ШӨХТГ-ын албан хаагчид хөгжлийн бэрхшээлтэй охиныг гадуурхаж, ажлаас нь халжээ

Түгээх    
2013-04-17 13:21:28 - Нийслэл

Манай Мэдээ.мн сайтад хөгжлийн бэрхшээлтэй охин захидал илгээжээ. Түүнийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрынхан гадуурхсаар байгаад ажлаас нь халсан байна. Б.Болороо охин захидалдаа

Сайн байцгаана уу?

Энэхүү захидлыг минь уншин буй бүх хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргье. Нийгэмд маань Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг/ХБИ/ хүлээн зөвшөөрөх, хамтдаа нийгэмших, ажиллаж амьдрах боломжоор бүрэн дүүрэн хангах цаг хэзээ ирэх вэ?

Миний нэрийг Болороо гэдэг. 1989.03.24-нд нийслэл хотынхоо 2-р төрхөд мэндэлсэн. Би 2 ихрийн өрөөсөн, нэг маань эмч нарын алдаанаас болон эндсэн, би өөрөө мөн эмч нарын буруутай үйл ажиллагаанаас болж нугасны гэмтэл авсан юм. Тэгсэн хэдий ч махралтгүй зүтгэж байж ээж маань, ах дүү нар маань намайг алхаж гишгэдэг болгон Нийслэлийн 10 жилийн 19-р сургууульд /ЕБС-д/ эрүүл хүүхдүүдтэй хамт суралцуулахаар оруулсан бөгөөд би 10 жил дараалан тооны сонгонтой ангид "Онц” сурч төгссөн. Гэвч би өөрөө мэргэжил сонгох торгон агшинд бүх хүмүүсээс зөрөн байж тооны чиглэлээр бус Нийгмийн чиглэлээр явахыг хүсэн сонголтоо өөрөө хийсэн юм.

Тоогоор явбал ширээний ард суугаад амар шүү дээ гэж гэрийнхэн маань хэлж байсан юм, гэтэл би үнэндээ зүгээр нэг чимээгүй нэгэн байхыг хүсээгүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүн гэхээр л бусдаас нуугдаж далд ажил хийнэ гэж юу байхав гэсэн бодлоор өөрийнхөө сонголтодоо үнэнч үлдсэн, тэгээд ч намайг ийм болгосон, ээж бид 2-ын амьдралаар тоглочоод зүгээр өнгөрсөн тэр мэтийн эмч нартай хариуцлага тооцох гэж, Монголд хариуцлагын тогтолцоог бий болгоход гар бие оролцох гэж нийгмийн ухааныг сонгосон юм. 2008 онд МУИС-НШУС-УТС/улс төр судлаач/-аар мөн 4 жил дараалан онц сурч 2012 оны хавар "Онц” дүнтэй төгссөн юм

Төрөлхийн саажилттай учир 2 гар маань таталт өгдөг. Гэхдээ зүүн гар муу учир баруун гараараа юмаа хийчихдэг юм. Сая 2013.03.04-нд "Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар”-т ажилд орж, 7 хоног ажиллаад гарлаа. Удаан хүлээсний эцэст ажилдаа орсон. Хүмүүсийн хандлага, ажлын нөхцөл байдал миний төсөөлж, санаж байснаас тэс ондоо байсан.

Жишээ болгон хэлэхэд надаар номер бичүүлэх гэж орж ирсэн мэргэжилтэн Ж.Сүглэгмаа гэдэг хүн сандраад гар хөл маань эвгүй хөдөлгөөн хийхэд "Яанаа миний дүү бичиж мэдэх үү, бичиг үсэг мэдэх үү?” гэж асуусан. МУИС-г төгссөн хүнтэй тийм юм ярьж байгаа хүнийг хараад маш их өрөвдсөн, яасан ч доройтсон сэтгэлгээтэй хүн бэ дээ гэж. Намайг тэр хүн гаднах байдлаар минь харж, дүгнэж өрөвдөж байсан бол би тэр хүний сэтгэхүйг нь, дотоод сэтгэлийг нь харж өрөвдсөн юм.

Хажууд нь эргүү мангар хүн байгаа юм шиг л хоорондоо дохио зангаагаар ярьж, нүд амаараа эрмэлзэн доог тохуу хийж байсан юм, үнэхээр өрөвдмөөр гэдэг үг ч багадмаар хүмүүс байна лээ. Дөнгөж ажилд орж буй шинэхэн хүн бусдад муухай аашаа харуулаад яахав гэсэндээ л тэвчсээр байсан юм.

Магнай дарга, Хэвлэл мэдээллийн ажилтан Түвшинболор, нярав Агиймаа 3-аас бусад хүмүүс намайг хүлээж авч, нэг хамт олон болох, энгийн нэг хөгжлийн бэрхшээлтэй хүнийг дотроо оруулаад нийгэмшүүлчихье гэсэн хандлага, сэтгэлтэй хүн бараг ажиглагдаагүйг нуухгүйгээр хэлэх нь зүйтэй байх. Би өөрөө алив нэг газарт ороод шинэ орчин, шинэ хамт олон дунд ороод хэдхэн хоноод л арга эвийг нь олчихдог, найзалж нөхөрлөчихдөг, гэвч энэ байгууллагад нөгөө л Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, эрүүл хүн 2-ын хооронд байдаг "хана хэрэм” байсаар л байсан юм.

Би хүний итгэлийг алдахгүй, хүний даалгасан ажлыг яс хийх л ёстой гэсэн зарчмаар өдийг хүртэл явсаар ирсэн. Эрүүл хүний 5-ыг хийх юмыг би тэр хугацаанд нь нэгийг л хийж гүйцэтгэх жишээтэй. Яагаад ч юм намайг ажлаасаа гарахыг, гаръяа гэж хэлэхийг хүлээгээд байгаа юм шиг санагдсан, санагдсан ч гэждээ тийм сэтгэгдэл төрүүлсэн. Ер нь Магнай даргыг “Ажилд ав” гэсэн болохоор л авсан дүр үзүүлсэн мэт санагдсан, угаасаа байдал тийм л байсан, хийж чадахгүй ажлаар минь дарж, зүрхийг нь үхүүлэх тактиктай л байсан юм, хатуухан хэлэхэд.

Гэхдээ ажлаас шантарч гараагүй, хүмүүсийн сөрөг хандлагаас ичиж зовсондоо гараагүй юмаа, хийж чадахгүй ажлаа хийсэн царайлан оромцоглож орон тоо бөглөн цалин авахыг хүсээгүй юм. Дээрээс нь ШӨХТГ-аас гарч байгаа, ирж байгаа бүх л цаасан материалууд миний гараар дамжих болохоор би тэр бүгдийг нь үрчийлгэн муухай болгоод, явж байгаа, материал дээр муухай сараачсан бичгээр бичихээр хүлээж авч байгаа байгууллагууд нь дургүйцэх байх гэж бодсон юм аа.

Гүйцэтгэх, хууль тогтоох засаглалд ажиллаж буй эрхэм түшээдүүд маань Монголд байгаа хүн амын цөөхөн хэсэг болох ХБИ-ийн талаарх энэ мэт сөрөг ойлголт хандлагыг өөрчлөх алхмуудад хамтран ажиллаасай гэдгийг хэлэхийг хүсэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тэр дундаа над шиг саажилттай хүмүүст төрийн алба гэдэг зүйл хаалттай юм байна гэдгийг маш сайн ойлголоо.

Би өөрөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмд хүлээн зөвшөөрөгдөөсэй, бодит байдлаар үнэлүүлж чаддаг болоосой, эрүүл хүмүүстэй хамтдаа нийгэмшээсэй гэж их хүсдэг учир өөрт тохиолдсон энэхүү явдлаар жишээлэн цааш нь түгээж олон хүнд сургамж, ойлголт өгөхөөр тэмцэнэ гэж шийдсэний үндсэнд ийнхүү Цахим ертөнцөд тавьж байгаа юм. Хүндэтгэсэн Буянжаргал овогтой Болороо гэжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 46

Enkhe (92.24.*.*)
2013-04-23 04:09:30
Boloroo chamd amjilt husie. Alivaa zyulees sainiig olj garahiig husvel sain zuils ih tohiodog urgelj goochilbol muu zuil ih tohiodog tul uhamsargui huniig ali boloh chih nudniihee hajuugaar hiisgeed esvel amjiltad hurehdee ashiglaad uurtuu aytaihnaar erguulj suraarai. Chi zaluu bna, zunduu ih zuil surna. Ulam ch sain saihan amidarna. Chamd mash tom amjilt husie. Hugjliin berhsheel bol yu ch bish, setgehuin berhsheel harin mash tom zuil dee. Doroi u zeltei humuusiig bitgii too.delhii deerh amid seruun bgaa hamgiin uhaantai tom erdemten phisikch Stephen Hawkins gedeg hun hugjliin berhsheeltei ch uhaanaaraa delhiig daguulj bna.chi ch bas chadna. Chinii chadna gedgiig arvan jiliin amjilt chini, ih surguuliin chini dun batlaad gch bna. Odoo amidral deerh ehlel chini ehelj bna. Bas l amjilttai saihan bh bolno.itgelee buu aldaarai. Amjilt az jargaliig husie minii duu.

Зочин (202.72.*.*)
2013-04-20 22:11:57
эсвэл овог нэрий нь бүтэн мэддэг бол энд үлдээчих өөрт нь сэтгэлгээний хөгжлийн бэрхшээлийг мэдрүүлээд өгье дандаа нэг хүний өө сэвээр өөнтөглөж дээр нь гарах гэсэн муусайн юмнууд төрийн байгууллагад зөндөө шургалсан байж л байдгийн гэхдээ ийм охиныг хэл амаар дээрэлхэж байдаг яасан арчаагүй шулмас вэ

Зочин (202.72.*.*)
2013-04-20 22:09:01
тэр сүглэгмаа гэж ямар гичий байнаа зургий нь тавь эсвэл фейсбүүк хаягий нь өгчих

B.Undrakh (101.235.*.*)
2013-04-19 18:06:29
Za yamar ch bsan duudee amjilt husey. Uuriin uzel bodol,bair suuria todorhoi hemjeenii humuust oilguulj sonin deer hurtel garna gedeg amjilt shu. Nileed humuust hursen bh gej bodoj bn kk

Буянжаргалын Болороо (202.70.*.*)
2013-04-18 21:03:40
Ажилд авсан нэр зүүхийг л хүссэн санагдсан, угаасаа хөгжлийн бэрхшээлтэй хүнийг шууд ажлаас нь халж чаддаггүй юм, өөрөө л гаръя гэж хэлвэл гаргадын, тэр болтол тэр хүмүүс / хөгжлийн бэрхшээлтэй/ өдөржин сэтгэлийн дарамттай л ажиллана л даа. Гэхдээ энэ чухал биш харин хийж чадахгүй зүйлийг нь өгч байгааг нь л би шүүмжилсэн юм. МИНИЙ БИЧСЭН ЮМНЫ ХАМГИЙН ГОЛ САНААГ НЬ ОРУУЛААГҮЙ МӨРТЛӨӨ ЗӨВХӨН ШӨХТГ-ЫГ МУУЛАХ ЗОРИЛГООР МИНИЙ ЗАХИДЛЫГ АШИГЛАЖ БИЧСЭН БАЙГААД ҮНЭХЭЭР ГУТАРЧ БАЙНА. Сэтгүүлзүй ийм байж болохгүй шүү...

Зоин (202.9.*.*)
2013-04-18 20:59:05
Энэ сэтгүүлч яасан сонин хүн бэ? Хүний хэлсэнийг ойлгох чадваргүй юм бол яах гэж сэтгүүлч хийдэг байна аа? Магнай дарга харин ч тусалж дэмжээд ажилд авсан хүн нь байхад бүр шал эсрэгээр нь бичсэн байх юм. Юм болгоныг ингэж улс төржүүлэхээ больмоор юм.

Буянжаргалын Болороо (202.70.*.*)
2013-04-18 19:00:24
Тэгээд ч энэ миний бичсэн юмны зөвхөн тал хэсэг нь байна.

Буянжаргалын Болороо (202.70.*.*)
2013-04-18 18:52:51
Сайн байцгаана уу? Буянжаргалын Болороо гээд дээрх захидлын эзэн байнаа. Залруулга хийх гэсэн юм. Магнай дарга намайг сайхан сэтгэл гарган ажилд авсаан, харин би өөрөө ажлаас гарсан юм, шантарч гараагүй гэдгээ ил тод бичсэн, гарсан гол шалтгаан нь хөдөлмөрийн гэрээ хийгээгүй дээрээс нь миний нэг өдрийн зардал гэхэд л 30 мянган төгрөг болдог болохоор ингээд яваад байж чадаагүй юмаа, дээрээс нь би хийж чадахгүй байгаа юмаа хийсэн болж оромцоглож явахыг хүсээгүй юмаа, угаасаа тийм занг ч мэдэхгүй, хүний нүд хуурсан юм хийхийг хүсдэггүй. Би бэрхшээлээрээ түрий барьсан юм огт байхгүй ээ, түрий барих гэдэг үг, тийм ойлголт миний гэр бүлийн хүмүүжил,сэтгэлгэнд маань байхгүй, хэрвээ байсан бол би хүн шиг боловсрол эзэмшиж чадах ч үгүй байсан. Дэмжиж байгаа бүх хүмүүстээ баярлалаа.

зочин (202.170.*.*)
2013-04-18 10:34:42
Магнай яасан гэж, дэмжээд ажилд авсан юм биш үү. бусдыг буруутгаж л байвал боллоо гэдэг хүмүүс байх юм. ядаж захидлаа сайн уншиж ойлгочоод дараа нь бичиж баймаар юм.

хуэый (202.179.*.*)
2013-04-18 10:18:52
бид нар цөм адилхан 2 хөлтэй хохимой толгойтой. яах гэж нэгнээ адлаад байдаг юм.хийсэж ирдэг өвчин шүү.али эсвэл тэр хүмүүс 3 гартай юм болуу

Зочин (202.179.*.*)
2013-04-18 10:00:25
Битгий сэтгэлээр унаарай зоригтой бай амжилт хүсье.

Зочин (202.9.*.*)
2013-04-18 09:30:39
amjilt husey, hogjliin berhsheeltei hun geheer zaawal teneg mangar dutuu setgedeg ajliin buteemjgui bna gsn ug bish shuu dee, harin ch unench shudraga, zorisondoo hurehiin toloo hicheedeg engiin hunees iluu uhaalag sangagddag. minii bodloor herwee hogjliin berhsheeltei gh humuus engiin bsn bol ehiig setgegch boloh bsn bh. boloroo chamd amjilt husey. ulam ihiig surch ihiig buteegerei. Amjilt

Gg (202.72.*.*)
2013-04-18 08:34:40
Boloroo minii dvv bitgii setgeleer unaarai. Ulam uuriiguu hurtslaarai. Chamd sain saihniig hvsie

Зочин (202.131.*.*)
2013-04-18 08:26:58
yag unen hereg deeree turiin unen turh iim l bgaa .ali ch nam gar hol bologchdoosoo oor hund ajil ogohoo bolison .udaan ajillasan hund bas durgui.odoo ene 2 nam odoo bolson doo.bie bieniihee ih baga idseniig uhahaas oor hiih ajil alga bna .heden terbumaar idsen geed l oroi bur tv-eer garah yum.huuli bdag yum bol ted naraas mongiig ni butsaaj avaach.temka said odoo baga yarij ih hiimeer yumaa.

Зочин (112.72.*.*)
2013-04-18 08:26:01
sain huuhed bna

зочин (202.179.*.*)
2013-04-17 21:21:34
чамд амжилт хүсье.магнай гуай хийдэг хэлдэг хоёроо тааруулж ажлаасай даа

Зочин (203.160.*.*)
2013-04-17 21:20:26
mundag okhin baina boloroo amjilt

zochin (202.21.*.*)
2013-04-17 18:36:19
asar ix xyleetstei xyn bn .ix xol yavna daa .minii oxin ene zangaa xadgalj yavaarai

Э.ЭНХ-ЭРДЭНЭ (202.9.*.*)
2013-04-17 18:22:15
ХӨГЖИЛИЙН БЭРХШЭЛТЭЙ ХҮМҮҮСҮҮДИЙГ ЦЭРГИЙН АНГИ АВАХ УУ? АВДАГШҮЙ БИ НЭГ ЖИШЭЭ ХЭЛЭЛЬЕ 2013 ОНЫ 4 САРЫН 17 НЫ ӨДӨР ХАН-УУЛ ДҮҮРГИЙН СОЁЛЫН ОРДОНД СУРГАЛТАНД СУУЖ БАЙТАЛ МАНАЙ ХОРООНЫ ХЭСГИЙН БАЙЦАГЧ ТУНГАЛАГ НАМАЙГ ЦЭРЭГТ ЯВ ГЭЖ БАЙНА ЛАА ШҮҮ МИНИЙ НЭРДЭЭР ЗАРЛАН ДУУДАХ ИРСЭН ШҮҮ

Э.ЭНХ-ЭРДЭНЭ (202.9.*.*)
2013-04-17 18:18:30
САНАЛ 1500 % БАЙНА ШҮҮ

зочин (182.160.*.*)
2013-04-17 18:00:15
ер нь анх ажилд орж байгаа хүнийг дэмжиж туслах тал дээр ахмад ажилчид анхаармаар санагддаг 7 хоногийн дотор ийм байдалд орох байтугай учраа олох гэж ядсаар л өнгөрдөг Болороо их эмзэг юм аа үнэхээр ажил хийе гэвэл тэвчээртэй байх хэрэгтэй сэтгэлгээний хувьд бас хөгжлийн бэрхшээлтэй байж дандаа хүнээр өрөвдүүлэх гэсний хэрэггүй шүү гэж захие

zaya (49.0.*.*)
2013-04-17 17:25:14
hund jaahan ch gsn uram zorig ugch suraach ter oyunlag alban tushaaltan mundag humuusee. Guiee tgd ajlaa hiij chadna gj dugneed l ajild awsiin bga bzdee

zochin (202.21.*.*)
2013-04-17 17:06:56
halchihsan yum bolov uu gesen uuruu l garsan yum bn shde. het emzeg bsn bhaa.tiimerhuu bval hezee ch tiimeeree l bn shde.yalj davaj garch surah heregtei dee

zochin (112.72.*.*)
2013-04-17 16:53:24
iim jaahan zuild emzeglj baij bolohgui ee. hugjliin berhsheeltei humiig deerelheed bh hun tiim ih bhgui bolov u. deelehej, ajlaas gargah gesen gej bodoj bolohgui ee. bolohgui butehgui zuiliin talaar shuumjlel huleej avch bh ni chinii Boloroogiin tsaashdiin amidrald ni heregtei. olon humuustei zugeer shin shig haritsaj bai. namaig ingeed helchih bolov u gej aij bhaas uuriiguu hen gedgiig haruulahiig hicheesen ni deer sh de.

Зочин (202.55.*.*)
2013-04-17 16:49:01
Болороо ямар мундаг охин бэ минии дүү битгий шантар

zochin (112.72.*.*)
2013-04-17 16:46:20
Gehdee hugliin berhsheeleeree turuu barij buh zuiliig uuriin sanasanaaraa bailgana gej bhgui sh de. Boloroo uuruu l bi iim uchir humuus yah bol gej ih emzegleed baidgiin baina lda. Engiin humuustei dund ni orood l bolno chadna geed yavah yostoi bhgui yu. ter hun uuriih ni bolovsroliig ni medehgui yum chini magadgui bichij chadahgui bj magagui gej bodson ni muuhai doromjilson hereg bish gej bodoj baina. jaahan yumand bitgii ingej ih emzeglej bai. humuus chini ugaasaa l heruultei temtseltei baidag. hend ch iim yum tohioldono. bi hugliin berhsheeltei uchraas nadtai muuhai haritsaj bolohgui gesen oilgolt ni uurt ni bur suuchij l de. zaguulah bolohgui zuiliig ni heleh shaardlaga garalgui l yahav. tiim biz de. tegj baij l yum surna. niigemshine sh de

Зочин (112.72.*.*)
2013-04-17 16:41:28
ymar mundag huuhed be

Зочин (112.72.*.*)
2013-04-17 16:32:38
minii bodloor chi hii demii garsan yum bishuu? chinii ene zahiag unshigad chi ooroo l garsan yum bn sh dee. minii sanahad ter humuus hichneen tm handlagiig chamd gargaj bsan ch chi teseh estoi bsan yum bishuu? chi tegej heluulj, chamd tm handlaga gargalaa gd chi ulam bur dordohgui biz dee. tednii tm handlagiig davj garch bj bi ajillaj chadna gedgee haruulah estoi bsan bhaa. yvtsiin dund tedgeer humuusiin handlaga ers oorchlohdono. harin ilt tsagaanaar chamaig ug hel, uil hodloloor daramtalsan tohioldold chi holbogdoh baiguullagad handah estoi bsan gj bodoj bn.

Зочин (220.85.*.*)
2013-04-17 16:32:13
ШУДАРГА БУС БАЙДАЛТАЙ ТЭМЦДЭГ ГАЗАР ГЭХ, ГЭТЭЛ ХҮМҮҮСИЙГ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХААД АЖЛААС ГАРГАСАН БАЙНА МАГНАЙ ГЭХ ДУРАК ИЧИЖ АМЬДАР БУЦААЖ АЖИЛД НЬ АВАХГҮЙ БОЛ ШУДАРГА ӨРСӨЛДӨӨНТЭЙ МӨН ТЭМЦЭХ БАЙХ ДАА

Зочин (202.126.*.*)
2013-04-17 16:13:17
битгий шантраарай. чи залуу байна. чамд чамаас өөр хүн хийж чадахгүй ажил олдоноо. битгий өөрийгөө хоёрдугаарт тавь. амжилт хүсье

Зочин (180.235.*.*)
2013-04-17 15:56:21
Minii dyy chamd ajil oldono oo Magadgyi ene zaxiag unshsan xen neg n chamruu yariad ajild abax baix shyy Chi marketingiin chigleleer ajillaj chadax uu

zochin (122.201.*.*)
2013-04-17 15:50:23
tohirson ajil hiilgehgui dee yadarsan ch gesen hun shuu dee.tohirson hiij chadah ajil bgaa daa , buu shantar

zzz (124.158.*.*)
2013-04-17 15:41:41
Mundag ohin bna. Onts surdag. Egch ni chamaar baharhaj bna. Iim daichin.gehdee minii duu, saajilttai hunii zovlong meddeg, oir toirond ni bas tiim hun bdag humuus ih bgaa shuu. Amjilt

Зочин (202.179.*.*)
2013-04-17 15:39:47
amjilt husie. gai gazar doroos geh shig .hicheegerei. tur zasag harah bhaa. muis batlaad uguh hergeti shdee,zarim humuus hudlaa yarij bna gej bodj bgaa shuu,

Зочин (112.72.*.*)
2013-04-17 15:27:13
Ахын дүү юун түрүүнд шүүмжлэх өнцөгөөс бүхэнийг бүү хар, бүү тэгэж ханд. Бусдыг буруутгахаасаа өмнө эхлээд аливаа зүйлийн сайн талыг олж харах өөрийгөө бусдад харуулах таниулах хэрэгтэй. Эхлээд чи өөрийгөө хөгжлийн бэрхшээлтэй, бусдаас өөр, бусад хүмүүс намайг гадуурхадаг гэж боддог тэр бодлоосоо салах хэрэгтэй юм шиг санагдлаа.Чиний хандлагад их зүйл байх шиг байна. 7 хоногийн дотор тэр хүмүүс чамайг таньж чадсан болов уу. Чи бас тэр хугацаанд тэдгээр хүмүүсийг таньж чадсан болов уу. Тэр хүмүүсийн хэдтэй нь чи чин сэтгэлээсээ ярилцсан бэ? бас хэдтэй нь харилцаж үзсан бэ? Сайн бодоод дараагийн удаа анхаараарай. Эцэст нь хэлэхэд хүмүүс бие биенийгээ гадуурхана гэдэг буруу зүйл ч хэн нэгнийг буруутгахаасаа өмнө сайн бодож өөртөө нэг дүгнэлт хийхэд гэмгүй биз.Хийх хүнд арга нь олдоно, хийхгүй хүнд шалтаг нь бас олдоно гэж үг бий. Хичээвэл чи юуг ч хийж чадна. Бид бүгд хүмүүс. Амжилт хүсье.

Hhh (122.201.*.*)
2013-04-17 15:21:43
Hiij chadahgui ajlaa hiij bgn bolj tsalin awahiig huseegui l gj bn shde yer ni bol ajilaa hiij chadahguigee uuruu medeel garsiin bish u bas uur mine hureed tevchij bsn gsn bn yer bol busdaar uruvsuuleh gd uruvduhgui bolohr ni uur ni hureed baisiin bishu uuruu l jinhene hana heremee bosgood bsn bj de iim zahidal bichij bgn ch gsn uruvduuleh ih durtai hun bn shde huurhii

уууубббббббббааааа (202.131.*.*)
2013-04-17 15:03:23
миний дүү ажлаа өгөлгүй байж байгаад энэ захидалаа хамт олон болон нийтэд зарлах ёстой байж дээ гэж бодогдлоо тэгээд өөрийн хийж чадах бүхнийг тэр хүмүүст үзүүлэх ёстой байж, гэх дээ миний дүүд сэтгэл итгэл байна чамтай ижил хүмүүст чиний энэ захиа урам зориг оруулна чамайг мохоож байгаа хүмүүст чамайг ойлгох ухаан суулгаж өгнөөө чиний энэ захиаг Хөгжлийн бэрхшээлтэй иргэд уншаад өөрт бас тохиолдсон иймэрхүү таагүй явдлуудаа бичих тусам эрүүл хүмүүс ойлгож хүлээж авах болно гэдэгт итгэж байна харахад сайхан эрүүл бие хаатай сэтгэлгээ болон сэтгэл нь хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэдэд үүнийг маш ихээр ойлгуулах хэрэгтэй амжилт хүсье чиний захидлаас чи юуг ч хийж чадах хүн шиг харагдаж банйа

0000 (202.179.*.*)
2013-04-17 15:00:38
Ìàãíàé äàðãàà ñîíñîæ áàéíà óó

доод талын дуракт (183.177.*.*)
2013-04-17 14:53:45
бичиг хэрэг хийж чадах хүн байхгүй болоод энэ хүнийг авсан юм бишүү. Чи юунд нь бачуураав чиний эрэмзэглэж орхисон хичнээн хүүхэд ингэж зовж яваа бол

ww (112.72.*.*)
2013-04-17 14:15:50
bichig hereg hen ch hiij chadna. BUSDIIG MUULAHAASAA UMNU UURTUU DUGNELT HIIMEER YUM

Зочин (122.201.*.*)
2013-04-17 14:12:56
үгүй тэр, Сүглэгмаа ямар газар, ямар зорилготой ямар ажил хийж байгаагаа мэддэггүй эргүү мал уу үгүй юу. BBCгийн хамгийн нэр хүндтэй олон улсын эрэн сурвалжлах багийн сэтгүүлч суумгай хүн байдаг- түүний тоймлон хүргэж байгаа мэдээг дэлхий даяраа харж сонсож явна, Болороо битгий бууж өгөөрэй, тэрэн шиг болно шүү

Зочин (202.180.*.*)
2013-04-17 14:02:02
Болороо чи яасан аугаа юм бэ чамд амжилт хүсье

guest (36.2.*.*)
2013-04-17 13:50:29
yos surtahuun ih muutai boltsiin shig bailee, uhamsar muutai humuusiig bitgii too. sain hamt olon dund orood saihan ajilaad baij boloh baihaa

demjej bn (88.161.*.*)
2013-04-17 13:46:34
tegej bolhgui Magnai hugjliin berhsheeld duslan gej ajild avchaad tsaaguuraa iim muuhai herge hiij bolhgui ed nar chi bedenshig humuus chich iim boluul yaahiin odoo anhaaruulii ter shereenii ard suudag humuusdee sain ajil gej helmeer bn engj bolhgui magnai gaui anhaarj uzeerei ta,,??????????????

Зочин (103.11.*.*)
2013-04-17 13:42:18
Сайн охин зоригтой байна. Чи чаднаа. Бэрхшээлийн өмнө бүү сөхрөөрэй.

Зочин (202.131.*.*)
2013-04-17 13:35:48
Ядарсан хүн, ядуу хүн, танил талгүй хүн хэн ч биш болсон ниигэм юм даа...

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2014-04-24 20:46:12 - Улс төр
Х.Тэмүүжин сайдыг огцруулах шийдвэр гаргалаа
2014-04-24 18:28:02 - Гадаад
Турк тогоочид Жиндуд очиж, сурагчдын ар гэрийнхнийг үнэгүй хоолложээ
2014-04-24 18:16:09 - Гадаад
Живсэн онгоцыг гаргаж авахад хоёр сар шаардлагатай гэж тооцоолжээ
2014-04-24 18:05:20 - Орон нутаг
Багш нар өмссөн хувцас, өнгө зүсээр ялгаварладаг гэжээ
2014-04-24 17:52:34 - Байгаль Орчин
Салхины хурд 20-26м/с хүрч, хүчтэй шуурч байна
2014-04-24 17:34:20 - Эрүүл мэнд
Вакцинаас болж хүндээр өвдсөн охин эдгэрчээ
2014-04-24 17:33:06 - Улс төр
МАН-ын бүлгээс Засгийн газарт шаардлага хүргүүллээ
2014-04-24 17:15:19 - Эдийн засаг
Монголд хөрөнгө оруулахыг уриалжээ
2014-04-24 17:04:14 - Нийслэл
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь ихэсчээ
2014-04-24 16:40:51 - Байгаль Орчин
Зарим газраар цасан болон шороон шуурга шуурна
2014-04-24 16:25:28 - Нийслэл
Асрамжийн төвд мэргэжлийн боловсон хүчин дутмаг байна гэв
2014-04-24 16:14:06 - Ажлын зар
Ажилд авна: Сантехникийн инженер
2014-04-24 16:13:32 - Орон нутаг
Хаврын тариалалт эхэллээ
2014-04-24 15:38:17 - Улс төр
Н.Алтанхуяг: Дөрвөн гишүүнд хариуцлага тооц гэсэн санал ирсэн
2014-04-24 15:31:54 - Улс төр
ХЗХ-ны хохирогчдын хохирлыг барагдуулахаар боллоо
2014-04-24 15:20:48 - Улс төр
Эдийн засгийг 100 хоногт эрчимжүүлэх 23 ажил санаачилжээ
2014-04-24 15:19:26 - Хууль
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй
2014-04-24 14:32:04 - Нийслэл
Ном зардаг павилионыг албадан буулгана гэж бидэнд хэлээгүй
2014-04-24 14:10:52 - Улс төр
Д.Батцогт Азийн хөгжлийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2014-04-24 14:01:45 - Хууль
Ц.Нямдорж, Х.Баттулгаас уучлал гуйх ёстой гэж шийдвэрлэжээ
2014-04-24 13:49:34 - Нийслэл
Барилга дээрээс төмөр унаж найман настай охиныг гэмтээжээ
2014-04-24 13:18:35 - Спорт
Азийн аваргаас гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртээд байна
2014-04-24 13:15:00 - Технологи
Төмөр замыг Монголоор дайруулах саналыг Ерөнхий сайд Медведев дэмжжээ
2014-04-24 13:04:47 - Гадаад
Монгол Улс НҮБ-ын комиссын гишүүнээр сонгогдлоо
2014-04-24 12:57:43 - Эдийн засаг
Н.Золжаргал: Гадаадын банк оруулж ирэх санал манайд ирээгүй
2014-04-24 12:44:52 - Улс төр
О.Баасанхүү тамхи татдаг гишүүдийг бухимдуулав
2014-04-24 12:41:58 - Эрүүл мэнд
Хоёр эмч ГССҮТ-ийн даргын суудалд горилжээ
2014-04-24 12:32:43 - Боловсрол
Гадаад хэл сурахад оюутнуудыг хэрхэн идэвхжүүлэх талаар хурал болно
2014-04-24 12:26:58 - Гадаад
Сурагчдын ар гэрийнхэнд тусламж үзүүлсээр байна
2014-04-24 12:12:33 - Энтертайнмент
Галзуурчаагүй биз
2014-04-24 12:05:28 - Нийслэл
Зарим автозамуудыг хаана
2014-04-24 12:00:34 - Нийслэл
Микроны чиглэлийг хязгаарлажээ
2014-04-24 11:56:33 - Шар
Хүн шиг шүдтэй загас олноор үзэгдэх болжээ
2014-04-24 11:41:43 - Шар
Амь үрэгдсэн сурагчдад зориулсан хүндэтгэлийн төв байгуулжээ
2014-04-24 11:32:26 - Гадаад
Б.Обамагийн Азийн орнуудад хийх айлчлал эхэллээ
2014-04-24 11:30:16 - Нийслэл
Өнгөрсөн шөнө албадан нүүлгэлт болжээ
2014-04-24 11:24:10 - Нийслэл
УИХ-ын дарга “ECOBUS” автобусны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав
2014-04-24 11:20:36 - Шар
"Ноён Ж.Дашдондогийн зохиосон дуунууд олон, олон хүүхдийн зүрх сэтгэлийг хөглөдөг"
2014-04-24 11:11:27 - Улс төр
Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуулийг баталлаа
2014-04-24 11:04:05 - Энтертайнмент
“Камертон” хамтлаг амплаггед тоглолт хийнэ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй