ШУТИС-ийн оюутнуудын төлбөр болох 60 тэрбумын хүү нь оргүй алга болжээ

Түгээх    
2013-02-25 13:17:06 - Нийслэл

-ЭНЭ НЬ СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ АСАН Б.ДАМДИНСҮРЭН, Г.ДАМДИННЯМ НАРЫН  ҮЙЛДЭЛ БОЛОЛТОЙ-

МИАТ, Татварын ерөн­хий газ­рын удирдах албан тушаалтнууд үр хүүхэд, амраг садантай­гаа нийлэн төрийн мөн­гийг хэдэн тэрбумаар хувь­даа завшсан хэр­гийн дуулиан намжаагүй бай­на. Гэтэл залгуулаад тө­рийн өмчит их, дээд сур­гуулиуд дээр мөнгө угаа­сан үйлдлүүд илэрч эхэллээ. Үүний нэг жишээ нь ШУТИС юм. Төрийн өмчит их, дээд сургуу­лиуд дунд нэр хүнд, сал­бар сургууль,  оюутныхаа тоогоор толгой цохидог энэ сур­гуулийн хуучин удирдлагууд  оюут­ны сур­галтын төлбөр болох 60 тэр­бум төгрөг, оюутны тэт­гэлгийн 70 мян­гыг арил­жааны банкуудад байр­шуулан хүүлж, хэдэн зуун сая, тэрбумын ашиг уна­гадаг байсан хэрэг эхнээ­сээ илэрч эхэллээ.

Арилжааны банкуудыг сонгох­доо бас учир начиртай сонгосон байдаг байна. Жишээ нь хамгийн өндөр хүүтэй "Хаан" банкинд яагаад байршуулсангүй вэ. Тус банк нь гадны хөрөнгө оруулалттай учраас бэлэн мөнгө гаргах, оруулах дээр маш сайн хяналттай байдаг учраас тэднийд байршуулахгүй бага хүүтэй арилжааны банкуудад байр­шуул­сан байх жишээтэй. Өнөө­дөр тус сургууль 36 мянган оюутантай. Оюутан тус бүрийн сургалтын жилийн төлбөр дунд­жаар нэг сая 200 мянган төгрөг. Энэ мөнгө дээр оюутнууд анги сольсны, шилжиж ирсний төлбөр, кредитийн зөрүү гээд нэмэгддэг. Ингэхээр тус сур­гуулийн нэг жилийн орлого 60 тэрбум төгрөг хол давдаг байна. Энэ мөнгийг ШУТИС-ийн хуучин ректор Б.Дамдинсүрэн, проректор Г.Дамдиннямын шийдвэрээр шийд­­­вэрлэгдэж байжээ. ШУТИС-ийн удирдлага асан дээрх нэр бүхий эрхмүүдийн хандсан бич­гийн дагуу арилжааны банкуудын ирүүлсэн санал энэ бүгдийг нотол­но. Энэ тухай дараахь хүснэгтээс сонирхоно уу.

ШУТИС-ийн ректор асан Б.Дам­­динсүрэн, проектор Г.Дам­динням нарын энэ үйлдэл хэрхэн илрэв. Өнөөдөр төрийн өмчит их, дээд сургуулиудын захирлууд албан ёсоор томилогдоогүй ч хариуцсан үүрэг гүйцэтгэгчтэйгээр үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа. Хэдхэн хоногийн өмнө "Голомт" банкныхан байршуулсан 20 тэрбум төгрөгийн хүү гээд 400 сая төгрөгийг бариад ШУТИС-д хүрээд иржээ. Хаанаас, хэний хадгалуулсан 20 тэрбум төгрөгийн хүү гарч ирснийг гайхсан сургуу­лийн одоогийн удирдлагууд нь хэргийн учрыг тогтоох гэж нэлээд­гүй үзжээ. Салбарынхаа сайд, дээд, доод шатанд хандсаны эцэст өмнөх удирдлагуудын арга бари­лаар банкуудад бичиг илгээжээ. Үүний хариуд арилжааны банк бүр байршуулсан мөнгийг хэрхэн өсгөж, хүү тооцох саналаа ирүүл­сэн байна. Тэр ч бүү хэл зарим нэр бүхий арилжааны банкуудад өмнөх удирдлагуудын нэг жилийн гэрээтэй байршуулсан 40 гаруй тэрбум төгрөг байгааг олж мэдсэн байна.

Өнөөдөр тус сургуульд салбар сургуулиудтайгаа нийлээд 40 гаруй нягтлан бодогч ажилладаг гэнэ.  Хачирхалтай нь өнгөрсөн дөрвөн жилд сургуулийнхаа ректор, проек­тор нь ямар арга замаар оюут­нуу­дын сургалтын төлбөр, тэтгэлгийн 70 мянгыг арилжааны банкуудад хүүтэй хадгалуулсан, хүүд хэдэн төгрөг бодогдож, хэний халаасанд орсныг нэг ч нягтлан, санхүү ч мэдэлгүй өнгөрсөн байх юм.

Сүүлийн дөрвөн жил элсэлтийн ерөнхий шалгалтын өмнөх нь төрийн болон хувийн өмчийн их, дээд сургуулиуд сургалтын төл­бөрөө нэмж, эцэг эхчүүдийн нуруун дахь ачааг нэмдэг. Тэр дундаа ШУТИС-ийн сургалтын төлбөр огцом нэмэгддэг нь эцэг эхчүүд болоод Монголын оюутан залуу­сыг эсэргүүцэхэд хүргэдэг. Гэвч тэд амжилтад хүрч байсан удаагүй. Хичээлийн жилийн эхний өдрөөс л сургуулийн удирдлагуудын гарга­сан журмын дагуу сургалтын төл­бөрөө бэлнээр төлдөг болсон.  Хууль бус энэ журам хэдэн жилийн турш мөрдөгдөж өдий хүрсэн ч одоо л тэрхүү  нууц нь тайлагдаж буй бололтой.

ШУТИС-ийн хуучин удирдла­гуу­дыг оюутныхаа сургалтын төл­бөр, тэтгэлгийн 70 мянгын арви­жуулж, хүү мөнгөөр нь тансаглаж явах зуур, өнөө хэдэн багш, про­фессорууд нь судалгаагаа хийд­гээрээ хийж амсхийх завгүй ажил­лаж байж. Доктор, профессорууд орчин үеийн сургалтын арга ба­рил­тай ном, сурах бичиг бэлтгэдэг ч бүтээл болгох тал дээр санхүү­гийн дэмжлэг авалгүй үлддэг бай­жээ. Жил бүр нэг сая 200 мянган төгрөгийн сургалтын төлбөр төлдөг хэрнээ оюутнууд одоо ч 1970-1980-аад оны сурах бичгийг сургалтдаа ашигладаг нь энэ сургуулийн бо­дит төрх. Гэсэн хэрнээ Б.Дамдин­сүрэнгийн удирдсан ректорын зөвлөлийн хурлаар ШУТИС-ийн Нэхмэлийн хүрээлэнд нано бүр­хүүлт даавуу боловсруулах үйлд­вэр байгуулах нэрээр сургуулийн төсвөөс 800 сая төгрөгийг гадагш, хэн нэгэнд зээлүүлсэн байдаг аж. Одоо үйлдвэр байгуулах нь бүү хэл, мөнгө зээлсэн хүн ч олдохгүй байгаа сурагтай. Энэ мэт олон шалтгаанаас үүдэн сургуулийн шинэ удирдлагууд хуучин ректор, проректороо үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. ШУТИС-д олон жил ажилласны хувьд тийм ч амархан суудлаа суллаж өгөөгүй ахмад багш, тус сургуулийн ректор асан Б.Дамдинсүрэнг зөвлөхөөр то­милж үлдээсэн байна. Харин МАН-ын нэр бүхий гишүүдийн томил­гоо­гоор ШУТИС-ийн проректор болт­лоо дэвшсэн Г.Дамдиннямыг Кана­дад гэр бүлээрээ сурах тэтгэлэгт хөтөлбөрт хамруулсны эцэст аж­лаас нь холдуулжээ. Тус сур­гуу­лийн проектор асан Г.Дамдинням өөрөө ингэж байж ажлаа өгнө гэж шантаажилсан байх юм.

БШУЯ-ны гадаадад оюутан сургах тэтгэлэгт хөтөлбөрт хамаа­ралгүйгээр ШУТИС өөрсдийн гэ­рээ­гээр гадны хөгжилтэй орнуудын их, дээд сургуульд өндөр тэтгэлгээр оюутан сургаж иржээ. Хэр баргийн хүн анзаарч, мэддэггүй энэ тэтгэ­лэгт сүүлийн жилүүдэд үе үеийн захирал, ШУТИС-ийн хуучин удирд­лагын ойр дотнынхон хам­рагдаж ирсэн нь мөн л саяхнаас тодорхой болоод байгаа юм байна.

Сургуульдаа багталцахгүй  ша­хам байдаг ШУТИС-ийн оюутнуу­дын сар бүр олгогдох ёстой 70 мянган төгрөг үе үе сураг алдарч, хэдэн сараар хожимдож олгогддог байсны учир эхнээсээ ийнхүү ол­дож байх шиг байна. Эх сурвал­жийн хэлж байгаагаар ШУТИС-ийн жилд сургах оюутны тоо, ачаалал  нормоороо 20 мянга байх ёстой гэнэ. Гэтэл өдгөө энэ тоо 36 мянгад хүрч, нэг дахин илүү ачаалалтай ажиллах болсон байна.  Тэр хэрээр оюутнууд нь анги танхим, сургууль­даа багталцахаа байжээ. Шинэч­лэлийн Засгийн газар ажлаа эхлүүлс­нээр олон жил бугшсан албан тушаалын гэмт хэргүүдийг ил болгож эхэлсэн. Энэхүү хууль бус үйлдлүүд тасрахгүй энэ мэтчлэн үргэлжилсээр байх бололтой.

