UPI: Японы тагнуулууд Хойд Солонгосын төлөөлөгчидтэй Монголд нууцаар уулзав

Түгээх    
2018-11-16 08:03:17 - Гадаад

Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Монголд Японы тагнуулын байгууллагын ажилтнууд Хойд Солонгосын албаны хүмүүстэй нууцаар уулзсан талаар Японы хэвлэлийн мэдээнд дурдсаныг “United Press International” уламжилжээ.

Өнгөрсөн лхагва гаригт "Fuji News Network" агентлаг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо дээрх уулзалт болсон талаар мэдээлсэн байна. Тус агентлагийн мэдээнд “Японы Ерөнхий сайд Шинзо Абед шууд захирагддаг тус улсын Тагнуул, судалгааны газрын дарга Шигерү Китамура Улаанбаатар хотноо Хойд Солонгосын эрх баригч Ажилчны намын Нэгдсэн фронтын хэлтсийн дарга Ким Сон Хе тэргүүтэй төлөөлөгчидтэй нууцаар уулзан, хэлэлцээ хийсэн” гэж өгүүлсэн байна.

Нууц уулзалтаар Хойд Солонгост олзлогдсон Японы иргэдийн хувь заяаны талаар ярилцсан тухай Японы Засгийн газар дахь “Fuji News Network”-ийн эх сурвалж мэдээлжээ.

Энэ долоо хоногт Шигерү Китамура Вашингтонд айлчилж, тус улсын албаны төлөөлөгчидтэй уулзах талаар мэдээлэлд дурдсан байна. Өнгөрсөн лхагва гаригт Японы Засгийн газрын төлөөлөгч Ёшида Суга ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр Монгол Улсад болсон уулзалтын талаар мэдээлэл өгөхөөс татгалзжээ.

Өнгөрсөн аравдугаар сард Улаанбаатарт Шигерү Китамура Хойд Солонгосын төлөөлөгчидтэй хэд хэдэн удаа уулзсан талаар “The Japan Times” мэдээлсэн билээ. Дээрх уулзалтын үеэр Японы тагнуулын газрын дарга Шигерү Китамура 1978 онд Хойд Солонгост олзлогдсон байж болзошгүй Японы иргэн Минору Танакагийн талаар мэдээлэл өгөхийг хүсчээ.

Д.ТУЯА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 11

зочин (103.229.121.154)
2018-11-21 06:50:26
Ж нь:Суулиийн егуулбэрээ уншаад уз дээ. Туяа.

Аюултай орон (122.201.31.187)
2018-11-16 15:57:38
Хойд Солонгосчууд Аюултай орон тагнуулуудын яагаад Монгол орныг сонгоод байна. УИХ ямар Хулгайч нь

zochin (202.179.31.41)
2018-11-16 14:53:10
Manai uls busad ulsiin tusgai albadiin uulzaltiin gazar bolchih viidee.

Оюутан (103.9.90.98)
2018-11-16 11:50:19
Судлаач хүний нүдээр дээрх ажиллагааг манай эрх бүхий байгууллага зохион байгуулах бололзоотой гэж харагдаж байна.

Зочин (202.21.100.210)
2018-11-16 11:05:14
Монголын тагнуулын ерөнхий газар арчаагүй байна.

Zochin (218.39.180.244)
2018-11-16 10:25:54
Ulsin ih hural bolon 76d tseverlegee heregtei bna da ?

ff (66.181.161.56)
2018-11-16 09:55:20
Хойд Солонгос аюултай яагаад Монголд гэж?

зочин (59.153.87.62)
2018-11-16 09:48:31
яг үнэн үнэн манай 76гишүүн л зохион байгуулсан байх

Ахооз (66.181.186.42)
2018-11-16 08:37:03
Засссс

Зочин (202.126.89.128)
2018-11-16 08:18:35
Манай гарууд энэ уулзалтыг зохион байгуулаад зуучлалын мөнгө тоншсон нь мэдээж.

зочин (66.181.161.117)
2018-11-16 08:15:02
их хурлын гишүүд нь хийсэн хулгайгаа хээвнэг бахархан тайлбарлаж байх зуур ар хударгаар эх орон нь сүйрч байна даа хэн дуртай нь юу дуртайгаа хийж байгаа нь аргагүй шүүдээ эзэнгүй төр хий дэмий шогшролдон худлаа шуугихаас цаашгүй тэмцэлгүй ард түмнийг хэн дуртай нь яахад ч бэлэн байгаагийн илрэл юм биш үү үндэсний аюулгүй байдал алдагдсаны том илрэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-11 17:00:13 - Технологи
Өвөрмонголын “Эгшиг” сайтыг монголчуудын оюуны өмчийг хулгайлсан хэмээн хаажээ
2018-12-11 16:36:34 - Нийслэл
Зарим цагт нийтийн тээврийн тоог нэмэгдүүлж байна
2018-12-11 16:11:14 - Хууль
Дуудлагаар очиж, эмнэлгийн тусламж үзүүлсэн эмчийг гэмтээжээ
2018-12-11 15:48:45 - Улс төр
Төсвийн байнгын хорооны ирц бүрдсэнгүй
2018-12-11 15:17:51 - Хууль
Бугат сумын Засаг дарга Х.Хайвыг гурван сая төгрөгөөр торгохоор болов
2018-12-11 15:10:50 - Спорт
Г.Занданбал, Б.Энххүслэн нар улсын рекордыг шинэчлэн тогтоолоо
2018-12-11 15:07:22 - Нийслэл
"Ногоон гэрэл-Цагаан шугам 2018" тэмцээн болж байна
2018-12-11 14:29:52 - Улс төр
Ж.Бат-Эрдэнэ: УИХ-ын гишүүдийг бүрэн эрхээсээ татгалзаж, ЖДҮХС-гаас авсан зээлээ шалгуулахыг уриалж байна
2018-12-11 14:26:02 - Эрүүл мэнд
ФОТО: 670 сая төгрөгийн үнэ бүхий лаборатори автомашин хүлээлгэн өглөө
2018-12-11 14:20:13 - Улс төр
Ц.Цогзолмааг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ
2018-12-11 14:08:12 - Спорт
Чөлөөт бөхийн барилдааны насанд хүрэгчдийн УАШТ хойшлогджээ
2018-12-11 13:42:34 - Хууль
Налайхын замд ноцтой осол гарч, нэг иргэн нас баржээ
2018-12-11 13:19:37 - Эдийн засаг
Аяллын турш 10%-ийн урамшуулалтай
2018-12-11 13:09:17 - Эдийн засаг
Валют арилжааны төвүүд өнөөдрөөс иргэний үнэмлэхээр үйлчилнэ
2018-12-11 12:54:32 - Хууль
Б.Гарамгайбаатар, сайд асан Н.Батбаяр нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ
2018-12-11 12:51:55 - Нийслэл
Зам талбайг өглөөний 05:00 цагаас эхлэн цэвэрлэж байна
2018-12-11 12:21:18 - Улс төр
Ц.Цогзолмаа: Намайг чөлөөлөөд өгөөч гэж гуйсан
2018-12-11 12:18:32 - Шар
П.Мөнхбаатар: “Босоо Хөх Монгол”-ынхон бид буруу ойлгожээ, асуудлыг ойлголоо гээд явсан
2018-12-11 12:06:43 - Хууль
Р.Төмөрхуяг: Б.Махбалыг хөнгөн шийтгэж, хамт байсан хоёр хүний хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн
2018-12-11 11:50:53 - Эдийн засаг
НӨАТ-ын сугалааны “Супер азтан” 200 сая төгрөг хожно
2018-12-11 11:04:34 - Улс төр
Ерөнхий сайдын Японд хийх айлчлал маргааш эхэлнэ
2018-12-11 11:00:56 - Нийслэл
Нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлж, гарах цагийг 5-9 минут урагшлууллаа
2018-12-11 10:52:44 - Эрүүл мэнд
Энэ долоо хоногт гурван иргэнд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийнэ
2018-12-11 10:52:19 - Улс төр
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан хойшиллоо
2018-12-11 10:51:56 - Эрүүл мэнд
МХЕГ: Хушга самарнаас агуулахын хортон илэрсэн зөрчил гарлаа
2018-12-11 10:50:39 - Спорт
Зургаан настай Монгол охин дэлхийн аварга болжээ
2018-12-11 10:48:24 - Спорт
Долоон настай Ч.Маргад дэлхийн аварга боллоо
2018-12-11 10:46:35 - Эдийн засаг
“Монголын тогтвортой санхүүжилтийн форум 2018” амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
2018-12-11 10:39:50 - Байгаль Орчин
Гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна
2018-12-11 10:19:22 - Улс төр
Байнгын хороо: Хоёр сайдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ
2018-12-11 10:12:32 - Орон нутаг
Хадгалалтын хугацаа хэтэрсэн 5.7 тонн бүтээгдэхүүнийг хураажээ
2018-12-11 09:29:44 - Эдийн засаг
Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийг 2019 онд ХААН Банк манлайлж ажиллана
2018-12-11 08:13:54 - Байгаль Орчин
Улаанбаатарт 15 градус хүйтэн байна
2018-12-11 08:09:46 - Энтертайнмент
Харааны бэрхшээлтэй иргэдэд ШИНЭ боломжийг олгосон кофе шопт зочиллоо
2018-12-11 08:03:51 - Эдийн засаг
2.5 ХУВИЙН АМНАТ: Алтны салбарынхан лоббидов уу, М.Энхболдын талынхан хардав уу
2018-12-11 08:03:48 - Гадаад
TIME: Улаанбаатар бол дэлхийн хамгийн бохир агаартай нийслэл
2018-12-11 08:02:03 - Улс төр
Эхний удаад Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг МАН-аас хөөх үү
2018-12-11 07:51:37 - Хууль
Тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад амь тэмцэж байсан нярай эндсэн хэрэг гарав
2018-12-11 07:49:10 - Энтертайнмент
Өнөөдөр үхэр өдөр
2018-12-10 19:51:06 - Спорт
БНАСАУ-ын сагсан бөмбөгийн багтай хамтарсан бэлтгэл сургуулилалт хийнэ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-10 08:51:36 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболдын талын төлөөллүүд уулзсан ч ТОХИРОЛЦООНД ХҮРЧ ЧАДАЛГҮЙ САЛЖЭЭ
2018-12-11 07:51:37 - Хууль
Тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад амь тэмцэж байсан нярай эндсэн хэрэг гарав
2018-12-11 08:02:03 - Улс төр
Эхний удаад Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг МАН-аас хөөх үү
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
2018-12-08 11:52:48 - Эдийн засаг
Улс төрийн тогтворгүй байдлаас болж ОУВС хөтөлбөрөө зогсоох эрсдэлд оржээ
2018-12-10 10:38:40 - Хууль
“KFC” хоолны газарт согтуу иргэн БУУ гаргаж танхайрчээ
2018-12-10 12:18:19 - Хууль
Ач хүү нь 86 настай эмээгээ зодож, хүнд гэмтээжээ
2018-12-10 09:00:40 - Улс төр
МАН-ыг татан буулгах талаар хэвлэлийн хурал зарлав
2018-12-10 17:09:29 - Улс төр
Хотын дарга С.Батболд ажлаа хүлээлгэн өглөө