УИХ-ын дарга “Нэхүүл”-үүдэд хариу өгчээ

Түгээх    
2018-11-16 10:45:31 - Нийслэл

uihМонгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон “Нэхүүл” нам бус залуучуудын хөдөлгөөний төлөөллийг хүлээн авч уулзсан байна. Тус уулзалтад дээрх хөдөлгөөний зохицуулагч, хувиараа бизнес эрхлэгч иргэн Л.Отгонбат, Сэлэнгэ аймагт жижиг, дунд үйлдвэр эрхлэгч Д.Баянмөнх, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны тэргүүлэгч О.Мөнх-Эрдэнэ нар оролцжээ.

“Нэхүүл” нам бус залуучуудын хөдөлгөөнөөс Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод хандан ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас өөрийн болон хамаарал бүхий компанидаа зээл авсан асуудалд нэр холбогдсон УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгуулж, хуулийн цээрлэл хүлээлгэх ёстой гэсэн шаардлага ирүүлсэн байна.

Уулзалтын үеэр иргэн Л.Отгонбат, Д.Баянмөнх, О.Мөнх-Эрдэнэ нар нийгэмд шударга бус байдал газар авсны нэгэн жишээ нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид, баялаг бүтээгчдийг дэмжих зориулалттай зээлийг УИХ-ын болон Засгийн газрын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд эрх мэдлээ ашиглан авсан нь увайгүй хэрэг мөн. Үүнийг бид иргэдийнхээ эрхэнд, нийгмийн баялагт халдсан нэг ёсны дээрэм, хулгай, эрүүгийн гэмт хэрэг гэж үзэж байна. Тиймээс хуулийн дагуу хариуцлага тооцох ёстой. Сайдаас огцруулаад юм уу, уучлалт гуйсан төдийгөөр өнгөрөх ёсгүй. Төрийн өндөр албан тушаалтан, жирийн иргэд ялгаагүй хуулийн өмнө тэгш эрхтэй байх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Иргэн О.Мөнх-Эрдэнэ Засгийн газрын тусгай сангуудыг шалгахдаа иргэд, жижиг, дунд бизнес эрхлэгчид, татвар төлөгчдийн төлөөллийг оролцуулах, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн Төсөл шалгаруулалтын хороонд баялаг бүтээгчдийн оролцоог хангах  ёстой гэж үзэж байгаагаа дуулгасан байна. 

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон “Та бүхний шаардлагад УИХ-ын дарга М.Энхболд хариу өгч байна. Үүнийг өөрийн биеэр гардуулан өгч, санал бодлоо солилцъё хэмээн урьсан юм. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан, зуучилсан үйлдэлд төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсоныг буруушаасан Та бүхний шаардлагыг хүндэтгэж  байна. Өчигдөр УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улсын ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарт албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгөх шаардлагыг тавих үеэрээ энэ талаарх байр сууриа тодорхой илэрхийлсэн.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагаас ирүүлсэн шаардлагын дагуу нэр холбогдсон УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудлыг хууль тогтоомжийн дагуу хэлэлцэн шийдвэрлэхийг УИХ-ын Ёс зүйн дэд хороонд, ЖДҮ-ийг хөгжүүлэх сан болон Засгийн газрын тусгай сангуудыг шалгах ажлын хэсэг байгуулах асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд хэлэлцэн шийдвэрлэхийг УИХ-ын Төсвийн байнгын хороонд чиглэл болгосон гээд, УИХ-ын дарга М.Энхболдын “Хариу өгөх тухай” албан бичгийг гардуулж өгчээ.

Уг албан бичигт Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлд гэмт хэрэгт холбогдсон гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокуророос УИХ-д оруулж, УИХ шийдвэрлэхээр заасныг дурдаад, нэр бүхий гишүүдийн ёс зүйн асуудлаар дүгнэлт гаргаж, ёс зүйн хариуцлага тооцох, ЖДҮ-ийг хөгжүүлэх сан болон Засгийн газрын тусгай сангуудыг шалгах ажлыг хуулийн дагуу яаралтай зохион байгуулах чиглэлийг Төсвийн байнгын хороо, Ёс зүйн дэд хороонд өгснийг тэмдэглэсэн байна.

Төр засаг, олон нийтийн үүсгэл санаачилгын байгууллага, иргэд харилцан ярилцаж, ойлголцон зөвшилцөх, хууль зөрчсөн шударга бус үйлдэлтэй хамтран тэмцэх нь чухал гэж үзэж байгаагаа “Нэхүүл” нам бус залуучуудын хөдөлгөөнийг төлөөлж ирсэн иргэд уулзалтын төгсгөлд илэрхийлжээ.

Д.ТУЯА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 23

Зочин (91.141.3.152)
2018-11-17 07:00:00
Тэнэг монголчуудаа Хэргий эзэн Элбэгдорж чинь буруутай муухай бүхнийг хийсэн эзэн чинь энэ хүн

бао бао (103.111.68.3)
2018-11-16 16:47:08
Ми овогтын бульхай нь илрэх гээд мөн ч их сандарч байна даа.

Зочин (202.9.43.194)
2018-11-16 13:54:58
АН л өөрийн гишүүдийг шийтгэдэг болохоос МАН хэзээ шийтгэж байсан юм

зочин (202.131.225.197)
2018-11-16 13:51:55
Ёс зүйн биш эрүүгийн хариуцлага хүлээх ёстой шүү

Зочин (202.9.42.210)
2018-11-16 12:57:41
noxoid baridag modoo ywuuljee me ewgvi gardaa

зочин (66.181.176.155)
2018-11-16 12:32:06
Ми.Энхболд арьсаа хамгаалж байна. Одоо 60 тэрбум, газарын наймааны хохиролтой хэрэг шалгагдана. Ес зүйн хороогоор энэ нөхөрийг өөрийг нь хэлэлцүүл. Шалгуул. Асуудал босоод ирэхээр дуртай дургүй хөдөлж байгааг хараарай.

зочин (66.181.176.155)
2018-11-16 12:32:06
Ми.Энхболд арьсаа хамгаалж байна. Одоо 60 тэрбум, газарын наймааны хохиролтой хэрэг шалгагдана. Ес зүйн хороогоор энэ нөхөрийг өөрийг нь хэлэлцүүл. Шалгуул. Асуудал босоод ирэхээр дуртай дургүй хөдөлж байгааг хараарай.

Зочин (66.181.180.132)
2018-11-16 12:26:00
ждү сангуудын мѳнгийг шалга

ЗОЧИН (202.131.254.46)
2018-11-16 12:17:11
Миеэгээс салаагүй цагт энэ бусармаг байдал дээрдэнэ гэж байхгүй. Миеэг улстөрөөс нэн даруй зайлуул.

Зочин (66.181.161.4)
2018-11-16 12:07:42
хүрэлсүхийн боожгоонууд

ЗОЧИН (124.158.95.14)
2018-11-16 11:36:58
ХҮРЭЛСҮХ НЬ Ч , ЭНХБОЛД Ч ЯЛГААГҮЙ НААД ХЭДИЙГ ЧИНЬ ХАМТАРЧ АЖИЛЛАНА ГЭДЭГ ҮГЭЭР ХУУРААД Л ШИЙДСЭН ЮМ БАЙХГҮЙ ЯВУУЛААД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ???, ЖДҮ-ГЭЭС ЗЭЭЛ АВСАН ЕРӨНХИЙ АУДИТОР ХҮРЭЛБААТАР, САЙ АГСАН БАТЗОРИГ НАРААР ТУГ ТАХИАД Л БУСАД НЬ АРД НЬ ХАМГААЛАЛТАЙ ҮЛДЧИХЭЭД БАЙНА Ш ТЭЭ, БҮГДЭД НЬ ИЖИЛ ТЭГШ ШУДАРГА ХАНДААЧ, МАН-Ы ДАРГА ХҮРЭЛСҮХЭЭ???

Зочин (103.229.123.1)
2018-11-16 11:34:48
Нэхүүлүүд биш тавиуулууд байна.

зочин (66.181.181.65)
2018-11-16 11:27:33
Шударга хуули байдаг бол хуулийн өмнө очиж хуули цаазаар толгойгийн авах ёстой биш үү.ёс зүйн харицлага гэж ямар юмаа яриад бнаа.айн

зочин (66.181.181.65)
2018-11-16 11:27:26
Шударга хуули байдаг бол хуулийн өмнө очиж хуули цаазаар толгойгийн авах ёстой биш үү.ёс зүйн харицлага гэж ямар юмаа яриад бнаа.айн

зочин (66.181.181.65)
2018-11-16 11:27:19
Шударга хуули байдаг бол хуулийн өмнө очиж хуули цаазаар толгойгийн авах ёстой биш үү.ёс зүйн харицлага гэж ямар юмаа яриад бнаа.айн

зочин (66.181.181.65)
2018-11-16 11:27:06
Шударга хуули байдаг бол хуулийн өмнө очиж хуули цаазаар толгойгийн авах ёстой биш үү.ёс зүйн харицлага гэж ямар юмаа яриад бнаа.айн

зочин (66.181.181.65)
2018-11-16 11:27:00
Шударга хуули байдаг бол хуулийн өмнө очиж хуули цаазаар толгойгийн авах ёстой биш үү.ёс зүйн харицлага гэж ямар юмаа яриад бнаа.айн

зочин (66.181.181.65)
2018-11-16 11:26:46
Шударга хуули байдаг бол хуулийн өмнө очиж хуули цаазаар толгойгийн авах ёстой биш үү.ёс зүйн харицлага гэж ямар юмаа яриад бнаа.айн

зочин (66.181.181.65)
2018-11-16 11:26:38
Шударга хуули байдаг бол хуулийн өмнө очиж хуули цаазаар толгойгийн авах ёстой биш үү.ёс зүйн харицлага гэж ямар юмаа яриад бнаа.айн

Зочин (66.181.177.190)
2018-11-16 11:22:21
Ayaduu zuulnuur argalaad huurad unguruuh biz, naad zaluuchuudiig chin ulhun huurad yavuulaha medeh bailgui...

Зочин (64.119.16.14)
2018-11-16 11:12:57
Нэхүүл яахаараа нам бус залуучууд гээд байгаа юм бэ? Дандаа л ардчилсан намынхан байна худлаа гэвэл NTV-гийн өчигдрийн 20 цагийн мэдээг үзээрэй, лав л Эрдэнэтийн ардчилсан намынхан тэр чигээрээ нэхүүл гэсэн бичиг зүүчихсэн бүр ярилцлага өгөөд тууж явна

Зочин (202.126.89.34)
2018-11-16 11:09:36
Одоо ч ЖДҮ -чидыг харахаар бөөлжис цутгадаг болж

Зочин (202.9.43.101)
2018-11-16 11:04:16
"ЁС ЗҮЙН ХАРИУЦЛАГА" ХЭМЭЭХ ХОШИН ЖҮЖГЭЭРЭЭ ЛУЙВАРЧИДАА АВРАХААР ШИЙДЖЭЭ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-14 20:13:54 - Эрүүл мэнд
ЭМЯ: Томуу томуу төст өвчний үед авах арга хэмжээний бэлэн байдлыг бүрэн ханган ажиллаж байна
2018-12-14 17:47:27 - Спорт
Өсвөрийн бөхчүүд Якутаас таван медаль хүртжээ
2018-12-14 17:44:16 - Нийслэл
Автобусны хөдөлгүүр шатаж байсныг унтраажээ
2018-12-14 16:55:37 - Нийслэл
Гол нэрийн барааны үнэ 2.9 хувиар өссөн байна
2018-12-14 16:49:08 - Улс төр
АНУ-ын Төрийн департментын тусгай элчийг хүлээн авч уулзлаа
2018-12-14 16:29:08 - Нийслэл
Энэ жил төв талбайн сүлд модны гэрэл асаах ёслолыг хийхгүй гэв
2018-12-14 16:23:40 - Эдийн засаг
Төв банк бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа
2018-12-14 15:46:20 - Байгаль Орчин
Амралтын өдрүүдэд цаг агаар тогтуун байна
2018-12-14 15:43:24 - Нийслэл
Төрийн албаны ээлжит шалгалт энэ сарын 17-нд эхэлнэ
2018-12-14 15:42:03 - Эрүүл мэнд
Томуу, томуу төст өвчин дунджаас 0.1 хувиар их байна
2018-12-14 15:20:47 - Энтертайнмент
Найруулагч Н.Наранбаатар МУ-ын соёлын элчээр томилогдлоо
2018-12-14 15:01:40 - Эрүүл мэнд
ГССҮТ: Зөөлөн эд гэмтсэн, яс хугарсан бол бариачид биш мэргэжлийн эмчид хандана уу
2018-12-14 14:53:59 - Улс төр
Шинзо Абэ: Монгол улстай энх тайван, тогтвортой байдлыг хангахад хамтран ажиллахын төлөө байна
2018-12-14 14:51:42 - Нийслэл
“Цэргийн наадам” олон улсын тэмцээнийг зохион байгуулна
2018-12-14 13:48:10 - Улс төр
Л.Энх-Амгалан: Чуулганы хуралдаан ирц бүрдээгүй шалтгаанаар дөрөв дэх удаагаа хойшиллоо
2018-12-14 13:46:03 - Гадаад
Мөнгө тээвэрлэж явсан автомашин эвдэрч, их хэмжээний мөнгө цацагджээ
2018-12-14 13:43:34 - Улс төр
Залуу гишүүдийг турхирхаа боль гэв
2018-12-14 13:40:02 - Нийслэл
“Зайсан Хилл”-д шинэ жилээ тэмдэглэсэн нэг байгууллагын 20 гаруй хүн хордлого авчээ
2018-12-14 13:17:59 - Боловсрол
Монголын залуу багш нар Төрийн ордонд чуулж “Оюуны элч”-ээ тодрууллаа
2018-12-14 13:09:00 - Хууль
Таксины жолоочийг хүзүүнд нь хутгалаад хэргийн газраас зугтжээ
2018-12-14 12:41:05 - Улс төр
УБТЗ-ын ерөнхий хорооны хурал эхлээгүй байна
2018-12-14 12:34:07 - Гадаад
Цахим худалдааны мэргэжлээр 81 настай иргэн бакалаврын зэрэг хамгаалжээ
2018-12-14 12:22:47 - Спорт
ХӨЛБӨМБӨГ: Охид Сингапурын багийг хожив
2018-12-14 12:10:57 - Энтертайнмент
Охидын К-РОР хамтлаг Монголд клипээ хийжээ
2018-12-14 12:01:27 - Хууль
"Шангри-Ла" зочид буудалд амиа алдсан АНУ-ын иргэний хэргийн газарт ТЕГ-ынхан очиж, шалгаж эхлэв
2018-12-14 11:49:11 - Орон нутаг
Сумаас дэлхийд гарах мөрөөдөл
2018-12-14 11:45:36 - Нийслэл
Улаанбаатар хотын агаарын бохирдолд анхаарлаа хандуулахыг иргэд НҮБ-аас хүсч эхэллээ
2018-12-14 11:44:56 - Боловсрол
Долоон эрдэмтэн академич цол хүртлээ
2018-12-14 11:39:03 - Энтертайнмент
"Хөмөргөн гурвалжин" этно бүжгийг ЮНЕСКО-гийн чуулганы нээлтэд тоглоно
2018-12-14 11:24:07 - Хууль
Машинаа угаалгаж байсан иргэн авто газанд хордож эмнэлэгт хүргэгджээ
2018-12-14 11:24:06 - Эрүүл мэнд
Монгол эмч нар энэ онд 25 хүнд бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийжээ
2018-12-14 11:23:18 - Нийслэл
Төв талбайн сүлд модны гэрлийг өнөөдөр асаана
2018-12-14 11:15:53 - Спорт
Сагсчид утаанаас хамгаалах маск өмсөж тоглолтоо эхлүүллээ
2018-12-14 11:08:26 - Орон нутаг
Мал тооллого Монгол орон даяар үргэлжилж байна
2018-12-14 11:06:46 - Улс төр
УИХ-ын даргыг огцруулах асуудлыг ТББХ руу шилжүүллээ
2018-12-14 10:21:53 - Улс төр
УИХ-ын даргыг өнөөдөр өрөөнөөс нь чирч гаргана
2018-12-14 10:08:18 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-д хаалттай мэдээлэл хийнэ
2018-12-14 10:04:38 - Хууль
Агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан хөрөнгийг АТГ шалгаж эхэлжээ
2018-12-14 09:11:37 - Байгаль Орчин
Улаанбаатарт 11 градус хүйтэн байна
2018-12-14 08:17:21 - Улс төр
Хууль бусаар алт олборлож байгаад, 5.7 сая төгрөгийн торгуулиа төлөхгүй зугтсан Э.Бямбасүх Т.Аюурсайхантай ХАМААРАЛТАЙ ЮУ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-13 07:42:01 - Хууль
АУДИО БИЧЛЭГ: БНЭУ-дэх Элчин Сайд Г.Ганболд тусламж хүссэн монгол эмэгтэйн биед халдсан баримт үлджээ
2018-12-13 16:40:51 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Хүүхэд хулгайлсан эмэгтэйд гурван жилийн ял оноолоо
2018-12-14 10:21:53 - Улс төр
УИХ-ын даргыг өнөөдөр өрөөнөөс нь чирч гаргана
2018-12-13 13:01:20 - Хууль
"Шангри-Ла" зочид буудлын өрөөнд АНУ-ын иргэн боомилж нас барсан байдалтай олджээ
2018-12-12 11:27:54 - Хууль
Түргэний эмч Н.Б: Гэрт нь байхад л “Юм мэдэхгүй эмч, зайл” гэж харааж эхэлсэн
2018-12-12 07:56:14 - Энтертайнмент
TOP LINE: Бид Өвөрмонголын Шилийн гол аймгийн хөдөө өссөн МАЛЧНЫ хүүхдүүд
2018-12-13 13:21:45 - Технологи
УИХ-ын дарга маргаашийн дотор огцрохгүй бол өрөөнөөс нь чирч гаргана гэв
2018-12-14 08:10:54 - Боловсрол
Захирал ангийн багшийг маань “25-ХАН БИЛЕТ зарчихаж чадахгүй арчаагүй” гэж загнасан
2018-12-12 07:50:03 - Энтертайнмент
Б.Идэр-Од: Монгол залуусын оюуны бизнест Японы тэрбумтан 1.1 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ хийлээ
2018-12-12 12:54:16 - Хууль
Төрийн ордныг согтуу жолооч мөргөж, осол гаргажээ