Ч.АННА

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг ХАТУУ хориглоно.

ӨДРИЙН СОНИН



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 50

gvkkdoqr (216.152.*.*)
2013-03-16 03:50:02
xlkrzlps http://louisvuittonuk1.co.uk/ khjarnis http://louisvuittonhandbags1.co.uk/ btpdcxmu http://louisvuittonoutletzuk.co.uk/ wtnfroqx http://cheaplouisvuittons-bags.com/ vvnncghr http://louisvuitton-speedyz.com/ zvuhwcxw <a href="http://louisvuittonuk1.co.uk/ ">louis vuitton uk</a> nojesnwu <a href="http://louisvuittonhandbags1. co.uk/">louis vuitton handbags</a> jusqemzh <a href="http://louisvuittonoutletzuk. co.uk/">louis vuitton outlet uk</a> rwxejuvz <a href="http://cheaplouisvuittons-bag s.com/">cheap louis vuitton</a> fgtjsmkd <a href="http://louisvuitton-speedyz.c om/">louis vuitton bag</a> Considering connected with shedding off excess weight will make you several choices. African-american mango had been actually very first employed by the Far east for you to get rid of disorders plus benefit the regular eating plan. We would still be seeking a product or service that could help me personally.

wjnsbuns (216.152.*.*)
2013-03-05 11:52:04
vlyaield http://louissvuittonhandbagss.com/ epnnzjhk http://louissvuittonoutlet.com/ pwusxfwp http://beatsbydrebeatsz.com/ ytmmivgo <a href="http://louissvuittonhandbagss .com/">louis vuitton handbags</a> llnsihse <a href="http://louissvuittonoutlet.co m/">louis vuitton outlet</a> zvqrovus <a href="http://beatsbydrebeatsz.com/& quot;>beats by dre</a> It's got that staple search of the analog view although employs your correspondence rather than your Roman numerals. While in the spot, you can obtain to master this ropes regarding doing some fishing for top level perch, salmon being the foremost widely known of them all. For anyone who is stressed with the every day schedule inside place, it is easy to head over to Ak and revel in the water in that room.

mongol huu (27.123.*.*)
2013-03-02 17:20:41
ta nar barimttai um bichij bgaachee ichmeer umaa toriin mashin arai l bgaa shuu ta nar haraarai mongol zan gej ...

Batchuluund (202.21.*.*)
2013-03-02 00:14:21
Muu novsh mini urd bgaa ajulaa hun shig hii dee Hog nvshoo

би (202.5.*.*)
2013-02-27 11:39:00
Ийм худлаа гүтгэлэг биччихээд юу бодож суугаа хүн юм бол энэ Анна.хариуцлагаа хүлээх л юм бх даа. хэний захиалгаар хэдэн төгрөгөөр ийм гүтгэлэг бичсэн юм бол хөөрхий.

Зочин (202.131.*.*)
2013-02-26 23:35:01
tolbor yun say hoyr zuu ve hoyr say garaad taliisan shuu

Ирээдүй (202.126.*.*)
2013-02-26 19:44:07
Ингэж мөнгө угаах нь харин маш боломжтой шүүдээ. 36 гаруй мянган оюутнуудын 1 сарын 70200 төгргийн хүү гэхэд л хэд болох билээ цаашлаад 10 сарын гэхлээр мөн сургалтын төлбөр нь жил бүр хэт их нэмэгддэг нь үнэн. Ийм байж яаж оюутан бид нарыг сурч дээд боловсрол эзэмш гэхгээд байгаам бэ? Ажилчин малчин өрхийн хүүхдүүдэд сурах бололцоо алга. Бас гэрээсээ гархаас ч аймшигтай байна шдээ. Бид ямар ард түмэн ямар тарвага бишдээ. Автобус Эмнэлэг гээд .......

Айлчин (203.212.*.*)
2013-02-26 15:52:47
Сайн байна уу? Үнэн бодит мэдээлэл бичиж байна уу!!! Оюутны тэтгэлэг болон төлбөрийг сургууль угаах, эргүүлэх тийм боломж байдаг эсэх талаар бодитоо мэдээлэл бичиж бай! Дээрх бичсэн зүйл болох боломжгүйг хүн бүхэн мэдэж баймаар юм.

зочин (202.5.*.*)
2013-02-26 15:29:14
хэ хэ хэ

зочин (202.5.*.*)
2013-02-26 14:36:39
арай үндэслэлгүй гүтгээгүй байлгүй дээ,сэтгүүлч нь хүн гүтгэж баримтгүй бичнэ гэж бараг байхгүй дээ,баримттай болоод ингэж бичээ биз

зочин (202.126.*.*)
2013-02-26 13:15:30
энэ их сонин мэдээлэл бна банк үнэхээр энэ мэдээлэлийг авчирч өгсөн гэдэг юул бол нэг талаас байгуулагийн болон хувь хүний нууцтай холбоотой баримтийг ил гарагсан гэсэн үг тийм болхоор энэ худлаа мэдээ байх . хэрвээ үнэхээр банк энэ мэдээлэлийг сургууль дээр бариад ирсэн юум бол хэн нэгэн /албан тушаалтан /хүссэн болоод авчирч өгсөн байх түнээс хэн ч хүсээгүй байхад байгуулагийн тухай мэдээллийг банкний хүн бариад орж ирлээ гэдэг худлаа.тэгээд ч техник технолог хөгжсөн энэ үед цагаа гарздаад нэг байгуулагаас нөгөө байгуулагруу цаас барид гүйж байхуу факс юумуу имэил явуулахад л болоо юум бишүү хэтэрхий ийм хачин туулширсан мэдээ тавихаа боливол таарна хүмүүсээ зөв бодож эрүүлээр сэтгэцгэе

Зочин (202.21.*.*)
2013-02-26 10:20:03
ene turiin umchiin ih, deed surguuliudiin ediin zasag erhelsen prorektoruud chini mungu l ideh, luyvar hiih gesen humuusee huivaldaj tavidag alban tusgaal yum bishuu.Er ni tegeed ali ch surguuli ni yalgaagui Rektor ni gesen ter ideshnees hol yavahgui l bolov uu.Nuguu ih shudraga tsarailsan Damdinsuren ni hudee aniad, chihee bugleed yavsan hereg uu,esvel bas onogdson huviig ni hurteed tansaglaj baijdee.Bas Batbayar, Narantsetseg avgai geed taarsan taar shuudai nar ch ene surguuliar duuren dee.Odoogiin bolohgui yumnii buh eh uusver ni alban tushaaliin huivaldaan,niilj baigaad umch hurung iddeg mungu zavsgdag hamgiin muuhai uildel Mongoliig ulsiig sunuuj medehnee Ard tumen mini yaaj ulsaa avrah bilee

зочин (202.5.*.*)
2013-02-26 09:57:34
санхүүгийн тайланг сургууль бүрийн багш, ажилтан, ажилчдын өмнө тавьж хэлэлцүүлж санад шүүмжлэл хамт олны санаа бодлыг авах хэрэгтэй,тэр дээр хэдэн хүний өмнө 20хон минатад тайланг хамгаална гэдэг нь ямарч менежментгүй,дээдэст зөвхөн хамаатай асуудал мэт байлгасаар иржээ.Тайланг багш ажилтан ажилчид,бүр оюутны төлөөллийн өмнө ч тавихад буруудахгүй,20 минутад бүрэлдэхүүн сургуулийн тайланг хамгаалуулж байшаа гэж шоу зохиогоод хэдэн төгрөг сургалтын төлбөрийн орлого байгааг бүртгэж банкны хүүг нь идэхээ л бүртгэж суудаггүй юм бол тэр тайланг хамт олны өмнө тавиулах хэрэгтэй.хамт олон үүнд хяналт тавих санал өгөх эрхтэй.энэ бол дарга нар зөвхөн мэдэлдээ байлгах хэрэг биш дээ,

зочин (202.5.*.*)
2013-02-26 09:51:58
жил бүр л Аудит ордог,аудитийн хөлс гэж баахан мөнгө авдаг.хаагуур нь өнгөрсийн.бас нэг юм бол ШУТИС-ийн эрхтэн дархтнууд жил бүр санхүүгийн тайланг хамгаалуулж байна гээд үр ашиггүй хамт олонд ил тод биш нэг балай ажил 2006 оноос хийдэг болсон.тэр бол хэнд ч хэрэггүй ажил,математикч,прогр амист,хэл шинжлэлийн ,нийгмийн ухааны,холбоочин гээд эрээвэр хураавар мэргэжлийн Ректор,Проректор газрын дарга нарын өмнө санхүүгийн тайланг хамгаална гэж юу байдгийн ,мэргэжлийн биш хүн бүтэн сургуулийн бүтэн жилийн тайланг уншиж анализ хийх үү, тэр тусмаа 20хон минутад,энэ худлаа шоугаа болих хэрэгтэй

Зочин (202.5.*.*)
2013-02-26 09:37:52
Дарханы Мөнгөндууга гээд гоё нэртэй гарв Дамдиннямын хамсаатан шүүв тэр нөхрийг дэмжиж тавиулсан гэж яридаг

mgl (202.5.*.*)
2013-02-26 09:21:40
даамиа мөнгө идсэн юм бол буцаагаад өгчихөөч. чи нано ойлгооод үйлдвэр худалдан аваад байх хүн мөн үү. хэрээ мэдээч. мөнгө хадгалуулах яах вэ. шууд хүүхэд оруулж авдаг мөнгө сүлжэээ Янара-г ЕС хамгаалдаг гэлүү. чамд бас унах газар байгаа л юм байна.

