- ӨМНӨХ 7 ХОНОГТ:
- ЛХАГВА
06.19 - МЯГМАР
06.18 - ДАВАА
06.17 - НЯМ
06.16 - БЯМБА
06.15 - БААСАН
06.14 - ПҮРЭВ
06.13

АН-ын захиалгатай “Никитон” хамтлагийн амьдруулсан “Нар” хэмээх дуу “хит” болж байна. Энэ сурталчилгааны клип телевизүүдийн эфирт цацагдсанаас хойш үзсэн хүний үстэй толгойг өрвөлзүүлж эхлээд байгаа юм.
...Бага ангийн багш юм аа. Албархуу хувцастай, үс гэзэг, “ядаж байхад” нүдний шил нь тун донжтой зохиж. Харамсалтай нь ааш гэж адсага. Амьтны нялх үрстэй “аймшигтай” харгис харьцахыг нь яана. Ийм “шизо”-той хүнээр юу заалгадаг юм бол доо гэмээр. Сэтгэцийн хувьд эрүүл хүн юм бол зургаа, долоон настнуудын зургийн бүтээлийг урж тасдаж, бухимдсан сэтгэлээ илэрхийлж яагаад ч болохгүй.
Энэ утгаараа багш нарын дургүйцлийг ихээр төрүүлж ёстой л клип дээр гардаг багшийн дүр зургийг санагдуулж мэдэхээр болоод байгаа гэнэ. АН-ын өгсөн утга санааны дагуу уран бүтээлчид бүх зүйл болохоо байчихаж гэдэг агуулгыг илэрхийлэхдээ дээрх зохиомжийг сонгосон бололтой. Гэхдээ энэ утга санаагаа яагаад заавал багш нараар төлөөлүүлж гаргасан бэ гэдэг нэхэл хатуутай асуултыг маш олон багш тавьж эхлээд байгаа юм. “Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэдэг шиг уг клипний “од” багшаар Монголын нийт багш нарыг төсөөлж харах вий л гэж эмзэглээд байгаа бололтой. АН сурталчилгаа хийхдээ алив бүхний буруутан бол МАН гэдэг санааг үзэгчдэд ойлгуулахыг хичээж. Гэхдээ энэ хар пиараа хэрэгжүүлэхдээ хөөрхий ардын багш нараа хэлмэгдүүлж орхижээ.
Д. Дорж