Анагаах ухааны хөтөлбөртэй сургуулиудын үйл ажиллагаатай танилцаж байна

Түгээх    
2018-11-16 11:29:47 - Боловсрол

bolowsrol

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар байгуулсан ажлын хэсэг анагаах ухаан, эрүүл мэндийн хөтөлбөрөөр сургалт явуулж буй их, дээд сургуулийн үйл ажиллагаатай танилцаж байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайханаар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр Шинэ анагаах ухаан их сургууль, Эм зүйн шинжлэх ухааны их сургууль, Ач анагаах ухааны их сургуулийн үйл ажиллагаа хөтөлбөр, багшлах боловсон хүчний байдал, сургалтын орчинтой танилцжээ.

Шинэ анагаах ухаан их сургууль, Эм зүйн шинжлэх ухааны их сургууль нь сувилахуйн хөтөлбөрөөр элсэлт аваад хоёр жил болж байгаа бол Ач их сургууль энэ мэргэжлээр 2004 оноос хойш элсэлт авчээ. Орон нутгаас ирсэн төгсөгчид буцаад орон нутагтаа ажиллах нь ховор байгаа аж. Эм зүйн шинжлэх ухааны их сургуулийн суралцагчдыг дөрөв, тавдугаар дамжаанаас эхлэн байгууллагууд сургалтын төлбөрийг нь төлж, орон нутагт ажиллуулах гэрээ байгуулж байгаа юм байна.

Энэ тухай Ажлын хэсгийн ахлагч Б.Баярсайхан хэлэхдээ, “Чанартай, шинжлэх ухаанч боловсон хүчин бэлтгэхээс гадна өндөр хариуцлагатай ёс зүйтэй мэргэжилтэн бэлтгэх нь чухал. Орчин үед гадаад хэлгүй анагаах ухааны мэргэжилтэн байх боломжгүй. Тиймээс гадаад хэл болон бусад шаардлагатай мэдлэгийг өндөр түвшинд олгох хэрэгтэй” гэжээ.

Анагаахын мэргэжил нь хүний амь нас, эрүүл мэндийг бүрэн хариуцдаг онцгой мэргэжил тул төгсөгчдийнхөө хариуцлагатай байдалд санаа зовниж явдгаа сургуулийн удирдлагууд хэлж байсан юм. Тухайлбал, Шинэ анагаах ухаан сургуулийн захирал доктор М.Амбага, “Бид оюутанд мэдлэг олгож чадаад байна. Харин ёс зүй, суурь ёс суртахууныг төлөвшүүлэхэд хүндрэлтэй байна. Иймд гэр бүл тогтвортой байх, гэр бүлийн суурь хүмүүжил, төлөвшил олж авахад эцэг, эхийн үүрэг хариуцлага чухал байна” гэв.

Анагаах ухааны хөтөлбөр хэрэгжүүлдэг сургуулийн бас нэг онцлог нь өндөр өртөг бүхий тоног төхөөрөмж, лаборатори хэрэгцээтэй байдаг. Ийм лабораторийг сургуулиуд өөрийн хөрөнгө, нөөц бололцоогоор боломжийн хэмжээнд хангасан нь харагдаж байлаа.

Нийслэл хотод нийт 12 их, дээд сургууль эрүүл мэнд, анагаах ухааны хөтөлбөрөөр дээд боловсрол олгодог. Ажлын хэсгийнхэн одоогийн байдлаар 10 сургуулийн үйл ажиллагаатай танилцаад байна. Ажлын хэсэг эрүүл мэнд, анагаах ухааны хөтөлбөрөөр дээд боловсрол олгодог бүх сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, нэгдсэн дүгнэлт, гарган цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг боловсруулна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд тус яамнаас гадна Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Ажлын алба, Боловсролын хүрээлэн зэрэг байгууллагууд орж байгаагаас гадна Мэргэжлийн хяналтын Ерөнхий газартай хамтран ажиллаж байна.

П.УРНАА

 bolowsrol

bolowsrol



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 13

ЭМЧ (66.181.160.35)
2018-11-20 10:24:25
за ашгүй дээ шалгаад зүгээр орхиж болохгүй шүү заримыг нь хаах хэрэгтэй . зүгээр л нэг захын сургууль эмчийн анги нээж халтур хийдэг шүү Сарангэрэл сайд минь шудрага байгаарай. Цогзолмаа ч юу ч хийж чадахгүй дээ.

ЭМЧ (66.181.160.35)
2018-11-20 10:24:24
за ашгүй дээ шалгаад зүгээр орхиж болохгүй шүү заримыг нь хаах хэрэгтэй . зүгээр л нэг захын сургууль эмчийн анги нээж халтур хийдэг шүү Сарангэрэл сайд минь шудрага байгаарай. Цогзолмаа ч юу ч хийж чадахгүй дээ.

ЭМЧ (66.181.160.35)
2018-11-20 10:24:24
за ашгүй дээ шалгаад зүгээр орхиж болохгүй шүү заримыг нь хаах хэрэгтэй . зүгээр л нэг захын сургууль эмчийн анги нээж халтур хийдэг шүү Сарангэрэл сайд минь шудрага байгаарай. Цогзолмаа ч юу ч хийж чадахгүй дээ.

ЗОЧИН (202.179.25.69)
2018-11-17 12:18:33
чадвар муутай тэтгвэрийн хэдэн эмч нараар багшлуулсан , сургалтын бааз эмнэлэггүй гадаад хэлний ямарч мэдлэггүй ,заах арга зүйн хувьд таг ийм тэтгвэрийн эмч нар олон оюутан хүүхдийн амьдрал олон өвчтөний амь насыг ямар эрсдэлд хүргэж байгаагаа ойлгох чадваргүй хүмүүс шүү ийм чанаргүй анагаахын жижиг сургуулуудыг цэгцлэх болсон нөгөө талаар ЭНД ТЭНД БАЙДАГ Уламжлалтын анги гэж эмч биш бариа ч биш лам биш хүхүүхдүүдийг бэлдэж байна

Зочин (202.131.227.50)
2018-11-16 14:20:58
ихэнх нь тэтгэврийн болон цагийн багш нараас бүрэлдсэн оюутны төлбөрөөр бизнес хийдэг газрууд болсон

zochin (66.181.160.40)
2018-11-16 13:28:16
Helnii yamar ch medleggui emchiin yos surtahuun medleg chadvargui humuus tugsch baina Emiin angi tugsuud yamar ch medleggui em zaragchid l bolj baina Surgaltiin baazgui chanargui mungunii hoinoos huutsuldsun olon surguul hereggui ee hunii ami chuhal shuu

Зочин (43.242.243.182)
2018-11-16 13:01:31
nomer neg mergejil

Зочин (66.181.186.196)
2018-11-16 13:00:23
шашины сургуулиудад шалгалт хийгээчээ тэнд хуулъ бус юм их бий дээ.

Зочин (202.126.89.34)
2018-11-16 12:27:44
За эд нар нь дүүрч гэхэд Их засаг, МҮДС хүртэл анагаахын анги нээцэн гээд бгаа маш сайн шалгах естой шүү мөнгөний төлөө юу ч хийж мэдэх нь эээ

Kh (202.57.47.42)
2018-11-16 12:08:09
Mash haramsaltai, mungunii tuluu chanargui emch tugsguj ted nar ni hunii uuduus ch harj chadahgui humuus tugsuj bna, yun hun uzeh.

Зочин (119.40.99.30)
2018-11-16 12:02:17
100 ямаанд 60 ухна ....

Эмч (202.9.42.172)
2018-11-16 12:01:32
Тариа хииж чадахгүй төгсөж байгаад хармасах юм сувилагчиин эмчиин дадлага хииж байна уу үгүй баых

ju (122.201.21.155)
2018-11-16 11:34:08
Angaahiin surguuli chanartai baih estou.iim olon anagaahiin surguuli baih heregtei yu.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-10 19:51:06 - Спорт
БНАСАУ-ын сагсан бөмбөгийн багтай хамтарсан бэлтгэл сургуулилалт хийнэ
2018-12-10 17:40:23 - Эрүүл мэнд
ЭМД-аараа урьдчилан сэргийлэх үзлэгт үнэгүй хамрагдана
2018-12-10 17:29:40 - Улс төр
Ерөнхийлөгч агаарын бохирдлын асуудлаар УИХ-ын даргад хандлаа
2018-12-10 17:09:29 - Улс төр
Хотын дарга С.Батболд ажлаа хүлээлгэн өглөө
2018-12-10 16:27:32 - Эрүүл мэнд
АШУҮИС-ийн цогцолборын сургалтын төв, эмнэлгийн барилгыг нээв
2018-12-10 16:23:30 - Шар
Францын дунд сургуулийн сурагчид Монгол өв соёлыг судалж байна
2018-12-10 16:15:36 - Улс төр
Л.Оюун-Эрдэнэ: Бойкот үргэлжилнэ
2018-12-10 15:53:15 - Энтертайнмент
ФОТО: Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн эдлэл хэрэгслийг дэлгэлээ
2018-12-10 15:51:02 - Нийслэл
ХЭҮК эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтран ажиллана
2018-12-10 15:47:23 - Улс төр
Ардчилсан намын бүлгээс МАН-д шаардлага хүргүүллээ
2018-12-10 15:23:24 - Спорт
У.Мөнх-Эрдэнэ УАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
2018-12-10 14:06:06 - Улс төр
МАН-ын бүлэг Ц.Цогзолмаа, Я.Содбаатар нарыг чөлөөлөхийг дэмжжээ
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-10 12:53:50 - Орон нутаг
Сураггүй болсон иргэнийг хайх ажиллагааг зогсоожээ
2018-12-10 12:52:13 - Энтертайнмент
“ӨДРИЙН СОНИН” оны шилдэг сониноор шалгарлаа
2018-12-10 12:41:36 - Спорт
Сумо бөхийн холбооны ойн барилдаанд харцага О.Хангай түрүүллээ
2018-12-10 12:30:39 - Нийслэл
Хүүхдийн асуудлаар үүрэг хүлээгчид зөвлөлдлөө
2018-12-10 12:18:19 - Хууль
Ач хүү нь 86 настай эмээгээ зодож, хүнд гэмтээжээ
2018-12-10 12:18:09 - Эдийн засаг
Монгол ноолуурыг дэлхийн брэнд болгоход ХААН банк гүүр болж ажиллана
2018-12-10 12:09:20 - Гадаад
Италид болсон рэп дуучны тоглолтын үеэр таван хүүхэд амь үрэгджээ
2018-12-10 12:01:01 - Шар
А.Баасандорж: Залуу бөхөд гар хүрч, гэмтээсэндээ уучлалт гуйж байна
2018-12-10 11:52:16 - Улс төр
МАН-ыг татан буулгах эсэхийг УДШ тав хоногт шийдвэрлэнэ
2018-12-10 11:43:09 - Орон нутаг
Сайншанд сумын Зүүнбаян багт 50 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо
2018-12-10 11:42:09 - Спорт
Аваргууд гурав дараалан хожлоо
2018-12-10 11:32:16 - Нийслэл
Мэргэжлийн хяналтын газраас сэрэмжлүүлж байна
2018-12-10 11:31:01 - Улс төр
МАН-ын бүлэг хуралдаагүй байна
2018-12-10 11:27:24 - Байгаль Орчин
Өнөөдрөөс ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна
2018-12-10 11:21:05 - Улс төр
Ц.Амарсанаа, Б.Баярсайхан нар ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн ч ШИЙДВЭРЛЭХ БОЛОМЖГҮЙ нөхцөл байдал үүсчээ
2018-12-10 11:11:18 - Улс төр
Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд хаалттай мэдээлэл хийнэ
2018-12-10 11:02:08 - Эрүүл мэнд
Жирэмсэн эмэгтэйчүүдэд харьяалал харгалзахгүй үйлчлэхийг даалгав
2018-12-10 10:54:48 - Улс төр
Оны шилдэг багш нарыг энэ сарын 27-нд тодруулна
2018-12-10 10:38:40 - Хууль
“KFC” хоолны газарт согтуу иргэн БУУ гаргаж танхайрчээ
2018-12-10 10:38:13 - Орон нутаг
Сайншандад авто буудал ашиглалтад оржээ
2018-12-10 10:35:30 - Эрүүл мэнд
Зарим өрхийн эмнэлэг биохимийн болон цусны ерөнхий шинжилгээ авдаг боллоо
2018-12-10 10:11:15 - Эдийн засаг
ХХБанк ахин дөрвөн сургуулийн номын санг тохижуулж өглөө
2018-12-10 10:08:01 - Эдийн засаг
Онлайнаар хадгаламж барьцаалсан зээл авахад хүү багатай боллоо
2018-12-10 10:01:26 - Нийслэл
Баянхошуу, МҮОНРТ орчимд агаар ИХ БОХИРДОЛТОЙ байна
2018-12-10 09:00:40 - Улс төр
МАН-ыг татан буулгах талаар хэвлэлийн хурал зарлав
2018-12-10 08:59:43 - Байгаль Орчин
Улаанбаатарт 17 градус хүйтэн байна
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-10 08:51:36 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболдын талын төлөөллүүд уулзсан ч ТОХИРОЛЦООНД ХҮРЧ ЧАДАЛГҮЙ САЛЖЭЭ
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
2018-12-08 11:52:48 - Эдийн засаг
Улс төрийн тогтворгүй байдлаас болж ОУВС хөтөлбөрөө зогсоох эрсдэлд оржээ
2018-12-10 09:00:40 - Улс төр
МАН-ыг татан буулгах талаар хэвлэлийн хурал зарлав
2018-12-10 10:38:40 - Хууль
“KFC” хоолны газарт согтуу иргэн БУУ гаргаж танхайрчээ
2018-12-10 12:18:19 - Хууль
Ач хүү нь 86 настай эмээгээ зодож, хүнд гэмтээжээ
2018-12-10 07:57:17 - Спорт
М.Нандинцэцэг: Дэлхийн аваргын үеэр маш олон хүн “чиний нас болоод карьер дуусч байна” гэж хэлж байлаа
2018-12-10 14:06:06 - Улс төр
МАН-ын бүлэг Ц.Цогзолмаа, Я.Содбаатар нарыг чөлөөлөхийг дэмжжээ
2018-12-10 17:09:29 - Улс төр
Хотын дарга С.Батболд ажлаа хүлээлгэн өглөө