Түүх, археологийн хүрээлэнгийнхэн VIII-IX зууны үеийн эртний худаг илрүүлжээ

Түгээх    
2018-11-15 15:17:58 - Нийслэл

shuaЖил бүрийн арваннэгдүгээр сарын сүүлийн долоон хоногт Шинжлэх ухааны ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү өдрийг угтаж өнгөрсөн лхагва гаригт Монгол Улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс нээлттэй хаалганы өдөрлөгийг ШУА-ийн нэгдсэн I байранд зохион байгуулав.

Тус хүрээлэнгээс шинжлэх ухааны суурь судалгаанаас гадна тэдгээрийн үр дүнг олон нийтэд түгээн танилцуулах, сурталчлах ажлыг зохион байгуулж байгаа аж. Тухайлбал, “Монголын угсаатны өв” нэгдсэн сан бүрдүүлэх, археологийн мэдээллийн сан байгуулах, Монголын түүхийн цахим ном бүтээхэд анхаарч буйг эрдэмтэд хэлж байв.

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, профессор Н.Хишигт ярихдаа “Нээлтэй хаалганы өдөрлөгөөр Түүх, археологийн хүрээлэнгээс 2018 онд хийж гүйцэтгэсэн онцлох гурван гол үр дүнг танилцуулж байна. ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэн болон МУИС-ийн Археологи, антропологийн тэнхим, ХБНГУ-ын Археологийн хүрээлэн хамтран 2007 оноос хамтран хэрэгжүүлж буй “Орхон” төслийн хүрээнд VIII-IX зууны Уйгурын эзэнт гүрний нийслэл Ордубалык буюу Хар балгасын Ордон хотын худгийг нээж олов.

Хар балгасын Ордон хотын цайзат их хэрмийн зүүн урд буланд орших бараг 14 метр өндөр 60x70 метр хэмжээтэй аварга том шороон тавцан дээр байгуулсан барилгын цогцолбор юм.

2018 оны малтлагаар энэхүү нүсэр байгууламжийн төв гол хэсгээс VIII-IX зууны үед хааны ордны усны хэрэгцээг хангаж байсан маш сайн хадгалсан эртний худгийг илрүүлэн олсон нь Монголын дундад эртний түүх, археологийн судалгаа, Төв Азийн эртний барилга архитектурын түүхэнд тэмдэглэгдэх нэгэн шинэ нээлт боллоо.

Энэ нь манай оронд судалсан эрт, дундад үеийн нүүдэлчдийн хот суурины дурсгалаас энэ төрлийн байгууламж олдож буй анхны тохиолдол болох юм. Үүнийг энэ сарын 21, 22-нд болох “Шинжлэх ухаан технологи-2018” үзэсгэлэнгийн үеэр дэлгэрэнгүй танилцуулна.

Мөн БНСУ-ын Үндэсний музейд “Хааны эзэнт гүрэн-Монгол” тусгай үзэсгэлэнг зохион байгууллаа. Өргөн уудам нутгийг багтаасан эзэнт гүрнийг байгуулж Дорно-Өрнийг холбож өгсөн нүүдэлчдийн түүх, соёлыг энгийн байдлаар ойлгуулах үүднээс Хүннүгийн булшнаас олдсон Грек-Ромын домгийн бурхдын дүрст мөнгөн эдлэл, Түрэгийн Билгэ хааны алтан титэм, Монголын эзэнт гүрний үеийн язгууртны гутал зэрэг 233 дэсийн 533 ширхэг үзмэр дэлгэн үзүүлсэн нь манай улсаас Азийн орнуудад гаргасан анхны том үзэсгэлэн болов.

Түүнчлэн Дани улсын Үндэсний музейд ирэх оны 4 дүгээр сарыг хүртэл гарах “Чингис хааны тал нутаг: Монголын нүүдэлчид” үзэсгэлэнг толилуулж байна. Үзэсгэлэнд Данийн нэрт аялагч Хеннинг Хаслундын 1920-1930-аад оны цуглуулгууд, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн хээрийн судалгаагаар илэрч олдсон эд өлгийн зүйлсийг дэлгэж буй юм” гэв.

Мөн тэрбээр Төрийн хошой шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, нэрт түүхч, академич Ш.Нацагдоржийн мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд “Ш.Нацагдорж-Эрдмийн бүтээлийн эмхэтгэл” 10 ботийг гаргаж, академич Ж.Болдбаатар “Түүх гэгээн, ид хав нэвт их эрдэмтэн” нэгэн сэдэвт зохиолыг хэвлүүлж, МУИС-ийн багш, доктор С.Шаарийбуу “Нацаг багш” баримтат кино бүтээснийг дурдав.

Өдөрлөгийн хүрээнд ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Түүхийн баримт мэдээллийн төвийн эрхлэгч, доктор (Ph.D)  Д.Тод “Түүх, археологийн хүрээлэнгийн баримтын санд хадгалж буй баримтын тухай”, Дундад зууны судалгааны салбарын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор (Ph.D) А.Пунсаг “Монголын Нууц Товчоо бол монголчуудын түүх, соёлын нандин өв мөн”, Хүрэл, төмрийн судалгааны салбарын эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) Ж.Гантулга “Монголын буган хөшөөний судалгааны сүүлийн үеийн үр дүн”,  Хүннү ба эртний түүхийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан Л.Ишцэрэн “Монгол нутгаас олдсон эртний төмөр үйлдвэрлэлийн дурсгалууд” сэдвээр илтгэл тавьсан юм.

Мөн энэ үеэр Түүх, Археологийн хүрээлэнгийн ном, бүтээлийн үзэсгэлэн худалдаа болж “2018 оны Археологийн хээрийн судалгааны үр дүнгээс” дэлгэн үзүүлэв. Үзэсгэлэнд 11 төрлийн 40 орчим олдвор олны хүртээл болж байна.

Тухайлбал, Хүннүгийн үеийн хүний оршуулга, шинэ чулуун зэвсгийн үеийн чулуун зэвүүд, тариа цайруулах самбар чулуу, нухуур чулуу, хүрэл зэвсгийн үеийн хазаарын амгай, төмөр зэвсгийн үеийн байлдааны зээтүү, чичлүүр хутга, Баян-Өлгий аймгийн Улаан хус сумаас 2006 оны малтлагаар гарсан олдвор, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Эгийн голын хөндийгөөс 2014 оны малтлага судалгаагаар гарсан шавар ваар, бүсний ясан чимэг, XVII зууны үеийн Язгуурын таван бурхан, барилгын чимэглэл зэргийг дэлгэжээ.