Зочин (124.158.*.*)
2013-02-26 08:22:06
ichdegyi hulgaichuud ve? ooriin mongo shigee idej uuj yasan hahaj tsatsaj hanadagyi amitad ve? sain shalgaj shorond n hiivel taarna muusain hulgaich nariig! oyutanuudiinh n nyden deer dyyjilvel taarna!

Зочин (202.21.*.*)
2013-02-26 07:47:14
тис-д хэн дуртай нь ордог.хогийн сав болчихсон юм байх чинь билээ.ийм л учиртай юм байсан юм байна л даа.Одоо тэгвэл ШУТИС-ийн оюутнуудыг ямар оюутан гэхэв. Оюутнууд нь оюутан биш ичиж амьдрахаар болсон юм байна.Хөөе!

Дамдиннямд (68.100.*.*)
2013-02-26 03:11:07
ДАМДИННЯМ чи бол шоронд байх ёстой хүн шүү. Ямар ч мэдлэг боловсролгүй, өөрийгөө аваад явах наад захын этикгүй нам дамжсан гөлөгийг мэлхий Отгонбаяр анх гаргаж ирж ШУТИС-ын проректороор тавьсан. Одоо нүгэл нь нүдэээрээ гарч байна. ДАМДИННЯМ чи амьдралдаа ядаж ганц өдөр бусад ардын шударга хүүхэд шиг ажил хөдөлмөр хийж үзсэн үү? Оюутан байхаасаа нам даган далдганаж, хүний бөгс долоож явсан энэ мэтийн этгээдүүд үнэтэй машин унаж, ардын хүүхдийн төлбөрийн мөнгийг банкинд хадгалуулж, хүүгээр нь баяжиж явдаг нийгмийг бид хүсээгүй юм шүү.

Зочин (202.55.*.*)
2013-02-25 23:54:18
damdinnyam chini otgonbayayariin xamgiin xogshi naiz sht

гафурен (27.123.*.*)
2013-02-25 21:46:56
Ishmer yum bolooshe...

Зочин (180.149.*.*)
2013-02-25 20:32:15
Ард түмнийг үр хүүхэдтэй нь ингээд хэсэг луйварчид хохироогоод байхад шударга ерөнхийлөгч засаг төр авилагтай тэмцэх газар энэ тэр улсууд юу хийгээд байна даа

Zochin (180.149.*.*)
2013-02-25 20:28:01
Damdinnyam xoorxii deelee nomorch dee. Damdinsyren rector syyldee argaa baraad ooroo 1.p gazriin ysgee absan shyy dee. Olon xyn medne dee

Degii (27.123.*.*)
2013-02-25 20:25:06
Deerxi medeelelig unshaad unexeer setgel zoning baina.surguulin udirdlaguud magadgui zarim bagsh nar iim baidlaar yaj medley chadvartai bolov son xuchin beltgel baina gej bodod baigaan Bol..biidnii ur xuuxduud er ni yamar surguulid suraad xend yund it gej baina a.deerxi surguuli Bol Mongolian Ner xund buxii tomooxon surguuli shuude.tegeed ene surguulid iim xuuli bus jil ajillagaa l yavagdaad baina gexeer xelex ug daarch alga da.er ni etseg exchuudee xuuxduud xeze surgalt in tulburiig xiix dee xariutslagatai Xanadu baix ni zuw shuu.

zochin (202.179.*.*)
2013-02-25 19:34:08
Гарын үсэг зурж тамга дардаг болгон мөнгө иддэг АУДИТын байгуулага дэндүү их хуйвалдаж байна шүү МИАТ-г шалгасан уу Шалгаал дуугуй байсныхаа төлөө хахууль авдаг

Зочин (49.0.*.*)
2013-02-25 19:15:04
МАН ын угшилтай айхтар хүмүүс төрийг баяжихын эх үүсвэр болгосон байна. Энэ намыг албан ёсоор бүр хаах хэрэгтэй болжээ.

Зочин99 (202.179.*.*)
2013-02-25 18:37:59
Энэ арай дэндсэн юм болж байна. Хүмүүсийн баяжих ганц найдвартай эх үүсвэр бол төр мөн гэж боддог хүмүүсийн үйлдэл яах аргагүй мөн. Одоо энэ идсэн уусан хүмүүсийг өчиггүй буудаж албал таарна. Дамдинсүрэнг арай ийм хүн гэж бодоогүй явсан юмсан. Одоо хэрэг хийсэн нь АТГ-аар нотлогдвол насны бөгсөнд дээлээ нөмөрч дээ. Хөөрхий!!! Дараагийн томилогдох ректор л битгий ингэж шившигээ дэлгээсэй...

Зочин (130.88.*.*)
2013-02-25 17:15:29
Удирдлагын академид МАН ынхан бөөнөөрөө сурдаг юм билээ? тэр сургуульд орох элсэлтийн шалгалт, төгсгөх шалгуур гэж юм байдаг юмуу? дуртай нь орно, дураараа төгсөнө. Анхаардаг хүн байдаг юмуу?

доржоо (130.88.*.*)
2013-02-25 17:06:26
Дамдинням ямар мөнгөөр lexus 570 авч унав? Гэр бүл нь хөрөнгө чинээгүй, өөрөө Төрийн албан хаагч л байсан хүн шүү дээ? Хөрөнгө орлогын мэдүүлэг аваад л байдаг тэрийгээ ер нь хянадаг юмуу?

Зочин (203.194.*.*)
2013-02-25 17:05:01
одоогийн бүх проректор, захирлуудыг соль.Хуучиндаа үлдэх гэж улайран байгаа наранцэцэг, очирбат, батбаяр нарыг чөлөөл хамтдаа идсэн л байгаа. яалангуяа ЕС алтанхуягийн гуйлтаар үлдэх гэж буй ЯНа-г солихгуй бол ШУТИС хөгөө чирсэн хэвээр л байна. Тэр батчулуун ч гэсэн мөнгө идэх л гэж ирсэн дээ

ZOLO (202.126.*.*)
2013-02-25 16:06:37
HOLBOGDOH BVH HVMVVSIINI SHALGAHAL HEREGTEI ARAI DENDVV YMA

ZOLO (202.126.*.*)
2013-02-25 16:04:50
MONGOLIN ALICH SALBARIN HVMVVS MONGO IDEHGVIGEER AJILAA HIIJ CHADDIMU

zochin (202.179.*.*)
2013-02-25 15:51:03
oyutnuudad ogch baigaa 70000 bol neeree l iluu zan yum daa. arhichdiig l beltgeh gej ogch baigaa mongo yum uu haashaa yum. ted ene mongoo avaad l showdaad duusgaj baigaa ni yaltchgui unen shuu.

Зочин (202.179.*.*)
2013-02-25 15:44:39
Er ni ter oyutnuudad mungu demii ugsiin

Зочин (202.179.*.*)
2013-02-25 15:43:00
Хэзээ банкныхан мөнгөний хүүг бариад ирдэг болчихоов,худлаа шаадаг байна штээ,манай группын\MSC\мөнгийг тэгвэл бодоод аваад ирээч

zochin (175.211.*.*)
2013-02-25 15:34:49
estoi alaruud yumdaa ene mongol chini ter ayaaraa avilgal hulgaid idegdsen bna.chu dee sain chalgaaarai muusai hulgaichuusiig busdiin huld hucheer olsj huuhdiinhee tulbur geed ugch baihad muusain hulgaichuud zamaas ni hulgailaad l

Дэмийням (27.123.*.*)
2013-02-25 14:59:05
Энэ Дамбийням гэгч яасан ичдэггуй , бас ирээдуйгээ боддоггуй залуу вэ.

Зочин (27.123.*.*)
2013-02-25 14:35:20
anagaahin deedig shalgarai.ted yag iim argaar idej bga.70.0g surguuliudas hamgiin suuld hel am bolj bj ugdug.bi ingej l idej huugiin ni husch bga gej bodood bga.

Дорж (203.194.*.*)
2013-02-25 14:25:28
Хэдэн оюутаныхаа монгийг хуртэл хувилдан идэж байдаг яасан бутэлгуй хумуус вэ. Отгонбаяр сайд байх хугацаандаа энэ битгий хэл юм хийж идсэн багш нарын ордон гэж холдуу мосний хонгил ШУТИС ын шинэ тосол дээр Энхболд гэдэг найзыгаа тавьж хэдэн сургуулиудын монгийг банкинаар дамжуулан идсэ барьсан байр сургууль цэцэрлэг чанар унэ тосов бурээс идэсэн. уунийгээ хаацайлах гэж УИХ д орсоноос Булгпнчуудад хайртайдаа гишуун болоогуй шуу дээ МАН ын гишууд тэдний тоимлосон ректор проектор угрьд сургуульд дээд боловсролын байгууллагуудад ажиллаж байгаагуй сэтгэлгуй хумуус боловсролыг ингэж баллаж байнадаа МАН ын ийм эх мэдлээ алдсан цаащидаа олноороо шоронгийн хаалга татах. учираас еронхийлогчийн сонгуульд ногоо дайсан МХН тайгаа нийлэж оролцох эцсийн аргаа барсан юм хийж хуурах гээд явж байна сайн шалгах хэрэгтэй дээ

nyamka (202.179.*.*)
2013-02-25 14:21:30
buk toriin omchtei ik deed surguuliudiin sankuu erkelsen prorektoruudiig songuulid yalsan namiinhan ooriin kunee tavidag sh dee. ene yavdliig zogsoohgui bol deerktei ijil kereg urgelj garna doo. odoo ch bas SHUTIS-iin sankuu erkelsen prorektoroor odoogiin bolovsroliin yamnii said Gantomoriin songuulid ajillaj baisan, holboonii injener mergejiltei sanhuugiin mergejilgui hernee mash sain luivarchin Batchuluun gedeg kuniig tavichiksan l baigaa sh dee. estoi l omnokoosoo iluu idne uu gekees dutahgui dee, bi sain medne.

Зочин (27.123.*.*)
2013-02-25 14:01:52
Damdinnyam Lexsus-570 unaad l yavj baina lee,hezee tiim baisan yum be.

Зочин (27.123.*.*)
2013-02-25 13:59:07
Дамдинням Булганд сонгуулийн хууль зөрчөөд төрийн албаны хууль зөрчөөд баахан мөнгөтэй Ё.Отгонбаярын УИХ-ын сонгуулийн нууц менежэр хийгээд явж байсан ш дээ, угаасаа л Отгонбаяр гишүүний хамгийн ойрын баруун гар нь ш дээ

Зочин (27.123.*.*)
2013-02-25 13:58:59
Дамдинням Булганд сонгуулийн хууль зөрчөөд төрийн албаны хууль зөрчөөд баахан мөнгөтэй Ё.Отгонбаярын УИХ-ын сонгуулийн нууц менежэр хийгээд явж байсан ш дээ, угаасаа л Отгонбаяр гишүүний хамгийн ойрын баруун гар нь ш дээ

Зочин (122.201.*.*)
2013-02-25 13:56:22
Тэр їед Боловсролын сайд байсан хїнийг шалгах хэрэгтэй Энэ талаар сэтгїїлчдийг сайн хєдєлгєе байз Сэтгїїлчдийг їл тоомсорлодог нєхєр байгаа юм Хамаг булхайг нь ухаад гаргаад ирье

Зочин (122.201.*.*)
2013-02-25 13:52:53
Отгонбаяр Дамдинг их ашигласан даа

Зочин (122.201.*.*)
2013-02-25 13:52:19
Otgonbayar Bulganaas zailaa zail

Зочин (122.201.*.*)
2013-02-25 13:51:07
Отгохбаяр хєгийн зантай нєхєр дєє Булганд тєрєє чїгїй тэр байтугай барааг нь хараа ч їгїй байж би энэ нутгийн хїн гээд уйлах шахам явж байгаад сонгогдчихсон.Ээж нь харин тєрсєн юм гэнэлээ.Сонгодсоныхо дараахан муусайн Булганыхан утасдаад амраахгїй юм Би ямар тэд нарт єртэй юм уу гэж Тївшинбаярын амжилтыг тэмдэглэхэд уурлаад Булганыхан одоо їзэхэ байсан ЄЄрєє ч очихоо байсан Одоо дараагийн сонгуулиар миний аавын нутаг гэд єєр газрас дэвших байлгїй.Баабар тїїнийг Баянголын барлаг байсан гэж бичсэн байдаг.Яг їнэн.

Зочин (122.201.*.*)
2013-02-25 13:47:33
Otgonbayariig shalga.

Зочин (122.201.*.*)
2013-02-25 13:45:53
Ё.ОТГОНБАЯРЫГ Ч БАС ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ.

Зочин (122.201.*.*)
2013-02-25 13:45:20
Дамдинням нь Ё.Отгонбаярын хїн туслах нь байсан.зєвлєх нь байсан Ё.Отгонбаяр тїїнийг ШУТИС-д тавьсан.Хамтдаа хариуцлага хїлээлгэх хэрэгтэй

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2014-09-23 12:03:48 - Эрүүл мэнд
Шуурхай удирдлагын төв үүдээ нээлээ
2014-09-23 11:47:11 - Улс төр
Дотоод мэдээлэл алдсан гэж гурван хүнийг ажлаас нь чөлөөлжээ
2014-09-23 11:41:24 - Шар
Монгол улсад “iPhone 6” 2.7 сая төгрөгөөр зарагдаж байна
2014-09-23 11:37:44 - Шар
Монголын морин пологийн баг Харвардын багийг хожлоо
2014-09-23 10:54:00 - Нийслэл
Байгалийн хийг аюулгүй ашиглах чиглэлээр Санамж бичиг байгууллаа
2014-09-23 10:51:30 - Улс төр
Намрын чуулган аравдугаар сарын 3-нд нээлтээ хийнэ
2014-09-23 10:46:37 - Хууль
18 настай охин барилгаас унаж амиа алдлаа
2014-09-23 10:45:37 - Спорт
Буудлагын тамирчид багаараа зургадугаар байрт шалгарлаа
2014-09-23 10:30:05 - Нийслэл
Үхрийн махны үнэ 9.9 хувиар өсчээ
2014-09-23 10:21:27 - Нийслэл
Оюутнуудын тулгамдсан асуудлыг сонсоно
2014-09-23 10:20:47 - Хууль
Монголоос хар тамхины хоёр бүлэглэл илрүүлжээ
2014-09-23 10:16:57 - Гадаад
“Facebook” ирэх сараас эхэлж төлбөртэй болох талаар мэдэгдэл хийв
2014-09-23 10:12:07 - Технологи
Тавантолгойд OWL дуранг суурилуулна
2014-09-23 10:11:20 - Нийслэл
Бодь Даатгал компани Монгол Улсын даатгалын салбарт нэгэн шинэ хуудсыг эхлүүллээ
2014-09-23 10:08:31 - Спорт
Н.Түвшинбаярын аваргын алтан медалийн төлөөх барилдаан
2014-09-23 09:43:04 - Орон нутаг
Булган аймагт галзуу өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоожээ
2014-09-23 09:40:40 - Спорт
Н.Түвшинбаяр: Эхнэр том хүү 2 маань ирж дэмжсэн нь маш их хүчийг өглөө
2014-09-23 09:39:35 - Спорт
Манай тамирчдын өнөөдрийн тэмцээний хуваарь
2014-09-23 09:23:39 - Шар
Ю.Цэдэнбалын ач охинд гурван өрөө байр өгчээ
2014-09-23 08:23:58 - Байгаль Орчин
Улаанбаатарт 15 градус дулаан байна
2014-09-23 08:21:45 - Тендер
Тендерийн урилга: 2-р сургуулийн өргөтгөл /Сүхбаатар дүүрэг/
2014-09-23 07:53:58 - Нийслэл
“Танхай эмээ” твиттер хаягийг заржээ
2014-09-23 07:43:53 - Улс төр
Н.Номтойбаяр: Тэр хүн намынхаа болон сонгогчдынхоо итгэлийг алдсан байна. Ял шийтгэлээ эдэл л дээ
2014-09-23 07:38:17 - Нийслэл
Өнөөдөр тахиа өдөр
2014-09-22 19:55:24 - Спорт
Л.Отгонбаатар хүрэл медаль хүртлээ
2014-09-22 19:38:57 - Спорт
Найдангийн Түвшинбаяр Алтан медаль хүртлээ
2014-09-22 17:02:50 - Гадаад
“Боко Харам” гишүүдээрээ охидыг солихыг хүсчээ
2014-09-22 17:00:26 - Улс төр
Ерөнхийлөгчид Европын Комиссын дарга захидал ирүүлжээ
2014-09-22 16:59:32 - Нийслэл
Жанцангийн уулзвараас Баянхошууны эцэс хүртэлх замыг түр хаана
2014-09-22 16:20:50 - Хууль
Шүүгчдэд зориулсан “Эрүүгийн эрх зүйн сургалт” болж байна
2014-09-22 16:12:51 - Нийслэл
Барилга дээрээс дахин юм унажээ
2014-09-22 16:11:59 - Спорт
“Гинжийг тасал” гүйлт болно
2014-09-22 15:52:55 - Хууль
ИНЕГ-ын дарга асан С.Батмөнхөд 6.6 жилийн ял оноожээ
2014-09-22 15:48:43 - Эрүүл мэнд
Гурван сая дахь иргэндээ гурван сая төгрөг, байр өгнө
2014-09-22 15:48:28 - Спорт
Н.Түвшинбаяр аварга алтын төлөө барилдах эрхээ авлаа
2014-09-22 15:37:49 - Хууль
Найзыгаа буудан хөнөөсөн А.Мэндбаярын эсрэг давж заалдах шүүх хурал маргааш болно
2014-09-22 15:18:14 - Спорт
Манай сагсчид нэг онооны зөрүүтэй хожигдлоо
2014-09-22 15:10:28 - Орон нутаг
Кирсан Илюмжинов Завханд зочилж байна
2014-09-22 15:09:17 - Улс төр
Ш.Түвдэндоржийг МоАХ-ны дэд даргаас чөлөөлжээ
2014-09-22 15:06:50 - Спорт
Н.Түвшинбаяр хагас шигшээд үлдлээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй