Та рашаан сувилалд амрах гэж байна уу?

Түгээх    
2012-07-27 12:19:05 - Эрүүл мэнд

suwilalЗуны дэлгэр цагт хүн бүр л хотоос зайдуу гарч амралт, рашаан сувиллыг зорьдог. Монгол нутаг хэзээнээс анагаах чадалтай рашаан усаар элбэг билээ. Амралтаа сайхан өнгөрөөхийн хажуугаар биеэ эмнүүлэх боломж бол рашаан сувилал. Тиймээс зарим хүмүүст хэрэг болгох үүднээс рашаан сувиллын талаар багахан ч атугай мэдээлэл хүргэхийг зорилоо.

Хүний бие махбодид анагаах зохистой нөлөө үзүүлдэг байгалийн усыг рашаан гэдэг. Рашаанаар эмчлэх арга анх үүссэн цагаас өнөөдрийг хүртэл хүмүүсийн олон жилийн туршлага дээр үндэслэжээ. Монголчууд рашааныг эртнээс эмчилгээ сувилгаанд ашиглахдаа тухайн рашаанд ямар эрдэс бодис агуулагддаг, хэр гүнээс гардаг зэргээр нь анагаах чадлыг нь тодорхойлдог байж. Тиймээс ч өндөр настнууд хаанахын, ямар рашаан юунд тустайг андахгүй мэдэж байдаг. Рашааныг дотор нь халуун, хүйтэн рашаан гэж ангилдаг. Энэ нь рашааны анагаах чадвартай холбоотой аж. Хүйтэн рашаан нь нүүрсхүчлийн хийгээр харьцангуй баялаг байдаг байна. Өмнөговь, Дорнод, Хэнтий аймгийн зарим рашааны дэргэдээс хуучин, шинэ үеийн чулуун, хүрэл зэвсэг олддог нь төв Азид оршин сууж байсан эртний олон овог аймгийн хүмүүс рашаан ус ашиглан өвчнөө эмнэж байсны илрэл хэмээн судлаачид үздэг байна.

Рашаан ус судлал нь Монголд ХVI-ХVII зууны үеэс хөгжиж иржээ. Рашаан усыг судалснаас тэдгээр рашааны түүх, ерөнхий байдал, ач тус ямар өвчинд тохирох болон рашаанд орох, сувилах, амрах, хооллох дэглэм заавар зэргийг гаргаж ирсэн аж. Монголчууд өвгөөс уламжилж ирсэн өөрсдийн "хар" ухаанаар рашаан усаа таньж өвчнөө анагаадаг байсан бол 1930-аад оноос "рашаан сувилал" эрчимтэй хөгжиж иржээ. Улсын хэмжээнд нийт 130 гаруй рашаан шинжлэн судлагдсан байдаг аж. Огт судлагдаагүй 100 гаруй рашаан бий гэж үздэг юм байна.

Одоогоор манай улсад рашаан сувиллын 50 гаруй газар тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Рашаан сувилалд байгалийн болон ардын уламжлалт эмчилгээг хослуулан хэрэглэх нь элбэг. Үүнд элсэн болон шавар эмчилгээ, бариа засал, хануур, төөнүүр, зүү эмчилгээ зэрэг ордог байна.

Элсэн эмчилгээ: Наранд халсан шар элсийг дээр үеэс эмчилгээ сувилгаанд ашгласаар иржээ. Элсний амархан халдаг, дулаан бага дамжуулдаг физик шинж чанарыг ашиглан мэдрэл, бөөрний зарим төрлийн өвчнийг анагаахад ашигладаг байна. Манай улсад бөөрний өвчтэй хүмүүст зориулж Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт Бүрдийн элсэнд сувиллын газар байгуулж туршсан нь амжилттай болсон. Мөн 1980 оноос Говь-Алтай аймгийн Бигэр сумын Таван манханд элсэн сувиллын газар байгуулан ажиллаж байна.

Анагаах шавар: Эмчилгээний шавар нь байгалийн хүчин зүйлүүдийн нөлөөгөөр тогтдог ус, эрдэс, шаварлаг эрдэс, органик бодисуудаас тогтох нэгэн төрлийн ашигт малтмал юм. Эмчилгээний шавар нь дулаан физик чанар, биологийн идэвхт бодисыг агуулсан орган-эрдэсийн бүрэлдэхүүн, төмөр, зэс, хөнгөн цагаан, аминхүчлүүд, нүүрс устөрөгчид, хүхэрт устөрөгч, даавар зэрэг төгс нэгдлүүдийнхээ ачаар эмчилгээний шинж чанартай болдог байна. Мөн нянгийн эсрэг үйлчилгээтэй байдаг аж.

Тогтмол үйл ажиллагаа явуулдаг зарим рашаан сувиллын үнэ ханшийг дор оруулав. Ихэнх рашаан сувиллууд Эрүүл мэндийн даатгалтай бол арай хямд үнээр үйлчилгээгээ явуулдаг юм байна.

Даатгалын гэрээ бүхий даатгуулагчдад нөхөн сэргээх тусламж, үйлчилгээ үзүүлдэг “Рашаан сувиллуудын шинэчилсэн жагсаалт”-ыг Даатгуулагч танд зориулан толилуулж байна.

Та Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд зааснаар дунджаар 74,0 мянган төгрөгийн төлбөрийн хөнгөлөлт эдлэх эрхтэй юм. 

Рашаан сувиллын нэрс

Тусламж, үйлчилгээний төрөл

Үйлчлэх хүрээ

Байршил

1

Шаргалжуут

Рашаан сувилал

Улсын хэмжээнд

Баянхонгор аймаг Эрдэнэцогт сум

2

Бигэр шимт элс

Рашаан сувилал

Говь-Алтай

Говь-Алтай аймаг Бигэр сум

3

Өөшийн элс

Рашаан сувилал

Дундговь

Дундговь аймаг Өлзийт сум

4

Өвөржанчивлан

Рашаан сувилал

Төв

Төв аймаг                 Эрдэнэ сум

5

Задгай цагаан

Рашаан сувилал

Төв

Төв аймаг               Эрдэнэ сум

6

Хар тэрмэс

Рашаан сувилал

Увс

Увс аймаг              Малчин сум

7

Галт халуун ус

Рашаан сувилал

Хөвсгөл

Хөвсгөл аймаг  Галт сум

8

Хужирт

Рашаан сувилал

Улс, бүс нутаг болон нийслэл

Өвөрхангай аймаг Хужирт сум

9

Элма-Хужирт

Рашаан сувилал

Улс, бүс нутаг болон нийслэл

Өвөрхангай аймаг хужирт сум

10

Гурван нуур

Рашаан сувилал

Улс, бүс нутаг болон нийслэл

Хэнтий аймаг Дадал сум

11

Аржанчивлан

Рашаан сувилал

Улс, бүс нутаг болон нийслэл

Төв аймаг                   Эрдэнэ сум

12

Аварга тосон

Рашаан сувилал

Улс, бүс нутаг болон нийслэл

Хэнтий аймаг Дэлгэрхаан сум

13

Оргил

Рашаан сувилал

Улс, бүс нутаг болон нийслэл

Улаанбаатар               Хан-Уул дүүрэг

14

Хасу шивэрт

Рашаан сувилал

Баруун бүсийн хэмжээнд

Архангай аймаг Батцэнгэл сум

15

Отгонтэнгэр

Рашаан сувилал

Улс, бүс нутаг болон нийслэл

Завхан аймаг Алдархаан сум

16

Халзан-Уул

Рашаан сувилал

Улс, бүс нутаг болон нийслэл

Дорноговь аймаг Даланжаргалан сум

17

Багануур

Мэргэжлээс шалтгаалах өвчний

Зүүн бүс

Улаанбаатар Багануур дүүрэг

18

Мойлтын тохой

Дотор

Нийслэл

Улаанбаатар Тэрэлж

19

Хасу хандгайт

Уламжлалт

Нийслэл

Улаанбаатар

20

Богд-уул

Дотор, уламжлалт

Нийслэл

Улаанбаатар

21

Сүүж-уул

Сэргээн засах сувилал

Цагдаагийн бие бүрэлдэхүүн

Төв аймаг Баянчандмань сум

22

Эрдэнэт

Клиник сувилал

Орхон

Эрдэнэт хот

23

Оргил

Клиник сувилал

Улс, бүс нутаг болон нийслэл

Улаанбаатар

24

Си Си хатан ХХК-ны “Арга билэг” сувилал

уламжлалт

Улс, бүс нутаг болон нийслэл

Улаанбаатар

25

“ЭМЖЖ” клиник сувилал

Клиник сувилал

Улс, бүс нутаг болон нийслэл

Улаанбаатар

26

“Өнө энх” мэдрэлийн нөхөн сэргээх эмнэлэг

Клиник сувилал

Улс, бүс нутаг болон нийслэл

Улаанбаатар

27

“Амарсанаа гүнж” ХХК-ны сувилал

сувилал

Улс, бүс нутаг болон нийслэл

Улаанбаатар

28

“Энх ундарга” ХХК

Клиник сувилал

Улс, бүс нутаг болон нийслэл

Улаанбаатар

29

Сувд

Клиник сувилал

Улс, бүс нутаг болон нийслэл

Архангай аймгийн төв

30

Жаргалан

Клиник сувилал

Улс, бүс нутаг болон нийслэл

Улаанбаатар

31

Хасу манал

 

Рашаан сувилал

Архангай

Архангай аймаг

32

Агсу

 

Рашаан сувилал

Баян-өлгий

Баян-өлгий аймаг

 Б.Дэжид



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 3

Зочин (202.179.*.*)
2012-10-17 08:04:11
Үнэ, тариф нь мөн утас дугаар байвал зүгээр юм. Хүмүүст мэдээлэл сайн өгч баймаар байна.Дэлгэрэнгүй.

зочин :02 (202.9.*.*)
2012-07-31 10:46:58
хөнгөлтэй үнээр амрах аршаан сувилал байна уу ?2 хүн тэр аршан сувиль хотод байвал сайн байна харилцах утас хяаг байвал сайн байна.

Зочин (202.179.*.*)
2012-07-27 15:01:16
Utas geed arai delgerengui baival sain baina

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2014-07-30 18:35:05 - Гадаад
Хятадад харийн нисдэг биет хүмүүс рүү дайрсан уу
2014-07-30 17:32:08 - Энтертайнмент
Элэг хөшөөм эгдүүтэй амьтад
2014-07-30 16:23:52 - Хууль
Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүхийг АТГ-аас саатуулжээ
2014-07-30 15:44:53 - Энтертайнмент
Уралдаанд ирсэн шилдэг гэрэл зургууд
2014-07-30 15:22:14 - Байгаль Орчин
Улиасны унгирал энэ жил хийсэхгүй
2014-07-30 15:18:46 - Эдийн засаг
Бодлогын хүүг нэмснээр эдийн засгийн хүндрэл саармагжина гэв
2014-07-30 14:58:53 - Нийслэл
Маргааш орон даяар тоон технологид шилжинэ
2014-07-30 14:48:14 - Нийслэл
З.Пүрэвсүрэн: Богд уулыг нүхэлж, нийслэлийг Төв аймагтай холбосон нүхэн гарц байгуулах цаг нь иржээ
2014-07-30 14:36:56 - Гадаад
МН370 онгоцны эрлийг зогсоохоор болжээ
2014-07-30 14:33:23 - Шар
Хуримын ордны сийлбэртэй хаалга 39 настай
2014-07-30 14:09:48 - Эдийн засаг
Зарим банк найман хувийн хүүтэй зээл олгохгүй байна
2014-07-30 13:39:05 - Хууль
МИАТ-ийн удирдлагуудын шамшигдуулсан мөнгийг улсын орлого болгожээ
2014-07-30 13:08:06 - Нийслэл
Цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд
2014-07-30 13:04:47 - Нийслэл
Жүжигчин Г.Ундармаагийн санаачилсан “Итгэлийн Танхим–2” нээлтээ хийнэ
2014-07-30 12:45:48 - Эрүүл мэнд
Сүрьеэгийн тархалтын судалгаа хийж байна
2014-07-30 12:31:56 - Шар
Хирошимаг бөмбөгдсөн нисгэгч 93 насандаа таалал төгсчээ
2014-07-30 12:00:11 - Хууль
14 настай хүүхэд бусдын машиныг хулгайлан зугтжээ
2014-07-30 11:37:38 - Спорт
Шатарчид Дэлхийн шатрын олимпиадад оролцохоор эх орноосоо мордлоо
2014-07-30 11:24:34 - Хууль
Согтуурсан үедээ машин жолоодож яваад гурван хүн гэмтээв
2014-07-30 10:57:33 - Боловсрол
Багшлах орон тооны шалгалтын бүртгэл дуусахад нэг хоног үлдлээ
2014-07-30 10:47:25 - Хууль
Ц.Чимэдцэрэн хохиролоо барагдуулсан гэдэг нь худлаа
2014-07-30 10:35:31 - Энтертайнмент
Москвад 100 мянга гаруй лалын шашинтнууд нэг дор цугларчээ
2014-07-30 10:09:41 - Нийслэл
Засгийн газар маргааш Хөвсгөлд хуралдана
2014-07-30 09:55:47 - Хууль
Шүүх бүрэлдэхүүн сэтгүүлчийг цагаатгажээ
2014-07-30 09:42:17 - Нийслэл
Хогийн цэгүүдэд хог боловсруулах үйлдвэр барихаар болжээ
2014-07-30 09:28:29 - Байгаль Орчин
Говийн нутгаар халахыг анхааруулж байна
2014-07-30 08:56:54 - Эрүүл мэнд
Сэтгэлийн өглөгөөр босож буй хүүхдийн эмнэлэг удахгүй үүдээ нээнэ
2014-07-30 08:25:38 - Нийслэл
Ажил олгогч автобус ажилдаа гарчээ
2014-07-30 07:39:39 - Байгаль Орчин
Д.Наранцогт: Хайр хүргэсэн ажилсаг өвөө нартаа хайртай байхаас өөр аргагүй
2014-07-30 07:28:57 - Нийслэл
Өнөөдөр бар өдөр
2014-07-29 17:42:52 - Спорт
P.J Gаynor "Nike Drew League"-т тогложээ
2014-07-29 17:04:10 - Энтертайнмент
Рэппэрүүд хамтдаа кинонд тоглоно
2014-07-29 16:37:56 - Хууль
“Боса холдинг”-ийн ажилчин гараа тасдуулжээ
2014-07-29 16:36:18 - Эдийн засаг
Стратегийн хүнс импортлох, экспортлох зөвшөөрөл олгов
2014-07-29 16:33:07 - Шар
Долоон настай хүү Шведээс Герман руу дугуйгаар аялажээ
2014-07-29 16:10:52 - Хууль
Хоёр хүүхдээ хазсан эцэг суллагджээ
2014-07-29 16:10:04 - Байгаль Орчин
“Арева” компанийн үйл ажиллагааг зогсоохыг хүслээ
2014-07-29 15:38:35 - Байгаль Орчин
Сэлбэ голын эрэг ийм болжээ
2014-07-29 15:12:17 - Хууль
Цахилгаан тээвэр” ХХК-ийн инженер ажлаа хийж яваад тогонд цохиулж амиа алджээ
2014-07-29 15:00:21 - Орон нутаг
Хөвсгөлийн ахмадууд амралтын газартай болжээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй