М.Нандинцэцэг: Дэлхийн аваргын үеэр маш олон хүн “чиний нас болоод карьер дуусч байна” гэж хэлж байлаа

Түгээх    
2018-12-10 07:57:17 - Спорт

nandintsetseg

-Боксын спортоор дэлхийн дэвжээнээс медаль авсан Монголын ес дэхь, эмэгтэйчүүдээс анхдагч тамирчин болсон М.Нандинцэцэгтэй ярилцлаа.

-ГАР ХУРУУ ХУГАРАХ НЬ БОКСЧИН ХҮНД ХАМГИЙН ИХ ТУЛГАРДАГ ХЭЦҮҮ АСУУДАЛ. ТЭМЦЭЭНИЙ ҮЕЭР Ч ГАР ХУГАРЧ БАЙЛАА-

-Энэтхэгийн Шинэ Дели хотноо зохион байгуулагдсан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж дэлхийн дэвжээнээ эх орныхоо нэрийг мандуулсан анхны эмэгтэй боксчин болсон сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Маш их баяртай байна. Өнгө хамаарахгүйгээр Монголчууд эмэгтэй боксчдоосоо хүсэн хүлээж байсан медаль байсан. Энэ амжилтад хүрэхийн тулд нилээдгүй цаг хугацаа, хөлс хүчээ зарцуулсан. Зөвхөн миний гэлтгүй олон хүнийн хөлс хүч хөдөлмөр, хичээл зүтгэлийн ачаар амжилт гаргаж чадлаа. Их баяртайгаар хүлээж авсан.

-Энэ тэмцээний хамгийн хэцүү тулааныг ямар тамирчинтай хийв?

-Мэдээж медалийн төлөөх тулаан хамгийн хэцүү байсан. Өрсөлдөгчөө айхтар хэцүү гэж бодоогүй ч гэсэн хариуцлагатай тулаан миний өмнө ирсэн. Яагаад гэвэл би ялвал дэлхийн аваргын медаль хүртэнэ, хожигдвол өмнөх дэлхийн аваргын тэмцээн шиг медальгүй буцна гэдэг хоёр сонголтын өмнө тулж ирсэн.  Энэ утгаараа хамгийн хариуцлагатай тулаан байсан.

nandintsetseg-Та боксын спортоор хичээллээд хэдэн жил болж байна вэ. Багын хүсэл мөрөөдлөө дагаад сонгож байв уу, хэн нэгний заавар зөвлөгөөгөөр хөтлөгдөн орж байв уу. Энэ тухай гэгээн дурсамжаасаа эргээд хуваалцвал?

-Анх ийм спорт байдаг гэдгийг ч мэддэггүй явлаа. Манай сургуулийн биеийн тамирын багш боксын спортын дугуйлан ажиллуулж эхэлж байх үедээ надад энэ спортоор хичээллэж үзэх санал тавьж байсан. Тэр цагаас л судалж сонирхож эхэлсэн. За ямар ч байсан зодолддог спорт юм байна гэсэн ойлголт авч, биеэ хамгаалж суръя гэсэн зорилгоор хамгийн анх хичээллэж эхэлж байлаа. Энэхүү спортоор илүү гүн гүнзгий, цаг наргүй хичээллэх тусам өмнөө тавьсан зорилго илүү том болж дэлхийн аварга, олимпын аварга болъё гэж бодох болсон доо. Энэ спортод амьдралынхаа 15 жилийг зориулсан байна.

Би багадаа эршүүд, хөдөлгөөнтэй хүүхэд байсан. Биеийн тамирын хичээлдээ их дуртай. Хөвгүүдтэй ноцолддог, хөдөлгөөнтэй байдал маань багш нарын нүдэнд өртөж, энэ спорт руу хөтлөх гүүр болсон байх.

-Гэмтэл бэртэл авах, нүүр амандаа цохиулах зэргээс болж эмэгтэй хүний гоо сайханд халтайгаас эхлээд бэрхшээлтэй талууд олон бий шүү дээ. Энэ бүхнийг хэрхэн даван туулж байв?

-Тийм шүү. Эмэгтэй хүн “би бокс тоглодог” гээд хэлэхээр хүмүүст жаахан сонин, аймаар ч юм шиг санагддаг байсан байх. Киноноос харсан нэг дүр нь ч юм шиг байдлаар төсөөлөгддөг байх. Эмэгтэй бокс толгойны хамгаалалттай байдаг болохоор нүүр амандаа бэртэл авах нь харьцангуй гайгүй шүү. Харин гар, хуруу хугарах нь боксчин хүнд хамгийн их тулгардаг гол хэцүү асуудал. Миний гар хэд хэдэн удаа хугарч байсан. Бэлтгэлийн үеэр ч, бүр тэмцээний үеэр ч хугарч байсан тохиолдол бий. Гипстэй гартай бэлтгэл хийх үе ч нилээдгүй байсан шүү. Зөөлөн эдийн гэмтлийг төдийлөн тоохгүйгээр ороогоод л бэлтгэлээ хийнэ.

-Эр зоригийн спортоор эмэгтэй хүн хичээллэнэ, тулалдана гэдэг мэдээж хэцүү бэрхшээлтэй зүйл ч олон байдаг байх. Ялангуяа эмэгтэй хүний хувьд энэ спортоор хичээллэхийн давуу талыг өөртөө хэрхэн нээсэн бэ?

-Юун түрүүнд энэ спортоор хичээллэх нь эрүүл мэндэд эерэг сайхнаар нөлөөлдөг. Мөн тэсвэр хатуужил, тууштай байдал, хүнлэг зан чанарт суралцдаг гэж би боддог юм. Надад энэ хүртэл явахдаа больё, буцъя гэж бодож шантарсан үеүд маш олон бий.  Гэхдээ энэ спортоор сурсан тууштай, хатуужилтай зангаараа би эцсийг нь үзье гэж өдийг хүртэл явж ирсэн байна. Эцэст нь авхаалж самбаатай, гадны нөлөөнөөс өөрийгөө хамгаалах чадвартай болж үлдэнэ. Ер нь уналтын дараа яаж эргэж босох вэ гэдэг асуудал хамгийн чухал байдаг. Ямар ч зүйлийн ард гарах чадварыг сурдаг юм шиг санагдсан шүү.

-Эмэгтэй боксчин гэхээр хүмүүсийн хандлага анх ямар байв. Таны ажиглалтаар одоо хэрхэн өөрчлөгдсөн бэ?

-Анх маш их гайхаж хүлээж авдаг байсан. Одоо цахим орчин хөгжихийн хэрээр, мөн олон хүн энэ спортоор хичээллэдэг болоод асуух асуулт, хандлага нь хүртэл өөр болчихсон байна. Энэ спортоор хичээллэсэн охидууд их гоё биетэй, гоё охидууд байдаг юм. Эр зоригийн, эр хүний спортоор хичээллэж байгаа хэдий ч эмэгтэй хүн гэдэг шинж чанараа алдахгүй хадгалах нь чухал байх гэж боддог юм. Зааланд орж ирээд эрэгтэйлэг, гадаа гараад “би эмэгтэй хүн шүү” гэдэг утгаар биеэ авч явах сайхан.

nandintsetseg

-ТАМИРЧИН ХҮН ӨӨРИЙГӨӨ “БИ БОЛЧИХЛОО, БИ ЧАДЧИХЛАА” ГЭЖ
БОДСОН ЦАГТ АМЖИЛТ НЬ ДУУСГАВАР БОЛДОГ-

-“Энэ л сүүлчийн боломж байсан. Бокс тоглохоо больё” гэж хэлж ухарч байсан үе өөрийн тань хэлдгээр таньд байсан. Бүхнийг шинээр эхлэх урам зоригооор хэрхэн хурцлагдаж байв?

-2016 оны дэлхийн аварга хамгийн хэцүү нь байсан. Яагаад гэвэл тэр дэлхийн аваргаас олимпт оролцох эрх авах байсан. Гэтэл тэр дэлхийн аваргын үеэр надад маш олон хүн “энэ бол чиний сүүлчийн дэлхийн аварга, сүүлчийн олимп, чиний нас болоод карьер чинь бүгд дуусч байна” гэж хэлж байсан. Энэ үг надад тухайн үед надад маш өндөр ачааг үүрүүлсэн юм шиг байна лээ. Тэгээд л би “энэ удаа л чадахгүй бол ингээд дууслаа” гэдэг бодлыг өөртөө тулгачихсан байсан. Тухайн үед эхний тойрогтоо хожигдоод больё гэж бодсон. Тэр тэмцээнээс ирээд гурван сар сайхан амарч, Алтай таван богдоор аялсан. Аяллаас ирсний дараа багш минь “уг нь чиний тоглолт яг одоо л сайхан болж байна, чи яагаад болих гээд байгаа юм бэ” гэж хэлж байж буцаж татан оруулж ирж байсан. Эргэн ирээд хэвийн жиндээ орох гэж уйлах үеийг ч, инээх үеийг ч туулж байлаа. Эцэст нь давж чадсан даа.

-Өдөрт хэдэн цагийг бэлтгэл сургуулилтад зориулдаг вэ?

-Янз бүр шүү. Хотод бэлтгэл хийвэл өдөрт ганцхан удаа, хоёроос гурван цагийн бэлтгэл хийдэг. Цугларалтад гарсан үед гурван удаа хийдэг. Ганцхан ням гарагт л бэлтгэл хийдэггүй. Жилийн маш цөөхөн хоногт амарна. Баярын өдрүүдээр ч бид бэлтгэл сургуулилтаа хийгээд л байж байдаг юм. Бэлтгэл сургуулилтийн хажуугаар жингээ барина гэдэг тамирчин хүнд чухал асуудал. Миний хувьд хамгийн анх 48 кг жинд, дараа нь олимпын төрөлд эмэгтэй боксчид гурван жингээр оролцон гэдэг сургаар 51 кг-д тоглож эхэлсэн. Энэ жингээр тоглоод есөн жил өнгөрсөн байна. Нэг жингээ удаан барихын тулд тамирчин хүн маш их хичээдэг бас ядардаг. Харин сая дэлхийн аваргад явахдаа жингээ дээшлүүлээд 54 кг-д орсон. Жингээ дээшлүүлээд ороход хүчтэй, биед их амар байлаа.

-Та “Би амжилтандаа хэзээ ч онгирч байгаагүй, өөрийгөө байнга чамладаг” гэж ярьсан удаатай. Тамирчин хүний өөрийгөө чамлах байдал,  эмэгтэй хүний эгэл даруу зан тань өнөөдрийн амжилт руу хөтөлсөн байх гэж бодож байв уу?

-Тамирчин хүн өөрийгөө “би болчихлоо, би чадчихлаа” гэж бодсон цагт амжилт нь дуусгавар болдог гэж боддог. Манайхан ялагдлаа хүлээн зөвшөөрч чаддаггүй. Тухайн хүн алдаагаа өөр хүн рүү чихэх байдлаар шүүгчийн буруу гэх мэтээр ярьдаг. Тэрний оронд ялагдсан бол ялагдсан гэдгээ хүлээн зөвшөөрч алдаагаа өөрөөсөө хайж байх ёстой. Манай багш “хийлгэчихлээ” гэж битгий ярьж бай гэж байнга хэлдэг. Тамирчин хүн амжилт гаргах тусмаа илүү энгийн байх хэрэгтэй юм шиг надад санагддаг. Ер нь боксчид даруу төлөв. Ялангуяа Мөнх-Эрдэнэ ах үлгэр жишээ авмаар сайхан даруу төлөв хүн. Тийм л байвал цаашаа ахихын эхлэл байж, хүмүүсийн хайр хүндэтгэлийг ч хүлээнэ шүү дээ. Тийм болохоор би амжилтандаа бардах тухай төдийлөн бодож байгаагүй. 

nandintsetseg

-Аливаа тэмцээн тулаанд рингэн дээр гарахын өмнө өөрийнхөө сэтгэл зүйг хэрхэн бэлтгэж, өөрийгөө хэрхэн хурцалдаг вэ?

-Мэдээж бага зэрэг сандрал бий. Тулаан болгоныг өөртөө эерэг байлгах, эерэгээр хандуулахын тулд “энэ хамгийн гоё мөчүүдийн нэг шүү, яг энэ мөчийг хүлээж ингэж их бэлтгэл хийсэн шүү” гэх зэргээр бодож өөрийгөө хурцалдаг. Айдсаа хойш тавиад энэ хамгийн гоё мөч шүү гэж бодоод л рингэн дээр гардаг даа.

-Монголд боксын спортыг болон боксчдыг дэмжих төр засгийн дэмжлэг, боксчныг үнэлэх үнэлэмж ямар төвшинд байна вэ?

-Бокс бол топ дөрвөн спортын нэг. Олимп, дэлхийн аваргатай болохоор Монголдоо дээгүүрт багтаж байна. Гэхдээ Монголд эмэгтэй бокс хожуу үүсч хөгжиж байгаа гэдэг утгаараа сүүлийн арваад жил олон улсын тэмцээнээс медаль авч эхэлж байна. Одоо маш олон эмэгтэйчүүд хичээллэж эхэлж байгааг хараад баярладаг. Тухайлбал, зурагтаар таныг үзээд энэ спортоор хичээллэхээр шийдсэн гээд орж ирдэг охид байдаг. Тэгэхээр хүмүүс энэ спортод дуртай, хайртай болж байна. Ялангуяа эцэг эхчүүд хүүхдүүдээ толгой тархины өвчтэй болно гэж хориглодог байдал ч харьцангуй буурсан нь ажиглагддаг.

-Гэр бүлийнхэн тань таныг энэ спортоор хичээллэж эхлэхэд анх хэрхэн хүлээж авч байсан бэ. Энэ спортод ойр тойрныхныгоо татаж оруулж байсан тохиолдолд таньд хэр олон байдаг вэ?

-Анх аав ээж хоёр минь дургүйцэж, эсэргүүцсэн. Харин тоглож эхлээд удаагүй байхдаа УАШТ-ээс медаль хүртсэний дараа аав минь хүлээн зөвшөөрч эхэлсэн шүү. Ээж минь “хичээл номоо хийсэнгүй” гэдэг эх хүний сэтгэлээр хандаж хэлдэг байсан. Сүүлийн жилүүдэд харьцангуй гайгүй болсон. Аав минь миний тэмцээн бүрийг ирж үздэг. Ээж минь үзэж чадахгүй юм байна л гэдэг. Харин сүүлийн дэлхийн аваргын шууд дамжуулалтыг бүтнээр нь үзсэн гэж байна лээ. Надад энэ спорт руу найз нөхдөө уруу татаад оруулж ирсэн тохиолдол олон бий. Гэхдээ  ихэнх нь больчихсон л доо.

Би Эрдэнэтийн хүүхэд. Эрдэнэт үйлдвэрийнхээ тамирчнаар овоглогдоод найман жил болж байна. Тэмцээн уралдааны минь зардал, витаминжуулалт, тэмцээний байр зардлаас эхлээд бүх зүйлд тус үйлдвэр болон Хангарьд спорт хорооныхон тусалж дэмждэг дээ.

П.УРНАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Г.ТҮШИГ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 28

Ecka (202.179.31.31)
2018-12-12 12:07:31
Good luck

БЯМБАА (64.119.25.32)
2018-12-12 08:19:57
МУНДАГ ОХИН ШҮҮ БАЯР ХҮРГЭЕ АМЖИЛТ

Зочин (202.131.225.197)
2018-12-11 15:05:22
ene busgui chin dasgaljuulagchdiin zugees belgiin daramt amsaj bsan gedeg biluu

Зочин (150.129.141.92)
2018-12-10 14:55:06
hoshnog n nuurteigee ijilhen dursteim

БАТ (66.181.160.111)
2018-12-10 14:17:19
ЦАРАЙЛАГ НҮДЭНД ДУЛААХАН САЙХАН ОХИН БАЙНА , РЕКЛАМ СУРТАЛЧИГААНЫХАН Ч ХАРААНДАА АВЧИХСАН БАЙХАА !!!

gh (66.181.160.90)
2018-12-10 13:02:20
erdenetiin ohid mundag shuu daanch nandia ershuud bolhoor er hun shig sanagdaad dolood bh yum ha ha

Ганаа (59.153.114.47)
2018-12-10 12:18:38
Баяр хүргэе. нүдэнд дулаахан, даруухан сайхан хүн байна. Амжилт, амьралд нь аз жаргал хүсье.

Ганаа (59.153.114.47)
2018-12-10 12:18:37
Баяр хүргэе. нүдэнд дулаахан, даруухан сайхан хүн байна. Амжилт, амьралд нь аз жаргал хүсье.

Komandir (172.56.42.127)
2018-12-10 12:05:15
My penis into here asshole,she like it then 2 days big black hole seems here backside

Зочин (202.126.89.177)
2018-12-10 11:46:38
Bayar hurgue,delhiin hun bolloo

зочин (66.181.176.77)
2018-12-10 11:16:38
их амархан. бэлтгэлээ америк англи гм хүмүүсийн жишээгээр мэрэгжлийн боксчдын программаар график гаргаад л бэлтгэ.ж. тайсоны бэлтгэлийн графикийг үзлэдээ. манайханы бэлтгэл гэж хүүхдийн наадам.цэвээнпүрэвий дасгалжуулаад ѳгѳѳч гэж гуй.мэрэгжилийн боксчноор гадаадад бэлтгэл хийж тэмцээнд орж бсан ухаалагдуу заалга.сонирхогчдын тамирчдаар бүү заалга.дэмий цаг алдана.боксын аварга больё гэвэл лхавгаа цэвээнпүрэв нараас илүү бэлтгэл мэдэх хүн бна уу.бэлтгэл гэдэг ч шал ѳѳр шүү

Зочин (66.181.185.50)
2018-12-10 11:15:26
Монгол хунчуудын бас нэг бахархал .Чамд аз жаргал сайн сайхан болон спортын ендер амжилт хусэн ереее!

Зочин (99.203.16.12)
2018-12-10 10:58:37
Хайрламаар , дурламаар гээд бгаа залуу чи бол насаараа накоут амсана шд. Тэнэг мал аа

Зочин (99.203.16.12)
2018-12-10 10:56:38
Энэ охинд тэр Гавьяат цол-оо өгөх хэрэгтэй..хамраараа гиншдэг болд л төрийн соёрхол аваачихаад бна.. Дампуу төр !!!

Зочин (99.203.16.12)
2018-12-10 10:56:38
Энэ охинд тэр Гавьяат цол-оо өгөх хэрэгтэй..хамраараа гиншдэг болд л төрийн соёрхол аваачихаад бна.. Дампуу төр !!!

Зочин (202.179.31.98)
2018-12-10 10:48:15
БАЯР ХҮРГЬЕ, САЙН ТОГЛОДОГ БҮСГҮЙ ШҮҮ

Нараа (202.9.43.95)
2018-12-10 10:48:06
Ёстой хөөрхөөн даруухан эмэгтэй шүү мундаг бна улам их амжилт

Зочин (64.119.23.53)
2018-12-10 10:31:22
Сайхан амжилт гаргасанбас их сайхан бүсгүй юм даа. Хайрламаар, дурламаар

Зочин (202.131.225.197)
2018-12-10 10:21:22
НАС бол зүгээр л ТОО. Улам их амжилт гаргаарай

Зочин (66.181.184.248)
2018-12-10 10:01:55
нас бол тоо

12345 (124.158.95.5)
2018-12-10 09:42:36
ямар хөөрхөн бүсгүй вэ.Бас мундаг, баяр хүргэе.

Зочин (203.91.114.244)
2018-12-10 09:27:40
Одоо боксоор тоглох болно. Маш өндөр амжилт гаргалаа. Зорьсондоо хүрч чаддагаа харууллаа, гэвч амьдрал үргэлжилж байна, гол ажилдаа ороорой. Чамд төрд ажилласан ч, бизнест орсон ч, амжилт гаргах суурь: зүтгэл, зориг, тэвчээр, шаардлагатай үед өөрийгөө дайчлах, боловсруулах чадвар байна. Ярилцлага уншихад хариултууд логиктой, зураг харахад ухаалаг царай. Амжилт хүсье!

Наран (43.242.243.130)
2018-12-10 09:09:34
Сайн байна. Баяр хүргэе.

Зочин (202.179.27.129)
2018-12-10 09:07:23
монгол хүнии нэр төрииг өндөрт өргөж яваа эмэгтэи тамирчиндаа амжилт хүсэе

Зочин (202.126.89.93)
2018-12-10 08:57:01
Баяр хүргэе

Зочин (203.91.115.43)
2018-12-10 08:54:09
She is real miss!

Зочин (103.111.68.3)
2018-12-10 08:30:21
МУНДАГ БАЙЛАА.

Ss (66.181.161.104)
2018-12-10 08:12:19
Медаль авсанд баяр хүргэе

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2019-01-18 15:41:39 - Боловсрол
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа аймгийн Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулав
2019-01-18 15:38:35 - Спорт
Какүрюү М.Ананд энэ сарын башёг орхилоо
2019-01-18 15:36:18 - Нийслэл
Дүүргийн эмнэлгүүдэд түргэн тусламжийн автомашин хүлээлгэж өглөө
2019-01-18 15:35:00 - Улс төр
Б.Гарамгайбаатар, Ч.Энхтайван нар Хэнтийн АН-ын хорооны даргыг дүрмийн бус аргаар авахаар завдаж эхэлжээ
2019-01-18 14:56:07 - Улс төр
Д.ДОРЛИГЖАВЫН ӨМГӨӨЛӨГЧ: Т.Ганболдын хахууль өгсөн гэх 4 сая ам.доллар нь ААН хоорондын тооцоо байсан
2019-01-18 14:48:12 - Орон нутаг
Дорноговь аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоолоо
2019-01-18 14:43:44 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо
2019-01-18 14:40:29 - Нийслэл
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн хурал боллоо
2019-01-18 14:23:36 - Эдийн засаг
Тэтгэврийн зээлийн хүүг бууруулж 10 хувь болгожээ
2019-01-18 14:17:53 - Нийслэл
Гудамж талбайн гэрэлтүүлгийн хэвийн ажиллагааг хангахыг үүрэгдлээ
2019-01-18 14:10:42 - Эдийн засаг
IPO давалгааг хэрхэн оновчтой ашиглах вэ
2019-01-18 14:10:38 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд иж бүрэн тоноглогдсон 10 түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
2019-01-18 14:04:50 - Хууль
Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшлов
2019-01-18 12:05:42 - Орон нутаг
Үхсэн мэрэгч амьтны сэг зэмэнд хүрэхгүй байхыг анхаарууллаа
2019-01-18 11:57:43 - Орон нутаг
Малчин айлд ирсэн бамбарууш уяагаа таслан зугтжээ
2019-01-18 11:55:46 - Орон нутаг
Цаг агаарын мэдээллийг 20 гаруй мянган малчин гар утсаараа хүлээн авч байна гэв
2019-01-18 11:44:23 - Хууль
Э.Бат-Үүл түүний хүү Б.Чулуудай нарын шүүх хурал болж байна
2019-01-18 11:35:04 - Хууль
Шалгагдаж байгаа гурван хэрэг тутмын нэг нь хулгайлах гэмт хэрэг байна
2019-01-18 11:35:01 - Гадаад
АНУ дахь Монголчууд жолооны дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгнө
2019-01-18 11:21:35 - Нийслэл
Улаанбаатар-Инчеон чиглэлийн нислэгийн үнийг бууруулна
2019-01-18 11:19:39 - Улс төр
ЧУУЛГАН: УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар ЧӨЛӨӨЛДӨГ хуулийн төслийг баталлаа
2019-01-18 11:16:19 - Энтертайнмент
Монгол улсын Соёлын элчээр Г.Отгонтөгсийг томилов
2019-01-18 11:12:40 - Нийслэл
Маргааш НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
2019-01-18 11:08:01 - Орон нутаг
Малчид цаг агаарын мэдээг гар утсаараа шуурхай авч байна
2019-01-18 11:04:49 - Нийслэл
Газраа чөлөөлсөн иргэд шинэ байрны түлхүүрээ гардан авлаа
2019-01-18 10:39:53 - Улс төр
УИХ-ын даргын давхар, дээд засаг
2019-01-18 10:18:09 - Спорт
Эмэгтэй бөхчүүд олон улсын тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ
2019-01-18 10:09:20 - Спорт
ДАКАР РАЛЛИ: Ө.Бямбацогт, Ө.Бямбадэлгэр нар түүхэн амжилт үзүүллээ
2019-01-18 09:36:00 - Байгаль Орчин
Улаанбаатарт 11 градус хүйтэн байна
2019-01-18 08:36:00 - Энтертайнмент
СУРВАЛЖЛАГА: Телевизийн тоног төхөөрөмж, ажлын байр үнэгүй ашиглан, хүссэн нэвтрүүлгээ хийх боломжтой
2019-01-18 08:00:28 - Улс төр
М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлөх бичигт гишүүдээр ГАРЫН ҮСЭГ ЗУРУУЛЖ ЭХЭЛЖЭЭ
2019-01-18 07:56:50 - Гадаад
Оросын зөн билэгтнүүдэд залилуулсан Монголчууд хохирлоо барагдуулах хуулийн үндэслэл бий
2019-01-18 07:56:46 - Нийслэл
“Далан давхарт” баригдаж буй дэд станцын бүтээн байгуулалт 80 хувьтай байна
2019-01-18 07:50:07 - Хууль
Хөвсгөл аймгийн хийдээс дөрвөн ширхэг БУРХАН хулгайд алдагджээ
2019-01-18 07:38:38 - Энтертайнмент
Өнөөдөр туулай өдөр
2019-01-17 20:13:36 - Улс төр
БАЙНГЫН ХОРОО: Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
2019-01-17 17:03:25 - Эдийн засаг
Мэргэшсэн нягтлан бодогчдын жилийн уулзалт боллоо
2019-01-17 16:36:57 - Боловсрол
Нийслэлийн 2-5 насны хүүхдүүдийн 80.1 хувь нь цэцэрлэгт хамрагдаж байна
2019-01-17 16:33:41 - Улс төр
Н.Номтойбаяр: Ц.Нямдорж сайд хэлсэн ярьснаасаа буцаж, ЖДҮ-чдийг хамгаалсан
2019-01-17 16:04:28 - Хууль
Банкны гүйлгээнд хуурамч 20 мянгатын дэвсгэрт, 100 юань илэрсэн хэргийг шалгаж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2019-01-15 08:54:25 - Улс төр
ТОХИРОО: Л.Энх-Амгалан, Ц.Мөнх-Оргил, Д.Оюунхорол,Ж.Эрдэнэбат, Д.Хаянхярваа нарыг УИХ-ын даргад санал болгожээ
2019-01-15 08:23:39 - Хууль
Монгол бүсгүйг хүчирхийлж, зодсон гэх Солонгос дипломатын талаар “JTBC TV” юу гэв
2019-01-16 11:28:41 - Хууль
Орцны жижүүр ажлын байран дээрээ хоолойгоо хэрчүүлж нас баржээ
2019-01-17 07:52:46 - Хууль
Онц хэрцгий аргаар хүний аминд хүрсэн этгээдийг баривчилжээ
2019-01-16 12:15:10 - Нийслэл
НИТХ: Төлөөлөгчдийн саналаар ХОТЫН ДАРГААР С.Мөнхчулуун тодорлоо
2019-01-17 08:24:06 - Орон нутаг
Хамрын хийдийн дэргэд 40 жилийн хугацаатай лицензийг ХЯТАДУУДАД олгосон эрх мэдэлтэн хэн бэ
2019-01-15 07:44:46 - Хууль
Нэг ой хоёр сартай хүүхдийг гудамжинд төөрүүлснээс хөл гар нь хөлдөж эмнэлэгт хүргэгджээ
2019-01-16 14:03:17 - Хууль
Хэвлийд нь хутгалан амь насыг нь бүрэлгээд жалганд хаясан байжээ
2019-01-16 16:08:38 - Улс төр
ВИДЕО: Ерөнхийлөгч Х.Баттулга прокуроруудтай уулзлаа
2019-01-17 08:19:51 - Улс төр
Элбэгдорж-Энхбаяртаны УРВУУЛГА