон байх ёстой. Ингээд 2019-2020 оны халаалтын улиралд шилжихэд түүхий нүүрс хэрэглэхгүй” гэдгийг онцолж байгаа. Бодит байдал дээр шахмал нийн дүн ямархуу байгаа талаар мэдээлэл хүргэхийг зорьж буй. Ингээд бид долоон буудлаас хөдөлж Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр олны нэрлэж заншсанаар Зурагтын шинэ буудал, хуучин эцэс, Баянхошуу орчимд нүүрс, түлээ борлуулах цэгүүдээр явсан юм.

Долоон буудал орчмыг бодвол зурагтад шахмал түлшийг хэдэн, хэдэн газар сонголттойгоор борлуулж байлаа. Иргэдийн худалдан авалтыг харахад ихэвчлэн 7000 төгрөгөөр Багануурын том шуудайтай нүүрснээс хоёрыг, 3000 төгрөгөөр нэг нарс, нэг уутан дотроо гурван ширхэгтэй 1000 төгрөгийн гал асаагч авч байгаа харагдав. Биднийг сурвалжлага хийж буй хоёр цагт нэг ч шуудай шахмал түлш зарагдсангүй.  Үнэ хямд том хэмжээтэй дор хаяж дөрвөн хоног түлэх болохоор шахмал түлш биш түүхий нүүрсээ сонгож байгаа нь тэр.

Зурагтад шахмал түлш 6500-10.000 төгрөгийн үнээр худалдаалж байв. Тодруулбал, жижиг дугуй хэлбэртэй нь 6500 бол самрын ястай түлш 10.000 төгрөгийн үнэтэй, харандаан шахмал түлш 10500 төгрөгийн үнээр борлуулж байлаа. Шахмал түлшийг борлуулж буй ченж нар “Самарын ясыг буталж хийсэн шахмал түлшийг түлж үзсэн иргэд үнс гарахгүй, илчтэй гээд ам сайтай байна. Даана ч өндөр үнэтэй болохоор нь авч дийлэхгүй байх шиг байна” гэв.

Шахмал түлшийг утаа бага ялгаруулдаг, илч сайтай, дулаанаа удаан барьдаг, боломжийн үнээр худалдаална гэж албаныхан  онцолдог боловч бодит байдал дээр өдөр, шөнө шиг ийм л ялгаатай үнээр ард түмний гарт хүрч байна.

М.АМАРЖАРГАЛ

Гэрэл зургийг Г.ТҮШИГ

tulsh

tulsh

tulsh

tulsh

tulsh

tulsh

tulsh

tulsh



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 26

Samar (185.214.78.215)
2018-11-15 20:30:54
Samarium yastai tulsh gej hudalaa tuuhii ed yaj oldoh be BAtbold bags show hii

Samar (185.214.78.215)
2018-11-15 20:30:23
Samarium yastai tulsh gej hudalaa tuuhii ed yaj oldoh be BAtbold bags show hii

zochin (185.39.141.105)
2018-11-15 18:48:48
cu batboldiin tvvhii nvvrsiig horigolloo . shiljilt hudulguuniig horiloo .ni ene vvv .???? shiljilt hudulguun hiij tsaas ereechdeg ajiltnuud ajilgvi bolson baimaar yum aa

Зочин (66.181.180.90)
2018-11-15 18:20:23
Хөдөө тал нь малаар дүүрэн хэрнээ аргал түүж хотод зарахгүй дээ. Харин эсрэгээрээ малчид нүүрс түлэх нь утааны аюулгүй. Аргалын утаа бол байгалийн гаралтай тул эрүүл мэндэд асуудал үүсэхгүй.

Зочин (66.181.186.196)
2018-11-15 15:57:02
Гэр хороололд орлого багатай, эсвэл орлогогүй хүмүүс амьдардаг гэдгийг төр засгийнхан хатуу ойлгох хэрэгтэй ш дээ . Тэр түлшийг чинь том том жиптэй улсууд л авч бна гэж байхыг сайн анхаараарай . Бас гэр хорооллын хүмүүсийг харааж зүхээд байгаа улсууд боломжтойгоороо өөрсдөө зайлвал яасан юм бэ

Зочин (202.21.106.129)
2018-11-15 13:19:40
Хот утаанаасаа хэзээ ч салахгүй.Учир нь богд уул байгаа цагт утаа урд уул хүрээд уулынхаа ард хярчхаж байгаа юм.Бүгдийг орон сууцжуулах хэрэгтэй.

Зочин (202.72.245.204)
2018-11-15 13:07:44
ЭНЭ БАС Л НЭГ ЖДҮ ШҮҮ ДЭЭ ТӨСВӨӨС МӨНГӨ АВААД ХЭДХЭН ИЙМ ЮМ ХИЙГЭЭД ҮЗҮҮЛЭН БОЛГООД ӨНДӨР ҮНЭТЭЙ ТАВЬЧИХНА ТЭГЭЭД БОЛ ОО ТӨСВИЙН МӨНГӨ Ч ТҮҮ ТҮҮ

Иргэн (182.160.33.34)
2018-11-15 12:23:26
Шахмал түлшээ хямд боломжийн үнээр зарах тал дээр ЗГ,Хотын захиргаа хөрөнгө мөнгөний дорвитой дэмжлэг татаас үзүүлээч ээ. Самрын ясаар хийсэн шахмал түлш тогтмол хэрэглэмээр байна.

ха ха (66.181.169.110)
2018-11-15 11:43:38
энэ 76 ухныг нэг өвөл монгол гэрт нүүрс түлүүлэхгүйгээр амьдруулж үзэхсэн хавар хүртэл тэсэхгүй дээ хавар нь эртхэн оршуулахгүй бол үхсэн хойноо ч хүүр нь өмхийрч ард түмэнд маань өвчин тарааж гай болох шимэгчүүд

иргэд (202.131.230.19)
2018-11-15 11:00:31
бүтээгдэхүүн хииж бга гэж ярих хүмүүс наадахаа хүн авчихаар үнээр зар.

иргэд (202.131.230.19)
2018-11-15 10:58:39
дотоодиинхоо бүтээгдэхүүнииг дэмжиж ав, гээл сурталчилах мөртлөө авч чадахгүи үнээр зарцгаадаг болохоор энгиин иргэд авч чадахгүи бна. тиим болохоор бити худалаа сурталчил за.их хурлын гишүүд түлэхгүи шдээ.

Зочин (103.229.121.218)
2018-11-15 10:48:06
19 тэрчумын үйлдвэр яасан бэ? Тэр их мөнгөөрөө наад утааны асуудлаа шийд

Зочин (66.181.160.60)
2018-11-15 10:44:37
Шахмал түлшийг хийхэд хэцүү ( түүхий эд, цахилгаан, ажилчдын хөлс,тээвэр) гээд үнэтэй байхаас аргагүй агаарын бохирдолтойм тэмцэхэнд иргэд бид бүхнээс эхлэх хэрэгтэй төр засаг утаа гаргаагүй шүү дээ үнэтэй байсан ч түлж сурах хэрэгтэй алинд болгон алга тосож суух вэ хүмүүсээ нүүрс түлээд үр хойч маань өөрсдөө ч хордож байна шүү Энхийг ухамсарлаж иргэн үүрэгээ биелүүлэх хэрэгтэй

Зочин (202.21.106.163)
2018-11-15 10:42:38
gal asaagch huurai spirt Solongosoos irseniig 1 iig 500 tugruguur buunduj zarna shuu 99197290

зочин (64.119.24.105)
2018-11-15 10:37:27
Энэ өнөө утаа хөтөлбөрөөс мөнгө идэх арга ойлгомжтой шахмал түлш хийхэд маш их зардал гарах нь тодорхой эцсийн бүтээгдхүүн иргэдэд очихдоо үнэ тэнгэрт хадна тэр үйлдвэрүүдийн удирдлагатай үгсэн хуйвалдаж улсын төсвөөс зөрүүг өгөх нэртэйгээр мөнгө завшина угаасаа хүрэлсүх өарийн гэсэн хэдэн үйлдвэрт тендр өгч ашиг хуваахаа мэдэлгүй дээ.ер нь утааг багасгах ганц гарцгэр хороололыг дахин төлөвлүүлэхэд утаа арилна гэдгиийг хэн хүнгүй мэднэ даанч хүсэхгүй мөнгө иддэг ганц хэрэгсэл юм хойно

Зочин (139.5.219.152)
2018-11-15 10:36:03
Шахмал авсан түүхий нүүрсээ авсан дүндээ дүн л бмаарын. Шахмал нь илч сайтай, шаталт бага, удаан хэрэглэж бгаа биздээ. Нөгөө түүхий нь гүйцэхгүй. Хараал идсэн утаа үйлдвэрлэгчид үнэгүй юм горьдоод суухымаа. Утаагүй болчий гэж нэг нь ч хичээхгүй. Үнэтэй бна авч дийлэхгүй гээл хуцаад бна. Тэгчээд гэр хорооллоор дүүрэн архичид. Тэгээл өөдлөдөггүй ядуу чигээрээ бдаг бх даа. Заваан юмнууд хордох мөрөөрөө хордохгүй бүтэн хотоор нь хордуулахын.

Зочин (202.179.25.36)
2018-11-15 10:33:33
Элбэгдорж женко 2 оос оор монгол хун авч дийлэхуу наад тулшийг синь хахаха

Зочин (202.21.100.210)
2018-11-15 09:58:37
Улаанбаатарт аргал зарж борлуулна уу.

Зочин (202.21.100.210)
2018-11-15 09:58:14
Шахмал түлш ямарч хэрэггүй. Эдийн засгийн талаасаа маш их алдагдал хүлээж байна. Нүүрс эдийн засагт хэмнэлтэй байх. Явж явж аргалаа түүж түлэх хэрэгтэй.

Зочин (202.21.100.210)
2018-11-15 09:58:08
Шахмал түлш ямарч хэрэггүй. Эдийн засгийн талаасаа маш их алдагдал хүлээж байна. Нүүрс эдийн засагт хэмнэлтэй байх. Явж явж аргалаа түүж түлэх хэрэгтэй.

Зочин (202.21.100.210)
2018-11-15 09:57:42
Шахмал түлш ямарч хэрэггүй. Эдийн засгийн талаасаа маш их алдагдал хүлээж байна. Нүүрс эдийн засагт хэмнэлтэй байх. Явж явж аргалаа түүж тулах хэрэгтэй.

Зочин (202.21.100.210)
2018-11-15 09:57:29
Шахмал түлш ямарч хэрэггүй. Эдийн засгийн талаасаа маш их алдагдал хүлээж байна. Нүүрс эдийн засагт хэмнэлтэй байх. Явж явж аргалаа түүж тулах хэрэгтэй.

Зочин (202.179.24.209)
2018-11-15 09:49:17
ireh onii buyu 2019.04.01 saraas niisleld tuuhii nuurs oruulahgui gej hotiin darga S.Batbold zahiramj gargaad bsan

Зочин (49.0.184.30)
2018-11-15 09:46:21
tvvhii nvvrs bitgii tvl geed bdag shahmal tvlshniihee talaar medeelel sain uguh heregtei shd dawuu tal vne hansh ni hayamdhan bh heregtei shd

Зочин (202.9.42.197)
2018-11-15 09:44:28
ХОТОД ТҮҮХИЙ НҮҮРС ОРУУЛАХГҮЙ ГЭЖ ТАНГАРАГ ӨРГӨСӨН НӨГӨӨ ХУРАНДАА ЦОЛТОЙ ЕРӨНХИЙ САЙД ҮҮНИЙГ УНШИЖ Л БАЙГАА БАЙХ ДАА.

Зочин (103.57.94.238)
2018-11-15 09:37:50
shahmal tvlshnees ashiig garhgviee belen nvvrseel tvl

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-11 17:00:13 - Технологи
Өвөрмонголын “Эгшиг” сайтыг монголчуудын оюуны өмчийг хулгайлсан хэмээн хаажээ
2018-12-11 16:36:34 - Нийслэл
Зарим цагт нийтийн тээврийн тоог нэмэгдүүлж байна
2018-12-11 16:11:14 - Хууль
Дуудлагаар очиж, эмнэлгийн тусламж үзүүлсэн эмчийг гэмтээжээ
2018-12-11 15:48:45 - Улс төр
Төсвийн байнгын хорооны ирц бүрдсэнгүй
2018-12-11 15:17:51 - Хууль
Бугат сумын Засаг дарга Х.Хайвыг гурван сая төгрөгөөр торгохоор болов
2018-12-11 15:10:50 - Спорт
Г.Занданбал, Б.Энххүслэн нар улсын рекордыг шинэчлэн тогтоолоо
2018-12-11 15:07:22 - Нийслэл
"Ногоон гэрэл-Цагаан шугам 2018" тэмцээн болж байна
2018-12-11 14:29:52 - Улс төр
Ж.Бат-Эрдэнэ: УИХ-ын гишүүдийг бүрэн эрхээсээ татгалзаж, ЖДҮХС-гаас авсан зээлээ шалгуулахыг уриалж байна
2018-12-11 14:26:02 - Эрүүл мэнд
ФОТО: 670 сая төгрөгийн үнэ бүхий лаборатори автомашин хүлээлгэн өглөө
2018-12-11 14:20:13 - Улс төр
Ц.Цогзолмааг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ
2018-12-11 14:08:12 - Спорт
Чөлөөт бөхийн барилдааны насанд хүрэгчдийн УАШТ хойшлогджээ
2018-12-11 13:42:34 - Хууль
Налайхын замд ноцтой осол гарч, нэг иргэн нас баржээ
2018-12-11 13:19:37 - Эдийн засаг
Аяллын турш 10%-ийн урамшуулалтай
2018-12-11 13:09:17 - Эдийн засаг
Валют арилжааны төвүүд өнөөдрөөс иргэний үнэмлэхээр үйлчилнэ
2018-12-11 12:54:32 - Хууль
Б.Гарамгайбаатар, сайд асан Н.Батбаяр нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ
2018-12-11 12:51:55 - Нийслэл
Зам талбайг өглөөний 05:00 цагаас эхлэн цэвэрлэж байна
2018-12-11 12:21:18 - Улс төр
Ц.Цогзолмаа: Намайг чөлөөлөөд өгөөч гэж гуйсан
2018-12-11 12:18:32 - Шар
П.Мөнхбаатар: “Босоо Хөх Монгол”-ынхон бид буруу ойлгожээ, асуудлыг ойлголоо гээд явсан
2018-12-11 12:06:43 - Хууль
Р.Төмөрхуяг: Б.Махбалыг хөнгөн шийтгэж, хамт байсан хоёр хүний хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн
2018-12-11 11:50:53 - Эдийн засаг
НӨАТ-ын сугалааны “Супер азтан” 200 сая төгрөг хожно
2018-12-11 11:04:34 - Улс төр
Ерөнхий сайдын Японд хийх айлчлал маргааш эхэлнэ
2018-12-11 11:00:56 - Нийслэл
Нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлж, гарах цагийг 5-9 минут урагшлууллаа
2018-12-11 10:52:44 - Эрүүл мэнд
Энэ долоо хоногт гурван иргэнд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийнэ
2018-12-11 10:52:19 - Улс төр
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан хойшиллоо
2018-12-11 10:51:56 - Эрүүл мэнд
МХЕГ: Хушга самарнаас агуулахын хортон илэрсэн зөрчил гарлаа
2018-12-11 10:50:39 - Спорт
Зургаан настай Монгол охин дэлхийн аварга болжээ
2018-12-11 10:48:24 - Спорт
Долоон настай Ч.Маргад дэлхийн аварга боллоо
2018-12-11 10:46:35 - Эдийн засаг
“Монголын тогтвортой санхүүжилтийн форум 2018” амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
2018-12-11 10:39:50 - Байгаль Орчин
Гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна
2018-12-11 10:19:22 - Улс төр
Байнгын хороо: Хоёр сайдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ
2018-12-11 10:12:32 - Орон нутаг
Хадгалалтын хугацаа хэтэрсэн 5.7 тонн бүтээгдэхүүнийг хураажээ
2018-12-11 09:29:44 - Эдийн засаг
Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийг 2019 онд ХААН Банк манлайлж ажиллана
2018-12-11 08:13:54 - Байгаль Орчин
Улаанбаатарт 15 градус хүйтэн байна
2018-12-11 08:09:46 - Энтертайнмент
Харааны бэрхшээлтэй иргэдэд ШИНЭ боломжийг олгосон кофе шопт зочиллоо
2018-12-11 08:03:51 - Эдийн засаг
2.5 ХУВИЙН АМНАТ: Алтны салбарынхан лоббидов уу, М.Энхболдын талынхан хардав уу
2018-12-11 08:03:48 - Гадаад
TIME: Улаанбаатар бол дэлхийн хамгийн бохир агаартай нийслэл
2018-12-11 08:02:03 - Улс төр
Эхний удаад Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг МАН-аас хөөх үү
2018-12-11 07:51:37 - Хууль
Тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад амь тэмцэж байсан нярай эндсэн хэрэг гарав
2018-12-11 07:49:10 - Энтертайнмент
Өнөөдөр үхэр өдөр
2018-12-10 19:51:06 - Спорт
БНАСАУ-ын сагсан бөмбөгийн багтай хамтарсан бэлтгэл сургуулилалт хийнэ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-10 08:51:36 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболдын талын төлөөллүүд уулзсан ч ТОХИРОЛЦООНД ХҮРЧ ЧАДАЛГҮЙ САЛЖЭЭ
2018-12-11 07:51:37 - Хууль
Тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад амь тэмцэж байсан нярай эндсэн хэрэг гарав
2018-12-11 08:02:03 - Улс төр
Эхний удаад Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг МАН-аас хөөх үү
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
2018-12-08 11:52:48 - Эдийн засаг
Улс төрийн тогтворгүй байдлаас болж ОУВС хөтөлбөрөө зогсоох эрсдэлд оржээ
2018-12-10 10:38:40 - Хууль
“KFC” хоолны газарт согтуу иргэн БУУ гаргаж танхайрчээ
2018-12-10 12:18:19 - Хууль
Ач хүү нь 86 настай эмээгээ зодож, хүнд гэмтээжээ
2018-12-10 09:00:40 - Улс төр
МАН-ыг татан буулгах талаар хэвлэлийн хурал зарлав
2018-12-10 17:09:29 - Улс төр
Хотын дарга С.Батболд ажлаа хүлээлгэн өглөө