Сумо бөхийн холбооны ойн барилдаанд харцага О.Хангай түрүүллээ

Түгээх    
2018-12-10 12:41:36 - Спорт

Монгол хүн Японы мэргэжлийн сумод барилдаж эхэлсний 26 жил, Монголын сумо бөхийн холбоо байгуулагдсаны 25 жилийн ой энэ онд тохиож байна. Өчигдөр Буянт ухаа спорт цогцолборт  Монголын сумо бөхийн холбоо байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан Аймгийн арслангаас дээш цолтой “Шилдгийн шилдэг хүчит 64 бөхийн барилдаан” болсон. Шилдгийн шилдэг хүчит 64 бөхийн барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, Улсын харцага О.Хангай, Улсын арслан Р.Пүрэвдагва нараар ахлуулсан чансаа өндөр 64 бөх зодоглосон бөгөөд Улсын харцага О.Хангай түрүүлж, Улсын начин Б.Чимэдвандан үзүүрлэлээ.

Шөвгийн 4-т Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул Улсын арслан Э.Оюунболд, Ховд аймгийн Зэрэг сумын уугуул улсын харцага Б.Бат-Өлзий нар шөвгөрлөө. Чансаа өндөр бөхчүүдийн гал гарсан ширүүн барилдаан болж, түрүү бөх 10 сая төгрөгийн шагналын эзэн болсон. Мөн өчигдөр  тус цогцолборт  урлаг соёлын оддын 16 бөхийн барилдаан болж үзэгч олныг хөгжөөсөн. Энэ барилдаанд дуучин Ж.Хишигбат түрүүлж, МУСТА дуучин Д.Намсрайноров үзүүрлэсэн байна.

Энэ үеэр Сумо бөхийн холбооны ерөнхийлөгч Д.Батбаяр "Өнөөдөр тохиож байгаа 25 жилийнхээ ойн баярын үеэр нийт сүмочиддоо “Баярлалаа” гэдэг үгийг харамгүй хэлэх ёстой гэж бодож байна. Дээр нь манай Монголын нийт ард түмэн маань төдийгөөс өдий хүртэл биднийгээ халуун алга ташилтаараа үргэлж цэнэглэж, цаг үргэлжид сэтгэлийн сайхан халуун илчээрээ ивээсээр ирсэнд 25 жилийнхээ ойн түүхт энэ өдөр хариу талархлыг харамгүй илгээх ёстой гэж бодож байна.Ер нь ч манай ард түмэн биднийгээ цаг үргэлжид зүрхэндээ тэвэрч, чин сэгтэлээсээ хайрласаар ирсэн болохоор Монголын бөхчүүд төдийгөө өдий хүртэл Японы мэргэжлийн сүмогийн дэвжээг бат найдвартай эзэгнэсээр л яваа юм. Түүхт 25 жилийнхээ ойд зориулан маш олон арга хэмжээ, үйл ажиллагаа зохион байгуулж байгаа нь Монголын Сүмогийн Холбоо ихээхэн мөнгөтэйдээ бус хамгийн гол нь ард түмэн, хүүхэд залуус руугаа хандсан л үйл ажиллагаа гэж ойлгож болох юм" гэлээ. 

М.АМАРЖАРГАЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 1

зочин (66.181.166.196)
2018-12-10 14:32:41
Ямар ч утгагүй барилдаан зохион байгуулж, явдаг жорлонгуудыг байлах шалтаг хэзээд олдох юм аа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2019-01-18 14:56:07 - Улс төр
Д.ДОРЛИГЖАВЫН ӨМГӨӨЛӨГЧ: Т.Ганболдын хахууль өгсөн гэх 4 сая ам.доллар нь ААН хоорондын тооцоо байсан
2019-01-18 14:48:12 - Орон нутаг
Дорноговь аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоолоо
2019-01-18 14:43:44 - Хууль
Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо
2019-01-18 14:40:29 - Нийслэл
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн хурал боллоо
2019-01-18 14:23:36 - Эдийн засаг
Тэтгэврийн зээлийн хүүг бууруулж 10 хувь болгожээ
2019-01-18 14:17:53 - Нийслэл
Гудамж талбайн гэрэлтүүлгийн хэвийн ажиллагааг хангахыг үүрэгдлээ
2019-01-18 14:10:42 - Эдийн засаг
IPO давалгааг хэрхэн оновчтой ашиглах вэ
2019-01-18 14:10:38 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд иж бүрэн тоноглогдсон 10 түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
2019-01-18 14:04:50 - Хууль
Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшлов
2019-01-18 12:05:42 - Орон нутаг
Үхсэн мэрэгч амьтны сэг зэмэнд хүрэхгүй байхыг анхаарууллаа
2019-01-18 11:57:43 - Орон нутаг
Малчин айлд ирсэн бамбарууш уяагаа таслан зугтжээ
2019-01-18 11:55:46 - Орон нутаг
Цаг агаарын мэдээллийг 20 гаруй мянган малчин гар утсаараа хүлээн авч байна гэв
2019-01-18 11:44:23 - Хууль
Э.Бат-Үүл түүний хүү Б.Чулуудай нарын шүүх хурал болж байна
2019-01-18 11:35:04 - Хууль
Шалгагдаж байгаа гурван хэрэг тутмын нэг нь хулгайлах гэмт хэрэг байна
2019-01-18 11:35:01 - Гадаад
АНУ дахь Монголчууд жолооны дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгнө
2019-01-18 11:21:35 - Нийслэл
Улаанбаатар-Инчеон чиглэлийн нислэгийн үнийг бууруулна
2019-01-18 11:19:39 - Улс төр
ЧУУЛГАН: УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар ЧӨЛӨӨЛДӨГ хуулийн төслийг баталлаа
2019-01-18 11:16:19 - Энтертайнмент
Монгол улсын Соёлын элчээр Г.Отгонтөгсийг томилов
2019-01-18 11:12:40 - Нийслэл
Маргааш НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
2019-01-18 11:08:01 - Орон нутаг
Малчид цаг агаарын мэдээг гар утсаараа шуурхай авч байна
2019-01-18 11:04:49 - Нийслэл
Газраа чөлөөлсөн иргэд шинэ байрны түлхүүрээ гардан авлаа
2019-01-18 10:39:53 - Улс төр
УИХ-ын даргын давхар, дээд засаг
2019-01-18 10:18:09 - Спорт
Эмэгтэй бөхчүүд олон улсын тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ
2019-01-18 10:09:20 - Спорт
ДАКАР РАЛЛИ: Ө.Бямбацогт, Ө.Бямбадэлгэр нар түүхэн амжилт үзүүллээ
2019-01-18 09:36:00 - Байгаль Орчин
Улаанбаатарт 11 градус хүйтэн байна
2019-01-18 08:36:00 - Энтертайнмент
СУРВАЛЖЛАГА: Телевизийн тоног төхөөрөмж, ажлын байр үнэгүй ашиглан, хүссэн нэвтрүүлгээ хийх боломжтой
2019-01-18 08:00:28 - Улс төр
М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлөх бичигт гишүүдээр ГАРЫН ҮСЭГ ЗУРУУЛЖ ЭХЭЛЖЭЭ
2019-01-18 07:56:50 - Гадаад
Оросын зөн билэгтнүүдэд залилуулсан Монголчууд хохирлоо барагдуулах хуулийн үндэслэл бий
2019-01-18 07:56:46 - Нийслэл
“Далан давхарт” баригдаж буй дэд станцын бүтээн байгуулалт 80 хувьтай байна
2019-01-18 07:50:07 - Хууль
Хөвсгөл аймгийн хийдээс дөрвөн ширхэг БУРХАН хулгайд алдагджээ
2019-01-18 07:38:38 - Энтертайнмент
Өнөөдөр туулай өдөр
2019-01-17 20:13:36 - Улс төр
БАЙНГЫН ХОРОО: Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
2019-01-17 17:03:25 - Эдийн засаг
Мэргэшсэн нягтлан бодогчдын жилийн уулзалт боллоо
2019-01-17 16:36:57 - Боловсрол
Нийслэлийн 2-5 насны хүүхдүүдийн 80.1 хувь нь цэцэрлэгт хамрагдаж байна
2019-01-17 16:33:41 - Улс төр
Н.Номтойбаяр: Ц.Нямдорж сайд хэлсэн ярьснаасаа буцаж, ЖДҮ-чдийг хамгаалсан
2019-01-17 16:04:28 - Хууль
Банкны гүйлгээнд хуурамч 20 мянгатын дэвсгэрт, 100 юань илэрсэн хэргийг шалгаж байна
2019-01-17 15:41:15 - Хууль
Таксины жолоочийн хоолойд хутга тулган дээрэмджээ
2019-01-17 15:33:09 - Нийслэл
Монголд 19 мянга гаруй эцэг өрх толгойлон амьдарч байна
2019-01-17 15:31:53 - Эрүүл мэнд
Нарантуул захад гахайн мах, махан бүтээгдэхүүн борлуулах хориглов
2019-01-17 15:24:48 - Нийслэл
Цэргийн бүртгэл нийслэлийн хэмжээнд 71 хувьтай байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2019-01-15 08:54:25 - Улс төр
ТОХИРОО: Л.Энх-Амгалан, Ц.Мөнх-Оргил, Д.Оюунхорол,Ж.Эрдэнэбат, Д.Хаянхярваа нарыг УИХ-ын даргад санал болгожээ
2019-01-15 08:23:39 - Хууль
Монгол бүсгүйг хүчирхийлж, зодсон гэх Солонгос дипломатын талаар “JTBC TV” юу гэв
2019-01-16 11:28:41 - Хууль
Орцны жижүүр ажлын байран дээрээ хоолойгоо хэрчүүлж нас баржээ
2019-01-17 07:52:46 - Хууль
Онц хэрцгий аргаар хүний аминд хүрсэн этгээдийг баривчилжээ
2019-01-16 12:15:10 - Нийслэл
НИТХ: Төлөөлөгчдийн саналаар ХОТЫН ДАРГААР С.Мөнхчулуун тодорлоо
2019-01-17 08:24:06 - Орон нутаг
Хамрын хийдийн дэргэд 40 жилийн хугацаатай лицензийг ХЯТАДУУДАД олгосон эрх мэдэлтэн хэн бэ
2019-01-15 07:44:46 - Хууль
Нэг ой хоёр сартай хүүхдийг гудамжинд төөрүүлснээс хөл гар нь хөлдөж эмнэлэгт хүргэгджээ
2019-01-16 14:03:17 - Хууль
Хэвлийд нь хутгалан амь насыг нь бүрэлгээд жалганд хаясан байжээ
2019-01-16 16:08:38 - Улс төр
ВИДЕО: Ерөнхийлөгч Х.Баттулга прокуроруудтай уулзлаа
2019-01-17 08:19:51 - Улс төр
Элбэгдорж-Энхбаяртаны УРВУУЛГА