Ц.Амарсанаа, Б.Баярсайхан нар ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн ч ШИЙДВЭРЛЭХ БОЛОМЖГҮЙ нөхцөл байдал үүсчээ

Түгээх    
2018-12-10 11:21:05 - Улс төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЖДҮХС-гаас өөрсдийн хамаарал бүхий ААН-дээ зээл авсан дөрвөн албан тушаалтныг албан үүргээс нь чөлөөлөх хүсэлт өгсөн.  Энэ хүрээнд ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор, Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн нар Засгийн газарт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, шийдвэрлүүлсэн билээ.

Харин Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа, “УБЦТС” ТӨХК-ийн захирал Д.Баярсайхан нарын хувьд холбогдох хуулиараа ТӨБЗГ-т хандан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, шийдвэрлүүлэх заалттай тул Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээгүй юм. Энэ дагуу Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ ТӨБЗГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Ганбатад өнгөрсөн баасан гаригт өгсөн байна.

Холбогдох хуулийн зохицуулалтаараа ТӨБЗГ-ын хуралдаанаар оруулж шийдвэрлэх ёстой аж. Гэвч ТӨБЗГ-ын дэргэдэх хорооны хуралд ордог хэд хэдэн гишүүд нь үүрэг гүйцэтгэгч байдлаар ажиллаж буй тул хуралдах боломжгүй нөхцөл байдал үүсчээ.

Мөн “УБЦТС” ТӨХК-ийн захирал Д.Баярсайхан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн  хэдий ч хүсэлтийг хүлээн авах эсэх асуудлаар тус компанийн ТУЗ нь хуралдах боломжгүй байгаа аж. Учир нь, Засгийн газраас төрийн өмчит эрчим хүчний компаниудын 70 хувийн өмчлөлийг Эрчим хүчний яам руу шилжүүлэх  шийдвэр гаргасан.

Энэ хүрээнд эрчим хүчний  компаниудын ТУЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах ажил өрнөж, хараахан дуусаагүй байгаа аж. Тус компанийн шинэ ТУЗ бүрэн бүрэлдсэний дараа Б.Баярсайханы өргөдлийг хэлэлцэх бөгөөд одоогоор албан үүргээ гүйцэтгэж байгаа юм байна.

Ж.МЯДАГБАДАМ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 9

Зочин (178.17.166.150)
2018-12-10 16:12:41
Hurdan l shiidehgui bol naad ajlaa ogoh gej bgaa nuhduud ni baahan idej uuna daa odoo. unen butehgui ee ene turiin alba gej neeree. huviin kompani bsan bol ali hediin huuguud yavuultsan bgaa. ard tumnii mungiig hulgailsan JDU-chidee tolgoig ni ileed l bhiin

Зочин (43.243.161.23)
2018-12-10 15:23:01
Ene JDV-chidee hurdan zailuulaachee Khurelsukhee chadahgui bol hudlaa tomrohoo bolioch !!!!!!!!!!!!!!!

danaa (66.181.160.90)
2018-12-10 12:31:50
bayrsaihaniig ugaasaa onoo margaashgui horih gej bgaa yum bilee burduulelt jaahan saatsan gesen 461 d bol onoo margaashgui achigdana

Зочин (202.126.89.89)
2018-12-10 12:11:27
Энэ Даваасүрэнг огцруулах хэрэгтэй.шөнө төвийн эрчим хүчний системд асуудал гарсан гэсэн.

Зоог (139.5.216.64)
2018-12-10 11:58:59
Тавилга Баярсайхан гэдэг үү

Зочин (103.9.90.98)
2018-12-10 11:50:45
УБЦТС төхк гүйцэтгэх захирал Баярсайхан нарт л схан завшаан гарсан юм бн ла даа засаг дутуу орон тоондоо хүмүүсээ хурдан томилж луйварчдыг зайлуулж шударга зөв хүнээ яаралтай олж тавьж ажлаа явуулмаар бн улс оронд нэг өдөр сэтгэлээсээ ажиллах хүн л хэрэгтэй Даваасүрэн сайдаа

Зочин (202.179.27.237)
2018-12-10 11:47:00
ihhehen marzganah yumaa. hurdan zailuulaach

Зочин (202.131.249.12)
2018-12-10 11:42:18
Ээ хөөрхй .Амраад л байцгаа

Зочин (66.181.191.198)
2018-12-10 11:33:48
ЖДҮчид байсаар л байна уу

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2019-01-18 15:55:59 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд нэмэлтээр ор байршууллаа
2019-01-18 15:41:39 - Боловсрол
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа аймгийн Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулав
2019-01-18 15:38:35 - Спорт
Какүрюү М.Ананд энэ сарын башёг орхилоо
2019-01-18 15:36:18 - Нийслэл
Дүүргийн эмнэлгүүдэд түргэн тусламжийн автомашин хүлээлгэж өглөө
2019-01-18 15:35:00 - Улс төр
Б.Гарамгайбаатар, Ч.Энхтайван нар Хэнтийн АН-ын хорооны даргыг дүрмийн бус аргаар авахаар завдаж эхэлжээ
2019-01-18 14:56:07 - Улс төр
Д.ДОРЛИГЖАВЫН ӨМГӨӨЛӨГЧ: Т.Ганболдын хахууль өгсөн гэх 4 сая ам.доллар нь ААН хоорондын тооцоо байсан
2019-01-18 14:48:12 - Орон нутаг
Дорноговь аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоолоо
2019-01-18 14:43:44 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо
2019-01-18 14:40:29 - Нийслэл
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн хурал боллоо
2019-01-18 14:23:36 - Эдийн засаг
Тэтгэврийн зээлийн хүүг бууруулж 10 хувь болгожээ
2019-01-18 14:17:53 - Нийслэл
Гудамж талбайн гэрэлтүүлгийн хэвийн ажиллагааг хангахыг үүрэгдлээ
2019-01-18 14:10:42 - Эдийн засаг
IPO давалгааг хэрхэн оновчтой ашиглах вэ
2019-01-18 14:10:38 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд иж бүрэн тоноглогдсон 10 түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
2019-01-18 14:04:50 - Хууль
Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшлов
2019-01-18 12:05:42 - Орон нутаг
Үхсэн мэрэгч амьтны сэг зэмэнд хүрэхгүй байхыг анхаарууллаа
2019-01-18 11:57:43 - Орон нутаг
Малчин айлд ирсэн бамбарууш уяагаа таслан зугтжээ
2019-01-18 11:55:46 - Орон нутаг
Цаг агаарын мэдээллийг 20 гаруй мянган малчин гар утсаараа хүлээн авч байна гэв
2019-01-18 11:44:23 - Хууль
Э.Бат-Үүл түүний хүү Б.Чулуудай нарын шүүх хурал болж байна
2019-01-18 11:35:04 - Хууль
Шалгагдаж байгаа гурван хэрэг тутмын нэг нь хулгайлах гэмт хэрэг байна
2019-01-18 11:35:01 - Гадаад
АНУ дахь Монголчууд жолооны дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгнө
2019-01-18 11:21:35 - Нийслэл
Улаанбаатар-Инчеон чиглэлийн нислэгийн үнийг бууруулна
2019-01-18 11:19:39 - Улс төр
ЧУУЛГАН: УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар ЧӨЛӨӨЛДӨГ хуулийн төслийг баталлаа
2019-01-18 11:16:19 - Энтертайнмент
Монгол улсын Соёлын элчээр Г.Отгонтөгсийг томилов
2019-01-18 11:12:40 - Нийслэл
Маргааш НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
2019-01-18 11:08:01 - Орон нутаг
Малчид цаг агаарын мэдээг гар утсаараа шуурхай авч байна
2019-01-18 11:04:49 - Нийслэл
Газраа чөлөөлсөн иргэд шинэ байрны түлхүүрээ гардан авлаа
2019-01-18 10:39:53 - Улс төр
УИХ-ын даргын давхар, дээд засаг
2019-01-18 10:18:09 - Спорт
Эмэгтэй бөхчүүд олон улсын тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ
2019-01-18 10:09:20 - Спорт
ДАКАР РАЛЛИ: Ө.Бямбацогт, Ө.Бямбадэлгэр нар түүхэн амжилт үзүүллээ
2019-01-18 09:36:00 - Байгаль Орчин
Улаанбаатарт 11 градус хүйтэн байна
2019-01-18 08:36:00 - Энтертайнмент
СУРВАЛЖЛАГА: Телевизийн тоног төхөөрөмж, ажлын байр үнэгүй ашиглан, хүссэн нэвтрүүлгээ хийх боломжтой
2019-01-18 08:00:28 - Улс төр
М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлөх бичигт гишүүдээр ГАРЫН ҮСЭГ ЗУРУУЛЖ ЭХЭЛЖЭЭ
2019-01-18 07:56:50 - Гадаад
Оросын зөн билэгтнүүдэд залилуулсан Монголчууд хохирлоо барагдуулах хуулийн үндэслэл бий
2019-01-18 07:56:46 - Нийслэл
“Далан давхарт” баригдаж буй дэд станцын бүтээн байгуулалт 80 хувьтай байна
2019-01-18 07:50:07 - Хууль
Хөвсгөл аймгийн хийдээс дөрвөн ширхэг БУРХАН хулгайд алдагджээ
2019-01-18 07:38:38 - Энтертайнмент
Өнөөдөр туулай өдөр
2019-01-17 20:13:36 - Улс төр
БАЙНГЫН ХОРОО: Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
2019-01-17 17:03:25 - Эдийн засаг
Мэргэшсэн нягтлан бодогчдын жилийн уулзалт боллоо
2019-01-17 16:36:57 - Боловсрол
Нийслэлийн 2-5 насны хүүхдүүдийн 80.1 хувь нь цэцэрлэгт хамрагдаж байна
2019-01-17 16:33:41 - Улс төр
Н.Номтойбаяр: Ц.Нямдорж сайд хэлсэн ярьснаасаа буцаж, ЖДҮ-чдийг хамгаалсан
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2019-01-15 08:54:25 - Улс төр
ТОХИРОО: Л.Энх-Амгалан, Ц.Мөнх-Оргил, Д.Оюунхорол,Ж.Эрдэнэбат, Д.Хаянхярваа нарыг УИХ-ын даргад санал болгожээ
2019-01-15 08:23:39 - Хууль
Монгол бүсгүйг хүчирхийлж, зодсон гэх Солонгос дипломатын талаар “JTBC TV” юу гэв
2019-01-16 11:28:41 - Хууль
Орцны жижүүр ажлын байран дээрээ хоолойгоо хэрчүүлж нас баржээ
2019-01-17 07:52:46 - Хууль
Онц хэрцгий аргаар хүний аминд хүрсэн этгээдийг баривчилжээ
2019-01-16 12:15:10 - Нийслэл
НИТХ: Төлөөлөгчдийн саналаар ХОТЫН ДАРГААР С.Мөнхчулуун тодорлоо
2019-01-17 08:24:06 - Орон нутаг
Хамрын хийдийн дэргэд 40 жилийн хугацаатай лицензийг ХЯТАДУУДАД олгосон эрх мэдэлтэн хэн бэ
2019-01-15 07:44:46 - Хууль
Нэг ой хоёр сартай хүүхдийг гудамжинд төөрүүлснээс хөл гар нь хөлдөж эмнэлэгт хүргэгджээ
2019-01-16 14:03:17 - Хууль
Хэвлийд нь хутгалан амь насыг нь бүрэлгээд жалганд хаясан байжээ
2019-01-16 16:08:38 - Улс төр
ВИДЕО: Ерөнхийлөгч Х.Баттулга прокуроруудтай уулзлаа
2019-01-17 08:19:51 - Улс төр
Элбэгдорж-Энхбаяртаны УРВУУЛГА