Хууль бус малтлага хийсэн эрдэмтэн судлаачдыг ТЕГ-т шалгуулна

Түгээх    
2018-11-19 15:34:17 - Хууль

medeelel

-БАТСАЙХАНААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ “ЗАГ” СУМАНД НУУЦААР ОЧИЖ, ҮНЭТ ДУРСГАЛЫН ЗҮЙЛСИЙГ ЗӨӨСӨН-

Өнөөдөр Баянхонгор аймгийн “Заг” сумын иргэд Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж хүсэлт тавьж байгаа талаараа мэдээлэл хийлээ. Тэд түүх археологийн нэр бүхий судлаачдыг ТЕГ-т шалгуулахаар хандаж байгаа аж.

Учир нь сумын Эх булаг хэмээх газарт 411 га талбайд "Централ Эшиа Майнинг" компанийн ашиглалтын А лиценз эзэмшиж буй уг талбайд өнгөрсөн 2017 оны тавдугаар сард Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Эрдэнэ-Очроор ахлуулсан судлаачдын баг очиж, хайгуул судалгаа хийжээ.

Хуулийн дагуу БСШУСЯ-наас тусгай зөвшөөрөл авсан шинжлэх ухааны байгууллага археологийн хайгуул, судалгаа хийдэг бөгөөд тайлангаа зургаан сарын дотор харьяа яаманд ирүүлэх ёстой аж. Гэтэл тус судалгааны баг өнөөдрийн хүртэл мэргэжлийн байгууллагад нь тайлангийн материалаа танилцуулж, улсын бүртгэл, мэдээллийн санд мэдээлээгүй, салбарын яамны соёлын зөвлөлд бүртгүүлээгүй байгаа юм.

Түүнээс гадна МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн эрдэмтэн Батсайханаар ахлуулсан ажлын хэсэг “Заг” суманд нууцаар очиж үнэт дурсгалын зүйлс, хиргисүүрүүдийг малтан авч, нүүлгэн шилжүүлжээ.

Энэ талаараа 30 хоногийн дотор орон нутгийн холбогдох байгууллагад тайлагнаж мэдэгдэх ёстой ч Мэргэжлийн хяналтын байгууллага нь хяналт тавиагүй, хэчнээн тооны ямар үнэт өвийг нүүлгэн шилжүүлсэн нь тодорхойгүй байгаа талаар орон нутгийн иргэд дуулгав.

-ЯЗГУУРТНЫ БУНХНЫГ НУУЦААР МАЛТУУЛЖ СОЁЛЫН ӨВИЙГ ҮГҮЙ ХИЙХ ЭРХИЙГ ЭРДЭМТДЭД ОЛГОДОГ-

Хэрэв археологийн судалгаагаар олон тооны үнэт өв тухайн талбайд байвал БСШУСЯ-ны саналаар ашиглалтын лицензийг цуцлах боломжтой аж. Гэвч салбар яамны Соёлын өв хариуцсан зөвлөл олон 100 жилийн түүхтэй, үнэ цэнтэй соёлын өвийг малтах боломжийг олгож үйлчилсэн, мэргэжлийн байгууллага нь хэчнээн тооны хиргисүүр аваад явсныг мэдээгүй байна.

Дээр нэр дурдсан эрдэмтэд "Централ Эшиа Майнинг" компанийн эзэмшиж байгаа талбай дээрх олон зуун жилийн түүхтэй хиргэсүүрүүдийг нууцаар малтан авч шилжүүлсэн тул хэргийг шалгуулахаар Заг сумын иргэд Тагнуулын ерөнхий газарт хандаж  байгаагаа мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, түүх судлаач эрдэмтэн Эрдэнэ-Очир, Батсайхан нар нууцаар түүх дурсгалын үнэт зүйлийг малтаж ухаж авсан гэж үзэж байгаа аж.

Түүнчлэн тэдний ярьж буйгаар “Тухайн компани хайгуулын лиценз талбай олгохоос өмнө тус газарт соёлын ямар үнэт дурсгал байгаа талаар холбогдох байгууллагууд судалж үздэггүй юм байна. Харин хайгуул хийх компани нь зардал мөнгийг нь гаргаад эрдэмтдээр хайгуул хийлгэж, олон жилийн настай язгууртны булш бунхныг нууцаар малтуулж соёлын өвийг үгүй хийлгэх эрхийг эрдэмтдэд олгодог юм байна. Тиймээс дээрх "Централ Эшиа Майнинг" компанийн захиалгаар хууль бус малтлага хийсэн дээрх эрдэмтэн судлаачдыг Тагнуулын ерөнхий газарт шалгуулахаар болсон” гэв.

У.УРАНЦЭЦЭГ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 13

Зочин (202.179.26.166)
2018-11-20 15:16:05
за дараагийн ээлж нь эрдэмтэн хулгайчид гараад ирлээ хө

ө (202.131.238.98)
2018-11-20 15:03:50
НУТГИЙН ГАРУУДЫН АРГАА БАРСАН Л АРГА Л ДАА

Зочин (139.5.216.220)
2018-11-20 08:38:51
ШАЛГАХ НЬ ЗӨВ Л ДӨӨ.УХАЖ БАЙХАД НЬ ЗӨВШӨӨРЛИЙГ НЬ ШАЛГУУЛСАН ЮМ УУ?

