Камерон МакРейн: Оюу толгойн хүдрийн биет Нью-Йоркийн Манхэттен аралтай ойролцоо хэмжээтэй

Түгээх    
2013-05-09 07:52:44 - Эдийн засаг

Монголд гадны хөрөнгө оруулалт 40 хувиар буурлаа гэж ярьж бичиж байгаа. Бодит байдал ямар байгааг Монголын хамгийн том хөрөнгө оруулагч Рио Тинтогийн төлөөлөл, Оюу толгой ХХК-ын Ерөн­хий­лөгч Камерон МакРейн хэдхэн хоногийн өмнө Лондонд болсон “Монголд хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт” дээр хэлсэн үгнээс ойлгоно бизээ.

- ОЮУ ТОЛГОЙ ХХК-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ КАМЕРОН МАКРЕЙН ЛОНДОНД БОЛСОН “МОНГОЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ЧУУЛГА”-НД ОРОЛЦОЖ МОНГОЛ УЛС, ОЮУ ТОЛГОЙН ТАЛААР ХЭЛСЭН ҮГИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ХҮРГЭЖ БАЙНА –

Би өнөөдөр "Оюу толгой" болон "Рио тинто"-г төлөөлж энд ирсэндээ баяртай байна. Монгол гэдэг гай­халтай улсад зочилж амжаагүй хүмүүст хэлэхэд Монгол Улс та бүхнийг халуун дотноор угтах бөгөөд тэнд гайхамшигтай өв бий болгож, бүтээх хүсэл тэмүүллээр жигүүрлэсэн улс орон, хүмүүсийг харж болно.

Оюу толгойн хувьд 2013 он бол өнөөдрийн хүрсэн, цаашид хүрэх ололт амжилтын онцгой ач холбог­долтой жил юм. Бид энэ оны эхээр анхны зэсийн баяжмалаа үйлдвэр­лэсэн. Ирэх зургадугаар сарын сүүлчээр бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байна.

Монгол Улсын Засгийн газар­тай түншилсний үр дүнд манай ажилчид өмнийн говьд томоохон амжилтад хүрсэн. Бид ямар ч дэд бүтэцгүй говь нутагт ердөө 30 сарын хугацаанд уул уурхайн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт цогцолбор барьж чадлаа.

Оюу толгойн баяжуулах үйлд­вэр ашиглалтад ороод ажиллаж байна. Энэ үйлдвэр Монгол Улсын хамгийн том үйлдвэрлэлийн бай­гуу­ламж. Ил уурхайгаас баяжуулах үйлдвэр хүртэл хүдэр зөөх туузан дамжуурга нь Кенсингтон Хай гудамжны уртаас хоёр дахин урт гэхээр ямархуу том бүтээн байгуу­лалт тэнд өрнөсөн гэдгийг та мэдэх биз ээ.

Манай уурхайд зочилж буй хүмүүс тэнд ямархуу цар хүрээтэй, том бүтээн байгуулалт бий болсныг хараад үнэхээр биширдэг. Гэхдээ юу чухал вэ гэвэл Оюу толгойн үйл ажиллагаанаас ард иргэдийн бо­лон улс орны эдийн засагт үзүүлэх эерэг нөлөөлөл нь чухал ач хол­богдолтой.

Монгол Улсын түүхэн дэх хам­гийн том хөрөнгө оруулалт бүхий Оюу толгой нь ДНБ-ий 30 хувийг бүрдүүлэх тухай тооцоо бий. Ма­най уурхай бүтээгдэхүүнээ үйлд­вэрлэж зах зээлд нийлүүлж эхлэхээс өмнө Монгол Улс уурхайн ашиг шимийг хүртээд эхэлсэн.

Жилд ойролцоогоор 4.5 тэрбум ам.долларын төсөвтэй Монгол Улсын Засгийн газарт бид барил­гын ажлаа эхлүүлснээс хойш тат­вар, урьдчилгаа төлбөр, бусад хураамж хэлбэрээр 870 гаруй сая ам.доллар төлөөд байна.

2012 онд Рио Тинто компанийн дэлхийн улс орнуудад төлсөн тат­варын хэмжээг харьцуулж үзэхэд Монгол Улсад төлсөн татвар эх­нээсээ тавд багтсан юм. Ашиг, орлого олоогүй байхдаа энэ татварыг төлсөн учраас ихээхэн ач холбогдолтой юм.

Оюу толгойн бүтээн байгуулалт болон улсад төвлөрүүлж буй тат­вар хураамж нь Монгол Улсын Засгийн газарт чухал ач хол­бог­долтой. Энэ бүтээн байгуулалт бас хүмүүсийн амьдралд ч шууд нөлөө үзүүлж байна.

Орон нутгийн иргэдэд ашиг тусаа өгөх өргөн цар хүрээтэй дэд бүтцийг бид өмнийн говьд сүндэрлүүлж байна. Хилийн боомт руу барьсан засмал замаар баяж­малаа зөөж, зах зээлд гаргахаас гадна үүнийг нийтийн тээвэрт ашиглаж хүмүүсийг аюулгүй, түргэн шуурхай аялах боломжийг бүрдүү­лэх юм.

Эрчим хүчний дэд бүтэц нь уурхайг ажиллуулахад зорилготой ч энэ нь Монгол Улсын цахилгаан эрчим хүчний сүлжээний чухал бүрэлдэхүүн хэсэг болохоос гадна уурхайн орчмын сумын төв, айл өрхийг цахилгаанаар хангах давуу талыг бий болгож байна.

Шинээр барьсан нисэх буудал нь уурхай болон Улаанбаатар хотын хооронд зорчих, холыг ойртуулж, хоёрыг уулзуулах шинэ гарц болж байна. Монгол Улсын хөгжилд үнэ цэнтэй хувь нэмэр оруулж буй олон үйл ажиллагааг нэрлэж болно.

Боловсрол, сургалтын хөтөл­бөр: Бид Монгол Улсын Засгийн газартай хамтран боловсрол, сургалтын салбарт 126 сая ам.дол­ларын хөрөнгө оруулалт хийж, мэдлэг туршлагыг дэлгэрүүлж бай­на. Олон мянган монгол залуусыг сургах Мэргэжлийн сургалт үйлд­вэрлэлийн төвүүдийг барьж, сур­галтын хөтөлбөр боловсруулж, багш нарын ур чадварыг сайж­руулж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын ирээдүйн техник, мэргэжлийн ур чадвартай ажиллах хүч, удирдагчдыг хөгжүүлж зөвхөн уул уурхайн сал­барын төдийгүй, инженер, барилга, санхүү, мэдээллийн технологи зэрэг бусад салбарын дэлхийн түвшний ажиллах хүчийг бий бол­гож, улсын хэмжээнд бизнесийн байгууллагуудад ашиг тусаа өгч байна.

Бүс нутгийн хөгжил: Уурхайг барьж байгуулахад урган гарч буй орон нутаг болон компанийн хоорон­дын хамтын үр өгөөжийг дур­дах нь зүйтэй. Оюу толгой өмнийн говийн бүс нутгийг хөгжүүлэхэд нэлээдгүй хөрөнгө оруулалт хий­гээд байна. Сургууль, эмнэлэг барьж, ундны усны хангамжийн дэд бүтцийг сайжруулж, эрүүл мэндийн хөтөлбөр хэрэгжүүлж, өмнийн говийн соёлын өвийг хадгалж, хамгаалах үйл ажиллагаанд бид­ний хөрөнгө оруулалт чиглэж уур­хайтай хөрш зэргэлдээ орших нутаг орон, ард иргэдэд ашиг тусаа өгч байна.

Ханган нийлүүлэлтийн сүл­жээ­­ний хөгжил: Монгол Улсад бизнесийн чадавхи сайжрах тусам Оюу толгой илүү үр дүнтэй үйл ажиллагаа явуулж чадах юм. Энэ бол аль болох олон төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг дотоодын зах зээлээс худалдан авч, ханган нийлүүлэгч үндэсний компаниудыг өсөж хөгжихөд нь нэмэр болохуйц санхүүгийн болон техникийн тус­лалцаа үзүүлнэ гэсэн үг юм. Өнөөд­рийн байдлаар манай нийт ханган нийлүүлэгчдийн 67 хувь нь Мон­голын компаниуд байгаа нь бидний бахархал. Бидний дэмжиж, тусалж байгаа эдгээр компаниуд өөр бусад төслүүд болон хөрөнгө оруу­лагчидтай ажиллах ур чадвар, нөөц бололцоотой болж хөгжиж байна.

Монгол Улсад оруулсан 6.2 тэрбум ам.долларын хөрөнгө өөр бусад олон компаниудыг санхүү­гийн үйлчилгээ, ханган нийлүүлэлт, инженеринг, зочид буудал, үйл­чилгээний салбарт хөрөнгө оруу­лалт хийхэд хөтөлсөн билээ. Энэ нь Оюу толгойг хамтран бүтээн байгуулж буй Монгол Улсын Зас­гийн газар цаашдын өсөлт хөгжлөө төлөвлөж, шинэ төслүүдэд хөрөнгө оруулалт хийх боломжийг бүр­дүүлсэн.

ДАРААГИЙН ҮЕ ШАТ

Оюу толгой өнөөдрийн байд­лаар эхний үе шатны үйл ажил­лагаагаа ардаа орхиход тун ойр­тоод байна. Мөн зах зээлд бүтээг­дэхүүнээ нийлүүлэх ажил энэ оны дундуур эхлэхээр төлөвлөгдсөн. Оюу толгой уурхай бүрэн хүч чад­лаараа ажиллахын тулд дараа­гийн үе шатанд шилжих шаардлагатай.

Газрын гадаргад ойролцоо ил гарсан ашигт малтмалын илрэл он цагийн явцад гадаргыг оюу номин өнгөтэй болгосон нь Оюу толгой гэсэн нэрийн учир шалтгаан болж өгсөн. Мөн энэ л оюу өнгийн толгод өнөөгийн Оюу толгойг нээж илрүү­лэхэд түлхэц, дэм болсон юм.

Оюу толгойн хүдрийн биетийн дийлэнх нь буюу нийт үр ашгийн 80 хувийг далд уурхайн аргаар гаргаж авах юм. Эдгээр өндөр агуулгатай ордууд Нью-Йоркийн Манхэттен аралтай ойролцоо хэмжээтэй юм.

Оюу толгой томоохон барилгын төслөөс дэлхийн түвшний уул уур­хайн үйлдвэрлэл рүү шилжиж бай­на. Оюу толгойн далд уурхайг бүтээн байгуулж, ашиглаж эхэлс­нээр хувь нийлүүлэгчид үр ашгаа хүртэхээс гадна Монгол Улсын ДНБ 20 хувиар нэмэгдэж, улмаар Мон­гол Улсын Засгийн газарт 34 тэр­бум гаруй ам.долларын хувь нэм­рийг шууд оруулах юм.

Гэхдээ далд уурхай барьж бай­гуулах нь тийм хямд, амар хялбар биш юм. Оюу толгой ил уурхай­гаасаа 2013 оны хоёрдугаар хага­саас орлого олж эхлэх ч, газрын гүнд далд уурхайн бүтээн байгуу­лалт болох 250 км урт нүхэн гарц, туннелийг барьж байгуулахын тулд ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө босгох шаардлага гарч байна.

Төслийн санхүүжилтийг банкны эх үүсвэрээр бүрдүүлэх нь үнэ өртгийн хувьд хамгийн тохи­ромж­той хувилбар юм. Төслийн санхүү­жилтийн энэ ажил ихээхэн ахицтай байгааг та бүхэнд хэлэхэд таатай байна.

Оюу толгой төслийн хоёр­ду­гаар үе шатыг барьж байгуулах олон тэрбум ам.доллараар хэмжиг­дэх энэхүү санхүүжилт нь Монгол Улсын эдийн засагт өргөн цар хүрээнд үр өгөөжөө оруулахаар байна. Засгийн газар цахилгаан станц, уул уурхайн бусад төсөл, үйлдвэр, орон сууц, зам, төмөр зам зэрэг томоохон төслүүдийг барьж байгуулахад 30 гаруй тэрбум ам.дол­ларын хөрөнгө оруулалт хийх тухай яригдаж байна.

Энэ бүх төслүүдэд хувьцааны санхүүжилт, эсвэл зээлийн хэлбэ­рийн олон улсын санхүүжилт шаард­­­лагатай. Монгол Улс бол хөрөнгө оруулалт хийхэд таатай нөхцөлтэй, найдвартай гэсэн мес­сежийг олон улсад өгч буйгаараа Оюу толгой төслийн санхүүжилт нь ховор боломж юм. Дэлхийн шилдэг хорь гаруй банк, санхүүгийн бай­гуул­лагын анхаарлыг Монгол Улс руу татсанаар бид хамтдаа Монгол Улс бол олон улсын хөрөнгө оруу­лалтыг татах тааламжтай орон гэсэн мессэж өгч байна.

ОДОО ЯВАГДАЖ БУЙ ХЭЛЭЛЦЭЭР

Өнгөрсөн намар би Хонконгт болсон хуралд манайхтай адил төслүүдийн эдийн засгийн ашиг тусын талаар Оюу толгойн байр сууринаас илтгэл тавихдаа Монгол Улсын ирээдүйн хөгжил, цэцэглэлт өргөн хүрээний хөрөнгө оруулал­таас хэрхэн шалтгаалах талаар дурдсан.

Монгол Улсын эдийн засаг өсөн хөгжиж, цэцэглэж, төрөлжих нь Оюу толгойн эрх ашигт нийцэж байгаа. Гэхдээ бид бусад компаниудыг зөвхөн уул уурхайн салбарт төдий­гүй өөр бусад олон салбарт хөрөн­гө оруулалт хийхэд хөтлөхийн тулд Оюу Толгой өөрөө хөгжин, цэцэглэх шаардлагатай гэдгийг мэдсэнээрээ тодорхой үүрэг хариуцлага хүлээж байгаа билээ.

Мэдээж та бүхэн сүүлийн са­руу­дад Засгийн газрын зүгээс Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэ­рээ­ний хэрэгжилтийн талаар хөн­дөж тавьсан асуудлуудыг уншсан байх. Би тодорхой хэлье. Оюу толгой, олон улсын хөрөнгө оруу­лагчид, Туркуаз Хилл, Рио Тинто компаниуд болон Монгол Улсын Засгийн газар бүгдээрээ адилхан нэг зүйлийг хүсэж байгаа. Энэ бол хувь нийлүүлэгчдэдээ ашиг авчирч, Монгол Улсад хөгжил цэцэглэлт, гэрэлт ирээдүйг авчрах дэлхийн түвшний уурхайг хөгжүүлэх тухай юм. Мэдээж Оюу  толгой Монгол Улсын хувьд ихээхэн чухал.

Тиймээс хувь нийлүүлэгчдийн дунд байгаа аливаа асуудлыг төслийг хамтран хэрэгжүүлж буй талуудын дунд ярилцаж, шийдэж байх нь чухал юм. Монгол Улсын Засгийн газар болон Рио Тинто, Туркуаз Хилл компаниуд нь Монгол Улсын болон хувь нийлүүлэгчдийн урт удаан хугацааны ашиг, тусын тулд эдгээр асуудлыг хамтран шийдэж байгаа нь ихээхэн чухал юм.

Ахиц, дэвшил гарч байна. Өнөөг хүртэл явж ирсэн үйл ажил­лагаа­наас гадна үйлдвэрлэл болон цаашдын бүтээн байгуулалтыг хослуулан явуулах тал дээр ан­хаар­лаа хандуулаад байна.

Нарийн төвөгтэй зарим нэг асуудал байгаа хэдий ч яриа хэлэл­цээрээр дамжуулан шийдвэрлэж Оюу толгой төслийг амжилттай хэрэгжүүлэх амлалтаа хамтдаа хэрэгжүүлнэ гэдэгт би итгэл дүүрэн байна.

БУСАД ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ЮУ ХҮСЭЖ БАЙГАА ВЭ?

Энэ амлалтад хөрөнгө оруулаг­чид ашиг хүртэх боломжийг хангах, хамгийн чухал нь Монгол Улсын ирээдүйн хөгжил, цэцэглэлтэд ихээхэн хувь нэмэр оруулах явдал орж байгаа. Надтай уулзаж ярилц­сан олон бизнес эрхлэгч энэ хөгж­лийн үйл явцад оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан. Тэд­ний дунд Монголын бизнес эрхлэг­чид, олон улсын хөрөнгө оруу­лагчид аль аль нь л байсан. Гэхдээ Монгол Улсын цаашдын хөгжлийн тулгуур болсон гурван зүйлийг тэд онцолж байсан юм.

Нэгдүгээрт, тэд бүгдээрээ Монгол Улсад хөрөнгө оруулалтыг татахад чиглэсэн хууль эрхзүйн тогтвортой байдлыг хүсэж байсан. Гадаадын шууд хөрөнгө оруу­лалтын бодлогын бичиг баримтыг боловсруулж, ашигт малтмалын шинэ хуулийг баталж, хөрөнгө оруулалтын хуулийг шинэчлэн найруулах нь маш сайн хэрэг. Бизнес эрхлэгчдийн санаа зовоо­сон зарим асуудлууд бий ч эдгээр нь Засгийн газар илүү их хөрөнгө оруулалт татах амлалтаа хэрэг­жүүлж байгааг харуулах хүчтэй дохио бөгөөд Монгол Улсад байгаа бизнес эрхлэгчид үүнийг эхний алхам хэмээн сайнаар хүлээн авч байна.

Хоёрдугаарт, Монгол Улсыг олон улсын хөрөнгө оруулалтын газрын зураг дээр байлгахын тулд Оюу толгой төслийн санхүүжилтийг амжилттай хэрэгжүүлэхийг бизнес эрхлэгчид хүсэж байна. Энэ нь өөрийн эрх ашгийг бодсон мэт харагдаж болох ч Оюу толгой төслийн санхүүжилт Монгол Улс томоохон төслүүдэд санхүүжилт авах үйл ажиллагааг илүү хялбар болгох банк санхүүгийн цогц ха­рил­цааг бэхжүүлнэ гэдгийг бусад бизнес эрхлэгчид мэдэж байгаа хэрэг. Монгол Улсын эдийн засаг, бизнесийн ирээдүйн амжилтын үндэс бол амжилттай хэрэгжиж байгаа Оюу толгой гэдэг нь тодор­хой юм.

Гуравдугаарт, тэд эдийн зас­гийн өсөлт, хөгжилд оруулж буй бизнесийн байгууллагуудын бо­лон, бизнесийн байгууллагуудад тогтвортой ашиг олох бодлогын үүрэг ролийг хүлээн зөвшөөрөхийг хүсч байна. Эдгээр бодлогод, хууль засаглалыг дээдлэх, гэрээ хэрэг­жүүлэх баталгаа, бизнес эрхлэх тогтвортой, урьдчилан таамаглаж болох орчныг бүрдүүлэх зэрэг орно.

Магадгүй Монгол Улсын түү­хэнд хамгийн их ярьж, хэлэлцсэн гэрээ бол Оюу толгойн түншлэлийн суурийг бүрдүүлэгч Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ болов уу. Оюу толгой Монгол Улсын хамгийн том хөрөнгө оруулалт учраас бид амлалтаа хэрхэн хэрэг­жүүлж байгаа талаар яриа хэлэл­цүүлэг өнөө хэр явагдаж байгаа бөгөөд цаашид ч үргэлжлэх нь хэвийн үзэгдэл юм.

Түүнчлэн Хөрөнгө оруулалтын гэрээ нь хөрөнгө оруулагчид болон Монгол Улсад ирээдүйн хөгжил, цэцэглэлтийг бий болгох хамгийн сайн арга хэрэгсэл мөн эсэх талаар яриа хэлэлцүүлэг өрнөх нь ойл­гомжтой.

Хөрөнгө оруулалтын гэрээ Оюу толгойн суурийг бүрдүүлсэн хэвээр байх бөгөөд олон улсын хөрөнгө оруулагчид болон Монгол Улсын хувьд аль алинд нь ашиг тусаа өгч чадна гэдэгт би хувь хүнийхээ үүднээс бүрэн итгэлтэй хэлэх бай­на.

ИРЭЭДҮЙД

Монгол Улс болон олон улсын хөрөнгө оруулагчид аль аль нь Оюу толгойг онцгой амжилттай хэрэг­жүүлж уул уурхайн болон өсөлт хөгжлийн шилдэг жишээ болгоно гэдэгт би итгэлтэй байна. Ингэс­нээрээ Монгол Улсыг хөрөнгө оруулалт хийх таатай газар хэмээн тунхаглах томоохон хэмжүүр болох юм. Монгол Улс бол чинээлэг иргэдтэй, хөгжиж цэцэглэх гэрэлт ирээдүйтэй улс орон.

Монгол Улсын байгалийн бая­лаг өндөр чадамжтай, эрэлт хэрэг­цээтэй. Хятад болон Энэтхэг улсын өсөлт хөгжил, түүнийг дагасан эрэлт хэрэгцээ нь дунд болон ойрын хугацааны ашигт малт­малын үнэ ханшийн талаар ихээ­хэн найдвар төрүүлж байна. Энэ эрэлт хэрэгцээг ханган нийлүүлэх хүн хүч, нөөц баялгийн болон газар зүйн хувьд Монгол  Улс төгс байр­лалтай бөгөөд дэлхийн тавцанд манлайлагч болон гарч ирэх бүрэн боломжтой юм.

 Би арван жилийн дараа Оюу толгойг Монгол Улсын хөгжил цэцэглэлт болон ард иргэдийн амьдралд ихээхэн хувь нэмэр оруулдаг, төрөлжсөн эдийн зас­гийн идэвхтэй бизнесийн сал­барын нэг хэсэг болсноор тө­сөөл­дөг. Энэ алсын харааг бид хамтдаа хэрэгжүүлж чадна.



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 11

Зочин (49.0.*.*)
2013-05-12 09:23:58
Ашиглах нь зөв 2 их гүрний дунд гуравдагч хөрөнгө оруулалт гэдэг Улсын тусгаар тогтнолын бас нэг баталгаа яахын аргагүй мөн байдал хаашаа ч эргэж болох тул зэр зэвсгээ улс орон бас бэлтгэх хэрэгтэй ш дээ үнэндээ яг цагаа тулвал ямар хэцүү шд.

Зочин (202.72.*.*)
2013-05-10 07:12:40
Гэрээг эсэргүүцэж буй хүмүүст !!!!!Эхлээд гадаадынханд маш их ашигтай байхаар гэрээ хийж хуурч байгаад үйлдвэрээ бариулчихаад дараа нь аажимдаа гэрээгээ өөрчилсөөр байгаад ашгийн ихэнхийг авдаг болдог юм Тэхгүй бол хэн ч хөрөнгө оруулдаггүй юм Манайх Эрдэнэтийг ингэсэн юм

Зочин (124.158.*.*)
2013-05-10 00:12:21
tom buteen baiguulalt yarij baihad heden sumd tsahilgaan unegui taaraaha ih yumand bodoj gene

ok (182.160.*.*)
2013-05-09 20:09:17
yag unendee bas bidnii buruu baina , mulguu humuusiig turduu zalj mulguu geree hiisen bidnii hohi buur hol yvchgaagaui deer zasgaa solison ni bolj dee ,

sain (213.67.*.*)
2013-05-09 19:52:06
ene uhneheer aguu tosol shuu bid hiij chadnaaa

Зочин (206.208.*.*)
2013-05-09 10:27:05
3 dahi ch ornii hurungu oruulalt gedeg tusgaar togtnoliin tom batalgaa shuu. Zuvkhun 2 hurshiin kompany bh yosgui shuu dee.

мөнхбат (122.201.*.*)
2013-05-09 10:10:44
иргэн 203.91 тэй санал нэг байна. юу юугүй турж үхэх гээд байгаа биш. заавал ашиглах шаардлага одоохондоо ч юм уу үгүй ч юм уу? муу гэрээ хийж, авлига хээл хахуулиар хөөцөлдөж, луйвар хийвэл хөрөнгө оруулалтаар шатдаг тогтолцоог олон улсад бий болгоё гэдэг чинь ёстой зөв санаа байна. яахав нөхөн төлбөр энээ тэр гэж яригдах л байх. тэр үед наад Рио Тинто чинь үгний аясаар хөдөлдөг болж эхэлнэ ш дээ. манай Засгийн газар өөрийнхөө баялагт эзэн болж чадахгүй гадныхны гар хараад нэг л царай алдсан гуйрамчин шиг байх юм аа. юмтай хүн шиг байл даа.

gombo (89.126.*.*)
2013-05-09 10:06:18
fucking liar where s mongolian interest who s defend mongolian people s interest your bribed goverment official s who s like bayartsogt is it

Зочин (202.131.*.*)
2013-05-09 10:01:42
bid geree heleltsee hiisen bizdee tegeel daraa ni olon yum yariad bj bolohguishde yahav aldaa ene ter bga l bh zasaj zalaruulaadl yavna bizde negl hardsan humuus bhin

Иргэн (203.91.*.*)
2013-05-09 08:39:22
Панаалдах гэж оролдсон байна. Монгол улс өөрийн язгур эрх ашгийн үүднээс асуудалд нухацтай хандана шүү. Баярцогт балай шиг сэлэм эргүүлж үзүүрт нь ард түмнээ хууралгүй нухацтай ашиг авах хэмжээнд гэрээгээ сайжруулж байж л олборлолтыг эхлүүлэх хэрэгтэй. Тохиролцохгүй бол ашиглахгүй байсан ч болно шдээ. Олон улсад муу гэрээ, хээл хахууль луйвар хийвэл яаж хөрөнгө оруулалтаар шатдагыг харуулаж жишээ болгож яагаад болохгүй гэж. Та бүхэн юу гэж бодож байна вэ?

Батмөнх (202.131.*.*)
2013-05-09 08:26:13
Монгол улсад ашиг тусаа өгч байгаа л бол хэн хаанаас хөрөнгө аруулах нь ямар хамаа байна ард иргэд ашиг орлогтой л болж байвал, бас улс орон хөгжиж, ирээдүй үлдэх газар шороо нь бүрэн бүтэн байвал л болоо доо юу ч мэдэхгүй ард түмний толгойг дэмий угаагаад ямар хэрэг байнаа эцсийн үр дүн ард түмэнд л хүртээлтэй байвал боллоо МОНГОЛ УЛС МӨНХ ОРШИГ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2014-04-24 20:46:12 - Улс төр
Х.Тэмүүжин сайдыг огцруулах шийдвэр гаргалаа
2014-04-24 18:28:02 - Гадаад
Турк тогоочид Жиндуд очиж, сурагчдын ар гэрийнхнийг үнэгүй хоолложээ
2014-04-24 18:16:09 - Гадаад
Живсэн онгоцыг гаргаж авахад хоёр сар шаардлагатай гэж тооцоолжээ
2014-04-24 18:05:20 - Орон нутаг
Багш нар өмссөн хувцас, өнгө зүсээр ялгаварладаг гэжээ
2014-04-24 17:52:34 - Байгаль Орчин
Салхины хурд 20-26м/с хүрч, хүчтэй шуурч байна
2014-04-24 17:34:20 - Эрүүл мэнд
Вакцинаас болж хүндээр өвдсөн охин эдгэрчээ
2014-04-24 17:33:06 - Улс төр
МАН-ын бүлгээс Засгийн газарт шаардлага хүргүүллээ
2014-04-24 17:15:19 - Эдийн засаг
Монголд хөрөнгө оруулахыг уриалжээ
2014-04-24 17:04:14 - Нийслэл
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь ихэсчээ
2014-04-24 16:40:51 - Байгаль Орчин
Зарим газраар цасан болон шороон шуурга шуурна
2014-04-24 16:25:28 - Нийслэл
Асрамжийн төвд мэргэжлийн боловсон хүчин дутмаг байна гэв
2014-04-24 16:14:06 - Ажлын зар
Ажилд авна: Сантехникийн инженер
2014-04-24 16:13:32 - Орон нутаг
Хаврын тариалалт эхэллээ
2014-04-24 15:38:17 - Улс төр
Н.Алтанхуяг: Дөрвөн гишүүнд хариуцлага тооц гэсэн санал ирсэн
2014-04-24 15:31:54 - Улс төр
ХЗХ-ны хохирогчдын хохирлыг барагдуулахаар боллоо
2014-04-24 15:20:48 - Улс төр
Эдийн засгийг 100 хоногт эрчимжүүлэх 23 ажил санаачилжээ
2014-04-24 15:19:26 - Хууль
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй
2014-04-24 14:32:04 - Нийслэл
Ном зардаг павилионыг албадан буулгана гэж бидэнд хэлээгүй
2014-04-24 14:10:52 - Улс төр
Д.Батцогт Азийн хөгжлийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2014-04-24 14:01:45 - Хууль
Ц.Нямдорж, Х.Баттулгаас уучлал гуйх ёстой гэж шийдвэрлэжээ
2014-04-24 13:49:34 - Нийслэл
Барилга дээрээс төмөр унаж найман настай охиныг гэмтээжээ
2014-04-24 13:18:35 - Спорт
Азийн аваргаас гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртээд байна
2014-04-24 13:15:00 - Технологи
Төмөр замыг Монголоор дайруулах саналыг Ерөнхий сайд Медведев дэмжжээ
2014-04-24 13:04:47 - Гадаад
Монгол Улс НҮБ-ын комиссын гишүүнээр сонгогдлоо
2014-04-24 12:57:43 - Эдийн засаг
Н.Золжаргал: Гадаадын банк оруулж ирэх санал манайд ирээгүй
2014-04-24 12:44:52 - Улс төр
О.Баасанхүү тамхи татдаг гишүүдийг бухимдуулав
2014-04-24 12:41:58 - Эрүүл мэнд
Хоёр эмч ГССҮТ-ийн даргын суудалд горилжээ
2014-04-24 12:32:43 - Боловсрол
Гадаад хэл сурахад оюутнуудыг хэрхэн идэвхжүүлэх талаар хурал болно
2014-04-24 12:26:58 - Гадаад
Сурагчдын ар гэрийнхэнд тусламж үзүүлсээр байна
2014-04-24 12:12:33 - Энтертайнмент
Галзуурчаагүй биз
2014-04-24 12:05:28 - Нийслэл
Зарим автозамуудыг хаана
2014-04-24 12:00:34 - Нийслэл
Микроны чиглэлийг хязгаарлажээ
2014-04-24 11:56:33 - Шар
Хүн шиг шүдтэй загас олноор үзэгдэх болжээ
2014-04-24 11:41:43 - Шар
Амь үрэгдсэн сурагчдад зориулсан хүндэтгэлийн төв байгуулжээ
2014-04-24 11:32:26 - Гадаад
Б.Обамагийн Азийн орнуудад хийх айлчлал эхэллээ
2014-04-24 11:30:16 - Нийслэл
Өнгөрсөн шөнө албадан нүүлгэлт болжээ
2014-04-24 11:24:10 - Нийслэл
УИХ-ын дарга “ECOBUS” автобусны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав
2014-04-24 11:20:36 - Шар
"Ноён Ж.Дашдондогийн зохиосон дуунууд олон, олон хүүхдийн зүрх сэтгэлийг хөглөдөг"
2014-04-24 11:11:27 - Улс төр
Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуулийг баталлаа
2014-04-24 11:04:05 - Энтертайнмент
“Камертон” хамтлаг амплаггед тоглолт хийнэ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй