Ж.Сувд: Өсөлтийн даавар хэрэглэвэл дотор бүх эрхтэн, толгой, эрүүний яс, хэл нь амандаа багтахгүй болтлоо томордог

Түгээх    
2018-11-17 10:35:38 - Эрүүл мэнд

-ӨСӨЛТИЙН ДААВРЫГ МАШ ХАТУУ ЗААЛТТАЙГААР ХҮҮХДЭД ХЭРЭГЛЭДЭГ-

АШУYИС-ийн дотоод шүүрлийн тэнхмийн зөвлөх профессор, Чихрийн шижингийн тусламж үйлчилгээ сургалтын холбооны тэргүүн доктор, профессор Ж.Сувдтай өсөлтийн дааврын талаар ярилцлаа. Сүүлийн үед олон нийтийн сүлжээнд өсөлтийг дааврыг залжуулдаг, өсвөр насны хүүхдүүдийг өндөр болгодог хэмээн иргэдэд зарж борлуулдаг болсон. Өсөлтийн дааврыг эмчийн зааваргүйгээр нэмэлтээр хэрэглэх нь хэр зохистой талаар мэргэжлийн хүнээс хариулт авлаа.

-Бидний ярилцах сэдэв өсөлтийн дааврыг нэмэлтээр хэрэглэх болон залуужих зорилгоор хэрэглэх нь зөв үү, буруу юу. Тиймээс ярилцлагынхаа эхэнд өсөлтийн дааврын талаар ярилцах нь зүйтэй болов уу?

-Даавар дотоод шүүрлийн булчирхайнаас маш бага хэмжээтэйгээр ялгардаг. Нийлмэл бүтэцтэй, даавар бүх төрлийн бодисын солилцоонд оролцдог. Төвийн булчирхайн даавар, захын булчирхайн даавар тэнцвэртэй байх ёстой байдаг. Гэвч дааврын бэлдмэлийг илүүдлээр хэрэглээд эхэлбэл дааврынхаа булчирхайг дарангуйлдаг. Өөрөөр хэлбэл үйл ажиллагааг нь алга болгодог. Сүүлдээ дааврын дутагдлын эсвэл илүүдэл өвчтэй болдог. Ийм болсон хүмүүс бүх насаараа дааврыг оруулан хэрэглэхээс өөр аргагүй байдалд хүрдэг. Иргэдийн дунд өсөлтийн даавар хэрэглэбэл өндөр болдог, залууждаг, булчингийн масс нэмэгдэж өв тэгш болдог гэсэн ойлголтууд байдаг. Гэвч ийм үр дүнд хүрэхээсээ наана өсөлтийн зон нь зогсчихсон 18-аас дээш насны залуучууд өсөлтийн даавар удаан хугацаанд нэмэлтээр хэрэглэбэл дотор бүх эрхтэнгүүд нь томрохоос гадна толгой, эрүүний яс, хэл амандаа багтахгүй болтлоо томрох мөн хөл нь 45-50 размерийн өмсгөлтэй болдог. Өөрөөр хэлбэл дотоод шүүрлийн эдгэршгүй маш аюултай өвчин тусдаг юм. Ийм өвчин ховор байдаг, өсөлтийн дааврыг дарангуйлах эмчилгээ өсөр өндөр өртөгтэй. Тиймээс эмчийн зааваргүйгээр өсөлтийн дааврыг хэрэглэж болохгүй гэдгийг хэлмээр байна.  Дааврын бэлдмэлээр ерөөсөө ч тоглож болохгүй.

-Өсөлтийн дааврыг ямар хүмүүс хэрэглэх заалттай байдаг юм бэ?

Эмч нар дээр залуучууд “Би 160 см өндөртэй одоо 170 см болмоор байна” гэж ирдэг. Бид ийм залуучуудад даавар хэрэглэдэггүй. Ямар үед өсөлтийн даавар хэрэглэдэг вэ гэвэл өсөхгүй байгаа хүүхдэд хэрэглэдэг. Гэхдээ өсөхгүй байгаа хүүхэд бүрт биш шүү. Өсөлтийн даавар зайлшгүй хэрэглэх заалттай, өнчин тархины өсөлтийн гормон дутуу байна гэсэн хүүхдүүдэд өсөлтийн дааврыг өдөр бүр тарьж өгдөг. Бүтэн жил болоход хүүхэд 20 см өслөө гэж бодоход 20-30 мянган ам.долларын өртөгтэй тариа хийгддэг. Энэ тариаг улсаас тусгай заалттай хэдхэн хүүхдэд үнэгүй олгодог. Маш хатуу заалтаар өсөлтийн дааврыг хэрэглэдэг. Өндөр бололхыг хүссэн хүн болгон өсөлтийн дааврыг хэрэглэж болдоггүй юмаа гэдгийг дахин, дахин сануулан хэлмээр байна.

-ӨСӨЛТИЙН ДААВАР ХЭРЭГЛЭЭД ЗАЛУУЖИЖ ГОЁ САЙХАН БОЛОХГҮЙ ЭЭ-

-Би танд “Өсөлтийн дааврын талаар ярилцлага өгөх боломж байна уу” гээд хүсэлт тавихдаа фэйсбүүкээр 100 мянган төгрөгөөр нааж хэрэглэдэг өсөлтийн даавар зардаг нэгэн бүсгүйн постыг явуулсан. Дааврыг наалт хэлбэрээр хэрэглэх боломж байдаг юм уу?

-Маш олон заалттайгаар өсөлтийн дааврыг наалт хэлбэрээр 100 мянган төгрөгөөр зарна гэсэн мэдээллийг уншсан л даа. Миний хувьд сайн мэдэхгүй юм, хуурам ч байж магадгүй. Хэрэв ийм наалт байдаг бол 100 мянган төгрөг буюу маш хямдхан үнэтэй байх боломжгүй гэж бодож байна. Өсөлтийн дааврын нэг жилийн эмчилгээний өртөг 20-30 мянган ам.долларын өртөгтэй байдаг гэж түрүүн хэлсэн. Үнэхээр тэр наалт өсөлтийн даавартай бол ярилцлагын эхэнд хэлсэн дотоодын шүүрлийн эдгэршгүй өвчин, эрхтэн томрох эмгэгд хүрч болзошгүй. Мэргэжлийн байгууллагууд нь тэр наалтыг шинжилж үзэх хэрэгтэй гэж бодож байна. Гадаад байхдаа залуужих зорилгоор өсөлтийн даавар уугаад хажуу талынхаа булчирхайг гэмтээчихсэн бамбайн дутагдал, бөөрний дээд булчирхайн дутагдалд орчихсон хоёр орлуулах эм уудаг насанд хүрсэн нэг хүн бидэн дээр орж ирсэн.

-Өсөлтийн даавар хэрэглэснээр хүн залуужиж арьс нь толгир болдоггүй юм байна тийм үү?

-Тийм, өсөлтийн даавар хэрэглэсэн тэр хүн залуужсан ч юм байхгүй бамбайн дутагдал, бөөрний дээд булчирхайн дутагдалын эмээ л уухгүй бол хөгширөөд хэвтэрт орчихож байгаа юм. Өсөлтийн гормон залуу хүмүүсийг өсгөдөг. Яг энэ зарчимаар насанд хүрсэн хүмүүст өсөлтийн даавар өгөөд үр дагавар гарах нь уу гээд судалгаа хийж үзэхэд эерэг үр дүн гараагүй. Жишээбэл, өсөлтийн даавар булчинг томсгож хүний биеийн галбирыг төгс болгодог юм уу гээд удаан хугацаагаар уулгаж туршилт хийхэд эхлээд булчин нь томорсон байгаа юм. Сүүлдээ булчин нь багасаад эхэлсэн. Учир нь булчинд ус хуримтлагдсан байсан. Өсөлтийн даавар хэрэглэдэг баян хүмүүс гоё болоод залуужиж байна уу. Анжелина Жоли хөгширөөд л байгаа биз дээ /инээв. сурв/

-Ээжүүд өсвөр насны хүү, охиноо өндөр болгохын тулд бизнесийн зорилгоор зарж буй дааврын бэлмэдлийг авч өгдөг. Өсөлтийн даавар нь ялгарч байгаа хүүхдүүдэд нэмэлтээр даавар өгөх нь хэр зохимжтой вэ?

-Өсвөр насны хүүхдүүдэд өсөлтийн даавар нь ялгарч аажмаар өсч байгаа. Үеийнхээ хүүхдүүдээс намхан байна гэж магадгүй. Гэвч тэр хүүхдийн удам, онцлог нь байж болно. Тэр хүүхэд 16,17 настайдаа суга өсч болно. Ийм тохиолдол байдаг шүү дээ. Тэгэхгүй наана нь 13, 14 настайд нь өсөлтийн даавар өгвөл хүүхэд нь өндөр болохгүй, намхан болгоно. Нэг ёсондоо хэвийн ялгарч байсан өсөлтийн даавар нь дарангуйлагдаж эсрэгээрээ дааврын өөрчлөлттэй хүүхэд болдог.

-Өсвөр насны хүүхдүүдэд өсөлтийн даавар нэмэлтээр өгөхгүй өөрөөс нь ялгарч буй дааврыг дэмжиж өгөхийн тулд эцэг, эхчүүдийн зүгээс юуг хийх ёстой вэ?

Нэгдүгээрт: Хүүхдээ эрт унтуулах хэрэгтэй. Унтаснаас хойш 1-2 цагийн дараа өсөлтийн даавар ихээр ялгардаг.

Хоёрдугаарт: Хүүхдээ их идүүлэхгүй байх хэрэгтэй. Бага зэргийн өлссөн байдал өсөлтийн дааврыг ихсэгдэг.

Гуравдугаарт: Дасгал хөдөлгөөн хийсний дараа өсөлтийн даавар ялгарна.

Эцэг, эхчүүд хүүхдээ таргалт л нь хооллоод, унтуулахгүй компьютер, ухаалаг утас тоглуулаад байж болохгүй. Физиологийн өсөлтийн дааврыг дэмжихийн тулд ийм л зүйлүүдийг хийж өгөх хэрэгтэй. Өсөлтийн даавартай наалт наагаад өндөр болохгүй хүүхдээ хорлоно гэсэн үг.

М.АМАРЖАРГАЛ

Гэрэл зургийг Г.ТҮШИГ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 21

gonchig (202.179.31.22)
2018-11-19 15:34:29
ene emchiin holboo barih utas bna uu. zubluguu abmaar bna

Zochin (59.153.113.129)
2018-11-18 16:34:01
бичсэн юмийг эрүүлээр хүлээгээд авчихаж чадахгүй эргүү дагзнууд их болжээ

Зочин (202.21.106.117)
2018-11-18 11:59:02
Гормон хортой,үнэхээр уух шаардлагатай заалттай өвчтөн л уудаг. Энэ эмчийн хэлдэг үнэн, өвчтэй дүү маань багаасаа эмчийн заавраар гормон уугаад 10 гаруй жил болж бэ,эхлээд хөөгөөд байгаа юм шиг таргалаад томроод байсан бүх бие нь, одоо буцаад жижигрээд хорчийсон хар юм болсон бас байнга гормоноо уухгүй л бол өвдөөд эхэлдэг,бүхий л насан туршдаа ууна,гормоныг схемээр уудаг шууд хаяж болдоггүй сөрөг үр дагавар ихтэй,өвчтэй хүмүүс амь насаа уртасгахын тулд аргагүйн эрхэнд уудаг юм шүү,зүгээр нэг ханиад толгойны эм бишшүү.

Зочин (202.126.89.82)
2018-11-18 11:53:41
Энэ хүн бол эмч хүн. Аятайхан нүдэнд дулаахан хүн байна. Эмний наймаачид луйварчид муухай коммент бичиж байгаа. Эмчийн үгийг дагасан нь дээр

Зочин (103.57.94.142)
2018-11-17 21:38:55
тэр наалт зардаг хүмүүс энд юм бичээд баых шиг байна

Eej (150.129.143.225)
2018-11-17 20:20:29
Uchir medehgui eruul mendiin bolovsrolgui humuus baigaliin huuliig dur meden uurchilhj huniig hun bish bolgodog aimshigtai jishee olon bg.Orchin ued humuus baigaliaraa baihiig iluud uzej Yamar neg zasvar zaaval muu ur dagavartai bolohiig olon olon oduud sanuulaad halaglaad bgaa shuu dee

zochin (77.136.16.185)
2018-11-17 20:04:49
za oilgoloo egee aimaar bolgodog yum bn zuragnaas harahaar..

Зочин (59.153.87.39)
2018-11-17 19:42:29
aimaar usulttai nuur amtai naasan

zochin (185.39.141.105)
2018-11-17 17:25:10
ene hvn chin harin uuruu usultiin daavar uuchihsan hvn vv.vgvi yu ???. svvliin ved emeener iin hel amandaa bagtahgvi bolj haragdaad baigaa . ulaan zagalmain bolormaa . gandii egee . saraa said kkkk

zochin (185.39.141.105)
2018-11-17 17:25:10
ene hvn chin harin uuruu usultiin daavar uuchihsan hvn vv.vgvi yu ???. svvliin ved emeener iin hel amandaa bagtahgvi bolj haragdaad baigaa . ulaan zagalmain bolormaa . gandii egee . saraa said kkkk

zochin (185.39.141.105)
2018-11-17 17:25:09
ene hvn chin harin uuruu usultiin daavar uuchihsan hvn vv.vgvi yu ???. svvliin ved emeener iin hel amandaa bagtahgvi bolj haragdaad baigaa . ulaan zagalmain bolormaa . gandii egee . saraa said kkkk

Зочин (64.119.16.74)
2018-11-17 17:19:50
Засаа томорох уу

Зочин (66.181.161.104)
2018-11-17 16:44:56
Batsaanuud odoohondoo gymeer hicheellej bhda bolj ugvul hamaagui uurag sudas telegch gormon demjigch hereglehgui bhiig zuvluy. Vr dvn saitaich biend chne muu. Etssiin etsest zgr neg shan bietei er huniihe uurgiig bieluuulchij chadahgui zda bolhu esvel shan ervvl chiireg taarsan bietei bolhuu gedgee songoh heregtei um ihedvel hor l boldog um

Зочин (66.181.178.175)
2018-11-17 16:39:35
gar hangalga hiiheer osdog

Зочин (66.181.178.175)
2018-11-17 15:40:34
tiim ih ondor

Зочин (202.131.245.182)
2018-11-17 15:26:05
Манайд эмийг сайн гээд л замбараагүй хэрэглэдэг. Уг нь хор шүү дээ. Өөрийнхөө эрүүл мэндийг сайн нягталж шинжилгээд орж ямарч ногүй үедээ тэр тэр гармон нтрийг эмчийн зөвшөөрлөөр хэрэглэж болно. Ядраад л хүмүүс амархан сайжрах гээд л битамин их хэмжээгээр хийлгэдэг тэгээд л хорт хавдараа өсгөж, үхэлд хүрээд байгаа шдэ. Энэ талаар мэдлэг байгүйгээс сайн гэсэн эмннг гоё болгоно тураана ядаргаа тайлна гэхээр онлайнаар дуудаж аваад хэрэглэдэг улс. Маш их хорт хавдартай улсууд ккк

Zochin (122.201.27.62)
2018-11-17 15:01:20
Ene emch yum meddeggui yum bn lee 35000 uzdeg oligtoi medleggui yum bn lee

Chimid (50.64.101.175)
2018-11-17 12:02:05
Танайх мэдээний зурагчнаа сольбол яасан юм, мэдрэмжгүй юм аа. Энэ хүнийг бүр бомбойлгоод тарган болгоод авчихаж.

Chimid (50.64.101.175)
2018-11-17 12:02:04
Танайх мэдээний зурагчнаа сольбол яасан юм, мэдрэмжгүй юм аа. Энэ хүнийг бүр бомбойлгоод тарган болгоод авчихаж.

Зочин (119.40.99.30)
2018-11-17 11:21:14
Гормон буюу манайхны даавар гэж яриад байгаа юмыг хамаагүй хэрэглэвэл тэгээд л дууслаа гэсэн үг шүү дээ.ЭмчиЙН ХАТУУ ХЯНАЛТЫН ДОР ТОДОРХОЙ НӨХЦӨЛД ХЭРЭГДЭЖ БОЛНО

IRGEN (203.91.115.39)
2018-11-17 10:52:47
BAS 1 YM BNAA. ZALUU JAAHAN BANDI NAR BODYGOOR HICHEELEED YNZ BURIIN UURAG TELELTIIN BUTEEGDEHUUN ZAMBARAGUI HEREGLEJ BNA ENE NI HEDEN JILIIN DARAA ZALUUS TA NARIIN BIED MASH MUU SOROG NOLOO UZUULNE SHUU AYULTAI TIIMEES HOOLOOR L BUSAD ENERGY NOHOHIIG BODOOROI GEJ HELYEE.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-11 17:00:13 - Технологи
Өвөрмонголын “Эгшиг” сайтыг монголчуудын оюуны өмчийг хулгайлсан хэмээн хаажээ
2018-12-11 16:36:34 - Нийслэл
Зарим цагт нийтийн тээврийн тоог нэмэгдүүлж байна
2018-12-11 16:11:14 - Хууль
Дуудлагаар очиж, эмнэлгийн тусламж үзүүлсэн эмчийг гэмтээжээ
2018-12-11 15:48:45 - Улс төр
Төсвийн байнгын хорооны ирц бүрдсэнгүй
2018-12-11 15:17:51 - Хууль
Бугат сумын Засаг дарга Х.Хайвыг гурван сая төгрөгөөр торгохоор болов
2018-12-11 15:10:50 - Спорт
Г.Занданбал, Б.Энххүслэн нар улсын рекордыг шинэчлэн тогтоолоо
2018-12-11 15:07:22 - Нийслэл
"Ногоон гэрэл-Цагаан шугам 2018" тэмцээн болж байна
2018-12-11 14:29:52 - Улс төр
Ж.Бат-Эрдэнэ: УИХ-ын гишүүдийг бүрэн эрхээсээ татгалзаж, ЖДҮХС-гаас авсан зээлээ шалгуулахыг уриалж байна
2018-12-11 14:26:02 - Эрүүл мэнд
ФОТО: 670 сая төгрөгийн үнэ бүхий лаборатори автомашин хүлээлгэн өглөө
2018-12-11 14:20:13 - Улс төр
Ц.Цогзолмааг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ
2018-12-11 14:08:12 - Спорт
Чөлөөт бөхийн барилдааны насанд хүрэгчдийн УАШТ хойшлогджээ
2018-12-11 13:42:34 - Хууль
Налайхын замд ноцтой осол гарч, нэг иргэн нас баржээ
2018-12-11 13:19:37 - Эдийн засаг
Аяллын турш 10%-ийн урамшуулалтай
2018-12-11 13:09:17 - Эдийн засаг
Валют арилжааны төвүүд өнөөдрөөс иргэний үнэмлэхээр үйлчилнэ
2018-12-11 12:54:32 - Хууль
Б.Гарамгайбаатар, сайд асан Н.Батбаяр нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ
2018-12-11 12:51:55 - Нийслэл
Зам талбайг өглөөний 05:00 цагаас эхлэн цэвэрлэж байна
2018-12-11 12:21:18 - Улс төр
Ц.Цогзолмаа: Намайг чөлөөлөөд өгөөч гэж гуйсан
2018-12-11 12:18:32 - Шар
П.Мөнхбаатар: “Босоо Хөх Монгол”-ынхон бид буруу ойлгожээ, асуудлыг ойлголоо гээд явсан
2018-12-11 12:06:43 - Хууль
Р.Төмөрхуяг: Б.Махбалыг хөнгөн шийтгэж, хамт байсан хоёр хүний хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн
2018-12-11 11:50:53 - Эдийн засаг
НӨАТ-ын сугалааны “Супер азтан” 200 сая төгрөг хожно
2018-12-11 11:04:34 - Улс төр
Ерөнхий сайдын Японд хийх айлчлал маргааш эхэлнэ
2018-12-11 11:00:56 - Нийслэл
Нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлж, гарах цагийг 5-9 минут урагшлууллаа
2018-12-11 10:52:44 - Эрүүл мэнд
Энэ долоо хоногт гурван иргэнд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийнэ
2018-12-11 10:52:19 - Улс төр
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан хойшиллоо
2018-12-11 10:51:56 - Эрүүл мэнд
МХЕГ: Хушга самарнаас агуулахын хортон илэрсэн зөрчил гарлаа
2018-12-11 10:50:39 - Спорт
Зургаан настай Монгол охин дэлхийн аварга болжээ
2018-12-11 10:48:24 - Спорт
Долоон настай Ч.Маргад дэлхийн аварга боллоо
2018-12-11 10:46:35 - Эдийн засаг
“Монголын тогтвортой санхүүжилтийн форум 2018” амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
2018-12-11 10:39:50 - Байгаль Орчин
Гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна
2018-12-11 10:19:22 - Улс төр
Байнгын хороо: Хоёр сайдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ
2018-12-11 10:12:32 - Орон нутаг
Хадгалалтын хугацаа хэтэрсэн 5.7 тонн бүтээгдэхүүнийг хураажээ
2018-12-11 09:29:44 - Эдийн засаг
Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийг 2019 онд ХААН Банк манлайлж ажиллана
2018-12-11 08:13:54 - Байгаль Орчин
Улаанбаатарт 15 градус хүйтэн байна
2018-12-11 08:09:46 - Энтертайнмент
Харааны бэрхшээлтэй иргэдэд ШИНЭ боломжийг олгосон кофе шопт зочиллоо
2018-12-11 08:03:51 - Эдийн засаг
2.5 ХУВИЙН АМНАТ: Алтны салбарынхан лоббидов уу, М.Энхболдын талынхан хардав уу
2018-12-11 08:03:48 - Гадаад
TIME: Улаанбаатар бол дэлхийн хамгийн бохир агаартай нийслэл
2018-12-11 08:02:03 - Улс төр
Эхний удаад Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг МАН-аас хөөх үү
2018-12-11 07:51:37 - Хууль
Тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад амь тэмцэж байсан нярай эндсэн хэрэг гарав
2018-12-11 07:49:10 - Энтертайнмент
Өнөөдөр үхэр өдөр
2018-12-10 19:51:06 - Спорт
БНАСАУ-ын сагсан бөмбөгийн багтай хамтарсан бэлтгэл сургуулилалт хийнэ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-10 08:51:36 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболдын талын төлөөллүүд уулзсан ч ТОХИРОЛЦООНД ХҮРЧ ЧАДАЛГҮЙ САЛЖЭЭ
2018-12-11 07:51:37 - Хууль
Тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад амь тэмцэж байсан нярай эндсэн хэрэг гарав
2018-12-11 08:02:03 - Улс төр
Эхний удаад Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг МАН-аас хөөх үү
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
2018-12-08 11:52:48 - Эдийн засаг
Улс төрийн тогтворгүй байдлаас болж ОУВС хөтөлбөрөө зогсоох эрсдэлд оржээ
2018-12-10 10:38:40 - Хууль
“KFC” хоолны газарт согтуу иргэн БУУ гаргаж танхайрчээ
2018-12-10 12:18:19 - Хууль
Ач хүү нь 86 настай эмээгээ зодож, хүнд гэмтээжээ
2018-12-10 09:00:40 - Улс төр
МАН-ыг татан буулгах талаар хэвлэлийн хурал зарлав
2018-12-10 17:09:29 - Улс төр
Хотын дарга С.Батболд ажлаа хүлээлгэн өглөө