Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээ

Түгээх    
2013-05-03 12:52:10 - Улс төр

elbegdorjНийт сэтгүүлчид, цахим сүлжээгээр үзэл бодлоо илэрхийлэгч иргэн-сэтгүүлчдэд

Монголчууд ямар нэгэн айдас хүйдэсгүйгээр үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдэлж эхэлснээс хойш хорь гаруйхан жилийн нүүрийг үзэж байна. Гэхдээ энэ хугацаа хэвлэл, мэдээллийн эрх чөлөө, иргэдийн мэдэх эрх юутай чухлыг ухаарч мэдрэх, гүн бат ойлгож ухамсарлахын тулд хүн төрөлхтний зарцуулсан зуу зуун жилтэй тэнцэхүйц үнэ цэнэтэй байлаа.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалаар баталгаажсан хэвлэл, мэдээллийн эрх чөлөө, үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь ардчиллыг дархлаажуулах, нийгэмд шударга ёсыг тогтоон бэхжүүлэх, хүний эрхийг эрхэмлэн дээдлэх үйлсийн гол хөшүүрэг, амин сүнс юм.   Тийм ч учраас НҮБ тавдугаар сарын 3-ыг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгохоор шийдвэрлэж, хэвлэл, мэдээллийн эрх чөлөө, иргэдийн мэдэх эрхийг эрхэмлэгч бүхэн энэ өдрийг 20 дахь жилдээ тэмдэглэж байна. Монголчууд бид ч бас энэ үйлсэд анхнаас нь оролцож дуу хоолойгоо нэгтгэсээр ирлээ.

Дэлхий дахин энэ жил “Үгээ хэлэхээс үл эмээх нь: Хэвлэл, мэдээллийн бүхий л хэрэгслээр үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах нь” сэдвийн дор хэвлэлийн эрх чөлөөний өдрөө тэмдэглэж байна. Өдгөө мэдээллийн харилцааны технологийн үсрэнгүй хөгжлийн ачаар иргэдийн мэдээлэл олж авах, түгээх, үзэл бодлоо илэрхийлэх боломж харьцангуй өргөн дэлгэр болсон ч гэлээ үгээ хэлэхээс эмээх үзэгдэл байсаар, мөн хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд элдэв хэлбэрийн хаалт босго оршсоор байна. Үүнийг засч залруулах арга зам, гарцын талаар энэ өдөр дэлхий даяараа хэлэлцэж, монголчууд бид бүхэн ч өөрийн дуу хоолойгоо сонсгож байна.

Сэтгүүлзүй улам бүр иргэний шинжтэй болж, мэдээллийн шинэ хэрэгслүүдэд иргэдийн дуу хоолой хүчтэй байр суурь эзлэх боллоо. Аливаа мэдээ мэдээлэл, үзэл бодлоо түгээхийг хүссэн хэн боловч фэйсбүүк, твиттер, блогоор дамжуулан цахим ертөнцөд чөлөөтэй нэвтэрч байна. Энэ нь нэг талаас гайхамшигтай боломж, нөгөө талаасаа ёсзүй, хүнлэг байдал, өөрийгөө илэрхийлэх соёлын нарийн шалгуур гэдгийг ч бид өнөөдөр бас онцгойлон ярих ёстой.

Зөв мэдээлэл бол үнэт баялаг, бас шударга ёсны төлөө тэмцэлд дэм өгөх ер бусын хүч. Нийтлэг эрх ашгийг зөрчсөн, амин хувиа бодсон, хууль бус үйлдэл хийсэн, авлигад автсан, шударга үнэнээс айсан этгээдүүд л олон нийтээс бодит үнэнийг, зөв мэдээллийг нууцлахыг хүсдэг. Зөв мэдээлэл иргэдэд нээлттэй тэгш очих тусам нийгэм эрүүлжиж, хүчирхэгждэг. Монголын ардчилал үүний төлөө тэмцсээр ирсэн. Өнгөрсөн хорь гаруй жилийн хугацаанд бид энэ чиглэлээр чамлахааргүй хол алхжээ. Гэхдээ тайвшрах эрх бидэнд байхгүй. Өнөөдөр бид хэвлэлийн эрх чөлөөг илүү өргөн утгаар харж, үнэнийг ямар нэгэн айдасгүйгээр хэлэх эр зориг, иргэн хүн хэн байхаасаа үл хамааран үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдлэх боломж, зөв шударга мэдээлэл нийгэм олон нийтэд ямар ч хаалт саадгүйгээр хүрэх нөхцөлийг төлөвшүүлэхийн төлөө хаа хаанаа хичээх хэрэгтэй байна.

Сэтгүүлчид, хэвлэл, мэдээллийн салбарт ажиллагсад, иргэн-сэтгүүлчид, мэдэх эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалан тэмцэгч бүхэнд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан амжилт хүсье.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ

2013 оны 5 дугаар сарын 3



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 4

odoo (92.244.*.*)
2013-05-05 06:01:33
orhi hooshoo naadah chini eh orondoo bish erhiin chinee bien dee elgen sadandaa bish ed horongondool hair bh. mongold dain degdvel hamgiin turuund yrvah tyylai zurhtei iljig ni chihtei amitan. bidend yu tohioldohooroo iim hun yumar goy setertei bolchihson yum boloo.Horvoo chi gantshan huniig bish bysdiig ni ch gesen harj uzeldee bid ch gesen argo bagshiin heldegeer gishuun bolj eronhiilogch bolj bayjmaar bna sh dee . Az ni shovoison angli helgui aarhal saitai toriin Araam ni jijighench ariyn ugtei toriin terguun minee bultiisen olon nud taniig haraadl syyj bna sh dee. Buu tsetserh bugd medne Buu ald bugd tulhene

Зочин (182.160.*.*)
2013-05-04 10:07:35
Ардчилсан Орнуудын Хамтын Нийгэмлэгийн сайд нарын ээлжит хурал манай улсад болох гээд манай эрх баригчид ардчилагчид хөл нь газар хүрэхгүй гүйлдэж байна даа. Өөрсдийгөө ардчиллын алтан хараацайнууд гэдэг Элбэгдорж болон Бат-Үүл нар их л хичээж байх шиг байна. Элбэгдоржийн хувьд бүүр ч ач холбогдолтой байгаа биз. Аргагүй ч юм даа ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирчихсэн учраас энэхүү хурлыг далимдуулаад сайхан шоу хийгээд авахад илүүдэхгүй. Ерөнхийлөгчийн тэрхүү хурал дээр юу гэж хэлэхийг нь бараг л одоо төсөөлж байна. Яагаав нөгөө хаврын чуулган дээр хэлсэн үг шигээ баахан худал агаарын үгийг хагархай бүхнээрээ цацна. Ардчилал гайхамшигтай хөгжиж байна. Монголын ардчиллыг дэлхий харж судалж үлгэр авч байна гээд л ичихгүй аваад өгнө дөө. Харамсалтай нь бодит байдал дээр Монголын ардчилал ямар түвшинд байна вэ гэдгийг бодож үзсэн хүн байна уу?

bayar khurgii (202.179.*.*)
2013-05-03 13:37:28
khu namiinkhan ardchilal alga bolloo gekh yum khu namiinkhan erkh choloo ugui bolloo gekh yum ted nariin khuvid alga bolj bolno yagaad gevel ted mongol orniig ardchilaliin bus zamaar yavuulj oorsdoo bayuajij oorsdoo targalj baisang ni khyazgaarlaad khariutslaga tootsood irekheer ikh tevdej mash emzeg bolsong bid mederch bna

зочин (180.235.*.*)
2013-05-03 13:01:27
Дүр эсгэсэн ардчилал Монгол улсад байна гэж цаад утгаараа тэр бирм эмэгтэй хэлснийг би хувьдаа маш зөв гэж бодож бна.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2015-01-25 16:58:06 - Спорт
Хакухо М.Даваажаргал: Зодог тайлдаг ч юм билүү гэж бодлоо
2015-01-25 14:51:40 - Орон нутаг
Ихэнхи нутгаар цас орж хүйтэрнэ
2015-01-25 14:25:58 - Спорт
Улсын харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан эхэллээ
2015-01-25 13:33:24 - Спорт
С.Батцэцэг алтан медаль хүртжээ
2015-01-25 12:53:12 - Орон нутаг
Монгол Улсын баатар Б.Гивааны талбайг шинэчилнэ
2015-01-25 12:50:13 - Улс төр
Маргааш намын бүлгүүд хуралдана
2015-01-25 12:31:36 - Боловсрол
Нийслэлийн сурагчид маргааш хичээлдээ орно
2015-01-25 12:17:08 - Улс төр
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Клаус Шваб бараалхлаа
2015-01-25 12:13:10 - Орон нутаг
Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна
2015-01-25 12:03:23 - Нийслэл
Дүүрэг бүрт Цагаан сарын баярт зориулсан үзэсгэлэн худалдаа явагдаж байна
2015-01-25 10:56:16 - Спорт
Баячууд хүүхдүүдээ моринд байтугай Монголд ч ойртуулдаггүй
2015-01-25 10:54:29 - Байгаль Орчин
Улаанбаатарт 15 градус хүйтэн байна
2015-01-24 15:13:40 - Орон нутаг
Сүхбаатар аймагт 50 ортой эх хүүхдийн эмнэлэг нээгдэв
2015-01-24 15:09:06 - Байгаль Орчин
Маргааш цас орж хүйтэрнэ
2015-01-24 14:58:30 - Спорт
Монголын хүүхдийн спортын V их наадам болно
2015-01-24 14:46:35 - Улс төр
Ерөнхийлөгч ирэх долоо хоногийн даваа гарагт эх орондоо ирнэ
2015-01-24 13:46:22 - Спорт
Улсын харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаан болно
2015-01-24 13:02:39 - Нийслэл
Цахим газар өмчлөлийн хоёрдугаар ээлж даваа гарагт эхэлнэ
2015-01-24 12:41:43 - Спорт
Б.Шоовдор түрүүлж, О.Насанбурмаа мөнгөн медаль хүртжээ
2015-01-24 12:34:14 - Гадаад
Японд роботууд флашмоб хийжээ
2015-01-24 12:28:42 - Нийслэл
Цагаан идээний үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна
2015-01-24 12:25:21 - Улс төр
Төсвийн тодотголыг эцэслэн батлав
2015-01-24 12:24:35 - Шар
Гайхалтай үзэгдэл: Монголд гурван нар мандав
2015-01-24 09:58:55 - Улс төр
Ц.Элбэгдорж: Бизнесийн орчинг муутгамааргүй байна
2015-01-24 09:57:06 - Шар
М.Зоригт гишүүн жиргэж, зураг авахаас өөрийг хийдэггүй хүн л дээ
2015-01-24 09:40:40 - Хууль
Гуйсан харцны цаана юу нуугддагийг бид мэддэггүй байж
2015-01-24 09:38:50 - Байгаль Орчин
Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
2015-01-24 09:36:46 - Боловсрол
Зураг бүхэн түүхийн гэрч
2015-01-23 18:00:55 - Нийслэл
“Шинэ үе” продакшн ослын талаар мэдэгдэл гаргажээ
2015-01-23 17:11:56 - Спорт
Хакухо М.Даваажаргал сумогийн дээд амжилтыг эвдлээ
2015-01-23 16:53:03 - Нийслэл
“Нарантуул” дээр халаасны хулгайгаас сэргийлэх самбарууд байршуулжээ
2015-01-23 16:46:12 - Хууль
"Истана"-г мөргөсөн ЗИЛ-130-ын жолоочид эрүүгийн хэрэг үүсгэв
2015-01-23 16:42:53 - Шар
Дугуйчин Ч.Мөнгөндалай хүнд өвчтэй охинд 100 мянган төгрөг хандивлав
2015-01-23 16:25:15 - Шар
“Дүнжингарав” уралдаан шинийн 4-нд болно
2015-01-23 15:53:10 - Нийслэл
Ажил, хичээл эхлэх цаг хуучнаараа мөрдөгдөнө
2015-01-23 15:43:58 - Орон нутаг
Тэргүүн хатагтайн удирддаг сан хөнгөвлөх эмчилгээний тасаг тохижуулжээ
2015-01-23 15:41:13 - Улс төр
Дэд сайдуудаа авч үлдлээ
2015-01-23 15:21:43 - Улс төр
Татвараа нэмж, дэд сайдуудаа авч үлдлээ
2015-01-23 15:16:20 - Нийслэл
Шилдэг есөн морин хуурч тодорлоо
2015-01-23 15:05:19 - Хууль
"Нийслэл өргөө"-ийн Д.Ганзориг давж заалджээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй