Энгийн монгол дээл энэ наадмын гоёо байх нь

Түгээх    
2012-06-09 10:37:29 - Энтертайнмент

deelНаадмын уур амьсгал ерөнхийдөө орчихсон гэдгийг оёдолчны газрууд илтгэж байна. Жижиг, том гэлтгүй оёдлын цехүүд, хувь оёдолчид бүгд наадмын дээлний захиалгад дарагджээ.

Монголчуудын хувьд зуны гоёлын хувцаст наадмын дээл зүй ёсоор тооцогддог. Өнөө зун ямар өнгө загвартай дээл моод болоод байгаа талаар "Монгол костюмс" төвийн дизайнер Н.Сумьяабазараас тодрууллаа.

-Танай төв жил жилийн наадмын гоёлын загварыг тодорхойлдог болоод удаж байна. Энэ зуны наадмын гоёлд ямар загварын дээл зонхилж байгааг манай уншигчдад сонирхуулахгүй?

-Хүмүүс энэ жил үндэснийхээ загвар хийцийг түлхүү барьж байгаа. Өөрөөр хэлбэл, түрүү жил мөөрөлжин энгэртэй, нарийн ханцуйтай дээл зонхилж байсан бол энэ удаа манжийн үеэс орж ирсэн гэгдэх захтай монгол дээл зонхилж байна. Харин материалын хувьд нэлээд өөрчлөлт орсон. Ерөнхийдөө хятад торго халаагаа өгч вьетнам торго, сариг сонгож байна. Халуунд өмсөхөд биед хөнгөн гэдэг утгаараа ийм материалыг илүүд үздэг болчихсон.

-Өнгөний тухайд?

-Зуны гоёл гэдэг утгаараа тод өнгө илүү сонгож байна. Вьетнам торгоны хувьд хээ нь зуны шинж чанарыг тодотгож дэгжин харагдуулдаг. Сари ч ялгаагүй өнгөний хувьд өргөн сонголттой, завсрын өнгө их байдаг. Манай материалууд өнгө давтагдаад байдаггүй. Ерөнхийдөө өнөө жил хул шар буюу оранж өнгө моодонд орж байгаа ч бид энэ л зөвхөн жилийн өнгө гэж явцуурахгүй захиалагчдадаа зөвлөгөө өгч ажиллаж байгаа. Тухайлбал, тухайн хүнийхээ арьс, үс, нүдний өнгийг харж байгаад тэр хүнд ямархуу өнгө зохих уу, бас бие галбир нь ямар байна түүнд нь зохицуулж сонгож өгдөг. Үндэсний баяр гэдэг утгаараа үндсэн өнгүүдийг ч нэлээд сонгож байна.

-Вьетнам торгоор эрэгтэйчүүд дээл хийх үү. Эрчүүдийн хувьд ямар материал сонговол моодноос хоцрохгүй байх вэ?

-Эрчүүд энэтхэг түүхий торгыг илүүтэй сонгож байгаа. Энэ нь цулгай хээгүй материалтай, өнгөний өргөн сонголттойн дээр зарим торго нь хамелеон маягийн солигддог өнгөтэй байгаа. Мөн гэр бүлийн хосууд даавуун дээлээр ижилсэх сонирхолтой болсон байна. Дээлний загвар энгийн болсон учраас бид эмжээрт нь нэлээд өөрчлөлт оруулж өгсөн. Дундаа өргөн, хоёр захаараа нарийн хавчуургатай эмжиж өгч байгаа нь энэ зуны дээлний нэг шийдэл.

-Дуучин Д.Болдын дэлгэрүүлсэн гэх загварын дээлийг эрчүүд нэлээд сонирхоод байгаа юм биш үү?

-Тийм загварын дээлийг эрчүүд нэг хэсэг их сонирхсон. Өнгөрсөн цагаан сарын үеэр хүчээ авсан гэхэд болно. Одоо орж ирж байгаа захиалгууд бол дээр хэлсэнчлэн илүү дутуу юмгүй уламжлалт захтай монгол дээл зонхилж байна. Ийм дээлний эсгүүр үргэлжээрээ шууд эсгэгддэг учраас хуниас нугалаа үүсдэг. Ялангуяа эмэгтэйчүүдийн бие галбирыг тодотгож чадахгүй жаахан дутагдал бий. Тиймээс манайх европ эсгүүрээр мөрөнд танаас хийж урлаж байна. Энэ нь бүсгүйчүүдийн маань биеийн галбирыг илүү тодотгож дэгжин харагдуулдаг.

-Загвар материалаасаа шалтгаалаад танай дээл нэлээд өртөг өндөртэй гардаг шиг байгаа юм. Нэг дээлийг ямар үнээр оёдог вэ?

-Оёдол загвар, материал гээд бүх зүйл үнийн дүнд багтдаг. Эмэгтэй дээл 250-350 мянган төгрөг, эрэгтэй нь 300-450 мянган төгрөгийн хооронд үнэлэгддэг. Вьетнам торго өөрөө үнэтэй учраас ийм материалаар хийсэн дээл илүү үнэтэй болчихдог.

-Сая нэг хэсэг "Хонхны баяр"-ын захиалгад дарагдсан байх. Хонхны баярын гэхээсээ илүүтэй залуучуудын загвар энэ үеэр гарч ирдэг гэж ойлгодог?

-Тэгж ойлгоход болно. Үндэсний хувцас жаахан овор нэмдэг талтай учраас сүүлийн үед хонхны баяраа хийж байгаа залуус үндэсний хувцас шиг харагдахаар хөнгөн нимгэн хувцас хийж өгөөч гэж хүсдэг болсон. Залуучуудын энэ сонирхол дээр тулгуурлан манай төв европ хувцас, костюм дээр өмсөхөөр зариулагдсан брэнд загвар гаргасан. Энэ бол манай нэрийн бүтээгдэхүүн. Үндсэрхэг маягтай харагдахын зэрэгцээ загварлаг, залууст тохирсон хөнгөн хувцас гэдгээрээ нэлээд таашаагдаад байгаа. Бас залуучууд сүүлийн үед монгол цамц их өмсдөг болсон.

Д.ЦОЛМОН



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 2

ӨНдөр болохыг хүсвэл www.TALL.mn (49.0.*.*)
2012-06-09 12:27:11
Өндөр болохыг хүсвэл www.tall.mn -д зочлоорой. 16-35 насандаа хүссэнээрээ Өндөр болох боломжтой

Зочин (98.214.*.*)
2012-06-09 12:01:38
bayr naadam bolohoor buun bizines bolood l dalimduulaad heregtei hereggui borluulalt yarigdaad l bayrlah bish yadarsanuud ni huld ni chiregdeed bur zovlon bolchih yum daa.Gadaad ornuud baigaa huvtsasaa tseverhen umsuud l uuruu ali boloh bayarlaj chaddag st.Tolgoi deerx ambaarnuudaa har haluund yaj daanaa.....

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2014-09-16 17:47:28 - Гадаад
Ханхүү Харри 30 насны төрсөн өдрөө нижгэр тэмдэглэжээ
2014-09-16 17:17:12 - Нийслэл
Ц.Мөнхбаярт өршөөл үзүүлэх хүсэлтээ Ерөнхийлөгчид өргөн барихаар жагсав
2014-09-16 16:52:08 - Гадаад
Колумбын дугуйчин охидын өмсгөл шүүмжлэл дагуулав
2014-09-16 16:21:31 - Улс төр
Я.Санжмятав сайд Дэлхийн ур чадварын Ерөнхий ассемблейд оролцож байна
2014-09-16 16:06:44 - Спорт
Г.Мандахнаран: Өрсөлдөгч маань намайг зодохыг хүсч байсан болохоор илүү их ядарсан байх
2014-09-16 15:52:40 - Гадаад
81-тэй тэрбумтан 24-тэй бүсгүйтэй гэрлэжээ
2014-09-16 15:18:02 - Орон нутаг
Өвөрхангайд тогтоосон тарваган тахлын хориог цуцалжээ
2014-09-16 15:12:49 - Улс төр
“Улс төрд шинэ манлайлагч” төслийн II шатны шалгаруулалт орон даяар зохион байгуулагдана
2014-09-16 14:55:35 - Хууль
Г.Сарангэрэлд оноосон ялыг хэвээр үлдээлээ
2014-09-16 14:47:38 - Спорт
С.Цэрэнчимэд жин өгсөж барилдана
2014-09-16 14:45:10 - Шар
Ч.Мөнгөндалай: Сүүлийн 1000 км, сүүлчийн тэмээний ачаа хүнд
2014-09-16 14:44:41 - Спорт
Бүх дэлхийн адуучдын их наадамд Монголын баг амжилттай оролцжээ
2014-09-16 14:32:30 - Улс төр
Бүгд найрамдах Куба улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичиг барив
2014-09-16 14:32:12 - Нийслэл
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ажиа гэгээнд “Алтангадас” одон гардууллаа
2014-09-16 14:26:50 - Нийслэл
“Эрүүл аюулгүй хот-Эрүүл монгол хүн” аян эхэллээ
2014-09-16 14:23:03 - Байгаль Орчин
Озоны давхаргыг хэрхэн хамгаалах талаар танилцууллаа
2014-09-16 14:22:18 - Орон нутаг
Баянтүмэн сумын нутагт шатахууны үйлдвэр байгуулна
2014-09-16 12:44:43 - Технологи
“iPhone 6”-гийн борлуулалт 24 цагийн дотор 4 саяд хүрч, рекорд тогтоов
2014-09-16 12:29:48 - Шар
МЭӨ үеийн алтан зоос олджээ
2014-09-16 12:05:46 - Боловсрол
Элчин сайд Ш.Батцэцэг Президент Их сургуульд зочлов
2014-09-16 11:40:15 - Шар
Европоос анх удаа Зүчийн удмын хүн тодорсон гэв
2014-09-16 11:21:50 - Гадаад
АНУ Багдад орчимд агаарын цохилт өглөө
2014-09-16 11:11:18 - Нийслэл
Дулааны IV цахилгаан станцын даргаар Ж.Осгонбаатарыг томилжээ
2014-09-16 11:05:32 - Нийслэл
Явуулын хөдөлмөрийн бирж Дамбадаржаад ажиллана
2014-09-16 11:05:18 - Хууль
Ц.Мөнхбаяр нарыг суллахыг шаардаж жагсана
2014-09-16 10:50:57 - Шар
А.Гансүх сайд Бат инженерийг уучилжээ
2014-09-16 10:43:39 - Орон нутаг
Ц.Элбэгдорж: Монголд газар тариалангийн шинэ эрин эхлүүлэх цаг ирлээ
2014-09-16 10:40:18 - Хууль
461-р ангийн захирагч Ц.Очгэрэлийг албан тушаалаас нь чөлөөлжээ
2014-09-16 10:28:02 - Улс төр
Б.Батбаяр: Уулзалт зөв байр сууриа олоход маш том түлхэц болсон
2014-09-16 10:22:55 - Орон нутаг
Говьсүмбэр аймагт “Эрүүл мэндийн довтолгоо” үргэлжилж байна
2014-09-16 10:05:07 - Шар
Хотын дарга цахилгаан автомашиныг өөрийн албан хэрэгцээнд ашиглана
2014-09-16 09:30:57 - Нийслэл
Жанцангийн уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх замыг нээлээ
2014-09-16 09:30:48 - Улс төр
В.И.Якунинаас Ерөнхий сайд Н.Алтанхуягт илгээсэн захидал- БҮРЭН ЭХ
2014-09-16 09:28:34 - Шар
Сургууль бол эрдмийн газар юм
2014-09-16 09:27:55 - Хууль
Биеэ үнэлэлтийг зохион байгуулсан хоёр хэрэг бүртгэгджээ
2014-09-16 09:27:33 - Нийслэл
Өнөөдөр болох зарим үйл явдал
2014-09-16 08:26:52 - Нийслэл
Зарим гудамжийг шинээр нэрлэлээ
2014-09-16 07:56:02 - Улс төр
Буурал баавайн ишлэлүүд
2014-09-16 07:46:48 - Нийслэл
Д.Отгонжаргал: Хамгаалалтын албаны залуусыг нэг хоног л хөлсөлсөн
2014-09-16 07:43:48 - Спорт
Дэлхийн аваргыг супер бэлгүүд хүлээж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй