- ӨМНӨХ 7 ХОНОГТ:
- ЛХАГВА
06.19 - МЯГМАР
06.18 - ДАВАА
06.17 - НЯМ
06.16 - БЯМБА
06.15 - БААСАН
06.14 - ПҮРЭВ
06.13

ХОНЬ (III/21-IV/19)
Энэ оны хувьд Тэнгэрийн ван гаригийн нөлөөгөөр хонины ордныхонд хүч сорьсон ажил тулгарч, мөнгөний тал дээр асуудал гарна. Уналт, амжилт ээлжлэн ирэх тул аливаад болгоомжтой хандах нь зүйтэй. Хэрэв та эрхэлсэн ажилдаа хариуцлагатай байж, сайн хөдөлмөрлөж чадвал хэцүү байдлаас хурдан гарч чадах юм. Гэхдээ эрсдэл ихтэй гэнэтийн алхам хийх хэрэггүй. Шинэ хүмүүстэй уулзаж, санал сэтгэгдлээ солилцох хэрэгтэй. Гэр бүлдээ илүү анхаарал тавих нь чухал. Сэтгэлийн гүн хямралд орохоос сэргийлж, цэвэр агаарт гарахыг эрхэмлэ. Амьдралын хэмнэлээ аль болох өөрт хялбар байхаар зохицуул. Мөнгөний урсгал нэмэгдэх ч эрсдэлтэй зүйлд хөрөнгө оруулахаас татгалз.
ҮХЭР (IV/20-V/20)
Буд гаригийн нөлөөгөөр аливааг сурах чадвар сайжирна. Бусдыг өөртөө татах увдистай бөгөөд гэр бүлийн амьдрал тань аз жаргалтай, эв найртай байх болно. Эхний хагас жилд өөртөө итгэлтэй, эрч хүчтэй байх бол сүүлийн хагас жилд эрч хүч буурах хандлагатай. Тиймээс биеэ чийрэгжүүлэх, эрүүл мэнддээ анхаарал тавьж, өөдрөг үзэлтэй байхыг эрмэлз. Мөн төлөвлөгөөтэй ажиллах хэрэгтэй. Энэ жилийн хувьд үхрийн ордныхонд амьдралд нь шинэ өөрчлөлтөөр арвин жил байх болно. Санхүүгийн асуудалд орох авч сугалаа, даатгал зэргээс их хэмжээний мөнгөтэй болох магадлал өндөр. Ажил хэргээ бодитойгоор үнэл. Аз сорьсон арилжаа наймаанд одтой байвч зорилгодоо хүрэхийн тулд алхам алхмаар урагшил. Хайр сэтгэлийн хувьд одтой жил байх болно.
ХАМТАТГАХ (V/21-VI/21)
Бархасбадь гаригийн нөлөөгөөр 2013 он тус ордны хувьд амаргүй жил байх болно. Гэсэн хэдий ч олон сонирхолтой өөрчлөлтүүд гарах юм. Ялангуяа санхүүгийн талаар олон төслийг танд санал болгоно. Эрүүл мэнддээ анхаарал тавьж, цэвэр агаарт алхахыг хичээ. Ямар нэгэн бизнес эрхлэх бол урьдаар хэрэгтэй эсэхээ сайн тооцоол. Хайр дурлалын тал дээр санамсаргүй явдлаар дүүрэн байх бөгөөд дотно харилцаа үүсгэх талтай. Аливаад анхаарал сэрэмжтэй байж, эд зүйлсээ алдахаас болгоомжил. Ажил төрлийн хувьд олны хүндлэлийг хүлээн, нэр хүнд олох магадлал өндөр. Хичээл зүтгэл тань талаар өнгөрөхгүйг анхаарна уу. Эрсдэлтэй зүйл хийхээс татгалзаж, хэн нэгэнтэй мөрийцвөл том гарз гарах магадлалтай. Бусадтай эелдэг харьцаатай байж, хичээл зүтгэл гаргавал амжилтад хүрнэ.
МЭЛХИЙ (VI/22-VII/22)
Мэлхийн ордныхны хувьд энэ жил гэр бүл, хайр сэтгэлийн тал дээр эерэг жил байх болно. Ажил төрлийн хувьд үүрэг хариуцлага хүлээн авч, гадаад харилцаагаа бэхжүүлэх хандлагатай. Сугар, Раху гариг нөлөөлснөөс зарим ажил тань үр дүнгүй болох магадлалтай. Гэсэн хэдий ч ажлын нөхцөл байдлаа дээшлүүлж, өөрчлөлт гаргахыг хичээх болно. Үүнийг дагалдан сөрөг үр дагаврууд бий болох юм. Тиймээс ажлаа зөв төлөвлөж, таагүй нөхцөл байдлаас гарахыг хичээ. Мөнгө санхүүгийн хувьд энэ жил одтой жил байх авч хуримтлал үүсгэж чадахгүй. Учир нь гэр бүлдээ их хэмжээний мөнгө зарцуулах болно. Жилийн эхээр санхүүгийн байдал тогтворгүй байснаа жилийн дундуур энэ байдал арилж, таныг зовоож байсан олон асуудал шийдэгдэнэ. Оны сүүлээр ганц бие мэлхийнүүд насны ханьтайгаа учрах магадлалтай.
АРСЛАН (VII/23-VIII/22)
Энэ онд арслангуудын хувьд ерөнхийдөө тайван жил болно. Од эрхэсийн байрлалын нөлөөллөөр худалдаа наймаа сайжирч, орлого арвин байна. Жилийн эхээр арслангууд ажилдаа илүү анхаарал тавибал амжилт олох магадлал өндөр. Харин хоёрдугаар хагаст дотоод ухамсар, хүч чадлаа дайчлах хэрэгтэй. Нарийн мэдрэмж, зөн совиндоо анхаарвал тустай. Жилийн сүүлээр хөрөнгө оруулалт хийх, эд зүйл худалдан авахад ээлтэй. 2013 он арслангуудын хувьд ирээдүйд бэлдэх жил болох гэнэ. Мөн тэд бүтэн жилийн турш эрүүл мэнддээ анхаарвал зохилтой. Учир нь бэртэл авах, өвдөх магадлалтай. Санхүүгийн тал дээр орлого ердийнхөөрөө сайн байх гэнэ.
ОХИН (VIII/23-IX/22)
Охины ордныхны хувьд амжилт бүтээлийн жил байх болно. Тушаал дэвших, карьераа өсгөх хүнд энэ үе хамгийн тохиромжтой. Мөн хувийн амьдрал, гэр бүл, найз нөхдийн зүгээс ч чухал үүрэг гүйцэтгэсэн жил болно. Охиныхны хувьд онцгойлон анхааруулахад ирэх гурван жилд ажил, амьдралаа сайтар төлөвлөх шаардлагатай хэмээжээ. Бархасбадь гаригийн нөлөөгөөр охиныхон зарим үед амжилт олох, нэр хүндтэй байх хийгээд бизнестэй холбоотой урт хугацааны аялал илүү үр дүнтэй байна. Харин Сугар гаригийн нөлөөгөөр өдөр тутмын ажилд бэрхшээл учирч болзошгүй аж. Ямар нэгэн гэрээ байгуулбал эрсдлээс зайлсхийхийг анхааруулж байна. Энэ жил охиныхон байнга мөнгөтэй байх гэнэ. Бизнест их хэмжээний хөрөнгө оруулалт хийхээс зайлсхий. Чухал шаардлагатай тохиолдолд энэ тал дээр анхаарал сэрэмжтэй байхыг өрнийн зурхайд онцолжээ.
ЖИНЛҮҮР (IX/23-X/22)
Од эрхэсийн нөлөөллөөр жилийн эхээр жинлүүрүүд амарч, ядаргаагаа тайлан, оюун ухаанаа сэргээх шаардлагатай. Хэн нэгэн танд тусалснаар та амжилтад хүрнэ. Мөн боломжоо ашиглаж чадвал гайхалтай үр дүнд хүрнэ. Ашиг орлого, ажил үйлсийн хувьд амжилттай байвч аливаа зүйлд няхуур хандах хэрэгтэй. Сугар гаригийн нөлөөгөөр эрүүл мэндэд асуудал гарна. Тиймээс эрүүл мэнддээ анхаарал тавьж, эрүүл хоол хүнсийг эрхэмлэ. Далд авьяас боломжоо хөгжүүлж, өөрийгөө хянаж, муу зуршлаасаа хагац. Эрсдэлтэй зүйлд хөрөнгө оруулахаас зайлсхийх нь тустай.
ХИЛЭНЦ (X/23-XI/21)
Буд гаригийн нөлөөгөөр хилэнцүүд сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд илүү анхаарах болно. Хувийн амьдрал болоод хайр дурлалын асуудалд өөрчлөлт гарна. Аливаад тэвчээртэй байж, сэтгэлийн хямралд орохоос зайлсхий. Жилийн эхэн үед гэр бүлийн уур амьсгал, орчин тайван байх болно. Гэвч Сугар гаригийн нөлөөгөөр жилийн хоёрдугаар хагаст хилэнцүүд тайван бус байдалтай байна. Бизнес эрхлэгчдийн хувьд жилийн дундуур ашиг орлоготой байх бөгөөд сайхан боломжууд олноор гарч ирнэ. Хилэнцүүд гэр бүлдээ түлхүү анхаарал тавих болно. Санхүүгийн хувьд энэ ордныхны зарлага нь орлогоо давах гэнэ.
НУМ (XI/22-XII/21)
Сугар гаригийн нөлөөгөөр оны эхэн үед нумынхны хувьд ажил нь тийм ч бүтэмжтэй байхгүй. Гэвч ажилдаа тэвчээртэй хандан, шаргуу ажилласны дүнд хяналтыг гартаа авах болно. Хүсэл зорилгоо биелүүлэхийн тулд найз нөхдөөсөө тусламж авснаар бизнес нь амжилттай байж, орлого нь огцом өснө. Оны эхээр шинэхэн хайр дурлал, элдэв сорилттой учирч болзошгүй. Эрүүл мэндэд хүндрэл гарах тул хоол хүнсэндээ анхаарал тавь. Хайр сэтгэлийн хувьд тийм ч сайн жил биш гэнэ. Учир нь уян хатан бус байдлаасаа болж нумынхан хайр сэтгэлийн харилцаагаа улам хурцатгах тул ухаалаг хандах хэрэгтэй аж.
МАТАР (XII/22-I/19)
Дэлхий ван гаригийн нөлөөгөөр матрын ордныхон хүсэл зорилгодоо хүрч, аливаа үйлс нь сэтгэлчлэн бүтэх болно. Материаллаг зүйлээр бялхаж, урьдахаасаа илүү хээнцэр байна. Жилийн эхээр болон оны сүүлээр санхүүгийн асуудалтай тулгарч болзошгүй. Гэр бүлийн тухайд 2013 он матрынхны хувьд таагүй жил байх болно. Тиймээс гэр бүлийнхэнтэйгээ муудалцах, жижиг сажиг асуудалд орооцолдохоос зайлсхийх хэрэгтэй. Эрүүл мэндийн тал дээр ноцтой асуудал гарахгүй тул санаа зовох зүйлгүй. Оны эхэн үед мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд анхаарах бол оны сүүлээр адал явдлаар дүүрэн байх гэнэ. Бархасбадь гаригийн нөлөөгөөр хайр сэтгэлийн тал дээр таатай жил байх болно. Энэ оны хувьд матрынхан гэрлэх, хуримаа хийх магадлал өндөр байна хэмээн өрнийн зурхайд онцолжээ.
ХУМХ (I/20-II/18)
2013 он бол хумхчуудын хувьд ажил мэргэжил, албан тушаал, хувийн амьдралын хувьд олз омог дүүрэн жил байх болно. Хэн нэгэн танд тусалснаар орлогоо нэмэгдүүлнэ. Оны эхээр төлөвлөсөн ажлууд биеллээ олж, үл хөдлөх хөрөнгө, мөнгөн хуримтлалтай болж, санхүүгийн байдал тань сайжрах болно. Харин жилийн дундуур залуу хумхчуудын хувьд согтууруулах ундаанаас зайлсхий. Амьдралын эрч хүч суларснаар архаг хууч хөдлөх тул эрүүл мэнддээ онцгой анхаарахыг зөвлөж байна.
ЗАГАС (II/19-III/20)
Энэ жил загасныхан хүсэл эрмэлзэл, зорилго зорилтын жил байх болно. Ямар ч амралтгүйгээр ажилласнаар өмнө нь хэзээ ч гаргаж байгаагүй тийм зоригийг та гаргах болно. Идэвхтэй ажилласныхаа хэрээр амьдрал болон ажилдаа дэвшил гаргана. Гэр бүлдээ анхаарал халамж тавина. Загасны ордныхны хувьд гэр бүлийн хангамж, амьдрах нөхцөлөө сайжруулах асуудал нь биелэгдэнэ. Бие даасан байдал хамгийн чухал зүйл байх болно. Загасныхан эрүүл мэнддээ түлхүү анхаарах хэрэгтэй. Мөн зөв шийдвэр гаргахын тулд аль болох тэвчээртэй, хянамгай бай. Ажилтай холбоотой бэрхшээлүүд таныг хүрээлэх болно. Оны хоёрдугаар хагасаас нууц авьяас тань тодорсноор олныг гайхшруулна. Шинэ ажил эхлэх, хөрөнгө оруулах зэргээс зайлсхий.
Д.ЦЭРЭНДОЛГОР