Д.ТУЯА

shua

shua

shua



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 1

Батсайхан (66.181.188.89)
2018-11-15 22:29:59
Түүх, археологийн хүрээлэн бусад хүрээлэнгээс хамгийн идэвхтэй, үр дүнтэй, өгөөжтэй, хуучин мэдлэгийг түгээх үйлсэд гайхалтай хувь нэмэр оруулж байгаа гэж би хардаг. Энэ хүрээлэнгийн хамт олонд талархаж бас бахархаж байдаг. Амжилт бэлгэдэж байна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-11 17:00:13 - Технологи
Өвөрмонголын “Эгшиг” сайтыг монголчуудын оюуны өмчийг хулгайлсан хэмээн хаажээ
2018-12-11 16:36:34 - Нийслэл
Зарим цагт нийтийн тээврийн тоог нэмэгдүүлж байна
2018-12-11 16:11:14 - Хууль
Дуудлагаар очиж, эмнэлгийн тусламж үзүүлсэн эмчийг гэмтээжээ
2018-12-11 15:48:45 - Улс төр
Төсвийн байнгын хорооны ирц бүрдсэнгүй
2018-12-11 15:17:51 - Хууль
Бугат сумын Засаг дарга Х.Хайвыг гурван сая төгрөгөөр торгохоор болов
2018-12-11 15:10:50 - Спорт
Г.Занданбал, Б.Энххүслэн нар улсын рекордыг шинэчлэн тогтоолоо
2018-12-11 15:07:22 - Нийслэл
"Ногоон гэрэл-Цагаан шугам 2018" тэмцээн болж байна
2018-12-11 14:29:52 - Улс төр
Ж.Бат-Эрдэнэ: УИХ-ын гишүүдийг бүрэн эрхээсээ татгалзаж, ЖДҮХС-гаас авсан зээлээ шалгуулахыг уриалж байна
2018-12-11 14:26:02 - Эрүүл мэнд
ФОТО: 670 сая төгрөгийн үнэ бүхий лаборатори автомашин хүлээлгэн өглөө
2018-12-11 14:20:13 - Улс төр
Ц.Цогзолмааг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ
2018-12-11 14:08:12 - Спорт
Чөлөөт бөхийн барилдааны насанд хүрэгчдийн УАШТ хойшлогджээ
2018-12-11 13:42:34 - Хууль
Налайхын замд ноцтой осол гарч, нэг иргэн нас баржээ
2018-12-11 13:19:37 - Эдийн засаг
Аяллын турш 10%-ийн урамшуулалтай
2018-12-11 13:09:17 - Эдийн засаг
Валют арилжааны төвүүд өнөөдрөөс иргэний үнэмлэхээр үйлчилнэ
2018-12-11 12:54:32 - Хууль
Б.Гарамгайбаатар, сайд асан Н.Батбаяр нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ
2018-12-11 12:51:55 - Нийслэл
Зам талбайг өглөөний 05:00 цагаас эхлэн цэвэрлэж байна
2018-12-11 12:21:18 - Улс төр
Ц.Цогзолмаа: Намайг чөлөөлөөд өгөөч гэж гуйсан
2018-12-11 12:18:32 - Шар
П.Мөнхбаатар: “Босоо Хөх Монгол”-ынхон бид буруу ойлгожээ, асуудлыг ойлголоо гээд явсан
2018-12-11 12:06:43 - Хууль
Р.Төмөрхуяг: Б.Махбалыг хөнгөн шийтгэж, хамт байсан хоёр хүний хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн
2018-12-11 11:50:53 - Эдийн засаг
НӨАТ-ын сугалааны “Супер азтан” 200 сая төгрөг хожно
2018-12-11 11:04:34 - Улс төр
Ерөнхий сайдын Японд хийх айлчлал маргааш эхэлнэ
2018-12-11 11:00:56 - Нийслэл
Нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлж, гарах цагийг 5-9 минут урагшлууллаа
2018-12-11 10:52:44 - Эрүүл мэнд
Энэ долоо хоногт гурван иргэнд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийнэ
2018-12-11 10:52:19 - Улс төр
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан хойшиллоо
2018-12-11 10:51:56 - Эрүүл мэнд
МХЕГ: Хушга самарнаас агуулахын хортон илэрсэн зөрчил гарлаа
2018-12-11 10:50:39 - Спорт
Зургаан настай Монгол охин дэлхийн аварга болжээ
2018-12-11 10:48:24 - Спорт
Долоон настай Ч.Маргад дэлхийн аварга боллоо
2018-12-11 10:46:35 - Эдийн засаг
“Монголын тогтвортой санхүүжилтийн форум 2018” амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
2018-12-11 10:39:50 - Байгаль Орчин
Гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна
2018-12-11 10:19:22 - Улс төр
Байнгын хороо: Хоёр сайдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ
2018-12-11 10:12:32 - Орон нутаг
Хадгалалтын хугацаа хэтэрсэн 5.7 тонн бүтээгдэхүүнийг хураажээ
2018-12-11 09:29:44 - Эдийн засаг
Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийг 2019 онд ХААН Банк манлайлж ажиллана
2018-12-11 08:13:54 - Байгаль Орчин
Улаанбаатарт 15 градус хүйтэн байна
2018-12-11 08:09:46 - Энтертайнмент
Харааны бэрхшээлтэй иргэдэд ШИНЭ боломжийг олгосон кофе шопт зочиллоо
2018-12-11 08:03:51 - Эдийн засаг
2.5 ХУВИЙН АМНАТ: Алтны салбарынхан лоббидов уу, М.Энхболдын талынхан хардав уу
2018-12-11 08:03:48 - Гадаад
TIME: Улаанбаатар бол дэлхийн хамгийн бохир агаартай нийслэл
2018-12-11 08:02:03 - Улс төр
Эхний удаад Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг МАН-аас хөөх үү
2018-12-11 07:51:37 - Хууль
Тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад амь тэмцэж байсан нярай эндсэн хэрэг гарав
2018-12-11 07:49:10 - Энтертайнмент
Өнөөдөр үхэр өдөр
2018-12-10 19:51:06 - Спорт
БНАСАУ-ын сагсан бөмбөгийн багтай хамтарсан бэлтгэл сургуулилалт хийнэ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-10 08:51:36 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболдын талын төлөөллүүд уулзсан ч ТОХИРОЛЦООНД ХҮРЧ ЧАДАЛГҮЙ САЛЖЭЭ
2018-12-11 07:51:37 - Хууль
Тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад амь тэмцэж байсан нярай эндсэн хэрэг гарав
2018-12-11 08:02:03 - Улс төр
Эхний удаад Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг МАН-аас хөөх үү
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
2018-12-08 11:52:48 - Эдийн засаг
Улс төрийн тогтворгүй байдлаас болж ОУВС хөтөлбөрөө зогсоох эрсдэлд оржээ
2018-12-10 10:38:40 - Хууль
“KFC” хоолны газарт согтуу иргэн БУУ гаргаж танхайрчээ
2018-12-10 12:18:19 - Хууль
Ач хүү нь 86 настай эмээгээ зодож, хүнд гэмтээжээ
2018-12-10 09:00:40 - Улс төр
МАН-ыг татан буулгах талаар хэвлэлийн хурал зарлав
2018-12-10 17:09:29 - Улс төр
Хотын дарга С.Батболд ажлаа хүлээлгэн өглөө