Монголдоо хонь, үхрийн өөхөн тосоор эко “САЙН” саван үйлдвэрлэж байна

Түгээх    
2018-11-16 08:09:00 - Энтертайнмент

sawan

-ӨДӨРТ 2000 САВАНГ ГАР АРГААР ХИЙЖ БАЙГАА Ч 4000-Г ҮЙЛДВЭРЛЭХ БОЛОМЖТОЙ-

Манай улсад 1955-1956 онд Мах комбинатын дэргэд Савангийн үйлдвэр байгуулагдан, анхны “барааны” нэртэй саван бий болгосон нь үндэсний монгол саван үйлдвэрлэлийн эхийг тавьсан шинэ алхам болж байжээ. Барааны савангаас гадна “Намуу цэцэг”, “Багачууд” гэсэн хоёр нэрийн гар нүүрийн саван үйлдвэрлэж байсан аж. 2000 оны эхээр түүхий эдийн хомсдол, үнийн өсөлт болон Монгол орны нийгэм, эдийн засгийн байдлаас шалтгаалаад савангийн үйлдвэрлэл зогсонги байдалд орсон боловч импортоор төрөл бүрийн зориулалттай хатуу ба шингэн саван орж ирж худалдаалагдах болсон.

Одоо импортын савантай зэрэгцээд дотооддоо янз бүрийн орц найрлага, хэлбэр хийц бүхий эко саван үйлдвэрлэдэг үйлдвэрлэдэг газрууд нэмэгдсээр байгаа юм. Тэдний нэг нь “Дорнод импекс” компани. Тус компани “Сайн” нэртэй эдийн саванг малын хонь үхрийн өөхөн тосоор экологийн цэвэр бүтээгдэхүүн хийж буй юм байна.

sawan

Анх Д.Энхбаяр 1950-иад оны үед “Дорнод импекс” компанийг  байгуулж байжээ. 1993 оноос үйл ажиллагаа нь түр зогссон ч хувьцаат компани учир 2016 оны сүүлээр хөрөнгийн бирж дээр арилжаагаа дахин сэргээж, тус компанийн нэрээр түүний хүү “Сайн” хэмээх саван үйлдвэрлэж эхэлсэн байна.

Энэ тухай түүний хүү Э.Энх-Амгалан хэлэхдээ “Саван анх үйлдвэрлэж эхлэхдээ гар аргаар бага хэмжээгээр буюу өдөрт 200-300 ширхэгийг хийж эхэлсэн. Тухайн үед дороо хоёр ажилчинтай байсан бол одоо долоон ажилчинтай болон өргөжөөд байгаа. Үүнийгээ дагаад ч өдөрт 2000 гаруй саван хийж, зах зээлд нийлүүлдэг болсон. Өдөрт хэд зарагдах вэ гэдэг массаа ажигладаг. Одоо томоохон сүлжээ дэлгүүр, захуудаар түгээлтээ хийгээд эхэлчихсэн. Хүмүүст ч гайгүй сайн танигдаад байгаа шүү. Өдөрт 4000-ийг хийх хүчин чадал бий ч, зарагдахгүй байвал хэцүү” гэлээ.

Хамгийн эхлээд өөхөн тосыг шаргаагаад тос гарган авч, давсны хүчилтэй хольсноор саван болох процесс явагддаг байна. “Сайн” савангийн гол бүрэлдүүлэгч нь тосон хүчлүүдийг саармагжуулагч давснууд бөгөөд будаг, үнэр оруулагч, хөөсрүүлэгч, өөх тос орлуулагч зэргийн химийн бодис ороогүй натурал бүтээгдэхүүн учраас харшил өгдөггүй онцлогтой аж.

Сүүлийн үед зах зээлд худалдаалагдаж буй олон янзын хэлбэр хийц, өнгө, үнэртэй гадаад савангууд нь нефтийн хаягдал тосноос гаргаж авсан нийлэг бодисоор байгалийн гаралтай өөх тосыг орлуулан хийж байгаа нь хүнд олон талын сөрөг нөлөө их үзүүлдэг. Импортын савангууд 160 грамм нь 800-900 төгрөгний хооронд худалдаалагддаг бол “Сайн” саван  200 грамм нь 600-650 төгрөгөөр борлуулагдаж байгааг тэрээр онцолсон юм.

