- ӨМНӨХ 7 ХОНОГТ:
- БЯМБА
05.25 - БААСАН
05.24 - ПҮРЭВ
05.23 - ЛХАГВА
05.22 - МЯГМАР
05.21 - ДАВАА
05.20 - НЯМ
05.19

37 настай ганц бие эрээс "Яагаад та дандаа загвар өмсөгч бүсгүйчүүдийг сонгож үерхдэг юм ба" гэх сэтгүүлчийн асуултад "Танд тийм боломж олдвол огт тоолгүй зүгээр өнгөрөөнө гэж үү" хэмээн хариулж гэнэ. Энэ бол Леонардо Ди Каприо.
Холливудын хамгийн өвөрмөц жүжигчии, хүүхнүүдийн сэтгэлийг шархлуулагч, хэтрүүлж хэлбэл жил бүр Оскарын шагналд нэр нь дэвшдэг ч тэр бүрдээ тогтмол бүдэрдэг Ди Каприогийн тухай өөрийнх нь үгээр илэрхийлье.
*Хэдийгээр би Холливудад төрж өссөн ч 13 нас хүртлээ жүжигчин гэдэг мэргэжил үе дамжин өвлөгддөг гэж боддог байлаа. Үнэндээ ямар ч хүн шургуу хөдөлмөрлөж, сайн сургуулилт хийгээд байвал амжилтад хүрнэ гэдгийг ойлгодоггүй байж.
*Дунд сургуульд дургүй. Тэнд хүсээгүй байгаа зүйлийг сургах гээд шахаж шавдуулаад байдаг.
*Анхны үнсэлт шал хөгийн байж билээ. Тэр охин миний аманд баахан шүлс үлдээж, дараа нь би хэдэн гудамж дагуу тургиж явах шаардлага гарсан.

*Би ижил хүйстэн биш.
*Би махруу, шургуу хүн биш. Гэхдээ ганц жишээ татахад 15 настай байхдаа 160 удаа сонгон шалгаруулалт, элсэлт, пробд оролцож байж билээ. Нэг ч дүрд тэнцээгүй шүү, тэгэхэд.
*Алдрын тавцанд гарч чадсанаа мэдрэх сайхан. Хүмүүс чамайг гадуур алхаж явах үед таньдаг боллоо гэж байгаа юм биш. Зүгээр л чамайг үхээд өнгөрсөн ч дүрээ үлдээсэн кино чинь үүрд мөнхөлнө гэдгийг мэдэрч баясахад байгаа юм.
*Папараццийг үзэн ядах хэрэггүй. Хэдийгээр хувийн амьдрал руу минь зөвшөөрөлгүй шургаж зоос олж байгаа ч гэлээ. Зарим Холливудын одуудыг огт ойлгодоггүй юм. Тэд энэ муу гэрэл зурагчид сохроосой гэх мөртлөө, миний зураг гоё гарсан байна шүү гээд баярлаад байхыг нь яана.
*Надад энгийн хүүхнүүд таалагддаг. Будаг шунх болсон Холливудын миссүүд хэтэрхий их зантай. Гэтэл оюутан зөөгч, ер нь байгаа нь л энэ гэх хүүхнүүд их хөөрхөн, хамт цаг нөхцөөхөд ч уян найланхай байдаг юм.
*Бурхнаас гуйх хүслүүдээ жагсаа гэвэл хамгийн сүүлд нь байдаг л нэг Холливудын бүдүүн тарган баян хөгшин байх гэдгийг бичнэ. Би ядуу тарчиг өссөн. Гэхдээ тэр үед л жинхэнээсээ аз жаргалтай байж дээ.
*Хүмүүсийг хар тамхи хэрэглэж болохгүй гэж ухуулах дургүй ээ. Хэрэв үргэлж болохгүй, хэрэггүй, муухай гээд байвал тэр муу зүйл рүү улам ойртуулаад байдаг юм шиг санагддаг.
*3арим улсуудын дотоод зөрчлийг огт ойлгохгүй байж хошуу хуруу дүрдэг нь манай улсын том алдаа гэж боддог.
*Өөрийнхөө тухай сэтгүүл сонинд гарсан элдэв хов живийг хараад, уншаад 90 хувь нь шал худлаа гэдгийг хэлмээр санагддаг. Жишээ нь, үгүй гээд өчнөөн хэлээд байхад олон ч жил намайг ижил хүйстэн гээд бичээд байх юм даа. Хэрвээ тийм бол тийм л гэнэ шүү дээ. Нуух шаардлага юун билээ.
*Африкт очих дуртай. Зарим газар нь намайг огт таньдаггүй юм.
* “Цуст алмааз” кинонд тоглосныхоо дараагаас бриллиант гэх чулуунд дургүй болчихоод байгаа шүү. Ямар ч муу үр дагуулж байгаа юм билээ.
*Африкт хэсэг амьдарч байгаад ирэхээр эргэн тойрны хүмүүсийн зовлон хумсын чинээ мэт санагддаг.
*Алдар нэр хүнд гэдэг нь хаашаа ч хамаагүй орж болдог үнэмлэх юм.
*Би "Тоёота Приус" гэдэг гибрид машинтай, шатахуун бага зарцуулдаг юм. Ийм машиныг ээждээ, аавдаа авч өгсөн. Байшингийнхаа дээвэр дээр нарны зай хураагууртай. Цахилгаанаа хэмнэчихнэ. Намайг харамч гэж бодож байна уу.
*Өнөөдөр дэлхийн хүмүүсийн хамгийн том дутагдал нь шаардлагагүй их хэрэглээ гэж боддог. Барахгүй байж яасан ч их хүнс, хувцас авдаг юм бэ гэж байнга хэлмээр санагддаг шүү.
*Ойр орчин, байгаль дэлхийгээ аварна гэдэг нь айлд зочилж очоод дэмий асч байгаа гэрлүүдийг нь унтраа гэсэн үг биш шүү. За за гэхдээ энэнээс ч гэсэн эхэлж болно л доо.
*Оскар надад хэрэггүй гэж хэлж байгаа жүжигчдэд бүү итгэ. Би гурван удаа гол шагналд нэр дэвшсэн. Тэр бүрт нь баясаж догдолдог ч надад өгөхгүй гэдгийг нь мэддэг. Гэхдээ нэр дэвшинэ гэдэг чинь бас л нэг үзүүлэлт шүү дээ.
Б. ХУЛАН