Нийт шүүгчийн 51 хувьд иргэдээс гомдол гаргажээ

Түгээх    
2018-11-19 12:58:45 - Хууль

shuuh

-45 ШҮҮГЧИЙГ САНУУЛАХ, 17 ШҮҮГЧИЙН ЦАЛИНГ БУУРУУЛАХ, 7 ШҮҮГЧИЙГ ОГЦРУУЛАХ САХИЛГЫН ШИЙТГЭЛ НОГДУУЛСАН-

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хэвлэлийн бага хурлаар Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны дарга Н.Ганбаатар, хянан шалгагч Ж.Халиун нар “Шүүгчийн ёс зүй, хариуцлага” сэдвээр мэдээлэл хийсэн юм.

Шүүхийн Ёс зүйн хороонд өнгөрсөн оны мөн үед 325 шүүгчид холбогдох 214 гомдол ирсэн. Харин өнөөдрийн байдлаар 277 шүүгчид холбогдох 203 гомдол иржээ. Энэ тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад гомдлын тоо 5.2 хувиар, гомдолд холбогдох шүүгчийн тоо 15 хувиар буурчээ. Мөн Шүүх бүрэлдэхүүнд гаргасан гомдол 47 байсан бол 20 буюу 42.5 хувь болж буурсан байна.

Харин Шүүхийн ёс зүйн хорооноос сахилгын хэрэг үүсгэсэн шийдвэр өнгөрсөн онтой харьцуулахад 60 хувь, сахилгын шийтгэл оногдуулсан шийдвэр 50 хувиар өссөн байна. Хүлээн авсан гомдол, түүний шийдвэрлэлтэд шинжилгээ хийхэд нийт шүүгчийн 51 хувьд нь гомдол гаргасан байна.

Иргэн, албан тушаалтан, хуулийн этгээдээс шүүгч болон шүүх бүрэлдэхүүнд гомдол гаргаснаар (хэд хэдэн байгууллагад гаргах зэрэг давхардсан тоогоор) 1641 шүүгчид холбогдуулан гаргасан гомдлын 713 буюу 56.6 хувьд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж, 156 буюу 10.0 хувьд сахилгын хэрэг үүсгэж, 69 шүүгчид буюу 44.2 хувьд сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр гаргажээ.

Шүүхийн Ёс зүйн хороо 45 шүүгчийг сануулах, 17 шүүгчийн цалинг бууруулах, долоо шүүгчийг огцруулах сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэр гаргаж, хүчин төгөлдөр магадлалаар хоёр шүүгчийг огцруулах, таван шүүгчийн цалинг 20-30 хувиар 1-зургаан сар бууруулах, долоо шүүгчийг сануулах сахилгын шийтгэл ногдуулсан нь нийт сахилгын шийтгэл ногдуулсан Ёс зүйн хорооны магадлалын 20.2 хувийг эзэлж байна.

Шүүхийн ёс зүйн хороонд ирүүлсэн гомдлын 21 хувийг хууль зөрчиж шийдвэр гаргаж, хүний эрх зөрчсөн, 21 хувийг шүүхэд мэдүүлэх, хүсэлт гаргах, өмгөөлүүлэх, нотлох баримт гаргах, үнэлүүлэх, татгалзан гарах эрхээр хангаагүй, шүүх хуралдааны журам зөрчсөн, 19 хувийг мэдлэг чадвар муу, итгэл төрүүлээгүй, 14 хувийг хэргийг удаасан, шийдвэрийг хугацаанд нь гаргаагүй, хайнга, хоёр хувийг шүүгч бусад шүүгчдэд нөлөөлсөн, хоёр хувийг бусад” гэжээ.

