Б.Идэр-Од: Монгол залуусын оюуны бизнест Японы тэрбумтан 1.1 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ хийлээ

Түгээх    
2018-12-12 07:50:03 - Энтертайнмент

iderod

Монголын төдийгүй дэлхий нийтэд харилцаа холбоо, технологийн салбарт нэгэн шинэ хуудсыг нээгээд буй Монгол залуусын “Call pro” компанийг Японы тэрбумтан Таками Юүичи 1.1 сая ам.доллараар үнэлэн хөрөнгө оруулалт хийхээр болсон байна.

Байгууллагын утасны дугаарт хандсан хэрэглэгчийн дуудлагыг алдалгүй, хоногийн 24 цагт хариуцлагатайгаар хянан ажиллаж, тайлан мэдээлэл өгдөг төдийгүй байгууллагаас олон мянган хэрэглэгч рүүгээ хандаж хийдэг утасны дуудлагыг хөнгөвчлөн, хүн цагийг хэмнэх гайхалтай санаа боловсруулсан Коолпро компани одоогоор 19 салбарын 400 гаруй бизнесийн хамтрагчидтай болжээ. 

КоллПро компанийн хувьцаа эзэмшигчдэд UB Comedy, Faro сургалтын төв болон гарааны бизнесүүдэд зориулсан олон төсөл хөтөлбөрүүдийг санаачилсан  Б.Идэр-Од,  Жи-Мобайл, МЦХ компаниудад технологийн чиглэлээр 10 гаруй жил ажилласан туршлагатай  Г.Тулга нар ажиллаж байна.

iderodБид хөрөнгө оруулалтын талаар “Коолпро” компанийн хамтран үүсгэн байгуулагч Б.Идэр-Одтой цөөн хором ярилцлаа.

-ЗАХ ЗЭЭЛ ТОГТВОРГҮЙ ҮЕД ВАЛЮТЫН ХӨРӨНГӨ ОРУУЛЖ ИРЖ
БАЙГААДАА БАЯРТАЙ БАЙНА-

-Танай хамт олон томоохон хэмжээний хөрөнгө оруулалт авсанд тань баяр хүргэе

-Баярлалаа.

-Монголд ийм томоохон хэмжээний хөрөнгө оруулалт авч байсан компани хэр элбэг байгаа вэ?  

-Байгаа. Монголын үе үеийн технологийн компаниуд Японоос хөрөнгө оруулалт олсоор ирсэн. Манайх өөрсдийгөө энэ тал дээр их том жишээ гэж хэлэхгүй. Харин гол авууштай зүйл нь улс орны эдийн засагт таагүй мэдээ ихтэй, зах зээлийн байдал тогтворгүй байгаагаас үл хамааран Монгол залуусын цэвэр оюуны бизнес буюу хатуу, үл хөдлөх, биет бус хөрөнгөнд итгэсэн гадаад хөрөнгө оруулагчаас валютын хөрөнгө оруулж ирж байгаад л бид баяртай байна.

-Хөрөнгө оруулалт авах гэж буй талаар мэдээлэл огт байхгүй байснаа гэнэт ийм мэдээлэл цацлаа. Энэ хөрөнгө оруулалтыг хэзээнээс авахаар хөөцөлдөж, яаж энэ хөрөнгө оруулалтыг авахаар болсон тухай түүхээ хуваалцахгүй юу?

-Манай компани анхнаасаа органик өсөлт буюу өөрийнхөө нөөц бололцоон дээр босох тактик баримталж, гадны хөрөнгө оруулалт авахгүйгээр ярилцаж байсан. Компанийн хувьд одоогоор тав дах жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд эхний таван жилдээ өөрийн нөөц бололцоогоор боссон гэж хэлж болно. Бизнест “хугарлын цэг” гэж байдаг. Ашиг орлого тэнцээд, ашигтай ажиллаж эхлэх хугацаа технологийн бизнесүүдийн хувьд ер нь гурваас дээш жил болох тохиол өндөр байдаг. Харин манай компанийн хувьд эхний жил дээрээ “хугарлын цэг”-тээ хүрч байсан түүхтэй. Бид анх 2006 онд бизнесээ эхэлсэн. Япончуудын хувьд хөрөнгө оруулалтын шийдвэрээ их удаан гаргадагаараа алдартай шүү дээ. Манай компанийн хувьд жил хагас үргэлжилсэн яриа хэлэлцээрийн үр дүнд хөрөнгө оруулалтаа баталгаажуулсан.

-Японы тэрбумтан гэх хөрөнгө оруулагчийн талаар мэдээлэл нууц уу?

-Энэ хүний талаар мэдээлэл тийм ч нууц биш. Японыхоо улс төрд, 1990-ээд онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан хүн. Үүнээс хойш буюу сүүлийн 10 гаруй жил цэвэр бизнесийн салбарт ажиллаж байгаа. Энэ хүн анх Японы Кобей хотоос органик хүнсний бизнес хийж карьераа эхэлж байсан байдаг. Дөнгөж эхлэхдээ айл, байгууллагын үүдэн дээр ямар ч бордоогүй зөвхөн органик хүнсийг шилж хүргэдэг бизнестэй байж байгаад, түүнийгээ улам хөгжүүлсээр тэрбумтан болсон түүхтэй. Харин одоо “Angel Investment” буюу анхдагч хөрөнгө оруулалтуудыг Монгол руу хийж байгаа. Манайх бол түүний хөрөнгө оруулсан миний мэдэх хоёр дахь тохиолдол. Анхных нь Монголын технологийн салбарын зах зээл дээр гарч ирж байгаа том тоглогч болох “Lend.mn”-д гурван жилийн өмнө анхдагч хөрөнгө оруулагч хийж байсан. Хөрөнгийг нь ямар хэмжээтэй байсныг би сайн мэдэхгүй байна, “Lend.mn” өөрсдөө задлаагүй санагдах юм.

iderod

-ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХҮНИЙ НӨӨЦ, ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН
ХӨГЖҮҮЛЭЛТЭД ЗАРЦУУЛНА-

-Хөрөнгө оруулагч танай компанийн ямар шинэ санааг үнэлж хөрөнгө оруулалт хийсэн талаараа та бүхэнд сэтгэгдлээ хуваалцсан уу? Хөрөнгө оруулалт хийх түлхэц нь юу байсан юм бол оо?

-Өөрийнх нь анхны босгосон бизнестэй их холбоотой, бизнесийнх нь зовлонг амссан хүн байсан болохоор манай бүтээгдэхүүнийг их ойлгож хүлээж авсан. Өөрөө маш олон тооны харилцагчтай харьцдаг бизнес хийдэг байсан. Энэ үед мэдээж утсаар захиалга өгөх, авах гэх мэт маш олон тооны харилцагч нарын харилцаагаа зохицуулахад технологи маш их хэрэг болдог гэдгийг ойлгодог хүн гэж хэлж болно. Тийм учраас анх л ярилцахад манай бизнес их хэрэгтэй зүйл гэдгийг мэддэг байсан нь давуу тал болсон.

-Хөрөнгө оруулагчтайгаа хэрхэн холбогдсон бэ? Энэ түүх тань старт ап эхэлж байгаа залуусд томоохон хичээл болох болов уу?

-Хөрөнгө оруулагч өөрөө Монголыг их сайн мэддэг, сүүлийн арав гаруй жил Монгол руу ирэн очин байгаа. Нөгөөтэйгүүр, Япончууд сүмогоос болоод Монголыг их сонирхдог. ЗХУ задарсны дараа Япончууд Монголтой эдийн засгийн хамгийн өндөр харилцаатай улс байсан гэдэг утгаараа мөн бизнес эдийн засгийн харилцааг их сайн ойлгодог гэдэг утгаараа Монголыг их хурдан өсч дэвждэг зах зээл гэдгийг сайн мэддэг хүн байсан. Энэ хүнтэй монголд байдаг найз нөхдөөр нь дамжуулаад, ерөнхийдөө хувь хүний харилцаан дээр тулгуурлаж холбогдсон. Ер нь иймэрхүү гадны анхдагч хөрөнгө оруулагч нар өөрийнхөө мэддэг зах зээл дээр итгэлтэй компани юу байна гэдгийг сураглаад л явж байдаг. Хөрөнгө оруулалт авах гэж байгаа бизнесүүдийн хувьд хамгийн том асуудал нь хөрөнгө оруулагч олоход хэцүү гэдэг. Гэтэл яг үнэндээ хөрөнгө оруулагч нарын хувьд сайн бизнес олох нь илүү хэцүү байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр бид яг л хоёр талаасаа бие биенийгээ хайж байсан юм билээ.  Нэмж хэлэхэд, гарааны бизнес гэдэг үгийг нэг их хэрэглэмээргүй байна. Учир нь манай компани гарааны бизнесээсээ гараад их удаж байгаа.

-Хөрөнгө оруулалт танай компанийн дансанд төвлөрсөн байгаа юу?

-Тиймээ, баталгаажсан  гэдэг нь хөрөнгө оруулалт ороод ирчихсэн гэсэн үг юм. Тийм ч учраас бид зарлаж байгаа. Одоо манайх хөрөнгө оруулалтаа оны дараанаас эхлээд хүний нөөц бүрдүүлэлт, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэлт гэсэн хоёр зүйл дээр зарцуулахаар төлөвлөөд байгаа. Манай байгууллагын хувьд байгууллагад зориулсан үйлчилгээ учраас өргөн зах зээл дээр олон нийтэд зориулсан маркетингийн үйл ажиллагаа хийхгүй. Учир нь манай борлуулалт нь байгууллагын борлуулалт буюу биечилж уулзаж борлуулдаг төрлийн сувагтай юм.

-Хөрөнгө зарцуулах нэг сувгаа хүний нөөц гэж хэллээ. Тэгэхээр танай компанид ажиллах сонирхолтой залууст ажлын байр нээлттэй байгаа гэж ойлгож болох уу?

-Тийм. Бид нарт хоёр төрлийн ажлын байр эрэлттэй байна. Нэгдүгээрт, программ хангамжийн хөгжүүлэгч, хоёрдугаарт харилцааны мэргэжилтнүүд шаардлагатай байгаа. Харилцааны мэргэжилтнүүд байгууллагатай харилцаад бүтээгдэхүүнээ танилцаад, технологийн салбарынхаа талаар сайн мэдлэгтэй хүн хэрэгтэй байгаа.

iderod-ЯПОНЫ ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР ГАРААД ЭХЭЛСЭН-

-Хоёрдугарт, шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх тал дээр хөрөнгөө зарцуулна гэж байна. “Коллпро” цаашид хэрхэн хөгжих вэ?

-Компаниудад манай одоогийн Коллпро үйлчилгээний шийдэж өгдөг хамгийн том асуудал нь харилцагчийн олон зуун, олон мянган харилцааг төвлөрүүлж удирдах, хянах, хэрэглэгчийнхээ дуудлагыг нэгийг ч алдалгүй авахад туслах үйлчилгээ байгаа. Үүний дараагийн үе шат нь байгууллагын хэрэглэдэг бусад хэрэглэгчийн мэдээлэл, захиалгын мэдээлэл, борлуулалтын мэдээлэл гэх мэт маш олон мэдээллийн санг удирддаг бусад программ хангамжуудтай холбогдож, уялдаж ажиллах нь их чухал. Үүнийг интеграц гэж нэрлээд байгаа. Үүн дээр манайх хангалттай ажилладаг. Үүнээс цаашаа давж байгаа нэг зүйл нь манайх байгууллагын хэрэглэдэг бусад бүх программуудтай уялдаж ажиллахын дээр энэ бүхнийг хамтад нь хянах боломжийг захирлууд, менежерүүдэд олгох нь их чухал. Мөн байгууллагад үүсдэг харилцаа холбоотой холбоотой илүүдэл зардлуудыг багасгах төрлийн үйлчилгээнүүд гаргана. Түүнчлэн зөвхөн утас гэхгүй, чат, сошиал гэх мэт бүх төрлийн харилцааны сувгуудыг нэгтгэн удирдах төрлийн үйлчилгээг гаргахаар ажиллаж байна.

Зураг: Японы хөрөнгө оруулагч Таками Юүичи

-Японоос санхүүжилт авч байна гэхээр манай Монгол залуусын оюуны бүтээгдэхүүн Японы зах зээл рүү гарах болов уу гэх хүлээлт байна? Ийм төлөвлөгөө бий юу?

-Манай яг энэ үйлчилгээг арав хүрэхгүй Японы компани хэрэглээд явж байна. Бид Японы зах зээл дэх анхны хэрэглэгчээ сарын өмнө авсан. Гэхдээ Японд бид өргөн хэмжээнд зах зээлийн том тоглогч болно гэж ойрын хугацаанд харахгүй байгаа. Гэхдээ зах зээлийн асар том хэсэг рүү орно гэдэг манай анхны алхам зорилго байх болно.

-“КОЛЛ ПРО ҮЙЛЧИЛГЭЭГ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД Ч
ХЭРЭГЛЭЭД ЭХЭЛЖЭЭ”-

-Одоо “Коллпро” Монгол дахь харилцаа холбоо,технологийн салбарт ямар байр суурьтай, хэдэн хэрэглэгчтэй байгаа сүүлийн үеийн мэдээллээсээ дуулгавал?

-Манай компани нийт 19 салбарын 400 гаруй бүх хэмжээний компанид үйлчилгээ үзүүлдэг. Энэ дундаа бэлэг захиалга, хүргэлт, борлуулалт, даатгал, санхүү гэх мэт маш олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг компаниудын харилцаа холбоог бид бүхэн дэмжиж явдаг. Манай компани цэвэр байгууллагад зориулсан үйлчилгээ гэдгээрээ онцлогтой. Мөн төрийн байгууллагууд ч манайхыг хэрэглэх тохиолдол байдаг.

-Төрийн байгууллага гэснээс танай үйлчилгээг төрийн байгууллага ашиглавал төрийн ажил их хөнгөрч, хурдан шуурхай явах байх. Одоо хэрэглэж байгаа байгууллага бий юу?

-Жишээ нь зарим дүүргийн татварын байгууллагын байцаагчид татварын материалаа цагтаа бүрдүүлээгүй компаниуд руу өмнө нь нэг нэгээр залгаж сануулдаг байсан, “цаг нь болж байна шүү” гэдгийг. Харин манай “телемаркетинг” гэж үйлчилгээ нь олон зуу, олон мянган хэрэглэгч нар руу өөрийн дуу хоолойг яг утасны дуудлага ирж байгаа юм шиг цацдаг үйлчилгээ юм. Тэгэхээр нэг байцаагч өдөрт 100 хүн рүү залгадаг байсан бол хэлэх гэсэн зүйлээ манайхаар хоолой болгож бичүүлээд, 100 хүний утас руу автомат дуудлага болж явна гэсэн үг. Энэ хүмүүс нь утсаа авсан, үгүй болоод ойлгоод 1 дугаарыг дараад эргэж холбогдсон эсэх тайлан гаргахын зэрэгцээ шууд оффис руу нь эргэн холбогдох боломжийг ч нээж өгдөг. Энэ тайланг манайх гаргаж өгснөөр маш олон байгууллагын гадагш гардаг дуудлагад зарцуулдаг хүн цагийг хэдэн зуун хувиар багасгаж өгдөг байгаа. Энэ бол нэг жишээ. Одоогоор маш олон байгууллага дээр энэ үйлчилгээг тогтмол болоод онцгой хэрэгцээ гарсан үед авч ашиглаж байна.

-Одоо танай байгууллага хэдэн ажилтантай вэ?

-Манайх одоогоор 20 гаруй ажилтантай.

-Монголын хувьд газар доорх баялагаа ашиглана гэхээсээ илүүтэй залуусын мэдлэг чадварт суурилсан оюуны бүтээгдэхүүн баялагтаа илүү анхаарах болсон гэдэг өнцөгт та ямар байр суурьтай явдаг вэ?

-Мэдлэгт суурилсан эдийн засаг бол хамгийн тогтвортой, хамгийн бат бөх байдаг гэж боддог. Учир нь мэдлэг гэдэг зүйл улам бэхжиж, эргэлтэнд орох тусмаа өрсөлдөх чадвар нь нэмэгдэж байдаг. Тийм учраас бяцхан ч гэсэн алхамыг хийж байгаа нь цаашдаа олон арван жилдээ олон зуун ажлын байрыг бий болгох бас нэг гарц гэж харж байгаа. Мөн манай Монгол орон бол математик, байгалийн шинжлэх ухаан талдаа боловсрол чанартай өгч чаддаг улс гэж хардаг. Тийм учраас Монгол залуус маань яг арга эвээ олж чадвал оюуны потенцалаар дэлхийд, бизнесийн ертөнцөд өрсөлдөх чадвар хангалттай бий гэж хардаг.

Б.ГЭРЭЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 50

Зочин (202.131.225.197)
2018-12-21 10:02:00
hudlaa

Зочин (202.131.225.197)
2018-12-21 10:01:53
hudlaa

Зочин (202.131.225.197)
2018-12-21 10:01:35
hudlaa

Зочин (202.131.225.197)
2018-12-21 10:01:28
hudlaa

Зочин (202.131.225.197)
2018-12-21 10:01:21
hudlaa

Зочин (203.91.115.41)
2018-12-16 04:00:21
Butl butl shaahimaa neree yaj ch ichedgui ni humuus yag unen ni medeh um bol u bolh boldoo chi ter eejteigee ub n jorlonguudiig yanzalj solivol yasiin bee aan ?

ссс (103.212.116.132)
2018-12-15 20:41:12
Монгол залуусыг минь урамшуулан дэмжиж хөрөнгө оруулалт хийж байгаа япон ноёнтон Таками Юуичи танд ч бас баяр хүргэж, сайн сайхныг хүсье.

ссс (103.212.116.132)
2018-12-15 20:38:12
Мундаг залууст баяр хүргэе. Цүнх барьж гүйхгүй, өөрсдийнхөө ухаанаар өөрсдөө хөгжиж мөн бусдад буянтай зүйл сэдэж бүтээсэн бүтээлч залуус та нартаа улам их амжилт гаргаж бизнесийн салбарт гялалзаж явахыг хүсэн ерөөе.

Зочин (173.80.92.152)
2018-12-14 13:16:32
Сайн байна шүү залуусаа амжилт

Зочин (202.126.88.36)
2018-12-14 11:26:40
Улам их амжилт хүсье! Ийм л залуучууд монголыг авч явна.

Зочин (202.55.188.41)
2018-12-13 20:45:28
Mundag yumaa

Багшир (66.181.166.35)
2018-12-13 17:47:25
энэ цагт маш сайхан мэдээ бн. Амжилт хүсье.

zochin (202.70.33.242)
2018-12-13 12:59:17
wow. end neg iim yum bna. sonirhooroi. http//StartWeeklyJob.com/?userid=190649

Зочин (202.179.31.86)
2018-12-13 01:40:02
Англи хэлний зөвлөгөө өгөөд байсан хүн байна.

Зочин (176.180.88.89)
2018-12-13 01:13:49
Bi l lav mongol hund hezeech itgehgui

Zochin (139.5.216.134)
2018-12-13 00:46:08
Za medehgui. No-toi l sonsogdoj bn.

Zochin (139.5.216.134)
2018-12-13 00:44:44
Za medehgui. No-toi l sonsogdoj bn.

Зочин (103.26.193.34)
2018-12-13 00:12:22
Tegeed ork zan gargaad hurungu oruulagchiinhaa zurgiig taviad tenegteed ehellee

Зочин (202.9.43.158)
2018-12-12 23:58:23
bayr hyrgey. ulam ihiig hiigeerei amjilt husey

Малчин (202.21.127.160)
2018-12-12 15:43:35
Элдэв сэтэргүй ажил хэрэгч залуу 1.1 сая доллар оруулаад ирж байна. Гэтэл акадедемич, шинжлэх ухааны доктор гэсэн хаана ч байхгүй шахам болсон цолыг өөрөө өөрсдөдөө өгч, түүгээрээ хуяглан улсын төсвийн мөнгийг шимэгчлэн амьдрагчид юу хийдэг бэ? Тэд ингэж гаднаас мөнгө олж чадахгүй учраас одоо авч байгаагаа голно, улсын төсвөөс шинжлэх ухаанд зарж байгаа мөнгө бага гэж үргэлж гоншигноно, даан ч өрөвдөлтэй юм даа, манай "мундаг" эрдэмтэнгүүд. Ичмээр юм, та нарын судалгаа мундаг бол мөнгө ганц улсын төсөв бишээ, гаднаас мөнгө цутгаад л олоод ирнэ

Малчин (202.21.127.160)
2018-12-12 15:34:15
Сайн байна, баяр хүргэе, амжилт хүсье. Юм хийж байгаа хүн ийм л сайхан, том том ярьж энд тэнд шоу хийж, мөнгөгүйн зовлонг тоочих биш, өөрсдөө чадах зүйлээ барьж авч хийгээд үр дүнд хүрдэг гэдгийг харуулсан маш том жишээ. Юм хийж оролдож, сэтгэж алдаж онож түүнээсээ сургамж авч унаж босож яваа ийм хүмүүс л улс орныг авч явах болно. Одоо гаднын хөрөнгө оруулагчид гэж хий горьдох биш, өөрсдөө юу чаддагаа харуулбал хөрөнгө оруулалт өөрөө ороод ирнээ.

болд (139.5.218.28)
2018-12-12 14:43:31
баяр хүргэе, улам их амжилт хүсье бага зэрэг мөнгөтэй болоод нам дагаж, улс төр лүү бүү хальтраарай дүү нар аа улс төрчид чинь наалинхай аашилж байгаад цавчиж өгнө шүү үүнээс л болгоомжлоорой

зочин (103.206.195.166)
2018-12-12 12:43:54
Сайхан мэдээ байна. Баяр хүргье.

202.21.107.30. (103.212.116.117)
2018-12-12 12:17:22
Та нар улам сайн ажиллаж хүний итгэлийг сайн дааж ажиллахыг хүсье.Хүн гэдэг чинь сэтгэлийн амьтан шүү дээ хийж байгаа ажилдаа улам эх чармайх хэрэгтэй итгэл санаа мэдлэг байгаа цагт амьжилт олноо олно. Өвгөн ах нь баяр хүргэж байна.

202.21.107.30. (103.212.116.117)
2018-12-12 12:14:27
Та нар улам сайн ажиллаж хүний итгэлийг сайн дааж ажиллахыг хүсье.Хүн гэдэг чинь сэтгэлийн амьтан шүү дээ хийж байгаа ажилдаа улам эх чармайх хэрэгтэй итгэл санаа мэдлэг байгаа цагт амьжилт олноо олно. Өвгөн ах нь баяр хшргэж байна.

Зочин (202.126.89.207)
2018-12-12 12:12:18
mon shine mongol surguuliin xorongo oruukagch shvvdee

bi (202.170.68.162)
2018-12-12 11:59:11
Bayar hurgej amjilt husie. Ajliin zaraa hezee gargah be?. Medeelel uguuch...

Зочин (203.91.115.243)
2018-12-12 11:54:34
Баяр хүргэе.

Зочин (112.72.12.3)
2018-12-12 11:14:58
ene chine jinhen gadaad zah zeel deer garah business baina. lend.mn iig demjeegui. zugeer l soyoltoi lombard mongolchuudiigaa l shulna.

Эрчис (202.179.26.112)
2018-12-12 10:56:08
Сайхан мэдээ байна. Баяр хүргэе.

IRGEN (203.91.115.41)
2018-12-12 10:55:54
mongo hyyleh sonirholtoi japan l bna l daaaa

Зочин (202.126.89.248)
2018-12-12 10:28:59
ТУНГУС гаралтай юм уу хаашаа юм.Нүд нрт байна уу чамд?гоо сайханд ороочээ

Их мөнгө биш шдээ. (64.119.16.177)
2018-12-12 10:26:36
Манай гишүүд сайд дарга нарын хувьд сая доллар чинь мааш бага мөнгө шдээ. Ганц орой казино тоглоод л алддаг , ганц муу мал морь л авдаг юм даа сая доллараар чинь . Тэгэхэд ахмадууд нь сарын 100 $ тэтгэвэртэй байж байдаг.

иргэн (202.9.43.47)
2018-12-12 10:21:49
Монгол хүүхдүүд оюуны потенциал өндөр шүү олон олон залууст зам заагч нь болж явахыг хүсье,Оюун ухааны олимпиадад монгол хүүхдүүд дэлхийг гайхашруулж байна цаашдаа улам мундаг болж улс орны хөгжилд их нэмэр болох нь гарцаагүй,

Komandir (172.56.42.7)
2018-12-12 10:09:38
Jartgai bandi hudlaa daldagnaj baigaa tsaraig chine ashiglaj ,ard n hen baigaa boldoo ,hudlaa bult bult usreed ,nuli ornii huudii baij ,bairnii zeelee l tol chuham zugeer

ЗОЧИН (64.119.19.38)
2018-12-12 09:59:47
Залуучуудаараа бахархаж байна улам хичээгээрэй.

Зочин (73.221.181.240)
2018-12-12 09:53:28
Бурхан минь дээдэст бүү дуулгаарай даа цаадуул чинь цавчих гээл дайрчина шүү

Зочин (192.82.64.83)
2018-12-12 09:40:28
CONGRATS

зочин (103.242.47.138)
2018-12-12 09:39:25
БАЯР ХҮРГЭЕ

Иргэн (150.129.141.192)
2018-12-12 09:24:04
БАЯР ХҮРГЭЕ. АМЖИЛТ.

Зочин (103.229.120.35)
2018-12-12 09:20:38
Эдгээр залуусдаа баяр хүргэе. !Бид гадаадад ажиллаж сурч буй залуусыг эх орондоо ирэхийг хүсдэг ч Монголд ажиллах ажлын байр орчин бүрдээгүй нийгэм улс төржсөн байдагт оршино. Миний мэдэх цөөн залуус Японы мэдээлэл технологийн салбарт дэвшил гарган ажиллаж байгаад баярлаж явдаг.Өшөө олон улсад ажиллаж амьдарч байгаа Монгол залуусдаа Монголын нийгэм сайхан эрүүл тунгалаг болох дээр эх нутагтаа ирэхийг хүсдэг болов уу? гэж бодном.

Зочин (64.119.20.36)
2018-12-12 09:12:17
Good

Tuvshin.D (172.58.137.133)
2018-12-12 09:00:39
Unexeer gaixaltai zaluusaa!! Amjilt xysie, utaa/ zexerliig nevt giiguulsen saixan medee bailaa!!

Зочин (202.4.248.86)
2018-12-12 09:00:32
Баяр хүргье.

Зочин (202.55.191.130)
2018-12-12 08:33:33
Миний монголчууд ийм мундаг шүү

s (202.131.243.190)
2018-12-12 08:21:49
Hamag ajiliig ni programistuud ni hiigeed zugeer neg muu comechin ner nuur bolood bgaa ni shudraga bus bn uchnuun huls huch hudulmuruu uneluulj chadahgui bgaad haramsaj bn shu

зочин (107.167.109.172)
2018-12-12 08:16:02
баяр хүргэе

зочин (107.167.109.172)
2018-12-12 08:15:21
баяр хүргэе

Зочин (202.55.191.130)
2018-12-12 08:08:19
wow, neg alialagch mangar bacaan gj bodoj bsan chin gui yum bna. yag uuruu yarisan bol sain bna

Зочин (59.153.113.222)
2018-12-12 07:55:03
Баяр хүргэмээр бна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2019-01-18 14:56:07 - Улс төр
Д.ДОРЛИГЖАВЫН ӨМГӨӨЛӨГЧ: Т.Ганболдын хахууль өгсөн гэх 4 сая ам.доллар нь ААН хоорондын тооцоо байсан
2019-01-18 14:48:12 - Орон нутаг
Дорноговь аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоолоо
2019-01-18 14:43:44 - Хууль
Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо
2019-01-18 14:40:29 - Нийслэл
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн хурал боллоо
2019-01-18 14:23:36 - Эдийн засаг
Тэтгэврийн зээлийн хүүг бууруулж 10 хувь болгожээ
2019-01-18 14:17:53 - Нийслэл
Гудамж талбайн гэрэлтүүлгийн хэвийн ажиллагааг хангахыг үүрэгдлээ
2019-01-18 14:10:42 - Эдийн засаг
IPO давалгааг хэрхэн оновчтой ашиглах вэ
2019-01-18 14:10:38 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд иж бүрэн тоноглогдсон 10 түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
2019-01-18 14:04:50 - Хууль
Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшлов
2019-01-18 12:05:42 - Орон нутаг
Үхсэн мэрэгч амьтны сэг зэмэнд хүрэхгүй байхыг анхаарууллаа
2019-01-18 11:57:43 - Орон нутаг
Малчин айлд ирсэн бамбарууш уяагаа таслан зугтжээ
2019-01-18 11:55:46 - Орон нутаг
Цаг агаарын мэдээллийг 20 гаруй мянган малчин гар утсаараа хүлээн авч байна гэв
2019-01-18 11:44:23 - Хууль
Э.Бат-Үүл түүний хүү Б.Чулуудай нарын шүүх хурал болж байна
2019-01-18 11:35:04 - Хууль
Шалгагдаж байгаа гурван хэрэг тутмын нэг нь хулгайлах гэмт хэрэг байна
2019-01-18 11:35:01 - Гадаад
АНУ дахь Монголчууд жолооны дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгнө
2019-01-18 11:21:35 - Нийслэл
Улаанбаатар-Инчеон чиглэлийн нислэгийн үнийг бууруулна
2019-01-18 11:19:39 - Улс төр
ЧУУЛГАН: УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар ЧӨЛӨӨЛДӨГ хуулийн төслийг баталлаа
2019-01-18 11:16:19 - Энтертайнмент
Монгол улсын Соёлын элчээр Г.Отгонтөгсийг томилов
2019-01-18 11:12:40 - Нийслэл
Маргааш НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
2019-01-18 11:08:01 - Орон нутаг
Малчид цаг агаарын мэдээг гар утсаараа шуурхай авч байна
2019-01-18 11:04:49 - Нийслэл
Газраа чөлөөлсөн иргэд шинэ байрны түлхүүрээ гардан авлаа
2019-01-18 10:39:53 - Улс төр
УИХ-ын даргын давхар, дээд засаг
2019-01-18 10:18:09 - Спорт
Эмэгтэй бөхчүүд олон улсын тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ
2019-01-18 10:09:20 - Спорт
ДАКАР РАЛЛИ: Ө.Бямбацогт, Ө.Бямбадэлгэр нар түүхэн амжилт үзүүллээ
2019-01-18 09:36:00 - Байгаль Орчин
Улаанбаатарт 11 градус хүйтэн байна
2019-01-18 08:36:00 - Энтертайнмент
СУРВАЛЖЛАГА: Телевизийн тоног төхөөрөмж, ажлын байр үнэгүй ашиглан, хүссэн нэвтрүүлгээ хийх боломжтой
2019-01-18 08:00:28 - Улс төр
М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлөх бичигт гишүүдээр ГАРЫН ҮСЭГ ЗУРУУЛЖ ЭХЭЛЖЭЭ
2019-01-18 07:56:50 - Гадаад
Оросын зөн билэгтнүүдэд залилуулсан Монголчууд хохирлоо барагдуулах хуулийн үндэслэл бий
2019-01-18 07:56:46 - Нийслэл
“Далан давхарт” баригдаж буй дэд станцын бүтээн байгуулалт 80 хувьтай байна
2019-01-18 07:50:07 - Хууль
Хөвсгөл аймгийн хийдээс дөрвөн ширхэг БУРХАН хулгайд алдагджээ
2019-01-18 07:38:38 - Энтертайнмент
Өнөөдөр туулай өдөр
2019-01-17 20:13:36 - Улс төр
БАЙНГЫН ХОРОО: Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
2019-01-17 17:03:25 - Эдийн засаг
Мэргэшсэн нягтлан бодогчдын жилийн уулзалт боллоо
2019-01-17 16:36:57 - Боловсрол
Нийслэлийн 2-5 насны хүүхдүүдийн 80.1 хувь нь цэцэрлэгт хамрагдаж байна
2019-01-17 16:33:41 - Улс төр
Н.Номтойбаяр: Ц.Нямдорж сайд хэлсэн ярьснаасаа буцаж, ЖДҮ-чдийг хамгаалсан
2019-01-17 16:04:28 - Хууль
Банкны гүйлгээнд хуурамч 20 мянгатын дэвсгэрт, 100 юань илэрсэн хэргийг шалгаж байна
2019-01-17 15:41:15 - Хууль
Таксины жолоочийн хоолойд хутга тулган дээрэмджээ
2019-01-17 15:33:09 - Нийслэл
Монголд 19 мянга гаруй эцэг өрх толгойлон амьдарч байна
2019-01-17 15:31:53 - Эрүүл мэнд
Нарантуул захад гахайн мах, махан бүтээгдэхүүн борлуулах хориглов
2019-01-17 15:24:48 - Нийслэл
Цэргийн бүртгэл нийслэлийн хэмжээнд 71 хувьтай байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2019-01-15 08:54:25 - Улс төр
ТОХИРОО: Л.Энх-Амгалан, Ц.Мөнх-Оргил, Д.Оюунхорол,Ж.Эрдэнэбат, Д.Хаянхярваа нарыг УИХ-ын даргад санал болгожээ
2019-01-15 08:23:39 - Хууль
Монгол бүсгүйг хүчирхийлж, зодсон гэх Солонгос дипломатын талаар “JTBC TV” юу гэв
2019-01-16 11:28:41 - Хууль
Орцны жижүүр ажлын байран дээрээ хоолойгоо хэрчүүлж нас баржээ
2019-01-17 07:52:46 - Хууль
Онц хэрцгий аргаар хүний аминд хүрсэн этгээдийг баривчилжээ
2019-01-16 12:15:10 - Нийслэл
НИТХ: Төлөөлөгчдийн саналаар ХОТЫН ДАРГААР С.Мөнхчулуун тодорлоо
2019-01-17 08:24:06 - Орон нутаг
Хамрын хийдийн дэргэд 40 жилийн хугацаатай лицензийг ХЯТАДУУДАД олгосон эрх мэдэлтэн хэн бэ
2019-01-15 07:44:46 - Хууль
Нэг ой хоёр сартай хүүхдийг гудамжинд төөрүүлснээс хөл гар нь хөлдөж эмнэлэгт хүргэгджээ
2019-01-16 14:03:17 - Хууль
Хэвлийд нь хутгалан амь насыг нь бүрэлгээд жалганд хаясан байжээ
2019-01-16 16:08:38 - Улс төр
ВИДЕО: Ерөнхийлөгч Х.Баттулга прокуроруудтай уулзлаа
2019-01-17 08:19:51 - Улс төр
Элбэгдорж-Энхбаяртаны УРВУУЛГА