Дэлгэрхангай суманд сар шинээр гуравхан шил архи зарагдсан нь үнэн гэв

Түгээх    
2013-03-12 12:52:08 - Эрүүл мэнд

sum

Өнгөрсөн олон улсын эмэгтэйчүүдийн баяраар “Эрүүл идэвхтэй амьдрал” клубийн гурван залуу Төрийн ордонд алдарт эхийн одонтой мянган ээжийн чуулганд очиж, алд цэнхэр хадаг дэлгэн мөнгөн аяга дүүрэн сүү барьж “Ээжээ хүү нь хөлчүүрхэж явахдаа хорвоог тал харж байж. Халамцуу явахдаа амьдралд сөхөрч гундаж явжээ. Одоо харин хүү нь ариун  сайхан  хайрыг чинь дүүргэж, алдсан алдаа бүхнээ дэнсэлж амьдрах болно. Би цаашдаа архи гэдэг адгийн хар идээг хэрэглэлгүй амьдын жаргалаар ээжийгээ жаргаах болно. Амьдралд хөл алдаж ээжийгээ гомдоож явсан залуус та бүхэн ч бидэн шиг андгай гангараг тавьж ээж, эгч, эхнэрүүдээ баярлуулаарай" хэмээн андгай өргөсөн талаар манай сайт мэдээлж байсан.

Тэгвэл Дундговь аймгийн Дэлгэрхангай сумынхан өнгөрсөн жилээс эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан “Архигүй монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ.

Энэ талаар Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Засаг дарга Ж.Өлзийжаргалаас тодрууллаа.

-Танай сум “Архигүй монгол” хөтөлбөрийг хэзээнээс сумандаа хэрэгжүүлж эхэлсэн бэ. Хөтөлбөрийн үр дүн хэр байна вэ?

-Манай сум бусад аймгийн сумдтай адил архины хэрэглээ өндөр байсан. Мөн ядуурал, гэмт хэргийн гаралт, гэр бүл салалтаараа толгой цохидог сум байлаа. Тиймээс нэг жил зургаан сар орчмын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Архигүй монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Ерөнхийлөгчийн зөвлөх н.Цогтсугарыг урьж, сургалт хийлгэсэн. Энэ хугацаанд 20-40 насны 80 гаруй залууст архины хор хөнөөлийн талаар сургалт, эмчилгээ гурван удаа зохион байгууллаа. Сургалтад хамрагдсан залуусын 90 орчим хувь архи огт хэрэглэхээ больсон. Тэд сумандаа “Дэвшил” клуб байгуулж, олон ажил зохион байгуулж байна.

Өдгөө манай суманд баяр ёслолоор архины хэрэглээ эрс багасч, архинаас үүдэлтэй гэмт хэрэг буурсан. Архинаас татгалзсанаар залуус маань ажил төрөлтэй болж, салж сарнисан гэр бүлүүд эргэж нийлсэн. Ямартаа ч, манай сумын залуус савнаасаа бусдыг дийлдэг сархадыг хаяж болдгийг бусдад үзүүлж чадаж байгаа.

-Өнгөрсөн сар шинээр танай суманд гурван шил архи зарагдсан гэж дуулдсан. Энэ үнэн үү?

-Үнэн. Цагаан сараар халамцуу хүн харагдаагүй. Бүр хорхой нь хүрсэн нэг нь үдшийн бүрий тасарсан хойно амьтан хүнээс нуугдан байж гэрээс гарч аяга тагш юм олж хүртсэн, түүнээсээ ичсэн.

-Харин өнгөрсөн Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар архины хэрэглээ ямар байв?

-Эрэгтэйчүүд нь уухгүй байхад эмэгтэйчүүд юу гэж уухав. Харин манай сумын сархадаас гарсан есөн залуу Мартаар ээжүүддээ зориулж “Ээжээ таныгаа мөн ч их зовоож дээ” нэртэй тоглолтоо хийсэн.

Тэдгээр залуус өмнө нь үнэтэй эм авч угаад ч, лам, бөө дээр очиж арга чарга хийлгээд ч бор дарснаас холдож чадахгүй байсан. Харин сэтгэл заслын эмчилгээ хийлгэж, сургалтад сууж, өөр хоорондоо зовлон жаргалаа ярьж сэтгэлээ нээлцэн сархадаас бүрмөсөн салах замдаа орсон.

Б.ОДОН



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 36

Зочин (203.91.*.*)
2013-03-18 14:25:24
Маш сайн байна.Энэ сумынханд баяр хүргэмээр байна.Энэ тамхины хууль шиг архины хуультай болмоор байна.Эргээд бодоход миний насны /50-60/ нас барсан хүмүүсийн дийлэнх нь энэ гашуун ундаанд хэт шунаснаар болсон байна шүү эрхэм монголчуудаа. Архи гэдэг идээнээс хол яваад алдлаа гэсэн хүн миний насанд одоо хүртэл тааралаагүй байгааг ч бас бодмоор байна.

Зочин (203.91.*.*)
2013-03-18 14:25:24
Маш сайн байна.Энэ сумынханд баяр хүргэмээр байна.Энэ тамхины хууль шиг архины хуультай болмоор байна.Эргээд бодоход миний насны /50-60/ нас барсан хүмүүсийн дийлэнх нь энэ гашуун ундаанд хэт шунаснаар болсон байна шүү эрхэм монголчуудаа. Архи гэдэг идээнээс хол яваад алдлаа гэсэн хүн миний насанд одоо хүртэл тааралаагүй байгааг ч бас бодмоор байна.

zochin (202.126.*.*)
2013-03-15 23:25:56
ene arail bishee unexeer saixan medee duulgaj magtax gej bga bol ter saixan xairxanii mini zuragiig tavixgui dee unen bol sain l bna

zochin (202.179.*.*)
2013-03-15 15:24:49
3aas uur baigaaguin bgaaz

охарха (202.170.*.*)
2013-03-15 10:33:48
Дэлгэрхангай суманд юун тракторын хөшөө байдаг билээ цаана нь бас ойн төгөл харагдаж байна Эднийх газар тариалангийн бүс нутаг юмаа даа

irgen (124.158.*.*)
2013-03-14 13:00:04
Ene sumiinhand bayr hurgie. mash saihan medee baina

hos (103.9.*.*)
2013-03-13 15:52:48
zurag ni bish bn

Zuv (203.91.*.*)
2013-03-13 14:03:22
Mongolchuudin hevid heregtei l zuil. Kommunist ene ter geh hereggui. Uneheer niigmeeree arhind jivj bgaa unuu ued uneheer bayarlaj, baharhmaar baina.

ө (103.9.*.*)
2013-03-13 11:44:57
БҮХ АЙЛ НЬ ГЭР ГЭРТЭЭ АВДАР АВДАРААР АРИХАА НӨӨЦӨЛСӨН ЮМ БИШ БИЗ ДЭЭ.ТЭГВЭЛ ХЭН ДЭЛГҮҮРЭЭС АРХИ АВДАГ ЮМ .

pro saraaka (202.9.*.*)
2013-03-13 10:55:31
bish bna ta nar ingej hun hulhudaj mongo olhoo bolio boli

oogii (203.91.*.*)
2013-03-13 10:19:54
сайн байна баяр хүргэе. бусад нь эндээс үлгэр жишээ аваач элдэв юмаар хүн шүүмжилж байхаар. энэ монгол хүний сэтгэлгээ хэзээ өөрчлөгдөх болоо.....

baska (124.158.*.*)
2013-03-13 09:32:28
iim teneg ym gej yu baisan ym kommunist arga baril

zochin 2013 3 13 09;58 (122.201.*.*)
2013-03-13 08:58:09
Vneheer sain bna shvv.

zochin 2013 3 13 09;58 (122.201.*.*)
2013-03-13 08:58:09
Vneheer sain bna shvv.

Зураг нь (203.91.*.*)
2013-03-13 07:47:36
Ямар сонин зураг тавиа вэ, биш л байна даа.

Зочин (77.12.*.*)
2013-03-12 23:57:04
ahaaha.hoid solongos kkkk

Зочин (202.170.*.*)
2013-03-12 23:35:49
Buh l yumiig uguisgej baidag humuus baih yum, yahavdee 100% bish gehed heden hun ch gesen arhinaas garch l baigeldee

zochin 1 (27.123.*.*)
2013-03-12 21:16:50
yamar goe yum be

Зочин (27.123.*.*)
2013-03-12 21:15:31
yasan saixan medee we

Hahakomnist (213.166.*.*)
2013-03-12 19:22:37
Komnist setgelgeee geltei yduuu hiih ajilgvi hvmvvs mongoliiin huuli 3 honogoor k yvna shvvdee ajil amidraltai zalguulah hodolmor erhleh tsalintai boloh gedeg huvi hvniii songolt gedgiiig oilgoo shono oroi nuugdaj uuj barigdaad ichsen ch geh shig bid hoid solongost baigaad bn uuu ain

mnmn (202.5.*.*)
2013-03-12 18:11:47
hehe aimgiin tovoosool avchihaa bailgui.

