Томилолт: Тавантолгойг дагасан АСУУДАЛ БА ШИЙДЭЛ

Түгээх    
2018-11-20 08:14:31 - Орон нутаг

tawantolgoi

Манай сурвалжлагч Тавантолгойн бүлэг ордод ажиллаад ирлээ.

Өмнөх дугаарт: “Тавантолгойд Ерөнхий сайдыг ирэх сургаар хэдэн халтар жолоочийг ийш тийш нь нуусан” нийтлэлийг ЭНД ДАРЖ уншина уу.

БНХАУ ирэх хоёрдугаар сар хүртэл эх газрын боомтуудын нүүрсний импортоо зогсоосон байна. Ингэснээр Тавантолгой Гашуунсухайт чиглэлд нүүрс ачсан машинуудын урт дугаарлалт бий болж түүнийг дагасан ачаалал, бухимдал зэрэг сөрөг үр дагаврууд бий болоод байна.  БНХАУ нүүрсний татан авалтаа сарын эхнээс эхлэн аажмаар багасгасан байна. Бид өнгөрсөн долоо хоногт Тавантолгойн бүлэг ордод ажиллах үеэрээ 20 хоног дугаарласан ч хилээр гарч чадаагүй жолоочтой таарсан. Тэр жолооч өнөөдөр ч хилээр гарч чадаагүй хүлээж байж мэднэ. Тавантолгойн нөхцөл байдал ийм л байна. Олон хоног дугаарлаж машиндаа хоног төөрүүлсэн жолооч нар тэвчээр нь барагдахаар хулгайн буюу шороон замаар явж малын бэлчээр талхлах, гэрлээ унтраан цагдаагаас зугатан явж байгаад айлын хоттой малыг дайрах, элсэнд сууж осолдох гэх мэт эрсдэлтэй тулгардаг байна. Нэг хоногийн өмнө ч болов хилээр гарах нь тэдний хүсэл.

Хилээс 141 км-ийн зайд хамгийн сүүлийн машин зогсож байсан нь ердөө гуравхан хоногийн өмнө. “Эрдэнэс Тавантолгой” компаниас ажлын хэсэг гарч Тавантолгойн бүлэг орд, Гашуунсухайт чиглэлийн замд энэ өдрүүдэд ажиллаж байна. Ажлын хэсгийн дүгнэлт хэрхэн гарахыг олон нийт анхааралтай ажиглаж байгаа.  Гашуунсухайт чиглэлийн замд үүссэн машины ачааллыг багасгах зорилгоор Авто тээврийн үндэсний төвөөс нүүрс ачилтыг түр зогсоох шийдвэр гаргасан. Мөн сөрөг урсгалаар явахыг зөвшөөрөөд байгаа. Тиймээс энэ сарын 18-ны өдөр зам дээр байсан 5000 машины тоо нэмэгдээгүй бөгөөд дугаарлалтын урт богиноссон байна. Гэхдээ энэ нь зөв шийдэл үү гэвэл ҮГҮЙ. Нүүрсээ зарахгүй байх цаг тутамд бид алдагдал хүлээж байгаа. Тэр хэрээр улсын төсөвт орох мөнгө багасна. Эндээс монголчууд л хохирно.

tawantolgoi

Тавантолгойн бүлэг орд нь Өмнөговь аймгийн Цогтцэций суманд оршдог. Тэгвэл тус сум болон Тавантолгой бүлэг орд орчимд доорх асуудлууд тулгамдаад байна.

1. Гашуунсухайт чиглэлийн замд авто машины ноцтой ослууд гарч хүний амь нас эрсдсээр байна

2. Цогтцэцийн суманд тоосжилт гамшгийн түвшинд байна

3. Олон хоног дугаарласнаас үүдэн  жолооч нарын Үндсэн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдөж байна.

4. Тавантолгойн бүлэг ордод тээвэр хийдэг 13000 жолоочийн эрүүл мэнд, амь нас маш өндөр эрсдэлд байна.

5. Хууль бус үйл ажиллагаа дэлгэрч байна /архидан согтуурсуурнаас үүдэлтэй гэмт хэрэг, хууль бус наймаа гэх мэт/

6. Малын бэлчээр сүйтгэгдэж байна энэ мэт олон сөрөг үр дагавар энд бий болжээ.

ЭДГЭЭР АСУУДЛЫГ ХЭРХЭН ШИЙДВЭРЛЭЖ БОЛОХ ВЭ. Тавантолгой бүлэг орчимд үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд болон тээврийн жолооч нар дээрх асуудлын шийдлийг доорх байдлаар тодорхойлов.

tawantolgoi

ЗАСГИЙН ГАЗАР 185-Р ТОГТООЛОО ЦУЦЛАХ

2017 оны энэ сард Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар 320 дугаар тогтоол гаргаж Тавантолгойн ордоос Гашуунсухайт чиглэлийн тээврийг урт, богины хэлбэрт оруулсан. Ингэснээр жолооч нар Тавантолгойн уурхайгаас нүүрсээ ачаад 210 км ийн цаана байрлах Цагаан хад дахь гаалийн хяналтын бүсийн талбайд буулгана. Буулгасан нүүрсийг Цагаан хаднаас БНХАУ-ын Ганц модны боомт хүртэл мөн цааш тээвэрлэдэг байв. Гэтэл өнгөрсөн долдугаар сард Засгийн газраас 185 дугаар тогтоолыг гарган нүүрс тээврийн машинуудыг уртын, урт чиглэлд явуулахаар болжээ. Ингэснээр жолооч нар уртын, урт чиглэлд амралтгүй ажиллах өнөөдрийн нөхцөл байдал бий болсон байна.

Мөн Цагаан хадны хяналтын бүсүүд ажилгүй болжээ. 320 дугаар тогтоол хэрэгжих үед жолооч нар Цагаан хадны гаалийн хяналтын бүсэд нүүрсээ буулгаад унтаж, усанд орж амардаг байжээ. Гэтэл 185 дугаар тогтоол гарснаар Хятадын хилээр гартлаа амрах нь битгий хэл машиндаа хоног төөрүүлж байна. Цагаан хадны гаалийн хяналын бүсийг хааснаас тээвэрлэлт буурч, нүүрсний экспортын эргэлт ч, орлого ч буурсан байна. Энэ нь монголчуудад бус эсрэгээрээ  хятадуудад ашигтай шийдвэр байсан гэдгийг тус гаалийн ажилтнууд ярьж байна. Гаалийн хяналтын бүсэд нэг компани л гэхэд 2-3 тэрбумын хөрөнгө оруулалт хийж 60-70 ажилтанг ажилтай, орлоготой байлгадаг байна. Гэтэл одоо тус бүс ажилгүй дагаад ажилчид нь олон хоногоор амарсан байдалтай байна. Хэрвээ гаалийн хяналтын бүс ажиллаж эхэлбэл урт дараалалгүй болохоос гадна нүүрсэнд хориотой бараа нууж хилээр гарах зэрэг олон замбараагүй байдал цэгцрэх юм.

ЦАГААН ХАДЫГ ХААХ ЁСТОЙ ЮУ

Эрдэнэс Тавантолгойн уурхайн амнаас өдөрт 500 машин нүүрс тээвэрлэхэд 35000 тонн нүүрсний борлуулалт хийгдэж хоёр сая 450 мянган ам доллар манай улсад орж ирдэг. Харин 1000 машин Цагаан хаданд буухад өдөртөө 70000 тонн нүүрс борлуулагдаж дөрвөн сая 900 мянган доллар улсын төсөвт ордог аж. Худалдан авагч Хятадын тал мөнгөө Эрдэнэс Тавантолгойн ам нөхцлөөр хийсэн байдаг тул тус уурхайгаас нүүрс ачигдсан бол худалдан авагчийн эрх мэдэлд шилждэг. Цагаан хад нь нүүрс дагасан нэмүү өртгийг бий болгодог байна. Учир нь тус газарт ШТС, хоолны газраас эхлээд үйлчилгээний байгууллагууд байна. Өнөөдрийн байдлаар Цагаан хаданд Гаалийн Ерөнхий газрын зөвшөөрөлтэй үндэсний 22 компани ажиллаж байна. Гаалийн хяналтын нэг талбай дунджаар 10 га орчим бөгөөд талбай тус бүр хоногт 300-350 машин ачиж буулгах хүчин чадалтай. Тус хяналтын бүс нь Гаалийн ерөнхий газраас тавьсан шаардлага, стандартын дагуу хяналтын төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд нүүрс ачих буулгах үйл ажиллагаа нь өндөр хяналтын дор явагддаг аж. Тиймээс хориотой ачаа хилээр гардаггүй байна.

