Ж.Даваасүрэн: Жинхэнэ ЖДҮ-чин чинь би байна

Түгээх    
2018-11-16 15:34:01 - Орон нутаг

“Арвайн милк” компанийн захирал асан, Жижиг дунд бизнес эрхлэгч, иргэн Ж.Даваасүрэнтэй ярилцлаа. Сүүлийн үед түүний үүсгэн байгуулсан компани Жижиг дунд үйлдвэрийн хөгжүүлэх сангаас зээл авсан нь нэр бүхий улс төрчтэй холбоотой гэсэн мэдээлэл гараад буй юм.

-Таны байгуулсан гэгддэг “Арвайн милк” компанийхаа талаар мэдээлэл өгөхгүй юу. Хэзээ, хэрхэн байгуулагдаж байсан бэ?

-Манай компани ямааны ферм чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага. Анх Өвөрхангай аймгийн Арвайхээр хотыг сүүгээр хангах зорилготойгоор хэдэн найзуудтайгаа нийлж байгуулсан юм. 

-Тухайн үед байгуулагдаад ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 400 сая төгрөгийн зээл авсан гэх мэдээлэл байна? 

-Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр янз бүрийн л мэдээлэл бичээд байна. 2008-2012 оны хугацаанд манай аймгаас УИХ-д дөрвөн гишүүн сонгогдож ажилласан. Ардчилсан намаас Г.Батхүү, Д.Зоригт, З.Энхболд, МАН-аас Д.Лүндээжанцан нарын гишүүд байсан. Тухайн үед Өвөрхангай аймагт нэг литр сүү 2000 төгрөг, Улаанбаатарт 1000 төгрөгөөр зарагддаг байсан. Сүүлдээ иргэд сүү, ааруул хямдхан гэдэг шалтгаанаар хотоос татах хэмжээнд хүрч байлаа. Манай аймаг тал хээрийн нутаг учир ихэвчлэн бог малын сүүг хэрэглэдэг. Иймд бидний хэдэн найзууд нийлж ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 2011 онд буюу МАН засаглаж байх үед зээл авч, сүүний чиглэлийн ямаа оруулж ирэх ажилдаа орсон. Тухайн үед УИХ-ын гишүүдэд ийм ферм байгуулах төслөө танилцуулахад Г.Батхүү, Д.Зоригт, З.Энхболд нарын гишүүд болоод аймгийн удирдлагууд бүгд дэмжсэн. Ганцхан З.Энхболд намайг дэмжиж байна гээгүй юм шүү.

Тэр ч бүү хэл би тухайн үеийн Хөдөө аж, ахуйн сайд асан  Т.Бадамжунайтай хүртэл уулзаж төслөө танилцуулахад сайд хүртэл дэмжсэн. Ингээд би ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлд зохих журмынх нь дагуу оролцож, ном ёсных нь дагуу зээл авсан шүү дээ. Өөрт байдаг хашаа байшин, сууц, хотод байдаг найзынхаа байр, гэрийг хүртэл барьцаанд тавьж зээл авч байсан. Нийт дөрвөн хүн бүх зүйлээ барьцаанд тавьж зээл авсан. Авсан зээлээ ч зориулалтын дагуу ашигласан. Арвайхээрийн Дайргын гол гэдэг хов хоосон газарт 5 га газар авч ямааны ферм байгуулсан. Ингээд хоногт дөрвөн тонн сүү боловсруулах үйлдвэр, 50 кг бяслаг шахах цехтэй үйлдвэр байгуулсан. 

Үнэндээ зээлээ төлж чадахгүй байсан учир шүүхээр нэхэмжлүүлсэн асуудал бий. Үүнийг нуух юм байхгүй. Бизнес хийнэ гэдэг хэцүү шүү дээ. Тухайлбал, Хятадаас сүүний чиглэлийн ямаа оруулж ирэх зөвшөөрөл, гэрээ байдаггүй юм билээ. Францаас бүтэн хоёр жил хөөцөлдөж байж оруулж ирж байсан. Үнэндээ бид зээл авсан бүх хөрөнгөө бараг ямаа оруулж ирэхэд зарцуулаад дуусахаас гадна өөрсдөөсөө асар их мөнгө зарцуулсан. 400 орчим сая төгрөгөөр хэзээ ч ферм байгуулж, ямаа оруулж ирэхэд хүрэлцэхгүй. 2011 онд зээлээ авч, 2013 онд ямаагаа оруулж ирсэн. Ямааны ферм одоо хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Ямаа ашиг, шимээ өгөөд байж л байна.

-ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авахад одоогийн Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдын оролцоо байсан гэх мэдээлэл гарсан. Энэ тал дээр тайлбар өгөхгүй юу?

-ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авахад тэр хүний оролцоо туслалцаа, нөлөөлөл байгаагүй. Тийм зүйл огт байхгүй. Би дээр хэлсэн шүү дээ. Өвөрхангай аймгаас УИХ-д сонгогдсон бүх гишүүдэд хандахад Г.Батхүү, Д.Зоригт, З.Энхболд нарын гишүүд дэмжсэн. Аймаг орон нутгийн удирдлага, тухай үеийн Хөдөө аж, ахуйн сайд хүртэл дэмжсэн. Компанийн хуулийн этгээдийн шүүгээд үзвэл З.Энхболд гэдэг хүн энэ компанид байхгүй. З.Энхболд гэдэг хүнтэй би бизнесын ямар ч холбоогүй. Би өөрийн найзуудтайгаа нийлж байгуулсан. 

Би 1990 оноос хойш Ардчилсан нам гэж явж байгаа хүн. Энэ бол миний өөрийн эрх чөлөө, үзэл бодол. Би тэмцэж байж олж авсан. Миний үзэл бодлыг хэнбэгуай ч хорих эрх байхгүй. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас авсан зээл малын байр, сууцанд зориулагдаад дууссан. Тухайлбал хүн амьдрахуйц буюу канад технологийн байр барьсан. Халаалтын урсгал зардлаас эхлээд л өчнөөн сая төгрөг ч гарах тохиолдол байсан. Мөн малын вакцинжуулалтад, витаминжуулалтад асар өндөр зардал орсон. Ингээд л энэ фермыг бий болгох гэж авсан зээлээсээ ч илүү өндөр зардлыг гаргасан юм. 

-Тэгвэл З.Энхболд гэдэг хүнтэй хэрхэн холбогдчихов?

-Би ардчилалын партизан. Энэ ч үүднээсээ би З.Энхболдыг улстөрч хүнийх нь хувьд дэмжиж явдаг. 2004-2012 он хүртэл З.Энхболд гэдэг хүн манай Өвөрхангай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн байсан. З.Энхболд гэдэг хүнээр нөлөөлүүлээд ЖДҮ-ийн зээл авсан асуудал хаа ч байхгүй. З.Энхболдтой холбож зарим сайтад зураг нийтлэгдсэн байсан. Өвөрхангай аймгаас сонгогдсон гишүүний хувиар шинэ юм санаачлан хийж бүтээж байгаа тойргийнхоо иргэдтэй уулзаж явдаг байсан, манай ямааны фермд хүртэл очиж л явсан. Тухайн үед сайн, зөв зүйтэй зүйл хийж байна гээд хамтдаа зургаа авхуулж байсан юм. Ийм л юм болсон. Үүнийг албан ёсоор хэлж байна. Ардын намын нэр бүхий зарим гишүүд ЖДҮ-ийн сангаас зээл аваад, өөрсдийн компанидаа хөрөнгө оруулсан нь баригдаад эхлэхээр мань мэтийн Жижиг дунд бизнес эрхлэгчдийг зарим улстөрчидтэй холбож иргэдэд ойлгуулаад өөрсдөө нэр цэвэр гарчих гээд байх шиг байна. Иргэд бид ч төдий зэргийг юмыг ойлгоно л доо. 

Olloo.mn гэж сайтад намайг З.Энхболдын туслах, найз мэтээр бичсэн байна лээ. Би хэн нэгний туслах биш шүү. Намайг Ардчилсан намын гишүүн учраас ингэж холбож байгаа байх. Би энгийн жижиг дунд үйлдвэр эрхлэгч иргэн. Өнөөдөр хүн болгоны яриад байгаа жинхэнэ ЖДҮ-чин би байхгүй юу. Надад МАН-ын өндөр албан тушаалтай гишүүд шиг олон тэрбум төгрөгийн гялайж гялтайх хөрөнгө байхгүй. Зээл аваад баригдахаараа “өө одоо төлчихнө” гээд нэг өдрийн дотор тэрбум, тэрбумаар нь гаргаад ирдэг тэрбумтан ч би биш. Энгийн л жижиг дунд үйлдвэр эрхлэгч.

Өвөрхангай аймгийнхан намайг мэднэ. Аймгийнхаа ИТХ-д сууж байсан. Аймаг даяараа миний ямааны фермийг харж байгаа. Хийж байсан хөдөлмөрөөрөө “Баялаг бүтээгч” нэвтрүүлгээр ч гарч байсан. Тэрнээс биш ЖДҮ-ийн асуудалд УИХ-ын гишүүд шиг зориулалтын бусаар ашиглаад, мөнгө хүүлчихсэн юм шиг нэр хавчуулагдаад явах үнэхээр сонин санагдаж байна. 

-Таныг 2016 онд Д.Энхбаатар гэдэг хүний нэр дээр компаниа шилжүүлсэн гэсэн мэдээлэл бий. Энэ тал дээр ямар хариулт өгөх вэ?

-Энэ бол үнэн. Би 2016 онд өөр ажил эрхлэх гээд Д.Энхбаатар гэдэг найздаа компаниа шилжүүлсэн нь үнэн. Найз маань одоо л бидний ферм хөл дээрээ тогтож байна. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас авсан зээлээ графикын дагуу хуваагаад төлчихнө гэж байлээ. Аж ахуй нэгжийг, хуулийн этгээдэд шилжүүлдэг нь байдаг л асуудал шүү дээ. Очоод харвал бүгд тодорхой байж л байгаа. 

-Танай компанийг ямааны фермээс гадна Өвөрхангай аймагт “ТВ” ажиллуулдаг гэсэн. Мөн таны нэр дээрх “Төгөлдөр өв” компани бий.

-Манай “Арвайн милк” компани анхнаасаа телевизийн тусгай зөвшөөрөлтэй байсан. Би телевиз ажиллуулдаг. Тэр “Төгөлдөр өв” гэх компани минийх мөн. Бид хэвлэл мэдээллийн хэрэгсэл ажиллуулаад 14 жил болж байна. 

-“Арвайн милк” компаниодоо яг ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа вэ?

-Одоо “Арвайн милк” компанийг Д.Энхбаатар удирдан явуулж байгаа. ЖДҮ буюу ямааны сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр зориулалтынхаа дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа. Мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулах хэцүү шүү дээ. Төлөвлөгдөөгүй ажлууд их гарч ирдэг. Өвс тэжээл худалдаж авах, малын вакцин авах гээд л. Ялангуяа Арвайхээрт өвс тэжээл худалдаж авахад өндөр өртөгтэй. Фермд маллаж буй ямаанууд бэлчээрт бэлчдэг ямаануудтай адилгүй. +15 градусын дулаанд байрлуулж маллана. Гадаа гаргаж бэлчээрлүүлэх боломжгүй учир өвс тэжээлийн хангамж, витаминжуулалт зэрэг олон төрлийн зардал их гардаг юм. Нэг ямааны дундаж сүүний гаралт өдөрт 3-4 литр байдаг. Тухайн үед олон аймгаас ямаагаа зарах уу гэж асуудаг байсан. Зарим хүмүүст өгч байсан удаа бий. Сүүний, махны, хосломол гээд олон төрлийн мал аж ахуй байдаг юм л даа. Манай улсын хувьд мал аж ахуй бол бэлчээрийн буюу хагас зэрлэг амьтан. Иймд төв суурин газрын сүү сүүн бүтээгдэхүүнээ  хангалттай хэмжээнд хангаж чаддаггүй талтай. Үүнийг нөхөх гэж байгуулсан ферм. Одоо үйл ажиллагаа нь хэвийн л явагдаж байна.

Эцэст нь хэлэхэд манай сүүний чиглэлийн ямааны фермыг дэмжиж байсан УИХ-ын гишүүн асан Г.Батхүү, Д.Зоригт, З.Энхболд нарт баярлалаа. Бас тухай үед Өвөрхангай аймгийг удирдаж байсан одоогийн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунай нарт баярлалаа гэж хэлмээр байна. Өнөөдөр ЖДҮ-ийн зээлээр аж ахуйгаа авч яваа олон хүн байгаа шүү дээ. Тэр хүмүүс ч гэсэн төслийг нь дэмжиж байсан хүмүүстээ баярлалаа гэж хэлээрэй гэж уриалмаар байна. 

П.УРНАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Шинэ мэдээ
2018-12-11 17:00:13 - Технологи
Өвөрмонголын “Эгшиг” сайтыг монголчуудын оюуны өмчийг хулгайлсан хэмээн хаажээ
2018-12-11 16:36:34 - Нийслэл
Зарим цагт нийтийн тээврийн тоог нэмэгдүүлж байна
2018-12-11 16:11:14 - Хууль
Дуудлагаар очиж, эмнэлгийн тусламж үзүүлсэн эмчийг гэмтээжээ
2018-12-11 15:48:45 - Улс төр
Төсвийн байнгын хорооны ирц бүрдсэнгүй
2018-12-11 15:17:51 - Хууль
Бугат сумын Засаг дарга Х.Хайвыг гурван сая төгрөгөөр торгохоор болов
2018-12-11 15:10:50 - Спорт
Г.Занданбал, Б.Энххүслэн нар улсын рекордыг шинэчлэн тогтоолоо
2018-12-11 15:07:22 - Нийслэл
"Ногоон гэрэл-Цагаан шугам 2018" тэмцээн болж байна
2018-12-11 14:29:52 - Улс төр
Ж.Бат-Эрдэнэ: УИХ-ын гишүүдийг бүрэн эрхээсээ татгалзаж, ЖДҮХС-гаас авсан зээлээ шалгуулахыг уриалж байна
2018-12-11 14:26:02 - Эрүүл мэнд
ФОТО: 670 сая төгрөгийн үнэ бүхий лаборатори автомашин хүлээлгэн өглөө
2018-12-11 14:20:13 - Улс төр
Ц.Цогзолмааг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ
2018-12-11 14:08:12 - Спорт
Чөлөөт бөхийн барилдааны насанд хүрэгчдийн УАШТ хойшлогджээ
2018-12-11 13:42:34 - Хууль
Налайхын замд ноцтой осол гарч, нэг иргэн нас баржээ
2018-12-11 13:19:37 - Эдийн засаг
Аяллын турш 10%-ийн урамшуулалтай
2018-12-11 13:09:17 - Эдийн засаг
Валют арилжааны төвүүд өнөөдрөөс иргэний үнэмлэхээр үйлчилнэ
2018-12-11 12:54:32 - Хууль
Б.Гарамгайбаатар, сайд асан Н.Батбаяр нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ
2018-12-11 12:51:55 - Нийслэл
Зам талбайг өглөөний 05:00 цагаас эхлэн цэвэрлэж байна
2018-12-11 12:21:18 - Улс төр
Ц.Цогзолмаа: Намайг чөлөөлөөд өгөөч гэж гуйсан
2018-12-11 12:18:32 - Шар
П.Мөнхбаатар: “Босоо Хөх Монгол”-ынхон бид буруу ойлгожээ, асуудлыг ойлголоо гээд явсан
2018-12-11 12:06:43 - Хууль
Р.Төмөрхуяг: Б.Махбалыг хөнгөн шийтгэж, хамт байсан хоёр хүний хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн
2018-12-11 11:50:53 - Эдийн засаг
НӨАТ-ын сугалааны “Супер азтан” 200 сая төгрөг хожно
2018-12-11 11:04:34 - Улс төр
Ерөнхий сайдын Японд хийх айлчлал маргааш эхэлнэ
2018-12-11 11:00:56 - Нийслэл
Нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлж, гарах цагийг 5-9 минут урагшлууллаа
2018-12-11 10:52:44 - Эрүүл мэнд
