Т.Бадамжунайгийн холбогдсон хэрэг замхрав уу?

Түгээх    
2013-03-15 08:03:43 - Улс төр

ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай нарт холбогдох хэргийг УМБГ-аас шалгаж дуусаад, Нийслэлийн прокурорын газарт шилжүүлснээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Гэвч өнөөдрийг хүртэл эл хэргийн талаар тодорхой сураг ажиг гарсангүй. Эх сурвалж мэдээлэхдээ Т.Бадамжунай нарт холбогдох хэрэг “гацаа”-нд орсон, замхарч мэдэх тал руугаа хэвийсэн байхыг үгүйсгэсэнгүй.

Хэргийг тодруулбал, өнгөрсөн оны зунаас эхлэн Хүнс хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунайг Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн 500 сая төгрөгийг зориулалтын дагуу ашиглаагүй, тодорхой хэмжээг нь хувьдаа завшсан гэсэн үндэслэлээр шалгаж эхэлсэнийг Нийслэлийн прокурорын газрын орлогч Ц.Батболд өнгөрсөн сарын сүүлээр мэдээлсэн билээ.

Эл хэрэгт тус яамны ТНБДарга асан Т.Гантулга, Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмагнай нар ч холбогдсон. Тэднийг тус яамны Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн 500 гаруй сая төгрөгийг хувьдаа завшсан. Хууль бус мөнгөө сонгуулийн сурталчилгаанд ашигласан байж болзошгүй хэмээх үндэслэлээр шалгах эхэлсэн байдаг. Тус хэрэгт холбогдуулан УИХ-ын нэр бүхий гишүүд болон тухайн үеийн зарим сайд, дарга нарыг ч сэжигтнээр татсан мэдээлэл бий.

Мөн С.Баярын Засгийн газрын эхлүүлсэн "Атрын III" аяны хүрээнд их том мөнгө яригдаж, хулгайч нарын аазгайг хөдөлгөсөн байна. Компаниудад шатахуун, машин техник, үр буудай зээлээр өгсөн. Улмаар Засгийн газар Тариалан эрхлэлтийг дэмжих сангаараа дамжуулан 330 мянган тонн улаан буудайг тонн тутмыг нь 350 мянган төгрөгөөр худалдан авахаар болж. Үүний цаана компаниудын агуулахыг дэмжих, мөнгө угаах бодлого явагджээ.

УИХ-ын гишүүн асан Д.Балдан-Очирын эзэмшлийн "Дарханы гурил  тэжээл" компанийн элеваторт 25 мянган тонн улаан буудайг хадгалуулсан. Гэтэл бүхэлдээ муудаж эхэлсэн аж. Зургаан мянган тонныг нь Сэлэнгэ аймаг руу зөөж, цэвэр үрийн зориулалттай есөн мянган тонн улаан буудайг Дарханы малчид, жижиг үйлдвэр эрхлэгч нарт хямдруулан өгч далд оруулжээ.

Харин үлдэгдэл 10 мянган тонн улаан буудай нь өмхийрч муудсан байна. Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас дүгнэлт хийхэд хөгц мөөгөнцөр, хачиг илэрч, хүн битгий хэл малд өгөхөд хордох аюултай болохыг мэдэгдсэн аж. Засгийн газар, Тариалан эрхлэлтийн дэмжих сангийн хадгалуулсан 10 мянган улаан буудай муудсан учир улсад 3.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан ч хариуцлага тооцох хүн, байгууллага олдоогүй байна.

Сайд асан Т.Бадамжунай Булган аймгийн элеваторийг улсад долоон тэрбум төгрөгөөр худалдаж авчээ. Уг нь 3.5 тэрбум төгрөгийн үнэтэй элеватор байсан агаад илүү төлсөн 3.5 тэрбумаараа элеваторийн тал газрыг өөртөө авч "Хангай гурил" компаниа байгуулжээ. Ингэж улсын мөнгөөр өөртөө бүхэл бүтэн гурил тэжээлийн компанитай болсон гэдэг. Тэр энэ хэрэгт нь Т.Бадамжунай болон түүний тойрон хүрээллийн эрхмүүдэд хэн ч анхаарал хандуулж, хардаж, улмаар шалгаж шүүгээгүй байдаг.   

Өнгөц харвал энэ хүний намтар өөгүй ч өнгийвөл юм юмтай гэдэг. Олны хэл амнаас чимээгүйхэн мултрах түүнтэй холбоотой ямар ч хэрэг утаа мэт замхран алга болдог.

Хотын дарга асан М.Энхболдтой хийсэн булхай луйвар нь илчлэгдээгүй ч түүнд аавын хаалга татах дөхсөн тохиолдол олон аж. Тухайлбал, тэр намынхаа нэрээр 450 сая төгрөг луйвардсан. Энэ хэрэгт нь Эрүүгийн хуулийн 156-р зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байдаг.

Нийслэлийн 10 дугаар хороолол дахь спорт цогцолборын барилгыг Л.Оюундэлгэр, Н.Оюунчимэг нарт өгөхөөр тендерийн материалыг нь аваад “Та хоёрт найдлага байгаа. Тиймээс манай намын Голомт банкны дансанд 450 сая төгрөг хоёулаа нийлээд хийчих” гэжээ. Нөгөө хоёр эмэгтэй ч ум хумгүй мөнгөө хуваагаад хийчихсэн байна. Сүүлдээ мөнгө, Спорт цогцолбор аль аль нь сураггүй болж. Үүнээс үүдэн авлигын хэрэг манджээ. Гэм зэмгүй Н.Оюунчимэгийгээ Т.Бадамжунай, Д.Оюундэлгэр хоёр “мурьж”, намынх нь нэрээр авлига өгсөн мэтээр мөрдөн байцаагч нарт мэдүүлэн сүйд хийхээ шахсан байдаг. Харин Спорт цогцолборыг дээрх 450 сая төгрөг намын дансанд орсны маргааш нь л Т.Бадамжунайгийн үгээр хотын захирагч асан М.Энхболд шийдвэр гарган Д.Оюундэлгэрт эзэмшүүлэхээр болсон. Спорт цогцолбортой хамааралтайгаар хэзээ хойно үүссэн авлига, албан тушаалын хэргийг Н.Оюунчимэг гэдэг мөрөөрөө явсан тэр эмэгтэйд тохох ямар ч үндэслэл байгаагүй гэдэг. Т.Бадамжунай өөрт холбогдох, намдаа хандив өргүүлсэн мөнгөнийхөө хэргийг цагдаа нарыг найрч хаалгасан гэдэг.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 14

Ххх (202.21.*.*)
2013-03-20 00:52:56
Бадамжунай,М.Энхболд, .Баяр,Сү.Батболд,Хүрэ сүх ясны үе дамжсан гаргууд хулгайч,луйварчид юм.Эд нар хэдэн үеэрээ хараал хүрнэ.

Зочин (202.55.*.*)
2013-03-18 16:05:56
замхраа биз

Монголын ард түмэн (124.158.*.*)
2013-03-18 15:07:25
2 төмсөгийг нь сугалж аваад хүзүүнд нь зүүгээд сэтэрлэчих. Дарагийн хүмүүстээ сургамж болог

бадамжунайг сэтэрлэе (122.201.*.*)
2013-03-15 17:01:10
бадамжунай энэ алдарт хулгайчийг бүгдээрээ дийлэхгүйгээс хойш нэртэйгээр нь сэтэрлээд тавьчихвал яасан юм бэ.

oyundari (202.126.*.*)
2013-03-15 15:40:29
enhbayaras tom hulgaich bna sh de naadahaa hiigeed enhbayrii n sullaach eo eo ene mongolin tor estoi bishee ta nar chadahgvi bol dan EMEGTEICHVVDED TORIIN ERHIIG ogchihoo hamaagvi nariin uhaanar zohitcuulna doo

иргэн (62.178.*.*)
2013-03-15 15:09:50
Сүржин эхэлсэн юм даржин дуусдаг жамтэй, Магнай Тэмүүжин хоёр ч бүтэхгүй ээ.