Хэрвээ хориотой ачаа хилээр нэвтэрвэл хятадуудын хяналт өндөрсөж нэг машиныг шалгах хугацаа уртасдаг байна. Ингэснээр урт дугаарлалт бий болох нэг нөхцөл бүрддэг гэнэ. Хамгийн чухал нь жолооч нар Цагаан хаданд нүүрсээ буулгаад амарч аваад эргээд уурхай руу явдаг учраас хэт их ядардаггүй байна. Олон хоног нойргүй явснаас болж осол гаргах цаашлаад амь нас, эрүүл мэндээрээ хохирох шалтгаан нөхцлийг багасгах том хөшүүрэг нь Цагаан хад юм. Нүүрсээ Цагаан хадны 20 гаруй гаалийн хяналтын талбайд зэрэг буулгадаг тул урт дараалал үүсэхгүй. Цаашлаад богинын буюу цагаан хаднаас хил гарах хүртэлх тээврийг Хятад улс гүйцэтгэснээр таталт нэмэгддэг аж. Энэ нь тус газрыг хаах уу, нээх үү гэдэг асуултыг хариулт юм.

tawantolgoi

МОНГОЛ КОМПАНИУДЫГ ДЭМЖИХ

Тавантолгойн бүлэг ордод Монгол, Хятадын тээврийн компани үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс Монгол компани нь цөөн. Монгол компаниудын хувьд жолооч нарынхаа нийгмийн даатгалыг төлөх, хөдөлмөрийн гэрээ байгуулах, аюулгүй байдлыг нь хангах, амрах байр, хоолоор хангадаг бол Хятадын компаниудад энэ талын ойлголт өчүүхэн ч алга гэж хэлж болохоор байна. Хятад эзэн хилийн цаанаас жолооч нарыг удирддаг байна. Хятадууд ашиглалтын хугацаа нь хэзээ дууссан нь үл мэдэх гаднаас нь харахад салж унах нь уу гэлтэй машиныг монгол жолооч нарт өгч тээвэрт явуулдаг аж. Хэрвээ осол гарсан бол хүнийг нь орхиод нүүрстэй чиргүүлээ чирээд явдаг талаар ч жолоочид ярьж байлаа. Тэдэнд хүнээс илүү нүүрс чухал. Хятад эзэд жолооч нарынхаа нийгмийн даатгал, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах нь бүү хэл шатахууны мөнгөө ч дутуу өгдөг байна. Жолооч нар өөрсдөөсөө мөнгө гаргаж шатахуун нэмэх үе их байдаг талаар ярьж байлаа. Хилийн цаана бичиг баримт, гэр бүлээ барьцаанд тавьчихаад ажилладаг жолооч нарыг хятад эзэд зодох, цохих жижиг шалтгаанаар  цалинг нь өгөхгүй байх зэрэг үйлдлийг гаргах нь энүүхэнд аж.

Монгол компанийн жолооч нар компанийнхаа амрах баазад амарчихдаг бол Хятад компанийн жолооч нар уурхайн амнаас Ганц модны боомт хүртэл 245 км зайд машиндаа амьдарч байгаа юм. Тэдний  амь насны баталгааны талаар дурсаад ч  хэрэггүй. Тиймээс төрөөс Хятад компаниудын тоог цөөлөх Монголын тээврийн компаниудаа дэмжих ажлыг бодлогоор хийх боломжийг судлах цаг нь болжээ. Гэтэл эсрэгээрээ төрийн нэгжийн байгууллагууд нь Хятад компаниудаас илүү Монгол компаниуддаа шаардлага тавих, дарамт үзүүлэх нь их байдаг аж. Бидний очсон 25 дугаар постод 10 компани үйл ажиллагаа явуулах эрх авсан ч амрах байр барьсан нь дөрөвхөн харагдаж байлаа. Үлдсэн зургаа нь Хятад эзэнтэй өөрийн гэсэн амралтгүй баазгүй компани болж таарах нь.

tawantolgoi

 

