Усаар баяжсан “Вояж” компани усны тоолуур огт хэрэглэдэггүй

Түгээх    
2013-01-31 08:18:22 - Нийслэл

us-ӨДӨРТ ДУНДЖААР 15 ТОНН УС СУЛ АСГАРЧ БАЙНА-

Усны төлөө амиа ч өгөхөөс буцахгүй эмгэнэлт дүр төрх дэлхийн цөөнгүй оронд нүүрлэж, аюулын харанга дэлдэж буй. Манайхны хувьд байгаль орчинтойгоо зүй зохистой харьцаагүйн харгайгаар хэдхэн жилийн дараа ундны усаа хүнээс гуйж, худалдаж авахгүй гэх баталгаа үгүй болсныг судлаач, эрдэмтэд анхааруулсаар ирсэн билээ.

“Гэм нь урдаа, гэмшил нь хойноо” гэдэг үг бий. Бид нэг л өдөр ус гэх рашаанаа барчихаад яах учраа олохгүй суухгүйн тулд одооноос хаа хаанаа анхаарлаа хандуулж, хэмнэлт хийх хэрэгтэй болжээ.

Монголд цэвэр ус үйлдвэрлэж түгээдэг 40-өөд аж ахуйн нэгжээс 20 орчим нь тогтмол үйл ажиллагаа явуулдаг ч чанартай нь бас цөөхөн аж. Анх алтан зоос бүхий бөглөөтэй цэвэр ус гарсан талаар сурталчилгаа түгээж, олны анхаарлыг татсан “Вояж” компани хамгийн цэвэр, ариун ус хэрэглэгчдэд түгээдэг хэмээн нэг хэсэг шуугиулж, ихээхэн хэмжээний ашиг олсон. Гэтэл тэр нь сүүлдээ худгийн ус болж араасаа багагүй асуудал дагуулж, шалгалт шүүлтэд орсон удаатай.

Тус компанитай холбоотой ийм нэг ноцтой мэдээлэл ирлээ. Арав гаруй жилийн тэртээ байгуулагдаж байсан тус компани “Мон лаа групп” ХХК-ийн охин компани. Өнөөдөр усны “буян”-аар Монголдоо томд тооцогдох аж ахуйн нэгжүүдийн нэг болж баяжиж, улмаар уул уурхайн салбарт хүч түрэн орж ирсэн гэж үзэх хүн байдаг. 

Усаар баяжихдаа бас л хууль бусаар ашиг орлого олсон байх юм. Албаны эх сурвалжийн мэдээлснээр тус компани газрын гүнээс татсан усаа шууд савладаг. Бүхэл бүтэн 12 жилийн турш газрын гүнээс ус олборлохдоо усны тоолуур ашиглаагүй. Түүгээр ч зогсохгүй улсад ус ашигласны татвар гэж огт төлөлгүй өнөөдөртэй золгожээ. Зах зээлийн эдийн засгийн үед үнэгүй юм гэж үгүй. Ус хэрэглэсэн л бол хууль журмын дагуу тоолуур хэрэглэж, ноогдох татвараа төлөх учиртай юм.

Дээхний нэгэн шалгалтад “Вояж” гүний ус, “Вояж” цэвэр усны нянгийн тоо 31-110-ын хооронд байсан нь тогтоогджээ. Уг нь бичил амь судлалын аюулгүйн үзүүлэлт 20 байх ёстойг журамд заасан байдаг аж. Мөн эрдэс баялгийн найрлагын шинжилгээгээр савласан ус нь ундны усны шаардлагыг хангахгүй байгааг ч тогтоожээ.

Эрдэс бодисын агууламж хэт багатай савласан ус байнга ууж хэрэглэвэл кальци болон бусад элемент дутагдан яс сийрэгжих, бөөр, зүрхний дутагдалд орох, судасны нарийсалт, хатуурал нэмэгдэх, бамбай булчирхай өвчлөх эрсдэлд оруулдаг байна.

Байгаль орчны яам, Усны үндэсний хороо, Хүнс хөдөө аж ахуйн яам, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хамарсан шалгалтаар “Вояж” цэвэр усанд хүний биед зайлшгүй шаардлагатай эрдэс бодисын агууламж хэт багасч нэрмэл ус төдий болсныг тогтоожээ. Ер нь дан ганц “Вояж” гэлтгүй бусад цэвэр ус үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд одоо нэг хяналт тавих цаг болжээ.

Цэвэр усныхаа саван дээр олон метрийн гүнээс гаргаж авдаг, хэд дахин шүүж цэвэршүүлсэн гэсэн үгс бичсэн байдаг нь бодит амьдрал дээр худал болж таардаг. Хэд хэдэн шалгалтын дүнд цэвэр усны орц, найрлага стандарт үнэн зөв бичигдээгүйг тогтоож байсан билээ.

Дашрамд дурдахад, манай үйлдвэрүүд нэг литр ус цэвэршүүлж байна гээд тэр хэмжээний усыг дахин ашиглахгүйгээр бохирт тооцон асгадаг байна. Хамгийн жижиг үйлдвэр л гэхэд өдөрт 15 тонн ус цэвэршүүлэхийн тулд 15 тонн ус асгадаг гээд бодохоор манай улсын цэвэр усны нөөц хомсдоход ихээхэн нөлөөлж буй юм. Иймд ус хэмнэх талаар хаа хаанаа бодох л хэрэгтэй.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 5

Baagii (203.91.*.*)
2013-02-01 13:14:36
Magnai dargaa, odoo ene asuudliig sudalj arga hemjee avch ugnu uu. Minii, tanii huuhduud usaar gachigdahiin zovlong bi husehgui ba. Usaa hairlay bugdeeree

Зочин (202.131.*.*)
2013-01-31 16:54:01
Nadad lav ih l zygeer amttai us shig sanagddag...eldev gaj amtgyi... zarim jijig yildveriin usnuud neg tiim muudsan yum uu gemeer yner amttai bdg...uuhaar hooli davdaggyi l yum da zarim n. Ednii us zygeer l bdg

avilgachin (202.179.*.*)
2013-01-31 12:12:47
Хэрэв үнэхээр энэ тэнэг сэтгүүлчийн бичсэн шиг ВОЯЖ ус нь бараг нэрмэл ус шиг цэвэр бол ийм ус нь хүний биед маш сайн. Даанч тийм биш л дээ. ВОЯЖ ус бол маш их давс, эрдэстэй, хатууллаг учраас хүний биед муу юм. Юм бичвэл сэдвээ бага зэрэг судлаачээ малаа. Хүнд хэрэгтэй юм бич л дээ. Редактор гэж бас нэг мал байгаа байх даа.

Хойд-Гойд (27.123.*.*)
2013-01-31 10:48:11
Хөөе таминээ энэ цэвэршүүлсэн нэрмэл усыг та бид хэрэглэхгүй л баЙВАЛ БАРАВ.15жил гүний ус ашиглаад татвар төлөөгүй бол хөөн хэлэлцээд заавал төлүүлвэл зүгээр бөгөөд тэр нахан төлүүлсэн мөнгийг булга шанд хамгаалхад зарцуулвал бүр зүгээр юмсан.

Зочин (202.179.*.*)
2013-01-31 10:07:28
Арай ч дээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2013-05-25 19:30:47 - Шар
Н.Энхбаяр: Нямтайшир нэг суудал худалдаж авлаа
2013-05-25 18:02:03 - Хууль
Тамхины үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээнд хяналт тавих журмыг баталлаа
2013-05-25 17:59:43 - Технологи
Н.Алтанхуяг: Ариун цэврийн байгууламж боловсронгуй байх нь иргэдийн эрүүл байх үндэс
2013-05-25 16:48:44 - Энтертайнмент
Амралтын өдрүүдийн үзвэрийн хуваарь
2013-05-25 16:42:59 - Орон нутаг
Дорноговийн хүүхэд, залуус Ц.Элбэгдоржид талархсанаа илэрхийллээ
2013-05-25 16:36:48 - Ажлын зар
Эгдүүтэй бүжигчид
2013-05-25 15:42:51 - Орон нутаг
Ирэх өдрүүд шороон шуургатай байх нь
2013-05-25 15:39:47 - Орон нутаг
Сэлэнгэ аймгийн онцгойгийн ажилтан буудуулж нас баржээ
2013-05-25 14:38:20 - Улс төр
Г.Баярсайхан: “Би Benz-S”-ээрээ 260 миллд тулгаж үзсэн
2013-05-25 13:29:35 - Нийслэл
Хүүхэд хөгжлийн төв нь байх ёстой
2013-05-25 13:18:35 - Орон нутаг
Хошууч П.Өлзийсайханыг мафийнхны үйлдсэн хэргийг илрүүлэх гэж байхад баривчилсан гэв
2013-05-25 13:08:25 - Улс төр
“Шударга өрсөлдье” уриалгад МАН, МАХН нэгдээгүй гэв
2013-05-25 12:50:34 - Энтертайнмент
Ларьдма ашиг орлогоороо дахин тэргүүлжээ
2013-05-25 12:48:57 - Нийслэл
Зочид буудлын цонхоор үсэрчээ
2013-05-25 12:46:26 - Энтертайнмент
“Billboard music awards 2013”-ийн шилдгүүд
2013-05-25 12:43:23 - Нийслэл
Газ үнэртэж, амиа алджээ
2013-05-25 12:40:33 - Нийслэл
Төрсөн эцэг нь хүүгийнхээ хурууг заазуураар зүсчээ
2013-05-25 12:28:22 - Нийслэл
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийнхөн сэтгүүлчдэд талархав
2013-05-25 10:46:31 - Хууль
Петрочайна Дачин тамсаг ХХК-ын ажилчид ажил хаялт зарлажээ
2013-05-25 10:32:17 - Энтертайнмент
Америкт 14 жил амьдарсан Д.Доржсүрэнгийнх монголоороо байна лээ
2013-05-25 10:31:23 - Нийслэл
Эх нялхсын замыг 12.00 цагт нээнэ
2013-05-25 10:26:51 - Нийслэл
Канадын конгрессийн гишүүн Монголын хүргэн
2013-05-25 09:18:12 - Улс төр
Өнөөдөр АН-аас мэдээлэл хийхээр болжээ
2013-05-25 09:09:31 - Орон нутаг
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Замын-Үүдийн түгжрэлийг шийдэж, иргэдээ сонслоо
2013-05-25 09:03:10 - Боловсрол
Дэлхийн шилдэг хорин сургуульд элсэгчид төрөөр төлбөрөө даалгаад, хүссэн мэргэжлээрээ сурна
2013-05-25 08:59:47 - Энтертайнмент
Өнөөдөр туулай өдөр
2013-05-24 17:45:42 - Орон нутаг
Н.Мөнхсайхан: “Эрдэнэт” үйлдвэрт үйлдвэрийн осол гарсан нь үнэн
2013-05-24 17:41:27 - Улс төр
Ц.Нямдорж: Ингэж ард түмнээр тоглохоо боливол яасан юм бэ
2013-05-24 17:28:34 - Орон нутаг
Говьсүмбэрчүүд архи худалдаалах цэгүүдээ цөөлөв
2013-05-24 17:26:37 - Гадаад
Ж.Лопез гар утасны зах зээлд өрсөлдөнө
2013-05-24 17:22:46 - Сонгууль
Сонгуульд санал авах асуудлаар цахим хурал хийлээ
2013-05-24 17:16:02 - Эдийн засаг
Ам.долларын ханш 1440-1443 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна
2013-05-24 17:04:49 - Нийслэл
Засаг дарга асан Л.Амгалан магистраа хамгаалжээ
2013-05-24 17:00:44 - Нийслэл
3, 4 дүгээр хорооллын эцсийн буудлын ойролцоох замыг хаана
2013-05-24 16:59:02 - Нийслэл
Цэргүүд Богдхан уулыг цэвэрлэнэ
2013-05-24 16:49:56 - Нийслэл
Нийслэл цахим архивтай болно
2013-05-24 16:41:06 - Нийслэл
Иргэд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй авах нөхцөл бүрдлээ
2013-05-24 16:38:45 - Шар
“Universe Best Songs-2013”-ын Гран При шагналын эзнээр Б.Эрдэнэцэцэг тодорлоо
2013-05-24 16:27:47 - Энтертайнмент
Өндөр гэгээн Занабазарын бүтээлийг олон нийтэд таниулна
2013-05-24 16:25:58 - Сонгууль
Гадаадад байгаа монголчуудад уриалга гаргажээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй