Тамхины хяналтын тухай хууль ингэж хэрэгжинэ

Түгээх    
2013-02-26 10:17:16 - Нийслэл

tamhi

Тамхины хяналтын ту­хай хэдхэн хоногийн дараагаас хэрэгжиж эхэлнэ. Энэхүү хуулийн гурав дахь удаагийн ши­нэ­чилсэн найруулга там­хи үйлдвэрлэгч, хэ­рэг­лэгч, борлуулагч­дын ха­риуц­лагыг өн­дөрсгөснөөрөө онцлог. Мөн тамхи татах, ху­дал­даалж болохгүй обьек­туудын тоо олон болсон билээ.

Тамхины хяналтын тухай хуульд орсон гол, гол өөрчлөлтүү­дийг тойм­лон хүргэе.

ТА ХААНА ТАМХИ ТАТАЖ БОЛОХГҮЙ ВЭ?

Тамхины хяналтын ту­хай хуульд зааснаар бүх төрлийн нийтийн тээв­рийн хэрэгсэл, олон нийтийн үзвэр, үйлчил­гээ­ний газар, шатахуун тү­гээ­гүүрийн газар, шатах, тослох, тэсэрч, дэлбэрэх бодис материалын үйлд­вэр, түүний нөөцийн агуу­ла­хад тамхи татахыг хориг­ложээ. Мөн зорчигч тээврийн буудал, зочид буудлын нийтийн танхим, тамхи татахыг хоригло­сон өрөөнд, нийтийн хоол, худалдаа, баар, цэнгээний газар тамхи татах хориотой. Өмнө нь дээрх газруудын зөв­шөөр­сөн талбайд тамхи татах боломжтой байсан.

Тэгвэл шинэ хуулиар 100 хувь хориотой болох аж. Мөн галт тэрэг, онго­цонд тамхи татаж болох­гүйгээс гадна аж ахуйн нэгж, байгууллагын аж­лын байранд тамхи та­тах хориотой. Аж ахуйн нэгж байгууллагын хувьд тамхины хяналтын тухай хуулийн зохицуулалтыг хөдөлмөрийн дотоод жу­рамдаа тусгах юм байна. Байгууллага дотоод жур­маараа хууль хэрхэн хэ­рэгжүүлсэн тайлангаа жил бүр мэргэжлийн хянал­тын байгууллагад хүргүүлэх учиртай аж. Мөн байгууллагууд хаалга, хүлээлгийн тан­хим, хонгил, бие засах газрууддаа тамхи та­тахыг хориглосон тэмдэг байршуулах шаардла­га­тай аж. Тэр тэмдэг дээр нь хууль зөрчигчдийн талаар мэдээлэх бай­гуул­лагын хаяг, утасны дугаар байх юм байна. Үүнээс гадна цэцэрлэг, бүх шатны сургууль, сур­гуулийн дотуур байр, тэд­гээрийн гаднах орчин, нийтийн зориулалттай орон сууцны орц, цахил­гаан шат, хүүхдийн тог­лоо­мын газар, цэцэрлэгт хүрээлэнд тамхи татахыг бүрмөсөн хоригложээ.

Ер нь иргэн та тамхи татдаг бол баар, цэн­гээ­ний газар, байрныхаа үүдэнд, цэцэрлэгт хүрээ­лэн, ажлын байр гээд хаа явсан газраа биеэ хянаж байх шаардлагатай бо­лох нь. Автобусны жо­лооч, кондуктор гэхэд л нийтийн тээвэр, автобус­ны буудлын хаана ч тамхи татах эрхгүй бол­но. Тэгэхээр тамхинаас гарах эсвэл өдөржин тэв­чи­хээс аргагүй болно гэсэн үг.

Зочид буудалд орлоо гэхэд тамхи татахыг хо­риг­лоогүй өрөөнд л чө­лөөтэй байж болох нь.

ХҮҮХЭД ТАМХИ ТАТВАЛ ЭЦЭГ, ЭХ НЬ ТОРГУУЛНА

Хэрвээ хориглосон газар тамхи татаж хууль зөрчсөн бол хамгийн доод тал нь 50 мянган төгрөгөөр торгуулах юм байна. Насанд хүрээгүй хүүхэд Тамхины хянал­тын тухай хууль зөрчвөл эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг нь 50 мянган төгрөгөөр тор­гох заалт хуульд байна. Мөн хориглосон газарт тамхи татсан иргэн 50 мянган төгрөгийн тор­гууль төлөх учиртай.

Харин аж ахуйн нэгж, байгууллага Тамхины хяналтын тухай хуулийг хэрэгжүүлээгүй буюу хуу­лийн зохицуулалтыг хө­дөлмөрийн дотоод жу­рамд тусгаагүй бол албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-25  дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төг­рө­гөөр торгох юм байна. Өөрөөр хэлбэл, албан хаагчдаа хяналт тавьж чадаагүй албан тушаал­тан 1.4-3.5 сая төгрөгийн торгууль төлөх хуулийн заалт оржээ. Хэрвээ аж ахуйн нэгж ариун цэв­рийн өрөө, хүлээлгийн өрөө зэрэг шаардлагатай газарт тамхи татахыг хориглосон тэмдэг тавиа­гүй бол хуулийн этгээд  3.5-7 сая төгрөгийн  тор­гууль төлөх аж.

Хуулийн хэрэг­жил­тэд бүх шатны Засаг дарга, цагдаагийн алба хаагч, мэргэжлийн хянал­тын болон олон нийтийн байцаагч, тухайн бай­гууллагын албан ту­шаал­тан, СӨХ хяналт тавина. Мөн та нууцаар тамхи татаж байна гэж өөрийгөө хуурах хэрэггүй юм байна. Учир нь таныг хориглосон газар тамхи татаж байгааг чинь хэн нэгэн гэрэл зургаар ба­римтжуулж facebook, twitter зэрэг интернэт хууд­санд тавьсан байхад хууль сахиулагчид шал­гаж, торгууль оноох аж. 

СУРГУУЛИЙН ОЙРОЛЦОО ТАМХИ ЗАРАХГҮЙ

21 нас хүрээгүй хүнд тамхи худалдсан бол бор­луулагч хариуцлага хүлээнэ. Тиймээс тамхи худалдан авч байгаа хү­ний бичиг, баримтыг шал­гах нь худалдагчийн үүрэг болж таарна. Мөн гудамж, талбай, дэлгүүр, худалдааны төвд тамхи ширхгээр худалдаалах нь хориотой. Баар, цэн­гээний газар ч тамхи зарж болохгүй аж. Мөн ин­тер­нэтээр тамхи худал­даа­лахыг хуулиар хориг­ло­жээ.

Үүнээс гадна ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрнаас 500 метрийн дотор тамхи худалдахыг хориглосон заалт оруул­жээ. Өөрөөр хэлбэл, сур­гуулийн ойролцоох дэл­гүүр, худалдааны төвүүд тамхи зарахгүй юм байна. Хэрвээ интернэтээр тамхи худалдсан бол вэб хуудсыг нь нэг жилээс доошгүй хугацаагаар хаах аж. Мөн баар, цэн­гээний газар, сургуулийн орчинд тамхи худалдсан болон ширхгийн тамхи зарвал иргэнийг 50000 төгрөгөөр, албан ту­шаалт­ныг 1.4-3.5 сая төг­рөгөөр, хуулийн этгээ­дийг 3.5-7 сая төгрөгөөр тус тус торгож, тамхи бо­лон хууль бусаар олсон орлого болон  сур­тал­чил­гааны материалыг ху­раах хуулийн заалт бай­на.

ТАМХИ ҮЙЛДВЭРЛЭГЧИД ХАНДИВ, ТУСЛАМЖ ӨГӨХ ЭРХГҮЙ

Тамхины хяналтын тухай хуульд зааснаар тамхи үйлдвэрлэгч болон түүний 20-оос дээш ху­вийн хувьцаа эзэм­шиг­чийн нэр, хаяг, эрхэлж байгаа үйл ажиллагаа, тамхины үйлдвэрлэлтэй холбоотой бусад мэдээ­лэл ил байх учиртай. Мөн тамхи үйлдвэрлэгчид нийг­мийн хариуцлагын үүднээс хандив, тусламж үзүүлэх хориотой юм бай­на. Мөн тамхины лого, брэндийн нэр зэр­гийг үзвэр үйлчилгээний газар тавих, суртал­чил­гаа хийх хориотой. Там­хины хайрцгийн тал­байн 50-аас доошгүй хувьд нь хор, хөнөөлийн талаарх мэдээллийг оруу­лах учир­тай аж. Үүнээс гадна хэлбэ­рээ­рээ тамхитай төстэй чихэр, тоглоом болон бусад бүтээг­дэ­хүү­нийг үйлдвэрлэх, үнэгүй бэлэг, бүтээгдэхүүний дээж та­раах, аливаа хэл­бэрийн сугалаа, урал­даан, тэм­цээн, хямдрал, урам­шуу­лал, хөнгөлөлт, тэтгэлэг үзүүлэх зэрэг бусад хэл­бэрээр тамхи сур­талч­лахыг хориг­ло­жээ.

Ц.ӨРНӨХ

Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг ХАТУУ хориглоно.

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 21

zochin (202.179.*.*)
2013-03-20 17:04:26
ene huulind chini gadaa tataj blhgvi gj bhgvi bnshdee ergvv ymuu ter hdn tsagdaa nar chini zvgeer gudamjind tamhi tatad yavj bgaa hvniig torgoh erh bhgvi bjij yagad torgood bga yum bedee end hariult ogj chadah hvn bnuu

зочин (202.21.*.*)
2013-03-05 11:43:52
Сумын төв байтугай аймаг төвд ч тамхи зарж болох юм байна л даа.Ямар тэнэг хууль вэ

чишш (202.179.*.*)
2013-03-04 11:19:47
эрүүл мэндийн байгууллагуудад тамхи татахыг хориглохгүй яасан юм бэ

хүрлээ (202.131.*.*)
2013-03-01 09:35:12
зөв гэж бодож байна.

Би (122.201.*.*)
2013-02-28 23:32:50
Юу ч зарж болохгуй дэлгуурээ компанаа татан буулгае ямар ниигэм бэ элгээр нь хорхой шиг молхуулэх юм шиг а нам элбэгдож гуай

Ард (122.201.*.*)
2013-02-28 23:30:20
75-р сургуулиин оирхон бдаг номин 23р сургуулиин хажуугиин номин. Орос 3ын хажуугиин далай ээж нисэхиин бух дэлгуур тамхи зарахгуй юм биз дээ тэнэг гишуудээ жаахан ард тумэнд хэрэгжхээр хууль хиие

Дулам (122.201.*.*)
2013-02-28 23:27:25
Дундаж цалингаа сая болгоод ард тумнээ ажилтай болгоод энэ хуулиа хэрэгжуулээд эхэлбэл яасиин арай ядан амьдрах гэж буй жижиг дэлгууруудээ битгии дарамтал

Bataa (203.194.*.*)
2013-02-28 19:27:41
Za shaa shaa yag heregjeech medkumdaa baynii huuhduud bol tamhi tataj blno gsen huuli l bshd bolomjgui humuus torguuliin mongogui yah yum. Mongotoi ni bol torguulia tolood tataad l bh yum bna doo daanch dee Where is my country shut!!!!

оо (202.9.*.*)
2013-02-27 21:55:47
мэдэхгүй юм даа

зочин (202.179.*.*)
2013-02-27 17:18:48
яг зөв. тамхичдийн өмнөөс бид эрүүл мэндээрээ хохироод сууж байх ёстой юм уу

Зочин (202.126.*.*)
2013-02-27 17:10:41
irgui pizdaanar tamhi tataj boloh gazraa ihleed hiicheed ene t1 huulia gargan bzdee irq mal nuud ve!!!!

нэргүй (124.158.*.*)
2013-02-27 15:00:22
татаж аваад хамт олондоо хүргэж болохгүй юу. эрхэм та зөвшөөрөөч

Зочин (182.160.*.*)
2013-02-27 11:29:28
тамхи хаан татаж болох юм бэ

Зочин (122.201.*.*)
2013-02-26 23:09:19
za mdehgui e harj l baiya heregjih esehiig ni barag l hudlaa bh da herev iim huuli gargah gej bga bol ehleed zuvshuurugsun tseguude baiguulchaad daraa ni horigloh gazaruudaa zarlamaar yum tehgui bol tatdag humuus chn bas hun sd end ch blohui tend ch blohgui gd teneg huuli

Зочин (124.158.*.*)
2013-02-26 12:48:21
ЗӨВ ӨӨ ЗӨВ САЙН БАЙНА

NB (202.131.*.*)
2013-02-26 12:26:24
MONGOLD HUUL HEREGJHUU TAMNEE!!!!

fuck (103.11.*.*)
2013-02-26 11:40:44
ene heregjih bolomjgui huuli bnoo gada tamhi tataj bolku geher odoo haan tatahiin oron doo tatahiimuu haashain

Зочин (203.194.*.*)
2013-02-26 11:17:56
bolj muu tom tolgoitnuud ihenhi ni er ni zvgeer bodylanguage lag haragdah gej tatdag yum bilee shd baasnuud

Зочин (49.0.*.*)
2013-02-26 11:08:43
тамхичидаа... санаагаар бүү унацгаа.. та бүхэнд уушиглах хорт утаа манай хотод хангалттай бий шүү дээ. бүр үнэгүй.. дээд зэргийн найрлагатай.

hehe (203.169.*.*)
2013-02-26 11:08:17
ene bol denduu huurai huuli barag heregjih bolomjgui huuli da ehleed niigemee beldej baij gargah bolhoos bish zugeer l hucheer shuud ingej huuli gargana gj uneheer teneg hereg harj bgarai ene huuli heregjihed tun hetsuu barag heregjihgui huuli da

Зочин (202.5.*.*)
2013-02-26 10:46:47
za ashgui muusain tamhichdad gants sain tsohilt ogoh bolloo shuu zov iim zuil hiij bj l eruul mendee hamgaalna shuu

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2014-11-27 08:19:54 - Эдийн засаг
Монгол улс долларын хоёр тэрбумтантай боллоо
2014-11-27 08:17:59 - Боловсрол
Л.Банзрагч: Лам багш намайг саваагаар зоддог хэсгийг ээж минь үзчихээд учиргүй уйлж билээ
2014-11-27 08:13:50 - Хууль
Д.Зоригтод мөрийтэй тоглох асуудал биш
2014-11-27 08:08:33 - Улс төр
Ж.Амарсанаагаас өөр хүн байхгүй гэж үү
2014-11-27 08:05:36 - Хууль
Ц.Оюунгэрэл: Телевизийн уран сайхны хөтөлбөрийн 50-иас доошгүй хувь үндэснийх байна
2014-11-27 08:04:07 - Нийслэл
Өнөөдөр бар өдөр
2014-11-26 17:46:22 - Орон нутаг
Хүмүүжигчид 6 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэйд тусалжээ
2014-11-26 16:57:54 - Улс төр
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ХӨРӨНГӨ ОРЛОГО
2014-11-26 16:54:29 - Улс төр
Тусгаар тогтнолын ордонд баярын хурал болж байна
2014-11-26 16:46:06 - Улс төр
Сэтгүүлч Ч.Мөнхтөр Ерөнхий сайдын зөвлөхөөр томилогдлоо
2014-11-26 16:46:02 - Энтертайнмент
Ажаа Гэгээн ном хурна
2014-11-26 16:26:17 - Улс төр
“Зүүн хойд Азийг цөмийн аюулаас ангижруулах нь” олон улсын бага хурал боллоо
2014-11-26 16:00:04 - Энтертайнмент
С.Дэмбэрэл Японы Эзэн хааны одонгоор шагнууллаа
2014-11-26 15:57:51 - Хууль
Угаалгын газар хонуулсан машиныг согтуу угаагч хулгайгаар унаж яваад онхолджээ
2014-11-26 15:53:14 - Спорт
“Ирвэсүүд”, “Чингис сити” багууд тоглоно
2014-11-26 15:38:12 - Улс төр
АН, МАН-ын ажлын хэсэг 17.00 цагт дахин зөвшилцөхөөр боллоо
2014-11-26 15:34:12 - Шар
Ц.Нямдорж МАН-аас гарна гэдгээ батлав
2014-11-26 15:15:09 - Шар
"Россия": Монголын алтан гургалдайнууд гайхалтай байлаа
2014-11-26 15:10:25 - Улс төр
С.Ганбаатар: Оюутолгой Монголд юу ч өгөхгүй гэж шийдсэн байна
2014-11-26 15:06:34 - Улс төр
Л.Эрдэнэчимэг: Хүүхэд харах төв олноор нээгдэж, үйлчилгээний цэвэр өрсөлдөөн бий болно
2014-11-26 14:55:45 - Шар
Зургаан хүүхдийн аав Н.Баяраад донор олдож, маргааш хагалгаанд орохоор болжээ
2014-11-26 14:44:06 - Хууль
Хайрга, дайрга олборлогч компаниудад хийсэн шалгалтаар олон зөрчил илэрчээ
2014-11-26 14:40:55 - Энтертайнмент
“Очир эрхшээгч” романы нээлт болно
2014-11-26 14:22:54 - Хууль
Г.Сарангэрэл магадлангаар суллагдах боломжтой болжээ
2014-11-26 14:16:53 - Эдийн засаг
Хилээр нэвтрэх галт тэрэгний үр ашиггүй зогсолтыг болиулна
2014-11-26 14:15:38 - Орон нутаг
Зарим сумдын нутгаар бэлчээрийн даац хэтэрсэн судалгаа гарчээ
2014-11-26 14:05:41 - Гадаад
Амиа золиослогч охид 78 хүний аминд хүрчээ
2014-11-26 14:04:40 - Нийслэл
Багануур, Налайх дүүргийг бие даасан хот болгох захирамж гарлаа
2014-11-26 13:49:46 - Эдийн засаг
Мах экспортод гаргах эхний шалгалтад хоёр компани тэнцжээ
2014-11-26 13:36:19 - Боловсрол
УИХ-ын дарга З.Энхболд "Монголчууд" цахим номын нээлтэд оролцов
2014-11-26 13:19:13 - Гадаад
АНУ-д эсэргүүцлийн жагсаал үргэлжилсээр байна
2014-11-26 13:11:30 - Нийслэл
“Хангай” хотхоны захиалагчид захиалгаа буцааж эхэлжээ
2014-11-26 12:55:33 - Орон нутаг
Хэнтий аймагт “Хүүхэд-сургууль-аюулгүй орчин” аян өрнөж байна
2014-11-26 12:53:00 - Улс төр
Засгийн газрын ээлжит бус хуралдаан болно
2014-11-26 12:38:06 - Нийслэл
Золгүй байдлаар дөрвөн хүн амиа алджээ
2014-11-26 12:31:14 - Улс төр
АН, МАН-ын ажлын хэсгүүд зөвшилцөнө
2014-11-26 12:30:06 - Нийслэл
Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
2014-11-26 12:22:53 - Орон нутаг
Малчдад моргэжийн зээл олгож эхэлжээ
2014-11-26 12:18:15 - Улс төр
Матвей Матвеевич Гершевичид шагнал гардуулав
2014-11-26 12:05:41 - Спорт
А.Энхтуул V байрт шалгарчээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй