- ӨМНӨХ 7 ХОНОГТ:
- ПҮРЭВ
05.23 - ЛХАГВА
05.22 - МЯГМАР
05.21 - ДАВАА
05.20 - НЯМ
05.19 - БЯМБА
05.18 - БААСАН
05.17

Монголд өндөр зэрэглэлийн 5000 орчим орон сууц байна гэсэн мэдээлэл бий. Байршлын хувьд хотын төв Санзай, Туул голын хөвөө, Гачуурт болон Нүхтийн ам, Их тэнгэрийн ам зэрэг газруудад байрладаг. Анх зах зээлд үнэ, зэрэглэл, талбайн хэмжээгээр тэргүүлсэн хотхонууд нь ''Бодь'' группийн Энхтайваны гүүрний баруун талын ''Шинэ төгөл'', ''М-Си-Эс''-ийн ''Сэлбэ'', ''Чоно'' компаний Зайсан дахь ''Оргил'', ''Фортуна'' группийн ''Жаргалан'' зэрэг хотхонуудыг дурьдаж болно. Эдний дунд өөрийн хүч хөдөлмөрөөрөө энэ зэргийн тансаг хауст амьдрах бэл бэнчинтэй нь бий ч, бас буруу замаар будаа тээсний хүчинд өдий дайтай яваа нөхөд ч буй. Ингээд Монголын толгой баячуудын амьдардаг тансаг харшийг сонирхоцгооё.

Жаргалан хотхон
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын компани Хан-Уул дүүрэгт төмөр замаас урагш байрлах “Жаргалан хотхон”-ыг барьсан. Ер нь бол энэ хотхон үнэтэй сууцуудын эхлэлийг тавьсан гэж болно. Зэрэглэл, талбайн хэмжээ, метр квадратын үнэ зэрэг нь олны анхаарлыг татаж байсан. Энэ хотхонд “Женко” Х.Баттулга, Р.Амаржаргал, Э.Мөнх-Очир нарын улстөрчид амьдардаг. Бас “МАК”-ийн Б.Нямтайширын хүү Н.Номтойбаярын гэр бий. Харин “Continental” зочид буудлын урд байрлах “Star apartments” хотхонд “Бодь” группийн эздийн нэг “Голомт”-ын Д.Баясгалан, “Алтан Тариа” компанийн захирал П.Цэнгүүний гэр байдаг.

“Орчлон” хотхон
64-р дэлгүүрийн хойно байрлах “Орчлон” хотхонд УИХ-ын гишүүн С.Баярцогт, Г.Баярсайхан, Байгаль орчны сайд асан Л.Гансүх, БШУ-ы сайд Л.Гантөмөр нар айлсдаг ажээ.

“Villa Vesta” хотхон
Туул голын урд, Бурхан багшийн хөшөөний ард байрлах “Villa Vesta” хотхонд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар, С.Баярцогт, “Алтжин”-гийн Г.Алтан, “Эко констракшн”-ы С.Нямдаваа, “МТ”-гийн Б.Ганзориг, БШУ-ы сайд асан Ё.Отгонбаяр, МАН-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Су.Батболд, Элчин сайд асан Л.Хангай нарынх амьдардаг аж. Мөн энэ хотхонд “MCS” группийн Ерөнхий захирал, Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал, Ерөнхийлөгч Ж.Од нарын гэр бий. Бас “Спирт Бал Бурам”-ын Б.Баярхүү, “АПУ”-гийн П.Батсайханы бага дүү, “Сэлэнгэ тариа” компанийн захирал П.Бат-Эрдэнэ нар ч энэ хотхоны оршин суугчид юм.

“Royal castle” хотхон
Чингис зочид буудлын ойролцоо байрлах “Royal castle” хотхонд Ерөнхийлөгч асан Н.Багабанди, “Монгол газар”-ын Ц.Мянганбаяр, “Өнөөдөр” сонины эрхлэгч Ц.Балдорж агсных, “Бишрэлт”-ийн Г.Ариунболд, “Бурхан халдун” группийн ерөнхийлөгч Н.Мөнхдаш, МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд нарынх тухалдаг байна.

“Оргил” хотхон
Цагтаа метр квадрат нь 600 доллараас дээш үнээр зарагдаж байсан “Оргил” рашаан сувиллын урд байрлах “Оргил” хотхонд ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай, О.Чулуунбат, нийтлэлч Ш.Баабар, ҮШН-ын гэх тодотголтой НЗТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун, Ерөнхий асан сайд Сү.Батболдын ах С.Бат-Очир зэрэг улс төрчид голдуу олны танил хөршүүд амьдардаг ажээ.

“Green villa” хотхон
Богд уулын энгэрт, Чингисийн хойно “Green villa” гэж хотхон бий. Уг хотхонд Их аварга Д.Дагвадорж, Ерөнхий сайд асан Сү.Батболд, “Мантууш” ХХК-ийн эзэн Б.Болороо, УИХ-ын гишүүн Г.Батхүү, Б.Наранхүү, “Жаст” группийн Б.Батхүү, “Дорнын говь”-ийн Г.Дэлгэрсайхан, аварга Д.Сумъяабазар нар амьдардаг. Мөн “Монгол туургатны 100 эрхэм” ток шоуны хөтлөгч П.Анужин хатагтай энэ хотхоны иргэн юм байна.

“Green house” хотхон
Зайсанд байрлах “Green house” хотхонд Кёкүшюзан Б.Батбаяр, УИХ-ын гишүүн асан Э.Мөнх-Очир, Төрийн соёрхолт поп дуучин Д.Болд, ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай, Боловсролын сайд асан Н.Болормаа, ГОК-ийн Ч.Ганзоригийн хүү Г.Тэмүүлэн, А.Сүхбат аварга, “Зочин бууз”-ын эзэн, Х ТҮЦ-ийн жүжигчин Н.Онон, “On & off”-ын захирал С.Ононбат, “Hero” энтертайментын Д.Баатар нар хөрш амьдардаг.
Б.ОДОН