Шүүхийн ёс зүйн хорооны магадлалаар тогтоогдсон шүүгчийн ёс зүйн зөрчлийн агуулгыг тоймлон үзвэл:

-Хэргийн оролцогчийн нэг талд үйлчилж, хэргийг санаатайгаар буруу шийдвэрлэсэн,

-Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, бусдын нөлөөнд автаж хэргийг шийдвэрлэх ажиллагааг удаашруулсан,

-Шүүх хуралдааны товыг боломжит хугацаанд мэдэгддэггүй, шүүхийн шийдвэрээ хугацаанд нь гаргадаггүй,

-Гомдол, хүсэлтэд шүүх албан бичгээр хариу өгсөн, шийдвэр гаргаагүй,

-Нотлох баримтыг холбогдох иргэн, албан тушаалтан, хуулийн этгээдээс гаргуулах, ямар нэгэн шалтгааны улмаас хугацаа алдсаны эцэст давж заалдах гомдол гаргах, хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх тухай хүсэлтийг хангадаггүй, өмгөөлөгч сонгох, эрх зүйн туслалцаа авах эрхийг хангаагүй,

-Шүүхийн захиргааны ажилтнуудыг үл хүндэтгэж, загнаж зандарсан, бүдүүлэг зан авир гаргасан, шүүхийн захиргааны удирдлагын үйл ажиллагаанд оролцсон,

-Ажлын цаг ашиглалт муу, хуралдааныг товлосон цагтаа эхлүүлдэггүй, хойшлуулдаг,

-Шүүгч, харилцааны соёлгүй, мэдлэг ур чадвар дутагдалтай, хайнга ханддаг гэх гомдол нийт сахилгын хэргийн 90 гаруй хувийг эзэлж байна.

Цаашид бодлогын түвшинд авч хэрэгжүүлэх хэд хэдэн асуудал:

Шүүгчийн хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх, тогтвортой байдлыг хангах, Шүүхийн ёс зүйн хорооны гишүүдийн эрх зүйн байдлыг тодорхой болгох, /Бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаагүй одоо 2 гишүүн дутуу, Хууль зүйн асуудал эрхэлсэн ТЗ-ны байгууллагаас нэр дэвшүүлсэн 3 гишүүн ажлын ачааллаас шалтгаалан өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөнөөр Шүүхийн ёс зүйн хорооны хэвийн үйл ажиллагаа явуулахад сөрөг нөлөөтэй байна/.

-Шүүгчийн хариуцлага, хувь заяаны асуудлыг шийдвэрлэх нэн хариуцлагатай үүргийг үндсэн ажлын зэрэгцээ орон тооны бусаар гүйцэтгэж байгаа өнөөгийн тогтолцоог өөрчлөх, цалин урамшууллын системийг хуульчлах,

-Монголын хуульчдын холбооны дүрмийн зохицуулалтаас шалтгаалж таван удаа нэр дэвшүүлэх ажиллагаа явуулсан боловч, олонхын санал аваагүй гэдэг шалтгаанаар 1.5 жил, 10 сарболж хойшлогдож байна.

-Гомдол шалгах, нотлох, хянан шийдвэрлэх чиг үүргийг олон улсын эрх зүйн индекс өндөртэй орнуудын түвшинд хүргэх,

-Ёс зүйн хорооны дүрмийн зарим процессыг хүндрүүлж байгаа, хүнд суртал үүсгэсэн зохицуулалт, шүүхээр хянагдах хүрээ хязгаарыг өөрчлөх замаар Ёс зүйн хорооны шийдвэрийн үр нөлөөг сайжруулах зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна.

У.УРАНЦЭЦЭГ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 23

иргэд (202.131.230.19)
2018-11-20 10:26:17
шүүгчид больие.

судлаач (202.131.230.19)
2018-11-20 10:20:00
энэ шүүгчид дандаа асуудал үүсгэж баих юм,монгол улсын хамаг мөнгииг авч баиж хүн чанартаи,ес зүитэи ,хичээж ажилламаар бна.монгол улсыг бусниул гэж ажилуулаагүи баих шүү, та нарыг монголчууд харж бга шүү.

zochin (122.201.23.83)
2018-11-20 07:29:59
Шүүхийн ерөнхий зөвлөл нээх ажил хийсэн дүр үзүүлээд... тийм л юм бол хариуцлага тооцсон шүүгчийн нэрийг ил тод зарлах хэрэгтэй ш дээ

Irgen (66.181.182.182)
2018-11-20 00:31:39
Tiimee. Shuugchid gomdoltoi nariin sudalj uzehgui . Hungun hiisver uzemjeer shiidsen gomdoltoi l bn . Buhel buten 1 ailiin amidral shu de

иргэн (66.181.160.41)
2018-11-19 22:38:29
авилагч хулгайч шүүгчид ард түмэний амьдрал шийдэж бна адгалаад хүнийг ялгаж харьцана

өөөөөөө (66.181.160.80)
2018-11-19 17:20:58
хүний хуь заяа амьдрал тэгээд шүүгч нарын цалингийн 20хувьтай тэнцэж бга хэрэг үү

Зочин (202.180.218.40)
2018-11-19 17:02:39
Шүүгчид гомдолтой ч өргөдөл бичилгүй дотроо хадгалаад үлдсэн хүмүүсийг тооцвол 100% болох юм байна даа.

Зочин (202.21.127.226)
2018-11-19 16:23:36
Зөрчлийн хууль гарчихсан гээд цагдаа нар пээдийгээд хүнээс цаг хоромын дотор 400-500 мянган төгрөгийг шууд аваад жолооны үнэмлэхийг нь хураагаад бүр гаршчихсан Ховд аймагт үүнийг шалгадаг дарга цэрэг байхгүй хяналт байхгүй

Зочин (202.21.127.226)
2018-11-19 16:22:14
Шүүх цагдаагийн дарга нарыг гайгүй мэдлэг боловсролтой хүнээр тавих хэрэгтэй манай ховдын цагдаа нар үнэхээр их зантай биеээ тоосон хүмүүс байдаг, шүүгч нар бас ялгаа байхгүй ард түмэн хэлэх хэрэгтэй

Зочин (202.21.127.226)
2018-11-19 16:20:58
Шүүхч цагдаа нарт харьцааны соёл гэж ерөөсөө байдаггүй хүнийг ёстой аймаар үгээр дарамталж доромжилдог тэгчихээд цалин өндөр хангамж идэлдэг үүнийг ард түмэн ерөөсөө элдэггүй энэ байдал Ховд аймагт бүр их байдаг

Зочин (202.21.127.226)
2018-11-19 16:18:55
Ховдын аймгийн шүүгч нар шударга биш үйлчилдэг дэндүү нэг талыг барьдаг үүнийг хянах хэрэгтэй. Ажлаас чөлөөлөгдсөн тэтгэмж авчихсан хүнийг ахиад ажилд нь эргүүлэн тавьж байх жишээтэй ганцхан жишээ дурьдахад

Зочин (202.126.89.87)
2018-11-19 14:49:06
Buhel buten huvi hun bolon ger bulig hohiroj yal edlulehed uyn sanulah tsalingin 20% be araichde. Ter chin undur tsalintai avilgachdad ogt medregdej tsochrol uguhgui. Uneher ard tumnig doromjloh uyma.

Зочин (124.158.110.82)
2018-11-19 14:42:07
санаандгүй үйлдсэн хэргийг санаатайгаар зүйлчилж хүний хувь заяаг хохироож болохгүй. ийм үзэгдэл 21 дүгээр зуунд хэзээ ч гарах ёсгүй. Хүн нэг л амьдардаг.

Зочин (103.26.194.172)
2018-11-19 14:30:06
Энэ Элбэгдоржийн шүүхийг хэзээ арилгаж, Монгол улс өөрийн гэсэн шүүхтэй болох юм бол доо.

Хохирогч (103.229.120.204)
2018-11-19 14:25:57
ХУД-ын. зарим. Шүүгч. нь. илэрхий. хариуцагчийн. талд. үйлчилдэгээн. одоо. болих. уу?.

Зочин (66.181.161.93)
2018-11-19 14:02:08
Балай дээрэмчид хүний заяа шийддэг гэхээр арай шүү арай

Зочин (202.126.89.43)
2018-11-19 14:01:38
Цагаачийг цагаа хатгана. Цагаан морийг ногоо хатгана гэдэг шиг цалин нь ихдээд байгаа юм. Цалин нэмлээ гээд авилгал буурав уу? Эрдэнэтийн 49 дээр л хар л даа. Бусад авилгалын хэрэг дээр хар.

Иргэн (202.9.43.124)
2018-11-19 13:55:10
Шүүгч нар нэг л бишболсон шүү ниигэмд хор хохирол гээд наад захын юмыг харах мэлмиигүй сохорууд.

Зочин (202.179.24.67)
2018-11-19 13:43:47
зѳв дүгнэлтүүд гарчээ. бодит байдал ийм байгаа шүү дээ. аймаар хүн загнана мѳэх юм шиг. тэд харьцааны соёл байхгүй.

Зочин (202.179.24.67)
2018-11-19 13:42:18
зѳв дүгнэлтүүд гарчээ. бодит байдал ийм байгаа шүү дээ. аймаар хүн загнана мѳэх юм шиг. тэд харьцааны соёл байхгүй.

Зочин (202.179.25.16)
2018-11-19 13:22:46
Мэдээж ялагдсан талд шүүхийн шийдвэр таалагддаггүй. Энэ бол энгийн үзэгдэл.

irgen (66.181.170.215)
2018-11-19 13:16:44
Zahirgaanii Batsuuri

Өхоо (150.129.143.197)
2018-11-19 13:01:22
ХХБанкнаас цалинждаг Зоригоо шүүгч аль далайн эрэгдээр амарч байгаа бол

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-10 19:51:06 - Спорт
БНАСАУ-ын сагсан бөмбөгийн багтай хамтарсан бэлтгэл сургуулилалт хийнэ
2018-12-10 17:40:23 - Эрүүл мэнд
ЭМД-аараа урьдчилан сэргийлэх үзлэгт үнэгүй хамрагдана
2018-12-10 17:29:40 - Улс төр
Ерөнхийлөгч агаарын бохирдлын асуудлаар УИХ-ын даргад хандлаа
2018-12-10 17:09:29 - Улс төр
Хотын дарга С.Батболд ажлаа хүлээлгэн өглөө
2018-12-10 16:27:32 - Эрүүл мэнд
АШУҮИС-ийн цогцолборын сургалтын төв, эмнэлгийн барилгыг нээв
2018-12-10 16:23:30 - Шар
Францын дунд сургуулийн сурагчид Монгол өв соёлыг судалж байна
2018-12-10 16:15:36 - Улс төр
Л.Оюун-Эрдэнэ: Бойкот үргэлжилнэ
2018-12-10 15:53:15 - Энтертайнмент
ФОТО: Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн эдлэл хэрэгслийг дэлгэлээ
2018-12-10 15:51:02 - Нийслэл
ХЭҮК эмэгтэйчүүдийн байгууллагатай хамтран ажиллана
2018-12-10 15:47:23 - Улс төр
Ардчилсан намын бүлгээс МАН-д шаардлага хүргүүллээ
2018-12-10 15:23:24 - Спорт
У.Мөнх-Эрдэнэ УАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
2018-12-10 14:06:06 - Улс төр
МАН-ын бүлэг Ц.Цогзолмаа, Я.Содбаатар нарыг чөлөөлөхийг дэмжжээ
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-10 12:53:50 - Орон нутаг
Сураггүй болсон иргэнийг хайх ажиллагааг зогсоожээ
2018-12-10 12:52:13 - Энтертайнмент
“ӨДРИЙН СОНИН” оны шилдэг сониноор шалгарлаа
2018-12-10 12:41:36 - Спорт
Сумо бөхийн холбооны ойн барилдаанд харцага О.Хангай түрүүллээ
2018-12-10 12:30:39 - Нийслэл
Хүүхдийн асуудлаар үүрэг хүлээгчид зөвлөлдлөө
2018-12-10 12:18:19 - Хууль
Ач хүү нь 86 настай эмээгээ зодож, хүнд гэмтээжээ
2018-12-10 12:18:09 - Эдийн засаг
Монгол ноолуурыг дэлхийн брэнд болгоход ХААН банк гүүр болж ажиллана
2018-12-10 12:09:20 - Гадаад
Италид болсон рэп дуучны тоглолтын үеэр таван хүүхэд амь үрэгджээ
2018-12-10 12:01:01 - Шар