“Дорнод импекс” хувьцаат компани цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлж хөрөнгийн бирж дээр нэмэлт хувьцаа гарган, томоохон үйлдвэрлэгч болж, иргэн бүр хувьцаа эзэмшдэг болгох зорилготой ажиллаж байгаагаа гүйцэтгэх захирал Э.Энх-Амгалан онцолж байв. Мөн дотооддоо шампунь, аяга таваг угаадаг шингэн зэрэг айл гэрийн хэрэгцээний бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх зорилготой. “Сайн” саванг дотоодынхоо хэрэгцээг хангахаас гадна гадагшаа гаргахад боломж, түүхий эд хангалттай бий гэсэн юм.

Энэ тухайгаа тэрээр “Монголд саван хийх хангалттай их түүхиий эд бий. Тухайлбал жирийн айлууд биднийг ганц хоёр тор өөхөн тос байна ирж аваач ээ гэж хүртэл ярьдаг. Харамсалтай нь түүнийг нь очиж авах, нэг бүрчлэн цуглуулах цаг зав, боломж байдаггүй” гэлээ. Үүний оронд тэд “Эмээлт”-д хичнээн тонн өөх хаягдаж байна, “Мах импекс”-ээс хичнээн тонн өөх гарч байна, “Хүчит Шонхор” захад хичнээн хэмжээний тос гарч байна гээд л аль боломжтойгоос нь очиж ээлжлэн авдаг байна.

Түрээсийн байранд савангийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа явуулдаг нь хамгийн том хүндрэл болдог аж. Түрээсийн дарамтаас гадна бүрэн бүтэн тоног төхөөрөмж байдаггүй учир өмнөд, хойд хөршөөс техник технологи оруулж ирж чаддаггүй. Аль болох өөрсдийнхөө боломж бололцоог харгалзаж гар аргаар үйлдвэрлэлээ эрхэлдэг байна. Мөн хатаалтын танкнууд байдаггүй учир, байгалийн аргаар буюу орчны температурт 30 хоног хатаадаг аж. Өөрөөр хэлбэл саван үйлдвэрлэгдсэнээс хойш 30 хоногийн дараа хэрэглэгчдийн гар дээр очно гэсэн үг юм.

sawan

-ХАРШИЛ ҮҮСГЭДЭГГҮЙ, ВИРУСЫН ЭСРЭГ ГАР АРГААР ҮЙЛДВЭРЛЭСЭН
САВАНГ ЭМНЭЛГҮҮД ГОЛДУУ АВДАГ-

Химийн тос бүтээгдэхүүн ороогүй, цэвэр өөхөн тос учир бага зэрэг өөх үнэртэхээс өөрөөр ямар ч асуудалгүй тухай үйлдвэрлэгчид ярилаа. Энэ утгаараа ялангуяа хүүхдийн даавуу, цагаан хэрэглэл, цагаан цамц, хувцас зэргийг “Сайн” савангаар угаахад маш сайн өнгө оруулдаг. Мөн харшил өгдөггүй учир төрөх тасаг, нярайн эмнэлгүүд хамгийн их авдаг аж.

sawanТус компани удахгүй угаалгын нунтаг үйлдвэрлэж эхлэх гэж байгаа юм байна. Одоо саванг угаалгын машинд жижиглэн хийгээд угаахад ямар ч хувцасыг дээд зэргээр өнгө оруулна гэдгийг үйлдвэрлэг Э.Энх-Амгалан бидэнд дурдсан юм.

-Хамгийн анх саван үйлдвэрлэх санааг хэрхэн олж байв?

-Хамгийн анх эгч маань саван хийх санааг олж, хийж эхэлсэн байдаг. Одоо би залгамж болгон үргэлжлүүлэн авч явж байгаа.

-Үйлдвэрлэлээ эхлүүлэхэд хөрөнгө мөнгөний асуудлаа хэрхэн шийдэж байв. Банкнаас зээл авсан тохиолдол бий юу?

-Жижиг бизнес хийхэд хөрөнгө мөнгөний байнгын тордлогоо маш чухал байдаг. Байраа байнга банкны барьцаанд тавьж байна. Нэг банкнаас чөлөөлөөд ахиад өөр банкинд тавих гэх мэтээр үргэлжлүүлдэг. Мөн миний хувьд Солонгос улсад зургаан жил гэрээгээр ажилласанынхаа хнүчээр энэ ажлыг эхлүүлэхэд багагүй хувь нэмэр болсон.

-Үйлдвэрлэсэн савангаа гадагшаа шинжилгээнд явуулж үзсэн үү?

-Солонгос улс руу шинжилгээнд явуулахад тослог сайтай, үнэхээр сайн саван байна. “Манай улсын 12 ширхэг савантай, тэнцэх хэмжээний тослогтой” юм байна гэсэн хариулт өгсөн. Гадаадад үйлдвэрлэсэн саван нефтийн хаягдал тосоор хийгддэг учир, хүний биед олон янзаар харшилдаг. 100 айлын харшлийн төвд арьсны харшилтай хүмүүс оочер дараалал үүсгэдэг. Энэ нь бидний хэрэглэж буй савантай шууд холбоотой асуудал юм л даа.

-Тэгэхээр манай улсад гаднаас импортоор орж ирж байгаа тэр олон савангаас танай саван юугаараа ялгаатай, давуу талтай вэ?

-Нэгд, бүх түүхий эд дотоодынх гэж өмнө ярьсан. Тэгсэн мөртлөө үнийн хувьд хямд. Хоёрт, ямар ч химийн будаг, үнэртүүлэгч, элдэв элемент байхгүй. Гуравт, хир буртгийг маш сайн арилгадаг. Дөрөвт, элдэв элемент агуулаагүй учир ямар ч харшил үүсгэдэггүй. Тавт, саван маань өөрөө тос өөхнөөс бүтсэн болохоор тосыг маш сайн задалж өгдөг.  Давуу талыг дурьдаад байвал олон талаас нь хэлж болох байх.

-Айл өрхүүд төрөл бүрийн угаалгын бодисыг түлхүү хэрэглэдэг.  Гэтэл энэ бүхнийг ганцхан барааны саван орлох боломжтой байдаг. Таны хувьд?

-Айл бүрт олон төрлийн угаалга цэвэрлэгээний бодис өрөөстэй байдаг. Аяга тавагны, хана туурганы, шил тольны, ванн тосгуурны, суултуурын, шалны, даавуун эдлэлийн, ноосон эдлэлийн гээд угааж болдог гадаргуу болгонд зориулагдсан гэх бүхий л бодисыг худалдан авч ванны өрөөгөө чимдэг болжээ. Гэтэл энэ бүх бодисыг бараг бүгдийг нь барааны саван ганцаараа орлож чадна. Барааны саван хамгийн гол нь эрүүл мэндэд ямар ч хор нөлөөгүй цорын ганц угаалгын бодис. Барааны саван шиг аюулгүй, ямар ч хоргүй үнэнч нөхөр цэвэрлэгээний бодис дотор байхгүй.

-Савангийн үйлдвэрийнхээ ажиллах хүчийг хэрхэн зохицуулж байна. Ямар хүмүүсийг ажилд авдаг вэ?

-Манай байгууллага залуу хүнийг гэхээсээ илүү 40 гарсан хүмүүсийг савангийн үйлдвэртээ ажиллууулах сонирхолтой байдаг. Яагаад гэвэл залуу хүн өөрөө хүсвэл хаана, ямар ч ажил олоод орчихно, хийчихнэ. Харин 40-өөс дээш насныхныг нийгэмд ажилд авахаас татгалзах хэцүү хандлагатай болчихсон шүү дээ. Энэ утгаараа савангийн үйлдвэрт ажиллаж байгаа хүмүүсийн тал нь энэ насныхан бий. Мөн хүнд хүчир ажил биш учраас биед нь тохиромжтой. Өндөр цалин өгч чаддаггүй ч боломжийн хэмжээнд цалинжуулан ажиллуулдаг.

П.УРНАА

sawan

sawan

sawan



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 38

жаргал (182.160.3.148)
2018-11-19 17:37:59
өөх тосөө хаана очиж тушаах вэ үнэгүй өгнө. бас хаанаас энэ саванг авч болох вэ

Иргэн (203.91.115.243)
2018-11-17 19:11:15
Албан газраа сонирхож бна утасны дугаар холбогдох утасаа үлдээнэ үү,Монголын нэгч болов ЖДҮ-г дэмжмээр бна.

Иргэн (66.181.161.32)
2018-11-17 10:02:58
Энэ үнэхээр давгүй сайн саван бна лээ.Гол нь үнэ өртгийг нь мэдэхгүй бна. Манай байгууллагад танилцуулах журмаар авчирч өгч бсан. Харшилтай хүнд лав харшил өгөхгүй бсан. Цэьэрлэгээнд ашиглахад давгүй. Би лав дэмжиж бна. Гол нь иргэдэд боломжийн өртөгөөр хүргэх хэрэгтэй.

Зочин (66.181.179.111)
2018-11-17 00:11:26
Ёстой мундаг хамт олон байна. Фэйсбүүкээр дүүрэн илүү гарсан өөх тосоо яахаа мэдэхгүй байгаа эзэгтэй нар энэ үйлдвэрт өгчихөж баймаар юм байна доо

Мөөгий (202.55.188.33)
2018-11-16 16:13:08
Ёстой дажгүй саван шүү. Гэхдээ гадуур нээх өргөн худалдаалагддаггүй юм шиг санагдсан.

Зочин (202.9.43.194)
2018-11-16 13:51:25
Дээр үед аймгийн хүнсний үйлдвэрт тас хар саван хийдэг байсан ба тэр цагаан хөөстэй л байсан сайн мууг нь санахгүй байна

hereglegch ni bna (27.123.213.42)
2018-11-16 13:49:17
eldev unergui uusalt bagatai saikhan tsagaan ungutei hemjee tom yum bna le joohon dutagdal ni hoosrolt bagatai gehdee haluun usand hoosorno hereglehed buruudhaargui bolomjiin yum bna lee undesnii uildverlelee demjih heregtei shuu yuun yaasan iisen populyar savan ter chin zavaan hurts unertei mash ih harshil uusgedeg huuhed harshilaad uhhee duhsun ogt hyereglej bolohgui ed bna le shuu humuusee

Зочин (202.21.101.238)
2018-11-16 12:51:10
Mundag yuma demjij bna tsaashdiinh ni ajild amjilt husiye heregleh bolno.

зочин (202.131.236.170)
2018-11-16 12:32:39
Мундаг байна Ажлын өндөр амжилт хүсье.

Зочин (202.55.183.178)
2018-11-16 12:27:38
одоо байгаа хүчин чадал масс зах зээлд чиглэсэн бол, нэмж ашиг ихтэй тансаг зэрэглэлийн эко хувилбараа гаргах, нэгэнт эко бол савлагааг гялгар уут биш эко сэтгэгдэл төрүүлэхүйц цаасан савлагаанд шилжүүлэхийг бодоорой.

Зочин (202.55.183.178)
2018-11-16 12:23:51
Барааны савлагааг өөрчлөх, зах зээлд зөв байршуулах талаар хамтрамаар байна. сайжруулж чадах ганц нэг зүйл харагдаж байна

зочиэ (103.212.118.17)
2018-11-16 11:54:14
үнэхээр гое саван бсан дахиж авах гэсэн олдоогүй

ard (103.212.118.17)
2018-11-16 11:52:52
ийм мундаг эх орондоо хэрэгтэй юм хийж хийж бүтээж бгаа ждү нараа дэмжиж зээл олгох ёстой байтал нөгөө л төрийн хулгайчид нь авчаад ичих ч үгүй хүний өмнөөс уучлал гуйж бна ч гэх шиг ярвайсан авгай гарч байх юи тэднийг хэзээ ч уучилж болохгүй өчнөөн идсэн хулгайлсныг нь уучилсан арай хэтэрч бна энэ мөнгийг энэ хүиүүс авсан бол үйлдвэр нь хөл дээрээ боссон олон хүн ажлын байртай болох бсан ш дээ тийиээс ард түмэн минь тэмцэх хэрэгтэй болж бна

амжилт хүсье (103.26.193.36)
2018-11-16 11:31:59
ХААНААС авч болох вэ?

zochin (122.201.23.83)
2018-11-16 11:26:29
Ийм мундаг ажилсаг, ухаалаг залуучуудаа дэмжиж сайн саванг одоо байнга авах болно. Сайн саванг үйлдвэрлэж та бүхнийг монголынхоо бүх аймаг суманд салбар үйлдвэртэй болж, гадаадад экспортоор гаргадаг болоорой гэж ерөөе.

Irgen (183.177.106.67)
2018-11-16 11:25:15
Ингээд дотооддоо үйлдвэрлээд байвал хөгжинө, доллар гадагшаа гарахгүй

Зочин (43.228.129.131)
2018-11-16 11:11:42
ЖДҮС-ийн зээлийг энэ мэт үндэсний үйлдвэрлэгчдэд олгох хэрэгтэй байсан юм, гэтэл хулгайчууд хувааж идээд, үнэтэй машин, тансаг хаус худалдаж авцгаасан биз.

tungaa (203.91.118.218)
2018-11-16 11:02:04
Баяр хүргэе. Биднийг бага байхад өнгө нь бараан ч гэсэн сайн чанартай саванг эх орондоо үйлдвэрлэдэг, хүмүүс авч хэрэглээд цэвэр цэмцгэр явж болоод л байсан. Цаашдын ажилд тань амжилт хүсье.

Зочин (124.158.107.6)
2018-11-16 10:39:27
Би танай саван хэрэглээд жил гаран болж байна. Ялангуяа би аяга таваг угаахдаа хэргэлдэг. Тос өөхийг маш сайн арилгаж цэвэр усаар 1 удаа зайлхад үлдэцгүй үнэргүй маш сайн угаадаг юм билээ. Та бүхэнд ажлын амжилт хүсэе.

zochin (66.181.164.214)
2018-11-16 10:34:35
mundag zaluu ba. bi ch gesen savangiin vildver baiguulah sanaa baigaad l bdag herejuulj ehleegvil ba. amjilt hvsye

Зочин (103.229.123.1)
2018-11-16 10:29:45
СОЦ нийгмийн үед аймаг хүнсний үйлдвэрлэл явуулж чихэр боов барааны саван сарнай туул гэх гарийн саван Тэс нэртэй Эко угаалгын нунтаг хийдэг байсан.Залуусаа үнэ төлбөргүй сургаж байсан байр орон сууцанд үнэгүй орно сайхан нийгэм байжээ.

Huduunii ard (64.119.26.120)
2018-11-16 10:24:13
buusnii ehleliig tavidag savan!!!! butsaad buusunduu barigdhandee mongolchuud

zochin (202.70.43.214)
2018-11-16 10:18:12
сайн саван байсан уусалт багатай үнэ боломжийн энэ хэвээр байвал зүгээр байна гүйлт сайтай болохоороо үнээ нэмээд чанарыг муу болгохгүй байх хэрэгтэй амжилт

Зочин (202.9.42.34)
2018-11-16 10:14:11
Маш сайн эхлэл байна. Түүхий эд нь орон даяар байгаа учраас ганцхан Дорнотод биш бүсээр нь тооцоод хэд хэдэн газар үйлдвэрлэхийг төрөөс бодлогоор зохицуулаад өгвөл манайхан юм хийнэ дээ

зочин (66.181.160.66)
2018-11-16 09:56:10
хаана байдаг юм бэ нэг уулзах юмсан

Зочин (202.179.31.56)
2018-11-16 09:48:30
Манай монголчууд резинэн чихэр хийхгүй юм байх даа. Haribo шиг.

Сарангоо (202.131.227.171)
2018-11-16 09:47:27
өөрийн улсын үйлвэрлэлээ дэмжицгээе "Сайн" савангаа авч байна.

Ахү (66.181.186.42)
2018-11-16 09:46:10
Үнэ бас дахин үнэ бүгдииг шииднэ

Зочин (202.179.31.56)
2018-11-16 09:43:56
Ухамсартай газар байна. Хүн ажилд авахдаа хүртэл нийгэмдээ тус хүргэж бодолцож авч байна. Тааралдвал авч үзнэ.

Зочин (182.160.34.147)
2018-11-16 09:39:15
тэгээд хаана зардаг юм? дутуу мэдээлэл өгөх нь сэтгүүлчийн болхи чадвар

Зочин (202.179.27.160)
2018-11-16 09:36:06
Монголд энэ мэт сайн үйлс,сайн зам олон бий.Даан ч бидний гаргасан дээд нөхдүүд өөрсдөө хагартлаа баяжихаа бодохоос биш жинхэнэ энэ хүү мэт ЖДҮ-лэгч нараа дэмжихгүй байна.Ингээд хөгжөөд байвал Монгол юу байхав дээ,удахгүй л хийхгүй юм үгүй болно шүү дээ.

бүтээлч хүмүүс (202.9.41.151)
2018-11-16 09:34:29
цагаан захтай, шороо ч олигтой хүрздэж чадахгүй,залхуу, ажил хийх дургүй,хялбар амьдрах, нам дарга дагаж далдаганахаас өөр зүйл мэдэхгүй шуналын донтонгууд багасаж энэ мэт бүтээлч залуус олширвол мөн сайн байна.

zochin (122.201.23.83)
2018-11-16 09:28:26
Төрөөс хөнгөлөлттэй зээл өгөх хэрэгтэй. Энэ чинь л жинхэнэ жижиг дунд үйлдвэрлэл байна даа. Одоо авсан мөнгөө буцааж өгч байгаа хүмүүсийн эргэн төлөлтөөс энэ залууд өгөх хэрэгтэй

санаа (122.201.23.83)
2018-11-16 09:26:54
Эх оронч сэтгэл гэдэг бол үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ худалдаж авахаас эхэлдэг. Сайн саванг одоо байнга авч байнааа

zochin (122.201.23.83)
2018-11-16 09:25:48
Ийм мундаг залуучууддаа төр дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Ийм оргинал саванг АНУ-д экспортоор гаргавал монголын нэртэй брэнд болно доо. Сайн савангийн үйлдвэрлэдэг ажилтнуудад ажлын амжилт хүсье

би (122.201.26.168)
2018-11-16 09:25:33
Сурвалжлага хийсэн нь сайн байна. Саван үйлдвэрлэгч та бүхэнд амжилт хүсье. Харин сурвалжлагч та ажилдаа хариуцлагтай хандаж мэдээнийхээ үг үсэг, утга найрлагад анхаарна уу.

зочин (124.158.109.60)
2018-11-16 09:23:38
Дотоодын үйлдьэрлэлээ дэмжицгээе ээ та минь ээ. Өнөөдрөөс эхлээд дахиж Popular авахгүй САЙН савангаа авч байхаар шийдлээ

иргэд (202.131.230.19)
2018-11-16 09:20:06
хөдөө орон нутгиинхан авчих үнээр зар , наимаачид шулахаа боль. шулаачид.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-10 19:51:06 - Спорт
БНАСАУ-ын сагсан бөмбөгийн багтай хамтарсан бэлтгэл сургуулилалт хийнэ
2018-12-10 17:40:23 - Эрүүл мэнд
ЭМД-аараа урьдчилан сэргийлэх үзлэгт үнэгүй хамрагдана
2018-12-10 17:29:40 - Улс төр
Ерөнхийлөгч агаарын бохирдлын асуудлаар УИХ-ын даргад хандлаа
2018-12-10 17:09:29 - Улс төр
Хотын дарга С.Батболд ажлаа хүлээлгэн өглөө
2018-12-10 16:27:32 - Эрүүл мэнд
АШУҮИС-ийн цогцолборын сургалтын төв, эмнэлгийн барилгыг нээв
2018-12-10 16:23:30 - Шар
Францын дунд сургуулийн сурагчид Монгол өв соёлыг судалж байна
2018-12-10 16:15:36 - Улс төр
Л.Оюун-Эрдэнэ: Бойкот үргэлжилнэ
2018-12-10 15:53:15 - Энтертайнмент
ФОТО: Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн эдлэл хэрэгслийг дэлгэлээ
2018-12-10 15:51:02 - Нийслэл
ХЭҮК эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтран ажиллана
2018-12-10 15:47:23 - Улс төр
Ардчилсан намын бүлгээс МАН-д шаардлага хүргүүллээ
2018-12-10 15:23:24 - Спорт
У.Мөнх-Эрдэнэ УАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
2018-12-10 14:06:06 - Улс төр
МАН-ын бүлэг Ц.Цогзолмаа, Я.Содбаатар нарыг чөлөөлөхийг дэмжжээ
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-10 12:53:50 - Орон нутаг
Сураггүй болсон иргэнийг хайх ажиллагааг зогсоожээ
2018-12-10 12:52:13 - Энтертайнмент
“ӨДРИЙН СОНИН” оны шилдэг сониноор шалгарлаа
2018-12-10 12:41:36 - Спорт
Сумо бөхийн холбооны ойн барилдаанд харцага О.Хангай түрүүллээ
2018-12-10 12:30:39 - Нийслэл
Хүүхдийн асуудлаар үүрэг хүлээгчид зөвлөлдлөө
2018-12-10 12:18:19 - Хууль
Ач хүү нь 86 настай эмээгээ зодож, хүнд гэмтээжээ
2018-12-10 12:18:09 - Эдийн засаг
Монгол ноолуурыг дэлхийн брэнд болгоход ХААН банк гүүр болж ажиллана
2018-12-10 12:09:20 - Гадаад
Италид болсон рэп дуучны тоглолтын үеэр таван хүүхэд амь үрэгджээ
2018-12-10 12:01:01 - Шар
А.Баасандорж: Залуу бөхөд гар хүрч, гэмтээсэндээ уучлалт гуйж байна
2018-12-10 11:52:16 - Улс төр
МАН-ыг татан буулгах эсэхийг УДШ тав хоногт шийдвэрлэнэ
2018-12-10 11:43:09 - Орон нутаг
Сайншанд сумын Зүүнбаян багт 50 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо
2018-12-10 11:42:09 - Спорт
Аваргууд гурав дараалан хожлоо
2018-12-10 11:32:16 - Нийслэл
Мэргэжлийн хяналтын газраас сэрэмжлүүлж байна
2018-12-10 11:31:01 - Улс төр
МАН-ын бүлэг хуралдаагүй байна
2018-12-10 11:27:24 - Байгаль Орчин
Өнөөдрөөс ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна
2018-12-10 11:21:05 - Улс төр
Ц.Амарсанаа, Б.Баярсайхан нар ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн ч ШИЙДВЭРЛЭХ БОЛОМЖГҮЙ нөхцөл байдал үүсчээ
2018-12-10 11:11:18 - Улс төр
Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд хаалттай мэдээлэл хийнэ
2018-12-10 11:02:08 - Эрүүл мэнд
Жирэмсэн эмэгтэйчүүдэд харьяалал харгалзахгүй үйлчлэхийг даалгав
2018-12-10 10:54:48 - Улс төр
Оны шилдэг багш нарыг энэ сарын 27-нд тодруулна
2018-12-10 10:38:40 - Хууль
“KFC” хоолны газарт согтуу иргэн БУУ гаргаж танхайрчээ
2018-12-10 10:38:13 - Орон нутаг
Сайншандад авто буудал ашиглалтад оржээ
2018-12-10 10:35:30 - Эрүүл мэнд
Зарим өрхийн эмнэлэг биохимийн болон цусны ерөнхий шинжилгээ авдаг боллоо
2018-12-10 10:11:15 - Эдийн засаг
ХХБанк ахин дөрвөн сургуулийн номын санг тохижуулж өглөө
2018-12-10 10:08:01 - Эдийн засаг
Онлайнаар хадгаламж барьцаалсан зээл авахад хүү багатай боллоо
2018-12-10 10:01:26 - Нийслэл
Баянхошуу, МҮОНРТ орчимд агаар ИХ БОХИРДОЛТОЙ байна
2018-12-10 09:00:40 - Улс төр
МАН-ыг татан буулгах талаар хэвлэлийн хурал зарлав
2018-12-10 08:59:43 - Байгаль Орчин
Улаанбаатарт 17 градус хүйтэн байна
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-10 08:51:36 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболдын талын төлөөллүүд уулзсан ч ТОХИРОЛЦООНД ХҮРЧ ЧАДАЛГҮЙ САЛЖЭЭ
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
2018-12-08 11:52:48 - Эдийн засаг
Улс төрийн тогтворгүй байдлаас болж ОУВС хөтөлбөрөө зогсоох эрсдэлд оржээ
2018-12-10 09:00:40 - Улс төр
МАН-ыг татан буулгах талаар хэвлэлийн хурал зарлав
2018-12-10 10:38:40 - Хууль
“KFC” хоолны газарт согтуу иргэн БУУ гаргаж танхайрчээ
2018-12-10 12:18:19 - Хууль
Ач хүү нь 86 настай эмээгээ зодож, хүнд гэмтээжээ
2018-12-10 07:57:17 - Спорт
М.Нандинцэцэг: Дэлхийн аваргын үеэр маш олон хүн “чиний нас болоод карьер дуусч байна” гэж хэлж байлаа
2018-12-10 14:06:06 - Улс төр
МАН-ын бүлэг Ц.Цогзолмаа, Я.Содбаатар нарыг чөлөөлөхийг дэмжжээ
2018-12-08 10:11:16 - Эрүүл мэнд
А.Цэнджав: Өсвөр насны хүүхдүүд “Хэн нь олон СОРОНЗ залгих вэ” гэсэн утгатай аян өрнүүлж эрүүл мэндээрээ хохирч байна