зочин (202.126.89.79)
2018-11-20 03:00:28
Мэргэжлийн хүмүүсийг хардахаасаа өмнө хужаа нарыг анхаарвал дээр дээ. Алт ухах нэрээр хамаг түүхэн дурсгалт юмыг авч явдаг талаар ФБ дээр бичсэн байсан даа. Тэднийг ёстой өгдөг газар нь өгвөл хэрэгтэй.

Дулам tuuhchin (59.153.114.23)
2018-11-19 22:19:06
Unemshilgui

Зочин (66.181.161.112)
2018-11-19 22:07:03
Нутгиийн хүмүүсийн зөв.Малталт судалгаагаа хууль дүрмийн дагуу хийх ёстой шүү дээ. Тэгээгүй л бол хууль зөрчсөн болно. Шалгуулах хэрэгтэй.

зочин (66.181.160.89)
2018-11-19 20:32:35
Энэ хэвлэлийн хурал хийлгэж байгаа нехдүүд мэргэжлийн хүмүүсийг ажилийг нь хийлгээрэй баримт нотолгоотой юм яарих хэрэгтэй дандаа ингэж яавдаг энэ авгайг шүүхэд егч асуудалийг шийдүүлэх болно гэдгийг анхааруулж байна . Хүн гүтгэх бас хуультай байдаг гэдгийг ойлгоорой!

зочин (66.181.160.89)
2018-11-19 20:26:53
Энд тэнд хэвлэлийн хурал хийж худлаа сенсаац яарьж уул уурхайн болон лиценц эзэмшдэг компануудийг дарамталж менге олох аргаа олсон энэ эмэгтэйг сайн харж аваарай хумуусээ !!! Мэргэжлийн ажлаа хийж яаваа архелогийнхноос менге нэхэж дарамталж яаваа арчаагуй авгай нар одоо болноо менге хэрэгтэй байгаа бол шудрагаар ажиллаж менгее ол ийм аргаар та нарт май гээд менге егех нэг ч хун байхгуй !!! Олон удаа ингэж хун гутгэж яаваа энэ хумуустээ Баянхонгор аймшийн захиргаа цагдаа нар арга хэмжээ авч егне уу!!! Яамарч юм хэтэрхээрээ утгаа алддаг та нарт лав ашиг гарахгуй горьдсоний гарз

dolgor (124.158.88.111)
2018-11-19 19:05:44
ezengui turiin emgenel

Зочин (66.181.161.1)
2018-11-19 17:34:04
Хөдөөгүүр хиргисүүр их ухаж бна Өв нарийнтээлийн худаг уртад нэг том хиргисүүр байсан өнгөрсөн зун ухаад онгойлгочихсон байналээ эзэн бдаг юм болуу

temuujin (202.9.41.19)
2018-11-19 17:07:43
ТЕГ шалгавал илүү сүртэй шд. Хэхэхэ

Зочин (202.9.41.216)
2018-11-19 16:07:58
Ноцтой хулгайн л хэрэг биз дээ.Нилээд \15-20\хэдэн жилийн ял өгөх л болоо шүү дээ.

Зочин (202.9.41.216)
2018-11-19 16:06:08
ТЕГ шалгадаг нь ямар учир б.на???

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-11 17:00:13 - Технологи
Өвөрмонголын “Эгшиг” сайтыг монголчуудын оюуны өмчийг хулгайлсан хэмээн хаажээ
2018-12-11 16:36:34 - Нийслэл
Зарим цагт нийтийн тээврийн тоог нэмэгдүүлж байна
2018-12-11 16:11:14 - Хууль
Дуудлагаар очиж, эмнэлгийн тусламж үзүүлсэн эмчийг гэмтээжээ
2018-12-11 15:48:45 - Улс төр
Төсвийн байнгын хорооны ирц бүрдсэнгүй
2018-12-11 15:17:51 - Хууль
Бугат сумын Засаг дарга Х.Хайвыг гурван сая төгрөгөөр торгохоор болов
2018-12-11 15:10:50 - Спорт
Г.Занданбал, Б.Энххүслэн нар улсын рекордыг шинэчлэн тогтоолоо
2018-12-11 15:07:22 - Нийслэл
"Ногоон гэрэл-Цагаан шугам 2018" тэмцээн болж байна
2018-12-11 14:29:52 - Улс төр
Ж.Бат-Эрдэнэ: УИХ-ын гишүүдийг бүрэн эрхээсээ татгалзаж, ЖДҮХС-гаас авсан зээлээ шалгуулахыг уриалж байна
2018-12-11 14:26:02 - Эрүүл мэнд
ФОТО: 670 сая төгрөгийн үнэ бүхий лаборатори автомашин хүлээлгэн өглөө
2018-12-11 14:20:13 - Улс төр
Ц.Цогзолмааг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ
2018-12-11 14:08:12 - Спорт
Чөлөөт бөхийн барилдааны насанд хүрэгчдийн УАШТ хойшлогджээ
2018-12-11 13:42:34 - Хууль
Налайхын замд ноцтой осол гарч, нэг иргэн нас баржээ
2018-12-11 13:19:37 - Эдийн засаг
Аяллын турш 10%-ийн урамшуулалтай
2018-12-11 13:09:17 - Эдийн засаг
Валют арилжааны төвүүд өнөөдрөөс иргэний үнэмлэхээр үйлчилнэ
2018-12-11 12:54:32 - Хууль
Б.Гарамгайбаатар, сайд асан Н.Батбаяр нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ
2018-12-11 12:51:55 - Нийслэл
Зам талбайг өглөөний 05:00 цагаас эхлэн цэвэрлэж байна
2018-12-11 12:21:18 - Улс төр
Ц.Цогзолмаа: Намайг чөлөөлөөд өгөөч гэж гуйсан
2018-12-11 12:18:32 - Шар
П.Мөнхбаатар: “Босоо Хөх Монгол”-ынхон бид буруу ойлгожээ, асуудлыг ойлголоо гээд явсан
2018-12-11 12:06:43 - Хууль
Р.Төмөрхуяг: Б.Махбалыг хөнгөн шийтгэж, хамт байсан хоёр хүний хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн
2018-12-11 11:50:53 - Эдийн засаг
НӨАТ-ын сугалааны “Супер азтан” 200 сая төгрөг хожно
2018-12-11 11:04:34 - Улс төр
Ерөнхий сайдын Японд хийх айлчлал маргааш эхэлнэ
2018-12-11 11:00:56 - Нийслэл
Нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлж, гарах цагийг 5-9 минут урагшлууллаа
2018-12-11 10:52:44 - Эрүүл мэнд
Энэ долоо хоногт гурван иргэнд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийнэ
2018-12-11 10:52:19 - Улс төр
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан хойшиллоо
2018-12-11 10:51:56 - Эрүүл мэнд
МХЕГ: Хушга самарнаас агуулахын хортон илэрсэн зөрчил гарлаа
2018-12-11 10:50:39 - Спорт
Зургаан настай Монгол охин дэлхийн аварга болжээ
2018-12-11 10:48:24 - Спорт
Долоон настай Ч.Маргад дэлхийн аварга боллоо
2018-12-11 10:46:35 - Эдийн засаг
“Монголын тогтвортой санхүүжилтийн форум 2018” амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
2018-12-11 10:39:50 - Байгаль Орчин
Гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна
2018-12-11 10:19:22 - Улс төр
Байнгын хороо: Хоёр сайдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ
2018-12-11 10:12:32 - Орон нутаг
Хадгалалтын хугацаа хэтэрсэн 5.7 тонн бүтээгдэхүүнийг хураажээ
2018-12-11 09:29:44 - Эдийн засаг
Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийг 2019 онд ХААН Банк манлайлж ажиллана
2018-12-11 08:13:54 - Байгаль Орчин
Улаанбаатарт 15 градус хүйтэн байна
2018-12-11 08:09:46 - Энтертайнмент
Харааны бэрхшээлтэй иргэдэд ШИНЭ боломжийг олгосон кофе шопт зочиллоо
2018-12-11 08:03:51 - Эдийн засаг
2.5 ХУВИЙН АМНАТ: Алтны салбарынхан лоббидов уу, М.Энхболдын талынхан хардав уу
2018-12-11 08:03:48 - Гадаад
TIME: Улаанбаатар бол дэлхийн хамгийн бохир агаартай нийслэл
2018-12-11 08:02:03 - Улс төр
Эхний удаад Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг МАН-аас хөөх үү
2018-12-11 07:51:37 - Хууль
Тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад амь тэмцэж байсан нярай эндсэн хэрэг гарав
2018-12-11 07:49:10 - Энтертайнмент
Өнөөдөр үхэр өдөр
2018-12-10 19:51:06 - Спорт
БНАСАУ-ын сагсан бөмбөгийн багтай хамтарсан бэлтгэл сургуулилалт хийнэ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-10 08:51:36 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболдын талын төлөөллүүд уулзсан ч ТОХИРОЛЦООНД ХҮРЧ ЧАДАЛГҮЙ САЛЖЭЭ
2018-12-11 07:51:37 - Хууль
Тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад амь тэмцэж байсан нярай эндсэн хэрэг гарав
2018-12-11 08:02:03 - Улс төр
Эхний удаад Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг МАН-аас хөөх үү
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
2018-12-08 11:52:48 - Эдийн засаг
Улс төрийн тогтворгүй байдлаас болж ОУВС хөтөлбөрөө зогсоох эрсдэлд оржээ
2018-12-10 10:38:40 - Хууль
“KFC” хоолны газарт согтуу иргэн БУУ гаргаж танхайрчээ
2018-12-10 12:18:19 - Хууль
Ач хүү нь 86 настай эмээгээ зодож, хүнд гэмтээжээ
2018-12-10 09:00:40 - Улс төр
МАН-ыг татан буулгах талаар хэвлэлийн хурал зарлав
2018-12-10 17:09:29 - Улс төр
Хотын дарга С.Батболд ажлаа хүлээлгэн өглөө