Энэ долоо хоногт гурван иргэнд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийнэ
2018-12-11 10:52:19 - Улс төр
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан хойшиллоо
2018-12-11 10:51:56 - Эрүүл мэнд
МХЕГ: Хушга самарнаас агуулахын хортон илэрсэн зөрчил гарлаа
2018-12-11 10:50:39 - Спорт
Зургаан настай Монгол охин дэлхийн аварга болжээ
2018-12-11 10:48:24 - Спорт
Долоон настай Ч.Маргад дэлхийн аварга боллоо
2018-12-11 10:46:35 - Эдийн засаг
“Монголын тогтвортой санхүүжилтийн форум 2018” амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
2018-12-11 10:39:50 - Байгаль Орчин
Гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна
2018-12-11 10:19:22 - Улс төр
Байнгын хороо: Хоёр сайдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ
2018-12-11 10:12:32 - Орон нутаг
Хадгалалтын хугацаа хэтэрсэн 5.7 тонн бүтээгдэхүүнийг хураажээ
2018-12-11 09:29:44 - Эдийн засаг
Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийг 2019 онд ХААН Банк манлайлж ажиллана
2018-12-11 08:13:54 - Байгаль Орчин
Улаанбаатарт 15 градус хүйтэн байна
2018-12-11 08:09:46 - Энтертайнмент
Харааны бэрхшээлтэй иргэдэд ШИНЭ боломжийг олгосон кофе шопт зочиллоо
2018-12-11 08:03:51 - Эдийн засаг
2.5 ХУВИЙН АМНАТ: Алтны салбарынхан лоббидов уу, М.Энхболдын талынхан хардав уу
2018-12-11 08:03:48 - Гадаад
TIME: Улаанбаатар бол дэлхийн хамгийн бохир агаартай нийслэл
2018-12-11 08:02:03 - Улс төр
Эхний удаад Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг МАН-аас хөөх үү
2018-12-11 07:51:37 - Хууль
Тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад амь тэмцэж байсан нярай эндсэн хэрэг гарав
2018-12-11 07:49:10 - Энтертайнмент
Өнөөдөр үхэр өдөр
2018-12-10 19:51:06 - Спорт
БНАСАУ-ын сагсан бөмбөгийн багтай хамтарсан бэлтгэл сургуулилалт хийнэ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-10 08:51:36 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболдын талын төлөөллүүд уулзсан ч ТОХИРОЛЦООНД ХҮРЧ ЧАДАЛГҮЙ САЛЖЭЭ
2018-12-11 07:51:37 - Хууль
Тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад амь тэмцэж байсан нярай эндсэн хэрэг гарав
2018-12-11 08:02:03 - Улс төр
Эхний удаад Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг МАН-аас хөөх үү
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
2018-12-08 11:52:48 - Эдийн засаг
Улс төрийн тогтворгүй байдлаас болж ОУВС хөтөлбөрөө зогсоох эрсдэлд оржээ
2018-12-10 10:38:40 - Хууль
“KFC” хоолны газарт согтуу иргэн БУУ гаргаж танхайрчээ
2018-12-10 12:18:19 - Хууль
Ач хүү нь 86 настай эмээгээ зодож, хүнд гэмтээжээ
2018-12-10 09:00:40 - Улс төр
МАН-ыг татан буулгах талаар хэвлэлийн хурал зарлав
2018-12-10 17:09:29 - Улс төр
Хотын дарга С.Батболд ажлаа хүлээлгэн өглөө