Зочин (87.89.*.*)
2013-03-12 17:03:27
aMIN HUVIA HICHEESEN GER BUL UR HUUHDEE BODDOGGUI HUMUUS L ARHIIG HET HEREGLEDEG

Oogii (178.115.*.*)
2013-03-12 16:27:39
Sn bn,, neg l medhed bugd salnaa bugdeeree,, ene hornoos salaal bol ekh oron maan saikhan hugjinu duu,,, amjilt zaluusaa

Зочин (202.131.*.*)
2013-03-12 15:54:18
Монголчууд архинаас тийм ч амархан салчихгүй байх аа. Хөдөөгүүр, сумын төвөөр байдал хэцүү байна шүү. Баахан согтуу залуучууд. Бүр эвдэрчихсэн улс байх юм билээ.

Зочин (202.179.*.*)
2013-03-12 15:24:25
sain ba arhinaas bugd tatgalziya

Дэлгэрхангай (122.201.*.*)
2013-03-12 14:45:48
Ингэж жүжиглэн бие биенээ хуураад хэрэггүй л дээ Тэр Цогтсугар гэж шинелээ өшиглөсөн нөхөр сэтгүүлч Шалмаагийн Ёлко гуайтай цэрэгт алба хааж байсан юм гээ биз дээ Зүгээр л аятайхан шиг идэж уу л даа яг барууныхан шиг Ингэж "Алтан цөгц" болоод хэрэггүй

Дэлгэрхангай (122.201.*.*)
2013-03-12 14:44:29
Ингэж жүжиглэн бие биенээ хуураад хэрэггүй л дээ Тэр Цогтсугар гэж шинелээ өшиглөсөн нөхөр сэтгүүлч Шалмаагийн Ёлко гуайтай цэрэгт алба хааж байсан юм гээ биз дээ Зүгээр л аятайхан шиг идэж уу л даа яг барууныхан шиг Ингэж "Алтан цөгц" болоод хэрэггүй

saihan sum bnaa (202.179.*.*)
2013-03-12 14:38:27
unen heregtei ajil hiij bn zov bn bayar hurgey niigemiig baga bagaar l tseverlene shuu dee mongol ulsiin busad sumuud ulger jishee vmaar yum

Зочин (202.179.*.*)
2013-03-12 14:29:11
ene zurgiig ni dee. Hangain sumyn zurag tavichihaj. Delgerhangaid yamar yumnyh ni DT-54.75traktor, mod baihavdee.

demjigch (202.70.*.*)
2013-03-12 14:07:32
sain bna odoo tsaashid yarihdaa zaluus oorchlogdson gj hele buh hun l arhichid ihtei delgerhangaihan arhi uuhaa baisan geed bh yum zugeer l oorechlogdoj bna zow hun bolj bna gj hel l dee iim mede garah bolgond hoh uul mini nudend haragdaad setgel ewgui bh yumaa, yamar ch gsebn nutagtaa zow zuil ehluulsen tsogtsugar ahada bayrlalaa 4jil nam jim bj bgaad ajla ogohoosoo omno iim zuil sanaachilsan zasag dargada ch bayrlalaa

Зочин (203.169.*.*)
2013-03-12 13:38:11
sain l baina shdee bie bienii gee demjij amidriildaa humuusee araas ni olon sum bas arhi boloosoi er ni erchudee arhi uuj baihaa bosgoobol yasan ym dee

Baatar (122.201.*.*)
2013-03-12 13:15:47
Mash sain baina ta buhen.Arhiny uildveree uls medeldee avch ajilluulah heregtei.

zochin (27.123.*.*)
2013-03-12 13:07:36
Unen bgaasai gej bodoj bna. Uusan bailgah geed yadachihiimaa humuus. Uugaagui bol sain l bna sh dee

unen shdee (202.131.*.*)
2013-03-12 13:00:40
unen shuu

Зочин (182.160.*.*)
2013-03-12 12:59:18
лангуун доогуураа сэмхэн зардаг 1000-ын архи нь маш их зарагдсан шүү дээ. одоо сүү өргөж жүжиглээд сайхан болж байгаа тухай үлгэрээ эхэллээ.

huurhun (202.131.*.*)
2013-03-12 12:53:51
boloo doo gehdee show yum bishuu

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2014-09-22 13:39:36 - Хууль
12 настай охины аминд хүрсэн цагдаад эрүүгийн хэрэг үүсгэжээ
2014-09-22 13:21:45 - Боловсрол
"2030 онд та ямар дэлхийд амьдрахыг хүсэж байна вэ" хэлэлцүүлэг болж байна
2014-09-22 13:06:53 - Байгаль Орчин
Шөнөдөө хасах хэмд шилжинэ
2014-09-22 12:36:45 - Орон нутаг
Дорнод аймгийн малчид Ерөнхий сайдад захидал илгээжээ
2014-09-22 12:20:59 - Гадаад
Мюнхенд шар айрагны наадам болж байна
2014-09-22 12:18:45 - Нийслэл
Сингапур нисэх үү
2014-09-22 12:16:23 - Орон нутаг
Дархан хотод таксинд орхиж буусан эд зүйлийг камерын тусламжтай эзэнд нь олж өгч байна
2014-09-22 12:14:19 - Эдийн засаг
Ам.доллар 1844 төгрөгтэй тэнцэж байна
2014-09-22 12:12:56 - Улс төр
Засгийн газарт чиглэл өгөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг
2014-09-22 11:45:52 - Орон нутаг
Арвайхээрт 1.3 км авто замын нээлт болов
2014-09-22 11:31:22 - Орон нутаг
Өвөрхангайнхан 14211 мод бут тарьж, 5290 м2 талбайг зүлэгжүүлжээ
2014-09-22 11:29:52 - Шар
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдынхаа суудлыг манай намд өгчих
2014-09-22 11:22:41 - Нийслэл
Хан-Уул дүүргээс энэ ондоо багтаж бүх хороодоо гэрэлтүүлэгтэй болгоно
2014-09-22 11:21:04 - Шар
УИХ-ын гишүүд “iPhone 6” худалдаж авахаар Герман улсыг зорьжээ
2014-09-22 11:09:49 - Нийслэл
ШУТИС-ийн уулзвараас зүүн тийш эргэх замыг хаалаа
2014-09-22 10:52:36 - Шар
"Миний Монголын газар шорооноос жирийн иргэд гуйваас бүү өг"
2014-09-22 10:52:03 - Орон нутаг
Бензин ачиж явсан машин шатжээ
2014-09-22 10:34:46 - Спорт
Монголын фанатууд
2014-09-22 10:27:55 - Спорт
Сагсан бөмбөгийн Залуучуудын УАШТ эхэллээ
2014-09-22 10:26:38 - Шар
Хоёр бөхөөс допинг илэрснийг Үндэсний бөхийн холбооноос мэдэгджээ
2014-09-22 10:23:11 - Энтертайнмент
Мисс модель, мисс бикини шалгаруулах “Fashion show” болно
2014-09-22 10:15:01 - Хууль
Хоёр оргодлын нэгийг баривчилсан гэх мэдээлэл худлаа гэв
2014-09-22 10:10:36 - Энтертайнмент
Эрдэнэ засгийн унага
2014-09-22 09:35:14 - Улс төр
Ш.Гунгаадорж: Ардын нам ард түмний нийтлэг эрх ашгийг хөндсөн зүйл дээр байгаа онож буудах хэрэгтэй
2014-09-22 09:26:29 - Нийслэл
Өнөөдөр болох зарим үйл явдал
2014-09-22 09:26:13 - Спорт
Эхний хоёр өдрийн байдлаар жүдочид долоон медаль хүртээд байна
2014-09-22 09:22:01 - Спорт
Монгол Улс медалийнхаа чанараар III байрт бичигдэж байна
2014-09-22 09:16:12 - Шар
Жолоочгүй трактор талбайд ажиллана
2014-09-22 09:06:40 - Гадаад
Ерөнхийлөгч НҮБ-ын чуулганд оролцож байна
2014-09-22 08:29:03 - Нийслэл
Ой хамгаалагчид мотоцикл, иж бүрэн хэрэгсэлтэй боллоо
2014-09-22 08:27:29 - Байгаль Орчин
Улаанбаатарт 13 градус дулаан байна
2014-09-22 08:23:44 - Хууль
Л.Байгальмаагийн ээж Л.Батжаргал: Охин минь хүний нутагт байцаа идэж байснаас гэдэс дотор идэж байсан дээр
2014-09-22 08:14:54 - Улс төр
О.Чулуунбат Сангийн яамыг толгойлох уу
2014-09-22 08:02:04 - Боловсрол
Олны үг ортой эсэхийг шалгалаа
2014-09-22 07:55:24 - Нийслэл
Өнөөдөр бич өдөр
2014-09-21 18:51:18 - Спорт
Монголын сагсчид Мальдив улсын багийг 112:54-өөр хожлоо
2014-09-21 15:20:49 - Шар
Дэлхийн зах зээл дэх 10 эм тутмын нэг нь хуурамч байдаг
2014-09-21 15:03:03 - Орон нутаг
Түймэр унтрааж байгаад түлэгджээ
2014-09-21 14:51:05 - Шар
Стресс тайлах дасгалууд
2014-09-21 14:49:29 - Гадаад
НАТО-гийн сургалтад 39 цэргийн албан хаагчийг хамруулжээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй