Монгол гэрийн гүйлгээ багасч, цахилгаан барааны үнэ хямдарчээ

Түгээх    
2012-09-27 17:14:09 - Эдийн засаг

gerХурим найрын цаг үр­гэлжилж байна. Энэ үеэр эрэлт нь ихэсдэг монгол гэр, цахилгаан барааны үнэ ханшийг сонирхлоо.

Монгол гэр хэдэн төг­рөгөөр  үнэлэгдэж байгааг сонирхохоор "Наран­туул" зах дээр очлоо. Гэ­рийн худалдаа эрхэлдэг хүмүүс "Нарантуул"-ын гурван хэсэгт зогс­дог юм байна. Харин хуучин гэр худалдаалдаг газар нь тусдаа. Захын зүүн хаал­гаар ороход л андашгүй юм билээ. Хуучин гэрийн үнэлгээ 500 мянган төг­рөгөөс эхэлж байна. Тэн­дээс зүүн тийшээ гэрийн иж бүрдэл худалдах лан­гуу байдаг аж. Лангуун дээр малын хялгас ноо­соор хийсэн бүтээгдэхүүн, өөрөөр хэлбэл иж бүрдэл худал­даалдаг. Иж бүрд­лийг хиймэл бүтээгдэхүү­нээр ч орлуулдаг бай­на. Хиймэл бүтээгдэхүүнээр ор­луул­сан иж бүрдлийн  эдэлгээний хугацаа бага ч үнэ хямд болохоор хүмүүс их авдаг гэнэ. Иж бүрдэлд хошлон, тоононы шигшиг, ханын боодол, унины сагалдарга, тоо­ноны чагтага, бүслүүр, эсгийний эмжээр зэрэг ордог юм байна. Эдгээрийг худалдан авахад дун­жаар 50 мянган төгрөг орно.  Иж бүрдлийн лангууны ойролцоо гэрийн бүрээс, хөшиг, цаваг, дээвэр туурга худалдах лангуу байх аж. Гэрийн бүрээс, хөшиг, цаваг за­хиал­­гаар оёдог оёдлын үйлдвэр хэд хэд байдаг юм байна. "Дөл­гөөн" оёдлын үйлдвэр гэхэд таван хана­тай гэрийн бүрээсийг 250 мянга, хөшгийг 40-250 мянган төгрөгөөр  оёдог.  Хөшигний материалын хувьд  хээ хуараасаа хамаарч янз бүрийн үнэтэй. Гэрийн дээврийг 250-850 мянган төгрөгөөр авах юм билээ.  Цагаан эсгийгээр хийлгэвэл 850 мянган төгрөг болох аж. Туургыг 250-850 мянган төгрөгөөр зарж байна. 

"Нарантуул"-ын өргөтгөл буюу "Өгөөмөр" захын баруун талд гэрийн мод худалддаг аж.  Гэрийн модыг ихэвчлэн Өвөрхангай айм­гаас оруулж ирдэг юм байна. Энэ жил гэрийн мод ямар үнэтэй, хэр  гүйлгээтэй байгааг сонирхоход худал­даачид "Өмнөх жилүүдэд гэрийн гүйлгээ сайн байсан. Оюу толгой олон гэр захиалж худалдаж авдаг байсан. Энэ жил тийм за­хиал­га байхгүй болохоор борлуулалт муу байна. Ер нь хүмүүсийн худалдан авах чадвар их муудсан" гэж бай­лаа. Хужиртаас гэр оруулж ирж худалддаг ченж "Би таван ханатай гэрийн модыг  нэг сая таван зуун мянган төгрөгөөр, дөрвөн ханатай гэрийн модыг 650 мянган төгрө­гөөр  наймаалдаг" гэж ярив. "Наран­туул" зах дээр ихэвчлэн дөрөв, таван ханатай гэрийн мод худалд­даг юм байна. Худалдаг­чаас Өвөр­­хангай аймгаас Уянгын эрээн гэр ирж байгаа эсэхийг лавлахад "Урьдынх шиг сайн гэр орж ирэх нь ховордсон. Унь гэхэд цуулбар бараг байхгүй. Зүсэж хийдэг. Ийм унь эдэлгээ муутай байдаг. Яр энэ тэр орсон бол амархан хугардаг" гэв. 

Зах дээр зарж байгаа гэрийн мод цэнхэр, ногоон, улаан гээд олон янзын өнгөтэй харагдана. Жуулчид сонирхож авдаг боло­хоор ийм өнгөөр буддаг болжээ. Харин гэрийн  шал­нууд бүгд будаггүй юм. Үнэлгээ нь  400 мянган төгрөг. Хошлон таван ширхэг нь  20 мянган төгрөг, өрхний оосор дөрвөн метр нь  3,500 төгрөг, тоононы шигшиг нэг  ширхэг нь  (дөрвөн метр) 3000 төгрөг, ханын боодол дөрвөн метр нь  2000 төгрөг, нэг  багцандаа  81 ширхэг байдаг унины сагалдрага 5000, тоононы гол чагтага 2500, эсгийний эмжээр зээг нэг метр нь  300  төгрөг юм байна. Нэг гэрт ойролцоогоор 100 метр  эмжээр орох аж.

Хурим найрын энэ өдрүүдэд Монгол гэрийн гүйлгээ муу байгаа гэж наймаачид ярилаа. Наадмаар "Хүй долоон худаг" болон бусад  газруудад байдаг хээ хуартай гэрүүд, энд харагдсангүй. Сийл­бэртэй гэрийг арван саяас дээш төгрөгөөр хийл­гэдэг гэнэ. 

Монгол гэрийг жинхэнэ урла­гийн бүтээл болгож бүтээдэг хүмүүс олон бий аж. Тэдний нэг болох Н.Мөнгөнбаяр, А.Баясгалан нарын хүмүүс "Алтан гэр" урлан бүтээжээ. Урлангийнхантай уулзлаа.  Тэд саяхан хийсэн  зургаан ханатай гэрээ бэлгэдлийн хээ угалзаар чимэглэжээ. Гэрийн диаметр нь 7.20 метр, өндөр нь 2.75 метр.  21 лан цалин цагаан мөнгө, 500 гр шижир алтаар хээ угалзаа шаржээ. Бүх гоёл чимэглэлийг нь монгол дарханы хөөмөл зүсүүрийн аргаар, дан гар ажиллагаагаар хийсэн гэнэ. Зөвхөн хаалганд нь гэхэд л 7-8 кг зэс оржээ. Гэрээ хийхдээ баригдмал сэтгэхүйг эвдэхийг зо­рьжээ. Хээ угалз, гоёл чимэглэлд нь эртний уламжлалт бэлгэдлийг тусгаж өгчээ. Мон­гол­чууд дээр үеэс энергийн хуу­лийг зөв мөрдөж  амьдрал ахуйдаа хэрэглэж ирсэн байдаг. Тэд гэрээ урлахдаа энер­гийн хуулийг нарийн тооцоолсон гэнэ. Доторхи бүх тавилгыг нь уламжлалт аргаар урлаж, алт мөн­гөөр шарж хийжээ. Дөрвөн хүчтэн, холбоо сүйхэн хээ, нацагдорж хээ, найман тахил гэх мэт бэлгэдэлт хээ угалзаар тавил­гуу­даа чимэглэсэн нь эзэн хүнийх нь нас буян уртсах, золбоо хий­морьтой амар амгалан байх, эд таваар, идээ ундаа элбэг дэлбэг байж, хэзээд ялагдашгүй байхын  бэлгэдэл юм байна. Тоо­ныг нь нацагдорж хээгээр чимэг­лэж, хос баганыг нь хоёр талдаа найман луугаар чимэглэн голд нь дав­харласан бадамлянхуа дээр хас хээг  товойлгож бүтээжээ.  Унь нь наян найман ширхэг байгаа нь эртний уламжлалт бэлгэдлийн тоо гэнэ. Энэ тоо нь хэзээ ч тасаршгүй үргэлжлэн байх амьдрал хөгжлийн бэлгэдэл болдог аж. Ийм чанар сайтай гэрийн захиалга харьцан­гуй өсч байгаа гэж гэр урлаач залуус  ярилаа. 

Томоохон худалдааны төвүүд цахилгаан бараандаа  ямар хямд­рал зарласныг сонирхохоор гурав, дөрөвдүгээр хороололд байрлах BSB,  "Номин", "PC mall" дэлгүүрүү­дээр орлоо. "Номин" их дэлгүүр найр хуримын  өдрүүдээр "Бэлэг дэмбэрэлтэй худалдаа" гэсэн нэг сарын аян зарлажээ. Энэхүү аян ирэх сарын 21 хүртэл үргэлжлэх аж. Аяны хүрээнд ихэнх бараандаа 50 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлээд байгаа гэнэ. Мөн 150 мянган төгрө­гөөс дээш худалдан авалт хийс­нээр үнийн дүндээ тохирох таван өнгийн картнаас сонгох эрхтэй болох юм байна. Бүх карт нь хонж­вор­той гэнэ. Картан дээр хоёр хусаж арилгах хэсэгтэй бөгөөд аль нэгийг нь арилгаснаар 80 хувийн үнийн хөнгөлөлттэй бараанаас нэгийг сонгож авах, эсвэл гарын бэлэг хожих боломжтой аж. 1,6 сая төгрөгийн худалдан авалт хийвэл ягаан карт, 1,2 сая төгрөг бол ногоон карт гэх зэргээр худалдан авалтынхаа дүнгээс шалтгаалж картуудын өнгө өөрчлөгдөх юм байна. Ягаан картаар 399990 төгрөгийн үнэтэй "sharp"-ийн 32 инчийн LCD зурагтыг 79990, цэнх­рээр 28 ширхэгтэй будаатай шаа­занг 8999 төгрөгөөр худалдан авах нь. Хонжвортой картыг зөвхөн "Номин", Улсын их дэлгүүрүүдийн сугалаа олгох цэгүүдээс авах бо­ломж­той аж. Тус дэлгүүр сар бү­рийн балжинням, дашнямтай би­лэгт сайн өдрүүдэд бүх бараагаа бөөний үнээр зардаг тухай борлуу­лагч нь онцолж байв.  

"BSB" их дэлгүүр мөн л арав­дугаар сарын 13 хүртэл хямд­рал­тай, бэлэгтэй, сугалаатай худалдаа зарлаад байгаа аж. Тэд керамик зуух, хөргөгч, угаалгын машин гэх зэрэг барааг багцаар нь авбал 500 мянга хүртэлх үнийн хөнгөлөлт үзүүлж, дээрээс нь индүү, будаа агшаагч, хиншүү сорогч гээд гэр ахуйн өргөн хэрэглээний бараа­наас сонгох эрхийг олгож байгаа аж. Мөн бараандаа онцгой хямд­рал зарлажээ. Угаалгын машины дээд талын үнэ нь нэг сая арван мянган төгрөг болон хямдарчээ. Зөөврийн компьютер гэхэд л 38 хувиар хямдраад байгаа гэнэ. Мөн өнөөдрийг хүртэл хөргөгчний до­лоо хоног үргэлжлэх аж. Хөргөгч­ний долоо хоног зарласан эдгээр өдөр хөргөгч авбал хямд үнээр бэлэг дагалдуулан авахын зэрэгцээ супер хонжворын сугалаанд орол­цоно. Энэ үеэр хоёроос гурван сая хүртэлх төгрө­гийн үнэтэй хөр­гөг­чин­дөө 100-150 мянган төгрөг хүртэлх үнийн хөн­гөлөлт үзүүлж, давхар бэлэг өгөх гэнэ. Есдүгээр сарын 28-наас цахилгаан зуухны долоо хоног эхлэх аж. Цахилгаан зуух 1.5 саяас 474900 төгрөгөөр зарагдаж байв. Түүнчлэн "PC mall" элекрон ба­рааны дэлгүүр ч бүх бараандаа тавь хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлж байгаа аж.

Э.АЛТАНЦЭЦЭГ Л.МИНЖМАА

budaa



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 10

hench (202.55.*.*)
2012-11-02 11:46:53
zahiin geriig yamar ger gehewde huurhii hamgiin haymd geriig yahaw awj bolon chanariin tal deer awah ymgui dee daanch ger awah uulsuud ali boloh ger uildwerlej bga uulsuud deerees awah n zuitei bh

miigaa (202.126.*.*)
2012-09-30 10:39:15
zub.shvv.ohid.zaluuc.bar.cab.l.medne.ter neec.mongol.ger.aguug.medehgvi.shvv

miigaa (202.126.*.*)
2012-09-30 10:39:15
zub.shvv.ohid.zaluuc.bar.cab.l.medne.ter neec.mongol.ger.aguug.medehgvi.shvv

mak (202.126.*.*)
2012-09-30 10:37:10
mongol.ger.aguu.shvv.mash.goe.hvmvvcee.g ert.orj.vzeegvi.nucgainuud.cvvliin.veiin .ohid.zaluuc

Зочин (122.201.*.*)
2012-09-29 10:31:07
shaltai, davhar tuurgatai 4 hanatai shine ger zarna. 99252223

зочин (103.11.*.*)
2012-09-28 11:44:01
Цахилгаан барааны хямдарл гэдэг огт худлаа зүйл ш дээ. анх үнэлэхдээ 2-3 дахин нугал тавьчихаад 5,10 хувиар түүнээсээ үнээ буулгаад л зөрүү үнэнд нь урамшуулал гэж бага зарагдаг бараагаа шахдаг л арга ш дээ Хямдралд итгэх хэрэгүй

Зочин (202.179.*.*)
2012-09-28 10:14:07
Цахилгаан бараа нь урамшуулалаа жинхэнэ худлаа юм байна лээ.Ялангуяа Нэкст элетроникс шал тэнэг, хэсэг жааз цаг аймаар үнэтэй тавьчихсан урамшуулалдаа шахчихдаг юм байна лээ. Ингэж идэж баяждагаасаа Том сүлжээ дэлгүүр байж ичих хэрэгтэй

Zochin (122.201.*.*)
2012-09-28 07:34:58
Odoo humuus sain yum avdag bolchihson bolohoor sain ger ni borluulalt saitai l bna.

Mgl (202.55.*.*)
2012-09-27 23:39:52
Ene ch utgaaraene PR medee bna daa. Manai company iin borluulalt mash ih usuj bgaa... Gehdee gadaadad shyy dee. Manaihan eco gedgee medreh boloogyin shinj boluul gej boddog. Medeej ner hynd bolon hurungiin chadwartai hymyys manaihaar ger bolon tyyntei holbootoi dagaldah ed heregseliig hiilgedeg.yneher sain ger awmaar sanagdwal Monkhatan gedeg companyd handaad gyz gej zuwlii. Bid tand yneher orchin yeiin shildeg hiits zagwartai geryydiig sanal bolgoh bolno.8//

tso (202.9.*.*)
2012-09-27 21:54:00
huuchnii mod dulaalga saitai 3 dawhar bvreestei shaltai baga 5 hanatai ger zarna sonirhson hvn 88897455 utsaar holboo barina uu

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2014-07-24 17:50:50 - Орон нутаг
Налайхын уурхайд дахин хоёр хүн амиа алдлаа
2014-07-24 17:49:08 - Нийслэл
Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа Чингисийн талбайд болно
2014-07-24 17:41:07 - Энтертайнмент
Т.Батаарын маркийг танилцуулав
2014-07-24 17:13:34 - Энтертайнмент
Хуучны 261 ширхэг зоос олджээ
2014-07-24 17:00:41 - Хууль
Зарагдсан мөнгөн аягаар хөөж хүний аминд хүрсэн этгээдийг баривчилжээ
2014-07-24 16:49:09 - Байгаль Орчин
Ирэх есдүгээр сарын 10-ныг хүртэл завьт эргүүл ажиллана
2014-07-24 16:43:00 - Хууль
Хүний амь хөнөөсөн этгээдүүдийг зургаан жилийн дараа илрүүлэв
2014-07-24 16:11:03 - Хууль
Ж.Наранбаатар: “Номин холдинг”-ийн Ш.Баярсайхан түрээсийн төлбөр төлөлгүй амьдардаг
2014-07-24 15:57:28 - Орон нутаг
Архангай аймагт Дулааны цахилгаан станцын шав тавих ёслол боллоо
2014-07-24 15:50:18 - Улс төр
Ц.Элбэгдорж: Салхины чиг зөв зүг рүү эргэлээ
2014-07-24 15:46:53 - Гадаад
Өвөрмонголд Чингис хааны долоо хоног эхэлжээ
2014-07-24 15:38:28 - Орон нутаг
“Алтаргана-2014” наадмын шилдгүүд тодорлоо
2014-07-24 15:33:01 - Боловсрол
Олон улсын физикийн олимпиадаас хос медаль хүртжээ
2014-07-24 15:08:07 - Улс төр
УИХ-ын дэд дарга М.Энхболд Ж.Бэйрдийг хүлээн авч уулзав
2014-07-24 15:01:42 - Гадаад
“Севол”-ын хэргээс үүдэн Цагдаагийн газрын дарга нь огцрохоо мэдэгдлээ
2014-07-24 14:58:57 - Энтертайнмент
Сөүлийн “Trick Eye” 3D музей
2014-07-24 14:53:39 - Хууль
Хил зөрчигчдийг хүлээлгэн өгчээ
2014-07-24 14:50:39 - Улс төр
Монгол-Канадын Гадаад харилцааны сайд нар хамтарсан мэдэгдэл гаргалаа
2014-07-24 14:49:16 - Орон нутаг
Харцага Ц.Содномдорж сумынхаа ойд түрүүлжээ
2014-07-24 13:57:01 - Энтертайнмент
Дэлхийн хамгийн өндөр нохой
2014-07-24 13:46:30 - Байгаль Орчин
12 настай охин шинэ нээлт хийж, загас судлаачдыг алмайруулав
2014-07-24 13:45:22 - Улс төр
Ж.Бейрд: Монгол Улсыг АПЕК-т элсэхэд Канадын тал дэмжиж ажиллана
2014-07-24 13:03:21 - Байгаль Орчин
Зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно
2014-07-24 12:45:48 - Хууль
Төрсөн эхээ хөнөөсөн этгээдэд 15 жилийн ял оноожээ
2014-07-24 12:39:43 - Нийслэл
Нийслэлийн гудамж талбайд 350 гаруй сандал байршуулаад байна
2014-07-24 12:39:35 - Шар
“Дугуйн ломбо” дэлбэрчээ
2014-07-24 12:26:34 - Хууль
Дээрмийн бүлгийг илрүүлэн баривчлав
2014-07-24 12:05:34 - Эрүүл мэнд
Эрдэмтэд ХДХВ-ыг бүрэн устгах арга нээжээ
2014-07-24 11:58:15 - Спорт
“Ралли Монголиа-2014” найм хоног үргэлжилнэ
2014-07-24 11:54:22 - Шар
Т.Анар: Төрсөн эцэг чинь энэ хүн шүү гэхээр төөрчихдөг юм билээ
2014-07-24 11:43:02 - Шар
Түүхэн амжилтын бяцхан эзэд эх орондоо ирлээ
2014-07-24 11:37:27 - Гадаад
Б.Обама: Ослын шалтгааныг тогтоохын тулд Нидерландтай хамтран ажиллана
2014-07-24 11:25:45 - Орон нутаг
Баянхонгорын даншиг наадам үргэлжилж байна
2014-07-24 11:08:40 - Шар
232 шүдтэй 17 настай хүүд долоон цагийн турш хагалгаа хийжээ
2014-07-24 10:42:50 - Нийслэл
Гандангийн 30 гудамжийг тохижуулна
2014-07-24 10:38:45 - Нийслэл
“Номин”-гийн Баярсайханы бухимдалтай холбогдуулан мэдээлэл хийнэ
2014-07-24 10:29:22 - Гадаад
Тайваний онгоц осолджээ
2014-07-24 10:22:23 - Гадаад
Нидерланд улс иргэдийнхээ цогцсыг хүндэтгэлтэйгээр хүлээн авлаа
2014-07-24 10:04:38 - Спорт
Ичиножёо А.Ичинноров жюүрёо зиндааг тэргүүлж эхэллээ
2014-07-24 10:02:25 - Нийслэл
“Буянт-Ухаа I” хорооллынхонд зээл олгож байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй