TOP LINE: Бид Өвөрмонголын Шилийн гол аймгийн хөдөө өссөн МАЛЧНЫ хүүхдүүд

Түгээх    
2018-12-12 07:56:14 - Энтертайнмент

-“ЗҮҮДНИЙ ДАГИНА” ДУУНЫХАА КЛИПИЙГ ОЛОН НИЙТЭД ЦАЦАХДАА ӨДӨР СУДАР 
ХАРЖ БАЙГААД САЙН ЦАГТ ОЛОНД ХҮРГЭСЭН-

“Freezone” хамтлагийн “Зүүдний дагина” дууг шинэ хөгжмийн найруулгаар дуулж, Өвөр Монголын төдийгүй Монгол сонсогчдоос  өндөр үнэлгээ аваад буй хамтлаг бол “Тоp Line”. Тус хамтлаг 2017 онд Хөх хотноо албан ёсоор байгуулагдсан бөгөөд Өвөр монголын Шилийн гол аймгаас гаралтай залуус хамтлагийг бүрдүүлдэг юм. “Nature Sound” дуулаачийн төвийн багш А.Мөнгөнсүх ӨМӨЗО-д очиж хичээл заах үеэрээ тус хамтлагийг байгуулж Ар Монголд уран бүтээл туурвихыг санал болгож байжээ.

Тэдний эхний уран бүтээл болох “Зүүдний дагина” уран бүтээл өнгөрсөн есдүгээр сард цацагдсан юм. Эхний клипний зураг авалтыг Монголд хийсэн бол хоёр дахь уран бүтээл “Тэр бүх мэдрэмж” дууныхаа зураг авалтыг Өвөр Монголд хийжээ. Тэдний хоёр дахь уран бүтээл арваннэгдүгээр сарын 12-ны өдөр үзэгч, сонсогчдын хүртээл болсон юм. Монголын хөгжмийн ертөнцөд удаан салхилаагүй шинэ салхийг мэдрүүлж чадсан  хамтлагийн залуус олны анхаарлыг ихээр татах болж хэдийнээ фенүүдтэй болоод амжсан хамтлагийн залуучуудтай уулзлаа.

-Бидний урилгыг хүлээн авч цаг зав гарган ярилцлага өгч байгаад баярлалаа. Нэг сарын хугацаанд Монголд байна гэв үү?

-Та бүхэнд ч гэсэн маш их баярлалаа. Монголд нэг сарын хугацаатай ирсэн. Ирээд нэг долоо л хонох гэж байна.

-Хамгийн анх монголд хэзээ ирж байв. Тухайн үед төрсөн сэтгэгдлийг нь сонсмоор байна?

-Б.Хөхбилүү: Би 2015 оны өвөл хамгийн анх Монголд есөн сарын хугацаатай ирж байсан. Манай хамтлагийн дөрвөн гишүүд бүгдээрээ Өвөрмонголын Шилийн гол аймгийн хөдөө өссөн малчны хүүхдүүд л дээ. Монголд ирэхээр Эрээнээс вагонд суутал бага байх үед минь үнэртдэг байсан монгол хүний үнэр үнэртэж байсан. Улаанбаатар хотод ирээд вагонаас буутал сэтгэлд нэг л дотно, сайхан мэдрэмж төрсөн. Өмнө нь ирж байсан ч юм шиг санагдсан. Уг нь хүмүүс шинэ газар ирэхээрээ бүх зүйлийг нь сонирхож, сонжиж хардаг шүү дээ. Гэтэл ерөөсөө тэгээгүй дотно л санагдаад байсан. Ирэхээсээ өмнө Монгол Улсын тухай мэдээлэл маш их цуглуулсан болоод ч тэр үү эсвэл элэг нэгтэй байдаг болохоор ч тэр юм уу дотно, сайхан санагдаж байсан.

-Ц.Бөхөө: Надад ч мөн адил, юм бүхэн нь дотно сайхан санагдаж байсан. Хаашаа харсан ч монгол хүмүүс байдаг нь маш их таалдагдсан. Мөн хоол, цай нь амттай, шимтэй. Мах шөлтэй хоол идэхээр хүч тамир ороод байгаа юм шиг сэтгэгдэл төрсөн.

-Х.Сүрлэг: Би өнгөрсөн өвөл буюу 2018 оны нэгдүгээр сард хамгийн анх монголд ирж байсан. Хаашаа ч харсан монгол хүн байгааг харах үнэхээр сайхан байсан.  Мөн монгол хоол, цай гоё амттай, бүх зүйл нь таалагдсан. Улаанбаатарт ирэхэд өөр газар ирж байна шүү гэсэн сэтгэгдэл огт төрөөгүй, танил дотно санагдсан. Ахиад жаахан баймаар л санагдсан.

-Д.Наранцогт: Би бас хамгийн анх өнгөрсөн өвөл Улаанбаатар хотод ирж байсан. Уг нь 2015 онд Монголд ирнэ гээд гадаад паспортаа авчихсан байсан боловч ирж чадаагүй л дээ. Гэхдээ гурван жил хүлээсний эцэст 2018 онд Монголд ирсэн. Наашаагаа ирж байхдаа Сүрлэг бид хоёрын сэтгэл хөөрч, энэ хоёрыгоо дагуулж хөөргөөд... Хаашаа ч харсан монгол хүмүүс байгаа болохоор бүгдтэй нь “Сайн уу, сайн уу” гэж мэндлээд юм яримаар санагдаж байсан. Монголд ирэхээр дулаахан, дотно мэдрэмж төрдөг шүү.

-Танай хамтлагийг монголчууд “Зүүдний дагина” дуугаар чинь аль хэдийн мэддэг болжээ. Яагаад энэ дууг сонгож коверлон дуулсан юм бэ?

-Б.Хөхбилүү: А.Мөнгөнсүх багш маань бидэнд санал болгосон. Энэ уран бүтээл 1999 онд гарч байсан юм билээ. Манай хамтлаг ковер хүмүүст таалагдсанд баяртай байгаа.

-БАГААСАА МОНГОЛЫН ХАМТЛАГ, ДУУЧДЫГ ШҮТЭЖ, ДУУГ НЬ СОНСОЖ ӨССӨН БОЛОХООР ХЭЛ ЯРИАНЫ БЭРХШЭЭЛ ГАРААГҮЙ ЭЭ-

-Энэ дуу хамгийн анх олон нийтэд цацагдахад монголчуудын ихэнх нь “Рок попын ертөнцөд хөвгүүдийн хамтлаг шинээр мэндэлж байна” хэмээн хүлээж авсан. Харин дараа нь Өвөрмонгол хамтлаг гэдгийг сонсоод олон хүн гайхсан шүү?

-Д.Наранцогт: Өвөрмонголчуудын хувьд ж, ц, ч, з үсгийн дуудлага дээр монголчуудаас жаахан ялгардаг л даа. Гэхдээ цэвэр халх аялгаар дуулахад нэг их асуудал гараагүй. Учир нь бид дөрөв багаасаа монголын хамтлаг, дуучдыг шүтэж, дууг нь сонсож өссөн болохоор хэл ярианы асуудал дээр бэрхшээл бага гарсан.

-Клипний зураг авалт хэд хоног үргэлжилсэн бэ. Олон нийтэд клипээ цацсанаас  хойш охидууд та нарыг нилээд их сонирхож эхэлсэн болов уу. Мэдрэгдэж байна уу?

-Х.Сүрлэг: Клипнийхээ зураг авалтыг эхлүүлэхээс өмнө нь бэлтгэл ажлуудаа сайн хийсэн учраас олон хоног үргэлжлээгүй ээ. Долоо хоногийн хугацаанд клипнийхээ зураг авалтыг хийсэн. Эхний хоёр хоногт нь бэлтгэлээ базаасан. Дараагийн өдрүүдэд нь клипнийхээ зургийг авсан. Миний алхдаг хэсгийн зургийг үүрээр босч авчихаад эргэж гэртээ харьж цайгаа ууж, хоёр цаг унтчихаад бага үдээс хойш нь хөдөө явж зураг авсан. Ингээд шөнийн 12 цагийн үед хотод ирж байлаа. Тэр өдөр л маш их ядарсан. Сүүлийн өдрүүдэд нь гайгүй байсан шүү. Таны асуусан хоёр дахь асуултад манай Бөхөө сайн хариулах байхаа. /Бүгдээрээ инээв. сурв/

-Ц.Бөхөө: Би монголд нэлээд хэдэн найзтай болсон. Сая ирээд найзуудтайгаа уулзахад “Танай хамтлагийн дууг сонссон олон охидууд та хэдийг сонирхоод байна лээ” гэж хэлсэн. Үүнээс өмнө биднийг Өвөрмонголд байхад багш маань “Та дөрөв охидуудад” таалагдаж байна гэж хэлсэн. Одоогоор бидэнд мэдрэгдсэн зүйл алга байна. Сая монголд ирээд л хүмүүсээс сонсож байна.

-Хоёр дахь уран бүтээл “Тэр бүх мэдрэмж” дуугаа арваннэгдүгээр сарын 12-ны өдөр олон нийтэд хүргэлээ. Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ?

-Б.Хөхбилүү: Одоо манай хамтлаг Бөхөөгөөрөө голлоод хип, хоп урсгалтай уран бүтээл хийхээр ажиллаж байна. Мөн “Ижий минь” гэсэн нэртэй буриад дууг A-Capella урсгалаар дуулна. Одоогоор ийм л төлөвлөгөөтэй байна даа.

-Монголын сонсогчид “Номин талс”, “Камертон”, “Freezone” гэх мэт хамтлагаас хойш рок попын ертөнцөд уянгалаг хоолтой “boyband” хамтлаг гарч ирээгүй. Тиймээс залгамж халаа нь болоорой, уран бүтээлээ тасралтгүй хийгээрэй гэсэн үүргийг та хэдэд өгч байгаа?

-Д.Наранцогт: Монголын сонсогчид, үзэгчид бидэнд ийм том үнэлгээ, үүрэг өгсөнд маш их баярлалаа. Бидний хувьд маш том хүндлэл. Яагаад гэхээр бидний хувьд эдгээр хамтлагийн дуунуудыг сонсож өссөн. Хамтлаг байгуулах хүсэл мөрөөдлөө ах нараасаа авч байсан. Монголын том хамтлагтай зүйрлэгдэж, залгамж халаа нь болоорой гэж ерөөсөн хүмүүст маш их баярлалаа. Манай хамтлаг дөнгөж уран бүтээлээ эхэлж байгаа. Тиймээс цаашид бидэнд итгэсэн үзэгчид, сонсогчдынхоо итгэлийг алдахгүй өндөрт өргөж явах болно гэж хэлмээр байна.

-“Top line” хамтлаг хамгийн анх хэрхэн байгуулагдаж байв. Тухайн үеийнхээ дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Б.Хөхбилүү: А.Мөнгөнсүх багшийн маань Өвөрмонголд нэг сарын хугацаатай сургалт явуулсан. Тухайн үед хамтлаг байгуулах санал яригдаж байсан ч гэсэн дараа нь 2017 оны аравдугаар сарын 20-ны өдөр “Top line” хамтлаг албан ёсоор байгуулагдаж байсан. Хамтлагийнхаа гишүүдийг сургалтад хамрагдаж байсан хүмүүсээс харж байгаад л сонгож авсан.

-Х.Сүрлэг: Хамгийн анх хөвгүүдийн хамтлагт гишүүнээр орохоор болсон гэдгийг сонссон даруйдаа юу хэлэхээ мэдэхгүй балмагдсан,  сандарсан, баярласан. Нэг шөнийн турш “Хамтлагт орох уу, яах уу” гэж бодсон. Хамтлагтаа орсондоо баяртай байгаа.

-Д.Наранцогт: Миний хувьд хамтлаг байгуулах эсвэл хамтлагт орох хүсэлтэй байсан л даа. Ийм үед гэнэт хамтлагт орох санал ирэхээр их сандардаг юм байна лээ. Би энэ хамтлагт ороод бусдынхаа амжилтаас доош нь татах вий гэдгээс их санаа зовсон.

-Ц.Бөхөө: Би багаасаа хамтлаг байгуулах сонирхолтой байсан. А.Мөнгөнсүх багштайгаа уулзаж шавь нь болсны дараа “Та хэдийг нэг хамтлаг болговол яах бол” гэж нэг удаа ярьсан. Ахиж яриагүй л дээ. Тэгэхээр нь багшаар ахиж хэлүүлье гээд хажууд нь “Номин талс”, “Камертон” хамтлагуудын талаар ярилцдаг байсан. Гэтэл нэг өдөр багш “Та дөрвийг хамтлаг болгоё” гэж хэлсэн. Ингээд л “Top line” хамтлаг байгуулагдсан даа.

-ӨВӨРМОНГОЛЧУУД БИДНИЙ УРАН БҮТЭЭЛИЙГ ОМОГШИЖ ХҮЛЭЭЖ АВСАН-

-“Зүүдний дагина” дууны клип олон нийтэд цацагдах үед та хэд маань хаана байсан бэ. Хэр их догдолж хүлээв?

-Б.Хөхбилүү: Бид клипнийхээ зураг авалтыг дуусгачхаад Өвөрмонгол руугаа буцсан л даа. Клипээ бэлэн болохыг хүлээж байх цаг хугацаа маш удаан өнгөрсөн. Багшаас байн, байн нэхэлтэй нь биш гүрийгээд л. Тэгээд хааяа багшаас “Бэлэн болж байна уу. Хэзээ цацах вэ” гэж асуудаг байсан. Клипээ үзсэн чинь чих дүлийрээд. Хүн усанд орохоор дүлийрчихсэн юм шиг мэдрэмж төрдөг ш дээ. Яг тийм мэдрэмж төрсөн, гар минчийрч бадайраад үнэхээр сонин. Үзэж дууссаныхаа дараа “Ямар гоё клип болоо вэ” гээд ирээдүйгээ төсөөлж эхэлсэн.

-Х.Сүрлэг: Багш маань бидний клипийг и-майл хаягаар тус тусад нь явуулсан. Би өрөөгөө дотроосоо цоожилж байгаад майл хаягаасаа багшийн явуулсан майлыг олох гэсэн чинь гар чичирч сандраад. Дуугаа сонсож байтал аав, ээж хоёр хаалга тогшоод “Дуу чинь ирчихсэн юм уу” гэхээр нь “Ирчихсэн” гэсэн чинь “Бидэнд үзүүлэхгүй ганцаараа үзээд байхдаа яадаг юм” гээд хамтдаа үзсэн. Би тэр орой клипээ 30-40 удаа үзсэн. Үзээд, үзээд л байсан. Анхны уран бүтээл болоод ч тэр юм уу хэдэн өдрийн турш сандрал, догдлолтой явсан.

-Ц.Бөхөө: Манай аав “Хүүгийн маань уран бүтээл” гээд сумынхаа цахим группүүдэд цацаад л байсан. Тухайн үед аав маань хүүгээрээ бахархсан болов уу. Ийм амжилтад хүрсний дараа ээж маань нууцаар уйлсан байх гэж бодож байна.

-Х.Сүрлэг: Аав, ээж хоёртоо клипээ үзүүлснийхээ хэд хоногийн дараа өвөө, эмээ хоёртоо аваачиж үзүүлтэл өвөө маань шууд уйлчихсан. Миний нулимс цийлэгнээд буруу харсан. Гэхдээ гоё санагдсан.

-Д.Наранцогт: “Youtube”-д цацахаасаа хэд хоногийн өмнө Өвөрмонголд цацсан юм. Анхны уран бүтээл байсан учраас маш их дээдэлж нийтэд хүргэхээсээ өмнө өдөр судар харж байгаад өөрсдийнхөө ивээл өдрийн сайн цагт клипээ цацсан. Том дэлгэцэн дээр найзуудтайгаа клипээ үзэж дууссаны дараагаар хамтдаа компьютерийнхээ товчин дээр дарж олон нийтэд цацсан. Тухайн үед “Анхны уран бүтээл маань хүмүүст таалагдах болов уу, яаж хүлээж авах бол” гээд маш их санаа зовж байсан. Гэтэл Өвөрмонголчууд маань маш сайхан, омогшиж хүлээж авахаар нь сэтгэл догдлоод уйлчихсан. Яагаад уйлсан гэхээр аав, ээж нар маань биднийг урлагаас хөндийрүүлэлгүй, бидний хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн тулд олон жил тусалж дэмжсэн. Одоо л өөрийн гэсэн уран бүтээлтэй болж хүнд харуулах зүйлтэй боллоо. Уран бүтээлийн маань гараа сайхан эхэллээ гэж бодоод л уйлчихсан. Энэ хэд маань дотогшоогоо урссан болов уу гэж бодож байна.

-Танай хамтлагийнхан монголд ид хүйтний улирлаар ирсэн болохоор агаарын бохирдол хэр хэцүү санагдаж байна?

-Б.Хөхбилүү: Улаанбаатар хот утаа ихтэй ч гэсэн олон сайхан зүйлүүд байна. Монголын ус рашаан шиг. Өвөрмонголын ус хужир ихтэй. Ус буцалгагч дотор шохой шиг тав тогтдог. Гэдэс дотор цэвэрлэгдсэн юм шиг санагддаг. Монголд нүүрэн дээрээ батгатай хүн ховор юм байна лээ. Их цэвэрхэн арьстай. Устайгаа л холбоотой байх.

-Танай хамтлаг шинэ жилийн арга хэмжээний урилга хүлээн авч байгаа юу?

-Б.Хөхбилүү: Бид урилга хүлээн авч байгаа. Хэрэв манай хамтлагтай холбогдохыг хүсвэл А.Мөнгөнсүх багштай минь 99174729 гэсэн дугаараар холбогдоорой гэж хэлье дээ. Мөн “TOP LINE” хамтлагийн албан ёсны пэйж хуудсаар дамжуулан холбогдож болно.

-Та бүхний цаашдын уран бүтээлд өндөр амжилт хүсье. Ярилцлага өгсөнд баярлалаа?

-Medee.mn сайтын хамт олонд ч гэсэн баярлалаа. Амжилт хүсье.

М.АМАРЖАРГАЛ

Гэрэл зургийг Г.БАЗАРРАГЧАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 112

zochin (202.9.42.199)
2019-01-03 23:12:45
zarim ni ch bur tsenher linz nudendee hiij bgaa bh.alivaa um engiin baih tusmaa aguu bdag gedeg ug unen bolohiig ed nar haruulj ogloo. yamar hoorhon hair tatmaar hovguud ve mash ih amjilt husey. hyn baigaagaaraa baih ,engiin saihan baihin aguu bolohig ed naraas harj bolj bn.yrij bgaani hurtei yamar dolgoohon ,sonsgolontoi umbe.minii huuhdees yalgaagyi hoorhon hovguud mini huiten undaa bitgii uu tegeed hooloi ni ovdood haniad hurch bgaa um. huiten ulirald huiten undaa mash amarhan hooloig ni ovtgood haniad hyrgedeg umdaa.hooloini ovdoj haniad hursen geheer ni orovdloo chaddagsan bol aeej shig ni emchilch ogood zoblomoor l bn. daanch bi hotin hun bish hodoonii hun. ta narig eej shig ni hairlaj bn.ta nart ih ireedui bii shuu.ta nariig hundetgesen nalaih duurgiin negen ahmad bagsh l.Enhtuya

zochin (202.9.42.199)
2019-01-03 22:51:42
Bi ahmad hun. ene zaluusin duug sonsood mash ih bayrlalaa.Anh udaa ovormongol ene huuhduudiig zuragtin nevtruulegt orohod ni uzeed mash ih setgel hodolg you tube d orj duugni sonsog taniltsaj bn .ENE huuhduudiin uran buteel ni goy,yrij bgaa yaria, es zui ni mash mundag.tolov daruu evdreegui, huniig hundelj bgaa zergees manai zaluus suraltsmaar bn.er ni ovor mongolchuud mongolooroo baharhdag,mongolooroo bdag ni ih taalagddag.azi hun iim l bh yostoi.azi hunii emotsi iim baih yostoi .Bi angli oros helnii bagsh hun.mongol saluusaa iim baigaasai gej husdeg.manai zaluus byten o- guulbereer zov yarij chadahgui bj \zarim ni\ evrop boloh geed yadchih umaa.WOW , COOL , CRAZI soLiotoi ii enter geel.hamraa ondorsgood l,usee budaad, l egeel nudee tsenher bolgoh ni dutah um .

Зочин (202.131.225.197)
2018-12-21 10:13:26
goy. hairtai shu

ЗОЧИН (124.158.95.14)
2018-12-19 15:04:19
ДУУГ НЬ СОНССОН, ХАЛХ АЯЛГААР МАШ ЦЭВЭРХЭН ГОЁ ДУУЛСАН БНА ЛЭЭ. АМЖИЛТ ХҮСЬЕ.ӨВӨР МОНГОЛЧУУДЫГ ҮСЭРСЭН ЦУС, ТАСАРСАН МАХ ГЭЖ ЯРЬДАГ БИЗ ДЭЭ. БИД НЭГ Л ГАРАЛ ҮҮСЭЛТЭЙ МОНГОЛЧУУД Л ЮМСАН.ЗАРИМ НЬ ХАРИН ХЯТАДААС ДОЛООН ДОР ЮМ БИЧИХ ЮМ ДАА

зочин (66.181.184.247)
2018-12-18 00:06:40
ӨВӨРМОНГОЛД ЧИНГИС ХААНЫ ОНГОН ШҮТЭЭНИЙГ ҮЗЭХ ГЭЖ ОЧСОН МОНГОЛЧУУДЫГ ӨВӨРМОНГОЛЧУУД ХӨӨЖ ГАРГАЖ БАЙСАН ТҮҮХТЭЙ ЮМ ШҮҮ. ХЯТАДЖСАН ӨВӨРМОНГОЛЧУУД БИДНИЙГ БИЧИГ ҮСГЭЭ МЭДДЭГГҮЙ ГЭЖ МУУЛЖ, БИДНИЙГ ХЯТАДУУДТАЙГАА НИЙЛЖ ЛУЙВАРДДАГ НЬ ҮНЭН Ш ДЭЭ.

зочин (64.119.27.41)
2018-12-17 01:11:12
ярилцлага унэн сэтгэлээсээ сайхан болжээ. ер нь манай овормонголчууд Монголоо гэсэн сэтгэлтэй даруухан сайхан хумуус байдаг. Та нарт амжилт хусч сайн сайхныг хусье

ссс (103.212.116.132)
2018-12-15 20:22:49
сайхан залуус сайхан ч дуулж байна. Улам ихийг бүтээгээрэй. Элдэв муу үг сонссон ч битгий халшираарай. Монголоо гэсэн сэтгэлтэй сайхан монгол залуучууддаа баяр хүргэе. Та 4т улам их амжилтыг хүсье.

Зочин (59.153.113.196)
2018-12-15 14:50:54
хөөрхөн байна өө. нэр нь ямар гоё юм бэ бас.

Зочин (66.181.187.179)
2018-12-15 09:47:08
Сайхан ярилцлага өгчээ,монгол хүн гэдгээ батлах юм хийхийн тулд клип хийн цацаж байгаа нь бүр ч сайхан санагдлаа. Амжилт хүсье,олон сайхан монгол дуу дуулаарай. Монголчуудын зарим нь сөрөг сэтгэгдэл бичсэн бна,цаашид ч хужаа энэ тэр гэх л байх бүү тоогоорой,монголдоо бие биенээ ч тэгж л байдаг. Өвөрмонголд ч муу хүмүүс байдаг ,түүнтэй л адил гэж хүлээж аваарай. Монгол цус гүйж байгаа болохоор Монголдоо ирж,Монгол дуугаар клип хийж байгаад бахархаж бна,бусдын муу үгэнд бүү эмзэглээрэй улам ихийг хийж бүтээгээрэй.

Зочин (66.181.187.179)
2018-12-15 09:46:53
Сайхан ярилцлага өгчээ,монгол хүн гэдгээ батлах юм хийхийн тулд клип хийн цацаж байгаа нь бүр ч сайхан санагдлаа. Амжилт хүсье,олон сайхан монгол дуу дуулаарай. Монголчуудын зарим нь сөрөг сэтгэгдэл бичсэн бна,цаашид ч хужаа энэ тэр гэх л байх бүү тоогоорой,монголдоо бие биенээ ч тэгж л байдаг. Өвөрмонголд ч муу хүмүүс байдаг ,түүнтэй л адил гэж хүлээж аваарай. Монгол цус гүйж байгаа болохоор Монголдоо ирж,Монгол дуугаар клип хийж байгаад бахархаж бна,бусдын муу үгэнд бүү эмзэглээрэй улам ихийг хийж бүтээгээрэй.

Зочин (66.181.187.179)
2018-12-15 09:45:49
Сайхан ярилцлага өгчээ,монгол хүн гэдгээ батлах юм хийхийн тулд клип хийн цацаж байгаа нь бүр ч сайхан санагдлаа. Амжилт хүсье,олон сайхан монгол дуу дуулаарай. Монголчуудын зарим нь сөрөг сэтгэгдэл бичсэн бна,цаашид ч хужаа энэ тэр гэх л байх бүү тоогоорой,монголдоо бие биенээ ч тэгж л байдаг. Өвөрмонголд ч муу хүмүүс байдаг ,түүнтэй л адил гэж хүлээж аваарай. Монгол цус гүйж байгаа болохоор Монголдоо ирж,Монгол дуугаар клип хийж байгаад бахархаж бна,бусдын муу үгэнд бүү эмзэглээрэй улам ихийг хийж бүтээгээрэй.

lol (150.129.141.54)
2018-12-15 01:04:52
ayaldan dagagch amin huvia hicheegch dur esgegch diilenhi n setgetsiin ovchtei mongol boljdee yaandaa

зочин (66.181.185.101)
2018-12-14 14:08:06
ДЭЭР ҮЕД МОНГОЛООС ӨВӨРМОНГОЛД ОЧСОН МОНГОЛЧУУДААС ЗАРИМ НЬ УДАЛГҮЙ МОНГОЛДОО ИРСЭН. НЭГ ХЭСЭГ НЬ ЦААШАА ЭНЭТХЭГ ЯВСАН. ҮЛДСЭН ХЭСЭГ НЬ ХЯТАДУУДЫН ОРУУЛСАН ЦЭРГҮҮДИЙН ГАЙГААР ХЯТАДЖСАН ГЭДЭГ НЬ ҮНЭН ШДЭЭ. МАШ ОЛОН ЖИЛ ӨНГӨРӨӨД ,2-ООС 3 ДАХЬ ҮЕ НЬ ГАРЧААД , ДИЙЛЭНХ НЬ ХЯТАДУУДЫН ДУНД АМЬДАРДАГ БАЙЖ ӨӨРСДИЙГӨӨ ХАЛХ ГЭЖ ЯРЬДАГ НЬ ИНЭЭДЭМТЭЙ. ӨВӨРМОНГОЛЧУУД БИДНИЙГ БИЧИГ ҮСГЭЭ МЭДДЭГГҮЙ ГЭЖ МУУЛДАГ НЬ ҮНЭН Ш ДЭЭ.

naak (66.181.161.27)
2018-12-13 23:31:18
amjilt elegance negtnuudee demjilgui yahavdee

Зочин (59.153.113.110)
2018-12-13 21:33:09
Ovor mongolchuud mongol undesten Hen yu ch gej helsen mongolchuud.

Зочин (202.55.188.41)
2018-12-13 20:56:13
Goe hamtlag shuu.amjilt

Oki (66.181.160.120)
2018-12-13 15:56:55
amjilt hvsey

Bi (150.129.143.111)
2018-12-13 15:24:12
Huurhiiduu bid nar shg ar mglchuud ahg bhiig ihed hvsdiin bishuu bvr bagaaasaa, ulam ihiig hiij bvteegeerei amhilt hvsii

Бат (59.153.112.113)
2018-12-13 13:34:02
Монгол туурагтан мандан бадраг.сайхан залуучууд байна.монгол үндэстэн бид эвтэй байхдаа хүчтэй.амжилт залуусаа

zochin (150.129.140.234)
2018-12-13 12:09:06
Unenheer setgel zurh dogdoltol duulj bailee.Yarilclaga n ch taalagdlaa.Humuusiin esreg setgegdeliig huleej avj bolohgui shuu.Ta nariig demjij sonsohiig hussen olon humuus bgaashuuu Amjilt husey .

Power (202.180.218.29)
2018-12-13 11:59:38
эЛЭГ НЭГТЭЙ АРД ТҮМНИЙ МИНЬ ХҮҮХДҮҮД САЙН САЙХАН ЯВАА НЬ БИДЭНД САЙХАН БАЙЛГҮЙ ЯАХ ВЭ?.ӨВӨР МОНГОЛД ОЧИХ БҮРТ САЙХАН БАЙДАГ ЮМ. тЭД ХУВЬ ХҮНИЙ ХУВЬД НАДАД ЯМАР НЭГЭН САНЙ ЗҮЙЛ ХИЙГЭЭГҮЙ Ч СЭТГЭЛД ОЙР БАЙДАГ ЮМ. тОМ ГҮРНИЙ ДУНД БАЙГАА ЖИЖИГ ҮНДЭСТЭН УУСЧ ҮГҮЙ БОЛОХ МАГАДЛАЛ ИХТЭЙ БАЙДАГ УЧИР НЭГ Ч ГЭСЭН МОНГОЛ ХҮН МОНГОЛООРОО ҮЛДЭЭСЭЙ ГЭЖ БОДДОГ ЮМ. БИД БИЕ БИЕДЭЭ ЮУ БАЙГАА, ЮУ ЧАДАХААРАА ТУСЛАХ ЁСТОЙ УЧИР ХҮН БҮР ТЭДНИЙГЭЭ ДЭМЖИЖ БАЙГААСАЙ ГЭЖ БОДДОГ ЮМ. ОЛОН ХҮНИЙ ДУНД САЙН МУУ ЯНЗ БҮРИЙН ХҮН БАЙЖ БОЛОХ Ч ЯМАР Ч Л ГЭСЭН МОНГОЛ ХҮН ШҮҮ ДЭЭ.

Зочин (103.229.122.224)
2018-12-13 11:59:13
Энэ монголд амьдардаг хятадын тагнуулууд албаар сөрөг сэтгэгдэл бичих ажлаа зогсоонуу Монголчууд хоорондоо юм ярьж байхад гуравдах нь юу гэдэг билээ

зочин (122.201.21.213)
2018-12-13 11:28:56
Өвөрмонголчууд монголчуудын сайхан сэтгэл рүү ус цацаж луйварддаг нь үнэн ш дээ. 20 жил монголд амьдрангаа монголчуудыг луйварддаг бсан өвөрмонгол бна, монголчуудыг ажилд оруулна гэж авч яваад цалингүй боолчилдог өвөрмонголчууд бна, монгол охидыг хулгайлах гэсэн өвөрмонгол эмэгтэй бна. 2017 оноос албан ёсоор монголчуудыг хужаа нарт элэгтэй болгосныхоо төлөө урдаа очиж шагнал урамшуулал авдаг болсон. Өвөрмонголчууд биднийг бичиг үсгээ мэдэхгүй гээд өөр хоорондоо аймаар муулдаг юм бна лээ.

Zochin (202.126.89.31)
2018-12-13 11:22:27
Vnexeer saixan zaluuchuud bna. Amjilt xvsie. Ulam ix xicheegeerei.

,,,,, (103.10.23.121)
2018-12-13 10:56:09
1921 ОНД МОНГОЛООС ГАРСАН ӨРХИЙН ХҮҮХЭДҮҮД ОДОО ИЙМ БОЛЖЭЭ МОНГОЛОО САНСАН БАЙНА ХӨӨРХИЙ ЭЛЭГ ГЭДЭГ МОНГОЛ ҮГИЙН УТГА ҮҮНД БАЙНА

Зочин (202.179.24.23)
2018-12-13 10:53:01
Амжилт хүсье дэмждэг шүү

Зочин (64.53.213.174)
2018-12-13 08:33:57
sain baina duu nart amjilt husie Mongol ahan duus mini

Zochin (139.5.216.134)
2018-12-13 06:10:54
Sain management hiigerei! Tsarainii mash zuv turhtei, hyatad tsaraigui, deerees n huvtsas, us zasalt n, klipnii zurag avalt n mash ih taalagdsan.

Zochin (5.67.195.26)
2018-12-13 05:21:47
Mundag bn zaluuchaa bayar hurgie! Gadaadad amidarch bagaa Mongolchuud bas tanai hamtlagiin duug ih sonsoj baigaa shuu. Ulam ih Uran buteel gargaarai.

Ganaa (112.171.247.65)
2018-12-13 03:40:37
Yarij bgaa ni yasn huurhimbdee. Bvgd goe aristai gj ireel . Bid nar l meddegv blhoos uwur mongolchuud bidniig mongoliig gsn ih setgeltei hvmvvs bsiim bnlee. Uwurmongol ohintoi uulzaad gaihaj bj blee. Muu hyatadud gj yariad bdim bnle.

Ganaa (112.171.247.65)
2018-12-13 03:40:37
Yarij bgaa ni yasn huurhimbdee. Bvgd goe aristai gj ireel . Bid nar l meddegv blhoos uwur mongolchuud bidniig mongoliig gsn ih setgeltei hvmvvs bsiim bnlee. Uwurmongol ohintoi uulzaad gaihaj bj blee. Muu hyatadud gj yariad bdim bnle.

Зочин (202.179.31.86)
2018-12-13 01:37:12
Дажгүй л дуулдаг юм байна.

Mgl man (66.181.161.119)
2018-12-13 00:40:16
Welcome to Mongolia, Good luck guys! I like your first cover song.

Zochin (5.173.88.144)
2018-12-13 00:22:10
Saihan yriltslaga boljee. Amjiltiin deediig husey. Harin dooor bichsen zarim setgegdluudiin huvid gevel yer ni iim medeenii site deerh medeelliig odoo diilenhi soyoltoi bolovsroltoi zaluuchuud ni bish uyee unguruusun buduuleg dund bolon tuunees deesh nasniihan unshdag baih, uldeesen setgegdeluud ni hudlaa muuhai uls torjson, neeh peediisen teneg setgegdluud bichdeg. Hund sain saihniig husch, ymnii saihan taliig olj harj chaddaggui mangar har umhii sanaanii uurhai bolchihson.

Иргэн (66.181.161.53)
2018-12-13 00:20:43
Та нарт амжилт хүсье. Монголын рок попын ертөнцөд тавтай морил

Иргэн (66.181.161.53)
2018-12-13 00:20:43
Та нарт амжилт хүсье. Монголын рок попын ертөнцөд тавтай морил

Иргэн (66.181.161.53)
2018-12-13 00:20:43
Та нарт амжилт хүсье. Монголын рок попын ертөнцөд тавтай морил

Иргэн (66.181.161.53)
2018-12-13 00:20:43
Та нарт амжилт хүсье. Монголын рок попын ертөнцөд тавтай морил

Иргэн (66.181.161.53)
2018-12-13 00:20:43
Та нарт амжилт хүсье. Монголын рок попын ертөнцөд тавтай морил

Иргэн (66.181.161.53)
2018-12-13 00:20:43
Та нарт амжилт хүсье. Монголын рок попын ертөнцөд тавтай морил

Иргэн (66.181.161.53)
2018-12-13 00:20:43
Та нарт амжилт хүсье. Монголын рок попын ертөнцөд тавтай морил

зочтн (122.201.22.165)
2018-12-12 23:35:41
Энэ баруун айигийнхан зөвхөн өөрсдийгөө л мундаг гэнэ. Бүр тэрэндээ итгээд илэн далангүй ярихыг нь яанаа. мундаг нь тэндээ л биз. Юм үзээгүй бүдүүлэг гэж бусдад харагддаг гэдгээ мэддэггүй. Бусад нутгийнханд ийм зан байдаггүй. найрсаг тайван хүмүүс.

зочин (103.26.193.112)
2018-12-12 23:14:46
Өвөрмонголчууд халх биш. 50 гаруй ястантай өвөрмонголд яаж халх хүн байхав дээ. ТЭД хятаджсан. Манай монголчуудыг хамгийн ихээр луйварддаг хүмүүсийн тоонд өвөрмонголчууд орно.

Зочин (202.9.43.158)
2018-12-12 22:38:11
saihan uymaa setgel ih hudulluu. ta nart amjilt husey. mongold tavtai moril .....

Lady (103.212.119.151)
2018-12-12 22:32:51
Зүүдний дагиныг санаандгүй сонссоноосоо хойш салахгүй сонсдог болсон. Үнэхээр гайхалтай сайхан дуулсан байсан. Өвөр монгол хөвгүүд гэж сонсоод бүүр гайхсан. Тавтай морил. Улам их амжилт хүсье. Цаашид ковер биш яг өөрсдийн тасархай уран бүтээлүүд хийгээд бут авсан тоглолтоо зохион байгуулахтай.

Zochin (8.37.234.105)
2018-12-12 22:06:07
ATAACH 77,117 D HEREGGUI BUSAD MONGOLCHUUDAD HEREGTEI! MUNGENSUH BAGSHID BAYAR HURGII! MUNDAG ZALUUCHUUD AAR HAMTLAG BURDUULSEN BNA!

Zochin (8.37.234.105)
2018-12-12 22:06:06
ATAACH 77,117 D HEREGGUI BUSAD MONGOLCHUUDAD HEREGTEI! MUNGENSUH BAGSHID BAYAR HURGII! MUNDAG ZALUUCHUUD AAR HAMTLAG BURDUULSEN BNA!

Zochin (8.37.234.105)
2018-12-12 22:06:06
ATAACH 77,117 D HEREGGUI BUSAD MONGOLCHUUDAD HEREGTEI! MUNGENSUH BAGSHID BAYAR HURGII! MUNDAG ZALUUCHUUD AAR HAMTLAG BURDUULSEN BNA!

Хэрэггүй мэдээ (91.186.77.117)
2018-12-12 21:48:35
Hend heregtei medee ve

Zochin (8.37.234.93)
2018-12-12 20:39:33
Bid neg heltei! Bidnii ovog deedsiin! Maani! Usersen tsus, tasarsan mahnii! Helterhii! Duu nartaa ih amjilt husii!

Зочин (110.174.143.35)
2018-12-12 20:26:02
Mongol ohid uursduu guigeel irne.

зочин (103.26.193.112)
2018-12-12 20:20:54
Өвөрмонголчууд бол хятаджсан. Өөрсдөө ч тэгж ярьдаг. тэд бол халх биш. Хятадууд эрчүүдийг нь цэрэгт татаж, хужаа цэргүүдээ албаар оруулж хятаджуулсан.

Зочин (158.110.145.200)
2018-12-12 19:20:03
Uvur mongol ahan duu nartaa uran buteeliin mash undur amjilt husey. Mongolchuudiin uursdiinhuu muu zang tooh hereggui. Sanhuugiin asuudlaa mash sain anhaaraldaa avaad urt udaan domog bolson hamtlag bolohiig yuruuj baina.

Зочин (202.9.42.25)
2018-12-12 17:51:59
Увур монгол халхууд шуу дээ. Халхуудыг эрлийз гээд байдаг дурвуд увс хумуус одоо болио увур монголчууд бол дурвуд ойрд биш халх бидний ахан дуус битгий доромжлоод бай увс уудаа

Зочин (202.9.42.25)
2018-12-12 17:47:50
Увур монгол халхууд шуу дээ. Халхуудыг эрлийз гээд байдаг дурвуд увс хумуус одоо болио увур монголчууд бол дурвуд ойрд биш халх бидний ахан дуус битгий доромжлоод бай увс уудаа

Өвөр монгол (91.186.77.117)
2018-12-12 17:10:53
Өвөр монголчууд гэж хогийн хужаа санаатай хүний итгэл даадаггүй хүмүүс яаж ч мурина,урвах. Сайн буриад сарын найз бол сайн өвөр монгол 3 хоногийн л найз.Үнэхээр хүн муутай бас муу санаатай. Аймхай хүмүүс.

Зочин (202.126.89.165)
2018-12-12 17:09:46
Сайн байна

зочин (64.119.20.34)
2018-12-12 15:10:35
Сайхан биерхүү залуучууд байна.Манайхан хэрэг алгаа.Бие бялдар ухамсараа дээшлүүлмээр юм даа.Архи ууж авгай хүүхдээ зовооно.

Зочин (202.9.43.130)
2018-12-12 15:04:49
Door yasan tom bietei zaluuchuud ve gj bichsen hynd handaj helhed, manai ulsad tsus oirtolt bolj bn, yalanguya huduugyyr, erchuud n namhan tagjgar, emegteichyydiin shilbe iheer bydyyrch bga n tsus oirtoltiih shyy! Ene talaar neg arga hemjee avahgyi bol hetsyydlee!

Zaya (109.41.131.90)
2018-12-12 14:46:06
Bi anh sonsood Mngl hamtlag l bna gej bdsn.

Зочин (66.181.176.252)
2018-12-12 14:33:07
Яасан сайхан том биeтэй залуус вэ манай эрчүүд яагаад ингээд атийгаад чөрийгээд байгаа юм бол

Зочин (66.181.176.252)
2018-12-12 14:33:07
Яасан сайхан том биeтэй залуус вэ манай эрчүүд яагаад ингээд атийгаад чөрийгээд байгаа юм бол

amjilt hvsiy. (202.131.225.197)
2018-12-12 14:17:40
ah dvv obormongol mini mongoloroi bgaasai daa.

Зочин (203.91.119.10)
2018-12-12 14:14:59
Сайхан залуус байна. Бүгдэд нь амжилт хүсье. Дууг чинь сонсоод их баярлаж бахархсан шүү. Юм хийгээгүй хүн муулуулдаггүй юм. Тэгэхээр муулж доромжилж байгаа хүмүүсийг битгий хүндээр хүлээж авч эмзэглээрэй. Цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье.

Зочин (203.91.118.180)
2018-12-12 14:13:15
мундаг байна лаларуудаа дараагийн чинь хараал идсэн уран бүтээлийг чинь тэсэн ядан хүлээж байя

Zochin. (103.10.23.163)
2018-12-12 13:39:19
Sain bn.Amjilt husey.Kahmgiin deer baigaa suga hol ochij hutsaarai.

Зочин (202.126.89.209)
2018-12-12 13:20:04
Ovor mongolruugaa zail zail

Зочин (202.126.89.209)
2018-12-12 13:19:30
Shaa shaa

Зочин (112.72.2.62)
2018-12-12 13:10:57
Мундаг байна.

бид (202.179.26.112)
2018-12-12 12:41:52
монголд тавтай морил

зочин (192.82.65.90)
2018-12-12 12:31:49
амжилт хүсье, дүү нартаа. Монголдоо тавтай морил. Үргэлж хамт байхын ерөөл өргөе

Zochin (66.181.179.91)
2018-12-12 11:58:56
Zow ,xoorxon yaridag xvvxdvvd bna

Zochin (66.181.169.66)
2018-12-12 11:33:51
Eh nutagtaa tavtai moril. Amjilt husey

Зочин (112.72.12.7)
2018-12-12 11:20:28
edniigee demjeerei. manaihan edniigee gaduurhah hereggui shuu. yer ni bol bidnees l hamgiin muuhai aash gardag daa.

lol (66.181.178.231)
2018-12-12 10:56:13
ene ovor mongolchuudiin amjilttai yavaa negniig minii mongol minii tsus geed durgui n hureheeree muu hujaa geed bdag neg bol hujaagaar n duusga neg bol pyaldagathaa zogsoo tsever mongolchuud geh erliiz golduu humuusee

Зочин (112.72.12.3)
2018-12-12 10:34:55
Ene hed manai ZG UIH gishuudees hed deer shuu. Mongoloo gsn humuus l bgaa

Wow (202.70.34.70)
2018-12-12 10:34:25
Таалагдлаа. ямар мундаг юм бэ.

Зочин (103.10.21.112)
2018-12-12 10:29:35
Tasarsan mah usersen tsus. Koreanuudaas l deer dee

зочин (66.181.188.154)
2018-12-12 10:17:08
Монголд бгаа монголчууд хоорондоо эв түнжингүй шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг бгаа үед өвөрмонголчуудтайгаа эвтэй найртай байцгаа гэж хэлэхээс.

зочин (66.181.188.154)
2018-12-12 10:17:01
Монголд бгаа монголчууд хоорондоо эв түнжингүй шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг бгаа үед өвөрмонголчуудтайгаа эвтэй найртай байцгаа гэж хэлэхээс.

зочин (66.181.188.154)
2018-12-12 10:16:48
Монголд бгаа монголчууд хоорондоо эв түнжингүй шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг бгаа үед өвөрмонголчуудтайгаа эвтэй найртай байцгаа гэж хэлэхээс.

зочин (66.181.188.154)
2018-12-12 10:16:40
Монголд бгаа монголчууд хоорондоо эв түнжингүй шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг бгаа үед өвөрмонголчуудтайгаа эвтэй найртай байцгаа гэж хэлэхээс.

Zochin (172.56.42.7)
2018-12-12 10:13:26
Bohoo bol yaltchgui ereenii hujaa baina yavaa zue

Зочин (64.119.20.30)
2018-12-12 10:08:40
Нэг цус

Зочин (64.119.24.165)
2018-12-12 10:00:45
Taalagdlaa ta nariig demjih bolno saihan mongol zaluusdaa amjilt

zochin (203.91.115.252)
2018-12-12 09:59:06
гоё

ЗОЧИН (64.119.19.38)
2018-12-12 09:53:14
Хөвгүүдийн шинэ хамтлаг гарч дээ гэж бодож байтал Өвөрмонголын залуучууд гэхээр нь дахин сонслоо үнэхээр сайхан дуулсан байна лээ.Дүү нартаа уран бүтээлийн их амжилт хүсэн ерөөе.

Монгол (150.129.142.168)
2018-12-12 09:42:39
Бидний л нэг хэсэг монголчуудыг тасалж тамиргуйдуулж хаячихаад Увор Ар гэж хаяглаад Бугд туунд дасчихсан ой санамжийг ингэж л мартуулж урвуулах Юм да !!! Бид нэгдэх сайхан цаг уе ирэх л болно !!! Хятадад улдсэн монголчуудаа хайрлаж хундэлж байгаарай монголчууд Минь бид Элэг нэг ахан дуус !!!!!!

Zochin (119.65.229.183)
2018-12-12 09:38:55
Eleg tsus negtnuud mini mongold tawtai Moril. Bid demjij bolno

Зочин (203.91.115.40)
2018-12-12 09:38:10
Өвөр монголчууд минь бидэнтэй элэг нэгтэй байдаг болохоор их л ойр санагддаг юм. Тэд бас Ар монголоо гэж үргэлж ярьж бас хүндэлж Монголын рок попийнхоныг дагаж дуурайж бас сонсдогт нь баярлаж явдаг шүү. Та 4 т амжилт хүсье.

Аро (64.119.16.170)
2018-12-12 09:34:50
Улаанбаатар онц байдал зарлаж Өвөр монголд ниит иргэдээ байршуулдөө Тэнд сургууль цэцэрлэг орон байр бүгд бии Монголын минь л нутаг шүү дээ Энд бид дэндүү доромжлуулж хүнии энгиин эрхээ алдлаа

зараа (182.160.32.136)
2018-12-12 09:32:06
залууст уран бүтээлийн амжилт хүсье. сонсоход таатай байсан шүү

Ганхуяг (112.72.12.7)
2018-12-12 09:29:12
Хөөрхөн дуулдаг хүүхдүүд байна ярилцлагыг уншаад сэтгэл хөдөллөө бараг аньсага норов та нарт амжилт хүсье сэтгэл зүтгэл байвал ажилт өөрөө ирдэг юм шүү хүүхдүүд ээ 60 настай өвөө нь

Зочин ээж (66.181.160.127)
2018-12-12 09:26:50
Амжилт хүсье!!!!

zochin (185.39.141.1)
2018-12-12 09:24:59
amjilt hanguuguudiin hajuud ene zaluus bol bidnii mah tsusnii tasarhai bidnii vrgeljlel bilee chingsiin mongol vvrd mandan badrag

zochin (185.39.141.1)
2018-12-12 09:24:59
amjilt hanguuguudiin hajuud ene zaluus bol bidnii mah tsusnii tasarhai bidnii vrgeljlel bilee chingsiin mongol vvrd mandan badrag

Зочин (202.9.42.192)
2018-12-12 09:22:59
сэтгэл нь наашаа залуучууд байна. биднийг хил зааглавч хэл сэтгэл зүрхийг зааглахгүй ээ.

Battuvshin (66.181.170.215)
2018-12-12 09:16:33
үнэхээр сайхан дуулсан байсан шүү. Мундаг

амжилт хүсье (66.181.170.215)
2018-12-12 09:16:08
Уран бүтээлийн амжилт хүсье

Зочин (178.62.137.173)
2018-12-12 09:08:41
Номин талст , Камертоноос хойш хамтлаг гарч ирээгүй гэнэ үү ЭНЭ олон соёл урлагын сургууль төгссөн залуус дуулахгүй байгаа юм уу Одоо тэгээд хятадаас дуучид хамтлаг авчраад дуулуулаад байх уу

Зочин (103.57.94.160)
2018-12-12 09:05:26
Хөөрхөн залуус бас авьяастай амжилт хүсье

чин (202.9.42.65)
2018-12-12 09:01:35
Хөөрхөн ш дээ амжилт хүсэеэ

Зочин (202.131.225.197)
2018-12-12 08:54:18
мөнгөнсүх чадварлаг найруулагч гэдгээ харуулсаан. зүүдний дагина клипний хөгжмий нь хэн тоглосон бэ

Зочин (150.129.140.134)
2018-12-12 08:51:58
brothers

Зочин (150.129.140.134)
2018-12-12 08:51:58
brothers

Зочин (103.212.117.26)
2018-12-12 08:46:06
Мах цусны тасархайнууд минь тавтай морил

Зочин (122.201.23.28)
2018-12-12 08:45:29
unen setgeleeree yariltslag ogch ene mongol zaluus.Xoorxon xuuxduud bna .amjilt xusey !

erh chuluu. (202.9.44.170)
2018-12-12 08:32:32
1905 onii daind yapon bish oros uls yalsan bol bid udiid neg uls baih bailaa daa.

erh chuluu. (202.9.44.170)
2018-12-12 08:31:26
elgen sadan mongolchuud mini.19050onii daind yapon bish oros yalsan bol udiid bid neg uls baih baisan bh daa.

Ганбаа (202.55.191.130)
2018-12-12 08:30:31
Гоё сэтгэгдэл төрж, уйлмаар ч юм шиг бас дуулмаар ч юм шиг. Тавтай морил ахан дүүс минь... Комменточид минь элдвээр бүү хэлээрэй, гуйя. Эвтэй байхдаа хүчтэй

Зочин (202.126.89.47)
2018-12-12 08:25:06
Ахан дүүс минь

Зочин (202.126.89.47)
2018-12-12 08:24:48
Ахан дүүс минь

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2019-01-18 15:55:59 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд нэмэлтээр ор байршууллаа
2019-01-18 15:41:39 - Боловсрол
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа аймгийн Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулав
2019-01-18 15:38:35 - Спорт
Какүрюү М.Ананд энэ сарын башёг орхилоо
2019-01-18 15:36:18 - Нийслэл
Дүүргийн эмнэлгүүдэд түргэн тусламжийн автомашин хүлээлгэж өглөө
2019-01-18 15:35:00 - Улс төр
Б.Гарамгайбаатар, Ч.Энхтайван нар Хэнтийн АН-ын хорооны даргыг дүрмийн бус аргаар авахаар завдаж эхэлжээ
2019-01-18 14:56:07 - Улс төр
Д.ДОРЛИГЖАВЫН ӨМГӨӨЛӨГЧ: Т.Ганболдын хахууль өгсөн гэх 4 сая ам.доллар нь ААН хоорондын тооцоо байсан
2019-01-18 14:48:12 - Орон нутаг
Дорноговь аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоолоо
2019-01-18 14:43:44 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо
2019-01-18 14:40:29 - Нийслэл
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн хурал боллоо
2019-01-18 14:23:36 - Эдийн засаг
Тэтгэврийн зээлийн хүүг бууруулж 10 хувь болгожээ
2019-01-18 14:17:53 - Нийслэл
Гудамж талбайн гэрэлтүүлгийн хэвийн ажиллагааг хангахыг үүрэгдлээ
2019-01-18 14:10:42 - Эдийн засаг
IPO давалгааг хэрхэн оновчтой ашиглах вэ
2019-01-18 14:10:38 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд иж бүрэн тоноглогдсон 10 түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
2019-01-18 14:04:50 - Хууль
Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшлов
2019-01-18 12:05:42 - Орон нутаг
Үхсэн мэрэгч амьтны сэг зэмэнд хүрэхгүй байхыг анхаарууллаа
2019-01-18 11:57:43 - Орон нутаг
Малчин айлд ирсэн бамбарууш уяагаа таслан зугтжээ
2019-01-18 11:55:46 - Орон нутаг
Цаг агаарын мэдээллийг 20 гаруй мянган малчин гар утсаараа хүлээн авч байна гэв
2019-01-18 11:44:23 - Хууль
Э.Бат-Үүл түүний хүү Б.Чулуудай нарын шүүх хурал болж байна
2019-01-18 11:35:04 - Хууль
Шалгагдаж байгаа гурван хэрэг тутмын нэг нь хулгайлах гэмт хэрэг байна
2019-01-18 11:35:01 - Гадаад
АНУ дахь Монголчууд жолооны дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгнө
2019-01-18 11:21:35 - Нийслэл
Улаанбаатар-Инчеон чиглэлийн нислэгийн үнийг бууруулна
2019-01-18 11:19:39 - Улс төр
ЧУУЛГАН: УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар ЧӨЛӨӨЛДӨГ хуулийн төслийг баталлаа
2019-01-18 11:16:19 - Энтертайнмент
Монгол улсын Соёлын элчээр Г.Отгонтөгсийг томилов
2019-01-18 11:12:40 - Нийслэл
Маргааш НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол болно
2019-01-18 11:08:01 - Орон нутаг
Малчид цаг агаарын мэдээг гар утсаараа шуурхай авч байна
2019-01-18 11:04:49 - Нийслэл
Газраа чөлөөлсөн иргэд шинэ байрны түлхүүрээ гардан авлаа
2019-01-18 10:39:53 - Улс төр
УИХ-ын даргын давхар, дээд засаг
2019-01-18 10:18:09 - Спорт
Эмэгтэй бөхчүүд олон улсын тэмцээнээс дөрвөн медаль хүртлээ
2019-01-18 10:09:20 - Спорт
ДАКАР РАЛЛИ: Ө.Бямбацогт, Ө.Бямбадэлгэр нар түүхэн амжилт үзүүллээ
2019-01-18 09:36:00 - Байгаль Орчин
Улаанбаатарт 11 градус хүйтэн байна
2019-01-18 08:36:00 - Энтертайнмент
СУРВАЛЖЛАГА: Телевизийн тоног төхөөрөмж, ажлын байр үнэгүй ашиглан, хүссэн нэвтрүүлгээ хийх боломжтой
2019-01-18 08:00:28 - Улс төр
М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлөх бичигт гишүүдээр ГАРЫН ҮСЭГ ЗУРУУЛЖ ЭХЭЛЖЭЭ
2019-01-18 07:56:50 - Гадаад
Оросын зөн билэгтнүүдэд залилуулсан Монголчууд хохирлоо барагдуулах хуулийн үндэслэл бий
2019-01-18 07:56:46 - Нийслэл
“Далан давхарт” баригдаж буй дэд станцын бүтээн байгуулалт 80 хувьтай байна
2019-01-18 07:50:07 - Хууль
Хөвсгөл аймгийн хийдээс дөрвөн ширхэг БУРХАН хулгайд алдагджээ
2019-01-18 07:38:38 - Энтертайнмент
Өнөөдөр туулай өдөр
2019-01-17 20:13:36 - Улс төр
БАЙНГЫН ХОРОО: Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
2019-01-17 17:03:25 - Эдийн засаг
Мэргэшсэн нягтлан бодогчдын жилийн уулзалт боллоо
2019-01-17 16:36:57 - Боловсрол
Нийслэлийн 2-5 насны хүүхдүүдийн 80.1 хувь нь цэцэрлэгт хамрагдаж байна
2019-01-17 16:33:41 - Улс төр
Н.Номтойбаяр: Ц.Нямдорж сайд хэлсэн ярьснаасаа буцаж, ЖДҮ-чдийг хамгаалсан
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2019-01-15 08:54:25 - Улс төр
ТОХИРОО: Л.Энх-Амгалан, Ц.Мөнх-Оргил, Д.Оюунхорол,Ж.Эрдэнэбат, Д.Хаянхярваа нарыг УИХ-ын даргад санал болгожээ
2019-01-15 08:23:39 - Хууль
Монгол бүсгүйг хүчирхийлж, зодсон гэх Солонгос дипломатын талаар “JTBC TV” юу гэв
2019-01-16 11:28:41 - Хууль
Орцны жижүүр ажлын байран дээрээ хоолойгоо хэрчүүлж нас баржээ
2019-01-17 07:52:46 - Хууль
Онц хэрцгий аргаар хүний аминд хүрсэн этгээдийг баривчилжээ
2019-01-16 12:15:10 - Нийслэл
НИТХ: Төлөөлөгчдийн саналаар ХОТЫН ДАРГААР С.Мөнхчулуун тодорлоо
2019-01-17 08:24:06 - Орон нутаг
Хамрын хийдийн дэргэд 40 жилийн хугацаатай лицензийг ХЯТАДУУДАД олгосон эрх мэдэлтэн хэн бэ
2019-01-15 07:44:46 - Хууль
Нэг ой хоёр сартай хүүхдийг гудамжинд төөрүүлснээс хөл гар нь хөлдөж эмнэлэгт хүргэгджээ
2019-01-16 14:03:17 - Хууль
Хэвлийд нь хутгалан амь насыг нь бүрэлгээд жалганд хаясан байжээ
2019-01-16 16:08:38 - Улс төр
ВИДЕО: Ерөнхийлөгч Х.Баттулга прокуроруудтай уулзлаа
2019-01-17 08:19:51 - Улс төр
Элбэгдорж-Энхбаяртаны УРВУУЛГА