Д.Отгонжаргал: Өдөр тутам өмсөж болохуйц маш энгийн хийцтэй даашинз шинэ жилээр ТРЕНД болно

Түгээх    
2018-11-21 07:57:38 - Энтертайнмент

 otgonjargal

-НАС БИЕД ХҮРСЭН ЭМЭГТЭЙ ХҮН БҮРИЙН ДОТОР ДЭГГҮЙ ЖААХАН
ОХИНЫ СЭТГЭХГҮЙ БАЙНГА Л БАЙДАГ-

“Mongalia O couture” салоны захирал, загвар зохион бүтээгч, Азийн шилдэг дизайнер Д.Отгонжаргалтай ярилцлаа. Чамин тансаг, гоё сайхны дээд, мөрөөдлийн гэмээр тансаг даашинзуудыг нь урлагч түүнийг “Гоёлын даашинзны хатан хаан” хэмээн өргөмжлөхөд үгүйсгэх хүн гарахгүй биз ээ.

-“Mongalian O Couture” брэнд тав дахь жилдээ загварын шоугаа ирэх сарын 1-ний өдөр зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн загварын шоу урьд жилүүдийн шоунаас юугаараа онцлог вэ?

-Манай загварын шоу энэ жил тав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Таван жилийн ой тохиож буй учраас бидний зүгээс тодорхой хэмжээний ач холбогдол өгч байгаа. Шинэ жилийн өмнөхөн болдог гар чимэглэлтэй үдшийн гоёлын даашинзны загварын шоу миний стил имижийг илүү их тодорхойлж өгдөг ч жил бүрийн шоу маань утга агуулгатай байдаг. Өнгөрсөн жилийн шоу уламжлалт хэв маягтай байсан. Энэ жилийнх “Wonderland” буюу үлгэрийн ордонд байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхээс гадна хоёр ертөнцтэй бүсгүй гэсэн утга агуулгатай байгаа. Нас биед хүрсэн эмэгтэй хүн бүрийн дотор буцаад бага насандаа очих юмсан гэсэн дэггүй жаахан охины сэтгэхгүй байнга л байдаг. Харин бяцхан охидын зүрх сэтгэлдээ хурдхан шиг том болох юмсан, гоё сайхан зүйлс хэрэглэж, сайхан эмэгтэй болох юмсан гэсэн хүсэл мөрөөдөлтэй байдаг шүү дээ. Ээжийнхээ өндөр өсгийтийг өмсөж үзээгүй охид байхгүй болов уу. Тиймээс энэ удаагийнхаа загварын шоугаар нас биед хүрсэн эмэгтэйчүүд болон охидын дотоод сэтгэлийн холбоосыг илэрхийлэхийг зорьж байгаа. Загварын шоуг маань үзэж буй бүсгүйчүүд бага насандаа очсон мэт сэтгэгдэл төрөх байхаа.

otgonjargal-Энэ удаагийн загварын шоуд ойролцоогоор хичнээн загвар танилцуулагдах вэ. Шоуны бэлтгэл ажил хэр хангагдаж байна?

-Шоуны бэлтгэл ажил хангагдаж байгаа. Нийтдээ 70 гаруй бүтээл олонд танилцуулагдана. Бүгд өөр өөрийн гэсэн өнгө аястай байгаа. 12 дугаар сар дөхөөд ирэхээр яагаад ч юм уралдааны морь шиг “O Couture” загварынхаа шоуг танилцуулна гээд сэтгэл догдлоод байдаг болчихож. Манай хамт олон маань ч гэсэн загварынхаа шоунд дуртай. Хонож ажилласан ч гэсэн “Ядарлаа, хэцүү байна” гэж хэлдэггүй бүгдээрээ л шоугаа амжилттай зохион байгуулахын тулд хамтдаа хичээцгээж байна. Маш олон хүний оюун ухаан,  сэтгэл, хүч хөдөлмөр шингэж байж хувцас бүтдэг. Загварын шоунд танилцуулагдаж буй загварууд бидний хамтын бүтээл.

-“Mongalian O Couture” брэндийг цор ганц, дахин давтагдашгүй бүтээл урладаг гэдгийг хүмүүс мэддэг болсон байна. Нэг бүтээл дээр ойролцоогоор хэд хоног зарцуулдаг вэ?

-“Mongalian O Couture” брэнд нээгдээд дөрвөн жил болж байгаа. Энэ хугацаанд o couture буюу гар ажиллагааг хүмүүст таниулья, мэдүүлье гэсэн зорилготой байсан. Дэлхийд цорын ганц гэсэн үйлчилгээ хамгийн өндөр өртөгтэй байдаг. Бүтээгдэхүүнийг хийж буй цаг хугацааны 50-иас дээш хувийг нь гар ажиллагаа эзэлж байвал o couture шинж рүү ордог. Намайг дөрвөн жилийн өмнө загварын салонаа нээж байхад хүмүүс тэр болгон мэддэггүй, зөвхөн урлаг соёлынхон үйлчлүүлдэг байсан. Одоо харьцангуй өөр болсон шүү. Гар чимэглэл дизайнераас маш их хүч хөдөлмөр, цаг хугацаа шаарддаг. Жишээлбэл, нэг загвар дээр анхаарал төвлөрөөд ажиллаад эхлэхээр идэж, унтах гэр бүл, үр хүүхдээ мартана. Дизайнер мэргэжил маш их золиос, тэсвэр тэвчээр шаарддаг. Ялангуяа гар ажиллагаа ихтэй даашинз урлахад маш их цаг хугацаа ордог. Хүнээс захиалга авлаа гэхэд материалын судалгаа хийнэ. Дараа нь 2-3 удаа пермеркээ өмсүүлнэ. Маш олон шат дамжлагатай байдаг. Хамгийн эцэст нь чимэглэлээ хийдэг. Үйлчлүүлэгчээсээ 100 хувийн сэтгэл ханамж авна гэдэг маш хүнд ажил. Манай бүтээгдэхүүнүүдийг урлахад маш их цаг хугацаа ордог. Захиалгатай хувцас хамгийн багадаа долоо, түүнээс дээш хоногоор хийж гүйцэтгэдэг.

-Та 1999 онд загварын ертөнцөд хөл тавьсан. 19 жилийн хугацаанд Монгол Улсын загварын ертөнц хэр хурдацтай хөгжив?

-Урлах эрдэм сургуульд 1999 онд элсэн орж 2003 онд сургуулиа төгссөн. Сургуульдаа есөн жил багшилсан. Энэ хугацаанд загварын ертөнцтэй холбогдож өөрийгөө арвин их туршлага хуримтлуулсан гэж боддог. Манай улсын загварын ертөнц сүүлийн дөрвөн жилийн хугацаанд маш хурдацтай хөгжиж байна. Урьд нь загварын шоу танилцуулдаг хүн бараг байсангүй. Урлах эрдэм сургууль Монгол Улсын загварын ертөнц хөгжих хамгийн том хөшүүргийг “Ulaanbaatar fashion week” шоугаараа тавьсан болов уу гэж боддог. Энэ шоу тодорхой хэмжээгээр дизайнеруудыг хөгжүүлж, дэмжиж алдаршуулдаг байсан. Миний амжилтад том хувь нэмэр оруулсан үйл ажиллагаа гэж боддог. 3-4 жилийн өмнөх загварын ертөнцийг өнөөдрийнхтэй харьцуулж харахад арай өөр байсан. Цагаан сар, баяр наадам болох үеэр өдөрт нэг брэнд бий болж байна шүү дээ. Манай салбар хурдацтай хөгжиж байна, цаашид ч гэсэн одоогийн түвшнээс огт өөр болсон байх болов уу.

otgonjargal

-ЭМЭГТЭЙ ХҮНИЙГ ТӨГС ХАРАГДУУЛАХ ДААШИНЗ УРЛАНА ГЭДЭГ МАШ ЧУХАЛ-

-Тамирчин хүний амжилтын дээд оргил нь олимпоос алтан медаль авах байдаг. Харин дизайнеруудын хувьд амжилтын дээд оргил нь юу вэ?

-Ихэнх дизайнерууд гадны зах зээл рүү гарахыг хүсдэг. Хэзээ нэгэн цагт Милан, Парис, Нью-Йорк хотын загварын долоо хоногт уран бүтээлээ танилцуулаад, өөрийн гэсэн захиалагчтай болох нь миний мөрөөдөл. Өнөөдөр биелэхгүй ч гэсэн хэдэн жилийн дараа биелэх бүрэн боломжтой. Гэхдээ хувь хүнээс ихээхэн шалтгаална, маш их мөнгө хэрэгтэй.

otgonjargal-Ирэх жилээс загварынхаа шоуг гадаадад хийхээр төлөвлөж байгаа гэж сонссон. Энэ талаараа ярихгүй юу?

-Манай загварын шоу ашгийн бус. Урьд жилүүдэд зохион байгуулсан шоунаасаа ашиг олж байгаагүй. Хасах баланс гарчихгүй л бол “Бурхандаа баярлалаа” гээд л явдаг. Загварын шоу зохион байгуулахад маш өндөр зардал гардаг ч гэсэн хүмүүст сайхан соёлыг түгээж байгаадаа баярладаг. Манай улсын зах зээл маш жижигхэн хийгээд, хийгээд л байдаг боловч үр дүн гардаггүй. Өнгөрсөн жил Хөх хотод анхныхаа шоуг зохион байгуулж, дэлгүүрээ нээсэн. Тодорхой хэмжээгээр гадны зах зээлд хөл тавьж, монгол туургатнууддаа үйлчилгээгээ үзүүлж эхэлсэн. Дараа жилээс Хонконг, Шиньжян хотуудад өөрийнхөө загварын шоуг үзүүлнэ гэсэн төлөвлөгөө, зорилго тавин ажиллаж байна.

-Тун удахгүй шинэ жилийн баяр болох гэж байна. Бүсгүйчүүд маань энэ жил ямар өнгийн, ямархуу загвартай даашинз өмсвөл сайхан харагдах вэ?

-Гоёлын даашинз тренд гэхээсээ илүү сонгодог загвар давамгайлдаг. Энэ жилийн хувьд өнгөний хувьд маш зөөлхөн энхрий ялдам өнгүүд болох ягаан, чернилэн ягаан, цэнхэр өнгөнүүд илүү давамгайлж байна. Үдшийн гоёлын даашинзны загварын чиг хандлагад романтик, сонгодог хэв маяг байнга л оршин тогтнож байдаг. Энэ жил ерөнхийдөө минимал тал руугаа давамгайлсан байгаа. Өдөр тутамдаа өмсөж болохуйц маш энгийн хийцтэй. Тэгсэн хирнээ хормой, энгэртээ жижигхэн чимэглэлтэй эсвэл o couture загасан хэлбэртэй, сиси хормойтой байвал илүү сайхан харагдана.

-Бүсгүйчүүд өөрийнхөө биеийн галбирт тохирсон даашинз өмсөж болох уу?

-Бололгүй яах вэ. Монголчууд шинэ жилийн баярт маш их ач холбогдол өгдөг. Манай салонд ирдэг захиалагч нар хүртэл “Отгоо эгч ээ, шинэ жилийнхээ баярын хамгийн үзсгэлэнтэй бүсгүй нь болмоор байна” гэж хэлдэг. Ерөнхийдөө дизайнерын зөвлөгөө маш чухал, төгс бие галбиртай эмэгтэй хүн цөөхөн байдаг. Тиймээс эмэгтэй хүнийг төгс харагдуулах даашинз бүтээнэ гэдэг маш чухал, хариуцлагатай ажил. Жишээлбэл, унжуу мөртэй хүнийг яаж гоё мөртэй болгож харагдуулах вэ. Богинохон цээжтэй хүнийг урт цээжтэй болгож харагдуулахад хувцасны харьцаа, эсгүүр чухал байдаг.  

-Бүсгүйчүүд туршлагатай дизайнеруудад хандсанаар төгс бие галбиртай харагдаж болох нь ээ?

-Тийм. Туршлагатай дизайнеруудаас зөвлөгөө авч, өөртөө тусгаж аван хэрэгжүүлээд, үр дүнг нь гаргах хэрэгтэй гэж боддог. 

otgonjargal

-БИ ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДИЙН НЭГ, ЖДҮ-ИЙН
САНГААС ЗЭЭЛ АВЧ ЧАДСАН БОЛ...-

-Төрөөс дэмжлэг авдаггүй цөөхөн салбарын нэг нь хувцас загварын ертөнц юм болов уу гэж боддог. Та санал нийлэх үү?

-Нийлэлгүй яах вэ. Манай салбар тэр чигээрээ орхигдсон, бор зүрхээрээ л явдаг. Дээрээс нь муу нэртэй, загвар өмсөгч нар нь бүр ч илүү муу нэртэй. Өнөөдөр спортын салбарыг ямар түвшинд төрөөс дэмждэг вэ гэдгийг та бүхэн мэдэж байгаа шүү дээ. Жишээлбэл, би Азийн шилдэг дизайнер болсон. Олон улсаас шагнал аваад ирсэн хүнийг улсаас урамшуулдаг юм байна лээ. Гэвч би нэг жилийн дараа танилаасаа “Төрөөс 15 сая төгрөгийн шагнал өгдөг” гэдгийг мэдсэн. Тэгээд хөөцөлдөөд үзтэл надад урамшуулал өгөх ямар ч боломж байгаагүй. Шагнал авснаасаа хойш 45 хоногийн дотор мэдүүлгээ өгөөд, шагналаа хөөцөлдөж болдог юм байна лээ. Бидэнд ийм төрлийн ямар ч мэдээлэл байдаггүй. Ихэнх салбарууд аль нэг яаманд харьяалагддаг. Харин бид эзэнгүй орхигдсон хүмүүс, мэдээ мэдээлэл өгдөг газар ч байдаггүй. Сая ЖДҮ-ийн сангаас зээл авсан УИХ-ын гишүүдийн мэдээлэл олон нийтэд цацагдаж эхлэхэд л иймэрхүү төрлийн мэдээлэл авч чадаагүйгээ мэдсэн.

-Таны загварын салон тодорхой хэмжээгээр үйлдвэрлэл явуулдаг. Хэдэн хүнийг тогтвортой ажлын байраар хангаж байна?

-Бид жижиг дунд үйлдвэрлэгчдийн нэг. Өнөөдөр 30 гаруй хүнийг тогтвортой ажлын байраар хангаж байна. ЖДҮ-ийн сангаас хөнгөлттэй нөхцөлөөр зээл авах гээд очиход “Зарлагдаад дуусчихсан, санхүүжилт байхгүй” гэсэн хариулт сонсдог байсан. Хэзээ нь зарлагдаад, хэзээ санхүүлжилт нь дуусчихдаг юм. Уг нь үйлдвэрлэл хөгжвөл маш олон хүнийг ажлын байраар хангана. Гэтэл ихэнх ажилчид маань гадаад руу ажиллахаар явж байна. Жижиг дунд үйлдвэр эрхлэгчид ажилчин бий болгож тогтвортой ажлын байраар хангана гэдэг хамгийн том асуудал болоод байна. Манайх оёдолчин, дизайнер ажилд авах гэхээр ажиллах боловсон хүчин байхгүй байна шүү дээ. Тэд биднээс хамаагүй өндөр цалин амлаж байна. Хэрэв бидэнд ЖДҮ-ийн сангийн хөнгөлттэй олдсон бол тодорхой хэмжээгээр ажилчдынхаа цалинг нэмээд ажиллах хүчээ гадны зах зээлд алдахгүй шүү дээ. Өнөөдөр монголд амьдрах, ажиллах сонирхолтой залуучууд алга байна.

М.АМАРЖАРГАЛ

Гэрэл зургийг Г.ТҮШИГ

otgonjargal

otgonjargal



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 25

ok (124.158.77.41)
2018-11-22 12:42:21
hedii unetei zardag ch bid avaj chadhgui ch yahuu dee uls turchid shig gazar eh ornoo zarj bgaa bish avah n avgee yum hiij bgaa negniigee manaihan yahnev deee amjiltuu

зочин (103.26.192.43)
2018-11-22 11:18:40
Сайн байна. Амжилт хүсье.

зочин (103.194.176.117)
2018-11-22 09:33:22
энэ балай авгай урьд эрээнээс баахан бөс давуу шахчихаад их юм болж монголчууд нийт бөс давууны зах зээлээ 90 хувь нь урд хөрштэй шууд хамааралтай

зочин (202.179.24.71)
2018-11-22 01:20:15
Amjilt khusie

Зочин (103.57.93.62)
2018-11-21 21:36:45
Amhilt husye, mundag busgui bn

Zochin (66.181.161.33)
2018-11-21 21:08:12
Zarim neg zochid unen ochjee.jishee ni m&a humuus oort in l ashigtai bol yug ch hiij chaddag heniig ch zoliosolj chaddag humuus. Xaxa. Ted narin har energi shingesen huvtsasaar l dutav gejdee chaavaas.

Wow (66.181.161.33)
2018-11-21 21:04:44
Mundag emegtei shuu. 👍. Odoo neeree odor tutmin huvtsasnii zagvartaa iluu anhaarbal.

Зочин (66.181.161.68)
2018-11-21 18:30:08
zarim neg avgai nariin comment huvtsasiig n avaad umsuj chadahguin bj ataarhdiin bhdaa chaavaas

Zochin (66.181.161.99)
2018-11-21 16:25:16
Busad zagvar zohion buteegchtei haritsuulahad huvi hun taldaa ch ter mergejliin salbartaa ch mundag emegtei gej boddog. Busad michelamazonka, ariuna suri ntriin zagvar zohion buteegchid bol oorsdiigoo heterhii doviilgodog (muuhai aashtai humuus). O couture odoo odor tutmin huvtsasnii zagvartaa sain anhaarah heregtei bolov uu gej boddog..

Зочин (202.5.202.130)
2018-11-21 16:07:08
65-с дээш насны ахмадуудад бол дэндүү хүнд чимэглэлтэй юм байна.Бидэнд бас баярлах цаг байлгүй яахав. Гэхдээ тэтгэврийн бидэнд ийм гял цал зүйл хэрэггүй шахам даруухан чимэглэл багатай байвал гоё л байдаг даа.

gerelee (66.181.160.53)
2018-11-21 12:36:28
dalii am gargachaad chi ter zeelsen2000 nogoon ogoochee end tend hudlaa hutsaad yavahiin

гару (202.55.188.40)
2018-11-21 12:23:30
couture гэдэг үг ямар учиртайг мэдэхгүй л байх шиг Францдаа хүртэл тоотой хэд байдаг Түүнээс хужаа баахан цэцэг навч гялгар даавуун дээр ккк

Хужаа (103.9.90.98)
2018-11-21 12:00:43
Гоёо гоёо

ZALUU (203.91.115.41)
2018-11-21 11:05:44
HUUHNUUDEE BITGII IH MONGO ZARJ BAI HUN HEMNEJ GAMNAJ CHDSAN NI ILUU BDGIIMSHDEE BGA YMAARA SAIHAN GOEOOOROOO.

Зочин (202.21.106.142)
2018-11-21 10:22:43
Баярлаж хоороод л жаахан хуухэд шиг л болдог шуу дээ. Юм хийж бгаа хундээ буу атаарх. Амжилт!!!

ИРА (66.181.189.233)
2018-11-21 10:19:23
ЭМЭГТЭЙ ХҮН БИЙ БОЛСОН ЦАГААСАА Л ПЛАЖ ХИЙСЭН.ОДОО ХУВИЛБАР НЬ БАРАГДАА БАЙЛГҮЙ ДЭЭ.

ЗОЧИН (66.181.188.117)
2018-11-21 10:03:53
Бүтээлч эмэгтэй байна иймэрхүү хүмүүсээ дэмжээд өгвөл улс орны хөгжилд нэмэртэйсэн ажлын амжилт хүсэн ерөөе.

Zochin (27.210.75.40)
2018-11-21 09:57:18
Za ta nar odoo bitgii muulaad bai oorsdoo iluu garch chadahguin baij saihan busgui uhaantai hodolmorch,mgol unheer jijig zah zeeltei unen shuu.eron tsaashdaa aziasaa ehleed mgoldoo bish gadaghsaal zah zeelee teleh heregtei.

ЗОЧИН (43.242.242.180)
2018-11-21 09:52:33
ОТГООДОО АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЬЕ. МОНГОЛЫН ХУВЦАС ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАРТ АМЖИЛТТАЙ АЖИЛЛАЖ БАЙГАА БҮСГҮЙ ШҮҮ.

Зочин (202.70.34.70)
2018-11-21 09:43:08
eh orondoo ajillaj amidarch, saihan setgeleer ihiig buteej bui busguid amjilt husie, busguichuud ee, bolj butej yavaa negniigee demjij amidarya, goo saihan ertuntsiig avarna

Зочин (66.181.161.80)
2018-11-21 09:34:02
Энэ их сайн эмэгтэй гэж дуулсан харин тэр нөхөр нь .....

Ахо (66.181.186.42)
2018-11-21 09:33:55
Туслах юмсан Сайн Дизайнр авч ажлуул !

zochin (202.9.42.22)
2018-11-21 09:28:17
Yum buteej bga ni sain bain gehdee ene chimeglel ene ter ni arai nuser hiigeed ene ni uuriiguu buhimduulaad baigaa yum bish uu.Iim nuser yumnuudiig haana umsuh ve neg umsluu gehed dahij umsugduhgui yum bn.

Иргэн (202.21.99.178)
2018-11-21 09:05:01
Баяр хүргэе, жаахан байхдаа ээжийнхээ туфлийг өмсөж толины өмнө эргэлддэг байлаа, одоо өөрөө эмээ болсон ч гэсэн гэнэт хүүхэд нас минь, цагаан платье, хар ботинк, том томоор зангигдсан цэцгэн цагаан лент минь сэтгэлд маш дотно санагддаг юм. Ажилсаг, хөдөлмөрч, шинийг санаачлагч эзэгтэйг дэлхийн тавцанд гарна гэдэгт итгэлтэй байна.

zochin (182.160.39.39)
2018-11-21 08:23:24
balai avgai ve,sindromtoi yumuu,yun ohnii setgel bainga baidag gej gaj donton be

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-11 17:00:13 - Технологи
Өвөрмонголын “Эгшиг” сайтыг монголчуудын оюуны өмчийг хулгайлсан хэмээн хаажээ
2018-12-11 16:36:34 - Нийслэл
Зарим цагт нийтийн тээврийн тоог нэмэгдүүлж байна
2018-12-11 16:11:14 - Хууль
Дуудлагаар очиж, эмнэлгийн тусламж үзүүлсэн эмчийг гэмтээжээ
2018-12-11 15:48:45 - Улс төр
Төсвийн байнгын хорооны ирц бүрдсэнгүй
2018-12-11 15:17:51 - Хууль
Бугат сумын Засаг дарга Х.Хайвыг гурван сая төгрөгөөр торгохоор болов
2018-12-11 15:10:50 - Спорт
Г.Занданбал, Б.Энххүслэн нар улсын рекордыг шинэчлэн тогтоолоо
2018-12-11 15:07:22 - Нийслэл
"Ногоон гэрэл-Цагаан шугам 2018" тэмцээн болж байна
2018-12-11 14:29:52 - Улс төр
Ж.Бат-Эрдэнэ: УИХ-ын гишүүдийг бүрэн эрхээсээ татгалзаж, ЖДҮХС-гаас авсан зээлээ шалгуулахыг уриалж байна
2018-12-11 14:26:02 - Эрүүл мэнд
ФОТО: 670 сая төгрөгийн үнэ бүхий лаборатори автомашин хүлээлгэн өглөө
2018-12-11 14:20:13 - Улс төр
Ц.Цогзолмааг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ
2018-12-11 14:08:12 - Спорт
Чөлөөт бөхийн барилдааны насанд хүрэгчдийн УАШТ хойшлогджээ
2018-12-11 13:42:34 - Хууль
Налайхын замд ноцтой осол гарч, нэг иргэн нас баржээ
2018-12-11 13:19:37 - Эдийн засаг
Аяллын турш 10%-ийн урамшуулалтай
2018-12-11 13:09:17 - Эдийн засаг
Валют арилжааны төвүүд өнөөдрөөс иргэний үнэмлэхээр үйлчилнэ
2018-12-11 12:54:32 - Хууль
Б.Гарамгайбаатар, сайд асан Н.Батбаяр нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ
2018-12-11 12:51:55 - Нийслэл
Зам талбайг өглөөний 05:00 цагаас эхлэн цэвэрлэж байна
2018-12-11 12:21:18 - Улс төр
Ц.Цогзолмаа: Намайг чөлөөлөөд өгөөч гэж гуйсан
2018-12-11 12:18:32 - Шар
П.Мөнхбаатар: “Босоо Хөх Монгол”-ынхон бид буруу ойлгожээ, асуудлыг ойлголоо гээд явсан
2018-12-11 12:06:43 - Хууль
Р.Төмөрхуяг: Б.Махбалыг хөнгөн шийтгэж, хамт байсан хоёр хүний хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн
2018-12-11 11:50:53 - Эдийн засаг
НӨАТ-ын сугалааны “Супер азтан” 200 сая төгрөг хожно
2018-12-11 11:04:34 - Улс төр
Ерөнхий сайдын Японд хийх айлчлал маргааш эхэлнэ
2018-12-11 11:00:56 - Нийслэл
Нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлж, гарах цагийг 5-9 минут урагшлууллаа
2018-12-11 10:52:44 - Эрүүл мэнд
Энэ долоо хоногт гурван иргэнд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийнэ
2018-12-11 10:52:19 - Улс төр
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан хойшиллоо
2018-12-11 10:51:56 - Эрүүл мэнд
МХЕГ: Хушга самарнаас агуулахын хортон илэрсэн зөрчил гарлаа
2018-12-11 10:50:39 - Спорт
Зургаан настай Монгол охин дэлхийн аварга болжээ
2018-12-11 10:48:24 - Спорт
Долоон настай Ч.Маргад дэлхийн аварга боллоо
2018-12-11 10:46:35 - Эдийн засаг
“Монголын тогтвортой санхүүжилтийн форум 2018” амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
2018-12-11 10:39:50 - Байгаль Орчин
Гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна
2018-12-11 10:19:22 - Улс төр
Байнгын хороо: Хоёр сайдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ
2018-12-11 10:12:32 - Орон нутаг
Хадгалалтын хугацаа хэтэрсэн 5.7 тонн бүтээгдэхүүнийг хураажээ
2018-12-11 09:29:44 - Эдийн засаг
Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийг 2019 онд ХААН Банк манлайлж ажиллана
2018-12-11 08:13:54 - Байгаль Орчин
Улаанбаатарт 15 градус хүйтэн байна
2018-12-11 08:09:46 - Энтертайнмент
Харааны бэрхшээлтэй иргэдэд ШИНЭ боломжийг олгосон кофе шопт зочиллоо
2018-12-11 08:03:51 - Эдийн засаг
2.5 ХУВИЙН АМНАТ: Алтны салбарынхан лоббидов уу, М.Энхболдын талынхан хардав уу
2018-12-11 08:03:48 - Гадаад
TIME: Улаанбаатар бол дэлхийн хамгийн бохир агаартай нийслэл
2018-12-11 08:02:03 - Улс төр
Эхний удаад Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг МАН-аас хөөх үү
2018-12-11 07:51:37 - Хууль
Тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад амь тэмцэж байсан нярай эндсэн хэрэг гарав
2018-12-11 07:49:10 - Энтертайнмент
Өнөөдөр үхэр өдөр
2018-12-10 19:51:06 - Спорт
БНАСАУ-ын сагсан бөмбөгийн багтай хамтарсан бэлтгэл сургуулилалт хийнэ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-10 08:51:36 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболдын талын төлөөллүүд уулзсан ч ТОХИРОЛЦООНД ХҮРЧ ЧАДАЛГҮЙ САЛЖЭЭ
2018-12-11 07:51:37 - Хууль
Тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад амь тэмцэж байсан нярай эндсэн хэрэг гарав
2018-12-11 08:02:03 - Улс төр
Эхний удаад Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг МАН-аас хөөх үү
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
2018-12-08 11:52:48 - Эдийн засаг
Улс төрийн тогтворгүй байдлаас болж ОУВС хөтөлбөрөө зогсоох эрсдэлд оржээ
2018-12-10 10:38:40 - Хууль
“KFC” хоолны газарт согтуу иргэн БУУ гаргаж танхайрчээ
2018-12-10 12:18:19 - Хууль
Ач хүү нь 86 настай эмээгээ зодож, хүнд гэмтээжээ
2018-12-10 09:00:40 - Улс төр
МАН-ыг татан буулгах талаар хэвлэлийн хурал зарлав
2018-12-10 17:09:29 - Улс төр
Хотын дарга С.Батболд ажлаа хүлээлгэн өглөө