“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”, АВТО ТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ АЖЛАА ХИЙ

Тавантолгойн бүлэг ордын үйл ажиллагаанаас шалтгаалан Цогтцэций сумын тоосжилт гамшгийн хэмжээнд түвшинд хүрсэн гэж тус сумын Засаг дарга О.Бадарч хэлж байна. Тэрбээр “Тоосжилт байх ёстой хэмжээнээс 15-20 хувиар нэмэгдсэн учраас өвчлөл их байгаа” гэсэн юм. “Эрдэнэс Тавантолгой” энэ чиглэлд шийдэл олж тоосжилтоо дарж Цогтцэций сумын 7-10 мянган хүний амь насанд заналхийлсэн үйлдлээ зогсоохыг нутгийн иргэд анхааруулж байна. Цаашилбал, тус компани нь тээврийн үйл ажиллагааг төгөлдөржүүлэх олсон ашгийнхаа хэрээр орон нутагт хөрөнгө оруулах цаг нь болжээ. “Гашуунсухайт авто зам” ХХК л гэхэд замын арчлалтыг хариуцсан ч ажлаа хийдэггүй байна. Өнөөдрийн байдлаар Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн зам нь эвдрэл, нүх ихтэй байна. Нүхээ бөглөөгүйгээс жолооч нарын дугуй буудах үүнээс үүдэн рүль залагдахгүй болох аюултай болдог байна. Мөн нүх тойрох гэж замын хажуу руу унах, урдаас ирэх тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөх зэрэг маш олон эрсдэл тулгардаг аж. Гашуунсухайт чиглэлийн зам нь нарийн мөн жолоочийн амрах талбайгүй, тэмдэг, тэмдэглээгүй, аюулгүй байдал хангаж чадаагүй байна. Угтаа бол 50 км тутамд нэг амрах талбайг замын хажууд бий болгох ёстой.  Зам арчлалтын ажлыг орон нутгийн компанид даатгах нь зөв гэх саналыг тээврийн компаниудын төлөөлөл гаргаж байсныг энд дурдъя.

Өнөөдөр Авто тээврийн үндэсний төв нь Тавантолгойн бүлэг ордын тээврийн бодлогыг хариуцаж байна. Гэтэл мөн л хариуцсан ажлаа хангалтгүй хийснээс болж өнөөдрийн хүнд нөхцөл байдал бий болжээ. Орон нутгийнхан Өмнөговь аймагт тээврийн агентлагийн салбар байгуулагдаж онцгой үүрэгтэйгээр ажиллах шаардлагатайг хэлж байна. Авто тээврийн үндэсний төв нь олон улсын тээврийн эрх, С бичгийн зөвшөөрөл зэргийг хараа, хяналтгүй олгож байгаагаас үүдэн 18 настай хүүхэд Хятадын компанид ажид орж жолоо барьж яваад осол гаргаж байна. Хүмүүсийн хэлж буйгаар тус төв нь С бичгийг шаглаж зардаг ч гэх. Мөнгө өгсөн бүрт нь олон улсын тээврийн эрх, С бичгийн зөвшөөрөл өгснөөр ангилалгүй, чадваргүй жолооч нар машин барьж осол гаргах, хариуцлагагүй Хятадын компаниудын тоог олшруулахад нөлөөлж байна. Тэд ямар ч шалгуургүйгээр зөвшөөрөл олгож буй нь хятадуудыг бүрэн бус тээврийн хэрэгслийг Тавантолгойн замд явуулахад нөлөөлж байна.

tawantolgoi

Угтаа бол өөрийн гэсэн амрах байртай, ажилчдынхаа ажиллах нөхцөлд хуулийн дагуу ханддаг бүрэн бүтэн тээврийн хэрэгсэлтэй компанид зөвшөөрөл өгдөг баймаар. Зөвшөөрөл өгснийхөө дараа мартах бус үйл ажиллагааг нь дахин шалгадаг тогтолцоотой байх ёстой. Засгийн газраас Гашуунсухайтын чиглэлд дахин нэг зам барих, Баруун цанхиас Хүрмэний Цагаан дэлийн боомт хүртэл Цогтцэцийгээс Ханги мандалын чиглэлд зам барихаар концесс баталсан. Ингэснээр Өмнөговь аймагт Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги, Цагаан дэл гэсэн дөрвөн боомтоор зургаан чиглэлийн замаар нүүрс тээвэрлэнэ гэсэн үг. Энэ тохиолдолд тээврийн бодлого зөв байх шаардлагатай болж байна. Авто тээврийн өнөөдрийн царайгаар бол зургаан чиглэлийн замын үйл ажиллагааг зохицуулах чадамжгүй харагдаж байна.

Аж, ахуй нэгжүүд шийдлийг ингэж харж  байна. Харин Ерөнхий сайд танд ямар шийдэл байна вэ. Төрөөс хамгийн зөв бодлогыг хэрэгжүүлээд ажиллавал Тавантолгойн орд дагасан асуудлыг шийдэхэд ядах зүйлгүй харагдана.

МАРГААШИЙН ДУГААРТ НУТГИЙН ИРГЭД БОЛОН ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ДЭЭРХ АСУУДЛЫГ ХЭРХЭН ШИЙДЭЖ БОЛОХ ГАРЦ, ГАРГАЛГААГ ХЭЛСНИЙГ БАЙР, СУУРИАР ХҮРГЭНЭ.

Т.ХУЛАН



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 17

Зочин (66.181.169.162)
2018-11-20 18:51:34
Mash zuw zuitei sedwiig hundsun bna.Setguulchid bayarlalaa

Зочин (202.9.42.238)
2018-11-20 17:21:37
дайн л гэсэн үг. гэтэл гадаадад цэргийн алба хааж байгаа хэн нэгний хамраас жоохон л цус гарчихвал дээр дооргүй сандраад л улсын баатар шахуу болгоод л сүржигэндэг дээ. энд бол жилд 50,60 хүн амь үрэгдэхэд тоодоггүй ээ. төмөрзамын мөнгө цусалсан женкогийн балаг.

zochin (66.181.183.224)
2018-11-20 15:35:03
tomor zam barih estoi tegsen ch avto teever bna shuudee

зочин (122.201.31.227)
2018-11-20 11:37:38
Тѳмѳр тавих хэрэгтэй.Энэ олон жолооч нараа тэнд аваачиж алах хэрэггүй.Дундаас нь хятадын хѳл гар болсон улсууд ч багасна.

Zochin (202.131.236.138)
2018-11-20 11:18:57
13000 мянган хүнд даацын том оврын тээврийн хэрэгсэл зорчиж байгаа авто зам байнга засвар үйлчилгээ хийдэг ч аваар ослоос шалтгаалаад эвдрэл гэмтэл байнга гардаг юм байна лээ. Өнгөрсөн зун явахад хэд хэдэн газар амралт үйлчилгээний цогцолбор барихаар төлөвлөөд барилгын ажил нь эхэлсэн байсан. Хэзээ ашиглалтад орохын бол???

Зочин (119.40.98.162)
2018-11-20 11:07:29
Төмөр зам л асуудлыг шийднэ ш дээ төмөр зам тавих гэхээр төсөвт нэг ч төгрөг тусгахгүй өөрсдийн тойрогт хуваагаад авчихдаг гишүүдтэй улс шдээ

Tsagaan hadiig neej bolohgui (220.195.67.81)
2018-11-20 11:05:55
Tsagaan had gej mongoliin goviin nuursnii haygdal bolgodog gazar ymarch hereggui. Mash ih toosjilt, nuursjilt. Hairan baigali, hunii eruul mend.

zorig (202.70.43.234)
2018-11-20 10:51:22
jenko pizda minee,tomor zam barisan bol onoodor iim baidaltai baih uu.

Зочин (182.160.35.166)
2018-11-20 10:51:02
mongol yalnaa ... kkk

аа (43.250.126.90)
2018-11-20 10:43:13
Балиар юмнууд ажлаа хийгээч

Зочин (202.9.43.107)
2018-11-20 10:40:32
Mongol yallaa.Genko mandtugai.

Торгон цэрэг (66.181.160.124)
2018-11-20 10:23:18
.../Дайн/-ны талбар шиг даан ч дээ...

Зочин (202.21.100.210)
2018-11-20 10:08:52
Америк Хятадын худалдааны дайн Монголд нөлөөлж эхэлсэн байх. Цаашид энэ худалдааны дайн яахыг сайн ажих хэрэгтэй мэт.

Зочин (175.45.113.78)
2018-11-20 10:07:51
Mongol yallaa URAAAAAAAAAAAAAAAAAA

Зочин (66.181.188.20)
2018-11-20 10:02:49
Tumor zam bariaguid baharhaj amodardag shuu

Номын сан зарна. (103.212.117.131)
2018-11-20 10:01:23
1910 - 80 90 онд хэвлэгдсэн түүх уран зохиол толь бичиг хууль эрх зүй газрын зураг атласнаас бүрдсэн маш ховор чанар сайн номтой номын сан зарна. 95123505,

Зочин (202.9.43.49)
2018-11-20 09:52:55
сайхан мэдээ байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-14 20:13:54 - Эрүүл мэнд
ЭМЯ: Томуу томуу төст өвчний үед авах арга хэмжээний бэлэн байдлыг бүрэн ханган ажиллаж байна
2018-12-14 17:47:27 - Спорт
Өсвөрийн бөхчүүд Якутаас таван медаль хүртжээ
2018-12-14 17:44:16 - Нийслэл
Автобусны хөдөлгүүр шатаж байсныг унтраажээ
2018-12-14 16:55:37 - Нийслэл
Гол нэрийн барааны үнэ 2.9 хувиар өссөн байна
2018-12-14 16:49:08 - Улс төр
АНУ-ын Төрийн департментын тусгай элчийг хүлээн авч уулзлаа
2018-12-14 16:29:08 - Нийслэл
Энэ жил төв талбайн сүлд модны гэрэл асаах ёслолыг хийхгүй гэв
2018-12-14 16:23:40 - Эдийн засаг
Төв банк бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа
2018-12-14 15:46:20 - Байгаль Орчин
Амралтын өдрүүдэд цаг агаар тогтуун байна
2018-12-14 15:43:24 - Нийслэл
Төрийн албаны ээлжит шалгалт энэ сарын 17-нд эхэлнэ
2018-12-14 15:42:03 - Эрүүл мэнд
Томуу, томуу төст өвчин дунджаас 0.1 хувиар их байна
2018-12-14 15:20:47 - Энтертайнмент
Найруулагч Н.Наранбаатар МУ-ын соёлын элчээр томилогдлоо
2018-12-14 15:01:40 - Эрүүл мэнд
ГССҮТ: Зөөлөн эд гэмтсэн, яс хугарсан бол бариачид биш мэргэжлийн эмчид хандана уу
2018-12-14 14:53:59 - Улс төр
Шинзо Абэ: Монгол улстай энх тайван, тогтвортой байдлыг хангахад хамтран ажиллахын төлөө байна
2018-12-14 14:51:42 - Нийслэл
“Цэргийн наадам” олон улсын тэмцээнийг зохион байгуулна
2018-12-14 13:48:10 - Улс төр
Л.Энх-Амгалан: Чуулганы хуралдаан ирц бүрдээгүй шалтгаанаар дөрөв дэх удаагаа хойшиллоо
2018-12-14 13:46:03 - Гадаад
Мөнгө тээвэрлэж явсан автомашин эвдэрч, их хэмжээний мөнгө цацагджээ
2018-12-14 13:43:34 - Улс төр
Залуу гишүүдийг турхирхаа боль гэв
2018-12-14 13:40:02 - Нийслэл
“Зайсан Хилл”-д шинэ жилээ тэмдэглэсэн нэг байгууллагын 20 гаруй хүн хордлого авчээ
2018-12-14 13:17:59 - Боловсрол
Монголын залуу багш нар Төрийн ордонд чуулж “Оюуны элч”-ээ тодрууллаа
2018-12-14 13:09:00 - Хууль
Таксины жолоочийг хүзүүнд нь хутгалаад хэргийн газраас зугтжээ
2018-12-14 12:41:05 - Улс төр
УБТЗ-ын ерөнхий хорооны хурал эхлээгүй байна
2018-12-14 12:34:07 - Гадаад
Цахим худалдааны мэргэжлээр 81 настай иргэн бакалаврын зэрэг хамгаалжээ
2018-12-14 12:22:47 - Спорт
ХӨЛБӨМБӨГ: Охид Сингапурын багийг хожив
2018-12-14 12:10:57 - Энтертайнмент
Охидын К-РОР хамтлаг Монголд клипээ хийжээ
2018-12-14 12:01:27 - Хууль
"Шангри-Ла" зочид буудалд амиа алдсан АНУ-ын иргэний хэргийн газарт ТЕГ-ынхан очиж, шалгаж эхлэв
2018-12-14 11:49:11 - Орон нутаг
Сумаас дэлхийд гарах мөрөөдөл
2018-12-14 11:45:36 - Нийслэл
Улаанбаатар хотын агаарын бохирдолд анхаарлаа хандуулахыг иргэд НҮБ-аас хүсч эхэллээ
2018-12-14 11:44:56 - Боловсрол
Долоон эрдэмтэн академич цол хүртлээ
2018-12-14 11:39:03 - Энтертайнмент
"Хөмөргөн гурвалжин" этно бүжгийг ЮНЕСКО-гийн чуулганы нээлтэд тоглоно
2018-12-14 11:24:07 - Хууль
Машинаа угаалгаж байсан иргэн авто газанд хордож эмнэлэгт хүргэгджээ
2018-12-14 11:24:06 - Эрүүл мэнд
Монгол эмч нар энэ онд 25 хүнд бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийжээ
2018-12-14 11:23:18 - Нийслэл
Төв талбайн сүлд модны гэрлийг өнөөдөр асаана
2018-12-14 11:15:53 - Спорт
Сагсчид утаанаас хамгаалах маск өмсөж тоглолтоо эхлүүллээ
2018-12-14 11:08:26 - Орон нутаг
Мал тооллого Монгол орон даяар үргэлжилж байна
2018-12-14 11:06:46 - Улс төр
УИХ-ын даргыг огцруулах асуудлыг ТББХ руу шилжүүллээ
2018-12-14 10:21:53 - Улс төр
УИХ-ын даргыг өнөөдөр өрөөнөөс нь чирч гаргана
2018-12-14 10:08:18 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-д хаалттай мэдээлэл хийнэ
2018-12-14 10:04:38 - Хууль
Агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан хөрөнгийг АТГ шалгаж эхэлжээ
2018-12-14 09:11:37 - Байгаль Орчин
Улаанбаатарт 11 градус хүйтэн байна
2018-12-14 08:17:21 - Улс төр
Хууль бусаар алт олборлож байгаад, 5.7 сая төгрөгийн торгуулиа төлөхгүй зугтсан Э.Бямбасүх Т.Аюурсайхантай ХАМААРАЛТАЙ ЮУ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-13 07:42:01 - Хууль
АУДИО БИЧЛЭГ: БНЭУ-дэх Элчин Сайд Г.Ганболд тусламж хүссэн монгол эмэгтэйн биед халдсан баримт үлджээ
2018-12-13 16:40:51 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Хүүхэд хулгайлсан эмэгтэйд гурван жилийн ял оноолоо
2018-12-14 10:21:53 - Улс төр
УИХ-ын даргыг өнөөдөр өрөөнөөс нь чирч гаргана
2018-12-13 13:01:20 - Хууль
"Шангри-Ла" зочид буудлын өрөөнд АНУ-ын иргэн боомилж нас барсан байдалтай олджээ
2018-12-12 11:27:54 - Хууль
Түргэний эмч Н.Б: Гэрт нь байхад л “Юм мэдэхгүй эмч, зайл” гэж харааж эхэлсэн
2018-12-12 07:56:14 - Энтертайнмент
TOP LINE: Бид Өвөрмонголын Шилийн гол аймгийн хөдөө өссөн МАЛЧНЫ хүүхдүүд
2018-12-13 13:21:45 - Технологи
УИХ-ын дарга маргаашийн дотор огцрохгүй бол өрөөнөөс нь чирч гаргана гэв
2018-12-14 08:10:54 - Боловсрол
Захирал ангийн багшийг маань “25-ХАН БИЛЕТ зарчихаж чадахгүй арчаагүй” гэж загнасан
2018-12-12 07:50:03 - Энтертайнмент
Б.Идэр-Од: Монгол залуусын оюуны бизнест Японы тэрбумтан 1.1 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ хийлээ
2018-12-12 12:54:16 - Хууль
Төрийн ордныг согтуу жолооч мөргөж, осол гаргажээ