А.Баасандорж: Залуу бөхөд гар хүрч, гэмтээсэндээ уучлалт гуйж байна
2018-12-10 11:52:16 - Улс төр
МАН-ыг татан буулгах эсэхийг УДШ тав хоногт шийдвэрлэнэ
2018-12-10 11:43:09 - Орон нутаг
Сайншанд сумын Зүүнбаян багт 50 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо
2018-12-10 11:42:09 - Спорт
Аваргууд гурав дараалан хожлоо
2018-12-10 11:32:16 - Нийслэл
Мэргэжлийн хяналтын газраас сэрэмжлүүлж байна
2018-12-10 11:31:01 - Улс төр
МАН-ын бүлэг хуралдаагүй байна
2018-12-10 11:27:24 - Байгаль Орчин
Өнөөдрөөс ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна
2018-12-10 11:21:05 - Улс төр
Ц.Амарсанаа, Б.Баярсайхан нар ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн ч ШИЙДВЭРЛЭХ БОЛОМЖГҮЙ нөхцөл байдал үүсчээ
2018-12-10 11:11:18 - Улс төр
Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд хаалттай мэдээлэл хийнэ
2018-12-10 11:02:08 - Эрүүл мэнд
Жирэмсэн эмэгтэйчүүдэд харьяалал харгалзахгүй үйлчлэхийг даалгав
2018-12-10 10:54:48 - Улс төр
Оны шилдэг багш нарыг энэ сарын 27-нд тодруулна
2018-12-10 10:38:40 - Хууль
“KFC” хоолны газарт согтуу иргэн БУУ гаргаж танхайрчээ
2018-12-10 10:38:13 - Орон нутаг
Сайншандад авто буудал ашиглалтад оржээ
2018-12-10 10:35:30 - Эрүүл мэнд
Зарим өрхийн эмнэлэг биохимийн болон цусны ерөнхий шинжилгээ авдаг боллоо
2018-12-10 10:11:15 - Эдийн засаг
ХХБанк ахин дөрвөн сургуулийн номын санг тохижуулж өглөө
2018-12-10 10:08:01 - Эдийн засаг
Онлайнаар хадгаламж барьцаалсан зээл авахад хүү багатай боллоо
2018-12-10 10:01:26 - Нийслэл
Баянхошуу, МҮОНРТ орчимд агаар ИХ БОХИРДОЛТОЙ байна
2018-12-10 09:00:40 - Улс төр
МАН-ыг татан буулгах талаар хэвлэлийн хурал зарлав
2018-12-10 08:59:43 - Байгаль Орчин
Улаанбаатарт 17 градус хүйтэн байна
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-10 08:51:36 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболдын талын төлөөллүүд уулзсан ч ТОХИРОЛЦООНД ХҮРЧ ЧАДАЛГҮЙ САЛЖЭЭ
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
2018-12-08 11:52:48 - Эдийн засаг
Улс төрийн тогтворгүй байдлаас болж ОУВС хөтөлбөрөө зогсоох эрсдэлд оржээ
2018-12-10 09:00:40 - Улс төр
МАН-ыг татан буулгах талаар хэвлэлийн хурал зарлав
2018-12-10 10:38:40 - Хууль
“KFC” хоолны газарт согтуу иргэн БУУ гаргаж танхайрчээ
2018-12-10 12:18:19 - Хууль
Ач хүү нь 86 настай эмээгээ зодож, хүнд гэмтээжээ
2018-12-10 07:57:17 - Спорт
М.Нандинцэцэг: Дэлхийн аваргын үеэр маш олон хүн “чиний нас болоод карьер дуусч байна” гэж хэлж байлаа
2018-12-10 14:06:06 - Улс төр
МАН-ын бүлэг Ц.Цогзолмаа, Я.Содбаатар нарыг чөлөөлөхийг дэмжжээ
2018-12-10 17:09:29 - Улс төр
Хотын дарга С.Батболд ажлаа хүлээлгэн өглөө