“ӨДРИЙН СОНИН” оны шилдэг сониноор шалгарлаа

Түгээх    
2018-12-10 12:52:13 - Энтертайнмент

Монголын өдөр тутмын үндэсний төв хэвлэл “Өдрийн сонин” 2018 оны “Шилдэг сонин”-оор шалгарлаа. Өмнө нь манай сонин 2000, 2002, 2003, 2005, 2010, 2013, 2015 оны шилдэг сонин, 2016 оны шилдэгийн шилдэг хэвлэл мэдээллийн багууллага, 2002 оны “Хүний эрхийг хөхиүлэн дэмжигч сонин”-оор шалгарч байсан юм. Сэтгүүл зүйн оны шилдгийг шалгаруулах "Ган үзэг 2018" наадам өчигдөр Crocus event hall-д боллоо. Наадмыг нээж МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр "2018 он сэтгүүл зүйн салбарт өгөөжтэй жил байлаа. 1000 сэтгүүлчийн байрны газрын асуудлыг Хотын захирагчийн зүгээс шийдэж өгсөн. Солонгосын сэтгүүлчдийн холбоотой хамтран ажиллахаар болсон. Харилцан туршлага судлах олон боломж нэмэгдсэн сайхан жил байлаа. МСНЭ-ийн ХVII хурлаас сонгогдон гарсан залуу удирдлагууд маань хичээж, чармайн олон зүйл амжуулахын төлөө ажиллаж байна. Ирэх он бидний нэвтрүүлсэн ажлыг гүйцээсэн, ажил хэрэг болгосон амжилт бүтээлийн дээд болсон сайхан он болох болтугай.

Өчигдөр хуралдсан МСНЭ-ийн удирдлагууд 2019 оныг "Сэтгүүл зүйн гадаад харилцаа"-ны жил болгож байгаа. Ирэх онд Media tour төсөл хэрэгжүүлнэ. Энэ төслийн хүрээнд сэтгүүлчид 20 гаруй гадаадын орноор туршлага солилцон аялна. Ингээд албан ёсоор та бүхэндээ баярын мэнд хүргэж “Ган үзэг-2018" ёслол хүндэтгэлийн ажиллагаа албан ёсоор нээснийг мэдэгдье” гэсэн юм. Сэтгүүл зүйн салбарын шилдгийг шалгаруулах наадмын санг монголчуудын бэлгэшээж ирсэн есийн тоотой холбогдуулан 99 сая төгрөгөөр гэж тогтоожээ. Шилдэг сэтгүүлч хоёр сая, шилдэг байгууллагыг таван сая, шилдэг редакторыг гурван сая төгрөгөөр тус тус шагнасан юм. Ёслолыг нээн Sweety emotion хамтлаг продюсор Чинбаагийн хамт “Сэтгүүлчдийн дуу” шинэ бүтээлээ хүргэв. Үүний дараа Увертура хамтлаг ая дууны дээжээ өргөсөн юм. Манай сонины Улс төр, гадаад мэдээллийн албаны сэтгүүлч Э.Энхболд сонины шилдэг сэтгүүлчээр тодорсон юм.

Тэрбээр “Сэтгэгдэл маш сайхан байна. Энэхүү тайзан дээр гараад шагнал хүртэнэ гэж бодож явсангүй. Сэтгүүлч гэх эрхэм нэрийг өндөрт өргөж, мэргэжилдээ эзэн болж, шударга үнэний талд зогсч, иргэдийг зөв мэдээллээр хангах чиглэлдээ ажиллах юмсан гэж хувь хүн болоод сэтгүүлчийн хувьд бодож явдаг байсан. Өнөөдөр би Дорноговь аймгийн Сайншанд сумаас Улаанбадрах сум руу МУСГЗ Арлааны Эрдэнэ-Очирын “Миний цуглуулсан хорвоо” гэх номын жин тээх, тэмээн жингийн цуваанд орж, залуу яруу найрагч, сэтгүүлчдийн хамтаар есөн тэмээнд 18 авдар, 1800 номыг Улаанбаатар сум руу хүргэж өгсөн. Энэ жин соёлын үрийг тарьсан томоохон арга хэмжээ болсон болов уу гэж ойлгож байгаа. Ах минь тэнгэрээс дүүгээ ивээсэн юм болов уу гэж бодож байна. Намайг өдий зэрэгтэй явахад тусалсан “Өдрийн сонин”-ы үе үеийн сэтгүүлчид, удирдлага, багийн хамт олондоо маш их баярлаж байна. “Өдрийн сонин”-д итгэж захиалдаг мянга мянган уншигчиддаа, Э.Энхболд гэх сэтгүүлчид итгэж бичсэн ярилцлага, сурвалжлага, нийтлэл, мэдээг нь уншдаг та бүхэндээ баярлалаа” хэмээв.

Ийнхүү сэтгүүл зүйн салбарын шилдгийг тодруулах “Ган үзэг-2018” наадам ёслол төгөлдөр болон өндөрлөлөө.

Шилдгүүдийг нэрлэж байна.

-Сонины шилдэг сэтгүүлч: Өдрийн сонины сэтгүүлч Э.Энхболд

-Мэдээллийн сайтын шилдэг сэтгүүлч: Newspress.mn сайтын сэтгүүлч Б.Цэдэвсүрэн

-Радиогийн шилдэг сэтгүүлч: Гэр бүлийн радиогийн сэтгүүлч Н.Амарсанаа

-Телевизийн шилдэг сэтгүүлч: TV5 телевизийн сэтгүүлч Г.Бадамлянхуа

-Гэрэл зургийн шилдэг сэтгүүлч: Өнөөдөр сонины гэрэл зургийн сэтгүүлч Э.Харцага

-Сэтгүүлийн шилдэг сэтгүүлч: Соронз сэтгүүлийн сэтгүүлч Ч.Саранчимэг

-Шилдэг судлаач: TV9 телевизийн захирал Баасансүрэн

-Мэдээллийн сайтын шилдэг редактор: Gogo.mn сайтын редактор О.Ариунбилэг

-Сэтгүүлийн шилдэг редактор: Mongolian mining journal сэтгүүлийн редактор Г.Идэрхангай

-Сонины шилдэг редактор: Үндэсний шуудан сонины редактор Г.Отгонжаргал

-Радиогийн шилдэг редактор: МҮОНР-ийн редактор Д.Даваадулам

-Телевизийн шилдэг редактор: SBN телевизийн редактор Д.Мягмартогтох

-Шилдэг менежер: Барилга.мн сэтгүүлийн менежер Г.Батсүх

-Орон нутгийн шилдэг сонин: Баян-Өлгий аймгийн Монгол заман сонин

-Орон нутгийн шилдэг радио: Говь-Алтай аймгийн Алтай радио

-Орон нутгийн шилдэг сайт: Орхон аймгийн Erdenetinfo.mn сайт

-Орон нутгийн шилдэг телевиз Дорноговь аймгийн DSB телевиз

-Орон нутгийн шилдэг сэтгүүлч: Өмнөговь аймгийн Алтанговь телевизийн сэтгүүлч С.Сумъяа

-Мэдээлийн сайтын шилдэг бүтээл: News.mn сайт Г.Баттүшиг

-Сэтгүүлийн шилдэг бүтээл: Толь сонин Д.Дамдинжав

-Радиогийн шилдэг бүтээл: МҮОНР Өглөө хөтөлбөр

-Сонины шилдэг бүтээл: Өнөөдөр сонин Х.Уянга

-Телевизийн шилдэг бүтээл: Ийгл телевиз Б.Батцэцэг

-Шилдэг мэдээллийн сайт: Ikon.mn сайт

-Шилдэг сэтгүүл: Толь сонин Д.Дамдинжав

-Радиогийн шилдэг бүтээл: МҮОНР Өглөө хөтөлбөр

-Сонины шилдэг бүтээл: Өнөөдөр сонин Х.Уянга

-Телевизийн шилдэг бүтээл: Ийгл телевиз Б.Батцэцэг

-Шилдэг мэдээллийн сайт: Ikon.mn сайт

-Шилдэг сэтгүүл: Үндэсний тойм сэтгүүл

-Шилдэг радио: Р3 100.9

-Шилдэг сонин: Өдрийн сонин

-Шилдэг телевиз: МҮОНТ тус тус тодорлоо.

-Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг МҮОНТ-ийн сэтгүүлч Ч.Ёолк хүртлээ.

Н.БАЯР



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 2

Зочин (203.91.119.58)
2018-12-10 15:32:25
Өдрийн сониноос өөр ямар сонин авах вэ дээ.Үнэхээр өдөр тутмын номер нэг. Сэтгүүлчид нь мундаг шүү.

baysaa (66.181.160.90)
2018-12-10 13:04:39
chaavaas heden fc uhsan heden yum l bdag daa

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2019-01-18 15:55:59 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд нэмэлтээр ор байршууллаа
2019-01-18 15:41:39 - Боловсрол
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа аймгийн Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулав
2019-01-18 15:38:35 - Спорт
Какүрюү М.Ананд энэ сарын башёг орхилоо
2019-01-18 15:36:18 - Нийслэл
Дүүргийн эмнэлгүүдэд түргэн тусламжийн автомашин хүлээлгэж өглөө
2019-01-18 15:35:00 - Улс төр
Б.Гарамгайбаатар, Ч.Энхтайван нар Хэнтийн АН-ын хорооны даргыг дүрмийн бус аргаар авахаар завдаж эхэлжээ
2019-01-18 14:56:07 - Улс төр
Д.ДОРЛИГЖАВЫН ӨМГӨӨЛӨГЧ: Т.Ганболдын хахууль өгсөн гэх 4 сая ам.доллар нь ААН хоорондын тооцоо байсан
2019-01-18 14:48:12 - Орон нутаг
Дорноговь аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоолоо
2019-01-18 14:43:44 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо
2019-01-18 14:40:29 - Нийслэл
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн хурал боллоо
2019-01-18 14:23:36 - Эдийн засаг
Тэтгэврийн зээлийн хүүг бууруулж 10 хувь болгожээ
2019-01-18 14:17:53 - Нийслэл
Гудамж талбайн гэрэлтүүлгийн хэвийн ажиллагааг хангахыг үүрэгдлээ
2019-01-18 14:10:42 - Эдийн засаг
IPO давалгааг хэрхэн оновчтой ашиглах вэ
2019-01-18 14:10:38 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд иж бүрэн тоноглогдсон 10 түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
2019-01-18 14:04:50 - Хууль
Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшлов
2019-01-18 12:05:42 - Орон нутаг
Үхсэн мэрэгч амьтны сэг зэмэнд хүрэхгүй байхыг анхаарууллаа
2019-01-18 11:57:43 - Орон нутаг
Малчин айлд ирсэн бамбарууш уяагаа таслан зугтжээ
2019-01-18 11:55:46 - Орон нутаг
Цаг агаарын мэдээллийг 20 гаруй мянган малчин гар утсаараа хүлээн авч байна гэв
2019-01-18 11:44:23 - Хууль
Э.Бат-Үүл түүний хүү Б.Чулуудай нарын шүүх хурал болж байна
2019-01-18 11:35:04 - Хууль
Шалгагдаж байгаа гурван хэрэг тутмын нэг нь хулгайлах гэмт хэрэг байна
2019-01-18 11:35:01 - Гадаад
АНУ дахь Монголчууд жолооны дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгнө
2019-01-18 11:21:35 - Нийслэл
Улаанбаатар-Инчеон чиглэлийн нислэгийн үнийг бууруулна
2019-01-18 11:19:39 - Улс төр
ЧУУЛГАН: УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар ЧӨЛӨӨЛДӨГ хуулийн төслийг баталлаа
2019-01-18 11:16:19 - Энтертайнмент
Монгол улсын Соёлын элчээр Г.Отгонтөгсийг томилов
2019-01-18 11:12:40 - Нийслэл
Маргааш НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
2019-01-18 11:08:01 - Орон нутаг
Малчид цаг агаарын мэдээг гар утсаараа шуурхай авч байна
2019-01-18 11:04:49 - Нийслэл
Газраа чөлөөлсөн иргэд шинэ байрны түлхүүрээ гардан авлаа
2019-01-18 10:39:53 - Улс төр
УИХ-ын даргын давхар, дээд засаг
2019-01-18 10:18:09 - Спорт
Эмэгтэй бөхчүүд олон улсын тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ
2019-01-18 10:09:20 - Спорт
ДАКАР РАЛЛИ: Ө.Бямбацогт, Ө.Бямбадэлгэр нар түүхэн амжилт үзүүллээ
2019-01-18 09:36:00 - Байгаль Орчин
Улаанбаатарт 11 градус хүйтэн байна
2019-01-18 08:36:00 - Энтертайнмент
СУРВАЛЖЛАГА: Телевизийн тоног төхөөрөмж, ажлын байр үнэгүй ашиглан, хүссэн нэвтрүүлгээ хийх боломжтой
2019-01-18 08:00:28 - Улс төр
М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлөх бичигт гишүүдээр ГАРЫН ҮСЭГ ЗУРУУЛЖ ЭХЭЛЖЭЭ
2019-01-18 07:56:50 - Гадаад
Оросын зөн билэгтнүүдэд залилуулсан Монголчууд хохирлоо барагдуулах хуулийн үндэслэл бий
2019-01-18 07:56:46 - Нийслэл
“Далан давхарт” баригдаж буй дэд станцын бүтээн байгуулалт 80 хувьтай байна
2019-01-18 07:50:07 - Хууль
Хөвсгөл аймгийн хийдээс дөрвөн ширхэг БУРХАН хулгайд алдагджээ
2019-01-18 07:38:38 - Энтертайнмент
Өнөөдөр туулай өдөр
2019-01-17 20:13:36 - Улс төр
БАЙНГЫН ХОРОО: Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
2019-01-17 17:03:25 - Эдийн засаг
Мэргэшсэн нягтлан бодогчдын жилийн уулзалт боллоо
2019-01-17 16:36:57 - Боловсрол
Нийслэлийн 2-5 насны хүүхдүүдийн 80.1 хувь нь цэцэрлэгт хамрагдаж байна
2019-01-17 16:33:41 - Улс төр
Н.Номтойбаяр: Ц.Нямдорж сайд хэлсэн ярьснаасаа буцаж, ЖДҮ-чдийг хамгаалсан
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2019-01-15 08:54:25 - Улс төр
ТОХИРОО: Л.Энх-Амгалан, Ц.Мөнх-Оргил, Д.Оюунхорол,Ж.Эрдэнэбат, Д.Хаянхярваа нарыг УИХ-ын даргад санал болгожээ
2019-01-15 08:23:39 - Хууль
Монгол бүсгүйг хүчирхийлж, зодсон гэх Солонгос дипломатын талаар “JTBC TV” юу гэв
2019-01-16 11:28:41 - Хууль
Орцны жижүүр ажлын байран дээрээ хоолойгоо хэрчүүлж нас баржээ
2019-01-17 07:52:46 - Хууль
Онц хэрцгий аргаар хүний аминд хүрсэн этгээдийг баривчилжээ
2019-01-16 12:15:10 - Нийслэл
НИТХ: Төлөөлөгчдийн саналаар ХОТЫН ДАРГААР С.Мөнхчулуун тодорлоо
2019-01-17 08:24:06 - Орон нутаг
Хамрын хийдийн дэргэд 40 жилийн хугацаатай лицензийг ХЯТАДУУДАД олгосон эрх мэдэлтэн хэн бэ
2019-01-15 07:44:46 - Хууль
Нэг ой хоёр сартай хүүхдийг гудамжинд төөрүүлснээс хөл гар нь хөлдөж эмнэлэгт хүргэгджээ
2019-01-16 14:03:17 - Хууль
Хэвлийд нь хутгалан амь насыг нь бүрэлгээд жалганд хаясан байжээ
2019-01-16 16:08:38 - Улс төр
ВИДЕО: Ерөнхийлөгч Х.Баттулга прокуроруудтай уулзлаа
2019-01-17 08:19:51 - Улс төр
Элбэгдорж-Энхбаяртаны УРВУУЛГА