хулгайч (122.201.*.*)
2013-03-15 13:42:34
энэ цагаандаа гарсан хулгайч луйварчинг дийлдэг ЦАГДАА,ПРОКУРОР,АТГ гэж Монголд алга.бүхэл бүтэн Монгол улс тэр чигээрээ хуультай муультайгаа карманд нь оржээ.

enhkee (202.179.*.*)
2013-03-15 10:46:50
mon ch olon jil ene hunii yarih yum daa..Mongold shalgaad ogoh huuliin baiguullaga bdaggui l yum daaa.......setgegdel hyanaad yag hujaa shig bolloo..Mongold yamar nam yalaad tor bariad bnaa???????????? Yum bol horino,tsagdana,tsusalna,shorond hiij shond olgono geh bolj dee....

Unjuu hamart (122.201.*.*)
2013-03-15 10:29:31
Yooyo ene nohriig gants bolomj oldson deer ni hurdan shalgaad zohih yalii ni uuruuleechee,naadahi chin aimaar luiwar saitai nohor shuu,odoo ter hotiin frakts geech ni niisleliin shuuhed oorsdiin hunee shurguulj ehelsen gesen baidal bishdeed irenguut yalaas multrah iimerhuu arga saam haij bgaa boltoi,yaana daa yaana,ter Enhboldiin hamsaatan,Duugui hunii doodohi ni shalbaagaa gej,,,,,

Darmaa (49.0.*.*)
2013-03-15 10:19:59
ene daisanii huzuug toirson ols n narismaar ymaa...umnuus n ichmeer ih hulgai hiisen de

222222 (202.179.*.*)
2013-03-15 09:57:32
muuhai tsarailsan luivarching shorond hii

ф (202.9.*.*)
2013-03-15 09:21:13
энэ хүний гартаа зүүж байгаа цаг нь 500 оюутны сургалтын төлбөртэй тэнцэнэ, 7 айлын орорн сууц, 3 эмнэлэг барихтай тэнцүү үнэтэй. Тэгхээр дотуур хувцас нь нэг айлын орон сууцны дайтай байгадаа, та нар тайлж үзээрэй. ккккккк

BAASKAS (122.201.*.*)
2013-03-15 08:41:37
ENE NEG UNJUU TSARAITAI NOVSHIIG YAAGAAD SHOROND HIIJ SHALGAHGUI BAIGAA YUM BE.

Зочин (183.81.*.*)
2013-03-15 08:13:51
ENE MUUHAI TSARAITIIG SHALAGAH HUN ALGA UU.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2015-02-28 13:16:44 - Гадаад
Путиныг шүүмжлэгч сөрөг хүчний лидер амиа алджээ
2015-02-28 13:01:38 - Эдийн засаг
Экспортын нүүрсний 80 гаруй хувь нь коксжих нүүрс байна
2015-02-28 12:54:00 - Гадаад
Солонгост бусдыг хөнөөгөөд амиа егүүтгэсэн хэрэг дахин гарчээ
2015-02-28 12:50:24 - Энтертайнмент
“Чонон сүлд” нээлтээ хийлээ
2015-02-28 12:39:22 - Нийслэл
Өнөөдөр бяцхан охины араас зул өргөж, тайван жагсана
2015-02-28 12:24:41 - Нийслэл
Тэтгэврийн нэмэгдлийг даваа гарагаас олгож эхэлнэ
2015-02-28 12:05:57 - Нийслэл
Зул өргөх ёслол болно
2015-02-28 12:04:45 - Нийслэл
“Тахар хүү”-гийн дүн гарчээ
2015-02-28 11:53:58 - Нийслэл
“Дүнжингарав-2015” морин уралдаан эхэллээ
2015-02-28 10:32:44 - Байгаль Орчин
Улаанбаатарт 6 хэм хүйтэн байна
2015-02-28 10:06:04 - Улс төр
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үг
2015-02-28 09:52:25 - Байгаль Орчин
Дэлгэрэхийн талыг нинжа нар там болгожээ
2015-02-28 09:30:25 - Энтертайнмент
Зураг бүхэн түүхийн гэрч
2015-02-28 09:18:22 - Эдийн засаг
Хууль зуйн сайд асан Ц.Мөнх-Оргил: Хувь хүний эрхэнд шууд халддаг ийм байдал газар авсаар байвал утгагүй
2015-02-28 09:11:43 - Энтертайнмент
Өнөөдөр гахай өдөр
2015-02-27 17:25:42 - Улс төр
Монгол, Японы харилцаа хөгжлийн оргил үедээ орж байна
2015-02-27 16:52:56 - Улс төр
Цалин нэмэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах зэрэг олон санаачилга гаргасан гэв
2015-02-27 16:38:48 - Байгаль Орчин
Гол мөрний мөсний зузаан 10-50 см-ээр нимгэрчээ
2015-02-27 16:37:44 - Энтертайнмент
Түүх дурсгалын газруудтай танилцлаа
2015-02-27 16:33:50 - Хууль
Н.Алтанхуягийг АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ
2015-02-27 16:29:49 - Гадаад
Эхнэр, хүүхэдтэйгээ хамт хулгай хийж байгаад зугтаасан монгол залууг хайж байна
2015-02-27 16:28:47 - Нийслэл
Гамшгаас хамгаалах штабын дадлага зохион байгуулав
2015-02-27 16:01:18 - Хууль
МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-т дуудсан гэв
2015-02-27 15:58:41 - Нийслэл
Урлагийнхан сургууль завсардсан хүүхдүүдэд тусална
2015-02-27 15:38:52 - Нийслэл
Шагайн харвааг ЮНЕСКО-д бүртгэсэн батламжийг гардууллаа
2015-02-27 15:28:07 - Байгаль Орчин
Цасаар шуурна
2015-02-27 15:20:57 - Нийслэл
Маргааш хүүхдийн хүчирхийллийн эсрэг авто жагсаал болно
2015-02-27 15:00:09 - Энтертайнмент
“Чонон сүлд” өнөөдрөөс монгол үзэгчдийн хүртээл болно
2015-02-27 14:55:44 - Эдийн засаг
Зэсийн үнэ өсөж байна
2015-02-27 14:19:13 - Хууль
Талийгаач охины хэрэг дээр ажиллаж буй шинжээч нараар баталгаа гаргуулжээ
2015-02-27 13:46:03 - Боловсрол
Д.Сүхбаатарын нэрэмжит анхдугаар олимпиад үргэлжилж байна
2015-02-27 13:31:14 - Нийслэл
Улаанбаатар чуулга, Соёлын төв өргөөг нэгтгэнэ
2015-02-27 13:26:53 - Шар
Ч.Сайханбилэгийн эхнэр Зайсанд үнэт эдлэлийн дэлгүүр нээжээ
2015-02-27 13:15:28 - Хууль
“Охины тархиндаа авсан гэмтэл үхэлд хүргэсэн” гэж дүгнэжээ
2015-02-27 13:14:00 - Улс төр
З.Энхболд: “Улаанбаатарын олон улсын нисэх буудал”-ыг чанартай, цаг хугацаанд нь ашиглалтад оруулах хэрэгтэй
2015-02-27 13:13:21 - Спорт
А.Ганбаатар Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч боллоо
2015-02-27 13:07:04 - Шар
KFC идэж болдог аяганд кофе хийж үйлчилдэг болжээ
2015-02-27 12:51:58 - Нийслэл
"Мөсний загасчлал-2015" тэмцээн болно
2015-02-27 12:43:49 - Шар
Ч.Чимэдсүрэнгийн автомашины тусгай дуут дохио ашиглах эрхийг цуцалжээ
2015-02-27 12:25:04 - Энтертайнмент
“Аав” кино удахгүй нээлтээ хийнэ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй